173 Бие махбодтой болсон Бурханы ажлын ашиг тус

I

Махбод дахь Бурханы ажлын ашиг тус нь

үнэн зөв үгс, захиас болон

хүн төрөлхтний төлөөх тодорхой хүслээ

Өөрийнхөө дагагчдад Тэр үлдээж,

ингэснээр Түүнийг дагагчид хожим нь

махбод дахь Түүний ажлыг, Түүний хүслийг

энэ замыг хүлээн авдаг хүн бүрд

үнэн, бодитоор дамжуулж чадна.


Зөвхөн махбод дахь Бурханы ажил

Бурхан хүнтэй байж, хамт амьдран,

хүн Бурханы царайг харж, ажлыг нь гэрчлэн

Түүний үгийг сонсох хүслийг биелүүлдэг.


II

Бие махбодтой болсон Бурхан

Еховагийн нуруу л

хүнд харагддаг эрин үеийг төгсгөн,

тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний

итгэлийн эрин үеийг ч дуусгадаг.

Сүүлийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил

бүх хүнийг илүү бодит, сайхан эринд авчирдаг.

Тэр хууль, дүрмийн эрин үеийг дуусгаад зогсохгүй,

бодит, зөвт, ариун Бурханыг хүнд харуулдаг.


Тэр хүнд удирдлагын төлөвлөгөөний ажлыг дэлгэж,

хүний нууц, хүрэх газрыг харуулдаг,

хүнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгадаг,

хэдэн мянган жил

нууцлаг байсан Бурханыг илчилдэг.


III

Хүн Бурханы царайг эрж хайсан ч

харж чаддаггүй байсан

тодорхойгүй эрин үеийг

Тэр бүрэн дуусгавар болгодог.

Хүн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж,

хүнийг цоо шинэ эрин рүү хөтөлдөг.

Энэ бүгд Бурханы Сүнсний оронд

махбод дахь Бурхан ажилласны үр дүн билээ.

Бурхан махбодоор ажиллахад

дагалдагчид нь тодорхойгүй Бурханы

хүслийг тааварлахгүй.


Сүнс хүнд харагддаггүй,

ажил нь Бурханы ажлын талаар

баримт үлдээж чадахгүй.

Хүн Бурханы бодит царайг хэзээ ч харахгүй

харин тодорхойгүй Бурханд үргэлж итгэнэ.

Хүн Бурханы биечлэн хэлснийг хэзээ ч сонсохгүй.

Хүний хоосон төсөөлөл Бурханы царайг орлохгүй,

Бурханы ажил, төрөлх зан чанарыг нь

хүн дуурайж чадахгүй.


Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан, Бурханы ажлыг

бие махбодтой болсон,

хүмүүсийн дунд биечлэн ажилладаг

Бурхан л газар дээр авчирч чадна.

Энэ бол Бурхан хүнд харагдах хамгийн сайн арга.

Энэ бол хүн Бурханыг харж,

жинхэнэ нүүр царайг нь мэдэх хамгийн сайн арга,

бие махбодтой болоогүй Бурхан

үүнийг хийж чадахгүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 172 Бурхан ажлаа хийхийн тулд махбод болох ёстой

Дараах: 174 Бие махбодтой болсон Бурхан л хүнийг бүрэн аварч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Хайх үгээ хайлтын цонхонд оруулна уу

Гарчиг
Тохиргоо
Ном
Хайх
Видео