Гурвалын оньсого тайлагдлаа

Жинмо, Малайз

1997 онд надад Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх завшаан тохиосон бөгөөд намайг баптисм хүртэх үед пастор Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх Гурвалын нэрээр залбирч, надад баптисм хүртээсэн юм. Тэр үеэс хойш би залбирах бүрдээ хайр энэрэлт тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс, Ариун Сүнс хэмээх Гурвалын нэрээр залбирдаг боллоо. Гэвч гурав яаж нэг болж болдог юм бол? хэмээх эргэлзээ сэтгэлд минь үргэлж байдаг байв. Гурвал гэж яг юу болохыг би хэзээ ч бүрэн томьёолж, ойлгож чадаагүй юм.

Хоёр жилийн дараа би чуулганыхаа санваартан болсон ба итгэгч болох гэсэн хүмүүсийг шашин судлахад нь дагалдаж байх үед Гурвал гэж юу гэсэн утгатайг хэн нэг нь үргэлж асуудаг байлаа. Нүглээ улайх үеэр ч бас хүмүүс Эцэг, Хүү, Ариун Сүнсний гурвалын талаар байнга асуудаг байв. Энэ нууцыг би ч бас ойлгодоггүй байсан тул тэдэнд огт хариулж чадаагүй бөгөөд үүндээ нэлээд их зовнисон юм. Би энэ асуудлыг тодорхой мэдэж авахыг тун их хүссэн тул баттай хариулт сонсоно гэж найдсандаа пастор, номлогчдоос үүнийг тайлбарлаж өгөөч гэж гуйлаа. Гэвч тэдний хариулт үндсэндээ нэг иймэрхүү байв: “Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнснээс бүрддэг Гурвал юм. Эцэг биднийг аврах төлөвлөгөө гаргаж, Хүү нь үүнийг дуусгаж, харин Ариун Сүнс энэ төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Эцэг бол Бурхан, Хүү нь Бурхан, Ариун Сүнс ч бас Бурхан юм—энэ гурван үнэн бие нь хамтдаа нэгэн жинхэнэ Бурханыг бүрдүүлдэг.” Энэ тайлбарт би харин ч улам будилсан бөгөөд “Гурван үнэн биетэй юм бол яаж нэгэн Бурхан байж чаддаг юм бэ?” гэж асуулаа. Тэгэхэд тэд ийн хариулав: “Гурвал бол нууц. Үүнийг хэтэрхий гүн бодоод хэрэггүй. Зүгээр л итгэлдээ найдаж, үүнд итгэхэд л болно.” Хэдийгээр би маш их будилсаар байсан ч үүнийг хүчээр хүлээн зөвшөөрөөд “Энэ талаар дахиад битгий бод. Зүгээр л үүнд итгэ!” гэж бодсон юм. Тэгээд залбирах үедээ хайр энэрэлт тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс, Ариун Сүнс гэх Гурвалд залбирсаар л байв. Ингэж залбирснаар л Бурхан залбирлыг минь сонсох мэт санагдан, Бурханы нэг үнэн биед л залбирах юм бол намайг сонсохгүй байх вий гэж айдаг байлаа. Ийнхүү би олон жилийн турш өөрийн төсөөлөл дэх Гурвалд итгэн, ийм төөрөгдөл дунд явсаар байсан юм. Үүний дараа, Гурвал гэж юу гэсэн үг болох тухай чуулганы ах эгч нарыг асуух болгонд би мөн л юу гэж хариулахаа мэддэггүй байв. Тэгээд яах ч аргагүй пасторын хэлсний дагуу хариулдаг байсан ч тэд үнэхээр ойлгохгүй байгааг царайнаас нь харж болохоор байсан юм. Үүнээс болж би арга мухардсан бөгөөд Эзэний өмнө очин залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Хүндэт тэнгэрлэг Эцэг минь, Танд талархъя! Гурвалын талаар ах эгч нар болон итгэгч болох гэсэн хүмүүсийг асуухаар би юу гэж хариулахаа мэдэхгүй юм. Надад туслахыг Танаас гуйя. Гурвал гэдгийг ойлгуулж, энэ асуудлын талаар будилдгийг минь болиулахаар Ариун Сүнс намайг замчлах болтугай, тэгээд улам олон хүн Таныг мэдэж авах болтугай.”

2017 оны 5-р сард би Фэйсбүүкээр нэг эгчтэй танилцсан юм. Тэр эгч маш их элэгсэг, тэвчээртэй хүн байсан бөгөөд судрын цөөн хэдэн хэсгийг хуваалцаж, хэлэлцсэний дараа би тэр эгчийн нөхөрлөлд гэрэл байгааг олж мэдлээ. Эгчийн нөхөрлөлөөс би нэлээд их ач тус хүртсэн ба эгчтэй ярилцахыг хүсэж байв. Дараа нь тэр эгч намайг өөр хэдэн ах эгчтэй хамт зарим цуглаан руу аваачсан юм. Эдгээр цуглаан дээр хуваалцсан нөхөрлөлөөс би бие махбодтой болох гэж юу болох, Эзэн ямар арга замаар ирэх гэх мэт урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан зарим үнэнийг ойлгож авлаа. Тэдгээрээс би асар их үр ашиг хүртэж, судрын зарим хэсгийн талаар илүү тодорхой ойлголттой болов. Библийг уншаад миний ойлгож чадаагүй ийм их зүйлийг яаж ойлгож чадсан юм бэ гэж эгчээс асуухад “Миний ойлгодог бүх зүйл Бурханы үгийг уншсанаас үүдэлтэй юм. Бидний Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн. Эцсийн өдрүүдэд үгээ илэрхийлж, шинэ ажил явуулахаар хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болсон...” гэж эгч хариулав. Би энэ мэдээг сонсоод мэл гайхаж, магнай хагартлаа баярлан, “Үнэн гэж үү? Эзэн үнэхээр эргээд ирсэн юм уу?” хэмээн эгчийг асуултаар буллаа. “Тийм ээ, энэ үнэн!” гэж эгч итгэлтэй хариулсан юм. Тэгээд Эзэн эцсийн өдрүүдэд бие махбодтой болох хэлбэрээр эргэн ирсэн боловч Бурханы нэр өөрчлөгдсөн гэдгийг цааш ярив. Бурхан одоо Илчлэлийн номд зөгнөсөн “Төгс Хүчит” болж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх болсон байлаа. “Төгс Хүчит Бурхан” гэх нэрийг сонсмогцоо сэтгэл минь сэрдхийж, “Төгс Хүчит Бурхан гэнэ ээ? Энэ чинь Зүүний Аянга юм биш үү? Пастор маань Зүүний Аянгаас болгоомжлоорой гэж биднээс гуйн, тэдэнтэй огт холбогдохгүй бай гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ч бид Эзэн Есүст итгэдэг байтал Эзэн Есүс эргэн ирээд, Төгс Хүчит Бурхан гэдэг нэртэй болсон гэж энэ эгч хэлж байна, тэгвэл Түүний нэр яахаараа өөр байдаг билээ? Би эцэст нь төөрч орхих гэж үү?” хэмээн дотроо бодсон юм. Гэвч дараа нь ингэж бодогдлоо: “Энэ эгчийг мэддэг болсноос хойш түүний олон нөхөрлөл Библийн дагуу байдгаар зогсохгүй маш их гэрэлтүүлэлттэй, Ариун Сүнсний гэгээрлийг илт агуулдаг гэдгийг би олж мэдсэн. Хэрэв энэ зам буруу юм бол юу гэж Ариун Сүнсний ажилтай байх билээ? Эгчийн үгийг цааш нь сонсох уу, болих уу?”

Зөрчилдөөнтэй мэдрэмжид автан яахаа мэдэхгүй байх яг тэр үед маань эгчийн урьд нь хуваалцсан ийм үг гэнэт санаанд орсон юм: “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Энэхүү хэсэгт Христийг дурдан, Христ хүмүүст үнэнийг өгч чадна гэж хэлсэн байна. Иоханы сайн мэдээний 14-р бүлгийн 6-р эшлэлд Эзэн Есүс: “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” хэмээсэн байдаг. Эзэн Есүс бол махбод болсон Бурхан, Христ бөгөөд “Би бол зам, үнэн, амь юм” гэсэн юм. Төгс Хүчит Бурхан, Есүс хоёрын үг хоёулаа Христ болон үнэний талаар дурдсан байна. “Хэрэв Төгс Хүчит Бурхан Христ юм бол үнэнийг илэрхийлж, хүмүүсийн амийг тэжээлээр хангаж чаддаг нь лавтай” гэж би бодов. Тэгээд эгчийн саяхан уншиж өгсөн Төгс Хүчит Бурханы олон үгийн талаар бодлоо. Тэдгээрийг сонсож байхад эрх мэдэл, хүч чадал агуулж байгаа нь мэдрэгдэж, Төгс Хүчит Бурханы үг үнэхээр үнэн бөгөөд Ариун Сүнснээс гарсан гэдэг нь мэдрэгдсэн шүү дээ! Иймээс энэ зам нь үнэн зам байж таарна, харин буруу байх аргагүй гэдгийг би ухаарсан юм. “Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” (Ром 10:17) гэж Библид өгүүлсэн байдаг. Хэрэв Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс байгаад, би энэ замыг эрж хайж, судалж чадалгүй, зүгээр л пастор, ахлагчдын хэлсэн үгэнд сохроор итгэвэл Эзэний авралыг алдаж, Түүнийг эргэн ирэхэд нь угтан авч чадахгүй байх бус уу? Ингэж бодоод би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг илүү сайн ойлгохын тулд дахиад хэдэн цуглаанд оролцохоор шийдлээ.

Өөр нэг цуглаан дээр тэр эгч Бурханы үгийн энэ хэсгийг бидэнтэй хуваалцсан юм: “Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Өөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл энэ үе шатанд мөн л цовдлол явагдах ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утга учиргүй байх байсан. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс). Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө: “Бурханы ажил хэзээд урагшилдаг, Бурхан хүний хэрэгцээний дагуу өөр өөр эрин үед өөр өөр нэр авч, ялгаатай ажил хийдэг. Гэхдээ Бурхан ямар нэртэйгээр ажлын аль ч үе шатыг гүйцэтгэж байлаа гэсэн мөн чанартаа үргэлж Бурхан Өөрөө л хүн төрөлхтнийг аврах ажлыг явуулж байгаа хэрэг юм. Хуулийн эрин үед Бурхан ажлаа хийхийн тулд Ехова гэх нэрийг авсан бөгөөд газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлэхийн тулд хууль, тушаалыг тунхаглаж, хүмүүст нүгэл гэж юу болох, хүмүүс ямар дүрэм журам дагах ёстой, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой гэх зэргийг мэдэх боломж олгосон байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан махбод болж, Есүс гэх нэрийг авсан бөгөөд Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдох ажил явуулсны дүнд хүний нүгэл уучлагдсан юм. Одоо Хаанчлалын гэх сүүлийн эрин үед Бурхан хоёр дахь удаагаа махбод болж, Төгс Хүчит Бурхан хэмээх нэрийг авч, золин аврах ажлын суурин дээр хүнийг шүүж, ариусгах ажлаа хийдэг. Үүний дүнд хүний өвөрлөдөг нүгэлт уг чанар, завхарсан зан чанар арилж, хүний нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг үндсэн шалтгаан бүрмөсөн үгүй болдог. Ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө дээгүүр, илүү гүн гүнзгий байснаар ажлын гурван үе шат бие биеэ бүрэн төгс гүйцээдэг. Бурханы ажлын аль ч үе шат дан ганцаараа байж болдоггүй бөгөөд харилцан сүлжилдсэн ажлын гурван үе шат хамтдаа л Бурханы хийдэг хүн төрөлхтнийг аврах бүрэн гүйцэд ажлыг бүрдүүлж, хүн төрөлхтөнд зориулсан Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг бүрдүүлдэг юм. Бурхан гагцхүү эрин үеийг зааглаж, эрин үеийг өөрчлөхийн тулд л Өөрийн нэрийг ашигладаг тул эрин үеийг даган Бурханы нэр ямагт өөрчлөгдөж байгаа нь бидэнд харагддаг. Гэвч Бурханы нэр яаж ч өөрчлөгдлөө гэсэн Бурхан бол нэгэн Бурхан хэвээрээ.” Бурханы үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод би гайхширав. Эзэнд би цаг ямагт итгэдэг байсан ч Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлыг тайлбарлаж чаддаг хүнтэй хэзээ ч уулзаж үзээгүй юм. Гэтэл Төгс Хүчит Бурханы үг энэ нууцыг тайлжээ—эдгээр үг үнэхээр Бурханы дуу хоолой байлаа! Би итгэлдээ төөрөлдөөгүй байж: Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм байна. Бурхан зүгээр л нэг эрин үеэс нөгөөд нэрээ сольдог юм байна, тэгээд л тэр. Гэвч Тэр нэгэн Бурхан хэвээрээ.

Үүнийг би дахиад хэд хоногийн турш судалсан юм. Эцсийн өдрүүдэд Бурханы явуулдаг шүүлтийн ажил, Бурханы нэрсийн ач холбогдол гэх зэрэг үнэний талуудын тухай эгч бидэнд нөхөрлөсөн бөгөөд үүнийг сонсох тусмаа би улам тодорхой ойлголттой боллоо. Нэг өдөр эгч: “Бурханы үг Библи дэх бүх нууцыг илчилсэн” гэж хэлсэн бөгөөд үүнийг сонсоод сэтгэл минь тэр дороо цэлмэв; маш олон жилийн турш намайг асар их шаналгасан Гурвалын асуудлын талаар би эгчид хэлсэн юм. Дараа нь эгч надад Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өглөө. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

Эгч надад ийнхүү нөхөрлөв: “Бурханы үг маш тодорхой байна. Бурхан цор ганц бөгөөд ганцхан л Бурхан бий. Ариун Сүнс ч цорын ганц байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнс нь Сүнсний нэг мөн чанартай. Бурхан Ехова шиг Сүнсэнд ажиллаж чаддагаас гадна Есүс, Төгс Хүчит Бурхан шиг хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болон ажиллаж бас чаддаг. Гэхдээ Бурхан Сүнсэнд ажилласан ч бай, махбодод ажилласан ч бай, мөн чанартаа Өөрийн ажлыг явуулж буй Бурханы Сүнс хэвээрээ. Иймээс Гурвал гэх ойлголт нь хүний үзэл, төсөөлөлд хамаардаг бөгөөд ямар ч үндэслэлгүй. Үнэндээ Гурвал гэх ойлголт Эзэнийг мэндэлснээс хойш 300 гаруй жилийн дараа Никаягийн дэлхий дахины зөвлөл дээр үүссэн байдаг. Тэр зөвлөл дээр Христийн шашны ертөнцийн газар бүрээс ирсэн шашны шинжээчид Бурханы нэгдмэл болон олон талт чанарын талаар ширүүн мэтгэлцээн өрнүүлж, эцэст нь өөрсдийн үзэл, төсөөлөл, логик дүгнэлтэд үндэслэн Гурвалын ухагдахууныг бий болгосон юм. Тэр цагаас хойш хүмүүс Ариун Хүү болох Эзэн Есүсээс гадна тэнгэрт Ариун Эцэг байдаг ба Эцэг, Хүү хоёрын аль алиных нь ашигладаг Ариун Сүнс хэмээх хэрэгсэл бас байдаг хэмээн итгэсэндээ тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурханыг Гурвал гэж тодорхойлох болжээ. Энэ нь ердөө дэндүү утгагүй. Хэрэв бид шашны ертөнцийн тайлбарыг баримталж, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалд итгэх юм бол гурван Сүнс, гурван Бурхан байгаа гэсэн үг болно. Энэ нь цор ганц, нэгэн Бурхан байдаг гэх баримттай зөрчилдөх бус уу? Үнэндээ Гурвал гэж байдаггүй. Энэ бол бүхэлдээ хүний оюун санаанаас урган гарсан тайлбар бөгөөд үзэл, төсөөлөлдөө үндэслэн завхарсан хүн төрөлхтний гаргасан дүгнэлт юм. Бурхан хэзээ ч ийм зүйл хэлээгүй, Бурханы онгод оруулсан ямар ч эш үзүүлэгч, элч хэзээ ч ийм зүйл хэлээгүй бөгөөд Библийн хаана ч ийм зүйл бичигдээгүй байдаг.”

Бурханы үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод сэтгэлд минь зарим эргэлзээ байсаар байсан тул би ийн асуулаа: “Есүс баптисм хүртсэний дараа тэнгэр нээгдэж, Ариун Сүнс тагтаа мэт ирээд Есүс дээр бууж, тэнгэрээс нэгэн дуу хоолой: ‘Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна’ (Матай 3: 17) гэсэн гэж Библид өгүүлдэг. Бас Эзэн Есүс цовдлогдохынхоо өмнө: ‘Өө Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч: гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’ (Матай 26:39) хэмээн залбирсан. Тэнгэр дэх Бурхан Есүсийг хайрт Хүүгээ гэж дуудсан бөгөөд Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэгээ хэмээн дуудсан гэж сударт өгүүлдэг. Тэгэхээр энд бидэнд Эцэг, Хүү, Ариун Сүнс байна—Бурхан Гурвал гэдэг нь эндээс харагдаж байгаа бус уу? Төгс Хүчит Бурханы үгэнд, Гурвал оршин байдаггүй, энэ бол хүний үзэл, төсөөллөөс цаашгүй гэж яагаад хэлсэн байдаг юм бэ? Энэ бүгд ямар учиртай юм бэ?”

Миний асуултад хариу болгон эгч ийнхүү нөхөрлөв: “Хуучин Гэрээнд Гурвал гэх ойлголт ердөө байдаггүй. Харин Эзэн Есүс ажлаа явуулахын тулд махбод болж, газар дээр ирсний дараа л ‘Эцэг, Хүү’ гэх тайлбар гарсан юм. Филип Бурханыг мэддэггүй байсан бөгөөд газар дээрх Эзэн Есүсээс гадна тэнгэрт Ариун Эцэг бас бий гэж итгэдэг байсан тул Есүст: ‘Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач’ гэж хэлсэн хэмээн Иоханы сайн мэдээнд тэмдэглэсэн байдаг. Эзэн Есүс түүний эндүү ташаа үзэл бодлыг залруулж, энэ нууцыг ил болгон, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ?’ (Иохан 14:9). гэж Филипт хэлсэн юм. Түүнчлэн Тэр бас ‘Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа’ (Иохан 14:10). ‘Би болон Миний Эцэг нэг юм’ (Иохан 10:30) хэмээсэн байдаг. Эцэг нь Хүү, Хүү нь Эцэг юм; Эцэг Хүү хоёр нэг бөгөөд нэгэн Сүнснийх билээ. Эзэн Есүс ингэж хэлэхдээ Эцэг, Хүү гэдэг нь хоёр биш, нэгэн Бурхан гэдгийг бидэнд хэлж байсан юм.”

Тэгээд эгч надад: “Эцэг, Хүү”-гийн нууцыг илчлэх нь гэх гайхалтай киноны хэсгийг үзүүллээ. Дараа нь бид үргэлжлүүлэн Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншив: “‘Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?’ хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? ‘Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байдаг’ хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. …Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод байсан учраас, махбодын өнцгөөс Тэрээр: ‘Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би махбод болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэнгэрээс холын хол байна’ гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махбодын өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

Эгч ингэж хэлсэн юм: “Бурхан эхний удаад Эзэн Есүсийн дүрээр махбод болж, ажлаа явуулахаар ирэх үед хэн ч Бурханыг мэдээгүй, бие махбодтой болох тухай үнэнийг ойлгоогүй, бие махбодтой болох гэж юу болохыг мэдээгүй. Хэрэв Эзэн Есүс Өөрийгөө тэдний шүтэн мөргөдөг Ехова Бурхан мөн гэж шууд хэлсэн бол тухайн үед тэд биеийн хэмжээнээсээ үүдэн үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх байсан бөгөөд Эзэн Есүс ажлаа явуулж эхлээ ч үгүй байхдаа хүн төрөлхтөнд яллагдаж, гологдох байсан юм. Тэгвэл хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч Есүсийг нүглийн тахил болгон олж авахгүй байх байлаа. Хүн төрөлхтнөөр Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрүүлж, тэднийг Түүнд итгүүлж, Бурханы авралыг хүртээхийн тулд Есүсийг ажлаа албан ёсоор эхлэхээс өмнө Бурхан, Сүнснийхээ өнцгөөс Өөртөө гэрчлэл хийж, Есүс үнэхээр Бурханаас ирсэн гэдгийг хүмүүст харуулахын тулд махбод дахь Өөрийгөө Хүүгээ гэж дуудсан юм; энэ нь Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөхөд маань тус болсон. Харин Эзэн Есүс залбирч, тэнгэр дэх Бурханыг Эцэгээ гэж дуудсан нь бие махбодтой болсон хүний Хүү махан биеийн өнцгөөс Өөрийнхөө доторх Сүнсийг Эцэг гэж дуудаж байгаа явдал байв. Энэ нь Сүнс болон махбодын ялгаан дээр үндэслэн хийгдсэн болохоос тус тусдаа Эцэг, Хүү байдаг гэсэн үг биш байсан юм. Үнэн хэрэгтээ Бурхан бие махбодтой болох хугацаанд л Эцэг, Хүү гэх тайлбар зохимжтой байсан. Газар дээрх Бурханы ажил дуусгавар болж, өөрөөр хэлбэл, Эзэн Есүс золин авралын ажлыг дуусгаж, дахин амилаад тэнгэр өөд гарах үед Эцэг, Хүү гэх тайлбар ямар ч хэрэггүй болсон байв. Иймээс бид хүн төрөлхтний үзлээс бий болсон Эцэг, Хүү гэх тайлбарыг ашиглан, үүнийг бүхэлд нь Бурханд хамруулж, Бурханд Эцэг, Хүү гэж байдаг, бас Эцэг Хүү хоёулаа ашигладаг Ариун Сүнс гэх хэрэгсэл байдаг—Бурхан бол Гурвал мөн гэж хэлж болохгүй. Ийм зүйл хэлэх нь Бурханы үгтэй нийцдэггүй, мөн баримттай нийцдэггүй. Бид урьд нь үнэнийг ойлгодоггүй байсан тул ийм зүйл хэлэх үед маань Бурхан биднийг яллаагүй. Харин одоо Бурхан энэ үнэн болон нууцыг бүрэн илчилсэн бөгөөд бид үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн дагуу Бурханыг мэдэх ёстой. Энэ л зөв зүйтэй ба ингэх нь л Бурханы хүсэлд нийцдэг.”

Эзэн Есүс тэнгэр дэх Бурханыг яагаад Өөрийн Эцэг гэж дуудсаны учрыг би энэ эгчийн нөхөрлөлөөс л ойлгож авсан юм. Яагаад гэвэл, Тэрээр хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болоод, хүний өнцгөөс тэнгэрлэг Эцэгт залбирч байжээ. Бурхан Өөрийн хайртай Хүү хэмээн Есүст гэрчлэл хийсэн нь Сүнсний өнцгөөс махбод болсон биедээ гэрчлэл хийж байгаа явдал байв. Нэг нь тэнгэрт, Нөгөө нь газарт байсан ч Тэд мөн чанартаа нэгэн Сүнстэй байсан юм байна. Гагцхүү Бурхан эдгээр зүйлийг өөр өөр өнцгөөс хэлж байсан учраас л “Эцэг, Хүү” гэх тайлбар урган гарчээ. Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан бөгөөд бүхнийг хамардаг, хаа сайгүй байдаг нэгэн Сүнс юм. Тэр тэнгэрт, бас газар дээр байж, махбод болж чаддаг. Энэ бүхнийг ойлгоод бүх зүйл гэнэт тодорхой болж, олон жилийн турш тасралтгүй тээж явсан будилаан тэр дороо үгүй болж, би гэрэлтүүлэлт, чөлөөлөлтийн гайхалтай мэдрэмж авлаа.

Дараа нь тэр эгч надад “Гурвал”-ын судалгаа хэмээх сайн мэдээний гэрчлэлийн кино үзүүлсэн бөгөөд тэндээс би Бурханы энэ үгийг харсан юм: “Энэ олон жилийн туршид Бурханыг та нар ийм маягаар хуваасан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж хэлэх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг явдлыг чинь хориглосон. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга юм! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, үнэхээр итгэдэг зүйл чинь та нарын уураг тархи юм! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм ‘Гурвалууд’ байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

Тэр киног дуусгасны дараа би баярласан боловч бас сэтгэл гонсойж, өөрийгөө жаахан зэмлэлээ. Олон жил тээж явсан эргэлзээ минь эцэст нь тайлагдсан тул би баярлаж байсан юм. Бурхан нэг бөгөөд Гурвалын тайлбар гэж ердөө байдаггүй. Нэгэн жинхэнэ Бурханд итгэх нь л Бурханы хүсэлд нийцдэг бөгөөд би урьдынх шигээ Эцэгт нэг хором залбираад, дараагийн хоромд Ариун Сүнс юм уу Хүүд залбирах шаардлагагүй болж, нэлээд их тайвширсан юм. Гэхдээ би Бурханд ийм олон жил итгэсэн атлаа Бурханыг мэдээгүй явсандаа сэтгэл гонсойж, өөрийгөө зэмлэсэн билээ. Би өөрийн үзэл, төсөөллөөр зохиосон, үлгэр домгийн тодорхойгүй Бурханаас өөрцгүй зүйлд итгэж явсан юм. Бодитой Бурханд итгээгүйн зэрэгцээ Бурханыг эсэргүүцэж, хувааж, үнэндээ Бурханыг доромжилж байжээ! Төгс Хүчит Бурхан ирснээр завхарсан хүн төрөлхтний итгэлийн бүхий л утгагүй байдлыг илчилсэн бөгөөд шашны ертөнцийг үргэлж будилуулж ирсэн энэ нууцыг Төгс Хүчит Бурхан л ил болгосон тул Бурханд талархъя. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн гэдэг нь эргэлзээгүй. Тэрээр нэгэн жинхэнэ Бурхан мөн юм!

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар, Бурханы бүх үг үнэн бөгөөд Бурханы дуу хоолой мөн гэдгийг олж харсан юм. Тэгээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эргэлзэх зүйлгүйгээр хүлээн зөвшөөрөөд, Хурганы мөртэй хөл нийлүүлж эхэлсэн билээ. Одоо би залбирах үедээ гурван Бурханд залбирах шаардлагагүй болсон юм. Харин Төгс Хүчит Бурханы нэрээр л залбирч, ингэснээр маш тайван, амгалан, баяр хөөртэй болдог. Би залбирахдаа Бурханы аль нэг үнэн биед хангалттай залбирахгүй байна, тэгэхээр Бурхан залбирлыг минь сонсохгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй боллоо. Үнэнийг ойлгож, Бурханыг мэдсэнээр бий болдог чөлөөлөлт, эрх чөлөө, баяр хөөр, аз жаргалыг би үнэхээр мэдэрсэн юм. Бурханд талархъя!

Өмнөх: YouTube-ын мэдэгдэл намайг Эзэнтэй дахин нэгдүүлсэн юм

Дараах: Энэ дуу хоолой хаанаас гардаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх