534  Улс, үндэстэн бүрийн хувь заяаг Бурхан хянадаг

I

Нэг улс, үндэстний хөгжил цэцэглэлт эсвэл уналт нь тухайн орны захирагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, Бурханд ойртож, Бурханд шүтэн мөргөхөд нь ард түмнээ хөтөлдөг эсэхээс хамаардаг.

II

Танай улс одоо цэцэглэн хөгжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж, улсын чинь соёл иргэншил улам л хүний хөл доор гишгэлэгдэж, тун удалгүй ард түмэн нь Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараана. Ийм маягаар нэг улс орны хувь заяа өөрийн мэдэлгүй сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсыг сөрөхийн тулд Бурхан хүчирхэг улсуудыг босгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчина.

III

Энэ дэлхий дээр зарим нэг шударга хүчин оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханы эзлэх орон зай байдаггүй аливаа засаглал тун хэврэг бөгөөд Бурханы ерөөлгүй улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, ганц цохилт ч дааж чаддаггүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүй байна гэдэг наргүй байхтай адилхан. Захирагчид нь ард түмэндээ хэчнээн хичээнгүй хувь нэмэр орууллаа гээд, хэчнээн олон шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль нь ч нөхцөл байдлыг эргүүлж, хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадахгүй.

IV

Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улс орон бол сайн удирдагчидтай, сайн улс гэж хүмүүс боддог. Гэвч Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Бурхан үздэг. Хүний бодол Бурханыхаас үргэлж асар их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханд шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа маш эмгэнэлтэй байх бөгөөд энэ улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

V

Бурхан хүний улс төрд оролцдоггүй хэр нь улс, үндэстэн бүрийн хувь заяаг хянадаг, Тэрээр энэ дэлхий, бүхий л орчлон ертөнцийг хянадаг. Хүн төрөлхтний хувь заяа болон Бурханы төлөвлөгөө нягт холбоотой байдаг бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс зугтаж чадахгүй. Хэрвээ хүн хувь заяагаа мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг хөгжин цэцэглүүлж, Өөрийг нь эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Өмнөх: 533  Хүн төрөлхтөн зөвхөн Бурханыг шүтэн мөргөснөөр сайн хувь заяатай байна

Дараах: 535  Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх