590 Бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайх ёстой

1 Хүмүүс үүргээ яаруу сандруу биелүүлдэг болмогцоо хэрхэн туулахаа мэдэхээ больдог; ажил хэрэг гээд завгүй болмогц тэдний сүнслэг байдал төвөгтэй болж, хэвийн нөхцөл байдлаа хадгалах чадвараа алддаг. Яагаад ийм байдаг юм бэ? Хэрэв чамаас жаахан ажил хийхийг гуйвал чи эрээ цээргүй, цадиггүй, Бурханд хандах хүсэлгүй, Бурханаас хол хөндий болдог. Хүмүүс хэрхэн туулахаа мэддэггүйг энэ нь нотолдог. Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол “Би үүнийг яаж хийх хэрэгтэй вэ? Үүргээ хааш яаш хийхгүйн тулд яаж сайн биелүүлэх вэ?” гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар Бурханд ойр дотно болох ёстой.

2 Бурханд ойр дотно болно гэдэг нь энэ асуудлаар үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ гэдгийг эрж хайна гэсэн үг. Энэ нь шашны зан үйл хийж, гадна талын үйлдэл хийх явдал биш; харин Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл дээр ажиллах үедээ “Би энэ үүргийг яаж биелүүлэх хэрэгтэй вэ? Бурханы санаа зорилго юу вэ?” гэж үргэлж бодох ёстой. Бурханд ойртсоноор дамжуулан чи өөрийнхөө үйлдлийн ар дахь зарчим болон үнэнийг, мөн Бурханы санаа зорилгыг эрж хайн, хийдэг бүхэндээ Бурханаас холдохгүй. Ийм хүн л Бурханд үнэхээр итгэдэг. Өнөө үед хүмүүс аливаа зүйлтэй тулгарах бүрдээ зүгээр л зөрүүдлэн зүтгэж, хувийн санаа зорилгынхоо дагуу үйлддэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, гагцхүү өөрсдөө л байдаг бөгөөд хийдэг бүхэндээ үнэнийг хэрэгжүүлж ер чаддаггүй.

3 Үнэний дагуу үйлдэхгүй байна гэдэг нь аливааг өөрийн дураар хийнэ гэсэн үг бөгөөд аливааг өөрийн дураар хийнэ гэдэг нь Бурханыг орхино гэсэн үг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 589 Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүхнийг эртнээс бэлдсэн

Дараах: 591 Бурханы гэрт үнэнч байдлаа зориул

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх