356  Бүхий л оршихуйгаа Бурханы ажилд өргөн барь

I

Одоо үе бол Миний Сүнс агуу ажил хийж буй цаг, Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн явагдаж, үр дүнд хүрч илүү сайн чадна. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барь, үүнээс ч илүүтэйгээр чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, үнэн зөвөөр харж, Миний ажлыг илүү их үр дүнд хүргэхийн тулд хамаг хүчин чармайлтаа зарлагад гэж л Би та нараас шаарддаг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл.

II

Миний ажлыг саатуулж, гайхалтай ирээдүйгээ хойшлуулахаас зайлсхийхийн тулд өөр хоорондоо тэмцэлдэж, гарах гарц хайж, эсвэл махан биеийн тав тухыг эрж хайхаа боль. Тэгэх нь чамайг хамгаалах нь байтугай чамд гагцхүү сүйрэл л авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс чинь ирээдүйг чинь баллаж буй яг тэр зүйл юм, харин өнөөдөр чиний туулж буй зовлон чинь л чамайг яг хамгаалж буй билээ. Чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой, ингэснээр мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас зайлсхийж, өтгөн мананд төөрч, нарыг олж чадахгүй болохоос сэргийлж чадна. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-ѳѳс

Өмнөх: 355  Хүний үг, үйл хэргийг Бурхан нууцхан ажигладаг

Дараах: 357  Та нар Бурханд хариуд нь юу өгсөн бэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх