2.2. Завхарсан хүн төрөлхтний сатанлаг зан чанар, уг чанар-мөн чанарыг илчлэх тухай сонгодог үгс

81. Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

82. Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

83. Хүний завхарсан зан чанарын илрэл нь өөр юунаас ч биш зөвхөн түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас эхтэй; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал Бурханы өмнө ашиглуулахад тохирох нэгэн болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд хэзээ ч эрүүл саруул байгаагүй ухаан нь улам мунхаг болж байдаг учраас л хүн Бурханд улам тэрсэлж, тэр ч байтугай Есүсийг загалмайд цовдолж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үздэг. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж “талархах”-гүй байсан. Бурхан махбод болсон эрин үед хүн аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархаж чадахгүй, харин ч Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг огт тоохгүй, үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан мэт байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, Түүнийг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд ухаангүй шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа үргэлж тэвчээртэй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцэх болсон. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа золиосолж чаддаггүйгээр үл барам, Бурханаас тус гуйхыг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг том асуудал биш гэж үздэг бөгөөд Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Надад аяга ус өгчхөөд алгаа тосон хоёр аяга сүүний мөнгө төл гэж нэхдэг, эсвэл нэг шөнө хонох өрөө өгчхөөд хэдэн шөнийн төлбөр нэхдэг хүмүүс бий. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй амьтад вэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

84. Хэрвээ Би зүрх сэтгэлийн гүн дэх муу муухайг чинь ил болгоогүй бол та нар дор бүрнээ толгой дээрээ титэм зүүгээд, бүх алдрыг өөрсдөдөө авч үлдэх байсан гэж хэлэхэд буруудахгүй. Биеэ тоосон, ихэрхүү уг чанар чинь өөрсдийн мөс чанараас урваж, Христийг эсэргүүцэн тэрсэлж, муу муухайгаа илчлэхэд хүргэснээр та нарын санаа зорилго, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шуналаар дүүрэн нүдийг гэрэлд ил болгодог. Гэсэн ч, та нар Христийн ажлыг гэсэн насан туршийн хүсэл тэмүүллийнхээ талаар үргэлжлүүлэн чалчиж, Христийн аль эрт хэлсэн үнэнийг ахин дахин давтдаг. Энэ бол та нарын “итгэл”—“өө сэвгүй итгэл” юм. Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл Надад хэрэггүй, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би жигшин зэвүүцдэг. Би хүнийг Надад туйлын үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийн төлөө, үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуйдахыг чинь Би үзэн яддаг, учир нь Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, тиймээс та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл, өөрсдөд нь итгэл байгаа учраас Бурханыг дагадаг, эс бөгөөс ийм зовлон зүдүүрийг тэвчихгүй байсан гэж олон хүн бодож байж болох юм. Тиймээс Би чамаас үүнийг асууя: Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад Түүнийг хүндэтгэдэггүй юм бэ? Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад чамд Түүнээс жаахан ч гэсэн айх зүрх сэтгэл байдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг хэр нь Түүнийг яагаад басамжилдаг юм бэ? Чи яагаад Түүнд хүндлэлгүй ханддаг юм бэ? Чи яагаад Түүнийг ил тодоор шүүмжилдэг юм бэ? Чи яагаад үргэлж Түүний хөдөлгөөнийг тагнадаг юм бэ? Чи яагаад Түүний зохицуулалтад захирагддаггүй юм бэ? Чи яагаад Түүний үгийн дагуу үйлддэггүй юм бэ? Яагаад Түүнийг сүрдүүлж, тахилыг нь дээрэмдэхийг хичээдэг юм бэ? Чи яагаад Христийн байр сууриас үг хэлдэг юм бэ? Чи яагаад Түүний ажил болон үг зөв эсэхийг шүүдэг юм бэ? Яагаад ар хударгаар нь Түүнийг зүхэж зүрхэлдэг юм бэ? Энэ бүхэн нь та нарын итгэл юм гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

85. Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан. Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох хүн хэд байдаг вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ

86. Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өөдгүй амьтад биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академид” цадиггүй авирлахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм найдваргүй хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

87. Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

88. Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы хүслийг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг, түүнчлэн тэрслүү санаа бодолтой хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, эсвэл Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ. Иймээс Би та нарыг шавдуулж байна: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байгаа бол үргэлжлүүлэн дага. Харин та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр. Тэгэхгүй бол, та нарын хувьд юмс муугаар эргэх магадлал туйлын өндөр, учир нь та нарын уг чанар зүгээр л дэндүү их завхарсан. Та нарт үнэнч сэтгэл, дуулгавартай байдал, зөвт байдал, үнэнээр цангасан зүрх сэтгэл, Бурханыг гэх хайр өчүүхэн төдий ч байхгүй. Бурханы өмнөх нөхцөл байдал чинь туйлын замбараагүй байдаг гэж хэлж болно. Та нар баримтлах учиртай зүйлээ баримталдаггүй, ярих учиртай зүйлээ ярьж чаддаггүй. Мөн хэрэгжүүлэх учиртай зүйлээ хэрэгжүүлж чадаагүй, биелүүлэх учиртай чиг үүргээ биелүүлж чадаагүй. Та нарт байх учиртай үнэнч зан, мөс чанар, дуулгавартай байдал юм уу шийдвэр байдаггүй. Туулах ёстой зовлонгоо туулаагүй, та нарт байх учиртай итгэл ч байхгүй. Нэлээд энгийнээр хэлбэл, та нарт ямар ч гавьяа байхгүй: Үргэлжлүүлэн амьдрахаас ичихгүй байна гэж үү? Та нар мөнхөд амрахаар нүдээ аньж, тэгснээрээ та нарын тусын тулд санаа зовж, та нарын төлөө зовлон туулахаас Бурханыг хэлтрүүлсэн нь дээр гэж Би ятгаж байна. Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; Бурханы үгийг идэж, уудаг ч хүнээс Бурханы шаарддаг зүйлийг биелүүлж чаддаггүй. Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй бөгөөд ямар ч зорьсон зорилгогүй, ямар ч үнэ цэнгүй, ямар ч утга учиргүй амьдардаг. Та нар хүний хувиар амьдардаг ч ямар ч мөс чанар, ёс жудаг, өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй—та нар өөрсдийгөө хүн гэж нэрлэж чадна гэж үү? Та нар Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэхэлдэг; түүнээс гадна, Бурханы мөнгийг аваад, Түүнд өргөсөн тахилыг иддэг. Гэсэн ч эцэст нь Бурханы мэдрэмжийг өчүүхэн төдий ч хайхардаггүй, Бурханыг гэх жаахан ч болов мөс чанар харуулдаггүй. Та нар Бурханы хамгийн ялихгүй шаардлагыг ч биелүүлж чаддаггүй. Та нар өөрсдийгөө хүн гэж нэрлэж чадна гэж үү? Бурханы хангасан хоолыг идэж, Түүний өгсөн хүчилтөрөгчөөр амьсгалж, нигүүлслийг нь эдэлдэг ч эцэст нь та нар Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгэхээр та нар нохойноос ч дор араатан бус уу? Амьтдын дунд та нараас илүү хорлонтой амьтан байгаа гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

89. Хүний хамгийн том бэрхшээл бол өөрийн харж, хүрч чадахгүй, туйлын нууцлаг, гайхалтай зүйлс болон хүмүүсийн төсөөлшгүй, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг явдал юм. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ дүгнэж шинжлэн, бүр бусад бүх зүйлийг умартан эдгээрийг эрж хайж, олж авахаар оролддог. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг төдийгүй тэдгээрийн талаар нарийн нягт бодож сэтгэдэг. Эсрэгээр, хэдий чинээ бодит зүйл байна, хүн төдий чинээ үл тоодог; тэдгээрийг харахдаа хамраа сөхөж, тэр ч байтугай үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш үү? Иймэрхүү зүйлс хэдий чинээ бодитой байна, та нар төдий чинээ сэжиглэдэг. Тэдгээрийг судалж шинжлэх цаг огт гаргалгүй, зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, шалгуур султай шаардлагыг та нар басдаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар ч гэсэн тоо томшгүй их үзэл өвөрлөдөг бөгөөд зүгээр л Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Тэгвэл та нар тодорхойгүй итгэлийг л баримталдаггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн тодорхойгүй Бурханд тууштай итгээд өнөөгийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан, өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэг бус уу? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу сүрлэг Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Түүнчлэн, хүний шүтэн мөргөдөг Бурхан нь түүний үзлээс бий болсон нэгэн, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит махбод гэдгээс болдоггүй гэж үү? Эцсийн эцэст, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрэлхийлдэггүй бус уу? Учир нь өнөөдрийн Бурханы хүнээс яг тэдний хийх хамгийн дургүй, ичгэвтэр санагддаг зүйлийг нь хүсдэг юм. Энэ нь хүнийг зовоож байгаа хэрэг биш үү? Энэ нь хүний шарх сорвийг ил гаргахгүй гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүн бие махбодтой болсон Бурханы дайсан буюу антихрист болсон. Энэ нь илэрхий баримт биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг.Энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

90. Христтэй уулзахаасаа өмнө магад чи, зан чанараа бүрэн өөрчлөгдсөн, өөрийгөө Христийн үнэнч дагагч, Христийн ерөөлийг хүлээн авах чамаас илүү гавьяатай хүн өөр байхгүй бөгөөд олон замаар явж, ихээхэн ажил хийж, их үр дүн гаргасан болохоороо эцэст нь титэм хүлээн авах хүмүүсийн нэг болох нь гарцаагүй хэмээн итгэдэг. Гэвч чиний мэддэггүй байж болох нэг бодит үнэн бий: Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд тэр үед ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор л хүний тэрслүү байдал нэгд нэггүй агаад тийм тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж зүрхлэх үү? Бурханд туйлын дуулгавартай байдаг гэж чи хэлж зүрхлэх үү? Чи тэрслүү биш гэж хэлж зүрхлэх үү? Зарим хүн, “Бурхан намайг шинэ орчинд оруулах болгонд би дургүйцэн бувтнахгүйгээр байнга захирагддаг, цаашлаад би Бурханы талаар ямар ч үзэл тээдэггүй” гэдэг. Зарим нь, “Бурхан надад ямар ч ажил өгсөн бай, би чадлынхаа хэрээр хийдэг, хэзээ ч хуумгай ханддаггүй” гэж хэлнэ. Тэгвэл Би та нараас ингэж асууя: Та нар Христтэй хамт амьдрахдаа Түүнтэй нийцэлтэй байж чадах уу? Та нар хэр удаан Түүнтэй нийцэлтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Та нарын итгэлийг магтууштай байж болох ч тууштай байдал та нарт нэг их байдаггүй. Чи Христтэй жинхэнээсээ хамт амьдрах үед өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан чинь чиний үг, үйлдлээр дамжуулан бага багаар илчлэгддэг бөгөөд та нарын бардамнах хүсэл, дуулгаваргүй сэтгэлгээ, сэтгэл дундуур байдал ч бас аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь чиний биеэ тоосон зан улам нэмэгдсээр Христтэй гал ус мэт зөрчилдөх хэмжээнд хүрэхэд уг чанар чинь бүрэн ил болно. Тэр үед чиний үзэл далдлагдахаа больж, гомдол чинь ч гэсэн аяндаа ил гарах бөгөөд олиггүй хүн чанар чинь бүрэн ил болно. Гэхдээ тэр үед ч гэсэн чи тэрслүү байдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, харин оронд нь ийм Христийг хүн хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэтэрхий хатуу ханддаг, хэрвээ илүү эелдэг зөөлөн Христ байсан бол Түүнд бүрэн захирагдах байсан юм гэж итгэдэг. Та нар тэрслүү байдлаа зөвтгөх шалтгаантай, тэвчээрийг чинь барах үед л та нар Түүний эсрэг тэрсэлдэг гэж итгэдэг. Христийг Бурхан гэж үздэггүй, Түүнийг дуулгавартай дагах бодолгүй байдаг тухайгаа та нар хэзээ ч бодож байгаагүй. Тэгсэн мөртөө чи Христээс хүслийнхээ дагуу ажиллахыг муйхарлан шаарддаг бөгөөд Түүнийг нэг л зүйлийг чиний бодсоноос өөрөөр хиймэгц Түүнийг Бурхан биш, харин хүн юм байна гэж чи итгэдэг. Ийм маягаар Түүнтэй тэмцэлдсэн хүн та нарын дунд олон байдаггүй гэж үү? Эцсийн эцэст та нар хэнд итгэдэг юм бэ? Та нар ямар байдлаар эрж хайдаг вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм

91. Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэх хэрэггүй гэж Би та нарыг ятгах байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг үгүй хийж, үхлээр яллах болно. Ахтай (эсвэл эгчтэй) харилцах харилцаа чинь чиний талаар ихийг өгүүлэхгүй байж болно, гэвч Христтэй харилцах үед тийм ч амар байхгүй. Хэзээ ч хамаагүй үзэл чинь үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжрээр жимсэлж болзошгүй. Иймэрхүү хүн чанартай байж чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр болгоны хором бүрд чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр бий юү? Та нар өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэр нь нүднээ илхэн Христийг хүн гэж үздэг. Та нарын эрүүл ухаан дэндүү дорд, хүн чанар чинь даанч дорой ажээ! Та нар Христийг үргэлж Бурхан гэж үзэх чадваргүй; хааяа хааяахан дураа хүрэх үедээ л Түүнийг барьж аваад, Бурхан гэж шүтэн мөргөх бөлгөө. Тийм учраас Би та нарыг Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлж байгаа юм. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүмүүсийн ч ачийг хариулдаг байтал та нарын дунд ийм ажил хийсэн Христ, хүний хайрыг ч хүлээсэнгүй, хүнээс хариу төлөөс, дуулгавартай байдлыг ч хүлээн авсангүй. Энэ нь сэтгэл өвтгөм зүйл биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм

92. Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл нэг ч муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударга зан гаргаж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; тийм болохоор Би чамайг дэлхий дээрх хамгийн хорон муу, хорлонтой хүн гэж Би хэлдэг юм. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ. Бусадтай эв найртай байдаг, эсвэл хэдхэн сайн үйл хийсэн болохоороо л өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чи тусархаг санаа зорилгоороо Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу? Хэдийгээр та нарын нэг нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бүгдэд чинь Христийн хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг боловч та нар Бурханд дуулгавартай гэдгээ байнга зарлаж байдаг. Та нарынх шиг ийм итгэл тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэнэ. Хий хоосон төөрөгдөлд автаж, Христийг харахыг хүсэхээ боль, учир нь та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр Түүнийг харахад ч тохирохооргүй жаахан. Чи тэрслүү байдлаа бүрэн хаяж, Христтэй эв зохицолтой байж чаддаг болсон мөчид Бурхан чамд аяндаа харагдана. Хэрвээ чи засалт, шүүлт туулахгүйгээр Бурхантай уулзахаар очвол гарцаагүй Бурханыг эсэргүүцэгч болох бөгөөд сүйрэх тавилантай. Хүний уг чанар төрөлхийн Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүнийг Сатан хамгийн гүн ялзруулсан. Хэрвээ хүн завхрал дундаасаа гаралгүйгээр Бурхантай харилцахаар оролдвол эндээс ямар ч сайн үр дүн гарахгүй нь тодорхой; үг, үйлдэл нь түүний завхралыг алхам тутамд нь ил болгох нь гарцаагүй бөгөөд Бурхантай харилцах үед тэрслүү байдал нь бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүйгээр Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, Христийг хаядаг; тэр үед хүн нэн аюултай байдалд орох ба энэ нь үргэлжилбэл тэр шийтгүүлэх нэгэн болно.

Хэрвээ Бурхантай харилцах нь ийм аюултай юм бол Бурханаас хол байсан нь дээр гэж зарим хүн бодох байх. Иймэрхүү хүмүүс ер нь юу олж авч чадах юм бэ? Тэд Бурханд үнэнч байж чадах уу? Мэдээж, Бурхантай харилцах нь маш хэцүү, гэхдээ энэ нь хүн завхралаас улбаатай болохоос биш Бурхан хүнтэй харилцах боломжгүйдээ биш юм. Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурханыг гэртээ хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал нэхдэг. Ганц хоёр зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөх үедээ чи ерөөл хүсэж, чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярьж, сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Энэ чухал мөчид та нар өөрсдийнхөө төлөө санаа зовнихгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм

93. Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

94. Бурханыг дагадаг олон хүн хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас хэрхэн зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдмагц тэд дуугаа хурааж, огт сонирхохоо больдог. Тийм залхмаар асуултуудыг ойлгох нь тэдний амийг өсөхөд туслахгүй, эсвэл ямар ч ашиг тус өгөхгүй гэж тэд боддог. Иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч багахан анхаарал хандуулдаг. Тэд үүнийг хүлээн авах эрхэм нандин зүйл гэж үздэггүй, өөрсдийн амийн нэг хэсэг гэж бүр ч хүлээн авдаггүй. Тийм хүмүүст Бурханыг дагах энгийн нэг зорилго л байдаг бөгөөд тэр зорилго нь ерөөл хүртэх явдал юм. Ийм хүмүүс энэхүү зорилгыг шууд агуулдаггүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулан яршиг удаж чаддаггүй. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэхээс илүү зөв зүйтэй зорилго үгүй—энэ нь тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэн юм. Хэрвээ ямар нэг зүйл энэ зорилгод нь нэмэр болдоггүй бол үүнд тэдний сэтгэл огт хөдөлдөггүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаархал зөв зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд бас Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд дур сонирхол, амьдралыг үзэх үзэл, тэр ч бүү хэл эрэл хайгуулын чиглэлээ өөрчилдөг; гэхдээ Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн их зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд цөхрөлтгүй зүтгэж, үхлээс айдаггүй. Ямар хүч тэднийг ийм маягаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Тэдний мөс чанар уу? Агуу, жудагтай байдал нь уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх шийдвэр нь үү? Шагнал эрэлхийлэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн үнэнч сэтгэл нь үү? Эсвэл хэрээс хэтэрсэн хувийн шаардлагаас үргэлж татгалзсан тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй хүний хувьд тийм их хүчин чармайлт гаргана гэдэг бол үнэхээр л гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн ихийг зориулсныг одоохондоо хэлэлцэхээ больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэвээс тун зохилтой. Бурханыг хэзээ ч ойлгоогүй хүмүүс Бурханы төлөө яагаад маш ихийг зориулдаг вэ гэдэгт, өөрсөдтэй нь нягт холбоотой ашиг тусаас гадна өөр ямар нэгэн шалтгаан байж болох уу? Үүнээс бид урьд нь таниагүй нэг асуудлыг олж илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн ичгэвтэр, үзэшгүй муухай болсныг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

95. Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө л бодохоо больж чадах билээ? Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд бүх бие, сэтгэлээ зориулснаар Түүнд дуулгавартай байх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй хувь нэмэр оруулчхаад үүндээ эрддэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Түүний хийдэг ажлаас үүссэн боломжийг далимдуулдаг хүмүүсийг Тэр бүр их зэвүүцдэг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсдэг талаар энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхийн тулд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж болох талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг огт хайхардаггүй, гагцхүү өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг анхаарч байдаг. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас гадуур дуртай зүйлээ л хийж байгаа. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй—тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

96. Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл таних багш л гэж боддог! Өөрсдийг нь эмчилнэ гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэнэ гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

97. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

98. Хүмүүсийн амийн туршлагаас харвал, би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?… гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, урвах, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдал, эерэг зүйлд дургүй бөгөөд жигшмээр бөгөөд шуналтай чанар юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж яахин чадна; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байхыг хүсдэггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

99. Хүрэх газрыг дурдах бүрд та нар тун нухацтай ханддаг; түүнчлэн энэ нь та бүгдийн онцгой мэдрэмтгий байдаг зүйл юм. Зарим хүн сайхан хүрэх газар олж авахын тулд толгойгоороо газар мөргөж, Бурханы өмнө бөхөлзөхөөр тэсэн яддаг. Үгээр илэрхийлэх шаардлагагүй та нарын эрмэлзлийг Би ялган таньж чадна. Та нар махан биеэ гамшигт унагахыг хүсдэггүй, ирээдүйд үүрдийн шийтгэлд унахыг бүр ч хүсдэггүй. Та нар арай илүү эрх чөлөөтэй, арай амар хялбар амьдрахыг л хүсдэг. Тиймээс, хүрэх газрын тухай дурдах бүрд тун их түгшиж, анхаарал хандуулаагүйгээсээ болж Бурханд халдаад, зохих цээрлүүлэлтээ хүлээх вий гэхээс ихэд айдаг. Та нар хүрэх газрынхаа төлөө буулт хийхээс татгалзаагүй бөгөөд нэгэн цагт залирхаг, хөнгөмсөг явсан олон хүн гэнэт маш эелдэг, чин үнэнч болчихсон; үнэнч байгаа чинь хүмүүсийг голд нь ортол дааруулдаг. Гэсэн ч та нар бүгд “үнэнч” зүрх сэтгэлтэй бөгөөд гомдол, хууран мэхлэлт, үнэнч байдал гээд сэтгэл дэх нууцаа юу ч нуулгүйгээр Надад байнга уудалсан. Ерөнхийдөө, та нар өөрсдийнхөө оршихуйн хамгийн гүнд орших мөн чанарын зүйлсийг Надад тун илэн далангүй “улайсан”. Мэдээж, эдгээр нь Надад дэндүү танил болсон учраас Би ийм зүйлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Та нар Бурханы сайшаалыг хүртэхийн тулд ганц үсээ алдсанаас эцсийн хүрэх газрынхаа төлөө их гал руу орохыг илүүд үзнэ. Би та нарт хэтэрхий ягшмал хандаж байгаа юм биш; харин Миний хийдэг бүхэнтэй нүүр тулахдаа та нар чин үнэнч зүрх сэтгэлгүй байгаа юм. Та нар дөнгөж сая хэлснийг минь ойлгохгүй байж магадгүй тул Би та нарт энгийнээр тайлбарлая: Та нарт хэрэгтэй зүйл үнэн ба амь биш, биеэ хэрхэн авч явах тухай зарчим ч биш, Миний уйгагүй ажил бүр ч биш. Харин ч та нарт хэрэгтэй зүйл бол эд баялаг, байр суурь, гэр бүл, гэрлэлт зэрэг махан биеэрээ эзэмшдэг бүхэн чинь билээ. Та нар Миний үг болон ажлыг бүрмөсөн үл хэрэгсдэг тул та нарын итгэлийг хайнга гэсэн нэг үгээр дүгнэж болно. Та нар зорьсон зүйлээ биелүүлэхийн тулд юуг ч хийнэ, гэхдээ Бурханд итгэх итгэлтэй холбоотой асуудлуудын төлөө тэгэхгүй гэдгийг чинь Би олж мэдсэн. Харин ч та нар харьцангуй үнэнч, бас харьцангуй нухацтай байдаг. Тийм учраас Би, зүрх сэтгэл нь туйлын үнэнч бус хүмүүс Бурханд итгэх итгэлдээ бүтэлгүйтдэг гэж хэлдэг. Сайтар бод—та нарын дунд бүтэлгүй хүн олон байна уу?

Хүмүүс өөрсдийнхөө үйлдлээс үүдэн Бурханд итгэх итгэлдээ амжилтад хүрдэг гэдгийг та нар мэдэх учиртай; хүмүүс амжилтад хүрэхийн оронд бүтэлгүйтэх үед тэр нь ч бас өөр бусад хүчин зүйлийн нөлөөнөөс бус, өөрсдийнх нь үйлдлээс болдог. Та нар Бурханд итгэхээс илүү хэцүү, илүү их зовлон учруулах зүйлд хүрэхийн тулд юуг ч хийн, үүнд тун нухацтай хандаж, бүр ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй байх байсан гэдэгт Би итгэдэг; энэ бол амьдралдаа та нарын гаргадаг нөр их хичээл чармайлт юм. Та нар гэр бүлийнхээ нэг ч гишүүнийг мэхлэхгүй байх нөхцөл байдалд Миний махбодыг мэхлэх чадвартай. Энэ бол та нарын тууштай зан авир, амьдралын чинь зарчим билээ. Хүрэх газар чинь гойд сайхан, хүссэнээр чинь байг гэсэндээ та нар хүрэх газрынхаа төлөө Намайг мэхлэхээр хуурамч царай гаргасаар л байгаа бус уу? Та нарын үнэнч зан түр зуурынх, чин сэтгэл чинь ч ердөө түр зуурынх гэдгийг Би мэднэ. Та нарын шийдвэр, төлж байгаа төлөөс ирээдүйн төлөө биш, зөвхөн өнөөдрийн төлөө байдаг бус уу? Та нар наймаа хийх цор ганц зорилготойгоор үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авахаар мэрийн, эцсийн ганц хүчин чармайлт гаргахыг л хүсдэг. Та нар үнэнд өртэй болохоос зайлсхийхийн тулд, бүр Миний төлсөн төлөөсийг хариулахын тулд ч тийм хүчин чармайлт гаргадаггүй. Товчхондоо та нар хүссэн зүйлээ авахын тулд ухаалаг заль мэх ашиглахыг л хүсдэг боловч үүнийхээ төлөө ил тод тэмцэхийг хүсдэггүй. Энэ нь та нарын чин хүсэл биш гэж үү? Та нар дүр эсгэх ёсгүй, мөн нойр хоолноос гартлаа хүрэх газрынхаа төлөө тархиа гашилгах ч ёсгүй. Эцэст нь, та нарын төгсгөл аль хэдийн тодорхойлогдсон байх болно гэдэг нь үнэн бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай

100. Та нар Намайг энэ олон жил дагасан атлаа үнэнч байдлынхаа өчүүхэн төдийг ч Надад өгөөгүй. Харин ч хайртай хүмүүс болон таалагддаг зүйлсээ тойрон эргэлдэж, бүр цаг үргэлж, хаашаа ч явсан тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойр байлгадаг ба хэзээ ч хаяж орхиогүй. Та нар хайрладаг ямар нэг зүйлээ хүсэмжилж, тэмүүлэх тоолонд энэ нь Намайг дагаж байхад, эсвэл бүр Миний үгийг сонсож байхад чинь хүртэл тохиолддог. Тиймээс та нараас Миний шаарддаг үнэнч байдлыг та нар харин өөрсдийн “тэжээвэр амьтдад” үнэнч байж, тэднийг нандигнахад ашигладаг гэж Би хэлнэ. Хэдийгээр та нар Миний төлөө ганц, хоёр юм золиосолж байсан ч энэ нь та нарын бүх юмыг төлөөлдөггүй, Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг чинь харуулдаггүй. Та нар дурладаг ажил үйлдээ өөрсдийгөө татан оролцуулдаг: Зарим хүн хөвгүүд, охиддоо, бусад нь нөхөр, эхнэр, эд баялаг, ажил, дарга нар, байр суурь, эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Үнэнч байдаг зүйлээсээ та нар хэзээ ч залхаж, дургүйцдэггүй; харин ч эдгээр зүйлийг илүү их хэмжээгээр, илүү сайн чанартайг нь эзэмшихээр улам бүр тэмүүлдэг ба хэзээ ч орхидоггүй. Намайг болон Миний үгийг та нар үргэлж дуртай зүйлсийнхээ хойгуур түлхдэг. Тэгээд тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр арга та нарт байдаггүй. Хараахан олж мэдээгүй байгаа зүйлсдээ үнэнч байх гэж энэ сүүлчийн байрыг үлдээдэг хүмүүс ч бий. Тэдний зүрх сэтгэлд Миний өчүүхэн ч ул мөр хэзээ ч байгаагүй. Намайг та нараас хатуу чанд шаардаж, эсвэл хилсээр буруутгаж байна гэж та нар бодож байж магад—гэхдээ гэрийнхэнтэйгээ хамт цагийг жаргалтай өнгөрүүлж байхдаа та нар Надад нэг ч удаа үнэнч байгаагүй гэдэг баримтыг ер нь бодолцож үзсэн үү? Иймэрхүү үед та нар үүнээс болж шаналдаггүй гэж үү? Зүрх сэтгэл чинь баяр хөөрөөр дүүрч, ажил хөдөлмөрийнхөө төлөө шагнал хүртэх үедээ өөрсдийгөө хангалттай үнэнээр зэвсэглээгүйдээ гутардаггүй гэж үү? Миний сайшаалыг хүртээгүйнхээ төлөө та нар хэзээ цурхиран уйлсан бэ? Та нар хөвгүүд, охидынхоо төлөө тархиа гашилгаж, сэтгэлээ асар их чилээдэг ч мөн л сэтгэл ханадаггүй; тэдний өмнөөс мэрийгээгүй, тэдний төлөө чадах бүхнээ хийгээгүй гэж бодсоор байдаг. Харин Надад та нар үргэлж тоомсоргүй, хааш яаш хандаж ирсэн; Би дурсамжид чинь л байдаг боловч зүрх сэтгэлд чинь удаан үлддэггүй. Та нарын төлөөх Миний чин сэтгэлийн хүчин чармайлтыг та нар ерөөсөө мэдэрдэггүй бөгөөд тэдгээрийг хэзээ ч ойлгож байгаагүй. Та нар ердөө товчхон эргэцүүлээд, энэ нь хангалттай гэж боддог. Ийм “үнэнч байдал” бол Миний эртнээс хүсэн мөрөөдсөн зүйл биш, харин эртнээс жигшсэн зүйл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?

101. Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцаха хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшируулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?

102. Өдөр бүр хүн болгоны үйл хэрэг болон бодлыг тэрхүү Нэгэний нүд харж ажиглаж байдаг, үүний зэрэгцээ тэдний маргаашийн төлөө бэлдэж байдаг. Энэ бол бүх амьд буй хүний алхах ёстой зам; энэ бол бүгдэд зориулж Миний урьдчилан тогтоосон зам бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй, бас хэнийг ч үүнээс ангид болгохгүй. Миний хэлсэн үг тоо томшгүй олон, цаашлаад Миний хийсэн ажил хэмжээлшгүй их. Хүн болгон хийх ёстой зүйлээ төрөлх уг чанар ба уг чанарынхаа хөгжлийн дагуу жам ёсоороо хэрэгжүүлж байгааг Би өдөр бүр ажигладаг. Олон хүн өөрийн мэдэлгүйгээр аль хэдийн “зөв замд” орсон бөгөөд энэ зөв замыг Би төрөл бүрийн хүнийг илчлэхийн тулд барьсан юм. Эдгээр төрөл бүрийн хүнийг Би аль хэдийн өөр өөр орчинд байрлуулсан бөгөөд тэд дор бүрнээ байгаа газраа төрөлх шинж чанараа илэрхийлсэн. Тэднийг хүлж баглах хэн ч байхгүй, тэднийг уруу татах хэн ч байхгүй. Тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг бөгөөд тэдний илэрхийлдэг зүйл аяндаа гарч ирдэг. Тэднийг хянадаг цорын ганц зүйл байдаг нь Миний үг юм. Иймээс зарим хүн үхлээс зайлсхийх гэсэндээ л Миний үгийг дуртай дургүй уншдаг боловч хэзээ ч хэрэгжүүлдэггүй; гэтэл зарим хүний хувьд өөрсдийг нь хангаж, залж чиглүүлэх Миний үг байхгүй бол өдөр хоногийг өнгөрөөх хэцүү байдаг, иймээс тэд угаасаа л Миний үгийг цаг үргэлж зуурч байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүний амьдралын нууц, хүн төрөлхтний хүрэх газар болон хүн байхын үнэ цэнийг олж нээдэг. Миний үгийн өмнө хүн төрөлхтний байгаа байдал ердөө л энэ бөгөөд Би хэрэг явдал бүхнийг зүгээр л жам ёсоор нь явуулдаг. Би үгийг минь оршин тогтнолынхоо үндэс болго гэж хүнийг албадсан ямар ч зүйл хийдэггүй. Иймд, хэзээ ч мөс чанартай байгаагүй, хэзээ ч үнэ цэнтэй оршин тогтнож байгаагүй хүмүүс аливаа зүйл хэрхэн өрнөхийг чимээгүйхэн ажиглаж байгаад дараа нь Миний үгийг зоримгоор хаяж, өөрсдийнхөө дураар аашилдаг. Тэд үнэнийг болон Надаас ирдэг бүхнийг жигшиж эхэлдэг. Түүнчлэн, Миний гэрт байхыг жигшдэг. Энэ хүмүүс үйлчлэл хийж байсан ч гэсэн хүрэх газрынхаа төлөө, мөн шийтгэлээс мултрахын тулд л Миний гэрт түр амьдардаг. Гэвч тэдний санаа зорилго, үйлдэл хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ нь тэдний ерөөл хүсэх хүслийг, мөн хаанчлалд нэг оронгуутаа тэндээ үүрд үлдэж, бүр мөнхийн диваажинд орох хүслийг нь бадраадаг. Миний өдрийг аль болох хурдан ирээсэй гэж хүсэх тусмаа тэд үнэнийг замд нь улам их саад, тээг болж байгааг мэдэрдэг. Тэд үнэнийг эрэлхийлэх юм уу шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүйгээр, хамгийн гол нь Миний гэрт бөхөлзөж, Миний тушааснаар хийх шаардлагагүйгээр тэнгэрийн хаанчлалын ерөөлийг үүрд эдлэхээр хаанчлалд хөл тавихаа тэсэн ядан хүлээж байдаг. Энэ хүмүүс Миний гэрт үнэнийг эрж хайх хүслээ хангах гэж ч ордоггүй, Миний удирдлагатай хамтран ажиллах гэж ч ордоггүй. Тэд зүгээр л ирж буй эрин үед устгагдахгүй байх хүмүүсийн нэг байхыг зорьдог. Иймээс тэдний зүрх сэтгэл үнэн гэж юу болох, үнэнийг яаж хүлээн зөвшөөрөхийг хэзээ ч мэдэж байгаагүй. Энэ хүмүүс үнэнийг хэрэгжүүлж үзээгүй, эсвэл ямар гүн ялзарсан гэдгээ ухамсарлаж байгаагүй мөртөө Миний гэрт “үйлчлэгч”-ийн дүрээр энэ бүх хугацаанд амьдарч байсны шалтгаан энэ юм. Тэд Миний өдөр ирэхийг “тэвчээртэйгээр” хүлээж, Миний ажлын хэв маягийн дагуу ийш тийш шидэгдэж байсан ч цуцдаггүй. Гэвч тэд хэчнээн их хүчин чармайлт гаргаж, ямар ч төлөөс төлсөн байсан хамаагүй, тэднийг үнэний төлөө зовж, Миний төлөө ямар нэгэн юм зориулж байсныг нь хэн ч хэзээ ч харж байгаагүй. Хуучин эрин үеийг төгсгөл болгох өдрийг минь тэд зүрх сэтгэлдээ хүлээж яддаг, түүнчлэн тэд Миний хүч чадал, эрх мэдэл хэр агуу болохыг мэдэхийг асар их хүсдэг. Тэдний хийх гэж хэзээ ч яарч байгаагүй зүйл бол өөрсдийгөө өөрчилж, үнэнийг эрэлхийлэх явдал юм. Тэд Миний залхдаг зүйлийг хайрлаж, Миний хайрладаг зүйлээс залхдаг. Тэд Миний үзэн яддаг зүйлийг хүсэмжилдэг ч Миний зэвүүцдэг зүйлийг алдахаас айдаг. Тэд энэхүү хорон муу ертөнцөд амьдарч, үүнийгээ хэзээ ч жишдэггүй мөртөө Намайг энэ ертөнцийг устгах вий гэхээс маш их айдаг. Санаа зорилгын зөрчилдөөн дотроо тэд Миний жигшин зэвүүцдэг энэ ертөнцийг хайрладаг атлаа Намайг нэн даруй энэ ертөнцийг устгаасай гэж хүсэн хүлээдэг. Тэгснээр тэд үнэн замаас хазайхаасаа өмнө сүйрлийн зовлонгоос хэлтэрч, дараагийн эрин үеийн эзэд болон хувирах юм байх. Учир нь тэд үнэнийг хайрладаггүй агаад Надаас ирдэг бүхнээс залхсан байдаг. Тэд ерөөлийг алдахгүйн тулд хэсэг зуур “дуулгавартай хүмүүс” болж магадгүй боловч, тэдний ерөөлд шунадаг сэтгэхүй болон шатаж байгаа галт нуурт орж, мөхөхөөс айх айдас хэзээ ч балрахгүй. Миний өдөр ойртох тусам тэдний хүсэл аажмаар эрчээ авсаар байдаг. Гамшиг их байх тусам тэд Намайг баярлуулж, удаан хүсэн хүлээсэн ерөөлөө алдчихгүй байхын тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй улам арга мухарддаг. Миний гар ажлаа хийж эхэлмэгц энэ хүмүүс тэргүүн эгнээнд үйлчлэх гэж хүслэн болдог. Тэд Миний нүдэнд өртөхгүй байх вий гэж маш их айн, жагсаалын тэргүүн эгнээнд очих тухай л боддог. Тэд өөрсдийнх нь үйл хэрэг болон үйлдэл хэзээ ч үнэнтэй хамаагүй байсан гэдгийг огт мэдэлгүйгээр өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хэлж, хийдэг бөгөөд тэдний үйл хэрэг ердөө л Миний төлөвлөгөөг үймүүлж, саад болж байдаг. Тэд асар их хүчин чармайлт гаргасан, хүнд бэрхийг туулах шийдэмгий зан болон санаа зорилго нь үнэн байж болох ч тэдний хийдэг бүхэн Надтай ямар ч хамаагүй, учир нь тэдний үйлдэл сайн санааны үүднээс гарч байхыг Би хэзээ ч хараагүй, тэр ч байтугай Миний тахилын ширээн дээр ямар нэг юм тавихыг нь Би хараагүй. Энэ олон жилийн турш Миний өмнө тэдний хийсэн үйл хэрэг энэ билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

103. Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Бурханы үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа хэрэг бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэвэл Бурханы сайшаалыг хүртэж, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий найддаг. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх буруу ойлголт нь улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн тухай онолын хангалт болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аваад, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулзсан мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ сууринд үндэслэн тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлон туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулахаас нааш Бурханы талаарх бүх мэдлэг, бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс цаашгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билиг, уламжлал, мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ хөрөнгө, зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, харьцах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс цаашгүй зүйлээс бүрддэг. Бурханы талаарх тэдний мэдлэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр, эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд тэдний мэдлэг үүнтэй огт хамааралгүй, бүр хойд, өмнөд туйл шиг хол байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, ярилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, шүтэн мөргөх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж буй зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, үүрд мөнхөд хэзээ ч аврал хүртэж чадахгүй гэдгийг илтгэдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

104. Олон жилийн ажлын маань туршид хүмүүс ихийг олж авч, ихийг хаясан мөртөө Надад үнэхээр итгэдэггүй гэж Би одоо ч хэлдэг. Учир нь хүмүүс Бурхан гэдгийг минь амаараа л хүлээн зөвшөөрдөг боловч Миний хэлдэг үнэнтэй санал нийлдэггүй, түүнчлэн тэднээс Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс үнэний оршин тогтнолыг бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс амийн оршин тогтнолыг бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс Бурханы мөн чанарыг бус, нэрийг нь л хүлээн зөвшөөрдөг. Би зүтгэлийнх нь төлөө, Намайг мэхлэхийн тулд сайхан сонсогдох үгийг л ашигладгийнх нь төлөө тэднийг жигшдэг; тэдний хэн нь ч Намайг үнэхээр шүтэн мөргөдөггүй. Та нарын үг могойн уруу таталтыг агуулдаг; цаашлаад, тэдгээр нь туйлын ихэрхүү, тэргүүн тэнгэрэлчийн жинхэнэ тунхаглал. Түүнээс гадна, та нарын үйл хэрэг хөсөрдөж, гутамшигтай хэмжээнд хүртлээ салбайж муудсан; хэрээс хэтэрсэн хүсэл, шуналт санаа зорилго чинь сонсож тэвчимгүй байдаг. Та нар бүгд Миний гэрт цагаан эрвээхэй болж, зэвүүцэлтэйгээр хаягдах зүйл болсон. Та нарын хэн нь ч үнэнийг хайрладаггүй; харин ч ерөөгдөж, тэнгэр өөд гарч, Христ газар дэлхий дээр эрх мэдэл эзэмших гайхамшигт үзэгдлийг харахыг хүсдэг. Гэхдээ, маш гүн завхарсан, Бурхан гэж юу болохыг огт мэддэггүй та нар шиг хүн яаж Бурханыг дагахад тохирох билээ гэж та нар ер нь бодож байсан уу? Яаж тэнгэр өөд гарч чадах билээ? Ийм гайхамшигт дүр зургийг буюу урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант дүр зургийг харахад яаж тохирох билээ? Ам чинь хууран мэхлэлт, бузар булай, урван тэрслэлт, биеэ тоосон үгээр дүүрсэн байдаг. Та нар Надад чин сэтгэлийн үг, ариун үг, Миний үгийг туулснаар Надад захирагдсан үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Эцэст нь, та нарын итгэл ямар вэ? Та нарын зүрх сэтгэлд ердөө хүсэл, мөнгө л байдаг, оюун ухаанд чинь материаллаг зүйл л байдаг. Өдөр бүр Надаас ямар нэгэн зүйлийг яаж авахаа тооцоолдог. Өдөр бүр Надаас хэчнээн их эд баялаг, хэчнээн их материаллаг зүйл олж авснаа тоолдог. Өдөр бүр, илүү ихийг, илүү өндөр стандартыг эдлэхийн тулд та нар бүр ч их ерөөл өөрсөд дээр чинь бууж ирэхийг хүлээдэг. Хором бүрд та нарын бодол санаанд Би биш, Надаас ирдэг үнэн ч биш, харин та нарын нөхөр, эхнэр, хөвгүүд, охид болон идэж, өмсдөг эд зүйлс чинь байдаг. Та нар яаж бүр их, дээд зэргийн таашаал авч болох талаар л боддог. Гэвч гэдсээ хагартал чихсэн ч та нар цогцос хэвээр бус уу? Гаднаа үнэхээр сайхан хувцсаар өөрсдийгөө гоёсон ч гэсэн, алхаж яваа амьгүй цогцос хэвээр бус уу? Та нар ходоодныхоо төлөө үсээ бууралттал шаргуу ажилладаг ч, Миний ажлын төлөө ширхэг үс ч золиосолдоггүй. Та нар байнга завгүй байж, махан биеийнхээ төлөө, охид хөвгүүдийнхээ төлөө биеэ зүдрээж, тархиа гашилгадаг ч—нэг нь ч Миний хүслийн төлөө санаа зовниж, сэтгэл түгшдэггүй. Та нар Надаас юу олж авна гэж найдсаар байгаа юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн

105. Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, дүрэм журмын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Намайг эсэргүүцдэг Нэгэн болохоос хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг аргалж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ тийм байсан юм бол эдгээр маргашгүй нотлох баримт тэгээд хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч, итгэмжит гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнадаг хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

106. Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, “Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй” хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Та нарын одоогийн бодол болон үзэл санаа яг ийм биш гэж үү? “Нэгэнт Бурханд итгэдэг тул би зүгээр л ерөөлүүдэд дарагдах ёстой, миний байр суурь хэзээ ч алга болохгүй бөгөөд үл итгэгчдийнхээс илүү өндөр байх нь баталгаатай байх ёстой.” Та нар дотроо ийм үзэл санааг ганц, хоёрхон жилийн турш өвөрлөсөөр ирээгүй, харин энэ нь олон жилийн турш тэнд байсан. Та нарын наймаацах сэтгэлгээ хэт их хөгжсөн. Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?

107. Хүн гэрэл дунд амьдардаг боловч гэрлийн эрхэм нандиныг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанар, гэрлийн эх сурвалж, түүнчлэн гэрэл хэнд харьяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрэл өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шинжилдэг: Гэрлээс болж бүх хүн өөрчлөгдөж, өсөж байгаагийн дээр харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн өнцөг булан бүрийг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтэнд хөлдсөнийг, мөн гэрэл ирснээс болоод хүмүүс илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад гэсэндээ Зүүн зүг рүү харахыг үзсэн—гэсэн ч хүн будан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн юм. Бүхий л дэлхий мананд хучигдсан учраас үүлсийн дундаас харахад минь хэн ч, хэзээ ч Миний оршин тогтнолыг олж мэдээгүй. Хүн газар дэлхий дээр ямар нэг зүйлийг эрж хайж байгаа; тэр хоол хүнс хайж байгаа мэт санагддаг; мөн Миний ирэхийг хүлээхээр санаархаж байгаа мэт харагддаг—гэсэн ч тэр Миний өдрийг мэддэггүй, Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн харж л чадна. Би бүх хүний дундаас Миний зүрх сэтгэлд үнэхээр нийцдэг хүмүүсийг эрж хайдаг. Би бүх ард түмний дунд алхаж, бүх ард түмний дунд амьдардаг ч хүн газар дээр эсэн мэнд, эрүүл саруул байдаг болохоор Миний зүрх сэтгэлд үнэхээр нийцдэг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, Миний үйлдлийг харж чаддаггүй ба гэрлийн дотор алхаж, гэрлийн тусгалд байж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг үргэлж эрхэмлэдэг ч Сатаны зальжин арга мэхийг нэвт харах чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлдээ хүссэнээ хийж чаддаггүй. Хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Түүнийг өргөмжлөх үед минь тэр үнэ цэнгүйгээ мэдэрдэг боловч үүнээсээ үүдэн Миний сэтгэлийг хангалуун байлгахаар хичээдэггүй. Тэр зүгээр л Миний өгсөн “байр суурийг” гартаа бариад шинжилдэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй хандаж, харин өөрийн байр суурийн ерөөлд шунаглан зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал бус уу? Уулс нүүхдээ чиний байр суурийн төлөө тойруу замаар явж болно гэж үү? Ус урсахдаа хүний байр суурийн өмнө урсахаа больж болно гэж үү? Тэнгэр, газар хүний байр сууриас болж орвонгоороо эргэж болно гэж үү? Би нэгэнтээ хүнд ахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэтэл хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй. Тэд үүнийг зүгээр л түүх мэт сонссон, эсвэл тууж шиг уншсан. Миний үг хүний зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөдөггүй юм гэж үү? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй гэж үү? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй; харин ч Над руу дайрч давшлахын тулд Сатантай нэгдэж, Сатаныг Надад үйлчлэх “хөрөнгө” болгон ашигладаг. Би Сатаны бүх зальжин явуулгыг нэвт харж, газар дэлхийн хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн авдгийг болиулна, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг

108. Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

109. Ихэнх хүн Бурханд үйлчлэхдээ бүр болзол ярьдаг: Бурхан байна уу, хүн байна уу гэдэг нь тэдэнд хамаагүй, болзлынхоо талаар л ярьж, хүслээ хангах гэж л чармайдаг. Та нар Надад хоол хийж өгөхдөө үйлчилгээний хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллахдаа ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаахдаа угаалгын төлбөр шаарддаг, чуулганыг хангахдаа биеэ тэнхрүүлэх зардлыг нэхдэг, үг хэлэхдээ илтгэгчийн төлбөр шаарддаг, ном тараахдаа түгээлтийн зардал шаарддаг, бичихдээ бичсэний төлбөрөө нэхдэг. Миний харьцаж байсан хүмүүс Надаас нөхөн төлбөр хүртэл нэхдэг бол гэр лүү нь буцаасан хүмүүс нэр хүндэд нь хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж юм уу алдсан залуу насныхаа нөхөн төлбөрийг нэхдэг; тахиа нядалдаг хүмүүс нядалгааны хөлс нэхдэг, хоол шардаг хүмүүс шарсныхаа төлбөрийг нэхдэг, шөл хийдэг хүмүүс төлбөрийг нь бас л нэхдэг… Эдгээр нь та нарын өндөр дээд, агуу хүн чанар, та нарын халуун дулаан мөс чанараас гарсан үйлдлүүд. Та нарын эрүүл ухаан хаана байна? Та нарын хүн чанар хаана байна? Би та нарт хэлчихье! Энэ хэвээрээ байвал Би та нарын дунд ажиллахаа болино. Би хүний арьс нөмөрсөн араатны сүрэг дунд ажиллахгүй, зэрлэг догшин зүрх сэтгэлээ эелдэг царайгаар нуудаг тийм бүлэг хүний төлөө Би ингэж зовохгүй, аврагдах өчүүхэн төдий ч боломжгүй тийм сүрэг амьтны төлөө Би тэсэж тэвчихгүй. Би та нараас нүүр буруулах өдөр та нарын үхэх өдөр, та нарыг харанхуй нөмрөх өдөр, та нарыг гэрэл орхих өдөр билээ. Би та нарт хэлчихье! Амьтнаас ч долоон дор та нар шиг хүмүүст Би хэзээ ч өгөөмөр хандахгүй! Миний үг, үйлдэлд хэмжээ хязгаар бий, та нарын хүн чанар, мөс чанар энэ чигээрээ байвал Би өөр ямар ч ажил хийхгүй, учир нь та нарын мөс чанар хэтэрхий дутуу дулимаг, та нар Надад маш их зовлон шаналал учруулсан, жигшмээр зан авир чинь Намайг маш их зэвүүцүүлдэг! Хүн чанар, мөс чанараараа маш дутуу дулимаг хүмүүст аврагдах боломж хэзээ ч байхгүй; тийм цэвдэг сэтгэлтэй, талархаж мэддэггүй хүмүүсийг Би хэзээ ч аврахгүй. Миний өдөр ирэхэд догшин уур хилэнг минь нэгэнтээ хүргэсэн дуулгаваргүй хүүхдүүд дээр Би шатам халуун галаа мөнхөд асгах болно. Над руу доромж үг чулуудаж, Намайг хаясан тэр амьтдад мөнхийн шийтгэлээ ноогдуулна. Нэгэнтээ Надтай хамт хооллож, аж төрж байсан атлаа Надад итгэдэггүй, Намайг доромжилж, Надаас урвасан дуулгаваргүй хөвгүүдийг уур хилэнгийн галаараа үүрд шатаах болно. Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнийг Би шийтгэнэ, нэгэнтээ Миний хажууд Надтай эн тэнцүү зогсохыг хүссэн хэр нь Надад шүтэн мөргөж, Намайг дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би уур хилэнгээ тэр чигт нь буулгана; нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан, Надаас материаллаг таашаал булаах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхийг оролдсон хэнийг ч Би уучлахгүй; Надаас хоол хүнс, хувцас хунар булаахаар оролддог хүмүүсээс хэнийг нь ч Би өршөөхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

110. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүүб, Намайг дэлхийгээс одсон ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар үйлчилж, газар дээрх Миний ажилд бүрэн төгс болох өдрөө хүртэл үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

111. Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийнхээ ажлаар та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нараас хэр олон нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Зүрх сэтгэлд чинь зөв шударга бус байдал л байдаг учраас та нар, хэн ч байсан хамаагүй хүн бүр зальтай, шударга бус гэж бодоод, бие махбодтой болсон Бурхан ч гэсэн хэвийн хүнтэй адилаар нинжин сэтгэлгүй, өр зөөлөн хайргүй байж чадна гэж ч итгэхэд хүрдэг. Үүнээс ч илүүтэйгээр, эрхэм дээд ёс жудаг, өршөөнгүй, өр зөөлөн уг чанар тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, ёрын муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол хүмүүсийн сайн, сайхныг гэх хүсэл эрмэлзлээ даатгадаг зүйл, хүний зохиосон үлгэр домгийн нэгэн юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шулуун шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг; харин газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, Түүнтэй зэрэгцүүлэн үзэж бүр ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал болон нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг, харин хүний уг чанар болон завхралын тухайд бол, тэдгээр нь газар дээрх Бурханд ч байдаг шинж чанар юм. Тэнгэр дэх Бурхан мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд хувиа хичээсэн сэдэл л байдаг ба ямар ч шударга байдал, эрүүл ухаан байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах байх. Та нар шударга бус хүний байр сууриас Христийн бүх үйл хэргийг авч үздэг ба хорон муу хүний өнцгөөс Түүний бүх ажил, ялгамж чанар, мөн чанарыг үнэлдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ ялгарсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд дуртайяа захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд сохор зоос ч өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэхүү тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь мэдлэгийн хүрээгээ тэлж, үнэт эрдэнэс олсон мэт санагдах боломжийг чамд олгож чадахгүй, хүсдэг зүйлийг чинь биелүүлж бүр ч чадахгүй. Тэгвэл чи яагаад Түүнийг дагадаг юм бэ? Чи иймэрхүү асуултуудыг бодож үзэж байсан уу? Чиний хийдэг зүйл энэ Христийг гомдоогоод зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн чинь зорилго биш гэж Би бодож байна!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

112. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

113. Та нарын зүрх сэтгэл дотор оршдог ов мэхтэй байдлыг Би гүнээ ойлгодог; та нарын ихэнх нь сониуч зангаасаа болж Намайг дагадаг бөгөөд хоосон байдлынхаа улмаас Намайг эрж хайж эхэлсэн. Амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх гурав дахь хүсэл чинь сүйрэх үед сониуч зан чинь ч бас сарнидаг. Та бүхний зүрх сэтгэлд оршдог ов мэхтэй байдал үг болон үйл хэргээр чинь дамжуулан илчлэгддэг. Шулуухан хэлэхэд, та нар зүгээр л Миний талаар сониучирхдаг ч Надаас айдаггүй; та нар ам хэлээ анхаардаггүй, өөрсдийн зан авирыг бүр ч хазаарладаггүй. Тэгвэл үнэндээ та нарт ямар итгэл байна вэ? Энэ нь жинхэнэ үү? Та нар санаа зовнилоо сарниулж, уйтгар гунигаа нимгэлж, өөрсдийн амьдрал дахь үлдсэн хоосон зайгаа дүүргэхийн тулд л Миний үгийг ашигладаг. Та нарын дундаас хэн Миний үгийг хэрэгжүүлсэн бэ? Хэнд жинхэнэ итгэл байна вэ? Та нар Бурхан бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэж хашхирсаар байдаг ч зүрх сэтгэлдээ дууддаг Бурхан чинь яаж Надтай нийцэлтэй байх юм бэ? Нэгэнт та нар ингэж хашхирч байгаа юм чинь яагаад тийм маягаар үйлддэг юм бэ? Та нар Миний ачийг энэ хайраар хариулахыг хүсэж байгаа юм гэж үү? Та нар ам хэлээрээ багагүй хэмжээгээр зориулдаг боловч та нарын тахил, та нарын сайн үйл хэрэг хаана байна вэ? Үг чинь Миний чихэнд хүрээгүй сэн бол Би яаж та нарыг ийм их үзэн ядаж чадах юм бэ? Хэрвээ та нар Надад үнэхээр итгэдэг байсан бол яаж ийм гаслантай байдалд орж чадах юм бэ? Та нар Үхэгсдийн орны шүүх хуралд орж байгаа юм шиг нүүрэн дээрээ цөхөрсөн байдалтай байдаг. Та нарт өчүүхэн ч эрч хүч байхгүй бөгөөд өөрсдийн дотоод дуу хоолойны талаар сулхан ярьдаг; та нар бүр гомдол, хараалаар дүүрэн байдаг. Та нар Миний хийдэг зүйлд итгэх итгэлээ аль эрт алдаж, анхны итгэл чинь ч үгүй болсон, иймээс та нар яаж эцсийг нь хүртэл дагаж чадах юм бэ? Ийм болохоор та нар яаж аврагдаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг

114. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд хүн, Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хол хөндий байдаг. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байдаг вэ? Үнэн хэрэг дээрээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч, эсвэл Бурханд харуулахаар илчлэхийн оронд хүн өөртөө хадгалсан. Зарим хүн Бурханд үргэлж залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач, миний боддог бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханд өөрсдийгөө харуулж, хэрвээ тангаргаа зөрчвөл тэднийг шийтгэж болно гэж амладаг мөртлөө шүү. Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь хүн, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш, мөн өөрийн хувь заяа, ирээдүй болон бүх зүйлийг Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөдөг чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амладгийг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд чихэнд чимэгтэй үг л хэлдэг; тэгэх зуураа чи олон янзын зальхай санаагаа, нууц сэдэл, далд явуулга, төлөвлөгөөнийхөө хамт Бурханаас нуудаг ба өөрийн ирээдүй, хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан булаан авах вий гэдгээс их айдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож байгааг, юу хийхийг хүсдэгийг, мөн зүрх сэтгэлдээ юу хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтад өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч хянах эрх байдаггүй. Хүн өөрийн ухамсарт Бурханы зохицуулалтад өөрийгөө өгөхийг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, Бурханы итгэлийг олж авах ба хуурмаг сэтгэгдэл төрүүлэхийн тулд зусар яриа, бялдуучлал ашиглах, жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нуун зүрх сэтгэлээ хааж, далдлах арга зам боддог хүмүүс ч байна. Бурханд харуулахгүй байх тэдний зорилго бол тэд чухамдаа ямар вэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө хадгалахыг хүсдэг. Үүнийг тайлбарлавал, хүн юу хийдэг, юу хүсдэг нь бүгд өөрийнх нь төлөвлөж, тооцоолж, шийдсэн зүйл байдаг; түүнд Бурханы оролцоо буюу хөндлөнгийн оролцоо шаардлагагүй, тэр ч бүү хэл, Бурханы зохион байгуулалт, зохицуулалт хэрэггүй гэсэн үг. Тиймээс Бурханы тушаал, Түүний даалгавар, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагын тухайд гэвэл, хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр, тухайн үеийн өөрийнх нь байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг дүгнэж, сонгохын тулд өөрийн мэддэг мэдлэг, ухаарал болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо, хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

115. Олон хүн Намайг үнэн голоосоо хайрлахыг хүсдэг боловч тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь биш учраас өөрсдийгөө хянах аргагүй байдаг; олон хүн Миний өгсөн шалгалтыг туулангаа Намайг үнэхээр хайрладаг ч үнэхээр оршин байдаг гэдгийг минь ухаарах чадваргүй байдаг бөгөөд бодит оршин тогтнолоос минь болоод биш, ердөө л хоосон байдал дунд Намайг хайрладаг; олон хүн зүрх сэтгэлээ Миний өмнө дэлгээд, дараа нь зүрх сэтгэлдээ ямар ч анхаарал хандуулдаггүй, тиймээс боломж олдонгуут л Сатан тэдний зүрх сэтгэлийг булаан авдаг ба тэгээд тэд Намайг орхидог; Намайг үгээрээ хангахад олон хүн үнэн голоосоо Намайг хайрладаг ч Миний үгийг сүнсэндээ нандигнадаггүй, харин тэдгээрийг нийтийн өмч шиг хааш яаш ашиглаж, хүссэн үедээ ирсэн газар луу нь эргүүлээд шиддэг. Хүн зовлон шаналал дунд Намайг хайж, шалгалтан дунд Намайг бишрэн хардаг. Амар тайван цаг үед тэр Намайг таашаадаг, аюул осол дунд Намайг үгүйсгэдэг, завгүй байх үедээ Намайг мартаж, завтай үедээ Миний төлөө хийсэн дүр үзүүлдэг—гэсэн ч хэзээ ч, хэн ч Намайг насан туршдаа хайрлаж байгаагүй. Хүн Миний өмнө чин үнэнч байгаасай гэж Би хүсдэг: Надад ямар нэгэн зүйл өгөхийг Би хүнээс шаарддаггүй, харин бүх хүн Намайг ноцтойгоор авч үзэж, Намайг аргалахын оронд хүний чин сэтгэлийг буцаан авчрах боломжийг Надад олгохыг л шаарддаг. Миний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон хүчин чармайлтын минь үнэ цэн бүх хүнд шингэдэг, гэвч хүний үйлдэл болгоны үнэн бодит байдал ч бас бүх хүнд шингэж, Намайг хуурах тэдний хууран мэхлэлт ч шингэдэг. Хүний хууран мэхлэлтийн орц найрлагууд эхийн хэвлийд байхаас нь түүнд байсан мэт, төрсөн цагаасаа хойш эдгээр онцгой заль мэхний чадварыг эзэмшсэн мэт байдаг. Үүнээс гадна, тэрээр энэ тоглоомд хэзээ ч бууж өгөөгүй; эдгээр зальжин ур чадварын эх үүсвэрийг хэн ч, хэзээ ч нэгд нэггүй хараагүй. Үүний үр дүнд хүн өөрийн мэдэлгүй хууран мэхлэлт дунд амьдардаг ба тэр өөрийгөө уучилдаг юм шиг, Намайг зориуд хуурдаг гэхээсээ илүү энэ нь Бурханы зохицуулалт юм шиг байдаг. Энэ нь Намайг мэхлэх хүний хууран мэхлэлтийн жинхэнэ эх сурвалж биш гэж үү? Энэ нь түүний зальхай арга ухаан биш гэж үү? Би хүний ов заль болон бялдуучлалаас болж хэзээ ч будилаагүй, учир нь Би олон жилийн өмнө түүний мөн чанарыг ойлгож авсан юм. Түүний цусанд хэр их хольц байдгийг болон түүний чөмгөн дотор Сатаны хэр их хор байдгийг хэн мэдэх билээ? Хүн Сатаны учруулсан хор хөнөөлийг мэдрэхээ болих хүртлээ өдөр ирэх тусам үүнд дасдаг, тиймээс “эрүүл оршин тогтнох урлагийг” олж мэдэх ямар ч сонирхолгүй байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 21-р бүлэг

116. Хүмүүс бүгд өөрсдийгөө таних чадваргүй бүтээлүүд бөгөөд өөрсдийгөө мэдэж чаддаггүй. Гэсэн ч бусдын хийсэн, хэлсэн бүхэн эхлээд яг тэдний өмнө “шалгуулж”, хийгдэхээсээ өмнө тэдний зөвшөөрлийг авсан мэт тэд бусад бүх хүнийг гарын арван хуруу шигээ мэддэг. Үүний үр дүнд, тэд бусад бүх хүний сэтгэл санааны байдлыг нь хүртэл бүрэн дүүрэн үнэлсэн мэт байдаг. Хүмүүс бүгд ийм. Өнөөдөр тэд Хаанчлалын эрин үед орсон хэдий ч уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр Миний өмнө Миний хийдэг зүйлийг хийдэг, харин ар хударгаар минь өөрсдийн онцгой “бизнесийг” явуулж эхэлдэг. Гэвч дараа нь Миний өмнө ирэх үедээ тэд шал өөр хүмүүс шиг, харваас амирлангуй, айдасгүй, тайван амгалан царайтай, судасны цохилт нь жигдхэн байдаг. Хүмүүсийг жигшүүртэй болгодог зүйл яг энэ биш гэж үү? Маш олон хүн шал өөр хоёр нүүр гарган—Миний өмнө байхдаа нэг, Миний ар хударгаар өөр нэг дүр эсгэдэг. Маш олон хүн Миний өмнө дөнгөж төрсөн хурга шиг аашилдаг мөртөө Миний ар хударгаар догшин бар болон хувирч, дараа нь уул толгодоор цовоо хөгжүүн нисэж байгаа бяцхан шувуу шиг авирладаг. Тун олон хүн Миний өмнө шийдвэрээ харуулдаг. Үнэхээр олон Миний үгээр цангаж, Миний үгийг хүсэмжлэн эрэлхийлж Миний өмнө ирдэг ч Миний ардуур Миний үгээс залхаж, Миний айлдваруудыг садаа тээр мэт хаядаг вэ? Дайсныхаа завхруулсан хүн төрөлхтнийг өчнөөн олон удаа хараад Би хүмүүст найдлага тавихаа больсон. Хүмүүс Миний өмнө ирж, нулимс урсган өршөөл гуйхыг өчнөөн олон удаа хараад Би, өөрийгөө хүндэлдэггүй, зөрүүд засаршгүй зангаас нь болоод тэдний зүрх сэтгэл жинхэнэ, санаа зорилго нь чин үнэнч байхад ч гэсэн тэдний үйлдэлд уурсан нүдээ аньсан. Надтай хамтран ажиллах итгэлтэй, Миний өмнө байхдаа Миний тэвэрт байгаа мэт, халуун дулаан байдлыг амсдаг хүмүүсийг Би олон удаа харсан. Өөрийн сонгосон хүмүүсийнхээ гэм зэмгүй, цовоо цолгин, сэтгэл татам байдлыг маш олон удаа хараад эдгээрийг асар их таашаахгүй байж Би яахан чадах билээ? Хүмүүс Миний гараар урьдчилан тогтоогдсон ерөөлөө хэрхэн эдлэхээ мэддэггүй, учир нь тэд “ерөөл” болон “зовлон” гэдэг нь хоёулаа яг юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Энэ шалтгааны улмаас, хүмүүс Намайг эрж хайхдаа огтхон ч чин сэтгэлээсээ ханддаггүй. Хэрвээ маргааш гэж байдаггүй байсан бол Миний өмнө зогсож байгаа та нараас хэн чинь орж буй цас шиг цэвэр, хаш мэт сэвгүй байх байсан бэ? Намайг гэх хайр чинь амттай хоолоор, ганган хувцсаар, эсвэл цалин хөлс сайтай албан тушаалаар сольж болдог зүйл юм гэж үү? Үүнийг бусад хүмүүсийн чамайг гэх хайраар сольж болох уу? Шалгалт туулах нь үнэндээ Намайг гэсэн хайраа орхиход хүмүүсийг хүргэх юм гэж үү? Зовлон шаналал, гай гамшиг нь тэднийг Миний зохицуулалтын талаар гомдоллоход хүргэх үү? Миний аман дахь хурц илдийг хэн ч, хэзээ ч үнэхээр ойлгоогүй: Тэд энэ нь юунд хүргэдгийг үнэхээр ухааралгүйгээр зөвхөн өнгөц утгыг нь л мэддэг. Хэрвээ хүмүүс Миний илдний хурцыг үнэхээр харж чаддаг байсан бол харх адилаар нүх рүүгээ яаран харайлдах байсан юм. Хөшүүн байдлаасаа болоод хүмүүс Миний үгийн жинхэнэ утга учрын юуг ч ойлгодоггүй тул Миний айлдварууд хэчнээн сүрдмээр болохыг, эсвэл тэдгээр нь хүний уг чанарыг яг хэр их илчилдгийг, бас тэдгээр үг өөрсдийнх нь завхралыг хэр их шүүдгийг огт мэддэггүй. Ийм учраас, Миний хэлдэг зүйлийг дутуу дулимаг ойлгосноос үүдэн ихэнх хүн хайхрамжгүй хандлага баримталсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 15-р бүлэг

117. Эрин үеүдийн туршид олон хүн энэ дэлхийгээс гансрал гутралтайгаар, дурамжханаар явж одсон, мөн олон хүн найдвар, итгэл тээн энэ дэлхийд ирсэн. Би олон хүний ирэхийг зохицуулж, олон хүнийг явуулсан. Тоо томшгүй олон хүн Миний гараар дамжсан. Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдаж, олон сүнс махан биед амьдарч, олон сүнс үхээд газар дээр дахин мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч, хэзээ ч хаанчлалын ерөөлийг өнөөдөр эдлэх боломж олдоогүй. Би хүнд маш ихийг өгсөн атал тэр жаахныг олж авсан, учир нь Сатаны хүчний ширүүн дайралт түүнийг Миний бүх эд баялгийг эдэлж чадахааргүй болгож орхисон. Хүнд тэдгээрийг харах зол завшаан л байснаас биш, бүрэн эдэлж хэзээ ч чадаагүй. Хүн тэнгэрийн баялгийг хүлээн авахын тулд өөрийн бие дэх эрдэнэсийн санг хэзээ ч олж илрүүлээгүй, иймээс өөрт нь Миний хайрласан ерөөлүүдийг алдсан. Хүнийг Миний Сүнстэй холбодог чухам тэр эрхтэн нь түүний сүнс биш гэж үү? Яагаад хүн хэзээ ч сүнсээрээ Надтай холбогдоогүй юм бэ? Яагаад тэр махан биеэрээ Надад ойртож ирдэг мөртөө сүнсээрээ ойртож чаддаггүй юм бэ? Миний жинхэнэ нүүр царай бие махбодын нүүр царай юу? Хүн яагаад Миний мөн чанарыг мэддэггүй юм бэ? Миний ямар ч ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй гэж үү? Би хүний сүнснээс бүрмөсөн алга болсон гэж үү? Хэрвээ хүн сүнсний ертөнцөд ордоггүй бол Миний санаа зорилгыг яаж ухаарч чадах юм бэ? Хүний нүдээр бол, сүнсний ертөнцөд шууд нэвтэрч чадах ямар нэг зүйл бий юу? Би Өөрийн Сүнсээр хүнийг дуудсан удаа олон боловч хүн Надад хутгалуулсан мэт авирлаж, өөрийг нь өөр ертөнц рүү хөтөлж аваачих вий гэсэн асар их айдастайгаар Намайг холоос ажигладаг. Би хүний сүнсэнд асуулт тавьсан удаа олон боловч тэр огт мэдэхгүй хэвээр үлдэж, Намайг гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглана гэхээс жигтэйхэн их айдаг. Тиймээс тэр Намайг гадаа үлдээж, Надад сайтар хаасан хүйтэн хаалга л харуулдаг. Хүн унаж Би түүнийг аварсан удаа олон атал хүн сэрснийхээ дараа нэн даруй Намайг орхиж, Миний хайранд сэтгэл нь үл хөдлөн, Над руу сэрэмжилсэн харц чулууддаг; Би хүний зүрх сэтгэлийг хэзээ ч дулаацуулж байгаагүй. Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүйтэн цуст амьтан. Хэдийгээр Миний тэврэлт түүнийг дулаацуулдаг ч тэр үүнд хэзээ ч сэтгэл хөдөлж байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Хүн төрөлхтнийг энхрийлэн хайрладгийг минь тэр хэзээ ч нандигнаагүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны заналхийллийг тэсвэрлэн уулсын дунд амьдрахыг илүүд үздэг—гэхдээ тэр бас Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би ердөө Өөрийн ажлыг л хийдэг. Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг

118. Та нарын итгэл маш сайхан; та нар бүх амьдралаа Миний ажлын төлөө зарлагадаж, үүний төлөө амьдралаа золиослоход бэлэн гэж хэлдэг боловч зан чанар чинь тийм ч их өөрчлөгдөөгүй. Бодит ааш авир чинь тун өөдгүй гэх баримтыг үл харгалзан та нар биеэ тоосон байдлаар ярьдаг. Хүмүүсийн хэл болон уруул тэнгэрт байдаг хэдий ч хөл нь хаа хол газар дээр байгаа мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний үг, үйл хэрэг, нэр төр гутамшигтай хэвээр байдаг. Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон. Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг. Одоогийн үг болон үйл хэрэг чинь та нарыг нүгэлтэй гэж тодорхойлоход минь хангалттай. Миний ажилд хандах хандлага чинь та нарыг зөв шударга бус хүмүүс гэж тодорхойлоход минь хангалттай бөгөөд жигшил зэвүүцлээр дүүрэн бузар сүнснүүд гэдгийг чинь харуулахад зан чанар чинь хангалттай. Та нарын харуулж, илчилж байгаа зүйл та нарыг бузар сүнсний цусыг ханатлаа уусан хүмүүс гэж хэлэхэд хангалттай байдаг. Хаанчлалд орох тухай дурдах үед та нар мэдрэмжээ илчилдэггүй. Одоо байгаа байдал чинь Миний тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хангалттай гэж та нар бодож байна уу? Үг болон үйл хэрэг чинь эхлээд Миний туршилтыг туулахгүйгээр та нар Миний ажил болон үгийн ариун газарт орж чадна гэж итгэж байна уу? Миний хоёр нүдийг хэн хууран мэхэлж чадах юм бэ? Та нарын жигшүүртэй, дорд ааш авир болон яриа яаж Миний харцнаас зайлж чадах юм бэ? Та нарын амьдралыг Би тэдгээр бузар сүнсний цусыг ууж, махыг идэх амьдрал хэмээн тодорхойлсон, учир нь та нар Миний өмнө өдөр бүр тэднийг дуурайдаг. Миний өмнө та нарын зан авир тун муу байсаар ирсэн болохоор Би яаж зэвүүцэхгүй байж чадах юм бэ? Та нарын үг бузар сүнсний хольцыг агуулдаг: Та нар хар шид хийдэг хүмүүсийн адилаар, мөн тэрслүү агаад зөвт бусын цусыг уудаг хүмүүсийн адилаар аргалж, нуун далдалж, зусарддаг. Хүний бүх илэрхийлэл туйлын зөв шударга бус байдаг тул зөв шударга хүмүүсийн байдаг ариун газарт яаж бүх хүнийг байрлуулж болох юм бэ? Жигшүүртэй зан авир чинь чамайг зөвт бус хүмүүстэй харьцуулахад ариун хэмээн ялгаж чадна гэж чи бодож байна уу? Могойнх шиг хэл чинь, сүйрэл учруулж, зэвүүцэл төрүүлдэг энэ махан биеийг чинь эцэст нь мөхөөх бөгөөд бузар сүнсний цусаар хучигдсан гар чинь ч бас эцэст нь чиний сүнсийг там руу чангаана. Тэгвэл чи бузраар хучигдсан гараа цэвэрлэхийн тулд яагаад энэ боломжийг шүүрэн авахгүй гэж? Зөв шударга бус үг хэлдэг хэлээ таслахын тулд чи яагаад энэ боломжийг ашиглахгүй гэж? Өөрийнхөө хоёр гар, хэл болон уруулын төлөө чи тамын галд зовоход бэлэн байгаа юм гэж үү? Хүн төрөлхтнийг бүтээхээсээ хавьгүй өмнө зүрх сэтгэлийг нь гартаа атгаж байсан учраас Би хүн бүрийн зүрх сэтгэлийг хоёр нүдээрээ ажигладаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийг аль эртнээс нэвт шувт харсан тул тэдний бодол санаа Миний харцнаас зайлж яахан чадах билээ? Тэд Миний Сүнсний шатаалтаас зугтаж яахан амжих билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

119. Уруул чинь тагтааныхаас илүү зөөлөн боловч зүрх сэтгэл чинь эртний могойныхоос ч илүү хорлонтой. Уруул чинь бүр Ливан эмэгтэйчүүдийнх шиг сайхан боловч зүрх сэтгэл чинь тэднийхээс эелдэг зөөлөн биш бөгөөд мэдээж канаанчуудын гоо үзэсгэлэнтэй харьцуулахын аргагүй. Чиний зүрх сэтгэл маш хорон санаатай! Би зөв шударга бус хүний уруул болон зүрх сэтгэлийг л үзэн яддаг бөгөөд хүмүүст тавих Миний шаардлага ариун хүмүүсээс шаарддагаас минь огтхон ч өндөр биш; Би зүгээр л зөв шударга бус хүний ёрын муу үйл хэргийг зэвүүцдэг бөгөөд тэрээр бузар заваан байдлаа хаяж, одоогийн төвөгтэй байдлаасаа зугтаж, ингэснээрээ зөв шударга бус хүмүүсээс ялгаран, зөв шударга хүмүүстэй хамт амьдарч, ариун байж чадна гэж найддаг. Та нар Надтай адил орчин нөхцөлд байгаа мөртөө бузраар бүрхэгдсэн; анх бүтээгдсэн хүмүүсийн анхдагч төрх та нарт өчүүхэн төдий ч байхгүй. Түүнчлэн, та нар өдөр болгон тэдгээр бузар сүнсний төрхийг дуурайн, тэдний хийдэг зүйлийг хийж, хэлдэг зүйлийг хэлдэг учраас бүх хэсэг, бүр хэл, уруулд чинь хүртэл тэдний бохир ус нэвчин, та нар бүхэлдээ тийм хир толбоор хучигдахдаа тулсан бөгөөд ганц ч хэсгийг чинь Миний ажилд ашиглаж болдоггүй. Үнэхээр зүрх шимшрэм! Та нар үхэр, адууны ийм ертөнцөд амьдардаг атал та нарт үнэндээ төвөгтэй санагддаггүй; баяр хөөрөөр дүүрэн байж, эрх чөлөөтэй, амар хялбараар амьдардаг. Тэрхүү бохир усанд сэлж байгаа мөртөө ийм төвөгтэй байдалд орсон гэдгээ үнэндээ ухаардаггүй. Өдөр бүр чи бузар сүнсийг дагалдаж, “ялгадастай” харилцдаг. Амьдрал чинь нэлээд дорд атал чи, хүний ертөнцөд огтхон ч оршдоггүй, мөн өөрийгөө хянадаггүй гэдгээ үнэндээ мэддэггүй. Чиний амьдралыг тэр бузар сүнснүүд аль хэдийн гишгэлээд, ёс жудгийг чинь бохир ус аль хэдийн сэвтээсэн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи газар дэлхийн диваажинд амьдарч, аз жаргалтай байгаа гэж бодож байна уу? Бузар сүнснүүдтэй хамт амьдарч, чамд зориулан тэдний бэлдсэн бүх зүйлтэй зэрэгцэн оршсон гэдгээ чи мэдэхгүй гэж үү? Чиний амьдардаг байдал яаж утга учиртай байж чадах юм бэ? Чиний амьдрал яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Чи бузар сүнс эцэг эхийнхээ төлөө ийш тийш завгүй гүйсээр ирсэн мөртөө чамайг урхидагчид нь чамайг төрүүлж, өсгөсөн бузар сүнс эцэг эх чинь гэдгийг огт мэддэггүй. Түүнчлэн, бүх бузар буртгийг чинь үнэндээ тэд чамд өгсөн гэдгийг чи мэддэггүй; тэд чамд “таашаал” өгдөг, чамайг гэсгээдэггүй, мөн шүүдэггүй бөгөөд ялангуяа чамайг хараадаггүй гэдгийг л чи мэднэ. Тэд хэзээ ч чамд дэлбэртлээ уурладаггүй, харин хайраар, эелдгээр ханддаг. Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний хайрыг булаадаг болохоор чи толгой нь эргэсэн байдалтай болж, өөрийн мэдэлгүй тэдэнд татагдаж, үйлчлэн, тэдний гарц, бас зарц болоход бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэдний төлөө морь нохой мэт зүтгэхэд бэлэн байдаг; чи тэдэнд мэхлэгддэг. Ийм учраас чи Миний хийдэг ажилд бүр ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Чи Миний гараас нууцаар мултрахыг үргэлж хүсдэгт гайхах юмгүй бөгөөд Миний ивээлийг овжноор олж авахын тулд нялуун үг хэрэглэхийг үргэлж хүсдэгт чинь гайхах юмгүй. Чамд аль хэдийн өөр нэг төлөвлөгөө, өөр нэг зохицуулалт байгаа болж таардаг. Чи Төгс Хүчит Миний үйлдлүүдийн багахныг харж чадах боловч Миний шүүлт, гэсгээлтийг өчүүхэн ч мэддэггүй. Миний гэсгээлт хэзээ эхэлснийг чи огт мэддэггүй; Намайг хэрхэн хуурахаа л мэддэг ч Би хүний ямар ч халдлагыг тэвчихгүй гэдгийг мэддэггүй. Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол хартай Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

120. Би та нарын дунд байж, хэд хэдэн хавар, намрын турш та нартай харилцсан; Би та нарын дунд удаан хугацаанд амьдарч, та нартай хамт амьдарсан. Та нарын жигшүүртэй зан авирын хэр их нь яг Миний нүдний өмнүүр бултсан бэ? Та нарын үнэн сэтгэлийн үг Миний чихэнд тасралтгүй цуурайтаж байна; та нарын сая сая хүсэл эрмэлзэл Миний тахилын ширээн дээр тавигдсан—бүр тоолохын ч аргагүй дэндүү олон. Гэсэн ч та нарын зориулалт болон зарлагадсан зүйл өчүүхэн төдий ч байдаггүй. Миний тахилын ширээн дээр та нар жаахан ч болов чин сэтгэл тавьдаггүй. Надад итгэх итгэлийн чинь үр жимс хаана байна вэ? Та нар Надаас эцэс төгсгөлгүй нигүүлсэл хүлээн авч, тэнгэрийн эцэс төгсгөлгүй нууцуудыг харсан; тэр ч байтугай Би та нарт тэнгэрийн гал дөлийг харуулсан боловч та нарыг шатаах сэтгэл Надад байгаагүй. Гэсэн ч хариуд нь та нар Надад хэр ихийг өгсөн бэ? Надад хэр ихийг өгөхөд бэлэн байна вэ? Миний чамд өгсөн хоолыг гартаа бариад чи эргэж, үүнийгээ Надад өргөдөг, тэр ч бүү хэл шаргуу ажлынхаа хөлсөнд олсон зүйл чинь энэ бөгөөд байгаа бүхнээ Надад өргөн барьж байна гэж ч хэлдэг. Надад өгч буй “хувь нэмэр” чинь бүгд Миний тахилын ширээнээс хулгайлагдсан зүйл гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Түүнчлэн, одоо үүнийг Надад өргөн барьж байгаа чинь Намайг мэхэлж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр Би, шаргуу ажлынхаа хариуд чиний олж, Надад өргөн барьсан зүйлийг биш, харин Өөрийн тахилын ширээн дээрх бүх тахилыг эдэлдэг гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Та нар үнэндээ ийм маягаар Намайг хуурч зүрхэлдэг тул Би яаж та нарыг өршөөж чадах юм бэ? Би үүнийг цаашид яаж тэвчиж чадах юм бэ? Би бүхнийг та нарт өгсөн. Би та нарт бүхнийг нээж, хэрэгцээг чинь хангаж, нүдийг чинь нээсэн атал та нар Намайг ийм маягаар мэхэлж, мөс чанараа үл ойшоодог. Би амь биеэ үл хайрлан бүх зүйлийг та нарт хайрласан болохоор хэдий та нар зовдог ч тэнгэрээс Миний авчирсан бүхнийг Надаас мөн л олж авсан. Гэсэн ч та нарт ямар ч зориулалт байхгүй бөгөөд өчүүхэн жаахан хувь нэмэр оруулсан ч гэсэн дараа нь та нар Надтай “тооцоо хийхээр” оролддог. Чиний хувь нэмэр юу ч үгүйтэй адил биш гэж үү? Надад өгсөн зүйл чинь элсний ширхэг төдий боловч Надаас гуйсан зүйл чинь нэг тонн алт юм. Чи зүгээр л бодлогогүй байгаа бус уу? Би та нарын дунд ажилладаг. Өөр нэмэлт тахил байтугай, Надад өгөх ёстой аравны нэгийн ул мөр ч огт байдаггүй. Үүнээс гадна, үнэн сүсэгт хүмүүсийн өргөсөн аравны нэгийг ч хорон муу нэгэн булаан авдаг. Та нар бүгд Надаас холдон тараагүй гэж үү? Та нар бүгд Надтай дайсагнадаггүй гэж үү? Та нар бүгд Миний тахилын ширээг сүйтгэж байгаа биш үү? Ийм хүмүүс яаж Миний нүдэнд эрдэнэс шиг харагдаж чадах юм бэ? Тэд Миний үзэн яддаг гахай, нохой биш гэж үү? Та нарын муу үйлийг Би яаж эрдэнэс гэж хэлж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

121. Та нарын ойлгодоггүй олон зам, мэддэггүй олон асуудал бий. Та нар тун мэдлэггүй; Би та нарын биеийн хэмжээ болон дутагдлыг сайн мэднэ. Тиймээс, хэдийгээр та нарын ойлгож чадахгүй олон үг байдаг ч урьд нь та нарын хэзээ ч хүлээн авч байгаагүй энэ бүх үнэнийг Би та нарт бас л хэлмээр байна, учир нь одоогийн биеийн хэмжээгээрээ Миний төлөө гэрчлэлд зогсож чадах эсэхэд чинь Би санаа зовсоор байдаг. Би та нарыг дорд үзэж байгаа юм биш; та нар бүгдээрээ Миний албан ёсны сургалтыг хараахан туулаагүй адгууснууд бөгөөд та нарын дотор хэр их алдар байгааг Би яавч харж чадахгүй. Хэдийгээр Би та нар дээр ажиллахдаа асар их эрч хүч зарцуулсан боловч та нарт идэвхтэй хүчин зүйл бараг байхгүй мөртөө сөрөг хүчин зүйл хуруу дарам цөөн байдаг ба Сатанд шившиг авчирдаг гэрчлэл л болдог мэт санагддаг. Та нарт байгаа бусад зүйл бараг бүгдээрээ Сатаны хор. Та нар Надад аврагдахын аргагүй мэт харагддаг. Одоогийн нөхцөл байдалд Би та нарын янз бүрийн илэрхийлэл, биеэ авч явах байдлыг хардаг, тэгээд эцэст нь жинхэнэ биеийн хэмжээг чинь мэддэг. Тийм учраас Би та нарын төлөө санаа зовсоор байна: Өөрөө амьдралаа мэдэг гээд орхисон бол хүмүүс өнөөдрийнхөөсөө дээр байх байсан уу, эсвэл өнөөдрийнхтэй адилхан байх байсан уу? Та нар нялхамсуу биеийн хэмжээндээ сэтгэл зовохгүй байна уу? Та нар үнэхээр Израилийн сонгогдсон хүмүүс шиг байж, цаг үргэлж ганцхан Надад үнэнч байж чадах уу? Та нарын харуулдаг зүйл чинь эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийн дүрсгүйтдэг зан биш, харин эзнийхээ ташуураас хол байгаа амьтдаас гардаг зэрлэг догшин байдал юм. Та нарт бас бүгдэд нь байдаг сул тал, та нарын нийтлэг эмгэг болох уг чанараа та нар мэдэх ёстой. Тиймээс өнөөдөр Би та нараас Миний төлөөх гэрчлэлдээ бат зогсохыг л шаарддаг. Ямар ч нөхцөлд хуучин эмгэгээ дахин бүү сэдрээ. Хамгийн чухал зүйл бол гэрчлэл хийх явдал юм—энэ нь Миний ажлын гол цөм билээ. Зүүдэнд нь ирсэн Еховагийн илчлэлийг Мариа хүлээн зөвшөөрч, итгээд дуулгавартай дагасантай адилаар та нар Миний үгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн энэ нь л ариун явдал гэж тооцогддог. Та нар Миний үгийг хамгийн их сонсдог хүмүүс учраас Надаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Би үнэ цэнтэй бүх эзэмшлээ та нарт өгч, та нарт бүхнийг хайрласан атал байр суурь чинь Израилийн ард түмнийхээс асар өөр; эгээ л тэнгэр газар мэт ялгаатай байдаг. Гэсэн ч тэдэнтэй харьцуулахад та нар хамаагүй илүү ихийг хүлээн авсан; тэд Миний илрэлтийг цөхрөн хүлээж байхад та нар Надтай хамт таатай өдрүүдийг өнгөрөөн, Миний баялгийг эдэлдэг. Ийм ялгаатай байж та нар хашхирч, Надтай маргалдаж, эд хөрөнгө булаалдах ямар эрхтэй юм бэ? Та нар ихийг олж авсан бус уу? Би та нарт маш ихийг өгсөн боловч хариуд нь Надад өгч байгаа зүйл чинь зүрх шимшрүүлсэн уй гашуу, зовнил болон номхоршгүй эгдүүцэл, дургүйцэл байдаг. Та нар маш зэвүүн атлаа бас өрөвдөлтэй тул Өөрийн бүх дургүйцлийг дарж, та нарт ахин дахин эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр сонголт Надад байхгүй. Ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Би хүн төрөлхтөнд хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, учир нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд та нарын дундах “заль мэх” л хамгийн их алдаршсан гэдгийг Би олж мэдсэн, тэр нь эртний алдарт өвөг дээдсийн чинь та нарт үлдээсэн нандин өв хөрөнгөтэй адил мэт байдаг. Хүнээс дор тэр гахай, нохойнуудыг Би хэчнээн их үзэн яддаг гээч. Та нар хэтэрхий мөс чанаргүй! Та нар хэтэрхий жудаггүй! Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хатуу! Хэрвээ Би ийм үг болон ажлыг израильчуудад аваачсан бол аль хэдийн алдрыг олж авах байлаа. Гэвч та нарын дунд бол энэ нь хүршгүй; та нарын дунд зөвхөн харгис хайнга байдал, үл тоомсорлол болон та нарын шалтаг л байдаг. Та нар дэндүү мэдрэмжгүй, даанч үнэ цэнгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

122. Өнгөрснийг бодоод үз: Та нар луу чиглэсэн харц минь хэзээ ууртай, дуу хоолой минь хэзээ ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахын тулд л Эцэгийгээ дууддаг бус уу? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахын тулд Би эрх мэдлээ ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яаж хандах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг аргалахаар оролдож, Надаас юм нуудаг ба ам чинь зөв шударга бус шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө байлгаж яаж чадах юм бэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн ил болж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис ханддаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Би чиний зөв шударга бус, дуулгаваргүй байдлыг яаж цэвэр ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг бузарлаж яаж чадах юм бэ? Би зөв шударга бус хүмүүсийн хольцоор бохирдохгүй, зөв шударга бус хүмүүсийн өргөлийг ч таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм маягаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрийг чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр үзэж чадах байсан уу? Ариун хүмүүсээр эдлүүлэхийн тулд Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар яаж ийм харгис цэвдэг байж, сайны зам болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг байж чадна вэ? Эдгээр амийн үгэнд Би ёрын муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

123. Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүйтдэг нь Бурхан сэтгэл хөдлөлтэй юм уу хүнээр авхуулахыг хүсдэггүйдээ биш, харин хүн Бурханыг олж авах гэж хүсдэггүй, Бурханыг яаралтай эрж хайдаггүйгээс болдог. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Эрүүл саруул ухаантай, мэдрэмжтэй мөс чанартай хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Бурханд үнэхээр шүтэн мөргөж, үйлчилдэг хүнийг Түүний уур хилэнгийн гал юу гэж шатаах юм бэ? Бурханыг дуртайяа дуулгавартай дагадаг хүн Бурханы гэрээс юу гэж хөөгдөх юм бэ? Бурханыг хайрлаад хайрлаад ханадаггүй хүн юу гэж Бурханы шийтгэлд амьдрах юм бэ? Бурханы төлөө бүхнийг дуртайяа орхидог хүн юу гэж хоосон хоцрох юм бэ? Хүн Бурханыг эрэлхийлэх дургүй, өөрийн өмч хогшлыг Бурханы төлөө зарцуулах дургүй, нэг насны амьдралынхаа хичээл зүтгэлийг Бурханд зориулах дургүй байдаг; харин ч Бурхан хэтэрхий даварч байна, Бурханы хэтэрхий олон зүйл нь хүний үзэлтэй зөрчилдөж байна гэж хэлдэг. Иймэрхүү хүн чанартай бол хичээл зүтгэлээ харамгүй гаргалаа ч Бурханы сайшаалыг та нар хүртэж бас л чадахгүй, Бурханыг эрж хайдаггүйг чинь хэлэхийн ч хэрэггүй. Та нар бол хүн төрөлхтний гологдол бараа гэдгээ мэдэхгүй юу? Та нарынхаас дор хүн чанар байхгүй гэдгийг мэдэхгүй юу? Бусад хүн та нарыг “хүндлэхдээ” юу гэж дууддагийг мэдэхгүй гэж үү? Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс та нарыг эцэг чоно, эх чоно, хүү чоно, ач чоно гэж нэрлэдэг; та нар бол чонын үр удам, чонын угсаатан, та нар ялгамж чанараа мэдэж аваад, үүнийгээ хэзээ ч мартах ёсгүй. Өөрийгөө алдартай хүн гэж бүү бод: Та нар бол хүн төрөлхтөн дотроос хамгийн хэрцгий, хүн-бус бүлэг юм. Та нар эдгээрийн алийг нь ч мэдэхгүй юу? Дунд чинь ажилласнаараа Би хэр их эрсдэл үүрснийг та нар мэдэх үү? Та нарын эрүүл ухаан эргээд хэвийн болохгүй бол, мөс чанар чинь хэвийн ажиллаж чадахгүй бол, та нар “чоно” нэршлээсээ хэзээ ч ангижирч чадахгүй, хараалын өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй, шийтгэлийнхээ өдрөөс хэзээ ч мултарч чадахгүй. Та нар ямар ч үнэ цэнгүй дорд амьтан болж төрсөн. Та нар бол угаасаа өлсгөлөн чонын сүрэг, овоорсон хог хаягдал бөгөөд та нараас ялгаатай нь Би тус гуйх гэсэндээ бус, харин ажлын хэрэгцээ шаардлагын улмаас та нар дээр ажилладаг. Та нар энэ маягаараа тэрслүү хэвээр байвал Би Өөрийн ажлыг зогсоож, та нар дээр дахин хэзээ ч ажиллахгүй; харин ч Би сэтгэлдээ нийцсэн өөр бүлэг рүү ажлаа шилжүүлж, та нарыг ийнхүү үүрд орхих болно, учир нь Надад дайсагнадаг хүмүүсийг Би харахыг хүсдэггүй. Тэгэхээр та нар Надтай нийцтэй баймаар байна уу эсвэл Надад дайсагнамаар байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

124. Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн зохистой эрэл хайгуулын төрөл юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандахаа чи мэдэх ёстой. Бүх тохиолдолд анхааралтай авч үзэх ёстой. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Учир нь эцсийн эцэст өнөөдөр чамд тохиолддог зүйл бол удаа дараа болдог богинохон шалгалт юм; магадгүй чи үүнийг сэтгэлзүйн хувьд тун дарамттай гэж үздэггүй тул аливааг зөнд нь орхиж, ахиж дэвших эрэл хайгуулын чинь эрхэм нандин хөрөнгө гэж авч үздэггүй байх. Чи ямар хайхрамжгүй юм бэ! Маш их хайхрамжгүй болохоор чи энэхүү эрхэм нандин хөрөнгийг нүдний чинь өмнө хөвөх үүл мэт үзэж, ахин дахин нүүр нүдгүй буудаг энэхүү хатуу ширүүн цохилт буюу богинохон, чиний хувьд харваас жин багатай цохилтуудыг эрхэмлэдэггүй, харин ч тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэлгүй, хөндий хүйтнээр харж, зүгээр л тохиолдлын цохилт мэт авч үздэг. Чи үнэхээр биеэ тоосон! Ахин дахин ирдэг шуурга адил догшин ширүүн эдгээр дайралтыг чи зүгээр л хөнгөн хийсвэрээр үл тоомсорлодог; заримдаа бүр хүйтнээр инээмсэглэж, огт хэнэггүй илэрхийлэл харуулахад ч хүрдэг—учир нь чи яагаад ийм “золгүй явдал” амссаар байгаагаа ганц удаа ч бодож үзээгүй. Би хүнд ихээхэн шударга бус байдаг гэж үү? Би чамайг гоочилж байна уу? Сэтгэлгээний чинь асуудал Миний дүрсэлсэн шиг ноцтой биш байж болох ч гаднах тайван байдлаараа чи дотоод ертөнцийнхөө төгс дүрслэлийг аль хэдийн бүтээсэн. Зүрх сэтгэлийн чинь гүнд нуугддаг цорын ганц зүйл бол харж чаддаггүй болчимгүй басамжлал болон бараг мэдэгдэхээргүй уйтгар гуниг гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм шалгалтуудыг туулсан нь маш шударга бус санагддаг учраас чи харааж зүхдэг; шалгалтууд чамд дэлхий ертөнцийн хоосролыг мэдрүүлдгээс болоод чи уйтгар гунигаар дүүрдэг. Олон удаагийн эдгээр цохилт болон сахилгажуулалтыг хамгийн шилдэг хамгаалалт гэж үзэхийн оронд чи Тэнгэрийн утгагүй төвөг чирэгдэл, эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! Чи сайхан цаг хугацааг өршөөлгүйгээр харанхуйд хашиж; гайхалтай шалгалт, сахилгажуулалтыг дайсны чинь дайралт гэж үргэлж үздэг. Чи орчиндоо дасан зохицох чадваргүй; дасан зохицохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайж, судалж шинжлэх ямар ч оролдлого хийдэггүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, хувь заяа чинь хаашаа хөтөлнө, тийшээ явдаг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь огтхон ч өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү “харгис гэсгээлтийг” энэ амьдралын чинь дайснаас цаашгүй үздэг бөгөөд юу ч олж аваагүй. Чи туйлын их өөрийгөө зөвтгөдөг! Маш жигшүүртэй учраас л ийм шалгалтууд туулдаг гэж чи хааяахан боддог; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн бодож, Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Өнөөдрийн байдлаар, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!”

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?

125. Зарим нь гагцхүү гаднаа сайхан гоёдог: Эгч нар өөрсдийгөө цэцэг мэт хөөрхнөөр гоёж гооддог ба ах нар ханхүү юм уу залуухан баян дэгжин эр шиг хувцасладаг. Тэд өөрсдийн иддэг, өмсдөг зүйлс гэх мэт гадаад талын зүйлсийг л анхаардаг; дотроо ядуу зүдүү байдаг ба Бурханы талаар өчүүхэн ч мэддэггүй. Үүнд ямар утга учир байх юм бэ? Мөн ядуу гуйлгачин шиг хувцасладаг зарим хүн байдаг ба Зүүн Азийн боолуудтай үнэхээр адилхан харагддаг! Та нараас Миний шаарддаг зүйлийг та нар үнэхээр ойлгодоггүй гэж үү? Өөр хоорондоо ярилцацгаа: Та нар үнэндээ юу олж авсан бэ? Та нар ийм олон жил Бурханд итгэсэн ч хураасан бүхэн чинь энэ—санаа зовохгүй байна уу? Ичихгүй байна уу? Та нар энэ олон жилд үнэн замыг эрэлхийлсээр ирсэн ч өнөөдөр биеийн хэмжээ чинь бор шувууныхаас ч жаахан хэвээр байдаг! Та нарын дундах, хувцаслалт, будаг шунхаараа зураг шиг хөөрхөн бүсгүйчүүд өөрсдийгөө нэг нэгэнтэйгээ харьцуулж байгааг хар—та нар юу харьцуулдаг юм бэ? Зугаа цэнгэлээ юу? Шаардлагуудаа юу? Намайг загвар өмсөгчдийг элсүүлэхээр ирсэн гэж та нар бодож байна уу? Ямар ичгүүр сонжуургүй юм бэ! Та нарын амь хаана байна вэ? Эрэлхийлдэг зүйл чинь та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл биш гэж үү? Чи өөрийгөө маш үзэсгэлэнтэй гэж боддог, гэхдээ чи гоё сайхан хувцасладаг байж болох ч үнэн хэрэгтээ овоолсон өтөг баасан дунд төрсөн мурилзсан өт биш гэж үү? Өнөөдөр энэ тэнгэрлэг ерөөлийг эдлэх хувьтай байгаа чинь хөөрхөн царайнаас чинь болоогүй, харин Бурхан чамайг онцгойлон өргөснөөс болж байгаа юм. Чи хаанаас ирсэн тухайгаа одоо ч тодорхой мэдэхгүй байна уу? Амийн талаар дурдангуут чи амаа хамхиад, юу ч хэлэлгүй, хөшөө шиг чимээгүй байдаг ч гоёж гоодох зориг зүрхтэй хэвээр байдаг! Нүүрэндээ оо энгэсэг түрхэх сонирхолтой хэвээр л байдаг! Бас өөрсдийнхөө дундах дэгжин залуусыг буюу нүүрэндээ хайхрамжгүй илэрхийлэл гарган дэггүйтэж, зорилгогүй хэсүүчлэн бүхэл өдрийг өнгөрүүлдэг дур зоргоороо эрсийг хар. Хүн ингэж авирлах ёстой юм уу? Та нарын дундах хүн нэг бүр, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрсдийнхөө анхаарлыг бүхий л өдөржингөө юунд зориулдаг вэ? Та нар хэнд найдаж амь зуудгаа мэдэх үү? Өөрийнхөө хувцсыг хар, гартаа юу олж авснаа хар, гэдсээ ил—энэ олон жилийн турш итгэхдээ төлсөн хөлс, цусныхаа төлөөсөнд чи ямар ашиг тус хүртсэн бэ? Чи дурсгалт газруудыг үзэх талаар бодсоор байдаг, өмхий биеэ гоёх тухай бодсоор байдаг—үнэ цэнгүй эрэл хайгуул! Чамаас хэвийн хүн бай гэж шаарддаг атал өнөөдөр чи хэвийн бус байгаад зогсохгүй гажуудсан байдаг. Ийм хүн яаж Миний өмнө ирэх зориг зүрхтэй байж чадах юм бэ? Ийм хүн чанартайгаар сэтгэл татам байдлаа харуулж, махан биеэ гайхуулж, үргэлж махан биеийн шунал тачаал дотор амьдарч байгаа чи бузар чөтгөр болон муу ёрын сүнсний үр удам биш гэж үү? Тийм бузар чөтгөрт удаан оршин тогтнохыг Би зөвшөөрөхгүй! Зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь Намайг мэдэхгүй гэж бүү бод. Чи шунал тачаал болон махан биеэ хатуу чанд хазаарлаж болох боловч зүрх сэтгэлдээ өвөрлөдөг бодлыг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Нүдээрээ хүсэмжилдэг бүхнийг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Залуу бүсгүйчүүд та нар махан биеэ харуулахын тулд өөрсдийгөө тун хөөрхөн болгодог бус уу? Та нарын хувьд эрэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд та нарыг зовлон шаналлын далайгаас үнэхээр аварч чадна гэж үү? Та нарын дундах дэгжин залуус бүгд өөрсдийгөө боловсон, гоё ганган харагдуулахаар хувцасладаг боловч энэ нь “хээнцэр” зүс царайдаа анхаарал татах зорилготой башир заль бус уу? Та нар хэний төлөө үүнийг хийж байгаа юм бэ? Та нарын хувьд эмэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд нүглийн чинь эх сурвалж биш гэж үү? Эрчүүд, эмэгтэйчүүд та нарт Би олон үг хэлсэн атал та нар цөөхнийг нь л мөрддөг. Тэгээд чих чинь хатуурч, хараа чинь муудаад, биед чинь шунал тачаалаас өөр юу ч байхгүй болох хүртлээ зүрх сэтгэл чинь цэвдэг болсон, ийм болохоор та нар зугтаж чадалгүйгээр, үүнд урхидуулсан. Бузар буртаг, хөө тортог дотор мурилздаг өтнүүд та нарт хэн ойртон очихыг хүсэх юм бэ? Та нар бол овоолсон өтөг баасан дотроос Миний өргөсөн хүмүүсээс цаашгүй бөгөөд анхнаасаа та нарт хэвийн хүн чанар байгаагүй гэдгийг бүү март. Та нараас Миний шаарддаг зүйл бол анхнаасаа та нарт байгаагүй хэвийн хүн чанар болохоос, шунал тачаалаа харуулж, маш олон жилийн турш диаволын сургасан илжирсэн махан биеэ дураар нь тавих явдал биш. Та нар ингэж хувцаслах үедээ бүр илүү гүн урхидуулна гэдгээс айхгүй байна уу? Та нар анхнаасаа нүгэлтэй гэдгээ мэдэхгүй гэж үү? Бие чинь шунал тачаалаар маш их дүүрсэн болохоор энэ нь бүр хувцаснаас чинь нэвчин гарч, тэвчихийн аргагүй муухай, бузар чөтгөр шиг байдлыг чинь илчилдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Үүнийг та нар хэнээс ч илүү тодорхой мэддэг биш гэж үү? Та нарын зүрх сэтгэл, нүд, уруул бүгд бузар чөтгөрөөр бузарлагдсан бус уу? Энэ хэсгүүд чинь бузар биш гэж үү? Ямар нэг юм хийхгүй байгаа цагт хамгийн ариун нь гэж чи өөрийгөө боддог уу? Сайхан хувцаслах нь та нарын булай сэтгэлийг нууж чадна гэж боддог уу? Тэгэх боломжгүй! Би та нарт илүү бодитой байхыг зөвлөж байна: Заль мэхтэй, хуурмаг бүү бай, өөрсдийгөө бүү гайхуул. Та нар шунал тачаалаа нэг нэгэндээ гайхуулдаг боловч хариуд нь хүртэх бүхэн чинь үүрд мөнхийн зовлон, өршөөлгүй цээрлүүлэлт юм! Нэг нэгэнтэйгээ аальгүйтэж, дурлалцах та нарт ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь та нарын ёс жудаг уу, шулуун шударга зангийн чинь хэр хэмжээ юү? Та нарын дунд байгаа хар дом, хар шидэд оролцдог хүмүүсийг Би үзэн яддаг; та нарын дундах махан биеэ хайрладаг залуусыг үзэн яддаг. Та нар биеэ барьсан нь дээр, учир нь одоо Би та нараас хэвийн хүн чанартай байхыг, шунал тачаалаа харуулахгүй байхыг шаарддаг—гэсэн ч махан бие чинь хэтэрхий элбэг, шунал тачаал чинь дэндүү их учраас та нар ашиглаж болох боломж бүрийг ашигладаг!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

126. Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ичгүүр сонжуургүй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

127. Хүмүүс өөрсдийгөө эрхэмлэдэггүй учраас тэднийг ямар ч үнэ цэнгүй өөдгүй амьтад гэж хэлж болно. Тэд бүр өөрсдийгөө ч хайрладаггүй, харин ч өөрсөд дээрээ гишгэлдэг бол тэдний үнэ цэнгүй байдлыг энэ нь харуулж байгаа бус уу? Хүн бол өөрөөрөө тоглож, доромжлуулахын тулд өөрийгөө бусдад сайн дураараа өгдөг завхай эмтэй адилхан. Тэгсэн ч гэсэн хүмүүс хэчнээн дорд болохоо мөн л мэддэггүй. Бусдын төлөө ажиллаж, бусадтай ярилцан, бусдын хяналт дор өөрсдийгөө байлгах нь тэдэнд таатай байдаг; энэ нь яг үнэндээ хүний бузар муухай байдал бус уу? Хэдийгээр Би хүмүүсийн дундах амьдралыг мэдэрч, хүний амьдралыг үнэхээр туулаагүй ч хүний хөдөлгөөн, үйлдэл, үг, үйл хэрэг бүрийг тун тодорхой ойлгодог болсон. Тэгээд бүр заль мэхээ илчилж зүрхлэхээ больж, шунал тачаалдаа автахаа болих хүртэл нь хүмүүсийн сэтгэлийн гүн дэх ичгүүрийг ч илчилж чаддаг. Эмгэн хумс дун руугаа буцан шургадаг шиг тэд үзэшгүй муухай байдлаа илчилж зүрхлэхээ больдог. Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учраас бусдын өмнө өөрсдийн увдисыг бэлхнээ гайхуулж, муухай төрхөө харуулдаг нь тэдний хамгийн том алдаа дутагдал юм; энэ бол Бурханы хамгийн их жигшдэг зүйл билээ. Учир нь хүмүүсийн хоорондох харилцаа хэвийн бус байдаг, хүмүүст хүн хоорондын хэвийн харилцаа дутагддаг, Бурхан, хүн хоёрын хооронд хэвийн харилцаа бүр ч байдаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 14-р бүлэг

128. Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад ёрын мууг үйлдсэнийг нь асуувал тэд: “Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүх бүтээлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ хэн болохоо нууж чаддаггүй. Үнэнийг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус занг олж мэддэг. Эцэст нь бусад хүмүүс дараах дүгнэлтэд хүрдэг: Тэр хүн бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй юм. Энэ үг тухайн хүний уг чанарыг төлөөлдөг; энэ нь тэдний уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт ийм гүн ухаан асар их агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд өчүүхэн төдий ч тэрслэлгүйгээр үүнд бүрэн нийцэлтэй амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

129. Хүний уг чанар Миний мөн чанараас нэлээд өөр, учир нь хүний завхарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй; хүний уг чанарыг Сатан боловсруулж, ялзруулсан юм. Өөрөөр хэлбэл, хүн Сатаны ёрын муу, үзэшгүй муухай байдлын нөлөөн дор амьдардаг. Хүн үнэний ертөнцөд юм уу ариун орчинд өсөж торнидоггүй, гэрэлд бүр ч амьдардаггүй. Тиймээс, ямар ч хүн төрөлхөөсөө уг чанар дотроо үнэнтэй байх боломжгүй, мөн Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанартай төрж бүр ч чадахгүй. Эсрэгээрээ хүмүүс Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй, үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг. Энэ уг чанар бол Миний ярихыг хүсэж байгаа асуудал—урвалт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

130. Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэл өвөрлөж, тэдгээрийг хаа сайгүй тараах нь урвалт. Миний гэрчлэл, ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлээрээ Надаас хол байх үедээ хуурамч инээмсэглэл тодруулах нь урвалт. Эдгээр нь бүгд та нарын үргэлж хийж чаддаг байсаар ирсэн урвалтын үйлдлүүд бөгөөд та нарын дунд түгээмэл байдаг. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч, Би тэгж бодохгүй байна. Хүн Надаас урвах нь Миний хувьд ялихгүй асуудал биш, үүнийг хайхрахгүй орхиж Би яавч чадахгүй. Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ингэж авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй болох өдөр ирвэл та нар өөрсдийгөө жижигхэн уулынхаа хаан нь гэж тунхагласан дээрэмчин адил байх бус уу? Тийм зүйл болж, гай гамшиг тарьсан хойно чинь хэн засаж залруулах вэ? Зарим урвасан үйлдлүүдийг өөрсдийнхөө байнгын үйлдэл биш, ердөө тохиолдлын хэрэг хэмээн та нар бодож, нэр төрийг чинь гутаах хэмжээний ноцтойгоор авч хэлэлцэх хэрэггүй гэж үздэг. Хэрвээ та нар үнэхээр тэгж боддог бол эрүүл ухаан дутмаг байна. Тэгж бодох нь тэрслүү байдлын үлгэр жишээ, нийтлэг шинж юм. Хүний уг чанар бол түүний амь; амьд үлдэхийн тулд түшиглэдэг зарчим нь бөгөөд хүн үүнийг өөрчилж чадахгүй. Урвалтын уг чанарыг жишээ болгон аваад үз. Хэрвээ чи хамаатан садан, найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чаддаг бол энэ нь амийн чинь нэг хэсэг, төрөлх уг чанар чинь гэдэг нь нотлогддог. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1

131. Хэн ч үг, үйлдлээрээ жинхэнэ төрхөө илэрхийлж чадна. Энэхүү жинхэнэ төрх нь мэдээж тэдний уг чанар юм. Хэрвээ чи булзааруулж ярьдаг хүн бол булзамхай уг чанартай. Хэрвээ уг чанар чинь зальхай бол чи зальжин авирладаг бөгөөд хүмүүс чамд тун амархан мэхлэгдэнэ. Хэрвээ уг чанар чинь хорлонтой бол үгийг чинь сонсоход таатай байж болох ч үйлдэл чинь олиггүй заль мэхийг чинь далдалж чадахгүй. Хэрвээ уг чанар чинь залхуу бол хэлдэг үг бүр чинь хааш яаш, залхуу байдлынхаа улмаас хариуцлагаас зайлсхийх зорилготой байдгийн дээр үйлдэл чинь удаан, хааш яаш, мөн үнэнийг далдлахдаа нэлээд сурамгай байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол үг чинь ухаалаг, үйлдэл чинь ч бас үнэнтэй сайтар нийцнэ. Хэрвээ уг чанар чинь үнэнч бол үг чинь гарцаагүй чин сэтгэлийн, үйлдэл чинь ул суурьтай, эзнийхээ санааг зовоох юм байдаггүй. Хэрвээ уг чанар чинь тачаангуй, эсвэл мөнгөнд шунадаг бол зүрх сэтгэл чинь үргэлж ийм зүйлээр дүүрэн байж, хүмүүсийн амархан мартахааргүй, зэвүүцлийг нь төрүүлэхүйц гажууд, ёс суртахуунгүй үйлийг чи өөрийн эрхгүй үйлдэнэ. Миний хэлсэнчлэн, хэрвээ чи урвагч уг чанартай бол үүнээс өөрийгөө салгаж бараг чадахгүй. Чи бусдад буруу зүйл хийж байгаагүй болохоор урвагч уг чанар байхгүй гэж азад бүү найд. Хэрвээ ингэж бодож байвал чи үнэхээр дургүй хүрмээр юм. Намайг ярих болгонд Миний бүх үг ганцхан хүн, эсвэл ганцхан төрлийн хүнд бус, харин бүх хүнд чиглэдэг. Надаас нэг зүйл дээр урваагүй гэдэг чинь аливаа нэг зүйл дээр урваж чадахгүй гэдгийг чинь батлахгүй. Гэрлэлтэд нь бэрхшээл тохиолдоход зарим хүн үнэнийг эрж хайх итгэлээ алддаг. Зарим хүн гэр бүл салалтын үеэр Надад үнэнч байх үүргээсээ татгалздаг. Зарим хүн хоромхон зуурын баяр хөөр, сэтгэлийн таашаалыг эрж хайж Намайг орхидог. Зарим хүн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний ажлын баяр бахдалыг хүртсэний оронд харанхуй хавцал руу унахыг илүүд үздэг. Зарим хүн эд хөрөнгийн шуналаа хангахын төлөө найз нөхдийн зөвлөгөөг үл ойшоодог бөгөөд одоо ч алдаагаа хүлээн зөвшөөрч, замналаа өөрчилж чаддаггүй. Зарим хүн Надаар хамгаалуулах л гэж Миний нэрийн дор түр зуур амьдардаг байхад зарим нь амьдралд шунан, үхлээс эмээхийн эрхээр Надад жаахныг зориулдаг. Энэ болон бусад ёс суртахуунгүй үйлдэл, түүнчлэн ёс жудаггүй үйлдлүүд нь зүрх сэтгэлийнхээ гүнд Надаас аль хэдийн урвасан хүмүүсийн үйлдлүүд бус уу? Мэдээж, хүмүүс Надаас урвахаар урьдаас төлөвлөдөггүй гэдгийг Би мэднэ; тэдний урвалт бол уг чанарынх нь төрөлхийн илчлэл юм. Хэн ч Надаас урвахыг хүсдэггүй, Надаас урвах ямар нэгэн зүйл хийснээсээ болоод хэн ч аз жаргалтай байдаггүй. Харин ч тэд айн чичирдэг, тийм биз дээ? Тэгэхээр та нар эдгээр урвалтыг хэрхэн засаж залруулах, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх талаар бодож байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1

132. Та нар шавар шавхайнаас салсан бөгөөд юу ч байлаа гэсэн, бузар заваан, Бурханы үзэн яддаг шаар шавхруун дундаас сонгогдсон. Та нар Сатанд харьяалагдаж байсан бөгөөд нэгэнтээ түүгээр гишгэлүүлж, гутаагдсан билээ. Тийм учраас та нарыг шавар шавхайнаас салсан гэж хэлсэн бөгөөд та нар огт ариун биш, харин ч аль эртнээс Сатаны хууран мэхлэлтийн бай байсаар ирсэн хүн-бус зүйлс юм. Энэ бол та нарт хамгийн их тохирох үнэлгээ мөн. Загас, сам хорхой зэрэг хорхой хүргэм олзтой харьцуулахад та нар тогтоол ус, шавар шавхайнаас олдсон бохир заваан зүйлс юм, учир нь та нар ямар ч таашаалаар хангадаггүй. Шуудхан хэлэхэд, та нар бол нийгмийн доод давхаргын хамгийн дорд амьтад, гахай нохойноос ч дор. Ний нуугүй ярихад та нарыг ингэж нэрлэх нь хэтрүүлэг ч биш, дэгсдүүлэг ч биш; харин ч энэ нь асуудлыг хялбарчилдаг. Та нарт ийм байдлаар хандах нь үнэндээ хүндлэл үзүүлж байгаа хэрэг гэж ч хэлж болно. Хүн болохын хувьд та нарын хэрсүү ухаан, үг яриа, зан авир болон шавар шавхай доторх байр суурийг чинь оролцуулаад амьдралын чинь бүх тал “ер бусын” ялгамж чанартай гэдгийг чинь батлахад хангалттай.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний төрөлхийн ялгамж чанар болон үнэ цэн яг ямархуу вэ?

133. Хүн төрөлхтөн Миний дайсан. Хүн төрөлхтөн бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муу нэгэн. Хүн төрөлхтөн бол чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүн төрөлхтөн бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн хойч үе. Хүн төрөлхтөн бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа. Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ? Сатаны хөлд эртнээс дэвслүүлсэн хүн төрөлхтөн анхнаасаа л Сатаны дүрд орсон жүжигчин байсан—хамгийн гол нь хүн төрөлхтөн Сатаны биелэл бөгөөд Сатанд гэрчлэл хийгч нотолгооны үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой. Ийм хүн төрөлхтөн, гажуудсан бөөн шаар шавхруу, хүний энэ завхарсан гэр бүлийн үр удам Бурханд гэрчлэл хийж яахан чадах билээ? Миний суу алдар хаанаас ирдэг вэ? Миний гэрчлэлийг хүн хаанаас нь ярьж эхэлж болох вэ? Учир нь хүн төрөлхтнийг аль эрт завхруулсан Миний дайсан, эрт үед бүтээж алдар суу, амьдран харуулалтаараа дүүргэсэн хүмүүсийг минь аль эрт авч бузарлачхаад Миний эсрэг зогсож байна. Алдар сууг минь булааж, Сатаны муу муухай, мөн сайн, мууг мэдүүлэгч модны жимсний шүүсийг ихэд хольсон хорыг л хүнд шингээжээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир

134. Миний өмнө гаргасан та нарын олон жилийн зан авир, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Уг хариултын асуулт нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зориулсан Миний хүчин чармайлт хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд хүний Миний өмнө хийсэн үйлдэл бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг. Намайг дагадаг бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээд Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн зөвлөгөөг ч хүлээн авч чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадаагүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн авч чадаагүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайх нь байтугай өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь ч асуудаггүй. Тэд байнга л Миний эсрэг тэрсэлдэг хэр нь Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн авах аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ хүмүүс Намайг аман дээрээ Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж бас боддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

Тайлбар:

а. Эрэг рүү буцах: “муу замаасаа буцах” гэсэн утгатай хятад хэлц үг.

б. Эх бичвэрт “Ийнхүү” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 2.1. Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдгийг илчлэх тухай үгс

Дараах: 2.3. Хүн төрөлхтний шашны үзэл, тэрс үзэл, төөрөгдлийг илчлэх тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх