Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (18)

12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (VI хэсэг)

Чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс

X. Үндэслэлгүй цуу яриа тараах

Сүүлийн цуглаан дээр бид удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын талаар нөхөрлөсөн: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Чуулганы амьдралд гарч ирдэг, Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийн тухайд бид эдгээрийг арван нэгэн асуудалд хуваасан. Тэдгээрийг дахиад унш даа. (Нэгдүгээрт, үнэнийг нөхөрлөхдөө байнга сэдвээсээ хазайх; хоёрдугаарт, хүмүүсийг төөрөгдүүлж, хүндлэл хүлээхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал ярих; гуравдугаарт, хувийн асуудлаар дэмий чалчих, хувийн харилцаа тогтоох, хувийн хэрэг явдлаа зохицуулах; дөрөвдүгээрт, бүлэглэл үүсгэх; тавдугаарт, байр суурийн төлөө өрсөлдөх; зургаадугаарт, зохисгүй харилцаа үүсгэх; долоодугаарт, бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах; наймдугаарт, үзэл тараах; есдүгээрт, сөрөг байдал гаргах; аравдугаарт, үндэслэлгүй цуу яриа тараах; арван нэгдүгээрт, сонгуулийг будлиантуулж, үймүүлэх.) Өнгөрсөн удаа бид ес дэх асуудлын талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид арав дахь асуудал буюу үндэслэлгүй цуу яриа тараах талаар нөхөрлөнө.

A. Үндэслэлгүй цуу яриа тараахын илрэлүүд

Үндэслэлгүй цуу яриа тараасан хэргүүд чуулганд гарч байсан. Зарим хүн үнэнийг хайрладаггүй, үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлэхэд анхаардаггүй; үнэн-зарчимтай холбоотой асуудал ч бай, хувийн эрэлхийлэл ч бай, тэд үнэнийг эрж хайхад анхаардаггүй—эдгээрийг анхаарах орон зай зүрх сэтгэлд нь байдаггүй. Бурханд итгэх итгэлдээ тэд зүгээр л хов жив, хувийн мэдээлэл асууж сураглаж, хачин жигтэй түүх цуглуулах дуртай байдаг. Мэдээж тэдний илүү урам зоригтой байдаг зүйл бол Бурхан болон Бурханы ажилтай холбоотой асуудал, мөн Бурханы гэр болон чуулганы удирдагч, ажилчидтай холбоотой асуудлыг ухаж төнхөх явдал юм. Үүний зэрэгцээ тэд сонссон юм уу төсөөлсөн, огт үнэн биш зүйлсээ түгээж, үндэслэлгүй хов жив тараах дуртай байдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг унших дургүй, ховорхон залбирдаг бөгөөд цуглааны үеэр үнэнийг бараг нөхөрлөдөггүй, өөрсдийн байдал, хувийн эрэлхийлэл, оролт, Бурханы ажлын талаарх ойлголт гэх мэтийн талаар бараг ярьдаггүй. Мэдээж тэд үнэнийг нөхөрлөдөг юм уу туршлагын гэрчлэлээ нөхөрлөдөг хүмүүсийг, бас эдгээр асуудлыг сонирхдоггүй. Гэхдээ Бурханы ажил ямар шатанд хүрсэн тухай хэн нэгнийг ярихыг сонсох, Бурханы үгэн дэх гамшиг, хүмүүсийн хүрэх газар, Бурхан хэлбэрээ өөрчлөх гэх мэтийн талаарх агуулгыг хармагцаа нүд нь гэнэт сэргэж, онцгой анхааралтай болдог. Эдгээр үгийг унших юм уу сонсмогцоо тэр даруй сонирхол нь төрдөг. Энэ хүмүүсийн илрэлээс дүгнэхэд, тэд үнэнийг эрэлхийлэхийн тулд, үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагахын тулд, тэр тусмаа Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөхийн тулд Бурханд итгэдэггүй нь тодорхой байна. Тэд Бурханы гэрт ирдэг ч, ямар нэг үүрэг гүйцэтгэх талаар огт боддоггүй. Тэд зөвхөн хов жив ухаж төнхөж, цуглуулах юм уу цуу яриа тараахыг л хүсдэг. Тэд ийм үйлдлээс таашаал авдаг бөгөөд Бурханы гэрийн туршлагын гэрчлэл, магтан дуу, киног огт сонирхдоггүй. Тэд цахим орчинд орж, Бурханы гэр, чуулганы ажил, бие махбодтой болсон Бурханы талаар шашны ертөнц дэх антихристийн хүчнүүдийн хийдэг мэдэгдэл, үнэлэлт дүгнэлтийг цуглуулах л дуртай байдаг. Тэд хааяа Бурханы гэрийн видеог үздэг байлаа ч энэ нь өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх дотоод хүслээс нь үүддэггүй. Тэгвэл тэд юу хардаг вэ? Тэд видеоны доорх сэтгэгдлийг хардаг бөгөөд унших зүйлээ шилж сонгодог. Тэд чуулганы ах эгч нарын сэтгэгдлийг алгасдаг ч, шашны ертөнц болон шүтлэггүй хүмүүсийн сэтгэгдлийг онцгойлон сонирхдог. Тэд бүр агуу улаан лууны сэтгэгдэл, мэдэгдлийг тусгайлан харж, тэдгээрээс ямар нэг зүйл олж мэдэхийг хичээдэг. Тэд эдгээр сөрөг суртал ухуулга, мэдэгдэл, зохиомол цуу яриаг харахдаа үнэнийг эрж хайж, тэдгээрийг ялган таньдаггүй; харин ч эдгээр сөрөг үг, мэдэгдлээс заримыг нь хүлээн авч, баримт гэж үздэг. Эерэг сэтгэгдэл хэчнээн олон байсан ч тэд унших хүсэлгүй байдаг бөгөөд үнэн гэдэгт нь итгэдэггүй; зөвхөн тэрхүү сөрөг сэтгэгдэл юм уу цуу яриа л тэдний анхаарлыг татаж, хорхойг нь хүргэдэг. Тэд эдгээр сөрөг сэтгэгдлийг харах бүрдээ сэтгэлд нь ихэд таатай санагдаж, тайтгардаг. Тэд ертөнцөд, шашны ертөнцөд, эсвэл цахим орчинд тархаж буй огт худал цуу яриа, шүүлт, тэр ч бүү хэл Бурхан руу дайрч, гүтгэсэн зүйлсийг онцгойлон сонирхдог бөгөөд эдгээрийг үргэлж хичээнгүйлэн судалж, цуглуулдаг. Харин эсрэгээрээ Бурханы үг, номлол, нөхөрлөл, ах эгч нарын туршлагын гэрчлэл болон бусад иймэрхүү зүйлийг огт сонирхдоггүй. Тиймээс бусад хүн цуглааны үеэр Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөж, туршлагын гэрчлэл хуваалцах үед тэд зэвүүцэж, ийм зүйлийг төвөгтэй, илүүц гэж үздэг. Үнэний талаар нөхөрлөх, өөрийгөө танин мэдэх тухай ярихыг тэд зүрх сэтгэлдээ онцгой зэвүүцдэг. Тэгвэл тэд юу сонсохыг хүсдэг вэ? Тэд зөвхөн хачин жигтэй зүйл сонсохыг хүсдэг; сүнсний ертөнцийн нууц ч бай, шашны ертөнцийн тараасан цуу яриа, хов жив ч бай—зөвхөн ийм зүйлийг л сонсохыг хүсдэг. Эдгээр сөрөг зүйл зүрх сэтгэлийг нь дүүргэж, эзэмддэг бөгөөд хэн ч тэднээс эдгээр сөрөг зүйлийг авч хаяж, салгаж чадахгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэдгээрийг хэтэрхий их сонирхож, дурладаг учраас тэр! Тиймээс тэд ах эгч нарын дунд байхдаа, ялангуяа цуглааны үеэр үндэслэлгүй хов жив ярих дуртай байдаг, тэр ч бүү хэл Бурханы гэр болон чуулганы талаар цахим орчноос олсон зарим нэг сөрөг сэтгэгдлийг тараадаг. Энэ хүмүүс эдгээр цуу яриаг туйлын их сонирхдог. Ийм зүйл тараах нь бусдад ашиггүй гэдгийг тодорхой мэдэж байсан ч тэд биеэ барьж чадалгүй, тараах гэж зүтгэсээр байдаг. Эдгээр цуу яриа, сөрөг суртал ухуулгыг тараах боломж хайх, ийм зүйлсийг цуглуулахад цаг зарцуулах, ийм зүйлсийг зохиоход ухаан зарах хэрэгтэй болсон ч тэд үүнд цуцашгүй урам зоригтой хэвээр байдаг. Хэрвээ чуулганы удирдагчид хэв чанар муутай, бодитой ажил хийж, хүмүүсийг ялган таньж чаддаггүй бол цуу яриа, ташаа зүйл тараадаг хүмүүс гарч ирмэгц чуулганы амьдралыг үймүүлж, нөлөөлөх бөгөөд энэ хүмүүс бүр зарим хүнийг төөрөгдүүлж, хяналтдаа оруулна. Яагаад олон хүн бусдад үймүүлэгдэж, төөрөгдөлд орох нь элбэг байдаг вэ? Нэг шалтгаан нь, тэд үнэнийг ойлгодоггүй, Бурханы гэрийг гүтгэсэн цуу яриаг ялган таних чадваргүй байдаг. Нөгөө нь, итгээд удаагүй байгаа зарим ах эгчийн биеийн хэмжээ төлөвшөөгүй, тэд үзэгдлийн үнэнийг ойлгодоггүй, бие махбодтой болсон Бурхан, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил болон хүмүүсийг аврах Бурханы санаа зорилгын талаар бүдэг бадаг мэддэг, эдгээрийг тодорхой харж чаддаггүй бөгөөд ажлын энэ үе шат Бурханы илрэлт, ажил мөн эсэхэд эргэлздэг. Үр дагавар нь тэдэнд жинхэнэ итгэл байдаггүй, Бурханыг хэр удаан дагаж чадахаа ч мэддэггүй. Мэдээж бас цуу яриа тараадаг хүмүүс тэднийг маш амархан төөрөгдүүлж, нөлөөлж, хяналтдаа оруулдаг.

Б. Үндэслэлгүй цуу яриа тараахын мөн чанар нь Сатаны зарцын үүрэг гүйцэтгэх явдал мөн

Үндэслэлгүй цуу яриа тараадаг энэ хүмүүс үнэн болон Бурханы үгэнд итгэдэггүйгээр үл барам, зөв бурууг ялган таньж чаддаггүй. Тэд эерэг зүйлсэд үргэлж эргэлздэг бөгөөд цуу яриа, диаволын үгэнд амархан итгэдэг. Энэ хүмүүс Бурханд итгэдэг, Бурханыг дагадаг гэж хэлдэг ч Бурхан болон чуулганыг гүтгэсэн цуу яриа тараасаар байдаг ба цуглуулсан янз бүрийн цуу яриагаа ах эгч нарт тарааж, тэр ч бүү хэл дураараа, дахин дахин тарааж, газар сайгүй зарладаг. Үүнээс харахад, энэ хүмүүс үнэнийг хайрладаггүй, зөвхөн шүтлэггүй хүмүүсийн диаволын үгэнд л итгэдэг нь тодорхой байна. Нарийн яривал, тэд Бурханы сонгосон хүмүүс огт биш, Бурханы гэрийн гишүүд биш юм. Тэгвэл тэд юу вэ? Тодорхой хэлбэл, энэ хүмүүс бол үл итгэгчид, Сатаны зарц нар юм. Зарим хүн “Сатаны зарц нар гэдэг нь ХКН-аас илгээсэн тагнуулууд уу? Тэд Бурханы гэрт шургалсан туршуулууд уу?” гэж хэлдэг. Заавал тийм байх албагүй. Тэрхүү туршуул, тагнуулуудыг ялган танихад амархан боловч цуу яриа тараадаг энэ хүмүүс гаднаа жинхэнэ итгэгч мэт харагддаг. Гэвч тэд үнэнийг эрэлхийлдэггүй, ихэвчлэн Сатаны дуу хоолой болж, Сатаны өмнөөс Бурханыг гүтгэж, дайрсан үг тарааж, чуулган болон Бурханы гэрийн талаарх Сатаны зохиосон цуу яриаг тараадаг. Үүнээс дүгнэхэд, тэднийг хэн илгээснээс үл хамааран энэ хүмүүс Сатаны зарц нар биш гэж үү? (Мөн.) Эдгээр цуу яриаг тэд идэвхтэй цуглуулсан ч бай, эсвэл идэвхгүйгээр сонссон ч бай, энэ хүмүүс үнэнийг эрж хайж, тэдгээрийг ялган таних талаар боддоггүй, харин баримт гэж итгэдэг. Тэд тэдгээрийг зөвхөн нэг газар юм уу, нэг удаагийн тохиолдлоор тараах биш бүр ичих нүүргүйгээр, дураараа хүмүүсийн дунд тараадаг. Эдгээр цуу яриаг тараах тэдний зорилго бол илүү олон хүнд мэдүүлж, сул доройг нь улам сул дорой болгож, хүчтэй, Бурханд итгэх итгэлтэй хүмүүсийг цуу ярианаас болж Бурханд болон Түүний ажилд эргэлзэхэд хүргэх—хүн бүрийг үнэн, Бурханы үг, Бурханы ажилд сонирхолгүй, аврагдах сонирхолгүй болгож, оронд нь яг өөрсөд шигээ янз бүрийн цуу яриа, сөрөг суртал ухуулгыг сонирхдог болгохын тулд байдаг бөгөөд ингэснээр хүмүүс цугларах болгондоо ийм сөрөг зүйлсийн талаар ярина. Хэвийн хүмүүс, хүн чанар, эрүүл ухаантай хүмүүс ийм зүйл хийх үү? Ихэнх хүн цуу яриа юм уу янз бүрийн сөрөг суртал ухуулга сонсохдоо, тэр цуу яриа үнэн, худал эсэхийг мэдэхгүй байсан ч Бурханд итгэх итгэл болон жаахан ч гэсэн Бурханаас эмээдэг зүрх сэтгэлээсээ болоод Бурханы өмнө ирж залбирч, үнэнийг эрж хайх болно. Тэд цуу ярианы нөлөөнд автаж, бага зэрэг сул дорой болж, эргэлзсэн ч энэ нь үүргээ гүйцэтгэхэд нь юм уу Бурханыг дагахад нь нөлөөлөхгүй. Тэд бүр хэл амаа хичээж, Бурханыг эсэргүүцэх юм уу Бурханд халдах зүйл хийхээс зайлсхийхийг өөрсдөдөө сануулна. Ийм хандлагыг ихэнх ах эгч гаргаж чадна. Хүмүүст жаахан хүн чанар, багахан жинхэнэ итгэл, Бурханаас эмээдэг жаахан зүрх сэтгэл байхад л тэд үүнийг хийж чадна. Хүмүүс Бурхан оршин байдаг гэдэгт итгэдэг тул Бурханы хийдэг бүхэн зөв гэдэгт итгэх ёстой. Үүнийг Бурхан хийсэн тул хүмүүс үүний талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөх ёсгүй. Тэд: “Гаднаас ирсэн цуу яриа юу ч гэж хэлж байсан, би итгэж болохгүй, би яавч тарааж болохгүй. Зүрх сэтгэлдээ би бага зэрэг сул дорой, ганхаж байсан ч Бурханы оршихуйг үгүйсгэж болохгүй!” гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Хэрвээ хүн Бурханы оршихуйд итгэдэг бол Бурханы хийдэг бүхэн зөв гэдэгт итгэх ёстой; хэрвээ Бурханы оршихуйд итгэдэг бол Бурханаас айж, эмээдэг зүрх сэтгэлтэй байх ёстой—энэ бол туйлын зөв. Тэдэнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байдаг учраас ямар ч цуу яриа сонссон, хэл амаа хичээж, цуу яриа тараагч болохгүй, Сатаны башир аргад автахгүй, Сатаны явуулгад орохгүй. Ихэнх хүний амархан хүрч чадах зүйл энэ биш гэж үү? (Тийм ээ.) Чамд хэвийн сэтгэхүй, эрүүл ухаан байгаа, тиймээс цуу яриа сонсох үедээ цааш нь тараах эсэх чинь чамаас бүрэн шалтгаална. Өөр хэн нэгэн чамайг удирдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр цуу яриаг сонссоныхоо дараа хүмүүс тэдгээрийг хэрхэн зохицуулах, тэдгээрт хэрхэн хандаж, зарчим болон хүн чанар, эрүүл ухаанд нийцүүлэн хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой мэдэх ёстой биш үү? Хүн бүрд ийм жаахан шүүн тунгаах чадвар байх ёстой бөгөөд бусдаар заалгах шаардлагагүйгээр хэрэгжүүлэлтийн энэ арга барил, замыг ойлгох ёстой. Хүүхдүүд хүртэл хов жив тараахгүй байхыг, энэ нь хүндлэлгүй, ёс суртахуунгүй, хагалан бутаргадаг зүйл гэдгийг, мөн хүн ийм төрлийн хүн байх ёсгүй гэдгийг мэддэг; эдгээр нь хэвийн эрүүл ухаантай хүмүүст байх ёстой бодол, зан авир юм. Гэвч ийм эрүүл ухаан байхгүй, ийм хүн чанар бүр ч байхгүй нэг төрлийн хүн байдаг. Энэ нь тэднийг цуу яриа, сөрөг суртал ухуулгыг сонсмогцоо ойр дотнын хүмүүстээ аль болох хурдан тараахыг хүсэж, ингэснээр бүгд хамтдаа дүн шинжилгээ хийж, шүүж, нэмж хачирлан, дараа нь эдгээр цуу яриаг илүү өргөн хүрээнд тараахад хүрдэг. “Энэ сайхан биш гэж үү? Энэ хөгжөөнтэй биш гэж үү? Хэрвээ чуулганы амьдрал ийм агуулгаар дүүрвэл хэчнээн баялаг байх билээ! Хүмүүс маш их мэдлэг олж авна шүү дээ!” гэж тэд боддог. Эдгээр нь ямар бодол, үзэл санаа вэ? Эдгээр нь муу хүний бодол, үзэл санаа биш гэж үү? Энэ ямар логик вэ? Тэд эмх замбараагүй байдлын хүслэн болсон хүн биш гэж үү? Тэд бусдын сайн явахыг харж тэвчдэггүй юм биш үү? Тэд зүрх сэтгэлдээ ах эгч нарыг бүр шоолдог: “Та муусайн тэнэгүүд, чуулганы гадна цуу яриа газар сайгүй тархаж байна; бурханы гэр, ялангуяа христ болон бурханы ажлын эсрэг сөрөг үнэлгээ, дайралт, гүтгэлэг хаа сайгүй байна. Шашны ертөнцийн чуулгануудад бүх төрлийн сөрөг суртал ухуулгын материал өлгөөтэй байгаа. Тэндхийн хүмүүс ‘Зүүний Аянга’ гэж сонсмогцоо улайран яллаж, зайгаа барьж эхэлдэг. Хүн бүр та нарыг шүүмжилж, яллаж байхад та муусайн тэнэгүүд энд бурханд итгэж, үнэнийг эрэлхийлсээр л байх юм!” Энэ хүмүүс ийм бат итгэлээр Бурханыг дагаж байгааг харах нь тэдэнд тавгүй санагдаж, бас маш их зэвүүцдэг. Ялангуяа хэн нэгний үнэний нөхөрлөл жинхэнэ ойлголт болон зан чанарын өөрчлөлтийг харуулж, хүн бүр түүнийг биширч байгааг хараад тэр хүнийг үзэн яддаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг баримталж, үр дүнд хүрч, үнэнч байдал харуулж байгааг харвал тэд уурлаж “Чи яагаад цуу яриа, эсвэл чуулганы гаднах суртал ухуулгыг сонсдоггүй юм бэ? Чи яагаад ийм мунхаг, чин сэтгэлээсээ байдаг юм бэ? Би ямар овсгоотой болохыг хараач—би хоёр талд хөлөө тавьсан. Би бурханы гэрийн чуулганы амьдралд оролцдог, бурханд итгэдэггүй гэж хэлдэггүй, хэрвээ надаар үүрэг гүйцэтгүүлэхгүй бол би зөвшөөрөхгүй, гэхдээ би бас чуулганы гаднах мэдээг танддаг. Би шашны ертөнц, шүтлэггүй ертөнц болон интернэт дэх сөрөг суртал ухуулга, сэтгэгдлүүдэд анхаарал хандуулсаар байдаг” гэж хэлдэг. Тэдэнд үргэлж зүй бус үзэл санаа байдаг. Ах эгч нар үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэж байгааг хараад тэдний дотор сэтгэл ханамжгүй байдал төрдөг. Тэд үргэлж тэр хүмүүсээс нэг хоёрыг нь төөрөгдүүлж, урвуулахыг хүсдэг, тэр ч бүү хэл заримыг нь үймүүлж, нөлөөлөхийг байнга хүсдэг. Тэд бас цуу яриа тараах замаар зарим хүнийг “сэрээж”, ингэснээр тэр хүмүүс цуу ярианд итгэж, төөрөгдөлд ороосой гэж байнга хүсдэг. Надад хэл дээ, энэ ер нь ямар төрлийн хүн бэ? Ийм хүмүүсийг Бурханы гэрийн нэг хэсэг, ах эгч нар гэж үзэх нь зохистой юу? (Үгүй.) Тэгвэл тэднийг юу гэж үзэх нь хамгийн зохистой вэ? Тэднийг үл итгэгчид, Сатаны зарц нар гэж үзэх нь хамгийн зохистой. Энэ бол тэднийг үндэслэлгүйгээр яллаж, хилсдүүлж байгаа хэрэг биш; энэ бол баримт юм.

Үндэслэлгүй цуу яриа тараадаг энэ хүмүүсийн юу нь жигшүүртэй вэ? Тэд сөрөг суртал ухуулгыг ямар сувгаар сонссоноос үл хамааран, энэ нь ямар ч баримт нотолгоогүй цуу яриа, диаволын үг гэдгийг тодорхой мэдэж байсан ч бусдад цуцашгүй урам зоригтойгоор тараасаар байдаг. Үүний уг шинж нь юу вэ? Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй хүн цуу яриа сонсохдоо зэвүүцдэг. Ялангуяа Бурхан руу дайрч, доромжилсон үгсийн тухайд, тэд амаа бузарлахаас зайлсхийж огт дурддаггүй бөгөөд энэ нь тэдэнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байгааг нотолдог. “Бусад хүн Бурханыг шүүж, гүтгэх, мөн чуулган руу дайрч, гутаах нь тэдний хэрэг. Би тэдний нүгэлд оролцох ёсгүй. Тэд Бурханыг гүтгэж байгаа нь хэдийнээ цадиггүй тэрслүү явдал, жигшүүртэй нүгэл юм—би энэ үгсийг амаараа хэлж чадахгүй. Би тэдэнтэй адилхан зүйл ярих ёсгүй. Би үүнийг яавч хийхгүй!” гэж тэд хэлдэг. Гэвч Сатаны зарц нар болох тэр хүмүүс сонссон сөрөг суртал ухуулга, цуу яриагаа үг үсгийн зөрүүгүй давтан ярьж чаддаг бөгөөд дахин дахин, огт эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүйгээр тэгж ярьдаг, тэр ч бүү хэл газар сайгүй тараадаг. Энэ хүмүүст Бурханаас эмээдэг зүрх сэтгэл өчүүхэн төдий ч болов байна уу? Тэд Бурханаас айдаг уу? Үгүй, айдаггүй. Өнгөн дээрээ тэд бас Бурханы оршихуйд итгэдэг боловч итгэнэ гэдэг нь Бурхан бол бүх зүйлийг захирдаг Бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрөхтэй адилгүй юм. Сатан ертөнцөд, орчлон ертөнцөд, бүх зүйлийн дунд Бурхан байдаг гэдэгт бас итгэдэг боловч Бурхан өөртэй нь ярих үед Түүнд хэрхэн ханддаг вэ? Тэр Бурхантай хэрхэн ярилцдаг вэ? Түүнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байдаг уу? Тэр Бурханд Бурхан шиг ханддаг уу? Үгүй. Тэр Бурхантай ярилцахдаа ямар арга барил ашигладаг вэ? Тэр яг л тоглоом тохуу хийж байгаа мэт Түүнийг сорьж, мэхэлж, дооглодог. Бурхан “Чи хаанаас ирэв?” гэж асуухад Сатан юу гэж хариулсан бэ? (“Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” (Иов 1:7).) Энэ хүний үг мөн үү? (Биш.) Тэгвэл эдгээр үг ямар утгатай вэ? Сатан яагаад ингэж ярьсан бэ? Ямар хандлагаас ийм үг гардаг вэ? Энэ нь доог тохуу биш гэж үү? (Мөн.) Доог тохуу гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хэн нэгнээр даажигнаж байна гэсэн үг, тийм үү? “Би хаанаас ирснээ чамд хэлэхгүй. Чи тэгээд яах юм бэ?” Үгийг чамд хэлж байгаа боловч үнэндээ юу болж байгааг чамд мэдэгдэх зорилгогүй—яригч нь чамд тэрийг хэлэхээс татгалзаж, харин зүгээр л чамаар даажигнаж байна. Энэ бол доог тохуу юм. Энэ хандлага Бурханд Бурхан шиг хандаж байгаа мэдрэхүйг харуулж байна уу? Бурханыг хүндлэх юм уу Бурханаас эмээх мэдрэмж энд байна уу? Огтхон ч үгүй—энэ бол Сатаны нүүр царай юм. Цуу яриа тараадаг хүмүүс цуу яриаг ах эгч нарын дунд хайхрамжгүй тарааж чаддаг. Тэд эдгээр цуу яриа баримт биш гэдгийг маш сайн мэддэг хэр нь бүх чадлаараа тарааж, тараах бүхий л боломж, тохиолдлыг хайдаг. Энэ нь Сатаны зан авир, арга барил биш гэж үү? Сатан ингэж л үйлддэг. Тэр Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрдөг, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг мэддэг боловч Бурханаас өчүүхэн төдий ч эмээдэггүй. Энэ бол Сатаны нүүр царай, энэ бол Сатаны уг чанар-мөн чанар юм. Зарим ах юм уу эгч “Энэ хүн үнэнийг эрэлхийлдэггүй ч Бурханд итгэх итгэл нь чин сэтгэлийнх. Чуулган түүнийг тусгаарлах юм уу зайлуулах гэж байгааг сонсоод тэр маш их түгшиж, уйлж, их санаа зовсон; бүр аманд нь яр гарсан! Тэр Бурханы гэрээс явах хүсэлгүй байна; тэр Бурханы оршихуйд итгэдэг. Тиймээс тэр юу ч хийсэн, бид түүнд ах дүүгийн ёсоор хандаж, хайрлаж, тэвчих ёстой, тэр ч бүү хэл цуу яриа тарааж байхад нь ч бид түүнд тусалж, дэмжихийн тулд хайраар хандах ёстой” гэж хэлж магадгүй. Энэ үгс зөв үү? Энэ үнэн үү? (Үгүй.) Бурхан маш олон үг хэлсэн ч энэ хүмүүс итгэхгүй л байдаг. Гэтэл диавол, Сатанууд хэчнээн олон цуу яриа хэлсэн ч, энэ хүмүүс бүгдэд нь итгэдэг, тэр ч бүү хэл эдгээр цуу яриаг эрээ цээргүйгээр тарааж Бурхан руу дайрч, гүтгэдэг. Зөвхөн үүнд үндэслээд үзэхэд л тэд ах эгч гэж дуудуулах эрхгүй. Энэ зөв үү? (Тийм ээ.) Тэд эрээ цээргүйгээр цуу яриа тарааж, Бурханыг гүтгэж, Бурхан руу дайрч, Бурханы гэр болон чуулганыг гүтгэж чаддаг учраас бидэнд тэднийг Сатаны зарц нар, Сатанууд гэж үзэх хангалттай шалтгаан бий. Тэд бол Бурханы дайснууд, Бурханы сонгосон бүх хүмүүсийн дайснууд юм. Тэгвэл бид дайснууддаа яаж хандах ёстой вэ? (Голох ёстой.) Зөв, бид тэднийг голох ёстой.

Зарим хүн үнэнийг хайрладаггүй. Тэд цуу яриа сонссоныхоо дараа чуулганд ил тод тараадаггүй ч ойр дотнынхоо хүмүүст далдуур тараадаг. Ялган таних чадваргүй зарим хүн эдгээр цуу яриаг сонсоод сөрөг, сул дорой болдог; зарим нь цуглаанд оролцохоо больж, зарим нь чуулганаас гардаг—гэтэл цуу яриа тараагч өөрийнх нь тараасан цуу яриа үүнд хүргэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй л байдаг. Дахин дахин сануулж, нөхөрлөсөн ч тэд ийм асуудалтай тулгарах үедээ үүнийг хийсээр байдаг бөгөөд өөрсдийгөө ил болгож, ах эгч нарт гологдож, чуулганаас зайлуулагдахаас айсандаа л цуглааны үеэр юм уу олон нийтийн өмнө ил тод, улайм цайм цуу яриа тараахаас түдгэлзэж, харин бусад руу зурвас илгээх юм уу хүмүүстэй холбогдох замаар зарим цуу яриаг нууцаар тараахыг илүүд үздэг. Тэгвэл ийм хүмүүс ёрын муу биш гэж үү? Үнэндээ тэд бүр ч илүү дотуур тамиртай. Тэд хэчнээн нууцаар үйлдлээ ч сэдэл болон үйлдлийнх нь уг чанар Сатаны зарц нарынхтай адилхан байдаг. Цуу яриа тараах тэдний зорилго бол хүмүүс үүргээ гүйцэтгэхэд нь саад болж, хүмүүсийг сөрөг, сул дорой болгож, хүмүүсээр Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас холдуулж, үүргийг нь хаяулах явдал юм. “Цуу яриа тараах миний зорилго бол хүмүүсийг үүргээ гүйцэтгэхэд нь саад болж, идэвх зүтгэлийг нь мохоох явдал биш, харин ялган таних чадвараа хөгжүүлж, дархлаагаа нэмэгдүүлэхэд нь туслах явдал, ингэснээр тэд цуу яриа сонсохдоо дархлаатай байж, түүнд итгэхгүй, үнэнийг зүй зохистой эрэлхийлж, үүргээ амар тайван гүйцэтгэж чадна” гэж хэн нэгэн хэлж байсан уу? Хэн нэгэн ийм санаа зорилгоор цуу яриа тарааж байсан уу? (Үгүй.) Ингэж хэлэх үндэслэлтэй юу? Үнэндээ энэ нь үндэслэлгүй. Тэд цуу яриа, ялангуяа Бурхан руу дайрч, гүтгэж, доромжилсон цуу яриа тарааж чадаж л байгаа бол—ам нээх болгондоо эдгээрийг хайхрамжгүй ярьж, хаа сайгүй ичиж зовохгүйгээр тарааж байгаа бол—хэчнээн олон цуу яриа тараах нь хамаагүй, цуу яриаг ил тод тараасан уу, эсвэл далдуур тараасан уу гэдэг нь хамаагүй, мөн хүмүүст үзүүлэх нөлөөнөөс үл хамааран, товчхондоо цуу яриа тараах тэдний зорилго нь хүмүүст үнэнийг ойлгож, ялган таних чадвараа хөгжүүлэхэд туслах явдал биш, харин хүмүүсийг үймүүлж, төөрөгдүүлж, Бурханд эргэлзэж, Бурханаас холдоход хүргэх явдал юм—тэдний хийж байгаа зүйл нь чуулганы ажлыг үймүүлж, нурааж байна. Энэ өнцгөөс харвал, ямар шалтгаанаар, ямар нөхцөлд цуу яриа тарааснаас үл хамааран цуу яриа тараадаг хүмүүсийн мөн чанар нь Сатаны зарц нарынх гэдэг нь эргэлзээгүй юм. Бурханыг гүтгэж, дайрч, доромжилсон цуу яриа ярьдаг хэн боловч Бурханыг эсэргүүцэж байгаа бөгөөд Бурханы дайсан юм. Энэ зөв үү? (Тийм ээ.) Хэдийгээр чи цуу ярианы эх үүсвэр биш ч гэлээ тарааж чадаж байна гэдэг нь чи цуу яриаг үнэн гэж итгэдэг, дотоод сэтгэлдээ итгэх маш их хүсэлтэй байгааг нотолдог. “Цуу яриа үнэн байсан ч болоосой, тэгвэл би бурханд итгэх шаардлагагүй болж, бурхан бурхан биш болж, бурхан бие махбодтой болсон тухай баримт байхгүй байх байсан. Тэр зүгээр л нэг хүн байж, би түүний талаар дураараа цуу яриа зохиож, түүнийг гутааж, түүнийг дайрч, гүтгэж чадах байсан.” Зорилго нь энэ биш гэж үү? Чи Бурханд итгэдэг хэр нь үргэлж дураараа ярьж, үйлдэхийг хүсдэг бол энэ нь Бурханыг сөрөхийг хүсэж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ.) “Энэ нь Бурханаас урваж байгаа хэрэг үү? Энэ нь Бурханд итгэхгүй байгаа хэрэг үү?” гэж зарим хүн хэлдэг. Үүний уг чанар хавьгүй ноцтой. Энэ бол Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрж байгаа хэрэг. Зөвхөн Бурханы дайснууд л Бурханыг ингэж эсэргүүцэж, сөрдөг. Завхарсан хүн төрөлхтөн Сатаны завхарсан зан чанартай, үнэний ойлголтгүй, Бурханы талаарх мэдлэггүй учраас Бурханаас урваж чадна. Гэвч Сатан Бурханаас урваад зогсохгүй Бурханы итгэлийг эвдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрдөг. Энэ нь түүнийг Бурханы дайсан болгодог. Бурханы дайснууд болон Бурханы хоорондын харилцаа бол сөргөлдсөн харилцаа юм. Сөргөлдсөн гэж юу гэсэн үг вэ? Эвлэршгүй байна гэсэн үг. Нөхцөл байдал, орчин ямар байхаас үл хамааран Сатан Бурханыг сөрдөг нь цаг хугацаа, газар зүйгээс шалтгаалан өөрчлөгддөггүй. Сатаны мөн чанар бол Бурханыг сөрөх явдал бөгөөд энэ нь өөрчлөгдөшгүй; Сатан бол зүгээр л Бурханы дайсан. Сатан Бурханыг эсэргүүцдэг нь, Түүнтэй эвлэршгүй байдаг нь нэг өдөр, эсвэл ердөө хэдхэн жил, хэдэн арван жил үргэлжлээгүй; Сатан Бурханы итгэлийг эвдсэн цагаасаа эхлэн Бурханыг сөрж эхэлсэн. Тэгэхээр энэ сөргөлдөөн хэзээ дуусах вэ? Хэзээ нэгэн цагт Бурхан сэтгэлийг нь хөдөлж, Сатан засрах уу? Бурханыг сөрдөг нь цаг хугацааны явцад аажмаар багасах уу? Үгүй. Тэр Бурханыг сөрсөөр байх болно. Энэ сөргөлдөөн хэзээ болих вэ? Бурханы ажил дуусаж, Сатан үйлчлэлээ үзүүлж дуусаад, цаашид ямар ч хэрэггүй болж, Бурхан түүнийг устгасан үед—тэр үед л сөргөлдөөн зогсоно. Тэгвэл Сатаны зарц нар яах вэ? Тэд чуулганд байгаа цагт чуулган, Бурханы гэр болон Бурханыг сөрсөөр байх болно. “Тэд Бурханд итгэдэг, заримдаа өргөл өргөж, өглөг өгч, тэр ч бүү хэл ах эгч нарыг гэртээ хүлээн авдаг. Тэд яаж Бурханыг сөрж байгаа юм бэ? Тэд Бурханыг сөрөөгүй; тэд бүр зарим нэг сайн үйл хийдэг шүү дээ” гэж зарим хүн хэлдэг. Эдгээр үг зөв үү? Ах эгч нарыг гэртээ хүлээн авч, ядуу ах эгч нарт жаахан мөнгө өглөө гээд Бурханыг сөрдөг байдлыг нь цайруулж чадах уу? Энэ нь тэднийг Бурхантай нийцэлтэй гэдгийг нотолж чадах уу? (Үгүй.) Тэгвэл ингэж сөргөлдөх нь яаж бий болдог вэ? (Энэ нь тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог.) Тийм ээ, тэдний уг чанар-мөн чанар Бурханыг эсэргүүцэж, Бурханд дайсагнадаг. Ийм хүмүүсийн тухайд та нар тэднийг Бурханы үгэнд тулгуурлан ялган таних хэрэгтэй: Хэн янз бүрийн сувгаар Бурханы гэр болон чуулганыг дайрч, гүтгэсэн сөрөг суртал ухуулга, цуу яриа цуглуулах дуртай болохыг, хэн эдгээр сөрөг зүйлийг сонирхож, эдгээр цуу яриа, диаволын үгэнд итгэх хүсэлтэй байгааг хараарай. Энэ нь эдгээр үл итгэгчийн үнэн төрхийг харах боломжийг та нарт олгоно. Энэ хүмүүс ихэвчлэн Бурханы үгийг уншдаггүй, ах эгч нарыг үнэнийг нөхөрлөхийг сонсохдоо урам зориггүй, үүргээ гүйцэтгэхдээ хойрго байдаг. Бурханд итгэх нь сонирхолгүй гэж тэд үргэлж боддог. Тэд Бурханы гэрийн видео, нэвтрүүлгийг үзэхдээ юунд анхаарлаа хандуулдаг вэ? Шашны хүмүүсийн үлдээсэн эерэг сэтгэгдлийг хараад тэд тавгүйрхэж, алгасдаг. Гэвч шашны хүмүүс болон шүтлэггүй хүмүүс агуу улаан луутай нэг тал болж, диаволын үгээрээ чуулганыг, Бурханы гэрийг, ах эгч нарыг доромжилж байгааг харахдаа тэд онцгой их баярлаж, хөөрдөг. Тэд эдгээр сөрөг суртал ухуулга, цуу яриаг сонсох бүрдээ яг л адреналин тариулсан мэт хөөрч, хөлд нь хий орсон мэт алхалж, нойрноосоо хүртэл баярлан сэрдэг. Ингэх нь хорон муу биш гэж үү? Эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж хэн ийм төрлийн хүн болохыг хар; тэдэнд үнэнийг, Бурханыг үзэн яддаг зан чанар байгаа эсэхийг хар. Хэрвээ чи үнэхээр ийм хүнийг олж харвал онцгой сэрэмжтэй байж, тэднийг ялган таних хэрэгтэй; үг, үйлдэл, биеэ авч явах байдлыг нь ажигла. Тэднийг ёрын муу хүн, Сатаны зарц гэдгийг баттай болгомогцоо чи тэднийг голох ёстой бөгөөд ах эгч гэж хандах ёсгүй. Ийм хүмүүсийг чуулганаас аль болох хурдан зайлуулах ёстой. Зарим хүн “Бид яагаад энэ хүмүүсийг зайлуулах ёстой гэж? Бурханы гэрт нэг ч гэсэн хүн илүү байвал ажил хийхэд нэг ч гэсэн хүч нэмэгдэнэ гэсэн үг; нэг ч гэсэн хүн илүү байвал бас арай хөл хөгжөөнтэй байна шүү дээ. Тэд Бурханд олон жил итгэсэн, хэдийгээр үнэнийг хайрлаж, хэрэгжүүлдэггүй ч багаасаа Бурханы оршихуйд итгэж, Тэнгэр дэх Өвгөнд итгэж ирсэн. Тэд бас ‘Бурхан чамаас гурван тохой өндөрт байдаг’ гэдэгт итгэдэг, сайн муу хариутай гэдэгт бүр ч их итгэдэг. Тэд ерөнхийдөө илэрхий муу үйл хийж зүрхэлдэггүй, бусдад туслахад бэлэн байдаг. Тэдэнд ердөө л ийм нэг бяцхан хобби байдаг; тэд цуу яриа, хов жив тараах дуртай. Ялангуяа Бурханыг харлуулсан агуу улаан лууны цуу яриаг тарааж, магадгүй мунхаг, мэдлэггүйгээсээ болоод эдгээр зүйлийг нэг их бодолгүйгээр давтан ярьдаг” гэж хэлдэг. Өнгөн дээрээ тэд ёрын муу хүмүүс шиг харагддаггүй, чуулганы ажилд саад болж, үймүүлээгүй боловч цуу яриа тараахдаа онцгой идэвхтэй байдаг, үргэлж хамгийн түрүүнд тараахыг хүсдэг. Хүмүүс ийм хүмүүсээс сэрэмжлэх ёстой биш үү? Тэд Сатаны зарц нар биш гэж үү? Ийм хүмүүсийн мөн чанар дэндүү илэрхий! Тэд Бурханы үг юм уу үнэнийг хэзээ ч сонирхдоггүй, үүргээ гүйцэтгэхдээ үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй. Тэд юу ч хийсэн, чин сэтгэлээсээ ханддаггүй, зүрх сэтгэлээ зориулдаггүй, бэрхшээл туулах хүсэлгүй байдаг. Тэд зүгээр л хааш яаш үйлдэж, аргацааж, байнга тоглоом шоглоом хийдэг. Тэд үг яриа, үйлдэлдээ хэнийг ч гомдоодоггүй, хүн бүртэй эв эетэй байж чаддаг, бусдад нөхөрсөг мэт харагддаг—тэд ердөө л цуу яриа цуглуулж, тараах дуртай. Эдгээр үйлдлээс нь бид энэ хүмүүсийг Сатаны зарц нар гэж тодорхойлж болох уу? (Тийм ээ.) Яагаад болох вэ? Энэ сүр бадруулж байгаа хэрэг үү? (Үгүй.) Тэд үнэнийг эрэлхийлэх ямар ч сонирхолгүй байдаг. Номлол сонсмогцоо тэдний нойр хүрдэг; Бурханы үгийг нөхөрлөмөгц тэд зэвүүцэж, тогтворгүй болж, ус уух юм уу бие засахаар байнга босож, дотроо үргэлж тавгүй байдаг—нөхөрлөл сонсох нь тэдний хувьд яг л эрүү шүүлтэд орж байгаа мэт туйлын хэцүү санагддаг. Гэвч Сатаны цуу яриа юм уу шүтлэггүй хүмүүсийн диаволын үгийг сонсмогцоо сонирхол нь төрж, сэргэж, эдгээр цуу яриа, диаволын үгийг маш идэвх санаачилгатайгаар тарааж эхэлдэг. Ийм хүмүүс ах эгч нар мөн үү? Үгүй. Тэд үнэнийг зэвүүцэж, яс махандаа тултал үнэнийг жигшдэг. Бурхан болон Түүний ажилтай холбоотой асуудлын тухайд, Бурханы ялгамж чанар ба мөн чанар, Бурханы байр суурь, Бурханы нэр төр, эсвэл Бурханы бие махбодтой болсон махбод ч байна уу аль нь ч бай, тэд зүрх сэтгэлдээ эдгээрийг басамжилдаг. Тэдэнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл огт байхгүй. Тиймээс тэд Бурхан болон Түүний ажлын талаар үргэлж үзэл тээдэг. Тэд Сатаны бүхий л цуу яриа, диаволын үгийг амархан давтан ярьж, ингэснээрээ мөс чанар нь огт шаналахгүйгээр тэдгээрийг тараах зорилгодоо хүрдэг. Энэ ямар гээчийн өөдгүй амьтан бэ? Тэд Бурханд итгэгчид мөн үү? (Биш.) Эдгээр нь Бурханыг амаараа хүлээн зөвшөөрч, Бурханыг дагадаг гэж хэлдэг, Тэнгэрт Өвгөн байдаг гэдэгт итгэдэг, “бурхан чамаас гурван тохой өндөрт байдаг” гэдэгт итгэдэг, сайн муу хариутай гэдэгт итгэдэг хүмүүсийн үйлдэл юм. Энэ бол Бурханд хандах тэдний хандлага юм. Хэрвээ хэн нэгэн эцэг эхийг нь доромжилж, эсвэл эцэг эхийнх нь талаар цуу яриа ар хударгаар нь зохиовол тэд эргэлзээгүй үхэн хатан тэмцэнэ. Гэвч хэн нэгэн Бурханыг доромжилж, Бурхан руу дайрч, Бурханыг гүтгэх үед тэд уурладаггүйгээр үл барам, үүнийг тоглоом болгон давтан ярьж, тэр ч бүү хэл хаа сайгүй тарааж чаддаг. Бурханыг дагагчийн хийх ёстой зүйл энэ мөн үү? (Үгүй.) Тэгвэл олон хүн эдгээр үл итгэгчид ах эгч гэж хандах нь зохистой юу? (Үгүй.) Тиймээс ийм хүмүүсийг Сатаны зарц нар гэж сэжиглэх үед бусад нь сонор сэрэмжтэй байх ёстой. Удирдагч, ажилчид энэ хүмүүсээс сэрэмжлэхийг ах эгч нарт даруй мэдэгдэх ёстой, ингэснээр хүн бүр тэднийг ялган таньж чадна. Тэд Сатаны зарц нар, диаволууд гэдэг нь баттай болмогц хүн бүр тэднийг хамтдаа голж, чуулганаас цэвэрлэх ёстой. Энэ нь зарчимд нийцэх үү? (Тэгнэ.) Тэгвэл ингэж л хийх хэрэгтэй.

В. Бурханыг гүтгэж, дайрдаг ХКН-ын засгийн газар, шашны ертөнцийн үндэслэлгүй цуу ярианд хэрхэн хандах вэ

Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнц Бурханы гэрийн талаар олон үндэслэлгүй цуу яриа зохиож, ах эгч нар хүмүүсийг сайн мэдээ хүлээн ав гэж албаддаг гэх зэргээр худал ярьдаг. Эдгээр цуу яриаг сонсоод та нарт ямар санагддаг вэ? (Уур хүрч, эгдүүцдэг.) Эдгээр нь та нарын тухай цуу яриа бөгөөд та нарт эгдүүцэх сэтгэл төрдөг. Та нар ямар хэмжээнд эгдүүцдэг вэ? Та нар цуу яриа зохиож байгаа хүмүүсийг олж, тэдэнтэй маргалдаж, тэр ч бүү хэл хашраахыг хүсдэг үү? (Тийм.) Эдгээр цуу яриа өнгөн дээрээ чуулганыг онилдог ч үнэндээ чуулганы гишүүн бүрд, гишүүн бүрийн нэр хүнд, ёс жудагт хамаатай. Тэдгээрийг сонссоныхоо дараа та нар эгдүүцэж: “Бид тэгээгүй! Бид үнэн-зарчмын дагуу сайн мэдээ номлодог. Бурханд итгэхийг хүсдэггүй хүмүүсийг бид хэзээ ч албаддаггүй. Итгэл бол сайн дурынх. Бид хэзээ ч хэнийг ч албаддаггүй, хүмүүсийг хорлож, өс хонзон авах нь бүр ч үгүй. Харин ч сайн мэдээ номлодог биднийг шашны хүмүүс зэрлэгээр зодож, цагдаад матаж, тарчлаахаар агуу улаан луунд тушаасан; биднээс маш олон хүн шоронд орж, цөөнгүй нь шашны хүмүүсийн байгуулсан хувийн шоронд хоригдсон. Бид л хэлмэгдэж байгаа хүмүүс шүү дээ!” гэж хэлдэг. Эдгээр цуу яриаг сонссоныхоо дараа та нар эгдүүцэж, тэдэнтэй маргалдахыг үргэлж хүсдэг. Эдгээр цуу яриа чуулган болон Бурханы сонгосон хүмүүс рүү шууд дайрч, гутаадаг учраас та нар ийм хариу үйлдэл үзүүлдэг. Бурханыг гутааж, шүүсэн цуу яриа сонсоод та нарт ямар санагддаг вэ? Эдгээр нь та нарын хувийн ашиг сонирхол юм уу та нарын ёс жудаг, нэр төрд хамаагүй; эдгээр нь Бурханд хамаатай цуу яриа юм. Жишээ нь, урьд нь чамайг Есүст итгэдэг байхад зарим хүн Есүс онгон бүсгүйгээс төрсөн, эцэггүй байсан гэж ярьж байсан. Тэрийг сонсоод чамд ямар санагдсан бэ? Чи тэдэнтэй маргалдахыг хүссэн үү? “Бидний итгэдэг нэгэн бол Бурхан!” Тэгээд чи: “Мариа онгон байсан, Есүс онгон бүсгүйгээс төрж, Ариун Сүнснээс олдсон. Энэ бол баримт, гэхдээ шүтлэггүй хүмүүс энэ талаар бүдүүлгээр ярьдаг, би үүнийг сонсох дургүй!” хэмээн тунгаан бодсон. Чамд ихдээ л ийм мэдрэмж төрсөн байж болох ч Ариун Сүнснээс олдсон явдал нь хүний үзэлтэй хүчтэй зөрчилддөг гэж чи зүрх сэтгэлдээ бодсон хэвээр байсан. Чи шинжлэх ухаанд итгэдэг учраас энэ хэрэг явдалд итгэж чадаагүй; чи Бурханы төгс хүчинд зүрх сэтгэлээсээ итгэдэггүй, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн үнэн гэдэгт ч итгэдэггүй, тиймээс чи үл итгэгчдийн диаволын үгийг няцаах гэж явахгүй. Чамд үнэн байхгүй, чи үнэнийг ойлгодоггүй учраас хүмүүсийн ярьдаг цуу яриаг сонсоод ихдээ л таагүй санагдаж, эдгээр цуу яриа нэр хүндэд чинь хамаатай учраас хүмүүс ингэж ярих ёсгүй гэж боддог; “Шүтлэггүй хүмүүс үнэхээр ой гутам, олиггүй юм! Тэд ямар нэг заваан үг хэрэглэж зүрхэлдэг; тэд үнэхээр үл итгэгчид юм байна! Тэд үнэхээр диаволууд юм байна!” гэж чи боддог. Ердөө л энэ, чи ихдээ л ингэж чадна. Шүтлэггүй хүмүүс тийм цуу яриа ярихыг сонсоод чиний уур яагаад хүрч, тэднийг олиггүй, ой гутам гэж боддог вэ? Яагаад гэвэл, энэ чиний нэр хүндэд хамаатай; эдгээр цуу яриа зүрх сэтгэлийг чинь хатгаж, нэр төрөө алдсан мэт мэдрэмж төрүүлдэг тул уурыг чинь хүргэж, чи няцаахын тулд зарим нэг эерэг үг хэлэхээр босдог. Ингэж няцаах нь бүхэлдээ Бурханы талд зогсож байгаа хэрэг мөн үү? Энэ нь Бурханы гэрчлэлийг хамгаалахын төлөө юу? Үгүй, энэ нь бүхэлдээ өөрийнхөө нэр нүүр, нэр төрийг хамгаалахын төлөө юм. Яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, чи асуудлын мөн чанарыг нэвт хараагүй; Бурханы санаа зорилгыг, Бурхан чамаас юу шаарддагийг бүр ч ойлгодоггүй. Чиний ойлгож, мэдэрдэг зүйл Бурханы санаа зорилгод нийцдэггүй; энэ нь ердөө хүний адгуу байдал, хүний сайн зан авир юм. Хүний сайн зан авир Бурханы төлөө чиний хийдэг гэрчлэлийг төлөөлдөггүй. Чи гэрчлэлдээ бат зогсоогүй; чи ердөө нэр нүүр, нэр төрөө хамгаалж байгаа, мөс чанараа бага зэрэг тайвшруулахын тулд л цуу яриаг няцааж байгаа—чи Түүнийг өмгөөлж дуугарахаар Бурханы талд зогсоогүй, цуу яриаг няцааж, Бурханыг гэрчлэхийн тулд үнэн юм уу баримтыг ашиглаагүй. Чи Бурханыг өмгөөлж дуугарахгүй байгаа бөгөөд чиний хэлдэг зүйл үнэнд нийцдэггүй нь лавтай; зөвхөн махан биеийн чинь ашиг сонирхолд л нийцдэг—ердөө л зүрх сэтгэлээ арай бага гонсойлгохын тулд, мөн Эзэн Есүст итгэх нь ичгэвтэр гэж санагдахгүй байхын тулд л тэгдэг. Ердөө л энэ. Тиймээс хэн нэгэн Бурхан руу дайрч, яллахыг, Бурханы чуулганыг гүтгэн доромжилж, шүүхийг, эсвэл бүр та нарыг яллахыг сонсоод та нар онцгой их эгдүүцэж, нэр хүндээ сэргээж, эдгээр асуудлыг тодруулахын тулд тэдэнтэй маргалдаж, мэтгэлцэхийг хүсдэг. Гэхдээ энэ нь та нар гэрчлэлдээ бат зогссон гэсэн үг үү? Үүнд хүрэх хол байна; үнэнийг ойлгохгүйгээр ямар ч гэрчлэл байхгүй!

Бурханыг гүтгэж, дайрч давшилсан цуу яриа гадаад ертөнцөд тархсаныг сонсох үедээ, тэнгэр дэх Бурхан руу дайрч байна уу, эсвэл газар дээрх бие махбодтой болсон Бурхан руу дайрч байна уу гэдгээс үл хамааран та нарт ямар санагддаг вэ? Та нар хайхрамжгүй байдаг уу, эсвэл бага зэрэг шаналдаг уу? Та нар тэвчиж чадахгүй, эвлэрч чадахгүй байдаг уу, эсвэл арга мөхөстдөг үү? Зарим хүн эдгээр цуу яриаг сонссоныхоо дараа “Бурхан гэм зэмгүй; Бурхан эдгээр зүйлийг хийгээгүй. Яагаад ертөнц болон шашны ертөнц Түүнийг ингэж дайрч, гүтгэж байгаа юм бэ? Бид хичээнгүйлэн өөрсдийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэж, Бурханы нэрийг хамгаалах ёстой. Бурханы агуу ажил гүйцэлдэх үед бүх зүйлийн үнэн ил болж, бидний итгэдэг бие махбодтой болсон Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан, тэнгэр дэх Бурхан мөн болохыг, мөн энэ нь огтхон ч буруу биш гэдгийг дэлхийн бүх ард түмэн харах болно!” гэж боддог. Бусад нь “Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн атал энэ шүтлэггүй ёрын муу хүмүүс, диаволууд Бурханы үг бол үнэн гэдгийг маш сайн мэдэж байгаа мөртөө Бурханыг гүтгэж, дайрч давшилсаар байна. Бурхан хэр удаан зовох ёстой юм бэ?” гэж боддог. Бас зарим нь “Хүмүүс хүссэнээ ярьж л байг; бид тэднийг тоохгүй. Бурхан Өөрийг нь гүтгэсэн цуу яриаг хэзээ ч няцаагаагүй; Тэр тэдгээрт хариу өгдөггүй. Тэгэхээр өчүүхэн жижиг хүмүүс бид юу хийж чадах юм бэ? Хүн төрөлхтөн Бурханыг үргэлж ингэж буруугаар ойлгож, дайрч, доромжилж, голж ирсэн биш үү? Бурханд ямар ч гомдол байхгүй, Тэр хүмүүсийг аварсаар байдаг. Цаг хугацаа бүхнийг илчлэг; Бурхан Өөрөө гэрчлэл хийнэ!” гэж хэлдэг. Та нарын үзэл бодол юу вэ? Дөнгөж сая Би, буулт хийхгүй, эгдүүцэх, эвлэрэхгүй байх, арга мөхөстөх тухай дурдсан—та нарт аль нь мэдрэгддэг вэ? Аль мэдрэмж нь хамгийн зөв бэ? Эдгээр хэрэг явдалд үнэн-зарчмын дагуу хэрхэн хандах ёстой вэ? Эдгээр цуу яриаг сонсох үед та нарт ямар санагддаг вэ? (Эгдүүцмээр.) Эгдүүцдэг, тэгээд та нар эдгээр цуу яриа зохиогчдыг, эдгээр шашны луйварчид болон шашны ёрын муу хүмүүсийг эсэргүүцэн шүүмжлэхийн тулд яллаж байгаагаа бичихийг хүсдэг. Та нарт ийм бодол төрдөг үү? Уурандаа нударга зангидах нь хангалттай гэж та нарт санагддаггүй, тийм үү? Та нарт энэ талаар ямар нэг зүйл хийх гэнэтийн хүсэл төрдөг үү? Эсвэл энэ нь ердөө л хоосон эгдүүцэл үү? (Бас үзэн ядаж, голдог.) Эгдүүцэж, үзэн ядаж, голох—эдгээр нь тодорхой үг, зан авир, үйлдэлгүйгээр оюун санааны үйл ажиллагаанаас урган гардаг сэтгэл хөдлөл; эдгээр нь ердөө л сэтгэл хөдлөл бөгөөд мэдээж бас тодорхой хандлагыг илэрхийлдэг. (Эгдүүцэхээс гадна заримдаа бид баримтыг тодруулж, тэдний үйлдэл нь мөн чанартаа үнэнийг болон Бурханыг үзэн ядаж байгаа хэрэг гэдгийг ил болгож, хүмүүст үнэн баримтыг харуулахын тулд нийтлэл бичиж, нэвтрүүлэг бэлтгэдэг.) Тэр хүмүүс үнэн баримтыг харсныхаа дараа үүнийг хүлээн авах уу? Та нарын хэлж байгаа зүйл зөв гэдгийг тэд хүлээн зөвшөөрч, дараа нь “Та нарын итгэл зөв юм байна; үргэлжлүүлэн итгэ, бид та нарыг дэмжиж байна!” гэсэн шударга үг хэлж, мөн шашны луйварчид ичиж, “Уучлаарай, бидний буруу байж, бидний ярьсан зүйл баримттай байсангүй; одоогоос эхлээд та нар өөрсдийнхөө замаар итгэ, бид өөрсдийнхөөрөө итгэе” гэж хэллээ ч гэсэн энэ нь та нарыг тайвшруулах уу? Та нарын зорьж байгаа цорын ганц зорилго энэ мөн үү? (Үнэн замыг судалж байгаа, үнэнээр цангаж байгаа хүмүүс зөв бурууг тодорхой ялган таньж, үнэн замыг хүлээн авч чаддаг болоосой гэсэндээ бид бас Бурханыг гэрчлэхийг хүсдэг.) Энэ бол нэг зам; энэ бол хэрэгжүүлэлтийн эерэг арга зам. Зүгээр л уурлаж, үзэн ядах нь хэрэгтэй юу? Та нарын уур хилэн, үзэн ядалтын шалтгаан юу вэ? Яагаад уурлаж, үзэн ядна гэж? (Бурхан хүмүүсийг аврахаар бие махбодтой болсон нь хамгийн шударга зүйл боловч тэд Бурханыг шүүж, гутаахын тулд цуу яриа тараадаг. Тэд үнэхээр зөв бурууг тонгоруулж, дэмий юм ярьж байна гэж бодоод бид маш их эгдүүцдэг.) Хүн төрөлхтөн болон ертөнц Бурханыг голж байгаа нь, Бурханд хандах тэдний хандлага зөвхөн энэ удаагийн бие махбодтой болсон Бурханы үед л ийм байгаа гэж та нар бодож байна уу? Бурханд хандах хүн төрөлхтний болон ертөнцийн хандлага эхнээсээ дуустал үргэлж ийм байсаар ирсэн, үргэлж яллаж, гүтгэж, дайрч давшилж, доромжилсоор ирсэн. Бурхан ажлаа эхэлснээс хойш одоог хүртэл Бурханы хийсэн бүх зүйлд, бие махбодтой болсон Бурханд хандах хүн төрөлхтний хандлага өөрчлөгдөөгүй. Бурхан анх удаа бие махбодтой болсны дараа л хүн төрөлхтөн Бурхан руу дайрч, доромжилж, бие махбодтой болсон Бурханы талаар янз бүрийн цуу яриа зохиож эхэлсэн юм биш—энэ бүхэн Бурхан ажлаа эхэлснээс хойш, хүн төрөлхтөн Бурхантай болон Түүний ажилтай анх холбогдсоноос хойш болж байгаа бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна. Тэгээд Сатаны дэглэмүүд болон шашны антихрист хүчнүүдээс Бурханы эсрэг, чуулганы эсрэг чиглэсэн гүжирдэлт, дайралт, шүүлт, доромжлол, янз бүрийн цуу яриа болон бусад зүйлийг Бурханыг дагадаг хүмүүс үргэлж тэвчих хэрэгтэй болсоор ирсэн. Бурханыг дагагчид эдгээр зүйлийг тэвчих ёстой гэж үү? Зарим нь “Эдгээр цуу яриа баримтыг тэр чигт нь мушгин гуйвуулж, зөв бурууг тонгоруулдаг учраас бид маш их ой гутдаг. Бид тэдгээрийг сонсмогцоо хилэгнэж, цуу яриа зохиож, тараадаг хүмүүсийг зүрх сэтгэлийнхээ гүнд үзэн яддаг. Эдгээр цуу яриа шашны ертөнцөөс гарсан уу, эсвэл ХКН-ын диавол засгийн газраас гарсан уу гэдгээс үл хамааран бидэнд ганцхан хандлага байдаг, тэр нь үзэн ядалт, уур хилэн; тэгээд бид тэдгээрийг няцааж, бүхнийг тодруулахыг хүсдэг” гэж хэлдэг. Зарим нь бүр “Бид Сатаныг ичээж, шившиг болгохын тулд эдгээр ёрын муу диавол, антихристүүдтэй мэтгэлцэхийг хүсдэг!” гэж хэлдэг. Ихэнх хүний үзэл бодол энэ мөн үү? Энэ үзэл бодол зөв үү? Хэрвээ хэвийн хүн чанарын өнцгөөс харвал энэ нь үндэслэлтэй. Хүмүүс тодорхой хэмжээний шулуун шударга зантай, хэвийн олон янзын сэтгэл хөдлөлтэй байх ёстой; хайрлах ёстой зүйлээ хайрлаж, үзэн ядах ёстой зүйлээ үзэн ядаж, хайр үзэн ядалт нь тодорхой байх ёстой. Хэвийн хүн чанартай хүмүүс эдгээр чанарыг эзэмшсэн байх ёстой. Гэхдээ зөвхөн хэвийн хүн чанарын өнцгөөс авч үзэх нь үнэн-зарчимд хангалттай нийцдэг үү? Илүү тодорхой хэлбэл, энэ арга барил Бурханы санаа зорилгод нийцдэг үү? Эсвэл энэ нь Бурханы таашаадаг хандлага, арга барил мөн үү? Намайг ингэж хэлэхэд ихэнх хүн ямар нэг зүйлийг ухаарч, “Энэ бол ердөө л хэвийн хүн чанарын өнцгөөс аливааг харж байгаа хэрэг гэж Та хэлсэн. Таны хэлсэн үгийн цаад санаанаас дүгнэвэл энэ арга барил нь адгуу байдалтай бөгөөд үнэн-зарчимд нийцэхгүй, Бурханы санаа зорилгод нийцэхгүй нь илэрхий байна” гэж бодож магадгүй. Бурханы санаа зорилгод нийцэхгүй байна гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, хүмүүсийг ингэж үйлдэхийг Бурхан хүсдэггүй; Бурханы хүсэл болон хүмүүсээс Түүний шаарддаг стандарт ийм биш гэсэн үг юм. Хэрвээ чи ингэж үйлдвэл Бурхан үүнийг яллахгүй ч Түүний өнцгөөс харвал чи Түүний хүслийг дагаж байгаа гэсэн үг биш бөгөөд Тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөн дээрээ чи эдгээр зүйлийг хийхдээ эрүүл ухаанаар үйлдэж, үзэн ядалт, хайрын аль аль нь байгаа мэт, Бурхан бол Бурхан, Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан гэдгийг, мөн хүн бүр Бурханыг шүтэн мөргөж, Бурханы авралыг хүлээн авах ёстой гэдгийг бүх дэлхийд мэдүүлэхийн тулд Бурханы төлөө эдгээр баримтыг тодруулахыг хүсэж байгаа мэт харагддаг. Өнгөн дээрээ чиний хийж байгаа зүйл өө сэвгүй, үндэслэлтэй, хуульд нийцсэн, хүн чанартай, ёс суртахуунтай, үүнээс ч илүүтэйгээр бүх хүний таашаалд нийцсэн мэт санагддаг. Гэхдээ чи энэ талаар Бурханаас асуусан уу? Чи Бурханыг эрж хайсан уу? Хүмүүсээс Бурханы шаарддаг үйлдлийн зарчмыг чи Түүний үгээс олсон уу? Бурханы санаа зорилго яг юу вэ? Зарим хүн “Бурханы үг маш олон; хэрэг явдал бүрд хүмүүст тавьдаг Бурханы тодорхой шаардлагыг олох амаргүй” гэж хэлдэг. Чи Бурханы тодорхой үгийг олоогүй тул иймэрхүү цуу ярианд хандах Бурханы хандлагаас сэжүүр хайж болно. Тэгвэл энэ хэрэг явдалд хандах Бурханы хандлагад үндэслэн энэ хэрэг явдалд хандах хүмүүсийн хандлага ямар байх ёстойг, тэдний хэрэгжүүлэх ёстой зарчим юу болохыг тодорхойлж чадах бус уу? (Тийм.) Тэгвэл энэ хэрэг явдалд хандах Бурханы хандлага яг ямар болохыг харцгаая.

Хүн төрөлхтөн Бурханы ажилтай анх нүүр тулснаас хойш хүмүүс Бурханы талаар гомдоллож, Бурханд сэтгэл дундуур байсаар ирсэн, тэр ч бүү хэл Бурханыг сэжиглэж, эргэлзэж, голсон гэх мэт олон зэвүүцмээр үгийг нууцаар хэлдэг. Мөн эрх баригч нам болон шашны ертөнцөөс гарсан янз бүрийн цуу яриа байдаг бөгөөд тэдгээр нь баримттай огт нийцдэггүй, үнэнд ч нийцдэггүй. Бурханы хувьд эдгээр үг юу вэ? Сэжиглэж, буруу ойлгож, гомдохын аль нь ч бай, Бурханы эсрэг дайралт, гүтгэлэг, доромжлолоор дүүрэн байдаг, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлийг өчүүхэн төдий ч харуулдаггүй; анхнаасаа л ийм байсаар ирсэн. Чуулганд үнэнийг хайрладаггүй зарим хүн үргэлж байдаг. Тэд бол Бурханы үг болон үнэнд эргэлзэж, Бурханд ийм хандлага гаргадаг үл итгэгчид юм. Үүнээс ч илүүтэйгээр, шүтлэггүй хүмүүс болон шашингүй үзэлт эрх баригч намуудын хувьд, үнэнийг зэвүүцдэг тэр хүмүүсийн хувьд—тэдний Бурханд хандах хандлагыг тайлбарлах ч шаардлагагүй; тэд цадиггүйгээр дайрч давшилж, шүүж, хүссэнээ хэлдэг. Ялангуяа шашны ертөнц дэх тэр фарисайчууд боломжийг ашиглан бүр ч их дураараа шүүж, ялладаг. Энэ бүх сэтгэгдэл эерэг биш бөгөөд мэдээж объектив, үнэн зөв биш. Тэгвэл эдгээр сэтгэгдлийн мөн чанар юу вэ? Бурханы хувьд эдгээр үг нь зүгээр нэг мэдэгдэл, үзэл бодол биш, харин Түүнийг гутааж, дайрч, гүтгэж, доромжилж байгаа хэрэг юм. Би яагаад “Бурханы хувьд” гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, Бурхан энэ бүхнийг хамгийн оновчтой хэмждэг учраас бид угтвар нөхцөл л нэмж чадна. Түүхийн туршид хүн төрөлхтний Бурханд хандах хандлага ийм байсаар ирсэн; хүмүүсийн Бурхан руу дайрч, доромжилсон үг хэтэрхий олон байсан бөгөөд ганц ч үг нь сайн санааных байгаагүй. Өнөөдөр ч гэсэн та нарын чихээрээ сонсож, нүдээрээ харж байгаа зүйл адилхан. Эхнээсээ л хүн төрөлхтний Бурханд хандах нийт хандлага өөрчлөгдөөгүй. Бурхан эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Бурханд Өөрийгөө өмгөөлж, ажлынхаа бодит баримтыг тодруулж, хүн төрөлхтөнд Өөрийгөө зөвтгөхийн тулд дэлхийн нийтийн шашны их хурлыг хуралдуулах нөхцөл, чадвар бий юу? Бурхан ингэсэн үү? Үгүй, Бурхан чимээгүй байдаг, Тэр нөхцөл байдлыг бүхэлд нь тодруулдаггүй, Өөрийгөө хэзээ ч өмгөөлж, зөвтгөдөггүй. Гэхдээ Бурхан руу онцгой олиггүй байдлаар дайрдаг хүмүүст Бурхан зарим шийтгэл оногдуулж, тэдэнд бодит үйл явдал тохиолдохыг зөвшөөрсөн. Олон нийтийн дайралт, гүтгэлэг, доромжлолын тухайд Бурханы хандлага ямар байдаг вэ? Бурхан үүнийг хэрхэн зохицуулдаг вэ? Тэр үүнийг тоодоггүй; Тэр хийх ёстой зүйлийг, хийх ёстой арга замаар нь хийдэг, сонгох ёстой хүнээ сонгож, залж чиглүүлэх ёстой хүнээ залж чиглүүлдэг. Бүх дэлхий Бурханы гарт эмх цэгцтэй байдаг; хүний дайралт, гүтгэлэг, доромжлолоос болж Тэр төлөвлөгөөгөө хэзээ ч тасалдуулж, өөрчилж байгаагүй. Сатаны ёрын муу хүчин Бурханы сонгосон хүмүүсийг хэчнээн улайран хавчиж, баривчилсан ч Бурхан төлөвлөгөөгөө, бодлоо хэзээ ч өөрчилж байгаагүй. Түүний бодол санаа бүхэлдээ өөрчлөгдөлгүй үлддэг; Тэр зүгээр л Өөрийн хүн төрөлхтнийг удирдаж, хийхээр зорьсон ажлаа урьдын адил үргэлжлүүлэн гүйцэтгэдэг. Бурханы хувьд эдгээр дайралт, гүтгэлэг, доромжлол хэзээ ч ямар нэг саад тотгор учруулж байгаагүй; Бурхан тэдгээрийг тоодоггүй. Бурхан яагаад Өөрийгөө зөвтгөж, өмгөөлдөггүй вэ? Бурханы хувьд эдгээр зүйл туйлын хэвийн. Хүн төрөлхтөн бол хүн төрөлхтөн, Сатан бол Сатан. Үнэнийг, бодит баримтыг ойлгодоггүй хүмүүс ийм зүйл хийх нь маш хэвийн зүйл. Энэ нь Бурханы ажлын алхамд нөлөөлдөг үү? Нөлөөлдөггүй. Бурхан агуу хүч чадалтай; Тэр бүхнийг захирдаг. Бүх зүйл, юмс бүгд Бурханы үгэнд, Бурханы бодолд, Бурханы дээд эрх дор эмх цэгцтэй явагддаг; хүн төрөлхтөн юу хэлж, юу хийх нь хамаагүй, энэ нь Бурханы ажилд ямар ч байдлаар нөлөөлж чадахгүй—энэ бол бурханлаг мөн чанартай Бурханы хийж чадах зүйл юм. Бурхан цаг нь ирэхэд үйлдэж, төлөвлөгөөгөө өчүүхэн төдий ч зөрүүгүйгээр биелүүлдэг бөгөөд хэн ч үүний алийг нь ч өөрчилж чадахгүй. Хүмүүсийн хэлдэг үг болон Бурхан руу чиглэсэн хүний аливаа дайралт, гүтгэлэг нь Бурханы ажилд саад хийж, сүйтгэх гэсэн санаатай оролдлого байна уу, эсвэл Бурханы ажлыг санамсаргүйгээр үймүүлж, бусниулж байгаагийн аль нь ч бай хэзээ ч зорьсон зорилгодоо хүрч байгаагүй. Яагаад? Энэ бол Бурханы эрх мэдэл; Бурханы эрх мэдэл цор ганц, ямар ч хүчээр орлуулшгүй, ямар ч хүчнээс давуу гэдгийг энэ нь баталдаг. Энэ бол баримт. Бурханд ийм эрх мэдэл, ийм хүч чадал бий, Бурханд Өөрийн гэсэн жинхэнэ ялгамж чанар бий, ямар ч хүч юуг ч өөрчилж чадахгүй юм чинь Бурхан яагаад хүмүүсийн жижиг сажиг дайралт, гүтгэлгийг тоох ёстой гэж? Бурханы хувьд, хүн төрөлхтний дундаас хэчнээн олон чухал зүтгэлтэн, хэчнээн хүчирхэг хүчнүүд Түүнд саад болж, гүтгэж, дайрч, доромжлох гэж оролдсон ч энэ нь Бурханы ажлыг өчүүхэн төдий ч үймүүлж чадахгүй. Харин ч эдгээр үйлдэл нь Бурханы зөвт зан чанар болон төгс хүчийг тодотгох үүрэг л гүйцэтгэдэг. Сатаны ёрын муу хүчний үймээн нь хүний түүхийн явц дахь жижигхэн үзэгдэл төдий юм. Бүх хүн төрөлхтнийг захирч, бүх хүн төрөлхтөнд нөлөөлж, бүх хүн төрөлхтнийг өөрчилж чадах зүйл бол Бурханы ажил, Бурханы төлөвлөгөө, Бурханы агуу хүч чадал, эрх мэдэл юм. Энэ бол баримт. Эсрэгээрээ, хүмүүс Өөрийг нь гүжирдэж, дайрч, гүтгэж, доромжилж байгааг Бурхан тоох хэрэгтэй юу? Үгүй. Яагаад гэвэл, Бурханд эрх мэдэл бий, Бурханы хувьд “Би хэлэх зүйлээ үнэн сэтгэлээсээ хэлдэг ба Миний хэлсэн зүйл хэрэгжиж, Миний хийсэн болгон мөнхрөх болно” гэсэн Түүний мэдэгдэл үргэлж биелэх болно; энэ нь өдөр бүр биелж, гүйцэлдэж байгаа. Энэ бол Бурханы эрх мэдэл. Зарим хүн “Бурханы итгэлтэй байдал, Түүний итгэл энэ мөн үү?” гэж асуудаг. Чи андуурч байна! Хүмүүс итгэлтэй байдаг, хүмүүст итгэл хэрэгтэй, харин Бурханд хэрэггүй. Яагаад? Яагаад гэвэл, Бурханд эрх мэдэл, хүч чадал бий бөгөөд хүн төрөлхтөн Түүнийг хэчнээн гүтгэж, ялласан ч, Сатаны дайсагнагч хүчин хэчнээн үймүүлж, хорлон сүйтгэсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурхан ажлаа хэрэгжүүлэхийнхээ өмнө Өөрийг нь дайрч, гүтгэж, доромжилдог завхарсан хүн төрөлхтний дундах дайсагнагч хүчийг таягдан хаях шаардлагагүй. Бурхан ямар нөхцөл байдалд ажилладаг вэ? Тэр ямар нөхцөл байдалд ялалтад хүрдэг вэ? Тэр ямар нөхцөл байдалд ажлаа гүйцэлдүүлдэг вэ? Бүх хүн төрөлхтний болон бүх дайсагнагч хүчний дайралт, гүтгэлэг, доромжлолын их шуугиан дунд энэ нь хийгддэг; Тэр яг ийм орчин, нөхцөлд ажлаа гүйцэлдүүлдэг. Энэ нь Бурханы агуу хүч чадлыг харуулж байгаа хэрэг биш гэж үү? Бурханы эрх мэдэл энэ биш гэж үү? (Мөн.) Хэн энэ баримтыг үгүйсгэж чадах вэ? Энэ бол баримт гэдгийг чи хүлээн зөвшөөрөхгүй байж зүрхлэх үү?

Түүхийн туршид хүн төрөлхтөн Бурханыг тасралтгүй гүтгэж, доромжилсоор ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтний дундах Бурханыг эсэргүүцдэг хүчнүүд улам бүр хүчирхэгжиж, Бурханыг гүтгэж, яллах дуу хоолой улам олширсон. Хүн төрөлхтөн сонин хэвлэл, телевиз, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан янз бүрийн арга ашиглаж Бурханыг гүтгэж, дайрч давшилдаг. Гэхдээ бид бүх цуглаан дээрээ эдгээр цуу яриаг задлан шинжилж байсан уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Зарим хүн “Гэмгүй нь гэмгүйгээрээ үлддэг, цуу яриа аяндаа дарагддаг гэдэг болохоор тэр үү?” гэж хэлдэг. Тийм учраас уу? (Эдгээр цуу яриа үндсэндээ Бурханы ажилд нөлөөлж чадахгүй. Сатан хэчнээн үймүүлсэн ч Бурханы ажил болон төлөвлөгөөний ахицыг хорлон сүйтгэж, саад болж чадахгүй.) Сатан бол ердөө л ийм зүйл; Бурхан үйлдэж л байвал, Бурхан ажиллаж л байвал тэр ирж үймүүлдэг. Түүний гүйцэтгэдэг үүрэг яг энэ юм. Түүний жүжиглэхийг чи зогсоож болох уу? Чи түүнд хангалттай орон зай, хангалттай тайз, жүжиглэх хангалттай боломж олгох хэрэгтэй. Тэр хангалттай жүжиглэж, үймээн тарьсаар ядарч, хангалттай мууг үйлдсэн үедээ өдөр хоног нь дуусна. Эдгээр цуу яриаг няцаахын тулд түүний янз бүрийн цуу яриа, ёрын муу үйлийг задлан шинжилж, дүн шинжилгээ хийхэд бид үнэт цагаа үрэх шаардлагагүй; ингэх хэрэггүй бөгөөд үнэ цэнгүй юм. Тэдгээрийг задлан шинжлэх ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь хүмүүс үнэнийг ойлгож байгааг илэрхийлж чадах уу? Хүмүүсийн ойлгох ёстой үнэн хэтэрхий олон байна; тэд эдгээр цуу яриаг няцаах нь бүү хэл энэ бүх үнэнийг сонсож ч барахгүй байна. Хүмүүст тийм зав байна уу? Үнэнийг хэлэхэд, Би тэдгээр хэрэг явдлыг үнэхээр сонирхохгүй байна, мөн тэдгээрийг дурдахыг ч, анхаарал хандуулахыг ч хүсэхгүй байна. Зарим хүн “Энэ жилүүдэд Та хаашаа ч явж зүрхлэхгүй байна уу? Маш олон цуу яриа дэгдэж байгаа болохоор Та хаашаа ч явсан үргэлж түгшиж, айгаад байна уу?” гэж хэлдэг. Надад юу ч мэдрэгдэхгүй байна гэж Би хэлнэ. Зарим хүн “Та хийгээгүй зүйлдээ Өөрийгөө өмгөөлөхийг хүсэхгүй байна уу?” гэж хэлдэг. Өмгөөлөх юу байгаа юм бэ? Би зүй ёсны ажлаа ч амжуулж чадахгүй байна шүү дээ! Би хүмүүстэй, бүтээгдсэн зүйлстэй ярилцдаг болохоос диаволуудтай ярилцдаггүй. Зарим хүн “Эдгээр цуу яриаг сонсоод Та уурладаггүй гэж үү?” гэж асуудаг. Би тэдгээрийн талаар юу ч мэдрэхгүй байна, тэдгээр нь Надад ямар ч мэдрэмж төрүүлдэггүй; Би эдгээр хэрэг явдлыг тоодоггүй гэж Би хэлнэ. Зарим хүн “Танд гомдолтой санагдахгүй байна уу?” гэж асуудаг. Надад гомдолтой санагдахгүй байна, гомдолтой санагдаад байх юу байгаа юм бэ гэж Би хэлнэ. Би чадах зүйлээ хийж, хийх ёстой зүйлээ хийж, чадах болон хийх ёстой зүйлээ сайн хийж, үүрэг хариуцлагаа биелүүлэх нь хамгийн сайн зүйл, утга учиртай зүйл. Би тэр утгагүй, үнэ цэнгүй зүйлсэд сатаарахгүй, цаг зарцуулахгүй. Надад тийм хэрэг явдлыг тоох цаг байхгүй. Зарим хүн “Танд зав гарах үед яах вэ, тэр үед Та тэдгээрийг тоох уу?” гэж хэлдэг. Үгүй, зав гарсан ч Би тоохгүй. Би диаволуудтай ярилцсанаас нохойтойгоо ярьсан нь дээр. Диавол диаволын үгээ чалчиж байгааг сайн мэдэж байгаа бол яагаад тооно гэж? Чи огт тоох хэрэггүй; диаволыг бүрэн ичгүүртэй байдалд оруулах нь зөв зүйл юм. Товчхондоо, эдгээр цуу ярианд хандах Бурханы хандлага ийм байдаг: Аливаа зүйлийг хийхдээ, өгүүлбэр бүрийг хэлэхдээ Бурхан Өөрийгөө зөвтгөдөггүй, хүн төрөлхтөнд Өөрийгөө баталдаггүй, тэр тусмаа Өөрийн дайсан Сатанд Өөрийгөө ариун, гэм зэмгүй, гэм буруугүй гэж хэлж зөвтгөдөггүй. Бурханы хийдэг бүхэн Түүний удирдлагын төлөө, аврахаар зорьж буй хүмүүсээ аврахын төлөө байдаг. Тэр удирдлагын төлөвлөгөөгөө алхам алхмаар дагадаг; Тэр үүнийг хэн нэгэнд ямар нэг зүйл харуулахын тулд хийдэггүй, ялгамж чанараа батлахын тулд ч бас хийдэггүй. Хүний хэлээр хэлбэл, Бурханы хийдэг бүхэн ямар ч хуурмаг болон идэвхгүй байдалгүйгээр, зөнгөөрөө хийгддэг. Бурхан энэ бүх ажлыг зөнгөөрөө гүйцэтгэж байгаа нь Түүний ялгамж чанар болон мөн чанарыг баталдаг. Хүн төрөлхтөн Бурханы төлөвлөгөөг өөрчилж чадахгүй, Бурханы эрх мэдэл, хүч чадлыг ч бас давж гарч чадахгүй; энэ бол баримт юм. Тиймээс Бурхан хүн төрөлхтний дундаас аль ч талаас нь Өөрийг нь дайрч, гүтгэсэн цуу яриа, диаволын үгийг тоодоггүй. Надад хэл дээ, дэлхий дээрх шашингүй үзэлт эрх баригч намууд болон шашны ертөнцийнхний Бурханы эсрэг дайралт, эсэргүүцлийг буруушаан шүүмжилж нэг бүлэг үг айлдах, ялласан үг бичих нь Бурханы хувьд хэтэрхий амархан байх бус уу? Гэхдээ Бурхан Сатанд ингэж хандахгүй. Бурхан зарчмаар ажилладаг; Сатаны ёрын муу хүчийг устгах тухайд Бурханд Өөрийн гэсэн цаг хугацаа бий. Бурханы хувьд үйлдэх нь хэтэрхий амархан. Бурхан тэнгэрт гайхамшигт үйл хэрэг үзүүлж, гэнэт тэнгэр нээгдэж: “Би бол та нарын гүтгэж, дайрч, доромжилдог цор ганц жинхэнэ Бурхан байна; Би бол та нарын яг одоо гүтгэж, доромжилж байгаа Төгс Хүчит байна!” гэж хэлэх дуу хоолой гарч болно шүү дээ. Үүнийг сонсмогцоо хүн төрөлхтөн тэр даруй мэл гайхаж, яахаа мэдэхгүй болж, гагцхүү газар сөгдөн уйлж, шүдээ хавирахаас өөр юу ч хийж чадахгүй. Энэ ганц өгүүлбэр бүхнийг шийдвэрлэж, бүхнийг батлах байсан; тэгвэл хэн нэгэн Бурханыг доромжилж зүрхлэх үү? Шашны ертөнц дэх тэр диаволууд айсандаа ор мөргүй алга болохгүй гэж үү? Сатан Бурханы талаар цуу яриа зохиож, Бурханыг гүтгэж, дайрч давшилж, Бурханд итгэдэг хүмүүсийг уурлаж, үзэн ядаж, нойр хоолгүй болоход хүргэж, үүнийг няцаахын тулд нийтлэл бичиж, нэвтрүүлэг бэлтгэхийг хүсэхэд хүргэдэг бол Бурхан энгийнээр үйлддэг—Тэр хэдхэн өгүүлбэр хэлэхэд л бүх хүн төрөлхтөн тэр чигтээ бууж өгч, Түүнийг дайрч, доромжилж зүрхлэхээ болино. Паул яаж дуулгавартай болсон бэ? (Дамаск явах замд Бурхан түүнд илэрсэн.) Бурхан түүнд илэрсэн. Үнэндээ тэр юу ч хараагүй; зүгээр л гэрэл байсан бөгөөд тэр нь Паулыг маш их айлгасан тул тэр газар сөгдөж унаад, дахин Есүсийг хавчиж зүрхлээгүй. Сатантай харьцах нь ийм энгийн; үнэндээ энэ нь Бурханы хувьд хэтэрхий амархан. Бурхан ганц үгээр л үүнийг шийдвэрлэж чадна. Ингэх нь та нартай ярилцаж, та нарт ийм их хүчин чармайлт гаргаж хэдэн арван жилийг зарцуулахаас хавьгүй амархан байх байсан ч Бурхан ингэж үйлддэггүй. Яагаад? Би та нарт нэг нууц хэлэх ёстой: Бурханы авардаг нь хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханы сонгосон тэр хүмүүс юм; Бурханы сонгоогүй бусад нь хүн гэж тооцогддоггүй, харин адгуус, диаволууд бөгөөд Бурханы талаар ямар нэг мэдээлэл олж мэдэх нь байтугай Бурханы дуу хоолойг сонсох, Бурханы нүүр царайг харах гавьяагүй. Тиймээс Бурхан ингэж үйлддэггүй. Бурханы ялгамж чанар эрхэм дээд; Түүнийг харахыг хүссэн хэн боловч харчихдаг юм биш, хэн нэгэн тэнгэрийн тодорхой зүгт үргэлж анхааралтай, хүсэмжлэн, чин сэтгэлээсээ ширтлээ гээд Тэр түүнд илрэхгүй. Бурханыг харахыг хүссэн хэн боловч Түүнийг харж чадна гэж чи бодож байна уу? Бурханд нэр төр бий; Бурхан Өөрөөс нь эмээж, муугаас зайлдаг хүмүүст илэрдэг, Тэр ариун газар гарч ирж, бузар газраас нуугддаг. Хүн төрөлхтөн бүхэлдээ бузар уу, эсвэл ариун уу гэдгийг хэлэлцэх шаардлагагүй. Энэ хүн төрөлхтөн Бурханыг харах эрхгүй; тэд Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, тэгэхээр Бурхан яагаад тэдэнд илэрнэ гэж? Тэд гавьяагүй! Бурхан аливааг хийх чадвартай боловч хийдэггүй; энэ нь Бурханы даруу, нуугдмал байдал, Түүний ялгамж чанарын эрхэм дээд байдлыг баталдаг. Надад хэл дээ, хэрвээ Сатан тэдгээрийг хийж чаддаг байсан бол өдөрт хэдэн удаа хийх байсан бол, хэр их гайхуулах байсан бол? Сатанд завхруулсан хүмүүс жаахан албан тушаал хашиж, жаахан эрх мэдэл атгахдаа энэ эрх мэдлээ ямар хэмжээнд гайхуулахыг хэн мэдлээ—Сатаны тухайд бол ярих ч юм биш, тэр өөртөө байгаа жаахан эрх мэдлийг төсөөлөхийн аргагүй байдлаар урвуулан ашиглаж, гайхуулах болно. Бурхан ийм байдлаар үйлддэггүй; Бурханыг Сатаны логикоор бүү хэмж, тэгвэл ноцтой алдаа болно. Бурханы хийж чадах зүйлийн тухайд, хийхийг хүсэх эсэх нь Бурханы хэрэг; хэрвээ Бурхан хүсвэл хормын дотор хийж болно, хэрвээ Тэр хүсэхгүй бол хэн ч Түүнийг албадаж чадахгүй. Цуу ярианд хандах Бурханы хандлага ердөө л энэ—Тэр тэдгээрийг тоодоггүй. Бурхан хийх ёстой зүйлээ, хийхээр зорьсон зүйлээ хийсээр байдаг; ямар ч хүн, ямар ч хүч Түүний төлөвлөгөөг үймүүлж, өөрчилж чадахгүй. Бурханыг дайрч, гүтгэж, гутаадаг эдгээр цуу яриа юуг ч өөрчилдөггүй. Цуу яриа эцсийн эцэст ердөө л цуу яриа бөгөөд хэзээ ч баримт болж чадахгүй. Тэдгээр нь хүний гүн ухаан, шинжлэх ухаан, ёс суртахуун, онол гэх мэттэй нийцэж байсан ч, бүх хүн төрөлхтөн босож Бурхан руу дайрсан ч үнэн хүн төрөлхтний талд зогсохгүй, хүн төрөлхтөн ч үнэнийг эзэмшигч болохгүй. Бурхан бол үүрд Бурхан; Түүний ялгамж чанар, байр суурь хэзээ ч өөрчлөгддөггүй. Тиймээс Сатан яаж ч үймүүлсэн Бурханы ажил эмх цэгцтэй үргэлжилсээр байдаг, учир нь энэ бол Бурханы ажил юм. Хэрвээ энэ нь хүний ажил байсан бол Сатаны дэглэм ийм үймээн тарьж, нийгмийн янз бүрийн хүчин ийм дайралт, гүтгэлэг хийх үед аль хэдийн нуран унаж, оршин тогтнохоо болих байсан. Зөвхөн Бурханыг үг хэлж, ажиллах үед, зөвхөн Ариун Сүнсийг ажиллах үед л чуулган улам бүр цэцэглэн хөгждөг. Энэ баримт биш гэж үү? Та нар энэ баримтыг харсан уу? (Тийм ээ, бид харсан.) Та нар юу харсан бэ? (Хаанчлалын сайн мэдээ аль хэдийн олон арван улс оронд түгсэн бөгөөд Сатаны зохиож, тараасан тэр цуу яриа үнэнийг хайрладаг хүмүүсийг Бурхан руу эргэхэд огтхон ч саад болоогүй.) Бурхан үүнийг хийдэг; Бурханы ажил ийм үр дүнд хүрч чадна, Бурханы үг ийм үр дүнд хүрч чадна—энэ нь Сатаны тооцооллоос давсан хэрэг юм. Бурханы үг ийм асар их хүч чадалтай; сайн мэдээ сайн зүгт түгэн дэлгэрч, бүх зүйл Бурханы төлөвлөгөөний дагуу ямар ч зөрүүгүйгээр, эмх цэгцтэй явагдаж байна. Бурханы ажил болон Бурханы үг эртнээс урьдчилан тогтоогдсоны дагуу Бурханы сонгосон хүмүүсийн дунд түгэн дэлгэрч байна. Сайн мэдээ номлосноор олж авсан хүний тоо болон үнэн замыг судалж байгаа хүний тоо сар сараар нэмэгдэж байна. Энэ нь сайн мэдээний ажил хэрхэн түгэн дэлгэрснийг харуулж байгаа бус уу? Хэрвээ энэ нь Бурханы ажил байгаагүй бол хэчнээн олон хүн хэчнээн их төлөөс төлсөн ч ийм үр дүнд хүрч чадахгүй байсан. Энэ бол Бурханы сүр хүч, Бурханы үгийн хүч чадлаар хүрсэн үр дүн юм.

Хүмүүс янз бүрийн цуу ярианд хэрхэн ханддаг талаар яриандаа эргэн орцгооё. Хүмүүс янз бүрийн цуу ярианд Бурхантай адил хандлагатай болж чаддаггүй. Тэд Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй бөгөөд цуу яриа сонсмогцоо үргэлж: “Хэрвээ би ямар нэг зүйл хийхгүй бол мөс чанараа умартсан хэрэг болно. Хэрвээ цуу яриа зохиодог хүмүүс ялбал надад тавгүй, сэтгэл дундуур, эгдүүцмээр, тэнцвэргүй санагдах тул тэднийг няцаах ёстой. Би цуу ярианы учрыг олохын тулд бичлэг хийх юм уу нийтлэл бичих ёстой” гэж боддог. Аливааг ийм сэтгэлгээгээр хийх нь Бурханы санаа зорилгод нийцдэг эсэх, үнэн-зарчимд нийцдэг эсэхийг эргэцүүлэх нь зүйтэй. Хэрвээ чуулганы ажил хийж, үүргээ гүйцэтгэх зорилго, сэдэл чинь ердөө л цуу ярианы учрыг олж, та нар үнэн Бурханд итгэдэг, амийн зөв зам дээр байгаа, мөн сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэхийн тулд та нарын хийсэн бүхэн шударга байсан гэдгийг тодорхой тайлбарлахыг зорьдог бол; мөн ертөнц энэ бүх баримтын үнэнийг мэддэггүй, ойлгодоггүй учраас л та нарыг олон үндэслэлгүй гэмт хэрэгт буруутгасан, тиймээс бүх зүйл тодорхой болох үед ертөнц та нарыг гэм зэмгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, ертөнцийн бүх тал “та нарын итгэдэг нэгэн бол үнэн Бурхан, та нар амийн зөв зам дээр байна, Бурханы та нараас хийхийг шаардсан бүхэн зөв бөгөөд шударга үйл хэрэг мөн” гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө гэж найдаж байгаа бол тэгээд яах вэ? Тэгвэл та нар итгэлдээ сэтгэл амар, зөвтгөгдсөн мэт санагдах уу? Та нар Бурханд итгэх итгэлийн зөв замд орсон байх уу? Та нар ямар ч гаднын саад тотгоргүйгээр авралын замд орсон байх уу? Та нар Бурханаас эмээдэг сэтгэлтэй болсон байх уу? Тэгээд та нар Бурханыг дуулгавартай дагадаг байдалд хүрч чадах уу? Тэгвэл та нар Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? (Үгүй.) Хүмүүс чамайг огт буруугаар ойлгохгүй, зөвхөн магтан биширсний дараа л чи сэтгэл амар Бурханд итгэх боломжтой юу? Яавч үгүй! Мэдээж хэрэг, хүмүүс цуу ярианд Бурхантай адил хандлагаар ханддаг болж чадахгүй, гэхдээ хүн зөв харах өнцөг, үнэн зөв хандлагатай, байр суурьтай байж: “Эдгээр цуу яриа үнэхээр зэвүүцмээр, ой гутам юм. Энэ завхарсан хүн төрөлхтөн үнэхээр Бурханы дайсан мөн гэдэг нь эдгээр цуу ярианаас харагдаж байна; энэ бол туйлын зөв! Би Бурханы ажил үнэн, худал эсэхийг Сатаны цуу ярианд үндэслэн шүүж яавч болохгүй. Бурханы үгийг унших замаар, үүргээ гүйцэтгэж олсон туршлагаараа дамжуулан би Бурханы бүх үг бол үнэн, Түүний хийдэг бүхэн хүмүүст аврагдах боломж олгодог гэдгийг баталж байна. Өнөөдөр Бурханы авралыг хүлээн авахаар Түүний өмнө ирсэн тул би үүргээ гүйцэтгэж, Бурханы үгийг дэлгэрүүлэх, Түүний нэрийг тунхаглах, Бурханы ажил болон санаа зорилгыг гэрчлэх үүрэг, хариуцлагаа биелүүлэх учиртай, тэгснээр Бурханы сонгосон хүмүүс Бурханы гэрт эргэн ирж, Түүний дуу хоолойг сонсож, Түүнээс үг болон амийн хангалтыг аль болох хурдан, нэн даруй хүртэж чадна. Энэ бол миний үүрэг, миний хариуцлага. Би Бурханы ажилтай хамтран ажиллаж байгаа ч миний дагаж буй зам зөв, эсвэл миний хариуцсан үйл хэрэг шударга гэдгийг зөвтгөхийн тулд биш—ийм зүйлийн төлөө биш. Би Бурханы эсрэг дайрсан Сатаны дайралт, гүтгэлгийн эсрэг хариу цохилт өгөхийн тулд үүргээ гүйцэтгэж байгаа юм биш. Харин ч Бурханы хайрыг хариулж, Бурханы даалгаврыг хүлээн авч, Бурханы ажилтай хамтран ажиллахын тулд би өөрийн үүрэг хариуцлагыг, мөн мэдээж өөрийн үнэнч байдлыг хэрэгжүүлж байна” гэх ёстой. Энэ зөв харах өнцөг мөн үү? Хүмүүст байх ёстой харах өнцөг энэ мөн үү? (Мөн.) Энэ өнцгөөс харвал, магтан дуу дуулах, бүжиглэх, кино хийх, эсвэл туршлагын гэрчлэлийн талаар тайзны жүжиг найруулах зэрэг янз бүрийн хөтөлбөр бүтээх үед хүмүүсийн байр суурь, тэдний баримталдаг өнцөг, тэдний хэлдэг зарим онцгой үг хэллэгт зарим нэг өөрчлөлт гарах ёстой биш үү? (Тийм.) Гэвч ихэнх хүн энэ бүх даалгаврыг гүйцэтгэхдээ адгуу байдалтай, үзэн ядалтаар хандаж, хүний сэтгэл хөдлөл холилдсон байдаг. Тиймээс тэд шүтлэггүй хүмүүс, эрх баригч нам болон шашны ертөнцийн үйлдэл, зан авирын талаар хэтэрхий ихийг ил болгож, үг нь хэтэрхий хатуу байсны улмаас ийм хөтөлбөрийг үзсэн бусад хүнд ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө үлдээдэг. Шалтгаан нь энгийн: Хүмүүс энэ бүх үйл ажиллагааг тодорхой нэг сэтгэл хөдлөлөөр, тийм ч зөв биш өнцгөөс хийдэг. Тэгээд хүмүүс үүнийг нэлээд шударга гэж үзсээр: “Тэд бидэн рүү дайрч, гүжирдэж, бидний талаар цуу яриа зохиодог; тэднийг ил болгоход буруудах юу байна? Энэ бол зүй ёсны өөрийгөө хамгаалсан үйлдэл! Өөрийгөө зүй ёсоор хамгаалах нь хууль бус биш, бид бас зохиож яриагүй; бид бүгд аливааг баримтад үндэслэн задлан шинжилж байна. Тэд бидний талаар ор үндэсгүй цуу яриа зохиодог; бид тэднийг ил болгож, задлан шинжлэх нь буруу гэж үү? Бид хариу цохилт өгч болохгүй гэж үү?” гэж хэлдэг. Хариу цохилт өгөх ямар хэрэгтэй юм бэ? Диаволууд худал хуурмагаар дүүрэн, хэзээ ч ганц ч үнэн үг хэлдэггүй; тэдний хэлж байгаа зүйл худал гэдгийг тэдэнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, мөн худал хэлснээ хүлээн зөвшөөрснийх нь дараа дахиж хэзээ ч худал хэлүүлэхгүй байхын тулд тэдний худал хуурмагийг байнга задлан шинжлэхэд ямар нэг үнэ цэн бий юу? Тэд үүнд хүрч чадах уу? (Үгүй.) Энэ арга барил мунхаг, мэдлэггүй биш гэж үү? Бидний гол ажил бол Бурханы ажил, Түүний ажлын хүрсэн үр дүн, Түүний үг болон Түүний үгийн хүмүүст үзүүлэх үр нөлөөг гэрчлэх явдал бөгөөд эрх баригч намын дарангуйлал, хавчлага, шашны ертөнцийн эсэргүүцэл, яллалтын тухайд зөвхөн холбогдох зарим нөхцөл байдлыг товч дурдахад л хангалттай гэж Би эртнээс хэлсэн. Гэвч хүмүүс үүнийг хэчнээн сонссон ч ойлгож чаддаггүй. Тэд эдгээр асуудалд үргэлж адгуу байдлаар хандаж, маргалдахыг хүсдэг. Тэгээд үр дүн нь юу вэ? Ямар ч үр дүнд хүрдэггүй, учир нь Сатаны хорон муу хүчинтэй учир зүй ярих аргагүй юм. Энэ нь хүмүүсийн мунхаг, мэдлэггүй байдал биш гэж үү?

Зарим хүн цуу ярианы учрыг олж, хүмүүст юу үнэн болохыг тайлбарлан, харанхуй ертөнц болон Бурханыг эсэргүүцдэг ёрын муу хүмүүст дайн зарлах цорын ганц сэдэлтэйгээр сайн мэдээ номлож, ямар нэгэн мэргэжлийн ур чадвар сурч, эсвэл тодорхой нэг төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь шударга үйлдэл мөн үү? Үүнийг хийх нь чиний зөв ч бай, буруу ч бай, чи үүнийг ойлгох хэрэгтэй: Бурхан Өөрт нь дайсагнадаг тэр хорон муу хүмүүсийг аварч чадах уу? Чи ингэж хийлээ гээд ямар нэгэн үнэ цэн бий юу? Хэрвээ чи Бурхан ямар төрлийн хүмүүсийг авардгийг ойлгохгүй, зөв мэт санагдавч үнэндээ буруу байдаг зарим үзэл бодлыг үргэлж илэрхийлдэг бол, энэ нь өөрийн чинь авралд саад болж байгаа хэрэг биш үү? Зарим хүн Бурханыг эсэргүүцдэг ёрын муу хүчнүүдтэй тэмцэж, ертөнцийн чиг хандлагыг сөрөхийн тулд л үүргээ гүйцэтгэдэг. “Тэд биднийг гэр бүлээ үл тоож, хэвийн амьдралаар амьдардаггүй гэдэг, тиймээс би үүргээ сайн гүйцэтгэх замаар өөрийгөө батлахыг хүсэж байна. Ирээдүйд намайг тэнгэрт гарч, хаанчлалд орох үед, мөн тэднийг шүүгдэх үед миний зөв байсныг тэд харах болно!” гэж тэд хэлдэг. Өөрийгөө тэгж батлахын хэрэг юу байна? Өөрийгөө баталлаа ч гэсэн, энэ нь ямар ашигтай юм бэ? Энэ нь юуг илэрхийлэх вэ? Үүний үнэ цэн юу вэ? Хэрвээ энэ нь чамайг хаанчлалд үнэхээр оруулж, Бурханы сайшаалыг олоход хүргэж чаддаг байсан бол энэ нь үнэ цэнтэй, чиний зам зөв байх байсан. Гэвч харамсалтай нь, энэ зам хэрэгжих боломжгүй. Энэ бол хүмүүст зориулан Бурханы урьдчилан тодорхойлсон зам биш бөгөөд Бурхан хүмүүсээс ингэж үйлдэхийг шаарддаггүй. Хүмүүс үргэлж мунхаглан, үнэний талд зогсож, үнэнтэй байгаа учраас шударга үйлс хэрэгжүүлж, энэ ёрын муу ертөнц болон цуу яриа зохиодог бүх хүнд дайн зарлах ёстой гэж боддог: “Бид Бурханд итгэж, Бурханыг дагадаг, бид үүргээ гүйцэтгэдэг—хэн зөв замаар явж байгааг бид та нарт харуулна даа!” Энэ нь адгуу байдал биш гэж үү? Эдгээр зүйлийн төлөө маргалдахын хэрэг байна уу? Үүнд ямар ч үнэ цэн байхгүй. Хэрвээ чамд үнэхээр цаг зав, эрч хүч байгаа бол ямар нэг мэргэжлийн талаар арай илүү суралцаж, мэргэжлийн мэдлэг болон ерөнхий мэдлэг илүү ихийг судалсан нь дээр. Энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь ашиг тустай бөгөөд дэмжлэг болно. Чи яагаад үргэлж ертөнцийн ёрын муу хүчнүүдтэй тэмцэлддэг юм бэ? Яагаад үргэлж цуу яриатай тэмцэлддэг юм бэ? Хэрэггүй газар хүчээ барж байгаа хэрэг энэ биш гэж үү? Бусад хүн чам руу яаж ч дайрч давшилсан, тэднийг анхаарах шаардлагагүй. Тэд диаволын уг чанартай бөгөөд араатнууд юм, тэд зүгээр л тийм төрлийн зүйлс; Бурхан тэднийг авардаггүй, өөрчилдөггүй, тэдэнтэй ярьдаггүй. Бурхан тэднийг үл тоодог байхад чи тэднийг анхаарах шаардлагатай гэж үү? Хэрвээ хүмүүс Бурханы хийдэггүй зүйлийг зөрүүдлэн хийсээр байвал энэ нь бага зэрэг мунхаг, мэргэн ухаангүй хэрэг биш гэж үү? Хамгийн наад зах нь, чи Бурханд дуулгавартай сэтгэлгүй хүн бөгөөд Бурханы хайрладаг зүйлийг хайрладаггүй, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаггүй юм байна. Эдгээр зүйлд хандах Бурханы хандлага ямар болохыг чи хардаггүй—Бурхан тэднийг үл тоодог; чи бүр яагаад тэгдгийг нь ч ухаардаггүй. Бурханы ажлын гурван үе шат бүрд Бурхан олон үг хэлсэн. Бурхан болон хүн төрөлхтний хооронд олон харилцан яриа байдаг бөгөөд эдгээр харилцан ярианаас Бурханы санаа зорилго, Бурханы зан чанар, мөн чанарыг харж болно. Гэвч Бурхан тодорхой хэрэг явдал дээр Сатантай хэрхэн харилцан ярилцдаг талаараа хэзээ ч ярьдаггүй бөгөөд тийнхүү Сатаныг илчилж, Сатаны үнэн дүр төрхийг, мөн Сатан Бурханд хэрхэн ханддагийг хүн төрөлхтөнд тодорхой харах боломж олгодог. Ийм хэрэг явдал маш олон байдаг ч Бурхан тэдгээрийг дурддаггүй. Яагаад Бурхан тэдгээрийг дурддаггүй вэ? Яагаад гэвэл тэдгээр зүйлийн талаар ярих нь чамд ямар ч ашиг тусгүй. Чамд хамгийн их ашиг тустай зүйл бол Бурханы амийн үгс юм; чамайг Бурханы өмнө ирж, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханаас эмээж, муугаас зайлах хүн болгож чадах эдгээр үг чамд хамгийн их ашиг тустай. Бурхан чамд хэрхэн амьдарч, хэрхэн ярихыг, түүнчлэн хүмүүс болон хэрэг явдлыг хэрхэн ялган таньж, янз бүрийн орчин, нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлж, мэргэн ухаантай байж сурахыг хэлж өгдөг—эдгээр нь бүгд чамд ашиг тустай. Бурхан чамд ашиг тустай бүхнийг хэлж, хийдэг. Бурхан чамд ашиг тусгүй ганц ч үг хэлдэггүй. Бурханы хувьд тэр үгсийг хэлэх нь дэндүү амархан биш гэж үү? Тэгвэл Тэр яагаад тэдгээрийг хэлдэггүй вэ? Яагаад гэвэл завхарсан хүн төрөлхтөнд тэр үгс хэрэггүй. Эдгээр цуу яриа нь диаволууд болон Сатаны үгтэй дүйцэх бөгөөд Бурхан тэдгээрийг үл тоодог, тиймээс чи ч бас тэдэнтэй тэмцэлдэх ёсгүй. Ойлгож байна уу? (Ойлгосон.) Ойлгосон бол чи хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэж байгаа, тийм үү? Цуу яриаг задлан шинжлэх, цуу яриаг няцаах, цуу ярианы эх сурвалжийг хайх гэх мэт зүйлд хүч хөдөлмөрөө бүү үр. Хэрвээ чамд Бурханыг гэрчлэх зүрх сэтгэл үнэхээр байгаад, гэрчлэлдээ бат зогсож, Бурханы сайшаалыг олохыг хүсэж байвал чиний хэлж чадах маш олон үг, хийж чадах маш олон зүйл бий. Бурханы хүмүүсийг хангадаг үг болон үнэн нь чамаас тунгаан бодож, туулж мэдрэхийг шаарддаг, ингэснээр тэдгээр нь чиний өөрийн хэрэгжүүлэлтийн зарчим болон зам болж, эцэстээ чиний өөрийн амь болдог. Чи үүнийг хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаа, эрч хүчээ зарцуулах шаардлагатай. Хэрвээ чи мунхаг, тэнэг байж, цуу ярианд үргэлж хүч хөдөлмөрөө үрж, ертөнцөд үргэлж нэрээ цэвэрлэж, өөрийгөө ойлгуулахыг хүсвэл энэ нь гай дуудна; чи үнэнийг олж авахгүй, эдгээр ертөнцийн цуу ярианд бүрмөсөн орооцолдож, туйлдана. Эцэст нь чи аливааг тодорхой тайлбарлаж чадахгүй. Яагаад тодорхой тайлбарлаж чадахгүй гэж? Яагаад гэвэл чи диаволтой нүүр тулж байгаа бөгөөд тэр улаан цайм худал ярьдаг. Одоо диавол юу гэж хэлж байна вэ? Агуу улаан луу: “Хятад улс бол дэлхийн дэг журмыг хамгаалагч, дэлхийн энх тайвныг хамгаалагч бөгөөд дэлхийн энх тайван, дэг журмыг сахихад түүний үүрэг оролцоо маш чухал” гэж хэлдэг. Түүний хэлдэг үгсийн аль нь баримт вэ? Эдгээр үг баримт мөн үү? Чи эдгээр үгийг сонсох үед уур чинь хүрдэггүй гэж үү? Үүнийг сонссоныхоо дараа чи, Сатан ийм зүйл хүртэл хэлдэг үнэхээр ичгүүргүй юм даа гэж боддог. Чи яагаад түүнтэй маргалдана гэж? Чи мунхаг байгаа хэрэг биш үү? Энэ бол ийм л төрлийн зүйл—Бурхан түүнийг зөвхөн үйлчлэл үзүүлэхэд л ашигладаг, түүнийг аварч, өөрчлөх санаа Бурханд огтхон ч байхгүй. Түүнтэй маргалдах нь мунхаг хэрэг биш гэж үү? Ийм тэнэг зүйл бүү хий. Ухаалаг хүмүүс эдгээр цуу яриаг сонсдоггүй, тэдгээрт хазаарлагддаг ч үгүй. Зарим хүн: “Цуу яриаг сонссоны дараа би үймэрдэг!” гэж хэлдэг. Тэгвэл чи зүрх сэтгэлдээ залбирч, үнэнийг ашиглан ялган таньж, дараа нь тэр диаволууд болон Сатаныг хараах ёстой, тэгвэл эдгээр цуу яриа зүрх сэтгэлд чинь нөлөө үзүүлэхээ болино. Өөр нэг арга бий: Чи мөн чанарыг нэвт харах ёстой. Чи: “Бурханы үйлдэл миний үзэлтэй нийцэхгүй, завхарсан хүн төрөлхтөнд яллагдаж, гологдсон ч Тэр бол үнэн, харин диаволууд болон Сатанд үнэн байхгүй гэдгийг би хардаг. Би Бурханд итгэхээр шийдсэн! Зөвхөн Бурхан л намайг аварч чадна. Түүнд Бурханы мөн чанар бий, Тэр бол Бурхан, Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Диаволууд болон Сатан Бурханыг хэчнээн их эсэргүүцсэн ч тэдэнд үнэн байхгүй, би диаволууд болон Сатаны үгэнд итгэхгүй!” гэж хэлдэг. Чамд ийм итгэл байна уу? (Байна.) Хэрвээ чамд ийм итгэл байгаа бол чи ямар ч хүн, үйл явдал, зүйлсээс болж үймрэх ёсгүй бөгөөд Сатаны төөрөгдөлд бүр ч орж, дайралтад нь өртөх ёсгүй. Тэгвэл чи яах ёстой вэ? Үүнийг үл тоо; зүгээр л үнэнийг эрэлхийлж, гэрчлэлдээ бат зогсоход анхаарлаа төвлөрүүл, тэгвэл Сатан шившиг болно.

Сая бид чуулган дотор цуу яриа тараахтай холбоотой зарим асуудлын талаар нөхөрлөлөө. Ихэнх хүн Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнцөөс зарим нэг цуу яриа сонссон байдаг; бид сая бас эдгээр цуу ярианд хэрхэн хандаж, зохицуулах талаар нөхөрлөсөн. Хүмүүс үнэн-зарчмыг ойлгомогцоо цуу ярианы төөрөгдөлд орж, үймүүлэгдэхгүй. Чуулганд цуу яриа тараадаг хүн гарч ирэх үед, тэд ямар ч төрлийн цуу яриаг ямар ч арга барил, өнгө аясаар тараасан бай, бид үүнд хэрхэн хандах ёстой вэ? Бид хөндлөнгөөс оролцолгүйгээр зөнд нь орхих ёстой юу, эсвэл тэр хүнийг ил болгож, задлан шинжилж, шийдвэрлэх ёстой юу? Аль арга нь зарчимд нийцэх вэ? “Үг хэлэх эрх чөлөө гэж байдаггүй юм уу? Яагаад тэр хүнийг яриулж болохгүй гэж? Зүгээр л яриулчих. Цуу яриаг сонссоны дараа хүн бүр тэдгээрийг юу болохыг нь ялган таньж чадмагц эдгээр диаволын үгэнд итгэхээ больж, цуу яриа аяндаа нуран унана” гэж хэлэх зарим хүн бий. Нөгөө зарим нь: “Тэд цуу яриа тарааж, Бурханыг гүтгэхийг нь хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэдэнд Бурханыг гүтгэсэн зүйл хийхийг нь зөвшөөрч болохгүй. Бид тэднийг сэрээхийн тулд сургамж өгөх ёстой. Бурхан биднийг аврахын тулд үг хэлж, ажиллахдаа маш их зовлон туулсан байхад тэд цуу яриа тарааж байна. Тэдэнд мөс чанар алга! Тэднийг харааж байж л бидний үзэн ядалт намдана; хэрвээ бид тэднийг шийдэхгүй бол Бурханы итгэлийг хөсөрдүүлж байгаа хэрэг болно” гэж хэлдэг. Аль арга нь сайн бэ? Эдгээр арга барил бүгд сайн биш. Бидний өмнө нь нөхөрлөснөөр, цуу яриа тараадаг хүмүүс гарцаагүй ямар ч сайн зүйл биш бөгөөд ийм хүмүүсийг ялган таних шаардлагатай. Хэрвээ тэд зөвхөн хааяа нэг цуу яриа тараадаг бол тэдэнд анхааруулга өгөх ёстой. Хэрвээ тэд байнга цуу яриа тараадаг бол тэднийг ил болгож, задлан шинжилж, дараа нь чуулганаас зайлуулах ёстой, ингэснээр тэд цаашид хүмүүсийг төөрөгдүүлж, хорлож чадахгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Та нар үүнийг ингэж зохицуулах уу, эсвэл чуулганы удирдагчид тушаал өгөхийг хүлээх үү? Хэн нэгэн байнга цуу яриа тараадаг, цуглаанд ирэх болгондоо эдгээр зүйлийн талаар ярьдаг, хэзээ ч Бурханы үгийг уншдаггүй, хэзээ ч залбирдаггүй, магтан дуу сурдаггүй, түүгээр ч барахгүй Бурханы үгийн талаарх туршлагаар олсон ойлголтоо хуваалцдаггүй бөгөөд хэн нэгэн Бурханы үгийн талаар нөхөрлөж, туршлагын гэрчлэл хуваалцах үед тэд жигшиж, зэвүүцдэг атлаа шүтлэггүй хүмүүсийн цуу ярианд тэгж зэвүүцдэггүй, харин ч тэдгээрт маш их догдолдог болохыг нь олж мэдмэгц—энэ бүхнийг мэдмэгцээ, тийм хүнд яагаад найрсаг хандах ёстой гэж? Тэд бол Бурханы сонгосон хүмүүсийг Бурханыг дагахад нь үймүүлэхийн тулд чуулганд шургалсан Сатаны зарц гэдэг нь тодорхой байна. Чи тэдний үймүүлэхийг өршөөх үү? (Үгүй.) Хэрвээ чи өршөөхгүй юм бол босож зогсоод: “Тэр тэр чуулганд ирж, үргэлж цуу яриа тараадаг, Бурханы үгийг уншдаггүй, Бурханы үгийн талаарх туршлагаар олсон ойлголтоо хуваалцдаггүй. Тэр бол үл итгэгч, тэднийг чуулганаас зайлуулах ёстой. Хэн нэгэнд татгалзах зүйл байна уу?” гэж хэл. Хэрвээ бүгд татгалзах зүйлгүй гэж хэлээд, зөвшөөрч гар өргөвөл тэр хүнийг цэвэрлэх ёстой. Цуу яриа тараагчтай ингэж харьцах нь сэтгэл тэнийм биш гэж үү? (Тийм.) Ийм хүмүүстэй ингэж л харьцах ёстой.

Г. Бурханы үгийг буруу тайлбарлаж, Бурханы ажлыг шүүдэг хэд хэдэн төрлийн үндэслэлгүй цуу яриаг ялган таних

Бидний дөнгөж сая ярьсан цуу ярианы төрлүүд хаанаас гардаг вэ? Тэдгээр нь агуу улаан луунаас, шашны ертөнцөөс, мөн шүтлэггүй хүмүүсээс гардаг. Гадаад ертөнцөөс ирэх цуу ярианаас гадна чуулган доторх зарим хэллэг, хов жив бас бий. Тэр ч бүү хэл Бурхан, Бурханы ажил, Бурханы өдөр болон Бурханы зарим үгийн талаар, мөн Бурхан болон Түүний ажилтай холбоотой зарим нууцын талаар шал худал ярианууд байдаг бөгөөд хүмүүс эдгээрийг өөрсдийн төсөөлөл, үзэлд үндэслэн, эсвэл ташаа мэдээлэл, үндэслэлгүй таамаглалыг байнга дамжуулж байгаадаа тулгуурлан бий болгодог. Хүмүүс ийм хэллэг, хов жив, ярианд давс хужир нэмдэг учраас эдгээр цуу яриа үүсдэг. Цуу яриа үүсмэгц цуу ярианд дуртай зарим хүн үүнийг тараах ажилд урам зоригтой хандаж, цуу яриаг бодит мэт үзэж, хаа сайгүй тарааж, маш тод томруун, дэлгэрэнгүй дүрсэлдэг тул хэргийн бодит байдлыг мэддэггүй, үнэнийг ойлгодоггүй, мунхаг, мэдлэггүй зарим хүнийг эдгээр цуу яриа үнэхээр төөрөгдүүлдэг. Төөрөгдөлд орсныхоо дараа тэд нөлөөнд орж, үймүүлэгддэг үү? (Тийм ээ.) Эдгээр нь бас чуулганд гарч ирдэг нийтлэг асуудал юм. Хэдийгээр эдгээр цуу яриа Бурхан болон Бурханы гэрийг гүтгэж, дайрдаг цуу яриатай харьцуулахад юу ч биш—Бурханыг гүтгэдэггүй, доромжилдоггүй—мөн Бурханы ажлыг огт үймүүлж, хохироодоггүй ч гэлээ зарим хүний амь-оролтод нөлөөлдөг тул зогсоох ёстой. Жишээ нь, зарим хүн үнэн мэт боловч худал үгийг сонсоод зүрх сэтгэлдээ итгэж, эргэн тойрныхоо ойр дотнын хүмүүст хурдан тараадаг. Цуу яриа эргэлдэх тусам нарийн ширийн мэдээлэл нь улам олон, бүрэн болж, эцэст нь тухайн цуу яриа бодит үйл явдал мэт санагдаж эхэлдэг. Цаг хугацаа, газар, дүрүүд гэх мэт элементүүд бүгд байрандаа байгаа—ийм цуу яриа олон нийтэд тараагдах нөхцөлийг хангадаг биз дээ? Ямар мэдээлэл тархаж байна вэ? Цуу яриа тараагч “Өнөөдөр би чамд хэлэх ёстой нэг чухал зүйл байна. Хэлэхгүй бол дотор минь тавгүй мэдрэмж төрнө; бүр Бурханы үгийг уншихад ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Би энэ хэрэг явдалд маш их догдолж байна. Бурханд итгэдэг бидэнд одоо эцэст нь найдвар бий боллоо!” гэж хэлдэг. Найдвар байгааг сонсоод хүн бүр сонирхож, урам зоригтой болдог; энэ сэдэв маш их анхаарал татдаг. “Бурханы ажил удахгүй дуусах гэж байна. Бурханы урьд нь зөгнөсөн, Түүний ажлын төгсгөлтэй холбоотой хэд хэдэн шинж тэмдэг хэдийнээ илэрсэн. Жишээ нь, нар сарны байдал, Өрнө, Дорно дахь нөхцөл байдал, улс орон бүр дэх Бурханы сонгосон хүмүүсийн тоо, хэдэн хүн үүргээ гүйцэтгэж чадаж байгаа гэх мэт—Бурханы ажил дуусгавар болж байгаагийн эдгээр шинж тэмдэг одоо бидний өмнө байна. Бид хурдан бэлдэх хэрэгтэй!” гэж тэд хэлдэг. “Бид юу бэлдэх ёстой вэ?” гэж хэн нэгэн асуухад цуу яриа тараагч: “Бид сайн үйл бэлдэж, хоол хүнс бэлдэж, бүх хадгаламжаа Бурханд өргөл болгон хурдан өгөх ёстой, тэгвэл бид сайн хүрэх газрыг олж авч чадна” гэж хэлдэг. Тэд бас “Тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр, тийм цагт бид тодорхой газар цуглах хэрэгтэй, тэнд Бурхан биднийг авч явахаар хүлээж байх болно. ‘Хэрвээ чи бүх зүйлийг орхихгүй бол Миний шавь байх эрхгүй, Миний дагагч байх эрхгүй’ гэж Бурхан хэлсэн. Одоо Бурханы өдөр эцэст нь ирж, Бурханы үг биеллээ. Бид ертөнцийн бүх зүйлийг, ирээдүй, карьераа төдийгүй гэр бүл, хамаатан садан, махан биеийн харилцаагаа орхих ёстой. Бид ертөнцийн бүх ээдрээ бартааг хаях ёстой; бид Бурхантай уулзах гэж байна!” гэж хэлдэг. “Энэ үнэн үү?” гэж ихэнх хүн асуухад цуу яриа тараагч: “Тийм ээ, би байшин, машинаа зарж, хадгаламжаа татаж авсан. Хэрвээ чи надад итгэхгүй байгаа бол Бурханы үгийг хар. Нэг бүлгийн тодорхой нэг өгүүлбэрийг тайлж уншвал хаяг илэрдэг, өөр нэг бүлгийн тодорхой нэг хэсгийг тайлж уншвал он, сар илэрдэг…” гэж хэлдэг. Үүнийг сонсоод сэтгэл үймрэхгүй хүн байна уу? Эдгээр үгийг ялган таньж чадах хүн байна уу? Эдгээр нь хүмүүсийн маш их санаа зовдог зүйл биш гэж үү? Эдгээр нь хүмүүсийн удаан хугацаанд найдаж ирсэн зүйл биш гэж үү? Зарим хүн үүнийг сонсоод, дараа нь Бурханы үгийг хараад, үнэхээр таарч байна гэж бодоод нөөц төлөвлөгөө бодож эхэлдэг. Хэдийгээр зарим хүн дотроо эргэлзэж байсан ч үнэн байгаасай гэж горьдож “Хэдийгээр заасан он, өдөр нь жаахан зөрж байгаа ч гэлээ ядаж тодорхой огноо, цаг байгаа болохоор бидэнд найдвар байна” гэж боддог. Тэд үнэндээ итгэхгүй байгаа ч үүнд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдаг. Энэ анхаарал юуг илтгэж байна вэ? Энэ нь хүмүүс эдгээр зүйлийн нөлөөнд амархан орж, үймэрдгийг харуулж байна. Иймэрхүү цуу яриа чуулганд өргөн тархаж эхэлмэгц хүмүүсийн 80-90 хувь нь туйлын их догдолж, маш их сэтгэл нь хөдөлж “Бидний найдаж байсан өдөр эцэст нь ирж байна! Бурхан бидний залбирлыг сонсжээ! Бурхан бидэнд хайртай, биднийг орхиогүй!” гэж боддог. Цуглааны үеэр ийм сэдвийг тараах нь ямар үр дагавартай байх вэ? Хүн бүрийн сэтгэл хөдлөлд нөлөөлөх үү? Хүмүүс хүссэн ч үүнээс татгалзаж чадахгүй; цуу ярианы өгүүлбэр бүр зүрх сэтгэлийг нь хөндөж, итгэхгүй байхын аргагүй болгоно. Хүмүүс эдгээр үгэнд итгэх магадлал хамгийн өндөр; зуун хувь итгэлтэй биш байсан ч үнэн байгаасай гэж хүсэж “Бурханыг дагахдаа бид хэчнээн их бэрхшээл туулснаа эргэцүүлэн бодоход—ертөнцөд гологдож, засгийн газарт мөрдөгдөж, шашны ертөнцөд хавчигдаж, арай ядан амьсгаа авч, байнгын айдас дунд амьдарч ирсэн—энэ өдрүүд хэзээ дуусах вэ? Бурханы өдөр одоо эцэст нь ирлээ!” гэж боддог. Эдгээр бодол зүрх сэтгэлийг чинь догдлуулна: “Бид Бурханы төлөө өөрсдийгөө маш их зарлагадсан, Бурханыг дагах итгэл маань эрс шийдэмгий билээ; бидний сонсож байгаа зүйл үнэн байх ёстой. Бид цаашид энэ ертөнцөд тэнүүчилж, зовох ёсгүй—бид тэгэхгүй байх эрхтэй!” Чамд ийм бодол төрж, энэхүү цуу ярианд ийм их итгэж, ихэд сонирхож байх үедээ чи Бурханы үгийг уншихыг хүсдэг үү? Энэ үед Бурханы үгийн аль ч хэсгийг унших нь илүүц санагдахгүй гэж үү? Чамд: “Бурханы үгийн талаарх туршлагаар олсон ойлголтоо хуваалцах нь одоо яагаад ийм хэрэгцээгүй санагдаж байна вэ? Одоо Бурханд залбирах шаардлагагүй болсон биз дээ? Бурханы өдөр ирсэн, бид удахгүй Бурхантай нүүр тулан уулзана, тиймээс одоо Бурханд залбирах нь бид Бурханыг хүндлэхгүй байна гэсэн үг биш үү? Бурханаас хол, махан биед амьдарч байхдаа бид санагалзах сэтгэлээ тайтгаруулахын тулд Бурханы үгийг унших хэрэгтэй байсан. Одоо бид энэ ертөнцөөс халих гэж байна, удахгүй Бурхантай биечлэн уулзана, тиймээс Бурханы үгийг унших шаардлагагүй. Бидний одоо хийж байгаа юу ч яг тэр жил, сар, өдөр, цагт Бурхантай уулзахтай адил чухал биш. Энэ ямар гайхалтай зүйл байх бол оо! Тэр өдөр, тэр газарт Бурхантай уулзахтай харьцуулахад Бурханы үгийг унших нь маш ач холбогдолгүй санагдаж байна” гэсэн мэдрэмж төрнө. Чи Бурханы үгийг уншихад анхаарлаа төвлөрүүлж чадахаа болино. Зүрх сэтгэл чинь тогтворгүй болж, тэр өдөр даруй ирээсэй гэж хүсэн тэмүүлнэ! Сэтгэл санааны энэ байдлыг илэрхийлэхэд хэцүү биш гэж үү? Ийм цуу яриа олон нийтийн таашаалд маш их нийцдэг бөгөөд чуулган дотор маш амархан тархаж мэднэ. Нэг хүн хоёр хүнд, хоёр хүн арван хүнд тарааж, цуу яриа улам бүр тархаж, нэг чуулганаас хоёр чуулганд, хоёр чуулганаас таван чуулганд хүрч, улам өргөн хүрээнд тархдаг. Үр дагавар нь юу вэ? Эдгээр цуу яриа хүмүүсийг Бурханд эргэлзэж, Бурханаас холдож, хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ хайрыг мартаж, гүйцэтгэх ёстой үүргээ мартаж, дагах ёстой замаа мартахад хүргэдэг. Оронд нь тэд Бурханы өдөр ирэхийг, ерөөл хүртэж чадах эсэхээ харахыг л нэгэн сэтгэлээр эрэлхийлдэг. Тэр өдөр үнэхээр ирж, юу ч болохгүй өнгөрөхөд л хүмүүс цуу ярианд итгэснээрээ аминдаа хор хүргэснийг ухаардаг. Тэр үед чи урьдынх шигээ болж, биеэ зөв авч явж, үүргээ баримталж, хоёр хөл дээрээ бат зогсон үнэнийг эрэлхийлж, бүх зүйл дээр үнэн-зарчмыг эрж хайж, Бурханы үгийн дагуу биеэ авч явж, үүргээ гүйцэтгэж чадах уу? Цаг хугацаа хэдийнээ өнгөрсөн байх бөгөөд буцааж авах боломжгүй. Үүнд хэнийг буруутгах вэ? Үнэнийг эрэлхийлдэг хүн хэзээ ч байгаагүй өөрийгөө буруутга. Чи хэт өндрийг мөрөөдөж, үр дүнд нь цуу ярианд хууртсан.

Бурханд итгэдэг ч үнэнийг ойлгодоггүй хүмүүсийн хувьд ганц цуу яриа тэднийг ёроолгүй ангал руу хөтөлж, сүйрүүлж чадна. Ёроолгүй ангал гэж юуг хэлж байна вэ? Уг нь чи Бурханд хэвийн итгэдэг байсан, аврагдах найдвар чамд байсан боловч ганц цуу яриа чамайг төөрүүлсэн. Чи өөрөө ч мэдэлгүй Сатаны төөрөгдөлд орж, Сатаны хэлсэн диаволын үгэнд итгэж, түүнийг дагасан. Сатаны чамд зориулж тавьсан замаар чи алхаж, эрэлхийлдэг бөгөөд цааш явах тусам зүрх сэтгэл чинь улам харанхуйлж, Бурханаас улам холдон төөрнө. Чи Бурханыг бүрмөсөн орхиж, голсон үедээ зүрх сэтгэлдээ Бурханд эргэлзээд зогсохгүй, илүү ноцтой нь Бурханы талаар гомдоллож, Бурханыг үгүйсгэдэг болно. Энэ цэгт хүрэх үед энэ нь чиний хувьд замын төгсгөл биш гэж үү? Ёроолгүй ангал энэ биш гэж үү? Энэ чиний харахыг хүсдэг зүйл мөн үү? Энэ цэгт хүрэх үедээ чи авралыг олж авч чадах уу? Үгүй, буцахад маш хэцүү. Яагаад? Яагаад гэвэл Бурхан ажиллахаа больсон, Ариун Сүнс ажиллахаа больсон, чи харанхуйгаар дүүрсэн. Бурхан та хоёрын хооронд өндөр хана боссон. Энэ юун хана вэ? Энэ бол Сатаны чамд суулгасан үзэл, төсөөлөл, цуу яриа, мөн хувийн хүсэл юм. Бурханы ялгамж чанар, мөн чанар, байр суурь гэх мэт эерэг зүйлсийн талаарх чиний мэдлэг гэнэт бүдгэрч, тэр ч бүү хэл аажмаар алга болдог. Энэ маш аймшигтай. Энэ нь ёроолгүй ангал руу унаж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм ээ.) Чи ийм нөхцөл байдалд орох үедээ үүргээ гүйцэтгэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлж чадах уу? Авралд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэх замаар алхаж чадах уу? Буцахад маш хэцүү гэж Би чамд хэлнэ. Энэ бол төөрөгдөлд орж байгаа хэрэг! Хэрвээ чи хоромхон зуур болгоомжгүй байж, төөрөгдөлд орвол ганцхан цуу яриа төсөөлшгүй үр дүнд хүргэж мэднэ. Тиймээс Бурханы ажлын талаарх ийм цуу яриа чуулганд гарч ирэх үед даруй зогсоож, хязгаарлах ёстой. Хүн хий хоосноос ямар нэг зүйл зохиож болохгүй, хүмүүсийг төөрөгдүүлж, уруу татан зөв замаас холдуулахын тулд хүмүүсийн сонсох дуртай элдэв худал яриаг зохиож болохгүй. Хүмүүс ийм сэдэвт дуртай байлаа ч зүрх сэтгэлдээ анхаарч, тараах нь хүнд ямар ашигтай вэ? Ямар ашиг олж болох вэ? Зарим хүн “Тэр хүн өөрийнхөө амаар ярьж байгаа юм чинь юу хүссэнээ хэлж болно шүү дээ. Тиймээс хүссэнээрээ яриг” гэж хэлдэг. Юу хэлж байгаагаас энэ нь шалтгаална. Хэрвээ энэ нь хүмүүсийг босгон байгуулдаг зүйл бол хэлж болно, тарааж болно—ямар ч аргаар тарааж болно. Гэвч эдгээр цуу яриа хүмүүсийг өчүүхэн төдий ч босгон байгуулдаггүй; зөвхөн хүмүүсийг төөрөгдүүлж, анхаарлыг нь сарниулж, эрэлхийллийг нь үймүүлж, зөв замаас гажиж, Бурхантай харилцах харилцаанд нь нөлөөлж, үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь нөлөөлж, чуулганы ажлын хэвийн дэг журамд нөлөөлдөг. Хүмүүс эдгээр цуу яриаг хүлээн авмагц гарах гарцгүй төөрдөг байшинд түгжигдсэнтэй адил болдог. Тиймээс эдгээр цуу яриаг сонсох үед, хэрвээ хэн нэгэн чамд ганцааранд чинь хэлбэл чи голох ёстой. Хэрвээ тэд бусдын дунд ярьж байвал чи голоод зогсохгүй ил болгож, задлан шинжлэх ёстой—илүү олон хүн төөрөгдөлд орохыг бүү зөвшөөр. Ялангуяа нэг хоёрхон жил, хоёр гуравхан жил итгэсэн хүмүүсийн хувьд, тэд хүрэх газар, Бурхантай уулзах, өргөгдөх зэрэг асуудлыг нэвт харж чаддаггүй, үнэнийг сонирхож эхлээгүй, итгэлдээ үнэнийг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх замгүй байдаг. Ийм нөхцөлд эдгээр цуу яриа тэднийг хамгийн амархан төөрөгдүүлж, нөлөөлдөг бөгөөд нэгэнт төөрөгдөлд орвол үр дагавар нь төсөөлшгүй байдаг. Яг л хор уухтай адил; ерөндөг байсан ч биед чинь хор хөнөөл учирсан хэвээр биш гэж үү? Чи амьд үлдлээ ч биед чинь учирсан зовлон, хор хөнөөлийг үл тоомсорлож болох уу? Тиймээс эдгээр цуу яриатай тулгарах үедээ чи ялган таньж, голох ёстой бөгөөд үлгэр домог гэж үзэхгүй, бодит үйл явдал гэж ч үзэхгүй байх ёстой. Зарим хүн эдгээр цуу яриаг онцгойлон сонирхож, хаа сайгүй тарааж, түгээдэг бөгөөд яг л үнэн юм шиг бусадтай хуваалцдаг. Үүний уг шинж нь юу вэ? Сатаны зарц нарын үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг энэ биш гэж үү? Ийм хүмүүсийг засаж, анхааруулах ёстой. Хэрвээ тэд гэмшихгүй бол зайлуулах ёстой. Хэрвээ хэзээ нэгэн цагт тэд ухаарч “Цуу яриа тараах нь буруу байсан; би Сатаны зарцын үүрэг гүйцэтгэж байж, дахиж хэзээ ч тараахгүй” гэж хэлбэл тэднийг ажиглаж болно: Хэрвээ тэд гэмшиж, сайн зан авир гаргавал чуулганд түр буцаан авч болно. Хэрвээ дахиж алдвал тэр үед тэднийг цэвэрлэх ёстой.

Бурханы ажлын талаарх цуу яриа үүгээр хязгаарлагдахгүй. Хүмүүс төсөөлөл, үзэл, мөн оюун санаагаа ашиглан дүн шинжилгээ хийж, шинждэг; тэд Бурханы үг болон янз бүрийн зөгнөл, мөн нийгэм, ертөнцөд болж буй янз бүрийн гамшиг, шинж тэмдэг, үйл явдлыг шинжиж, тэр ч бүү хэл зүүдэндээ тулгуурлан Бурханы ажлын талаар дураараа тайлбар хийдэг—тэд олон цуу яриа зохиодог. Олон хүн Бурханы үгийг тогтмол уншдаггүй, үнэнд тогтмол хүчин чармайлт гаргадаггүй, үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг эрж хайхад тогтмол хүчин чармайлт бүр ч гаргадаггүй. Оронд нь тэд “Бурханы илрэлт, ажил яаж эхэлсэн бэ? Хэн энэ бүхнийг эхлүүлсэн бэ? Хүмүүс ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Ямар үйл явдал болсон бэ?” гэх мэт асуултыг эргэцүүлдэг. Тэд эдгээр гадаад үзэгдэл, чуулганы захиргааны бүтэц, боловсон хүчин гэх мэтийг шинждэг. Энэ бүхнийг шинжсэнийхээ дараа тэд нэгтгэн дүгнэж, зарим нэг дүрэм журам юм уу үзэгдэл гэгчийг гаргаж ирээд, яг л үнэн юм шиг чуулганд тараадаг. Тэдгээрийг тараахдаа маш тод томруун, дэлгэрэнгүй дүрсэлдэг бөгөөд ялган таних чадваргүй хүмүүс Бурханы ажлыг хэлэлцэж байна гэж бодож ч мэднэ. Гэвч ялган таних чадвартай хүмүүс “Чи дэмий юм чалчиж, тэрс үзэл, ташаа онол гаргаж байгаа юм биш үү? Чи Бурханы ажлыг шүүж байгаа юм биш үү? Энэ бол ойлголт, туршлагаа хуваалцаж байгаа хэрэг биш—энэ нь үнэнтэй холбоогүй. Энэ бол цуу яриа зохиож байгаа хэрэг бөгөөд даруй зогсоох ёстой; эс бөгөөс зарим хүн төөрөгдөлд орно!” гэж боддог. Цуу яриа гэж тооцогдох эдгээр ташаа онол, тэрс үзэл нь үнэнтэй нийцдэггүй бөгөөд хүмүүсийн үнэний ойлголтыг үймүүлдэг. Цуу яриа тараах үйлдэл чуулганд гарч ирэх үед даруй зогсоох ёстой.

Бурханы ажлыг шүүдэг диаволын үг болох зарим цуу яриа бас бий. Жишээ нь, Бурхан хэнийг хайрладаг, хэнийг авардаг, хэнийг төгс болгодог тухайд зарим хүн өөрсдийн өчүүхэн ухааныг ашиглан ажиглаж, дүгнэлт хийж “Ертөнцөд чадвартай, албан тушаал хашиж байсан, аж ахуйн нэгжид хэлтсийн дарга юм уу гүйцэтгэх захирал байсан хүмүүс бурханы гэрт ирэхдээ шууд удирдагч болдог, эсвэл ерөнхий хэрэг, санхүүг шууд хариуцдаг. Энэ хүмүүс бол бурханы төгс болгодог хүмүүс” гэж хэлдэг. Цуу яриа зохиож байгаа хэрэг энэ биш гэж үү? Энэ үнэхээр цуу яриа зохиож байгаа хэрэг мөн. Цуу яриа гэж юу вэ? Энэ бол хариуцлагагүй ярьж, сохроор шүүж, баримттай нийцэхгүй байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийх явдал; эдгээр үг бүгд цуу яриа юм. Бусад хүн “Нөгөө хэн хэдэн арван мянган юанийн өргөл өргөсөн. Итгэл нь агуу юм, тэр хаанчлалд орж чадна” гэж хэлдэг. Энэ нь мөнгөгүй хүмүүсийг сөрөг болгож, хямрахад хүргэдэг; “Хэдийгээр би бас нэлээд хэдэн өргөл өргөсөн ч тэдний нэг удаа өргөсөн хэмжээнд ч хүрэхгүй юм байна. Энэ нь би аврагдаж, төгс болгуулж чадахгүй гэсэн үг үү? Бурхан над шиг хүнийг хүсдэггүй юм уу?” гэж тэд хэлдэг. Цуу яриа зохиодог бусад хүн тэр үед нь “Баячууд хаанчлалд орж чадахгүй; бурхан ядуусыг хүсдэг” гэж хэлдэг. Тэгэхэд тэр ядуу хүмүүс баярлаж “Хэдийгээр би их мөнгө өргөөгүй ч хаанчлалд орж чадна, харин баячууд гадна үлдэнэ” гэж хэлдэг. Цуу яриа зохиодог хүмүүс юу ч гэж хэлсэн, ядуу хүмүүст аль нэг талаар нөлөөлдөг; тэд энэ бүхэн ердөө л цуу яриа, диаволын үг гэдэг баримтыг нэвт харж чаддаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадвар дутмаг тул байнга төөрөгдөлд ордог. Цуу яриа зохиодог хүмүүс болон тараадаг хүмүүсийн аль аль нь диаволууд. Тэд хэчнээн их ярилаа ч, аль үг нь үнэн, аль нь худал болохыг, эдгээр үг яг хаанаас гарч байгааг, эдгээр үгийг тараах сэдэл нь яг юу болохыг, ямар зорилгод хүрэхээр найдаж байгааг нь чи мэдэхгүй. Хэрвээ хэн нэгэн эдгээр зүйлийг нэвт харж чадахгүй, цуу ярианд сохроор итгэж, тараавал тэнэг амьтан болж байгаа хэрэг биш үү? Тэнэг хүнийг бас өөдгүй новш гэж нэрлэдэг биш үү? Хэдийгээр энэ үг бүдүүлэг ч гэлээ Надад тун тохирсон санагддаг. Яагаад тохирсон гэж? Яагаад гэвэл ийм хүмүүс хариуцлагагүй ярьдаг. Тэд цуу яриаг хайхрамжгүй тарааж, тодорхой үзэгдэлд үндэслэн бодлогогүй дүгнэлт хийж, цуу яриа зохиож, дараа нь эдгээр цуу яриаг хайхрамжгүй тарааж, яг л бодит үйл явдал мэт үнэмшилтэйгээр дүрсэлдэг—үр дүнд нь энэ нь зарим хүнд нөлөөлж, үймүүлдэг. Тэд Бурханы үгийг уншдаггүй, үнэнийг ойлгодоггүй; тэд өдөржин чуулганд цуу яриа тарааж, дэмий юм чалчдаг. Өнөөдөр тэд хэн нэгнийг маш их өргөл өргөж байгааг хараад тэр хүнийг аврагдаж чадна гэж хэлдэг. Маргааш нь шоронд хоригдсон ч Иудас болоогүй хүнийг хараад “Тэр хүн бурхантай нэг зүрх сэтгэлтэй. Тэр хаанчлалд орж, сайн хүрэх газартай болж чадна. Ирээдүйд тэр бурханы гэрт хорин хотыг захирна; бидэн шиг явган цэргүүд тэдэнтэй зүйрлэшгүй” гэж хэлдэг. Энэ диаволын яриа биш гэж үү? Эдгээр нь цуу яриа биш гэж үү? (Тийм ээ.) Эдгээр үгийг хэлж байгаа хүмүүсийн сэдэл, зорилго ямар байхаас үл хамааран ийм үг зарим хүнд нөлөөлж, үймүүлэхгүй гэж үү? Зарим хүн итгэл багатай байдаг бөгөөд эдгээр цуу яриа, диаволын үгийг сонсоод “Би аврагдаж чадах болов уу? Бурхан намайг таалдаг болов уу?” гэж эргэцүүлж эхэлдэг. Тэд зүрх сэтгэлдээ өдөржин эдгээрийг бодож, эргэлзэж, санаа зовдог. Цуу яриа зохиодог хүмүүсийн үндэслэлгүй дэмий ярианаас болоод тэд аврагдах найдваргүй гэж боддог тул Бурханы өмнө ирж залбирдаг: “Бурхан минь, Та надад хайргүй гэж үү? Би Таны төлөө маш их зүйлээ хаясан. Би хэзээ Таныг сэтгэл хангалуун байлгаж чадах вэ?” Цээж нь гомдлоор дүүрэн байдаг. Юу ч болоогүй байхад эдгээр гомдол хаанаас гарч байна вэ? Эдгээр нь тэрхүү цуу ярианаас үүдэлтэй—энэ хүмүүс хорлогдож, унасан. Тэд ямар ч завхарсан зан чанар илчилсэн, ямар ч гэм буруу үйлдсэн бай, үүндээ хэзээ ч гэмшдэггүй, гэм буруугаа мэдэрдэггүй, үүнээсээ болоод хэзээ ч уйлдаггүй—ганц ч дусал нулимс унагадаггүй—гэвч цуу яриа зохиогчдыг өөрсөд шиг нь хүмүүс аврагдах найдваргүй гэж хэлэхийг сонсоод тэр даруй сэтгэлээр унадаг. Тэд нөлөөнд ороогүй гэж үү? Тэд нөлөөнд орж, үймүүлэгдсэн. Энэ хүмүүсийн биеийн хэмжээ төлөвшөөгүй, үнэнийг ойлгодоггүй, маш мунхаг. Цуу яриа зохиогчид ийм хүмүүсийг тоглоом тохуу хийхэд амархан гэж хардаг тул тэднийг мэхлэх гэж зарим цуу яриа зохиодог. Өнөөдөр тэд чамд аврагдах найдвар байна гэж хэлэхэд чи баярладаг; маргааш тэд чамайг аврагдах найдваргүй гэж хэлэхэд чи уйлж, сэтгэлээр унадаг. Чи яагаад тэднийг сонсдог юм бэ? Чи яагаад үргэлж тэдэнд хазаарлагддаг юм бэ? Тэд эцсийн шийдвэрийг гаргадаг гэж үү? Тэд сайндаа л алиа салбадайнууд төдий. Тэдний хувь заяа хүртэл Бурханы гарт байдаг, тэгэхээр тэдэнд бусдыг үнэлж дүгнэх ямар эрх байна вэ? Хэн аврагдаж чадах, хэн чадахгүйг, ямар төрлийн хүмүүс төгс болгуулж чадах, чадахгүйг хэлэх ямар эрх тэдэнд байна вэ? Тэд үнэнийг ойлгодог уу? Тэдний аль үг нь Бурханы санаа зорилго, Бурханы үгтэй нийцэж байна вэ? Тэдний ганц ч үг Бурханы үгтэй нийцдэггүй байтал чи яагаад тэдэнд итгэдэг юм бэ? Чи яагаад тэдэнд үймүүлэгддэг юм бэ? Энэ нь мунхаг байдлаас үүдэлтэй биш гэж үү? (Тийм ээ.) Энэ нь мунхаг, мэдлэггүй байдлаас болсон уу, эсвэл биеийн хэмжээ чинь хэтэрхий жижиг, үнэнийг ойлгодоггүйгээс болсон уу гэдгээс үл хамааран, ямартай ч чуулганд цуу яриа тараадаг хүмүүс хамгийн жигшүүртэй. Тэднийг ялган таньж, ил болгож, дараа нь хязгаарлах юм уу зайлуулах ёстой.

“Нөгөө хэнийг хараач, тэгш сайхан царай зүстэй болохоор чуулганы удирдагчаар сонгогдсон. Нөгөө хэн нийгэмд амжилттай яваа, харсан хүн бүр түүнд сайн; бурханд итгэдэг болсноос нь хойш ах эгч нар ч түүнд сайн, бурхан ч түүнд сайн” гэж зарим хүн хэлдэг. Эдгээр үгэнд ганц ч болов зөв мэдэгдэл байна уу? (Үгүй.) Яагаад? (Тэдгээр нь үнэнтэй нийцдэггүй.) Зөв, эдгээр үг үнэнтэй нийцдэггүй, бүгд диаволын яриа. Зарим нь “Нөгөө хэний гэр бүл баян, амьдралын нөхцөл сайтай, мэдлэгтэй. Тиймээс бурханы гэрт тэд санхүү, ерөнхий хэргийг хариуцдаг. Тэд хэрэгцээтэй бөгөөд энэ үүргийг хариуцаж чадна. Бурхан үүнийг урьдчилан тогтоосон” гэж хэлдэг. “Бурхан урьдчилан тогтоосон” гэж нэмсэн нь энэ мэдэгдлийг үнэнтэй нийцдэг болгох уу? Энэ диаволын яриа биш гэж үү? Ийм диаволын яриаг нийтэд нь цуу яриа гэж нэрлэдэг. Баримттай нийцэхгүй, Бурханы урьдчилан тогтоосон баримттай зөрчилдсөн аливаа хариуцлагагүй мэдэгдэл бол бодлогогүй үг, дураараа хийсэн дүгнэлт юм; ийм мэдэгдэл бүгд цуу яриа юм. Яагаад тэдгээрийг цуу яриа гэж тодорхойлдог вэ? Яагаад гэвэл эдгээр мэдэгдэл гармагцаа зарим хүний хэвийн сэтгэлгээ, эрэлхийллийн зорилгыг үймүүлж, хохироодог тул цуу яриа гэж тодорхойлдог. Бурханы үгийн дагуу бол, хүмүүсийн төрсөн газар, гэр бүлийн гарал үүсэл, гадаад төрх, боловсролын түвшин гэх мэтийг Бурхан урьдчилан тогтоосон гэж л Бурхан хэлдэг; аль ч ангиллын хүмүүсийн гадаад төрх, нийгмийн гарал үүсэл, төрөлх нөхцөл нь ерөөгдөх нөхцөл болно гэж Тэр хүмүүст хэзээ ч хэлээгүй. Хүмүүсээс Бурханы шаарддаг цорын ганц стандарт бол үнэнийг эрэлхийлж, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг байх явдал юм. Энэ л хамгийн чухал. Хэрвээ Бурханы үгэнд ямар нэг зүйлийг тодорхой хэлээгүй, энэ нь зөвхөн хүмүүсийн субьектив төсөөлөл юм уу таамаглалын үр дүн бол ийм мэдэгдлийг бас цуу яриа гэж үздэг. Хүмүүс хэн нэгнийг ерөөгдөж чадах эсэхийг үргэлж өөрсдийн ажиглалт, ойлголтоор, мөн өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн шүүхийг хүсдэг. Тэгээд тэд бусдын үнэний эрэлхийлэлд нөлөөлөхийн тулд эдгээр ташаа онолыг гаргаж, хэн аврагдаж чадах, хэн чадахгүйг, хэн Бурханы ард, хэн хөдөлмөрчид болохыг дураараа шийддэг. Эдгээр нь бүгд цуу яриа. Цуу яриаг бид бас диаволын үг гэж нэрлэж болно. Ямар төрлийн цуу яриа, диаволын үг гарч ирснээс үл хамааран чуулганы удирдагчид даруй урагш гарч ирж, тэдгээрийг зогсоож, хязгаарлах ёстой; мэдээж, хэрвээ аль нэг ах эгч ялган таних чадвартай бол тэд бас урагш гарч ирж, цуу яриа хаанаас гарч байгаа, уг чанар нь юу болохыг задлан шинжилж, ялган таних ёстой. Энэ ах эгч нар эдгээр зүйлийн талаар ойлголттой болох үедээ эдгээр цуу яриаг няцааж, маргахаар босож зогсохын зэрэгцээ цуу яриа тарааж байгаа хүмүүсийг хязгаарлаж, хамтдаа тэднийг буруушаан шүүмжилж чадна. Тэд үүнийг хэрхэн хийх ёстой вэ? Тэр хүмүүсийг бүх хүний өмнө ил тод буруушаах замаар: “Чиний ярьж байгаа зүйл бүгд цуу яриа, диаволын яриа, Бурханы үгтэй нийцэхгүй, бидний хэрэгцээтэй ч нийцэхгүй байна. Хэрвээ чи сануулгыг үл тоон цуу яриа тараасаар байвал бид чамайг зайлуулж, цуу яриа зохиож, чуулганд үймээн дэгдээх боломжгүй болгоно!” гэж хэлэх ёстой. Ийм хэрэгжүүлэлт ямар вэ? (Сайн.) Ингэж хийх нь үнэн-зарчимтай нийцдэг. Хэрвээ чи хувийн туршлагаар олсон ойлголтоо нөхөрлөж, хүмүүсийг босгон байгуулах зүйл ярьж байгаа бол яаж ч ярьсан зүгээр. Чи албан ёсны ч бай, ярианы хэллэг ч бай, дуртай үгээ ашиглаж болно; бүгдийг зөвшөөрнө. Чиний хийж болохгүй цорын ганц зүйл бол цуу яриа тараах юм.

Д. Үндэслэлгүй цуу ярианы хор хөнөөл

Чуулган дотор тархдаг цуу яриа нь зөвхөн Бурханыг үгүйсгэх юм уу Бурханы ажлыг шүүх тухай биш; өөр төрлийн цуу яриа бас байдаг. Эдгээр цуу яриаг ялган таньж, задлан шинжлэх хэрэгтэй бөгөөд тэдгээрийг бас зогсоож, хязгаарлах ёстой. Товчхондоо, цуу яриа бол яавч сайн зүйл биш; хүмүүст ямар ч ашиг тус авчирдаггүй. Зарим хүн “Тэдгээрийн яг юу ярьж байгааг олж харж, тэдгээрээс ялган таних чадвар, мэргэн ухаан олж авахын тулд би цуу яриаг сонсмоор байна” гэж хэлдэг. Хэрвээ чамд үнэхээр ялган таних чадвар байгаа бол, мөн цуу ярианд үймүүлэгдэхээс айхгүй бол чи сонсож болно, гэхдээ үр дагавар нь юу байх вэ? Хэрвээ чи будилж, Бурхан болон Бурханы ажилд эргэлзэж эхэлбэл аюултай; энэ нь чи төөрөгдөлд орсон гэсэн үг. Хэрвээ чи ялган таньж чадахгүй, харин ч төөрөгдөлд орвол төвөгтэй биш гэж үү? Чамд тийм биеийн хэмжээ бий юу? Чамд өөрт чинь итгэл байгаа гэж боддог ч чи үнэнийг ойлгодог уу? Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол чиний итгэл жинхэнэ биш бөгөөд чи бас л төөрөгдөлд орно. Хэрвээ чи зарим үнэнийг ойлгодог, Бурханы талаар зарим нэг жинхэнэ мэдлэгтэй, эдгээр цуу яриаг ялган таньж, эсэргүүцэж чаддаг бол тэдгээрийг сонсоод мэргэн ухаан олж авч чадна. Хэрвээ чамд өөрт чинь итгэл л байгаа гэж боддог ч үнэндээ энэ итгэл чинь хараахан жинхэнэ биеийн хэмжээ болоогүй, чи үнэнийг хараахан ойлгодоггүй бол үнэхээр цуу ярианаас жинхэнэ ялган таних чадвар, мэргэн ухаан олж авах чамд маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Цуу яриа хаанаас гардаг вэ? Сатанаас ирдэг. Сатан цоорхой бүрийг ашиглаж, боломж бүрийг шүүрэн авч, Бурханы үгэнд ашигласан үг хэллэгийг шилж сонгон, Бурханы үгэн дотроос барьц болгон ашиглаж болох зүйлийг олж авч, Бурханы үгийг хам утгаас нь салгаж авдаг. Энэ нь үндэслэлтэй мэт санагддаг ч үнэн хэрэгтээ хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд хам сэдвээс нь салгаж авсан байдаг. Энэ цуу яриаг сонссоныхоо дараа үнэнийг ойлгодоггүй хүмүүс дотроо: “Тэдний хэлж байгаа зүйл Бурханы үгэнд үндэслэлтэй байна. Зөв байх ёстой. Цуу яриа байж таарахгүй биз дээ?” гэж боддог. Үр дүнд нь тэд төөрөгдөлд ордог. Зарим цуу яриа илэрхий бөгөөд ялган танихад амархан байдаг. Гэвч зарим цуу яриаг ялган танихад хэцүү; өнгөн дээрээ баримттай нийцэж байгаа мэт боловч мөн чанар нь тийм биш байдаг. Эдгээр цуу яриа өнгөн дээрээ Бурханы үгийн үгчилсэн утгатай нийцэж байгаа юм чинь зөв гэж бүү бод. Үнэндээ эдгээр мэдэгдлийн олонх нь хоосон онол, урхи занга бөгөөд хүмүүсийг босгон байгуулдаггүй, ашиг тус авчирдаггүй. Эдгээр мэдэгдлийг бүгдийг нь голох ёстой. Хүмүүсийн Бурханы үгийг ойлгох хэмжээ харилцан адилгүй, Бурханы ярьдаг хам утга нь ч бас өөр байдаг учраас Бурханы үгийг сохроор хэрэглэж, тайлбарлах нь алдаа гаргахад хүргэх хамгийн их магадлалтай юм. Сатан Бурханы үгийг хам утгаас нь салгаж авч, буруу тайлбарлах замаар хүмүүсийг төөрөгдүүлэх нь олонтоо. Библи юм уу Бурханы үгэнд үндэслэн Бурханы ажлыг ялласан аливаа яллалт бол Сатаны заль мэх, хүмүүсийг төөрөгдүүлэх арга хэрэгсэл юм; тэдгээр нь урхи занга бөгөөд ийм мэдэгдлийг бүгдийг нь голох ёстой. Өнгөн дээрээ цуу яриа бол ердөө л нэг хоёр үг, эсвэл хэдхэн үг; айгаад байхаар зүйл биш, айх ч хэрэггүй. Айх ёстой зүйл бол Библи юм уу хам утгаас нь салгаж авсан үнэн дээр үндэслэн дүгнэлт гаргадаг цуу яриа юм. Энэ нь хүмүүсийг хамгийн их төөрөгдүүлж чаддаг; энэ л хүмүүсийн оюун санааг хамгийн их үймүүлдэг зүйл юм. Энэ нь ялган таних чадваргүй хүмүүсийг бүдрэхэд хүргэнэ. Зөвхөн үнэнийг ойлгодог хүмүүс л ийм төөрөгдүүлэм диаволын яриаг ялган таньж чадна. Жишээ нь, зарим хүн Бурханы зарим үгийг олж, Бурхан энэ төрлийн хүнийг хайрладаг, тэр төрлийн хүнийг хайрладаггүй, Бурхан энэ төрлийн хүнийг авардаг, тэр төрлийн хүнийг авардаггүй, Бурхан энэ төрлийн хүмүүсийг таягдан хаядаг, тэр төрлийн хүмүүс Бурханд ямар ч хамаагүй гэх мэтээр хэлэх үндэслэл болгон ашигладаг. Эдгээр мэдэгдэл нь дүгнэлт биш гэж үү? Эдгээр дүгнэлт үнэндээ Бурханы үгтэй нийцдэггүй. Тэдний олсон үндэслэлүүдийг үнэндээ хам утгаас нь салгаж авсан; тэдгээр нь өөр өөр хам утгад хамаардаг, өөр өөр мэдэгдэл юм. Энэ бол туйлын буруу тайлбар. Тэд мөн чанарыг нэвт харж чаддаггүй, дүрэм журмыг дур зоргоороо хэрэглэдэг. Гэвч ялган таних чадваргүй хүмүүс эдгээр ташаа онолыг сонссоныхоо дараа хорлогдож, төөрөгдөлд орж, хэлсэн зүйл нь Бурханы үгэнд үндэслэсэн тул үнэн зөв байж таарна гэж бодоод зүрх сэтгэлдээ сөрөг болдог. Тэд дараа нь эдгээр ташаа онолын алдааг олохын тулд Бурханы үгийг анхааралтай уншдаггүй, харин үнэн гэдэгт нь бүрэн итгэдэг. Тэд төөрөгдөлд орж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ үнэнийг ойлгодог хэн ч тэдэнтэй нөхөрлөхгүй бол энэ нь маш аюултай. Наад зах нь, энэ хүмүүс зургаан сараас нэг жилийн хугацаанд сөрөг болж мэднэ; энэ нь тэдний амь-оролтыг саатуулаад зогсохгүй, хэрвээ тэд ухарч, итгэхээ боливол бүрмөсөн сүйрч, Бурханы авралыг бүрэн алдана. Тиймээс биеийн хэмжээ багатай, үнэнийг ойлгодоггүй хүмүүс Сатаны төөрөгдөлд орох маш их эрсдэлтэй! Зөвхөн үнэнийг ойлгодог хүмүүс л аюулгүй, тогтвортой байдаг. Хэрвээ нэг өдөр чи хүмүүсийг төөрөгдүүлэхээр цуу яриа тарааж байгаа хүнтэй үнэхээр таарвал хамгийн үр дүнтэй арга бол үнэнийг ойлгодог хэн нэгнийг хурдан олж нөхөрлөх явдал юм; тэгж байж л чи энэ нөхцөл байдлаас аврагдаж чадна. Сүнслэг ойлголтгүй, дүрэм журмыг сохроор хэрэглэдэг хүмүүсээс тусламж эрж хайх нь асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр үл барам, чамайг улам их төөрөгдүүлнэ. Тиймээс төөрөгдөлд орох нь зөвхөн шашинд л тохиолддог зүйл биш—чи Бурханд итгэж, чуулганы амьдралаар амьдардаг байлаа ч үнэнийг эрэлхийлэхгүй бол амархан төөрөгдөлд орж мэднэ. Чи гурваас таван жил, эсвэл долоогоос найман жил итгэсэн байлаа ч үнэнийг олж аваагүй бол төөрөгдөлд орох эрсдэлтэй хэвээр байна; ялангуяа байнга үзэл тээдэг, байнга сөрөг байдаг хүмүүс төөрөгдөлд орох магадлал хамгийн их бөгөөд хэдийд ч Бурханаас урваж мэднэ. Учир нь Сатан архирах арслан мэт дэлхийгээр хэрэн хэсүүчилж, залгих хүнээ эрж хайдаг; энэ бол баримт. Энэ Сатан гэж хэн бэ? Энэ бол үнэнийг зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг бүх хүн, үүнд антихристүүд, хуурамч удирдагчид, тэрхүү гажууд хүмүүс, бусдыг төөрөгдүүлдэг хүмүүс багтана—тэд бүгд Сатанууд юм. Энэ хүмүүс хаа сайгүй хэрэн хэсүүчилж, очсон газар бүртээ Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, үймүүлдэг тул тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг диаволууд юм. Бурханы сонгосон хүмүүс төөрөгдөлд орохгүй, бат зогсож чаддаг байхын тулд онцгой сонор сэрэмжтэй байх ёстой.

Чуулганд зарим шинэ итгэгчийг, эсвэл Бурханы үгийг ухамсарлах чадваргүй, хэв чанар туйлын муутай хүмүүсийг янз бүрийн цуу яриа ихэвчлэн төөрөгдүүлж, нөлөөлж, үймүүлдэг нь маргаангүй юм. Цуу яриа зохиодог хүмүүс хааш яаш хийсэн дүгнэлтээрээ хэсэг бүлэг хүнийг амархан унагаж мэднэ. Тэдний бодлогогүй чалчсан үг, мэдэгдэл нь зарим хүнийг сөрөг, сул дорой, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болгож мэднэ. Бурханы гэр дуудах үед энэ хүмүүс айдас хүйдсээр дүүрч, татгалзаж, зугтаах янз бүрийн шалтаг, шалтгаан олдог. Тодорхой хэлбэл, цуу яриа зохиодог хүмүүс чуулганд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Тэд эргэлзээгүйгээр Сатаны зарц нарын үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь, зарим хүн “Чи үүргээ гүйцэтгэхдээ нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Бурханы гэр үүрэг гүйцэтгүүлэхээр чамайг дуудаж байгаа ч хэрвээ чи сайн хийхгүй бол бурханы гэр чамайг хэдийд ч ашиглахаа больж мэднэ. Тэр үед чи гэртээ харилаа гэхэд амь зуухад хэцүү байна. Тэр үед хэн ч чамд дэмжлэг үзүүлэхгүй шүү дээ!” гэж хэлдэг. Энэ “сэтгэл дулаацуулам” сонсогдож байна уу? Энэ нь хүний сэтгэлд нийцдэг бөгөөд нэлээд хайр энэрэлтэй, халамжтай сонсогддог ч эдгээр үгэн дотроос Бурханы зүрх сэтгэлийг бодолцож үзсэн зүйлийг чи олж харж байна уу? Тэдгээр нь хүмүүст ямар нэг дэмжлэг, хангамж, туслалцаа, урам зориг өгч байна уу? (Үгүй.) Хүмүүст нөөц төлөвлөгөөтэй бай гэж хэлэх нь—тэднийг хойш нь чангааж байгаа хэрэг биш үү? Үүгээрээ тэд юу гэх гээд байна вэ? “Чи сэрэмжтэй байх хэрэгтэй; бурхан чамаас нүүр буруулж мэднэ!” Энэ бол тэдний хүмүүст суулгадаг хор юм. Үүнийг сонссоныхоо дараа хүмүүс “Тийм шүү, би яаж ийм мунхаг байв аа? Би байшингаа зарах шахсан—хэрвээ би үүргээ сайн гүйцэтгэхгүй байгаад чөлөөлөгдвөл буцаад очих гэр ч үгүй болох байж. Ашгүй тэд надад санууллаа, үгүй бол би тэнэг зүйл хийх байсан байна” гэж боддог. Ямар “сайхан” сануулга вэ, гэхдээ үүнд маш их хор байна, тэр нь маш гүн шингэсэн! Та нар ийм цуу яриа сонсож байсан уу? Тэд хүмүүст маш сайн, маш халамжтай, асар их “хайр”-аар хандаж байгаа мэт сонсогддог. Энэ хүмүүс ярьж байгаа хүмүүсийнхээ хамаатан садан, найз нөхөд биш, тэдний хооронд ямар ч цусан төрлийн холбоо байхгүй—тэд бүгд Бурханд итгэдэг учраас л энэ хүмүүс ярьж байгаа хүмүүстээ ийм их “хайр” гаргаж чаддаг. Хүмүүс “Энэ үнэхээр Бурханы хамгаалалт байна! Тэгвэл би эхлээд юмыг сайтар бодсон нь дээр юм байна. Хэрвээ би үүргээ гүйцэтгэхээр явахдаа үргэлж хааш яаш ханддаг бол намайг явуулчихвал би яах вэ? Тиймээс үүргээ гүйцэтгэхдээ би болгоомжтой байх хэрэгтэй; би өөрийгөө сайн харагдуулах ажил илүү их хийж, алдаа гаргахаас зайлсхийх ёстой, алдаа гаргалаа ч гэсэн бусдад мэдэгдэж болохгүй. Тэгвэл намайг явуулахгүй биз дээ? Намайг явуулсан ч гэсэн зүгээр; надад нөөц төлөвлөгөө байгаа, надад хадгаламж байгаа, байшин маань байж л байгаа. Бурхан л хүний сэтгэлийг бодолцдоггүй, махан биеийн мэдрэмжийг дагадаггүй юм биш үү? Ямартай ч, айх юу байна? Хүмүүс мэдрэмжээ дагадаг, хүний ертөнцөд хаа сайгүй хайр байдаг шүү дээ!” гэж боддог. Энэ ганц “сэтгэл дулаацуулам” үг хүмүүсийн дунд “нөхөрлөл” үүсгэдэг боловч Бурханыг хаана тавьдаг вэ? Энэ нь Бурханыг гурав, дөрөвдүгээр зэргийн зүйл болгож, Түүнийг гаднын хүн болгодог, яг л Бурхан итгэл даахааргүй, зөвхөн хүмүүс л итгэл даахуйц, зөвхөн хүмүүс л бусдыг бодолцдог мэт болгодог. Энэ ганц үг ийм чухал үр нөлөө үзүүлдэг, үнэхээр “цагаа олсон” байдаг! Та нар ийм үг сонсох дуртай юу? Хэдийгээр тэдний үгэнд хорлонтой санаа нуугдаж байгааг мэддэг ч хэн нэгэн өөрт чинь дохио өгч, тусалж, урд чинь юу байгааг мэдэхгүй үед тэр замыг туулсан хүн чамд анхааруулга өгч, чин сэтгэлийн үг хэлээсэй гэж та нар найдсаар байдаг. Энэ үг үнэхээр “шийдвэрлэх”, үнэхээр “чухал”! Энэ нь тэдний үгэнд бүрэн итгэж байгаа хэрэг биш үү? Энэхүү цуу яриа зохиогчийн “бодлогогүй” хэлсэн үг хүмүүсийг өөртөө татаж, Бурханаас урваж байна. Энэ үйлдэл ямар вэ? Энэ зохистой юу? (Үгүй.) Та нар үүнийг ямар төрлийн хүн гэж хэлэх вэ? Хүмүүсийн нүдээр бол тэд сайн хүн, сайхан сэтгэлтэй хүн боловч үнэнийг ойлгодог хүмүүсийн нүдээр бол энэ хүн мунгинасан хүн юм. Үйлдэл, зан авираас нь дүгнэвэл тэд Сатаны зарцын үүргийг бүрэн гүйцэтгэдэг, тэд бол жинхэнэ диавол! Ингэж хэлэх нь оновчтой юу? (Тийм ээ.) Энэ маш оновчтой! Өчүүхэн төдий ч зөрөхгүй. Тэд хүн бүрийг Бурханаас сэрэмжилж, Бурхантай сөргөлдөхөд татан оруулдаг бөгөөд хүмүүсийг босгон байгуулж чадах ганц ч үг хэлдэггүй. Яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл Бурханы эсрэг дайсагнал, үзэн ядалтаар дүүрэн байдаг, тэдний уг чанар-мөн чанар нь Сатаных бөгөөд тэд төрөлхийн Бурханыг эсэргүүцэж, Түүнтэй сөргөлддөг. Зарим хүн “Тэд төрөлхийн Бурхантай сөргөлддөг юм бол яагаад Бурханыг дагасаар байдаг юм бэ?” гэж хэлдэг. Ерөөл хүртэхийн тулд! Тэд Бурханы гэрээс ерөөгдөх үр дүнг мэхэлж авахыг хүсдэг хэр нь ямар ч төлөөс төлөх юм уу үнэнийг эрэлхийлэхийг хүсдэггүй. Тэд бас Бурханыг нууцаар хорлож, Бурханы сонгосон хүмүүсийг үймүүлж, Бурханаас холдож, Бурханаас урвахад хүргэхийг хүсдэг. Ийм хүн эргэлзээгүй жинхэнэ диавол юм. Гэвч зарим мунхаг хүн ийм хүмүүсийн диаволын төрхийг хэзээ ч нэвт харж, таньж чаддаггүй. Тэд энэ хүмүүсийн хэлдэг, хүний үзэлд болон махан биеийн мэдрэмжийн хэрэгцээнд нийцсэн бүх диаволын үгийг хүлээн авч чаддаг. Энэ хүмүүсийн төөрөгдөлд орсон тэд хэдийд ч Бурханаас урваж, Бурханыг голж мэднэ—тэд Бурханыг голохыг хүсэхгүй байсан ч өөрсдийгөө хянаж чадахгүй. Сатан, диавол, Сатаны зарц нар үнэхээр дотуур тамиртай, ов мэхтэй! Тэд өөрсдөө Бурханыг эсэргүүцэж, Түүнтэй сөргөлддөг, үнэнийг жигшиж, хүлээн авдаггүй, тэр ч бүү хэл илүү олон хүн Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлэхэд саад болохыг хүсдэг. Бурханы гэрт энэ хүмүүс Сатаны дамжуулагчийн үүргийг гүйцэтгэж, Сатаны өмнөөс ярьж, үйлддэг. Тэд хүмүүсийн ялган таних чадварыг нэмэгдүүлэхэд тусгайлан ашиглагддаг товойлгогчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тэдний хэлдэг олон зүйл өнгөн дээрээ нэг их асуудалгүй мэт санагдаж магадгүй. Тэд бүр Бурханы үгийг байнга иш татаж, Бурханы үгнээс зарим нотолгоо, үг хэллэг олж, дараа нь бага зэрэг хачир нэмж, хэлж байгаа зүйлээ Бурханы үгтэй ихэд нийцэж байгаа мэт харагдуулдаг. Гэхдээ нэг зүйл тодорхой: Тэдний хэлж байгаа зүйл үнэнтэй зөрчилддөг. Тэдний хэлж байгааг сонсох үед зөв мэт санагдаж болох ч хэрвээ чи Бурханы үгтэй анхааралтай харьцуулбал энэ нь үндсэндээ үнэнтэй нийцэхгүй байгааг ялган таньж чадна. Тэдний хэлдэг үнэн мэт боловч худал тэр бүх үг Сатанаас ирдэг. Тэд Бурханыг сорьж, Бурханы үг дотроос барьц олохыг хичээж, Бурханыг яллаж, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд Бурханы үгийг буруу тайлбарлаж, тэднийг Бурханы талаар таамаглал дэвшүүлж, буруу ойлгож, Бурханаас урваж, Бурханыг голох гэх мэтэд хүргэдэг. Тиймээс антихристүүд болон ёрын муу хүмүүсээс гадна бусдыг төөрөгдүүлэхийн тулд цуу яриа зохиодог хүмүүс ч бас чуулганд ялган таньж, сэрэмжилж, зайлуулах ёстой нэг ангиллын хүмүүс юм.

Е. Үндэслэлгүй цуу яриа тараадаг хүмүүсийг ялган таних, тэднийг зохицуулах зарчим

Чуулганд бусдыг төөрөгдүүлэхийн тулд цуу яриа зохиодог хүмүүсийг бид хэрхэн ялган таних ёстой вэ? Нэгдүгээрт, цуу яриа зохиодог хүмүүс үнэнийг огт эрэлхийлдэггүй; тэд үнэнийг зэвүүцдэг. Түүнчлэн тэд элдэв диаволын үг, утгагүй мэдэгдэл зохиож, биеийн хэмжээ багатай, суурь нь нимгэн, үнэнийг ойлгодоггүй зарим ах эгчийг төөрөгдүүлж, өөртөө татахад ашигладаг. Тэдний хүрдэг үр дүн нь чуулганы амьдралын хэвийн дэг журмыг үймүүлж, сүйтгэх, хүмүүсийн хэвийн эрэлхийллийг үймүүлж, зөв замаас гаргах, хүмүүсийг сөрөг, сул дорой болгох, тэр ч бүү хэл үүргээ хаяж, Бурханд итгэхээ болиход хүргэх явдал юм—энэ нь тэднийг бүр ч их баярлуулдаг. Тиймээс цуу яриа зохиодог хүмүүсийг Сатаны зарц нар гэж нэрлэх нь туйлын оновчтой тодорхойлолт юм; энэ бол ийм хүмүүсийн үнэн төрх, мөн чанар бөгөөд үүнийг ялган танихад амархан. Зарим хүнд жаахан эрүүл ухаан байдаг; хэдийгээр тэд өөрсдөө үнэнийг хайрладаггүй ч бусад хүн үнэнийг хэрхэн эрэлхийлж байгаа талаар санал бодлоо илэрхийлдэггүй, хөндлөнгөөс оролцдоггүй. Ийм хүмүүсийг хайхрахгүй орхиж болно. Гэвч зарим хүн үнэнийг эрэлхийлдэг хүмүүст атаархаж, үзэн яддаг; тэд тодорхой санаархал тээхийн зэрэгцээ тэднийг үргэлж шүүж, дайрч давшилдаг, тэр ч бүү хэл тэднийг яллах барьц олж авдаг. Ийм хүмүүсээс сэрэмжлэх хэрэгтэй. Хэдийгээр энэ хүмүүсийн хэлж байгаа зүйл нэлээд зөв, логиктой, Бурханы үгийн үгчилсэн утгатай нийцэж байгаа мэт сонсогдож болох ч анхааралтай ялган таньж үзвэл ихэнх нь худал хуурмаг, цуу яриа, цэвэр дэмий яриа байдаг. Эдгээр үнэн мэт худал цуу яриа, худал хуурмагийг ялган таних ёстой. Зарим хүн “Би Бурханд итгээд удаагүй байна, Бурханы үгийг бага уншсан, үнэнийг ойлгодоггүй. Би яаж цуу яриа, худал хуурмагийг ялган таньж чадах юм бэ?” гэж хэлдэг. Цорын ганц арга зам бол, өнөөдрөөс эхлэн Бурханы үгийг уншихад илүү их анхаарч, Бурханы үгээс үнэнийг илүү их эрж хайж, Бурханы үгийг зүрх сэтгэлдээ үндэслүүлэх явдал юм. Бурханы үгийн удирдамжтай байж, асуудлыг үнэний дагуу авч үзвэл чамд ялган таних чадвар бий болно. Энэ хүмүүсийн тараасан цуу яриа чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй, чиний хэвийн эрэлхийллийг үймүүлэхгүй. Тэд ямар ч цуу яриа хэлэлцсэн, ямар ч дэмий юм ярьсан, чи түүнийг сонсоод ганхахгүй, сөрөг, сул дорой ч болохгүй, Бурханы талаар ямар нэг буруу ойлголт бүр ч төрөхгүй; чи зөв зүгт эрэлхийлэхэд л анхаарна. Энэ нь чамд эсэргүүцэл байна гэсэн үг—Сатаны ийм зарц нар чуулганд ямар ч нөлөө үзүүлэхээ болино. Цуу яриаг хэрхэн ялган танихыг сурахад дөт зам гэж үгүй. Цорын ганц арга зам бол илүү их номлол сонсож, Бурханы үгийг илүү их уншиж, үнэнийг илүү их нөхөрлөх явдал юм. Үнэний ойлголтод хүрэх үедээ чи аяндаа ялган таних чадвартай болно. Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөхийн зорилго юу вэ? Бурханы үгийг унших замаар үнэнийг ойлгож, тэрхүү цуу яриа, ташаа онолыг ялган таних явдал юм. Хэрвээ чи тэрхүү цуу яриа Бурханы үгтэй зөрчилдөж, Бурханы үгийн эсрэг байгааг, үнэний яг эсрэг байгааг харвал тэрхүү цуу яриа өөрөө нуран унана. Мэдээж зарим хүн “Би Бурханы үгийг уншихад хүчин чармайлт гаргаагүй, Бурханы үгэн дэх үнэн яг юу болохыг ойлгодоггүй. Би зөвхөн нэг зүйлийг л санадаг: Биеэ авч явах тал дээр би олныг дагах ёстой. Ихэнх хүн юуг голно, би ч бас голно; ихэнх хүн юуг хүлээн авна, би ч бас хүлээн авна. Би зүгээр л олныг дагадаг” гэж хэлдэг. Энэ зөв үү? (Үгүй.) Заримдаа олонх нь бас буруу байдаг, олныг дагана гэдэг нь тэдэнтэй хамт алдаа гаргана гэсэн үг. Чи үнэнийг ойлгодог хүмүүсийг дагаж сурах ёстой; зөвхөн энэ л сайн арга зам юм.

Үндэслэлгүй цуу яриа тараах нь чуулганд байнга тохиолддог зүйл юм. Хэдийгээр энэ асуудал томоохон асуудал биш ч Бурханы сонгосон хүмүүст учруулдаг үймээн, хор хөнөөл нь бага биш. Наад зах нь, энэ нь хүмүүсийг сөрөг, сул дорой болгож мэднэ; цаашилбал, хүмүүсийг Бурханаас холдуулж, тэр ч бүү хэл Түүнээс урвахад хүргэж мэднэ. Тиймээс цуу яриа тараах явдлыг үл тоож болохгүй. Чуулганд ийм зүйл гарвал даруй зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ чуулганы удирдагчид хөшүүн, дүйнгэ, бодитой ажил хийж чаддаггүй, энэ асуудлыг илрүүлж чаддаггүй, харин үнэнийг эрэлхийлж, ойлгодог сайн хэв чанартай зарим хүн үүнийг илрүүлбэл тэр хүмүүс нь энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргах ёстой. Хүмүүс олон хүнтэй хамт эрж хайж, нөхөрлөж, санал нэгдэж, баталгаажуулснаар цуу яриа тархаж байгааг тогтоомогцоо асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Хэрвээ тодорхой нэг үг яриа ташаа онол гэдэг нь тодорхойгүй байвал сохроор бүү тодорхойл. Илэрхий бөгөөд эргэлзээгүй, цуу яриа, ташаа онол гэж амархан ялган таньж болохоор үг ярианы тухайд, хүн бүр ялган таньж чадахын тулд тэдгээрийг даруй ил болгож, задлан шинжлэх ёстой. Хэрвээ хэн нэгний нэг хоёр өгүүлбэр хэлэхийг сонсоод цуу яриа, эсвэл ташаа онол мөн эсэхийг ялган таньж чадахгүй бол чи болгоомжтой хандаж, сохроор дүгнэлт гаргах ёсгүй. Тодорхой ялган танихын тулд ярьж дуусахыг нь хүлээ. Цуу яриа юм уу ташаа онол гэдэг нь батлагдмагц энэ хүнийг даруй зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ дахин дахин сануулж, хязгаарлаад ч нэмэргүй, цуу яриагаа зөрүүдлэн тараасаар байвал тэднийг чуулганаас зайлуулах ёстой. Чуулганд хэн нэгэн цуу яриа тарааж байгааг олж мэдэх үедээ юу хийх, хэрхэн хэрэгжүүлэх тухай зарчим, зам тодорхой болсон уу? (Тийм ээ.)

Цуу ярианы агуулга нь зөвхөн Миний дурдсан томоохон асуудлуудыг хамардаггүй; бас зарим цуу яриа нь засалт, эсвэл Бурханы гэр хэнийг ашиглаж, хэнийг таягдан хаядаг тухай үг яриа болон бусад худал мэдэгдэл гэх мэт зүгээр л жижиг сажиг зүйл байдаг. Чуулганыг бүрэн цэвэрлэхээс өмнө хуурамч удирдагчид, антихристүүд, янз бүрийн ёрын муу хүмүүс, мунгинасан хүмүүс, сүнслэг ойлголтгүй мунхаг хүмүүс тэнд байдаг—бүх төрлийн хүн байдаг. Худалч, цуу яриа зохиогчид бол нийтлэг үзэгдэл бөгөөд хүмүүсийн дунд бүх төрлийн цуу яриа, диаволын яриа байдаг. Эдгээр цуу ярианы тухайд, нэг талаар хүмүүс тэдгээрийг шүүхийн тулд хэвийн эрүүл ухаантай байх хэрэгтэй; нөгөө талаар, Бурханы ажил, Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурхан Өөрөө, тэр ч бүү хэл Бурханы гэрийн захиргааны зарлиг болон бусад асуудалтай холбоотой илүү ноцтой цуу яриаг ялган танихын тулд хүмүүст үнэн байх хэрэгтэй. Гадаад асуудлын тухайд, хүмүүс тэдгээрийг шүүхийн тулд хэвийн хүн чанарын эрүүл ухаантай байх хэрэгтэй. Бурханы ажил болон үнэнтэй холбоотой асуудлын тухайд, хүмүүс тэдгээрийг ялган танихын тулд үнэн-бодит байдал, биеийн хэмжээтэй байх хэрэгтэй. Товчхондоо, ямар төрлийн цуу яриа байхаас үл хамааран хүмүүс тэдгээрийг ялган таньж, голох ёстой болохоос хүлээн авах ёсгүй. Мэдээж зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй, зүгээр л эдгээр цуу яриагаар амьдардаг. Өнөөдөр хэн нэгэн нэг үг тарааж, тэр нь салхийг нэг тийш эргүүлэхэд энэ хүмүүс түүнийг дагадаг. Маргааш өөр нэг үг салхийг өөр тийш эргүүлэхэд, тэр үед тэд тэр салхийг дагадаг. Жишээ нь, зарим удирдагч юм уу ажилчин гэрчлэлийн нийтлэл бичиж чаддаг хүмүүс төгс болгуулж чадна гэж хэлдэг тул тэд нийтлэл бичих дадлага хийж, бичих арга барилд суралцаж, нөөц бололцоо хайдаг. Дараагийн өдөр нь өөр нэг удирдагч юм уу ажилчин үүргээ гүйцэтгэдэг хүмүүс аврагдаж чадна гэж хэлдэг тэл тэд үүрэг гүйцэтгээд завгүй болж эхэлдэг. Гэвч тэд хэчнээн завгүй болсон ч хамгийн чухал асуудал болох үнэнийг эрэлхийлэх, амь-оролтын талаар хэзээ ч санаа зовдоггүй, сонирхдоггүй. Чуулган дахь янз бүрийн бүлэглэлийн дунд үүссэн янз бүрийн хорон муу чиг хандлага зарим хүнийг үргэлж урсгалдаа оруулан авч оддог. Чуулганы гишүүдийн дунд үүссэн янз бүрийн цуу яриа зарим хүнийг үргэлж төөрөгдүүлж, нөлөөлдөг. Гэвч сонссон эдгээр цуу яриандаа хайхрамжгүй хандаж, анхаарал хандуулдаггүй зарим хүн бас байдаг. Тэд Бурханы гэрийн хийж байгаа ямар ч ажлыг тоодоггүй; тэд Бурханд итгэхийг сонирхдоггүй бөгөөд жинхэнэ итгэгчид биш. Энэ хүмүүс бол нэр төдий итгэгчид юм. Арай дээр өөр нэг бүлэг хүн байдаг; тэд үнэнийг эрж хайж, үнэнийг хүлээн авч чаддаг тул эдгээр сөрөг зүйл, сөрөг хүмүүсийн нөлөөнд автдаггүй. Зөвхөн биеийн хэмжээ багатай, суурьгүй, үнэнийг огт эрэлхийлдэггүй хүмүүс л янз бүрийн үг яриа, мэдэгдлийн нөлөөнд үргэлж автдаг. Энэ хүмүүс үргэлж дагаж байдаг учраас хутган үймүүлэхийн тулд янз бүрийн цуу яриа зохиодог хүмүүс үргэлж байдаг. Тэд зөвхөн ингэж байж л Бурханд итгэх итгэл уйтгартай биш, харин хөгжилтэй, сонирхолтой болдог гэж боддог бөгөөд энэ нь тэдэнд өөрийгөө чухал гэдгийг мэдрэх цорын ганц арга зам юм. Эдгээр зүйл шинэ итгэгчдийн дунд ихэвчлэн тохиолддог. Хэрвээ чуулганд цуу яриа тарааж, хүмүүсийг төөрөгдүүлэх явдал дүүрэн байдаг бол тэр чуулганд үнэнийг ойлгодог хүмүүс хэтэрхий цөөн байгаа нь гарцаагүй гэсэн үг. Чуулганд далд санаатай хүмүүсийн зохиосон ямар ч цуу яриа, ямар ч турхиралтыг дээр дурдсан тэр хүмүүс дагадаг бөгөөд энэ нь маш төвөгтэй юм. Энэ нь нэг талаар хэв чанар муутайгаас болдог бөгөөд мөн үнэнийг ойлгохгүй байгаагийн жинхэнэ илрэл юм. Үнэнийг ойлгодоггүй хүний хэлсэн ихэнх зүйл бодитой биш, хольцтой байдаг; нарийн яривал, энэ бүгд худал хуурмаг юм. Хэрвээ энэ нь сэдэл, зорилго агуулж байвал зүгээр нэг худал хуурмаг биш, харин бүр Сатаны явуулга, ёрын муу хүмүүсийн хуйвалдаан юм. Тиймээс үнэн байхгүй хүмүүсийн хэлдэг ихэнх зүйл диаволын яриа бөгөөд итгэж болохгүй.

Үндэслэлгүй цуу яриа тараах сэдвийн талаарх нөхөрлөл ингээд өндөрлөж байна. Цуу яриа тараах энэ асуудал хүмүүсийг хамгийн их илчилдэг бөгөөд янз бүрийн хүний зан авирыг тодорхой харах боломж олгодог. Та нар одоо цуу яриа болон цуу яриаг тараадаг хүмүүст ямар хандлагаар хандах, тэдгээрийг шийдвэрлэхэд ямар арга барил ашиглахаа ойлгосон байх, тийм үү? (Тийм.) Ойлгосон бол дахин ийм асуудалтай тулгарах үедээ та нар бидний энэ нөхөрлөлтэй харьцуулж, эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ хамгийн зөв арга барилыг ашиглах ёстой. Энэ нь зарчимд нийцнэ.

2021 оны 7 дугаар сарын 17

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (17)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (22)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх