Орчин цагийн фарисай болсон нь

2022-05-30

Ли Жы, Хятад

1989 онд би Эзэн Есүсийг дагаж эхэлсэн юм. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, Эзэн Есүс хүн төрөлхтнийг Сатаны эрхшээлээс аврахын тулд биечлэн махбод болж, загалмайд цовдлогдон, бидэнд асар их нигүүлсэл, амар амгалан, баяр баясал авчирсан гэдгийг үйлчлэлд оролцож, Библи уншсанаар олж мэдээд Эзэнд маш их талархсан. Дараа нь ажлынхаа хажуугаар сайн мэдээ түгээж эхлэн, чуулганд явах, бичвэр унших нь үндсэндээ миний амьдрал боллоо. Хэдэн жилийн турш сайн мэдээ үнэхээр хурдан түгж, төд удалгүй бид олон шинэ чуулган байгуулсан. Би удирдах тушаалд сонгогдож, хоёр мужийн ажил хариуцаад, эцэст нь ажлаасаа гарч, чуулганы ажилд бүхнээ зориулан, өдөр бүр үнэхээр сэтгэл ханамжтай байдаг байлаа.

Тэгтэл 1997 оноос хойш элдэв янзын асуудал гарч эхлэн, эдгээрийг би шийдвэрлэж чадаагүй. Сайн мэдээ урагштай түгэхгүй, залбирлаар өвчин эдгэхгүй, бид чөтгөрүүдийг үлдэн хөөж чадахгүй байлаа. Миний номлол онгодгүй, гэгээрэлгүй байгаа нь хамгийн илэрхий байсан. Хамтран зүтгэгчид юу номлох ёстой вэ гэж асуухаар нь би “Үнэхээр гацчихвал зүгээр л Библи уншчих” гэж хэлдэг байсан санагдаж байна. Ингэлээ гээд асуудал шийдвэрлэгдэхгүй, ах эгч нар өөрсдөө Библи уншчихаж чадах болохоор биднээр уншуулах хэрэггүйг би мэдэж байсан. Чуулганы гишүүд ямар ч сүнслэг хангалт авахгүй, сул дорой болж байсан юм. Шинэ гишүүд элсэхгүй байснаар барахгүй байгаа гишүүд чуулганыг орхиж, зарим нь огт итгэхээ больж, зарим хамтран зүтгэгч бүр ертөнц рүү буцлаа. Би хамтран зүтгэгчидтэйгээ байнга мацаг барьж, залбирч, Эзэнийг дуудаж байсан. Бас Хэнань мужийн пастор, ахлагчидтай холбоо барьсан. Гэхдээ юу ч хийлээ гэсэн чуулганы эзгүй байдлыг өөрчилж чадаагүй юм. Би байж суух газраа ололгүй сандарч, хоол хоолойгоор давахгүй, нойр хүрэхгүй байлаа. “Энэ маягаараа явбал байгуулах гэж маш шаргуу хөдөлмөрлөсөн тэр олон чуулган ингээд л нуран унах юм гэж үү? Тэгвэл Эзэнийг эргэж ирэхээр нь би юу үзүүлэх юм бэ? Ингэхээр би нүгэлтэн болох биш үү? Үгүй шүү” гэж бодоод, аян замд гарч, бусад чуулганыг харах хэрэгтэйгээ ухаарсан юм.

Эхлээд нутгийнхаа хамгийн нэр хүндтэй ахлагч болох Ву ахлагчийнд очсон ч тэр улиг болсон зүйлийн талаар л номлож байлаа. Дараа нь Ву ахлагчийн саналд үндэслээд Юань ахлагчтай уулзахаар Бээжинг зорьсон. Юань ахлагч бас өндрөөр үнэлэгддэг алхагч болохоор чуулганыг сэргээж болох гэгээрэлтэй зүйл хуваалцах нь лавтай гэж би бодсон ч надтай нөхөрлөсөн гурав хоногтоо Юань ахлагч өөрийнхөө амьдрал, Эзэнд яаж золиос гаргаж, Коммунист Намд яаж дарлуулснаа л ярьсан нь огт гэгээрэлтэй байгаагүй. Бээжин рүү дэмий явсан юм. Дараа нь нэг эгч намайг Өмнөд Солонгосын хоёр сайн мэдээ түгээгчтэй танилцууллаа. Сайн мэдээ Хятадад хожим дэлгэрсэн болохоор тэдэнд хуваалцах өндөр дээд зүйл байж магад, тэгэхээр манай чуулгануудад найдлага байна гэж би бодсон. Ямар ч гэгээрэлгүй, улиг болсон юм л байсан даа. Тухайн үед би бүрмөсөн гутарч, Эзэнийг дуудан, “Өө Эзэн минь, би яах ёстой вэ? Хийж мэддэг бүхнээ хийлээ, чадах бүх хүндээ хандлаа. Би үнэхээр аргаа барчхаад, цаашид хаачихаа мэдэхгүй нь” гэсэн.

1998 оны сүүлээр сонссон. Хэнанийн дээд түвшний удирдагч бидэнд үйлчлэл хийж байхдаа Эзэн эргэж ирсэн гэж хэлдэг Зүүний Аянга гэх чуулганыг дурдахыг сонсоод би, “Эзэн эргэн ирнэ гэж өчнөөн жил найдаж явтал тэр өдөр эцэст нь иржээ!” гээд мэл гайхахын зэрэгцээ догдолсон. Гэхдээ яг догдолж байтал тэр удирдагч, “Зүүний Аянга Эзэнийг эргэж ирчхээд шинэ ажил хийж, шинэ үг хэлж байна гэцгээдэг. Тэд бүр Библи уншихаа больчхоод, Эзэнийг эмэгтэй болж эргэн ирсэн гэж байна” гэж хэлэх нь сонсогдлоо. Тэгж хэлэнгүүт нь бүх хүн үймээн шуугиан болон хэлэлцсэн. Зарим нь, “Юу? Эзэн эргэж ирсэн ээ? Бид яахаараа мэдээгүй байдаг билээ? Эмэгтэй болж эргэн ирж яаж болдог юм бэ? Эзэн Есүс эрэгтэй байсан юм чинь эргэж ирэхдээ эрэгтэй байх ёстой!” гэцгээж, харин зарим нь, “Эзэн эргэж ирэхдээ шинэ үг хэлж, шинэ ажил хийх тухай Библид юу ч байдаггүй шүү дээ. Зүүний Аянгын хэлдэг зүйл ер нь боломжгүй” гэсэн. Тухайн үед би тэдэнтэй санал нэг байсан. “Эзэн эргэж ирчхээд шинэ ажил хийж байгаа, эмэгтэй дүрээр бие махбодтой болсон гэх үг Библид хэзээ ч дурдагдаагүй зүйл. Тэгэхээр Библийн ямар ч үндэслэлгүйгээр Бурханы ажил байх аргагүй. Итгэгч бид Библийг дагах ёстой, Библийг орхисон хэн ч Христэд итгэгч биш. Бас Эзэний залбиралд, ‘Тэнгэрт байгаа бидний Аав аа(Матай 6:9) гэсэн байдаг. ‘Аав’ гэж эр хүнийг хэлдэг биш үү? Бурхан эмэгтэй бие махбодтой болж яаж болох юм бэ?” гэж бодож байлаа. Яг энэ бүгдийг тунгааж байтал дээд түвшний удирдагч, “Зүүний Аянгад яавч бүү итгэ! Тэдний хэлдэг зүйл Библид нийцдэггүй. Бид төөрөлдөхгүйн тулд цаг ямагт сэрэмжлэх ёстой. Яг одоогоос эхлээд та нар сэрэмжтэй байж, ‘Сонсохгүй, уншихгүй, гэртээ оруулахгүй’ гэх ‘Гурван Үгүйг’ дагах хэрэгтэй. Тэдэнд хонио хулгайлуулж яавч болохгүй” гэж хашхирах сонстлоо. Цуглааны дараа тэр удирдагч надтай жаал жуул ярьж хөөрсөн. Тэгээд сайн эрэл хайгуулч байсан, итгээд удаж байгаа маш олон итгэгч аль хэдийн Зүүний Аянгыг хүлээн авсан гэж хэллээ. Би жаахан будилсан болохоор, “Бичвэр нэлээд сайн мэддэг, оргилуун итгэлтэй хүмүүс Зүүний Аянгад яалаа гэж орох юм бэ? Тэд ямар сургаал айлдаад байгаа юм бэ?” гэж асуулаа. Удирдагч надад тодорхой хариулт өгч чадаагүй. Энэ нь Библид нийцдэггүй, Эзэнд итгэх нь Библид итгэх явдал, бичвэрт үндэслэлгүйгээр аливаад итгэж болохгүй гэж л хэлсэн. Тэгээд, “Та чуулганы удирдагч болохоор ах эгч нарын амь таны гарт байна. Одоо та яавч будилж болохгүй, харин Библийг баримтлах ёстой шүү. Эзэн танд хонио даатгасан болохоор тэднийг та хамгаалах ёстой. Ганц ч болов хонь хулгайлуулбал Эзэнд үүнийгээ зөвтгөж чадахгүй” гэж үнэхээр онцолсон.

Удирдагчийг явсны дараа би хэлсэн бүх зүйлийг нь бусад ах эгчтэй хуваалцаад, “Зөвшөөрөлгүйгээр ямар ч танихгүй хүн гэртээ оруулж, хамаатнуудаа чуулганд оруулж болохгүй. Ямар ч онцгой нөхцөлд эхлээд надаас зөвшөөрөл авах ёстой. Ямар ч өршөөл гэж байхгүй, үүнийг дагаагүй хэнийг ч хөөнө” гэж хэллээ. Бас тэдэнд “Өөрсдийн чинь сайн сайхны төлөө ингэж байна, та нарын амь боловсроогүй, ялган таних чадваргүй болохоор амархан хууртаж магад” гэж хэлсэн. Дараа нь хүмүүсийг айлгаж, Зүүний Аянгаас холдуулах гээд яг тэр удирдагчийн хэлснээр цуу яриа зохиолоо. Ах эгч нарт Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахад нь саад хийхийн тулд би үнэхээр яахаас ч буцаагүй. Гэхдээ хачирхалтай нь тэднээс нэлээд хэд нь ямартай ч Зүүний Аянгад орсон. Тэгэхээр нь би сонор сэрэмжээ бүр ч өндөрсгөж, танихгүй хүн итгэлийн асуудлын талаар ярих л юм бол Зүүний Аянгынхан байна гэж сэжиглэж, хэн ч Зүүний Аянгын номлогч байж болзошгүй гэж санаа зовоод, тухайн үед үнэхээр эмзэг болсон.

Нэг удаа цуглаан дээр нэг хамтран зүтгэгч Зүүний Аянгын номлогчтой тааралдаад, өдөржин түүнийг сонсож, сонссон зүйлдээ үнэхээр дуртай байснаа Зүүний Аянгатай холбоо барьсан хэнийг ч хөөнө гэсэн миний үгийг дараа нь гэнэт санаад дэндүү айсандаа цааш сонсолгүй, надад мэдэгдэхээр яаран эргэж ирсэн нь санагдлаа. Тэр хамтран зүтгэгч өдөржин сонсчхоод, үүнд үнэхээр дуртай байсан ч хөөгдөхөөс айгаад хүлээн авч зүрхлээгүй гэсэн. Үүнийг сонсоод би тэр хамтран зүтгэгч рүү муухай харснаа, “Тэдэнтэй битгий холбоо барь гэж ахин дахин хэлээ биз дээ. Гэтэл та яаж тэгж чадав аа? Эзэн Есүс эрэгтэй байсныг бид мэднэ. Гэтэл тэд Эзэнийг эмэгтэй болж эргэн ирсэн гээд байна. Тийм байж болохгүй нь тодорхой! Гэтэл та өчнөөн удаан сонсчхоод, надад хөөгдөнө гэж айсангүй юу?” гэж загналаа. Тэр хамтран зүтгэгч яаран тодруулга хийсэн ч би огт сонсолгүй, түүнийг цаашид тэр цуглаанд оролцоод хэрэггүй, би өөрөө явна гэж хэллээ. Хожим нь тэр цуглааны газарт би Зүүний Аянгын хүмүүстэй эцэст нь үнэхээр тааралдсан. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилсэн. Энэ талаар мэтгэлцэж болох юм гэж бодож байснаа Зүүний Аянгын хэн ч сайн хүн байх аргагүй гэж Хэнанийн пастор, ахлагчид хэлснийг дараа нь санасан болохоор явах гээд бослоо. Тэр айлын эгч намайг үлдээд, тэднийг сонсооч гэж хүссэн ч би маш их уурласандаа тэр эгчийг ч бас загнасан юм. Эргэж очоод, тэр цуглааны газар дахь зарим хүн Зүүний Аянгыг хүлээн авсан нь гарцаагүй, тэднийг хөөх ёстой шүү гэж бусад хамтран зүтгэгчид хэлсэн. Хөөхгүй байж байтал тэд бусад ах эгчийг урвуулах юм бол бидний нүгэл бүр ч их болж, үүнийг хэзээ ч Эзэнд зөвтгөж чадахгүй гэж бас хамтран зүтгэгчдэдээ хэлэв.

Дараа нь 1999 оны 3-р сарын нэг өдөр итгэгч найз маань манайхаар дайрахдаа чуулган нь үнэхээр давгүй байгааг дурдлаа. Би, “Манай чуулган маш тааруу байдалтай, бараг хэн ч ирэхээ больчхоод байхад тэднийх давгүй байна. Тэд ч бас Зүүний Аянгынх юм болов уу?” гээд юу гэж бодохоо мэдэхгүй байсан юм. Энэ бүгдийн учрыг олохыг хүсээд, тэдний чуулганы удирдагч Шин эгч рүү залгасан. Тэд Библи уншихаа болиод, Илчлэлд дурдагдсан хуйлмал номыг л уншдаг болсон гэж Шин эгч хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод миний урам хугарч, бас Зүүний Аянгад итгэдгийг нь ухаарсан юм. Библи сайн мэддэг, итгэгчдэд нэр хүнд сайтай, сайн хүн болохоор нь эгчийг Зүүний Аянга руу явбал бусад нь ч гэсэн дагах нь лавтай байсан. Эгчийн тэр итгэлийг бусад нь дагахыг би зүгээр л хараад байж чадалгүй яг маргааш нь тосгоноос гарах галт тэргэнд суулаа. Тэнд очоод, эгчтэй хамт 20 гаруй ах эгч Зүүний Аянгыг хүлээн авсан гэдгийг ухаарсан. Би эгчийг боль гэж шавдуулсан. Гэхдээ намайг юу гэж хэллээ ч эгч тууштай байхаар сэтгэл шулуудсан байлаа. Тосгонд буцаж ирээд, Шин эгч болон бусдыг нь Зүүний Аянгыг хүлээн авсан гэж бүх чуулганд мэдэгдсэн. Гэхдээ зарим ах эгч бат үзэл бодолтой, тийм бадрангуй эрэл хайгуулч тэднийд нэгдсэнийг хараад, Зүүний Аянгад тийм ч их дургүйцэхээ больж, үнэн зам байж магад гэж бодож эхэлсэн. Зарим нь бүр Зүүний Аянгын гишүүдийг нууцаар гэртээ байлгаж эхэлсэн шүү. Бас Шаньдун дахь нэг чуулганы 100 гаруй гишүүн, тэр дундаа миний мэдэхийн нэлээд үнэн сүсэгтэй хэдэн хамтран зүтгэгч нэгдсэн гэж сонсогдсон.

Өсөн дэгжиж, томорсоор байгааг нь хараад, яагаад тийм олон хүн, тэр дундаа Библи сайн мэддэг, үнэн сүсэгт эрэл хайгуулч болох маш олон хамтран зүтгэгч үүнийг хүлээн аваад байгааг ер ойлгож чадаагүй. Би үүнийг судлуулахгүй байгаа атал яагаад цаг үргэлж улам олон хүн Зүүний Аянгад нэгдээд, яасан ч буцаж ирэхгүй байгаа юм бэ гэж зарим ах эгч, бас бус хамтран зүтгэгч гэж асууж байлаа. Би тэдний асуултад огт хариулж чадаагүй юм. Тэгэхээр, Зүүний Аянга юу номлов, юу үүнийг тийм сэтгэл татам болгов? Эзэн эргээд ирсэн гэдэг нь үнэн юм болов уу? Гэхдээ дараа нь, “Эзэн эмэгтэй болж эргэн ирэх боломжгүй, бас итгэдэг ч Библи уншихгүй байх нь зөвдөх аргагүй. Тэдний чуулган тэгж өсөн дэвжиж байгаа нь зүгээр л түр зуурынх биз. Тэд хол явж чадахгүй” гэж бодсон болохоор үүнийг судалж, чуулганы бусад гишүүнээр хүлээн авхуулах хүсэлгүй байлаа. Дараа нь би ах эгч нарыг Зүүний Аянгаас хол байлгана гэж сэтгэл шулуудаад, чуулганд илүү их хараа хяналт тавьж эхэлсэн.

Гэнэт тэр жилийн 7-р сард хамаг бие хавагнаж эхэллээ. Энэ нь хүндрэх үеэр явган суучхаад бүр эргээд босож ч чадахгүй байсан. Чуулганы гишүүд миний төлөө мацаг барьж, залбирч байсан ч дээрдээгүй шүү. Умайд минь өндөгний хэмжээтэй хавдар байна гэж эмч хэлсэн. Би үүнийг сонсоод цочирдож, нулимсаа барин шууд гэртээ хариад, Тэгээд, “Би Зүүний Аянга юу номлодгийг Ийм хүнд өвчнөөр Бурхан намайг шийтгэж байна уу гэж бодогдсон шүү. Бас, ‘Танихгүй хүмүүсийг дайлахаа бүү март: учир нь үүгээрээ зарим хүн өөрийн мэдэлгүйгээр тэнгэрэлчүүдийг дайлсан юм’ (Еврей 13:2) гэх эшлэл бодогдсон. Гэтэл би энэ бүх хугацаанд чуулганыг битүүмжилж, Зүүний Аянгын хүмүүсийг хүлээн авахаас татгалзаж, тэднийг Эзэн эргэж ирсэн талаар юу гэж хэллээ ч дуустал нь сонсоогүй, тэдэнтэй холбоо бариагүй, бас хэлсэн зүйлийг нь чуулганы гишүүдээр судлуулаагүй. Тэгж аашилснаараа би харваас Библийн эсрэг явж байж. үнэндээ огт мэдэхгүй мөртөө зүгээр л Зүүний Аянгын хүн бүхнээс сэрэмжилдэг. Энэ талаар би үнэхээр бодлогогүй аашилж байж магад” гээд өөрийгөө эргэцүүлж эхэллээ. Бие маш муу байсан болохоор Зүүний Аянгын эсрэг тэмцсээр байх хүсэл, эрч хүч байгаагүй. Хэсэг хугацаанд ганцаардаж, арга мухардаж, Бурханаас улам бүр холдож байлаа. Эзэнд уйлан залбирч, “Эзэн минь, би яг одоо маш сул дорой байна. Та үнэхээр намайг орхиж байгаа юм гэж үү? Эзэн минь, би яаж Таны дэргэд, урьдын байр байдалдаа эргэн очиж болох вэ? Эзэн минь, Та хаана байгаа юм бэ? Надад үзэгдэж, намайг авраач дээ!” гэсэн.

Би өдөр бүрийг гашуун шаналал дунд өнгөрөөж байсан ч Зүүний Аянгын гишүүд итгэл дүүрэн, сэтгэл санаа нь үнэхээр өөдрөг байгаа харагдсан. Миний санахаар нэг хамтран зүтгэгчийн ээж маш их сэтгэлээр унаж, сул дорой болж, цаашид итгэхийг хүсэхгүй байсан ч Зүүний Аянгыг хүлээн авсны дараа үхлээс эргэн амилсан мэт болж, маш эрч хүчтэй санагддаг болсон. Өдөр бүр үүрийн 5 цагт босож, өглөө 7 цагт сайн мэдээ түгээхээр гараад, орой хүртэл гэртээ харихаа байж эхлэн, маш бат итгээд, өөр хүн шиг болсон шүү. Гэтэл манай чуулганы гишүүдийг харахад зарим нь өвдөж, зарим нэг нь сэтгэлээр унаж байлаа. Ямар ч эрч хүчгүй, үхээнц, үлбэгэр санагдсан.

Би үүнийг ойлгож чадахгүй байсан юм. Манай пастор, ахлагчид Зүүний Аянгыг сайнгүй, Бурханаас биш, хүнээс гаралтай, хол явахгүй гэсэн ч үнэндээ Зүүний Аянга цаг ямагт л улам бүр өсөн дэвжиж байсан нь Библийн, “Учир нь энэхүү зорилго эсвэл энэхүү ажил хүнийх бол бүтэлгүйтэх болно: Хэрэв энэ нь Бурханых бол та нар үүнийг дийлж чадахгүй; харин ч та нар бүр Бурханы эсрэг тэмцэж байх вий” (Үйлс 5:38–39) гэх эшлэлийг санагдуулсан. Тэд Ариун Сүнсний ажилгүй бол зөвхөн хүний зүтгэлээр яаж тийм их итгэл бий болгож, тэгж хөгжин цэцэглэж чадах юм бэ? Энэ үнэхээр Бурханаас гаралтай юм болов уу? Тийм бол би Зүүний Аянгатай тэмцсэнээр Бурхантай тэмцэж байж шүү дээ.

Зарим хамтран зүтгэгч надаас бүр сүнслэг байдал сэргээх номлол хийх хүн олж өгөөч гэж гуйсан. Үүнийг сонсоод би маш их эвгүйцсэн шүү. Би өчнөөн жил итгэгч явж, өөрийгөө үнэн сүсэгт эрэл хайгуулч гэж бодож ирсэн болохоор эцэстээ бусдыг мухар замаар оруулна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Үүнийг Эзэнд яаж тайлбарлах юм бэ? Зүүний Аянгын хүмүүстэй очиж ярилцаад, үнэндээ юу номлодог, яагаад чуулганы гишүүд нь тийм их эрч хүчтэй байдгийг харахыг заримдаа үнэхээр хүсдэг байсан.

8-р сард нэг өдөр Су эгч манай гэрт байлгах хоёр ах авчрахаар нь би тэднийг урамтай угтлаа. Ярилцаж байтал Ван ах надаас “Таны бодлоор хүмүүс яагаад Бурханд итгэдэг вэ?” гэж асуухаар нь би, “Тэнгэрт очих, мөнх амь олж авах гэж итгэдэг” гэсэн. Дараа нь ах, “Тэнгэрт очиж чадахгүй бол итгэсээр байх ёстой гэж та бодож байна уу?” гэхээр нь “Тэгвэл хэн итгэх вэ дээ?” гэх үг зүгээр л амнаас уначихсан. Тэгтэл ах инээмсэглээд, “Бүтээгдсэн зүйл бид Бүтээгчийг шүтэн мөргөх нь жам ёсны асуудал. Бурханд итгэж, Бурханыг хайрлах нь тэнгэрт очихын төлөө биш, бидний хийх ёстой зүйл шүү дээ” гэж хариулсан. Хэдхэн товч өгүүлбэрээр ах сэтгэлийг минь хөдөлгөж, би ч санал нийлэн, догдолсон байртай толгой дохилоо. Өчнөөн жил итгэхдээ би урьд нь иймэрхүү зүйл хэзээ ч сонсож байгаагүй юм. Чуулганы удирдагчид, бусад урсгалын хамтран зүтгэгчид, тэр ч бүү хэл гаднын номлогчдоос хүртэл шүү. Тэд бүгд ерөөгдөж, тэнгэрт очихын тулд эрэл хайгуул хийх тухай ярьдаг ч итгэлийн талаар ийм сүрлэг зүйл, ийм цэвэр ойлголтыг хэн нь ч номлоогүй. Би гэнэт итгэл найдварын оч харах шиг боллоо. Тэгээд чуулган дахь эзгүйрлийг яаж шийдвэрлэх талаар тэднээс шууд асуусан.

Ван ах эхлээд Хуулийн эрин үеийн сүүлчээр сүм яагаад эзгүйрсэн тухай ярихдаа, “Хуулийн эрин үеийн эхэнд сүм Еховагийн алдар суугаар бялхан, хэн ч тэнд дураараа аашилж зүрхэлдэггүй байсан. Гэхдээ Хуулийн эрин үе төгсгөл тийшээ сүм мөнгө арилжиж, мал худалдах газар болсон. Урт удаан хугацаанд Бурханы алдар суугүй байснаар хулгайчдын үүр, эзгүй газар болсон байсан. Сүмд үйлчилдэг ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд хүмүүсийг зан үйл үйлдэж, дүрэм дагахад л хөтөлдөг болохоос Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй байсныг бид фарисайчуудыг зэмлэсэн Эзэн Есүсийн үгээс харж болно. Тэд Бурханы замаас төөрөлдсөн. Тийм болохоор Эзэн Есүс ирэхдээ сүмд ажиллалгүй, сүмийн гадна шинэ ажил хийсэн юм. Сүмийг орхиж, Эзэний шинэ ажлыг дагасан бүх хүн амийн хангалт, Ариун Сүнсний ажлыг олж авч, Эзэний нигүүлсэл тэднийг дагасан. Харин хуультай зууралдаж, Эзэний шинэ ажлыг хүлээн авахаас татгалзагсад харанхуйд унаж, улам бүр гажуудсан. Яг л Библид хэлдгээр, “‘Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө’ гэж Ехова Бурхан айлдлаа(Амос 8:11) гэсэн. Дараа нь ах цааш ярихдаа, “Өнөөгийн шашны ертөнц яг л Хуулийн эрин үеийн сүүлээрх сүм шиг, эзгүй, харанхуй, улам бүр цадиггүй болж байгаа. Удирдаж байгаа пастор, ахлагчид нь Эзэний үгийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас, бас Бурханы ажил нэг алхам урагшилж, Ариун Сүнсний ажил шилжсэн болохоор итгэгчид итгэхээ больж, хайр энэрэлгүй болж байна. Бид гарах гарц олохын тулд Бурханы шинэ ажлыг эрж хайх ёстой!” гэлээ. Чуулган тэгтлээ эл хул болсон нь Эзэн биднийг орхисных биш, харин Эзэний хийж байгаа шинэ ажлыг бид дагахгүй байгаагийнх байж. Бид Эзэний дэргэд байж, Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд зүгээр л Эзэний шинэ ажлыг эрж хайж, Бурханы мөртэй хөл нийлүүлэх ёстой байж. Асуудлыг ойлгож эхэлж байгааг минь хараад ах надад Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л амьд усны булаг, хүний таашаалыг хангах ширгэшгүй мөнх урсах булагтай бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). “Миний алдар сууг харна гэж хэн ч итгэдэггүй бөгөөд Би ч тэднийг албаддаггүй, харин хүн төрөлхтний дундаас алдар суугаа салган авч, өөр ертөнцөд аваачдаг. Харин хүмүүс дахин гэмшихэд Би алдар суугаа авч ирэн, итгэл үнэмшилтэй илүү олон хүнд үзүүлэх болно. Энэ бол Миний ажилладаг зарчим. Миний алдар суу Канааныг орхих цаг байдгийн адил Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих үе бас бий. Цаашилбал Миний алдар суу бүх дэлхийг орхин, дэлхий ертөнц бүүдийж, харанхуй руу умбах цаг үе бий. Канааны нутаг хүртэл нарны гэрлийг харахгүй; бүх хүн итгэлээ алдах болно, гэхдээ Канаан нутгийн анхилам үнэрийг хэн ч орхиж түвдэхгүй. Шинэ тэнгэр газар руу орохдоо л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан дэлгэж, улмаар шөнийн тас харанхуйд живсэн дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана, ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна; газар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс гэрлийн хүчнээс хүч чадал авахаар ирж, алдар сууг минь улам бүр нэмэгдүүлэн, улс орон бүрд шинээр гарч ирэх боломж олгоно; Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилаас зүүн зүгт аваачсаныг бүх хүн төрөлхтөн ухаарна; учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг бөгөөд үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан. Гэхдээ Израиль бол Миний орхиж гарсан нутаг бөгөөд тэндээс би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхлэх ба тэр үед л Намайг Израилиас олон жилийн өмнө яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн төрөлхтөн олж мэднэ. Нэгэн цагт Би Израильд бууж, дараа нь тэндээс явсан учир Израильд дахин төрж чадахгүй. Учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг бөгөөд үүнээс гадна аянга шууд зүүнээс Баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт бууж, Канааныг зүүн зүгийн хүмүүст авчирсан. Би хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх ертөнцийг удирдахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Одоо Канаанаас бусад бүх газарт гэрэл байхгүй бөгөөд бүх хүн өлсгөлөн, хүйтний аюулд нэрвэгдээд байна. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь буцаан авсан, улмаар израильчуудыг болон бүх хүн төрөлхтнийг зүүн зүгт аваачсан. Би бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй золгож, холбоотой болж, цаашид гэрлийг хайх шаардлагагүй болно. Гэрлийг хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа Би харуулна; Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирснийг, тоолж баршгүй цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг багц багцаар нь тэдэнд харуулж, цаашлаад Израилийн Ехова Бурханыг харуулна. Би тэдэнд иудейчүүдийн Эзэн, удаан хүлээсэн Мессияг болон үеийн үед хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүтнээр нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). Би үүнийг сонсоод үнэхээр гайхсан. Энэ нь маш их эрх мэдэлтэй байсан болохоор ямар ч хүнээс гаралтай байх аргагүйг би мэдэж байлаа. Дараа нь ах үргэлжлүүлэн нөхөрлөхдөө, “Эзэн эргэж ирээд, шинэ ажил хийж, Израилиас Зүүн зүгт алдар суугаа авчирсан. Өөрөөр хэлбэл Ариун Сүнсний ажил урагшилж байгаа бөгөөд Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлж, өнөөгийн үгийг нь хүлээн авдаг хүмүүс л Ариун Сүнсний ажил, амийн хангалтын дундаршгүй эх булгийг олж авч чаддаг” гэлээ.

Ван ах Эзэнийг эргэж ирсэн гэхээр нь шашны бүх ертөнцөд Зүүний Аянга л ингэж гэрчилж байгаа болохоор тэд Зүүний Аянгынх байж таарна гэж бодогдсон. Жаахан сэтгэл хоёрдсон. Зүүний Аянгын гишүүд сайнгүй гэж пастор, ахлагчид хэлдэг нь санагдсан ч миний харж байгаагаар тэр хоёр ах үнэхээр хүндтэй, шударга, халуун дулаан хандлагатай байлаа. Тэдний хуваалцсан санаа бас үнэхээр шинэлэг, амьдралд ойр байсан. Тэд харваас Ариун Сүнсний ажилтай байсан, бас чуулган яагаад ингэж эзгүйрсэн шалтгааныг тодруулж өгсөн. Үүнд би өчнөөн жил будилж явсан шүү дээ. Тэгээд би бүрэн үнэмшээд, тэр өдөр тэдэнтэй уулзсан нь Эзэний сайн сайхан хүслийн ач гэж бодлоо. Зүүний Аянгын гишүүд яагаад ийм итгэл дүүрэн байж, Зүүний Аянгыг хүлээн авсныхаа дараа эргэж буцдаггүйг харахын тулд яриаг нь сонсож, асуулт асууя гэж бодсон учир шулуухнаар, “Би та нарыг Зүүний Аянгынх гэдгийг мэдэж байна. Эзэн эргэж ирчхээд шинэ ажил хийж байгаа гэх үг Библийн үндэслэлтэй юу? Бурханы ажил, үг бүгд Библид байдаг, бид итгэхдээ Библийг дагах ёстой. Та нарын хэлж байгаа зүйл Библиэс хальсан болохоор би хүлээн авч чадахгүй нь” гэж хэлтэл Ван ах инээмсэглэснээ, “Та бидний итгэл Библийг дагах ёстой гэж байгаа юм чинь Эзэн Библийн үндэслэлгүй ямар ч ажил хийж болохгүй гэж хэлж байгаа хэрэг үү?” гэхээр нь би, “Тийм ээ” гэж маш бардам хариулсан юм. Тэгтэл ах, “Та Бурхан, Библи хоёрын алийг нь анхдагч гэх вэ?” гэж асуулаа. Би үүнд балмагдсан. Өчнөөн жил итгэчхээд энэ талаар хэзээ ч бодоогүй юм байна лээ. Тэгээд үүнийг бага зэрэг бодсоноо, мэдээж Бурхан анхдагч гэж хэлтэл Ван ах, “Тийм ээ. Библи бол Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын гэрчлэл. Хуучин Гэрээнд Израиль дахь Бурханы ажлыг тэмдэглэж, Шинэ Гэрээнд Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Иймд эхлээд Бурхан ажлаа хийж, дараа нь бичвэр бий болсон. Бурханы ажил Библид биш, Өөрийнх нь удирдлагын төлөвлөгөөнд үндэслэсэн байсан” гэлээ.

Ах дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгсөн, “Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). Ван ах энэ хэсгийг уншсаныхаа дараа ингэж нөхөрлөлөө, “Эзэн Есүс ажиллахаар ирэхдээ Нигүүлслийн эрин үеийн ажил хийхээр Хуучин Гэрээний хуулиас хальсан. Хүн төрөлхтөнд амралтын өдрийг мөрдөхгүй байх, хүмүүсийг 70 дахин 7 удаа уучлах гэх мэт шинэ шаардлага, шинэ хэрэгжүүлэлт гаргасан. Хүмүүс үүнийг Хуучин Гэрээний хуульд нийцэхгүй, бичвэрээс нь бүрэн хальсан гэж үзсэн шүү дээ. Бурханы ажлыг бичвэрээр боогдуулж болохгүйг энэ харуулдаг. Эзэн Есүсийн ажил, үг маш их хүч чадал, эрх мэдэлтэй, ямар ч хүн хэлж, хийх аргагүй учраас энэ нь Бурханаас гаралтай байж таарна гэдгийг шавь нар нь олж хараад, Эзэнийг дагасан. Тэд махчилсан бичвэрт боогдох биш, Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханы мөрийг дагасан юм. Тийм болохоор бид итгэхдээ Бурханы ажлыг бичвэрт үндэслээд шүүж болохгүй, харин Бурханыг үг, ажлаар нь мэдэх хэрэгтэй” гэлээ.

Би ахын нөхөрлөлийг сонсоод, Библи Бурханы ажлын түүхэн тэмдэглэл л болохоос үндэслэл нь биш гэдгийг ойлгож чадсан. Тэр олон жил номлогч байчхаад би Бурхан, Библийн хоорондох харилцааг яагаад ойлгоогүй юм бол? Бас газар сайгүй явж номлол сонсохдоо иймэрхүү зүйл хэлж байгаа хүн огт сонсоогүй дээ. Би Бурханы ажил, үг Библид байдаг, үүнээс гажих нь итгэхгүй байгаа явдал гэж үргэлж боддог байсан нь үнэхээр мунхаглал байж. Дараа нь Ши ах Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг нэмж уншиж өгсөн. “Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). “Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой). Ши ах нөхөрлөхдөө, “Маш олон хүн Бурханд итгэдэг гэж бат тангарагладаг ч үнэндээ Библид итгээд, Бурханыг бичвэрийн хүрээнд байхаар хязгаарлаж, Бурханы ажлыг Библийн махчилсан үгтэй харьцуулж, Библид нийцэхгүй ямар ч зүйлийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь фарисайчуудаас юугаараа ялгаатай юм бэ? Фарисайчууд Эзэн Есүсийн ажлыг Хуучин Гэрээний хуультай харьцуулж, Эзэнийг тэдгээр хязгаараас хальсныг хараад яллаж, эцэстээ загалмайд цовдлуулсан нь сурахад хэчнээн зовлонтой сургамж гээч. Бид итгэхдээ үнэнийг, бас Бурханы мөрийг эрж хайх ёстой. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийх, биднийг нүглээс бүрэн цэвэрлэж, тэнгэрийн хаанчлалд аваачихаар маш олон үнэнийг илэрхийлсэн. Ажлын энэ үе шат Эзэний золин авралын ажлаас илүү гүн гүнзгий, өндөр дээд, Библийн цар хүрээнээс бүрэн гадуур байдаг. Хэрвээ бид үүнийг Библийн махчилсан үгэнд үндэслэн шүүж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хязгаарлавал фарисайчуудтай адилхан алдаа гаргах биш үү?” гэлээ.

Би Бурханы ажил Библиэс халих аргагүй, Библид тэмдэглэгдээгүй юу ч Бурханы ажил байх аргагүй гэж үргэлж боддог байсан. Тэр олон жил итгэчхээд би Бурхан Библид хязгаарлагддаг гэж бодож яаж чадав аа? Тэгэх нь зөв зүйтэй итгэл биш гэж хэзээ ч ухаараагүй явж. Төгс Хүчит Бурханы нэг агуу эшлэл бий: “Тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой). Үг бүр нь намайг маш их шаналгасан шүү. Би Библид Бурхан Өөрөө мэтээр хандаж яаж чадав аа? Тэгэх нь Бурханыг эн тэргүүнд тавьж байгаа явдал уу? Би Бурханд биш, Библид анхаардаг байж!

Би Зүүний Аянгын номлол хэр гайхалтайг ухаараагүй ч асуух асуулт бас л маш олон байлаа. Тэгээд тэднийг сонсож байгаа дээрээ хэдэн асуулт асуучихъя гэж бодсон. Би тийм замбараагүй итгээд байж болохгүй шүү дээ. Бас итгэлийн тухай тэр хоёр ахын бас бус бодлыг нэмж сонсмоор байсан болохоор тэднээс Илчлэл 22:18-ын талаар асуулаа: “Учир нь энэ номын зөгнөлийн үгийг сонсдог хүн бүхэнд би гэрчилж байна, Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно.” Тэд Бурхан ирж, шинэ үг хэлж, шинэ ажил хийсэн гэж хэлсэн юм чинь энэ эшлэлийг яаж тайлбарлаж болох вэ? Ван ах, “Энэ эшлэлд ‘нэмэх’ гэсэн нь Илчлэл дэх зөгнөлд юу ч нэмэхгүй байх гэсэн үг болохоос эцсийн өдрүүдэд Бурхан эргэж ирээд нэмж үг хэлэхгүй гэсэн үг биш. Бурхан эцсийн өдрүүдэд эргэж ирээд нэмж үг хэлэхгүй гэх таны санааг баримталбал Эзэн, ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13) гэснийг бод доо. Энэ яаж биелэх юм бэ? Бас Илчлэлд, ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3-р бүлэг) гэж долоон удаа дурддаг. Үүнийг яаж тайлбарлаж болох вэ? Та эцсийн өдрүүд дэх чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг, илэрхийлдэг үнэнийг нь үгүйсгэж, яллаж байгаа юм биш үү? Бурхан амийн эх сурвалж, амийн амьд усны мөнхөд ундрах эх булаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгэхээр Бурханы ажил, үгийг Библиэр хязгаарлах нь Бурхан Библид тэмдэглэгдсэн зүйлийг л хэлж, урьд нь хийсэн ажлаа л хийж болно гэж хэлж байгаатай адил. Тэгснээр Бурханыг үл хүндэлж, хязгаарлах биш үү? Төгс Хүчит Бурхан одоо олон сая үг хэлчхээд, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Энэ нь Эзэн Есүсийн, ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48) гэх зөгнөлийг биелүүлдэг. Бас 1 Петрт, ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17) гэсэн байдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы үнэн, Бурханы үгийн шүүлтийг хүлээн авснаар л бид нүглийнхээ уг үндсийг ойлгож, завхралын хүлээсээс ангижирч, нүгэл үйлдэх, Бурханыг эсэргүүцэхээ больж чаддаг. Тэгээд Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, эцэстээ Бурханы хаанчлалд хүргэгдэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартай болж чаддаг” гэлээ. Би үүнийг сонсоод, эцсийн өдрүүдэд Эзэн шинэ үг хэлж, шинэ ажил хийнэ гэж Библид үнэхээр зөгнөдөг гэдгийг ухаарсан. Урьд нь би үргэлж өөрийгөө Библи үнэхээр сайн мэддэг гэж боддог байсан ч дотоод түүхийг нь огт ойлгодоггүй, Библид яаж зохистой хандахаа мэддэггүй гэдгээ олж харсан юм.

Тэр хоёр ах дараа нь Библид хандах зөв хандлагын талаар нэмж маш их нөхөрлөл хийснээр би ямар ч эргэлзээгүй болсон. Гэхдээ бас үнэхээр гутарч, тэр олон жил итгэчхээд яагаад ингэтлээ төөрөлдсөнөө мэдэхгүй байлаа. Бурханд итгэх нь Библид итгэх явдал, өөр юу ч Бурханд итгэх итгэл биш гэж би үргэлж боддог байсан. Бурханы ажил, үг бүгд Библиэр хязгаарлагддаг гэж бодсон учраас Библийг бүр Бурханаас агуу гэж үзсэн. Тэгээд Бурхан шинэ ажил хийж, шинэ үг хэлж байгаа гэх хэний ч үгийг эсэргүүцэж, яллаад, эрж хайхыг огт хүсэлгүй зүгээр л өөрийнхөө үзэлтэй гөжүүдээр зууралдаж, ах эгч нарт ч бас үзлээ тулгаж, бусдыг төөрөлдүүлсэн юм байна лээ. Тэр олон жил хийсэн номлол минь чуулганы гишүүдийг нэг ёсондоо хуурч, хорлосон мэт санагдаж, зүгээр л мэдлэггүй, мунхаг номлогч байснаа дараа нь олж харлаа. Урьд нь би маш олон номлогчтой холбоо барьж, бичвэр хэлэлцэж байсан ч тэр ах нарын нөхөрлөл хамгийн тодорхой байсан. Би амархан үнэмшдэггүй, үнэхээр биеэ тоосон хүн боловч энэ удаад огт эргэлзээгүй!

Тэгээд бүх будилаанаа тайлахын тулд тэднээр бүхнийг тайлбарлуулна гэхээс тэсэж ядаж байлаа. Тэдэнд би, “Бүх нөхөрлөлийг тань ойлгож байгаа ч надад бас нэг чухал асуулт байна. Та нар Эзэнийг эм махбодод эргэж ирсэн гэснийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Эзэн Есүс эрэгтэй байсан юм чинь эргэж ирэхдээ бас эрэгтэй байх ёстой!” гэсэн. Ван ах, “Бурхан бол Сүнс. Биет хэлбэргүй, хүйсгүй Сүнс. Бурхан ажлынхаа шаардлагаас болж махбодод ажиллахаар ирсэн нь Бурхан хүйстэй болсон цорын ганц шалтгаан юм. Бурхан эр ч бай, эм ч бай, ажлаа хийж чаддаг. Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Бурхан цовдлогдож, хүн төрөлхтний нүглийн тахил болсон. Эзэн Есүс эр хүн байгаад, цовдлолтоор хүн төрөлхтнийг золин аварч чадсан шүү дээ. Эзэн Есүс эмэгтэй болж ирсэн бол яг л адилхан цовдлуулж болох байсан. Бурхан махбод дахь ажлаа хиймэгцээ сүнслэг хэлбэрт шилжихээр эр ч биш, эм ч биш болно. Библид хэлдгээр, ‘Ингээд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Бурханы дүр төрхөөр түүнийг бүтээжээ; эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээв’ (Эхлэл 1:27). Библийн энэ эшлэл Бурхан эр, эм хүнийг Өөрийн дүрээр бүтээснийг хэлдэг. Бурхан эр бие махбодтой болсноор Бурханыг төлөөлж чадсан юм чинь эм бие махбодтой болсноор Бурханыг бас төлөөлж чадахгүй гэж үү? Эр ч бай, эм ч бай, энэ нь Бурханы Сүнс биед махбод болж байгаа явдал. Аль ч тохиолдолд Бурхан Өөрийнхөө ажлыг явуулж байдаг. Энэ үнэнийг бид урьд нь мэддэггүй байсан болохоор Бурхан эхлээд эр бие махбодтой болсноос хойш маш олон хүн Бурханыг хязгаарлаж, бие махбодтой болсон Бурхан эрэгтэй л байж болохоос биш эмэгтэй байж хэзээ ч болохгүй гэж бодсон” гэлээ. Дараа нь Ван ах Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. “Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй байж болохыг харж чадах ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд ‘Хүү’ гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл одоогийн энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурддаггүй вэ? Яагаад гэвэл, ажил нь Есүсийнхээс өөр хүйстэй байхыг шаардсан юм. Бурханы хувьд хүйсийн ялгаа ер байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болдог нь сүүлчийнх гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг мэдэгдэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй гэсэн үзэлтэй хүн үүрд зууралдах байлаа(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). “Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй байсан бол Бурханы тухайд бүх хүн төрөлхтөн харанхуйн сүүдэрт хучигдах байв. Хэрвээ ийм байсан бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү дээр гэж бодох байсан ба эмэгтэйчүүд хэзээ ч толгой өргөн явж чадахгүй байх байсан, тэгвэл ганц ч эмэгтэй хүн аврагдаж чадахгүй байх байлаа. Бурхан бол эрэгтэй, түүнээс гадна Тэр үргэлж эмэгтэй хүнийг үзэн яддаг бөгөөд түүнд аврал хайрлахгүй байсан гэдэгт хүмүүс үргэлж итгэдэг. Хэрвээ ийм байсан бол Еховагийн бүтээсэн, бас ялзарсан бүх эмэгтэй хүн хэзээ ч аврагдах боломжгүй байх байсан бус уу? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл, Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан бус уу? Эмэгтэй хүн мөнхөд мөхөх байсан бус уу? Ийм шалтгааны улмаас, эцсийн өдрүүд дэх ажлын үе шат нь зөвхөн эмэгтэй хүнийг биш, харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд хийгддэг. Бурхан эмэгтэй хүний дүрээр бие махбодтой болбол, тэр нь гагцхүү эмэгтэй хүнийг аврахын төлөө байна гэж хэн нэгэн бодох юм бол тэр хүн үнэхээр тэнэг юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). Дараа нь ах, “Бурхан эр бие махбодтой болдог уу, эм биеэ махбодтой болдог уу гэдэгт утга учир, бидний эрж хайх ёстой үнэн бий. Бурхан хоёр удаа хоёуланд нь эр бие махбодтой болсон бол хүмүүс Бурханыг эрэгтэй байж л болно, эмэгтэй байж хэзээ ч болохгүй гэж бодно. Тэгснээр Бурханыг хязгаарлах биш үү? Хувилсан бие нь эр ч бай, эм ч бай Бурханы мөн чанар хэзээ ч өөрчлөгдөлгүй, Бурхан Өөрөө байж, үргэлж үнэнийг илэрхийлж, Бурханы ажил хийж чаддаг гэдгийг эцсийн өдрүүдэд Бурхан эм бие махбодтой болсон явдал харуулдаг. Энэ нь бидэнд Бурханы талаарх илүү оновчтой ойлголт өгдөг. Бас Бурхан зөвхөн эрчүүд биш, бас эмэгтэйчүүдийн төлөөх Бурхан гэдгийг олж харахад бие махбодтой болсон Бурхан тусалдаг. Бурхан эцсийн өдрүүдэд дахиад эр бие махбодтой болбол үүрд эмэгтэйчүүдийн эсрэг туйлшрал үүсэж, хүмүүс бүр Бурхан эмэгтэйчүүдийг жигшдэг, эмэгтэйчүүд аврагдах аргагүй гэж бодож ч болох байсан. Тэгэх нь буруу ойлголт биш үү? Бурхан эцсийн өдрүүдэд эм бие махбодтой болдог нь хүмүүсийн үзэлд нийцдэггүй ч утга учиртай, хүмүүсийн аврал, Бурханы талаарх ойлголтод тустай байдаг. Үүнд Бурханы хайр байдаг юм” гэлээ.

Төгс Хүчит Бурханы үг миний үзлийг илчилсэн. Бурхан эр, эм хүнийг аль алийг нь бүтээсэн гэж би аман дээрээ л хэлдэг байж. Би өөрийгөө, “Яагаад Бурхан эмэгтэй хэлбэрт хувилах боломжгүй гэж бодов оо? Яаж ийм мэдлэггүй байж чадав аа?” гэж гайхсан. Дараа нь Ван ах надад Төгс Хүчит Бурханы үг нэмж уншиж өгсөн. “Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл зөвхөн Сүнс, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан тул хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй. Би оршин байдаг хэр нь хий хоосон мөрөөдөл мэт тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу? Чи ‘Есүс бол Бурхан, Бурхан бол Есүс’ гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? ‘Бурхан бол Сүнс, Сүнс бол Бурхан’ гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? ‘Бурхан бол ердөө махбодоор хувцасласан хүн’ гэж чи хэлж зүрхлэх үү? ‘Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн’ гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Чи Бурханы зан чанар болон дүрийг хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи ‘Бурхан эмэгтэй хүнийг биш, зөвхөн эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн’ гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх байсан бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл гэж бүр ч байхгүй байх байв. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юү? Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол чи хэтэрхий мэдлэггүй үнэнч итгэгч юм. Хэрвээ Би ердөө ганцхан л удаа махбод болсон биеэр ажилласан бол та нар Намайг тодорхойлох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Надад хэрхэн хандах байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн юм гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?). Энэ үгийг сонсмогц миний сэтгэл хөдөлсөн шүү. Би Бурхан бүх зүйлийг дүүргэдэг, төгс хүчтэй, газар сайгүй байдаг гэж үргэлж хэлдэг юм байж Бурханыг хязгаарлаж яаж чадав аа? Эхний удаад Бурхан эр бие махбодтой болсон юм чинь энэ удаад эмэгтэй болж ирэх нь нэн хэвийн зүйл биш үү? Тэр эр, эм бие махбодтой болохдоо Бурханыг төлөөлдөг. Тэгээд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Энэ нь үнэндээ тун энгийн байхад яагаад би үүнийг агуу нууц гэж үзсэн юм бол? Бодох тусам хэчнээн эндүүрч явсан минь харагдсан. Би Бурханыг үнэндээ мэдэлгүй, үргэлж хязгаарлаж, боогдуулж байж. Энэ нь маш ухаангүй явдал байж.

Дараа нь Ши ах ингэж нөхөрлөсөн, “Бие махбодтой болсон Бурхан мөн эсэхийг тогтоохдоо хүйс, гадаад төрхөд үндэслэх биш, бурханлаг мөн чанартай эсэх, үнэнийг илэрхийлж чаддаг эсэхийг харах нь гол юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Бурханы үг маш тодорхой байна. Үнэнийг илэрхийлдэг, бидэнд замыг зааж, амь өгдөг бол махбод дахь Бурхан мөн. Эзэн Есүс махбодод ажиллахаар ирэхдээ яг л эгэл хүн шиг харагддаг, мужааны хүү байсан. Маш олон хүн энэ шалтгаанаар Эзэнийг Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэгтэл яагаад маш олон хүн Эзэн Есүсийг дагасан юм бэ? Яагаад гэвэл Эзэний ажил, үгийг ямар ч хүн хэлж, хийх аргагүй байсан. Эзэн үнэнийг илэрхийлж, бидэнд гэмшлийн зам өгч чадсан. Эзэн хүн төрөлхтнийг гэх хайр, өршөөл, золин аврал байсан шүү дээ. Эдгээрийг эзэмшдэг, энэ бүгдийг хийж чаддаг ямар ч хүн байгаагүй учраас Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан мөн байсан. Харин одоо Төгс Хүчит Бурхан ирлээ. Тэр гаднаа эгэл хүн шиг харагддаг ч маш олон үнэнийг илэрхийлээд, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байна. Тэгээд аль хэдийн бүлэг ялагчдыг байлдан дагуулж, бүрэн төгс болгосон. Төгс Хүчит Бурхан ийм агуу ажил хийж, дэлхий дахиныг алмайруулан, Бурханы зөвт зан чанарыг хүн төрөлхтөнд илчилж, бидэнд мөнх амийн замыг авчирлаа. Эдгээрийг ямар ч хүн хийж чадахгүй. Бурханы илэрхийлдэг үнэнийг биш, бие махбодтой болсон хүйсийг нь л харгалзан үзвэл асар мунхаг явдал, Бурханыг эсэргүүцэх фарисайчуудын алдаа гаргаж байгаа явдал шүү дээ” гэлээ.

Маш олон чуулган хуурамч Христээс сэрэмжлэх талаар өчнөөн жил ярьж байгаа ч махбод дахь Бурхан мөн эсэхийг яаж мэдэхийг хэн ч тодорхой тайлбарлаж чаддаггүй нь бодогдлоо. Төгс Хүчит Бурхан л үнэний энэ талыг тодруулж чадсан. Би ч бүрэн үнэмшээд, бас үнэхээр буруутайгаа мэдэрсэн. Тэр олон жил итгэгч явж, Библи тэгтлээ их уншчихаад Эзэнийг яаж танихаа ч мэдэлгүй, номыг хавтсаар нь дүгнэж, бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байх боломжгүй гэж таамаглаад, яг л шашингүй хүн шиг байж. Би Нигүүлслийн эрин үед төрсөн бол яг л фарисайчууд шиг Эзэн Есүст яллагдах байж. Дараа нь бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууц, ажлынх нь гурван үе шат, Бурхан хүнийг цэвэрлэж, аврах эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа яаж хийдэг гэх мэт маш олон зүйл нэмж нөхөрлөсөн юм. Төгс Хүчит Бурханы үг үнэн, Тэр бол эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би илүү итгэлтэй болсон. Бурханаас өөр хэн ч үнэний эдгээр нууцыг илчилж, бусад хүнийг цэвэрлэж, аварч, хүмүүсийн үр дүн, хүрэх газрыг тогтоож чаддаггүй. Энэ үнэхээр нүдийг минь нээсэн дээ. Тэр ах эгч нар Зүүний Аянгыг хүлээн авсныхаа дараа эргэж ирээгүйд гайхах юм алга. Тэд Төгс Хүчит Бурханы үгээс үнэнийг олж, Бурханы дуу хоолойг сонсоод, Эзэнийг эргэж ирэхэд нь угтан авсан байж. Бурханы мөрийг олж, Хурганы хуримын найрт оролцчихоод яваад өгөхийг хэн хүсэх вэ дээ? Тэгвэл мунхаглал болно. Өчнөөн олон жил өнгөрсөн. Би үүнийг эртхэн судалж, Зүүний Аянгын хэлдэг зүйлийг сонссон бол шаналлаас эртхэн ангижирч, амийн амьд усыг эдэлж болох байж. Би дэндүү харалган, мунхаг байж, пастор, ахлагчдын дэмийрлийг зүгээр л бодлогогүй сонсож байж. Үнэхээр биеэ тоож, Библитэй гөжүүдээр зууралдаж, ах эгч нарыг алдаатай үзлээрээ үзэл сурталжуулж, надтай цуг Бурханы шинэ ажлыг үгүйсгэж, яллахад хүргэсэн. Би эргэж ирсэн Эзэнийг угтан авахад нь бусдад саад хийсэн. Энэ нь Эзэн Есүс фарисайчуудыг зэмлэж хэлсэн үгийг санагдуулсан. “Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй(Матай 23:13). Би яг л фарисайчууд шиг аашилж, тэнгэрийн хаанчлалыг хаачхаад, өөрөө орохгүй, бусдыг оруулахгүй байж, ах эгч нарыг хорлосон нь айхтар муу үйл байсан.

Төгс Хүчит Бурханы эсрэг хийсэн бүх аймшигтай зүйлээ бодохоор өөрийгөө үнэхээр үзэн ядаж, өөрийн эрхгүй гал тогоо руу гүйж ороод, асгартал уйллаа. Дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм. “Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлээр үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн ‘эрдэнэсээ’ хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг ‘мохошгүй баатрууд’ гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд ‘ариун агаад халдашгүй дархан’ үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Бурханы хатуу үг зүрхийг минь мэсээр сүлбэх мэт болж, үг бүр нь намайг шүүх шүүлт мэт санагдсан. Тэр олон жилийн турш би чуулганд хэн ч итгэлээрээ надаас давахгүй, би хамгийн үнэн сүсэгт итгэгч гэж бодон, гаргасан золиосондоо хувийн хөрөнгө мэт хандаж, чуулганд хааны эрх мэдэлтэй мэт аашилж, их, бага бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргадаг байж. Ах эгч нар Эзэнд итгэж, Библи уншдаг ч намайг л сонсдог байсан юм. Би Эзэнийг угтан авах талаарх үзлээ баримтлахаар үнэхээр зөрүүдлэн, үүнийг судлуулахгүйн тулд ах эгч нарыг сүрдүүлж, чуулганыг бүрэн битүүмжилсэн. Чуулганы гишүүд айсандаа Зүүний Аянгын хүн хүлээн аваагүй, бас тэднийг сонсож зүрхлээгүй. Зарим нь тэдний хэлдэг зүйлд үнэхээр талтай ч надад хөөгдөхөөс айгаад үгийг нь дуусгуулахаас айсан. Би Эзэнийг угтан авахад нь хүмүүст саад хийж байгаа муу зарц гэдгээ олж харсан. Би орчин цагийн фарисай байж! Бурхан намайг Өөрийнх нь зан чанарт халдлаа гээд сахилгажуулж, өвчин тусгасан ч би бас л засралгүй, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахад зүтгэл гаргахын оронд зүгээр л үзэлтэйгээ үнэн мэтээр үргэлжлүүлэн зууралдаад, айхтар биеэ тоож байж! Чуулган дахь бүх хүнийг үгэндээ оруулж, өөрийнхөө санаанд үнэн мэт хандуулаад, Бурханы орыг эзлэхээр хичээж байсан минь антихрист байх, тэргүүн тэнгэрэлч шиг байхтай адил биш үү? Өчнөөн жил итгэгч байчхаад би Бурханыг мэддэггүй хэвээр байж, Бурханы эсрэг тэмцсэн. Харин Бурхан намайг шууд шийтгэхийн оронд өвчин эмгэгээр ёрын муу замналыг минь зогсоогоод, дараа нь тэр хоёр ахыг ирүүлж, надад сайн мэдээ түгээлгэсэн. Би үнэхээр Бурханы өршөөл, аврал хүртэх үнэ цэнгүй байж. Үүнийг ухаараад талархлаар дүүрч, Бурханд маш их өртэйгөө мэдрээд, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, “Төгс Хүчит Бурхан минь! Миний үйлдлийг Та үнэхээр яллаж, хараавал таарна. Би энэ ертөнцөд амьдрах гавьяагүй. Та дуу хоолойгоо сонсгон намайг аварч, нигүүлслээ. Бурхан минь, би маш их ёрын муу үйлдсэн болохоор Танаас өршөөл гуйх эрхгүй. Нүглээ наманчилж, гэм буруугаа цайруулах боломж олгооч гэж л гуйя. Би сайн мэдээ түгээж, Таны төөрөлдсөн хоньдыг гэрт тань эргэн ирэх замаа олж, авралыг тань хүртэхэд туслахын тулд ямар ч төлөөс төлөхөд бэлэн байна” гэж залбирсан.

Хэсэг хугацаанд би Төгс Хүчит Бурханы үгийг өлбөрсөн хүн шиг шимтэн уншаад, бие махбодтой болох гэж юу болох, Бурханд итгэх гэж юу болох, Бурханд үнэхээр үйлчилнэ гэж юу гэсэн үг эсэх гэх мэт урьд нь хэзээ ч мэддэггүй байсан маш олон үнэнээ олж мэдсэнээс гадна зан чанарын өөрчлөлтийн талаар сурч, Бурханыг яаж үнэхээр хайрлаж, хангалуун байлгах гэх мэтийн талаар олж мэдсэн. Бурханы үгийн бүх усалгаа, тэжээлээс маш их зүйл олж авсан шиг санагдаж, би үнэхээр Хурганы хуримын найрт оролцож байлаа. Энэ нь Бурханы илрэлт, ажил, Бурханы бидэнд биечлэн зааж байгаа зам гэдэгт би итгэлтэй болсон. Бас эрүүл мэндийн асуудал минь зүгээр л ул мөргүй алга болсон шүү. Би ах эгч нартай хамт ажилласнаар есөн гол хамтран зүтгэгчээ болон 30 гаруй багийн ахлагчийг Бурханы өмнө ирүүлснийхээ дараа Бурханы эцсийн өдрүүдийн авралыг илүү олон жинхэнэ итгэгчид эртхэн хүртээхээр сайн мэдээ түгээж, үүргээ биелүүлж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сонсооч! Хэн үг хэлж байна вэ?

Жоу Ли, Хятад Чуулганы номлогчийн хувьд сүнсээрээ хоосорч, номлох зүйлгүй болохоос илүү зовлонтой зүйл гэж үгүй. Цуглаанд ирэх ах эгч нар...

Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улс Намайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би...