264 Бурхан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч
I
Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Тэр Өөрөө ажлаа явуулдаг тул Тэр Өөрөө л өмнөх эрин үеийг төгсгөх ёстой. Энэ нь Тэр Сатаныг ялж, дэлхийг ялан дийлдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед Сатантай хийх тулаан төгсгөлдөө очоогүйг энэ нь нотолно. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх л юм бол хүн Сатаны эрхшээлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс, хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдарна.
II
Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр Өөрийн ажлыг явуулж, Өөрийн ажлыг дуусгадаг. Тэрээр ажлыг төлөвлөж, удирддаг, үүнээс ч илүүтэйгээр ажлыг хийж гүйцэлдүүлдэг. Библид өгүүлсэнчлэн “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Бурханы удирдлагатай холбоотой энэ бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй, учир нь Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэр бүх ертөнцийг Өөрийнхөө гэрэлд амьдруулахаар хөтөлнө, бас бүхий л эрин үеийг гарцаагүй дуусгаж, улмаар Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1”-ээс