218 Үрэлгэн хүү эргэн ирсэн тухай дуу
1 Бурханд ийм олон жил итгэчихээд яагаад чи энэ хэвээр байна вэ? Огт тоодоггүй юм шиг чи шүүлт, гэсгээлтээс зугтдаг; яг л ихээхэн шударга бус явдлыг туулж, Бурханыг дагах сэтгэл зүрхгүй болсон мэт задарсан царай чинь чиний хэнэггүй хандлагыг харуулж байна. Унасан үрэлгэн хүү минь чи, ийм зөрүүдээр хаа хүрэх нь вэ? Бурханы зохион байгуулалтад чи захирагдаж, дураараа сонголт хийдэггүй мэт байна. Салаа зам дээр чи эргэлддэг бөгөөд анх байсан “итгэл”-ээ алджээ. Үхлийн өөдөөс чи шийдэмгий хараад, тодорхойгүй ирээдүй рүү алхан оддог.
2 Униар дунд чи “их итгэл” тээдэг мэт санагддаг—Бурхан чамайг хаяхгүй учир дур зоргоороо чи цааш явдаг. Дур мэдсэн хүчин чармайлтын чинь орыг хэрээс хэтэрсэн хүсэл залган авдаг. Сөрөг байдалд чи түүртэж, үүнээсээ одоо ч ангижраагүй. Мөс чанар, саруул ухаан чинь хаачаа вэ? Одоо ч гэсэн чи сэрээгүй л байна. Чи үнэхээр хэрэггүй, бас чадваргүй юм. Журамт зан авираа чи ариун дагшин, халдашгүй гэж боддог. Бие махбодтой болсон Бурхан хүртэл даруу байхад, завхарсан хүнд нэр төр гэж үгүй.
3 Өөрийгөө огт мэддэггүй чинь эмгэнэл. Сүржин гадаад байдлын чинь цаана адгийн этгээд нуугддаг. Биеэ тоосон, ихэрхүү, үнэнээр дутмаг би өөрийгөө ичээдэг. Завхарсан зан чанар чинь өчүүхэн ч өөрчлөгдөөгүй байтал үүргээ биелүүлэх тухай чи яаж ярьж чадна вэ? Шүүлт туулалгүйгээр би яаж үнэн, амийг олж авч чадах билээ? Бурханы ажил удахгүй дуусна, би үхтлээ айж байна; гамшигт унаад, уйлж шүдээ хавирч л чадна гэдгээс айж байна. Иймээс одоо би биеэ барьж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авна; тэгсэн цагт л ухаалаг болно.