591 Иов Сатаныг ялсны нотолгоо
I
Иовын хэлсэн хамгийн сонгодог үг нь тэр Сатаныг ялсны нотолгоо билээ. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханыг дуулгавартай дагадаг хандлага юм. Дараа нь тэр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг бөгөөд хүний зүрх сэтгэлийг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний сайшаал ямар ч алдаагүй байсан, Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг.
II
“Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Эдгээр энгийн үг л Сатаныг айлгаж, шившиглэсэн, самгардан зугтахад хүргэсэн ба үүнээс ч илүүтэйгээр Сатаныг мухардалд оруулсан. Иймээс эдгээр үг нь Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал, сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ захируулсан хүний ер бусын сэтгэл татам байдлыг Сатанд ойлгуулсан. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амийн хүчийг Сатанд харуулсан.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос