Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Агуулга

Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын өчүүхнийг ойлгодог боловч хүн төрөлхтний орох, хүрэх газрыг тэр ойлгодоггүй. Бүтээл болохын хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийсэн гэсэн хүн Түүнийг дагах ёстой ба Миний та нарт хэлсэн замаар явах ёстой. Чи өөртөө зохицуулалт хийх ямар ч нөхцөлгүй ба өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы хяналтанд орхих ёстой ба бүх зүйл Түүний гараар хянагддаг. Хэрвээ Бурханы ажил, хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдан дагуулах ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, мөн Тэр хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, хүрэх газраас өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг байлдан дагуулахаас өмнө түүнд эрж хайхад тохирох хүрэх газрыг өгвөл хүний байлдан дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдан дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх бөгөөд хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх юм. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргийг биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үнэ хаялцаж л чадна; энэ нь байлдан дагуулалт байж чадахгүй, харин өршөөл, ерөөл билээ. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юуг ч боддоггүй ба тэдгээрийг тахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйн төлөө Бурханыг эрж хайдаг; Бурханыг гэсэн хайрынхаа улмаас тэр Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад, хүний аминч үзэл, шунахай зан болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний байлдан дагуулалтын хамгийн эхэн үед, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн жигшмээр сул талуудыг эхлээд цэвэрлэж, үүгээр дамжуулан Бурханыг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурханыг үзэх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурханыг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулагдана. Гэвч бүх бүтээлд хандах Өөрийн хандлагадаа Бурхан, зөвхөн байлдан дагуулахын тулд байлдан дагуулдаггүй; үүний оронд хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд Тэр байлдан дагуулдаг. Тэр зөвхөн байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүнийг байлдан дагуулсны дараа Бурхан хүний өмнө хүлээсэн хариуцлагаасаа бултаж, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага байж чадахгүй ба хүний байлдан дагуулалт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Байлдан дагуулсныхаа дараа хүнийг олж авах болон хүн гайхалтай хүрэх газарт очих нь л авралын ажлын гол цөмд байдаг ба зөвхөн энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтанд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байв: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, удирддаг учраас хүний хувь заяа, хэтийн ирээдүйн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Байлдан дагуулах ажил нь хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг хэдий ч, эцэстээ хүнийг Бурханы түүнд бэлтгэсэн зүй зохистой хүрэх газарт нь аваачих болно. Бурхан хүнийг хүн болгосны улмаас л хүн хүрэх газартай болж, хувь заяа нь баталгааждаг билээ. Энд авч үзэж буй тохиромжтой хүрэх газар нь өнгөрсөн үед арилгасан хүний итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь өөр. Хүний итгэж найдаж, эрж хайдаг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус харин махан биеийн хэмжээ хязгааргүй хүслийн эрэл хайгуул нь юм. Тэгэхэд Бурханы хүнд бэлтгэсэн зүйл нь ариун болгогдсон үед нь хүнд тохирох ерөөл, амлалтууд бөгөөд үүнийг Бурхан дэлхийг бүтээснийхээ дараа хүний төлөө бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл эсвэл махан биеэр бохирдоогүй. Энэхүү хүрэх газар нь ямар нэг хүнд зориулж бэлтгэгдээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.

Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахаар санаархдаг. Чи Түүний хийж буй юунаас ч татгалзан, дуулгаваргүй байх ёсгүй мөн Түүнд тэрслүү хандах ёсгүй. Түүний хийдэг ажил нь эцэстээ Өөрийнх нь зорилгыг биелүүлэх болно, ингэснээр Тэр алдрыг олох болно. Өнөөдөр, чамайг Моабын удам эсвэл агуу улаан луугийн үр сад гэж яагаад хэлэхгүй байна вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй зөвхөн бүтээлийн тухай ярьж байна вэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч алдар нэр байсан ба энэ нь түүний төрөлхийн ялгамж чанарт байдаг. Эрин үе болон ажлын мөчлөг өөр улмаас л нэрүүд нь ялгаатай байдаг; үнэндээ хүн бол энгийн бүтээл юм. Тэдгээр нь хамгийн ялзарсан эсвэл хамгийн ариун байх нь хамаагүй бүх бүтээлүүд бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Байлдан дагуулах ажлаа гүйцэтгэх үедээ чиний хэтийн ирээдүй, хувь заяа эсвэл хүрэх газрыг ашиглан Бурхан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх, түүгээр Бүтээгчийг шүтүүлэх бөгөөд зөвхөн үүний дараа л тэр гайхалтай хүрэх газарт орж чадах юм. Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? Товчхондоо, Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?

Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хэрвээ Ева могойд уруу татагдаагүй байсан бол бүтээгдсэнийхээ дараа хүн анхнаасаа хэвийн амьдралтай байх байсан. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь ихэвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба тэр одоо ч Бурханы талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа. Хүний бүх бэрхшээл нь Сатанаар бүтээгдсэн, хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэгэн нь Сатан байсан бөгөөд зөвхөн Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадах болно. Гэсэн ч хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлж чадна. Өнөөдөр ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул нь, газар дээр энгийн хүний амьдралтай байхаас ч өмнө түүний зорьж байсан зүйлс буюу Сатаны хүлээсэнд орохоос өмнө хүний эрж хайж байсан зорилго юм. Мөн чанартаа, ялагч болж төгс болгуулж, эсвэл агуу зүйлд хэрэглэгдэх хүний эрэл хайгуул нь Сатаны нөлөөнөөс зугтахын тулд билээ: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүн нь Сатаны нөлөөнөөс зугтаах явдал юм. Сатаны нөлөөнөөс зугтааснаар л хүн газар дээр энгийн хүний амьдралаар, Бурханыг шүтэн мөргөх амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр энгийн хүний амьдралтай байхаас өмнө зорьж байсан зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө болон Бүтээгчийг шүтэхийн тулд тэдгээрийг эрж хайсан. Хэрвээ хүн газар дээрх энгийн хүний амьдралыг буюу бэрхшээл цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл, хүн ялагч болохоор зорихгүй юм. "Ялагч болно", "төгс болгуулна" гэдэг нь Бурханы хүнд өгсөн зорилго, эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахад нь Тэр хүнийг хүргэдэг. Зорилго нь хүнийг бүрэн дүүрэн болгож, түүнийг олж авахын тулд бөгөөд ялагч болж, төгс болгуулах эрэл хайгуул нь зүгээр л нэг арга барил юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; зөвхөн бүтээл бүр үүргээ биелүүлэх явдал л байх болно. Өнөөдөр хүний хамрах хүрээг тодорхойлохын тулд л хүн эдгээр зүйлийг зориход хүрсэн, иймээс хүний эрэл хайгуул нь илүү их товлогдсон бөгөөд бодитой юм. Үүнгүйгээр хүний мөнхийн амьд орох эрэл хайгуул нь тодорхойгүй, хийсвэр байх байсан, хэрвээ ийм байсан бол хүн бүр ч их өрөвдмөөр байх байсан биш гэж үү? Зорилго, зарчимгүйгээр ийм байдлаар эрж хайх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэхүү эрэл хайгуул нь угаас үр өгөөжгүй байх болно; эцэст нь хүн Сатаны эзэмшил дор амьдарч, өөрийгөө үүнээс салгах чадваргүй байх болно. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө захируулна гэж? Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханаар гэгээрүүлэгдсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрөлхтөн зөв замд орох болно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно, өөрөөр хэлбэл бүтээгдсэнийх нь дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм. Анх хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдахаасаа өмнө газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатанаар ялзруулагдсан үедээ өөрийнхөө хэвийн амьдралыг алдсан, ингээд Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн тулд Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөлдөө очсон үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхлэх болно, зөвхөн тэгснээр л хүн гайхалтай амьдралтай болж, Бурхан анх хүнийг бүтээсэн зорилгоо, түүнчлэн хүний анхдагч дүр төрхийг эргүүлэн авах болно. Иймээс нэгэнт тэр газар дээрх энгийн хүний амьдралтай болбол, хүн ялагч болж, төгс болгуулахаар зорихгүй, учир нь хүн ариун байх юм. Хүний ярьдаг ялагч, төгс төгөлдөржилт нь Бурхан, Сатаны хоорондох тулааны үеэр эрж хайхын тулд хүнд өгөгдсөн зорилго бөгөөд хүн ялзруулагдсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зорилго өгснөөр болон чамайг энэ зорилгыг эрж хайхад хүргэснээр Сатан ялагдах болно. Чамаас ялагч байхыг, төгс болгуулахыг эсвэл ашиглагдахыг гуйх нь Сатаныг шившиглэхийн тулд чамаас гэрчлэл хийхийг шаардаж байгаа хэрэг юм. Эцэст нь хүн газар дээр энгийн хүний амьдралаар амьдрах ба хүн ариун байх болно, ийм зүйл болсон үед тэд ялагчид болохыг зорих хэрэг байна уу? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байж, төгс нэгэн болох нь хоёулаа Сатан руу болон хүний бохир заваан байдалд чиглэдэг. Энэхүү "ялагч" нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай хамаагүй гэж үү? Чи төгс болгуулсан гэж хэлэх үед, чиний доторх юу төгс болгуулсан байх юм бэ? Чи өөрийнхөө сатаны ялзармал зан чанарыг хаясан, ингэснээр чи Бурханыг хайрлах дээд зэргийн хайранд хүрч чадахгүй гэж үү? Тийм зүйлс нь хүний доторх бохир заваан зүйлстэй холбоотойгоор мөн Сатантай холбоотойгоор хэлэгддэг; тэдгээр нь Бурхантай холбоотойгоор хэлэгддэггүй.

Өнөөдөр хэрвээ чи ялагч болж, төгс болгуулахаар зорихгүй бол, ирээдүйд хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах үед тийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй байх болно. Тэр үед бүх төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх болно. Тэр үед чи ямар төрлийн хүн бэ гэдэг нь тодорхой болно, хэрвээ чи ялагч болохыг хүсэж байвал эсвэл төгс болгуулахыг хүсэж байвал энэ нь боломжгүй байх болно. Хүн илчлэгдсэнийхээ дараа өөрийн тэрслүү зангийнхаа улмаас л шийтгэгдэх болно. Тэр үед хүний эрэл хайгуул нь бусдынхаас илүү өндөр дээд байр суурь биш байх болно, учир нь зарим нь ялагч болж, бусад нь төгс болгуулсан эсвэл зарим нь Бурханы ууган хөвгүүд байж, бусад нь Бурханы хөвгүүд байх юм; тэд эдгээр зүйлийг эрж хайхгүй. Бүгд Бурханы бүтээл байх болно, бүгд газар дээр амьдрах болно, тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан Сатаны хоорондын тулааны цаг, энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг, хүнийг хараахан бүрэн олж аваагүй байгаа цаг бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүн ялагч болж эсвэл Бурханы ардын нэг болохоор зорих шаардлагатай. Өнөөдөр байр сууринд ялгаа байдаг боловч цаг нь ирэх үед тийм ялгаа байхгүй байх болно: Ялалттай байсан бүх хүмүүсийн байр суурь адилхан байх болно, тэд бүгд шаардлага хангасан хүн төрөлхтөн байх ба газар дээр эрх тэгш амьдрах болно, өөрөөр хэлбэл, тэд бүгд шаардлага хангасан бүтээл байх ба тэдэнд өгөгдөх зүйл нь адилхан байна гэсэн үг юм. Бурханы ажлын эрин үеүд өөр байдаг учраас мөн Түүний ажлын объектууд өөр учраас хэрвээ энэхүү ажил та нар дээр хийгдсэн бол, та нар төгс болгуулж, ялагчид болох эрхтэй юм; хэрвээ энэ нь хилийн чанадад хийгдсэн бол тэд, байлдан дагуулагдах эхний бүлэг хүмүүс буюу төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх болно. Өнөөдөр энэ ажил нь хилийн чанадад хийгдээгүй, иймээс тэд төгс болгуулж, ялагчид болох эрхгүй бөгөөд тэдний хувьд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурханы ажлын объект өөр, Бурханы ажлын эрин үе өөр, үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчид байдаг, мөн төгс болгуулах хоёр дахь бүлэг хүмүүс ч бас байх болно. Эхний бүлэг хүмүүс төгс болгуулсны дараа үлгэр дуурайл, загвар болох болно, ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр дахь, гурав дахь бүлэг байх боловч үүрд мөнхөд тэд бүгд адилхан байх болно, байр суурины ямар ч зэрэглэл байхгүй байх болно. Тэд зүгээр л өөр өөр цаг үед бүрэн дүүрэн болгуулсан ба байр сууринд нь ямар ч ялгаа байхгүй байх болно. Хүн бүхэн төгс болгуулах цаг ирж, бүхий л орчлон ертөнцийн ажил дуусах үед, байр суурины ялгаа байхгүй байх ба бүгд адилхан байр суурьтай байх болно. Өнөөдөр энэ ажил та нарын дунд хийгдэж байгаа, ингэснээр та нар ялагчид болох болно. Хэрвээ энэ нь Англид хийгдсэн бол, та нарын адилаар Англи улс эхний бүлэг болох байсан. Би өнөөдөр та нарын дунд Өөрийн ажлыг хэрэгжүүлснээр нэн нигүүлсэнгүй хандаж байгаа ба хэрвээ Би энэ ажлыг та нар дээр хийгээгүй бол та нар хоёр дахь эсвэл гурав дахь, дөрөв дэх, тав дахь бүлэг болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дахь өөрчлөлтийн улмаас юм; эхний бүлэг болон хоёр дахь бүлэг нь нэг нь нөгөөгөөсөө дээр эсвэл доор гэдгийг заахгүй, энэ нь зүгээр л эдгээр хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгийг та нарт хэлж байна, гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэдэгдээгүй юм бэ? Учир нь үйл явцгүйгээр хүмүүс хэтэрхий туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл, Есүс тэр үед: "Би явсан шигээ ирэх болно" гэж хэлсэн. Өнөөдөр олон хүмүүс энэ үгнээс болж төөрөлдсөн ба тэд зөвхөн цагаан нөмрөг өмсөн, тэнгэр лүү өргөгдөхөө хүлээж байгаа. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг; хэрвээ хэтэрхий эрт хэлчих юм бол хүн туйлшрах болно. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд тэр эдгээр үгний үнэнийг таних чадваргүй байдаг.

Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүх хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйлс өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн түвэгтэй харилцаа зэрэг нь тийм их ядаргаатай, маш зовлонтой! Хүний амьдрал энд маш өрөвдөлтэй! Нэгэнт хүн байлдан дагуулагдчихвал түүний зүрх сэтгэл, оюун санаа өөрчлөгдөх болно: Тэр Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханы хайрыг эрж хайдаг хүн болгон байлдан дагуулагдчихвал өөрөөр хэлбэл Сатан ялагдчихвал, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдчихвэл газар дээрх хүний амьдрал саадгүй байх ба тэр газар дээр эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно. Хэрвээ хүний амьдрал махан биеийн харилцаагүй байсан бол, махан биеийн түвэгтэй байдал байдаггүй байсан бол энэ нь хамаагүй амар хялбар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий түвэгтэй бөгөөд хүнд тийм зүйлс байх нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй байгаагийн баталгаа юм. Хэрвээ чи ах эгч нартай адилхан харилцаатай байсан бол, хэрвээ чи гэр бүлийнхэнтэйгээ адилхан харилцаатай байсан бол чамд ямар ч санаа зовох зүйл үгүй бөгөөд хэний ч тухай сэтгэлээ чилээх хэрэггүй байх байсан. Үүнээс илүү дээр юу ч үгүй ба ийм байдлаар хүн өөрийн зовлон шаналлын хагасыг хөнгөлдөг. Газар дээр энгийн хүний амьдралаар амьдарснаар хүн тэнгэрэлчтэй адил байх болно; хэдийгээр махан биетэй хэвээр байсан ч тэр тэнгэрэлчтэй маш адил байх болно. Энэ нь эцсийн амлалт, энэ нь хүнд өгөгдсөн сүүлчийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн тийм зүйлсийг мэдэрч туулах нь утга учиргүй гэж чи бодож байна уу? Гэсгээлт, шүүлтийн ажил нь ямар ч шалтгаангүйгээр хийгдэж болох уу? Хүнийг гэсгээж, шүүх нь түүнийг ёроолгүй нүхэнд хийх явдал юм гэж өмнө нь хэлдэг байсан, энэ нь түүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авна гэсэн утгатай. Энэ нь нэг зүйлийн төлөө юм: хүнийг цэвэрлэхийн төлөө. Бурхан хүнийг зөнд нь орхисныхоо дараа, хүнийг санаатайгаар ёроолгүй нүхэнд оруулдаггүй. Харин ч энэ нь хүний доторх тэрслүү зантай харьцахын төлөө бөгөөд ингэснээр эцэстээ хүний доторх зүйлс цэвэрлэгдэж, ингэснээр тэр Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болох юм. Хэрвээ энэ нь хийгдчихвэл бүх зүйл биелэх юм. Үнэндээ, хүний доторх тэдгээр харьцах ёстой зүйлсийг харьцаж хаях үед хүн хангинасан гэрчлэл хийж, Сатан мөн ялагдах болно, хэдийгээр анхнаасаа хүн дотор байсан цөөхөн хэдэн зүйл бүрэн цэвэрлэгдээгүй байж болох ч нэгэнт Сатан ялагдчих юм бол энэ нь цаашид түвэг учруулахгүй ба тэр үед хүн бүрэн цэвэрлэгдэх болно. Хүн хэзээ ч тийм амьдралыг туулаагүй, гэхдээ Сатан ялагдах үед бүх зүйл зохицуулагдаж, хүний доторх тэдгээр ялихгүй зүйл бүгд шийдвэрлэгдэх болно; нэгэнт үндсэн асуудал шийдвэрлэгдчихвэл бусад бүх хүндрэл бэрхшээл төгсөх болно. Газар дээр бие махбод болсон энэ Бурханы үед, Тэр Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн хийхэд Түүний хийдэг бүх ажил нь Сатаныг ялахын тулд бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн дүүрэн болгосноор Тэр Сатаныг ялах болно. Та нар хангинасан гэрчлэл хийх үед энэ нь ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж эцэст нь бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа, Сатаны ялагдлын зэрэгцээ энэ нь мөн бүх хүн төрөлхтөн цөхрөлийн хоосон тэнгисээс аврагдах аврал юм. Энэхүү ажил нь бүх орчлон ертөнцөд эсвэл Хятадад явагдаж байгаа эсэхээс үл хамааран энэ бүхэн нь Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орж болох юм. Бие махбод болсон Бурханы энгийн махан бие нь яг нарийндаа Сатаныг ялахын төлөө гэдгийг чи харж болно. Бие махбодтой Бурханы ажил нь тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүмүүст авралыг авчрахад хэрэглэгддэг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Хүн төрөлхтөнд аврал авчрах Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь Сатаны ялагдлаас салшгүй билээ. Энэ ажлын ихэнхийн хувьд, та нараар гэрчлэл хийлгэхийн тулд гэж яагаад дандаа хэлж байна вэ? Энэ гэрчлэл нь хэн рүү чиглэж байгаа вэ? Энэ нь Сатан руу чиглээгүй юу? Энэ гэрчлэл нь Бурханд хийгддэг, Бурханы ажил үр дүндээ хүрсэн гэдгийг гэрчлэхийн тулд энэ нь хийгддэг. Гэрчлэл хийх нь Сатаныг ялах ажилтай холбоотой; хэрвээ Сатантай тэмцэх тулаан байгаагүй бол гэрчлэл хийхийг хүнээс шаардахгүй. Хүнийг аврахын зэрэгцээ, Сатан ялагдах ёстой учраас Сатаны өмнө Түүнийг гэрчлэхийг Бурхан шаарддаг ба хүнийг аварч, Сатантай тулаан хийхэд Тэр үүнийг ашигладаг. Үүний үр дүнд, хүн бол авралын объект болон Сатаныг ялах хэрэгслийн аль аль нь юм, иймд хүн Бурханы бүхий л удирдлагын ажлын цөмд байдаг ба Сатан бол ердөө л дайсан, сүйрлийн объект юм. Чамд юу ч хийгээгүй мэт санагдаж болох юм, гэхдээ чиний зан чанар дахь өөрчлөлтийн улмаас гэрчлэл бий болсон ба энэ гэрчлэл нь Сатан руу чиглэсэн, энэ нь хүнд хийгдээгүй. Хүн тийм гэрчлэлийг эдлэхэд тохирохгүй. Бурханаар хийгдсэн ажлыг тэр хэрхэн ойлгож чадах юм бэ? Бурханы тэмцлийн объект нь Сатан; харин хүн бол зөвхөн авралын объект юм. Хүнд сатаны ялзармал зан чанар байдаг ба энэ ажлыг ойлгох чадваргүй. Энэ нь Сатаны ялзруулалтаас болж байгаа. Энэ нь хүний дотор угаасаа байдаггүй, харин энэ нь Сатанаар илгээгддэг. Өнөөдөр Бурханы үндсэн ажил бол Сатаныг ялах, өөрөөр хэлбэл хүнийг бүрмөсөн байлдан дагуулах, ингэснээр хүн Сатаны өмнө Бурханд эцсийн гэрчлэлийг хийх юм. Ийм байдлаар бүх зүйл биелэх болно. Олон тохиолдолд, чиний энгийн нүдээр юу ч хийгдээгүй мэт харагддаг боловч үнэндээ ажил аль хэдийн дууссан. Биелсэн бүх ажил харагдаж байхыг хүн шаарддаг, гэсэн ч үүнийг чамд ил болголгүйгээр Би Өөрийнхөө ажлыг дуусгасан, учир нь Сатан захирагдсан, өөрөөр хэлбэл энэ нь бүрэн дүүрэн ялагдаж, Бурханы бүх мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл Сатаныг эрхэндээ оруулсан билээ. Энэ нь хийгдэх ёстой яг тэр гэрчлэл бөгөөд хэдий энэ нь хүнд тодорхой илэрхийлэгдээгүй ч, хэдий энэ нь энгийн нүдээр харагдахгүй ч Сатан аль хэдийн ялагдсан. Энэ ажил бүхэлдээ Сатаны эсрэг чиглэсэн ба Сатантай хийх тулааны улмаас хэрэгжсэн. Иймээс амжилттай болсон хэмээн хүн харж чадахгүй олон зүйл байдаг боловч Бурханы нүдээр энэ нь аль хэдийн амжилттай болсон байдаг. Энэ нь Бурханы бүх ажлын дотоод үнэний нэг билээ.

Нэгэнт Сатан ялагдвал, өөрөөр хэлбэл нэгэнт хүн бүрмөсөн байлдан дагуулбал хүн, энэ бүх ажил нь авралын төлөө бөгөөд энэхүү авралын арга барил нь Сатаны гараас буцаан авахын тулд юм гэдгийг ойлгох болно. Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл Сатанаар асар ихээр ялзруулагдсан хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Үүний зэрэгцээ тэдгээр нь мөн Бурхан Сатантай тулаан хийхийн төлөө юм. Тиймээс авралын ажил нь гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагддаг бөгөөд Бурханы ажлын эдгээр хоёр тал нь нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай хийгдэж болох зүйл биш учраас Сатантай хийх тулаан ч гэсэн мөн үе шат, эринд хуваагддаг ба хүний хэрэгцээ болон Сатаны ялзруулсан хэмжээнээс хамаарч Сатантай дайн хийгддэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, хоёр арми нэг нэгэнтэйгээ тулалддагтай адилаар энэ тулаанд ч гэсэн Бурхан Сатаны эсрэг зэвсэг барих болно хэмээн итгэдэг байж магадгүй. Хүний оюун ухаан зөвхөн ингэж төсөөлөх л чадвартай ба энэ нь туйлын тодорхойгүй, бодит бус санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүний авралын арга барил нь Сатантай хийх тулаанаар дамжих юм гэж Би энд хэлсэн учраас тулаан ингэж явагдах болно гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.

Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт эсвэл шүүлт ч бай Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; энэ нь хүн төрөлхтний авралын төлөө хийгддэг, энэ бүхэн нь Сатаныг ялахын тулд бөгөөд үүнд нэг л зорилго байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялахаасаа өмнө Бурхан хэзээ ч амрахгүй! Тэр зөвхөн Сатаныг ялж байж л амрах болно. Бурханаар хийгддэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, Сатанаар ялзруулагдсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналтан дор байж, Сатаны эзэмшилд амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй бол эсвэл үүнээс ангижрахад тэднийг хүргэхгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба Бурхан тэднийг авч чадахгүй. Хэрвээ тэднийг авч чадахгүй бол Сатан ялагдаагүй, мөн дийлдээгүй байгааг энэ нь батална. Иймээс Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, эхний үе шатны турш Тэр хуулийн ажил хийсэн, хоёр дахь үе шатны турш Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг, өөрөөр хэлбэл цовдлолын ажлыг хийсэн, тэгээд гурав дахь үе шатны туршид Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатан хүн төрөлхтнийг ялзруулсан хэмжээнд чиглэсэн, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд бөгөөд үе шатуудын нэг нь ч Сатаныг ялахгүйн төлөө байгаагүй. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын мөн чанар нь агуу улаан луугийн эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдсан, иймээс эцэст нь хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн дүүрэн чөлөөлөгдөх болно. Энэ нь өнөөдрийн Бурханы ажлын чиглэл биш гэж үү? Хүнийг бүрэн чөлөөлж, ангижруулах нь гарцаагүй өнөөдрийн ажлын чиглэл юм, ингэснээр тэр ямар ч дүрэмд захирагдахгүй эсвэл ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээний дагуу, та нарын хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл та нарын хэрэгжүүлж чадах зүйл л та нарт өгөгддөг. Энэ нь та нарын чадвараас хэтэрсэн зүйлийг хийлгэхээр хүчилж, "нугасыг өндөрт нисгэхээр албадаж буй" хэрэг биш; үүний оронд энэ бүх ажил нь та нарын бодит хэрэгцээний дагуу явагддаг. Ажлын үе шат болгон хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу байдаг ба энэ нь Сатаныг ялахын төлөө юм. Үнэндээ анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад бартаа байгаагүй. Тэр бүхнийг Сатан учруулсан. Сатаны саад болон үүний ялзруулалтын улмаас хүн юуг ч харж эсвэл юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан нэгэнт ялагдчихвал бүтээлүүд Бүтээгчийг харах болно, мөн Бүтээгч бүтээлүүдээ харж хандан, тэднийг биечлэн удирдах боломжтой болно. Зөвхөн энэ нь л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бөгөөд нэгэнт Сатан ялагдчихвал бүх зүйл шийдвэрлэгдэх болно. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирэх нь үнэхээр амаргүй юм гэдгийг чи харсан. Тэр та нараас алдаа зөрчил олоход өдөр бүрийг зориулж, ийм тийм гэж хэлэхийн тулд эсвэл зүгээр л Өөрийгөө ямар харагддагийг, мөн хэрхэн ярьж, амьдардгаа та нарт харуулахын тулд ирээгүй. Та нарт Өөрийг нь харах боломжийг олгож, та нарын нүдийг нээхийн тулд эсвэл та нарт Өөрийн ярьсан нууцуудыг сонсгохын тулд, Өөрийн эвдсэн долоон лацыг харуулахын тулд л зөвхөн Бурхан махан биетэй болоогүй. Үүний оронд Тэр Сатаныг ялахын тулд махан биетэй болсон. Тэр хүнийг аварч, Сатантай тулаан хийхийн тулд хүмүүсийн дунд махан биетэйгээр биечлэн ирсэн ба энэ нь бие махбодтой болсон Бурханы ач холбогдол юм. Хэрвээ энэ нь Сатаныг ялахын тулд байгаагүй бол Тэр энэ ажлыг биечлэн хийхгүй байх байсан. Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхийн тулд, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд Бурхан газар дээр ирсэн; энэ нь жижиг зүйл гэж үү? Энэ нь үнэхээр амаргүй зүйл! Энэ нь хүний төсөөлдөг шигээр, Бурхан ирсэн болохоор хүн Түүнийг харж, Бурхан бол бодитой бөгөөд бүдэг бадаг, хий хоосон биш, мөн Бурхан бол сүрлэг боловч бас даруухан гэдгийг ойлгож авдаг юм биш. Энэ нь тийм энгийн байж болох уу? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас л Бурханы аврахаар зорьж буй нэгэн бол хүн бөгөөд Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд Бурхан махан биетэй болох ёстой болсон. Зөвхөн энэ нь л Түүний ажилд ашигтай юм. Бие махбод болсон Бурханы хоёр махан бие нь Сатаныг ялахын тулд оршсон ба мөн хүнийг аврахын тулд оршин байсан. Учир нь Сатантай тулалдах нэгэн бол, Бурханы Сүнс ч бай эсвэл бие махбодтой болсон Бурхан ч бай хамаагүй энэ нь зөвхөн Бурхан л байх юм. Товчхондоо Сатантай тулалдах нэгэн нь Сатанаар ялзруулагдсан хүн байх нь бүү хэл, тэнгэрэлчүүд ч байж чадахгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийхэд хүчин мөхөсдөх бөгөөд хүн бол бүр ч чадалгүй. Иймээс хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахыг хүсвэл, хэрвээ Тэр хүн дээр ажиллахын тулд биечлэн газар дээр ирэхийг хүсвэл, Тэр бие махбод болох ёстой, өөрөөр хэлбэл Тэр махан биед орж Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон Өөрийн хийх ёстой ажлын хамтаар хүмүүсийн дунд ирж хүнийг биечлэн аврах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажлыг Бурханы Сүнс эсвэл хүн хийвэл энэхүү тулаан нь үр дүнд хүрэхгүй үүрд бүтэлгүйтэх ба хэзээ ч төгсөхгүй байх юм. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махан биетэй болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Цаашлаад зөвхөн тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломжгүй эсвэл хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханаар хийгдсэн ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, тэр ч бүү хэл үүнийг ямар ч махан биетэй хүн Бурханы өмнөөс хийх чадваргүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзармал зан чанарыг өөрчлөхийн төлөө билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол тэр өрөвдөлтэйгээр сандран зугтах байсан ба хүний ялзармал зан чанарыг өөрчлөх чадваргүй байх байсан. Тэр хүнийг загалмайнаас аварч эсвэл бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадахгүй байх байсан, гэхдээ зарчмын дагуу өчүүхэн хуучин ажлыг буюу Сатаныг ялахтай хамаагүй, өөр ажлыг хийж чадах байсан. Иймд санаа зовж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу вэ? Иймээс Сатантай хийх тулааныг зөвхөн Бурхан Өөрөө л хийж чадах ба үүнийг ямар ч хүн хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, мөн цаашлаад Сатантай тулалдах ажлыг хэрэгжүүлэх чадваргүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлд нийцэж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагдана; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн ажил эхлэх болгонд, энэхүү ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг, үүгээр дамжуулан Тэр бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтний төлөө шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд болон Бурханаар Өөрөөр нь удирдуулсан шинэ эрин үед ордог. Хүн бол бүх зүйлийн эзэн боловч олж авсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, энэ нь бүх тулааны дараах ялагдагч, мөн түүнчлэн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас зөвхөн Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатаны авсан боловч Бурханы буцаан аваагүй хүмүүс нь Сатаны өмнөөс шийтгэл хүлээн авах хүмүүс болох болно. Энэ гурваас зөвхөн Бурхан л бүх зүйлээр шүтэгдэх ёстой. Сатанаар ялзруулагдсан ч Бурханы буцаан авсан хүмүүс болон Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авах хүмүүс болох ба Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх юм. Бурхан гарцаагүй ялалт авчирна, Сатан гарцаагүй ялагдах болно, гэхдээ хүмүүсийн дунд ч гэсэн ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялсан хүмүүс нь Ялагчид хамаарах ба, ялагдсан хүмүүс нь ялагдагчид хамаарах болно; тэд тус бүрдээ өөрсдийн төрлийн дагуу ангилагдаж байгаа ба энэ нь Бурханы ажлын эцсийн үр дүн, энэ нь мөн Бурханы ажлын зорилго бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махан биетэй болдог. Бурхан анх удаа махан биетэй болсон нь ч гэсэн Сатаныг ялахын тулд байсан: Эхний тулааны ажлыг дуусгахын тулд Тэр биечлэн махан биетэй болж, загалмайд биечлэн цовдлогдсон ба энэ нь хүн төрөлхтний авралын ажил байсан. Үүнтэй адилаар, ажлын энэ үе шат нь ч гэсэн хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд махан биетэй болсон Бурханаар биечлэн хийгддэг. Мэдээж Тэр зам зуураа зарим нэг өөр ажлыг хийх нь гарцаагүй боловч Тэр Өөрийн ажлыг биечлэн хийж байгаагийн үндсэн шалтгаан нь Сатаныг ялахын төлөө, хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө болон энэ хүмүүсийг авахын төлөө юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр амаргүй. Хэрвээ Түүний зорилго нь, Бурхан бол даруу нууцлаг бөгөөд Бурхан бол бодитой гэдгийг хүмүүст харуулах байсан бол, хэрвээ зөвхөн энэ ажлыг хийхийн төлөө л байсан бол махан биетэй болох хэрэггүй байв. Бурхан махан биетэй болоогүй ч гэсэн, Өөрийн даруу байдал, нууцлаг байдал, Өөрийн агуу байдал, ариун байдлыг хүнд шууд илчилж чадна, гэхдээ тэр зүйлс нь хүнийг удирдах ажилтай ямар ч хамаагүй. Тэдгээр нь хүнийг аврах эсвэл хүнийг бүрэн төгс болгох чадваргүй, тэр ч бүү хэл Сатаныг ялж чадахгүй. Хэрвээ Сатаны ялагдал нь зөвхөн Сүнс сүнсний эсрэг хийх тулааныг агуулсан бол, тийм ажил нь бүр ч бага бодит үнэ цэнэтэй байх юм; энэ нь хүнийг олох чадваргүй ба хүний хувь заяа, хэтийн ирээдүйг баллах болно. Иймээс өнөөдрийн Бурханы ажил нь гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь зөвхөн хүн Түүнийг харж, хүний нүд нээгдэхийн төлөө эсвэл түүнийг бага зэргийн сэтгэл хөдлөл, зоригжуулалтаар хангахын төлөө биш юм; тийм ажил нь ямар ч ач холбогдолгүй. Хэрвээ чи зөвхөн ийм төрлийн мэдлэгийн талаар л ярих юм бол чи бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг мэдэхгүй байгааг энэ нь батална.

Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Эхний үе шат буюу дэлхийг бүтээх нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба энэ нь мөн Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөл Бурханаар Өөрөөр хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой. Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Үүнийг зөвхөн Өөрөө хэрэгжүүлснээр л Бурхан энэ ажлыг бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чадна. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар эсвэл мөн чанар байхгүйн улмаас тэр Түүний ажлыг хийх чадваргүй, хэдий хүн хийсэн ч гэсэн энэ нь ямар ч үр дүнгүй байх болно. Бурхан эхний удаад бие махбод болсон нь авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс аврахын төлөө, хүнийг цэвэрлэгдэж, өөрийн нүглийг уучлуулах боломжтой болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажил нь ч бас хүмүүсийн дунд Бурханаар биечлэн хийгддэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөвхөн зөгнөл хэлэх байсан бол Түүний орыг эзлэх эш үзүүлэгч эсвэл авьяас билэгтэй хүнийг олж болно; хэрвээ зөвхөн зөгнөл хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Гэсэн ч хэрвээ хүн Бурханы Өөрийн ажлыг хийх байсан бол, хүний амийн төлөө ажиллах байсан бол түүний хувьд энэ ажлыг хийх нь боломжгүй байх юм. Энэ нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махан биетэй болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл хэлэгдэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа эсвэл Елиа нар энэ ажлыг хийж чадах байсан ба Бурхан үүнийг Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийгдсэн ажил нь зүгээр л зөгнөл хэлэхгүй учраас, хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад хэрэглэгдэх үгийн ажил нь илүү их ач холбогдолтой учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй бөгөөд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой. Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг Ехова хийсэн, үүний дараа Тэр зарим үгийг хэлсэн ба эш үзүүлэгчдээр дамжуулан зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах учраас тэгсэн бөгөөд зөнчид Түүний өмнөөс зарим зүйлийг урьдчилан хэлж, зарим зүүдийг тайлж байсан. Эхэн үед хийгдсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг даган мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махан биетэй болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулсан ба тэднийг хүн төрөлхтний дунд шууд ажиллахад хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан нь хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийсэн албан ёсны тулаан нь анх удаа бие махбодтой болсон Бурханы хамтаар эхэлсэн ба энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Энэхүү тулааны эхний тохиолдол нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үед болсон. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь тухайн дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан шууд хүний амийн төлөө ажиллаж эхлэх үед энэ нь хүнийг буцаан авах ажлын албан ёсны эхлэл байсан ба энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас энэ нь Сатантай тулаан хийх ажил юм. Эхэн үедээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь зүгээр л газар дээрх хүний амьдралын удирдлага байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан ба хэдийгээр энэ нь ямар ч тулааныг эсвэл ямар ч томоохон ажлыг агуулаагүй ч, энэ нь болох гэж буй тулааны суурийг тавьсан билээ. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажлыг агуулсан, энэ нь Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан гэсэн үг юм. Энэ нь Бурханаар биечлэн хийгдэх ёстой байсан: Энэ нь махан биетэй болохыг Бурханаас шаардсан ба хэрвээ Тэр махан биетэй болохгүй бол хэн ч Түүнийг энэ үе шатны ажилд орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн Бурханы оронд энэ ажлыг хийсэн бол, хүн Сатаны өмнө зогсох үед Сатан бууж өгөхгүй байх байсан ба түүнийг ялах боломжгүй байх байсан. Энэ нь, түүнийг ялахын тулд ирсэн бие махбодтой болсон Бурхан байх ёстой байсан, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Бурхан хэвээр бөгөөд Тэр бол хүний амь хэвээр, түүнчлэн Бүтээгч хэвээр билээ; юу ч болсон гэсэн Түүний ялгамж чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махан биед орж, ажлаа хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд, хэрвээ хүн энэ ажлыг хийж, үгийг шууд хэлэх байсан бол тэр тэдгээрийг хэлж чадахгүй бөгөөд хэрвээ зөгнөл хэлэх юм бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх юм. Махан биетэй болсноор Бурхан Сатаныг ялж, түүнийг бүрэн бууж өгөхөд хүргэнэ. Тэр Сатаныг бүрэн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн авах ба ажлын энэ үе шат дууссаны дараа амжилтанд хүрнэ. Бурханы удирдлагад хүн Бурханыг орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажил нь Бурханаар Өөрөөр нь хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, түүнийг зөгнөлөөр хангах нь хүнээр хийгдэж болно, гэхдээ хэрвээ энэ нь заавал Бурханаар хийгдэх ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажил бол энэ ажлыг хүн хийж чадахгүй. Ажлын эхний үе шатанд, Сатантай хийх тулаан байхгүй үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Ехова Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө махан биетэй болж, энэ ажлыг хийхийн тулд махан биед ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай юм бүхэн бас бие махбодтой болсон Бурхантай хамаатай байдаг бөгөөд энэ тулааныг хүн хийж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулаан хийх байсан бол, тэр Сатаныг ялах чадваргүй байх байсан. Үүний эзэмшилд байгаа мөртлөө тэр хэрхэн үүний эсрэг тэмцэх хүчтэй байх вэ? Хүн дунд талд байдаг: Хэрвээ Сатан руу хазайвал чи Сатанд хамаарна, гэхдээ хэрвээ чи Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарагдах болно. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол тэр чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол тэр аль хэдийн мөхөх байсан биш гэж үү? Тэр аль хэдийн тамын ертөнцөд оччихсон байхгүй гэж үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл хүнд Бурханы мөн чанар байхгүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулаан хийсэн бол үүнийг ялах чадваргүй байх байсан. Хүн зөвхөн зарим ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадна гэхдээ Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн хэрхэн Сатантай тулалдаж чадах юм бэ? Чамайг эхлэхээс ч өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Зөвхөн Бурхан Өөрөө л Сатантай тулалдаж чадна, тэгээд энэ суурин дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханаар авахуулах ба Сатаны гав гинжнээс зугтаж чадна. Мэргэн ухаан, эрх мэдэл болон чадвараараа хүний хийж чадах зүйл нь хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг төгс болгож, удирдаж цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюуны чадамж, мэргэн ухаан нь Сатаны арга ухаанд саад болох чадваргүй, иймд хүн хэрхэн түүнтэй тулалдаж чадах вэ?

Төгс болгуулахыг хүсэж байгаа бүхэнд төгс болгуулах боломж олдох болно, иймээс хүн бүхэн тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд хүрэх газарт орох болно. Гэхдээ хэрвээ чи төгс болгуулах дургүй байвал, гайхалтай ертөнцөд орохыг хүсэхгүй байвал тэр нь чиний өөрийн асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг бүхэн нь Бурханд үнэнч, дуулгавартай хүмүүс байдаг ба өөрсдийн чиг үүргийг үнэнчээр биелүүлдэг хүмүүс байдаг, тэр бүх хүмүүс төгс болгуулж чадна. Өнөөдөр, өөрсдийн үүргийг үнэнчээр биелүүлдэггүй бүх хүмүүс нь Бурханд үнэнч биш хүмүүс, Бурханд захирагддаггүй хүмүүс, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авсан ч үүнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бөгөөд тэр бүх хүмүүс нь төгс болгуулах боломжгүй юм. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүхэн нь хэдийгээр бага зэргийн мэдлэггүй байсан ч төгс болгуулж чадна; эрж хайхад бэлэн байгаа бүх хүмүүс нь төгс болгуулж чадна. Энэ талаар санаа зовох хэрэггүй. Чи энэ чиглэлд зориход бэлэн байгаа цагт төгс болгуулж чадна. Би та нарын дунд байгаа хэнийг ч хаяж, таягдахыг хүсэхгүй байна, гэхдээ хэрвээ хүн сайн хийхээр хичээхгүй бол чи зөвхөн өөрийгөө л сүйтгэж байна; чамайг таягддаг нь Би биш, харин чи өөрөө юм. Хэрвээ чи өөрөө сайн хийхээр хичээхгүй бол, хэрвээ чи залхуурч эсвэл үүргээ биелүүлэхгүй эсвэл үнэнч биш байж, үнэнийг эрж хайхгүй, үргэлж өөрийн хүссэнээр хийж, мөнгө үрж, бэлгийн харилцаанд орж байвал, чи өөрийгөө яллах ёстой бөгөөд хэнээр ч өрөвдүүлэх эрхгүй юм. Миний зорилго бол та нарыг бүгдийг төгс болгох, ядаж л байлдан дагуулах явдал, ингэснээр ажлын энэ үе шат амжилттай дуусаж болох юм. Бурханы хүсэл бол хүн бүхнийг төгс болгохын төлөө, эцэст нь Түүгээр авахуулж, Түүгээр бүрэн цэвэрлэгдэж, Түүний хайрладаг хүмүүс болохын төлөө байдаг. Та нар хоцрогдмол эсвэл муу хэв чанартай гэж Би хэлэх эсэх нь хамаагүй, энэ бүхэн бол бодит байдал. Миний ингэж хэлж байгаа нь Би чамайг хаяхаар завдаж байгааг, Би та нарт итгэл алдсаныг, тэр ч бүү хэл Би та нарыг аврах хүсэлгүй байгааг батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүхэнд бий: Чи бэлэн байгаа тохиолдолд, эрж хайж байгаа тохиолдолд эцэстээ үр дүнд хүрч чадах ба та нарын нэг нь ч орхигдохгүй. Хэрвээ чи тааруухан хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага чиний тааруухан хэв чанарын дагуу байх болно; хэрвээ чи өндөр хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага нь чиний өндөр хэв чанарын дагуу байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага нь чиний бичиг үсэгт тайлагдаагүй байдлын дагуу байх болно; хэрвээ чи өргөн мэдлэгтэй бол, чамд тавих Миний шаардлага мэдлэгийн чинь түвшний дагуу байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага нь чиний насны дагуу байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол, чамд тавих Миний шаардлага нь үүний дагуу байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх эсвэл чуулганд үйлчлэх, эсвэл бусад ерөнхий ажил хэрэгт оролцох гэх мэтийн зөвхөн тодорхой чиг үүргийг л биелүүлж чадна гэж хэлбэл, Би чамайг төгс болгох нь чиний гүйцэтгэж буй чиг үүргийн дагуу байх болно. Үнэнч байж, эцэст нь хүртэл дуулгавартай байж, Бурханы эрхэм дээд хайрыг эрж хайх нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл бөгөөд эдгээр гурван зүйлээс илүү дээр хэрэгжүүлэлт гэж байхгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэр тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулах болно. Гэхдээ, юуны өмнө чи үнэхээр эрж хайх ёстой, чи урагшаа, дээшээ идэвхтэйгээр зүтгэх ёстой ба тэр талаар идэвхгүй байж болохгүй. Хүн бүхэнд төгс болгуулах боломж байгаа ба төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн боловч хэрвээ чи өөрийн эрэл хайгуулдаа илүү сайн байхаар хичээхгүй бол, хэрвээ чи энэ гурван шалгуурт хүрэхгүй бол эцэстээ таягдагдах ёстой. Бүх хүн хөл нийлүүлэн явахыг, бүх хүн Ариун Сүнсний ажил болон гэгээрэлтэй байхыг, эцэст нь хүртэл дуулгавартай байж чадахыг Би хүсдэг, учир нь энэ бол хүн нэг бүрийн биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгдээрээ өөрсдийн үүргийг биелүүлсэн үедээ төгс болгуулах болно, мөн түүнчлэн та нарт хангинасан гэрчлэл байх болно. Гэрчлэлтэй хүн бүхэн нь Сатаныг ялсан бөгөөд Бурханы амлалтыг авсан хүмүүс байх ба тэд бол гайхалтай хүрэх газарт амьдарсаар байх хүмүүс юм.

Тайлбар:

a. Анхдагч эх бичигт "өнөөдөр, ийм учраас" гэж байдаг.