219 Өө Бурхан минь! Таны хайрыг би үнэхээр хүртэх эрхгүй

I

Би дурсан санахын аргагүй олон зүйл хийжээ.

Маш их цаг хугацааг хий дэмий өнгөрөөжээ.

Сэтгэлдээ тун их гэмшиж, өртэй гэх мэдрэмж бялхаж байна.

Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа би үргэлж шагнал нэхдэг байсан.

Ерөөл хүртэх хүсэл минь талаар болох үед Бурханыг орхиё гэж бодсон,

гэвч сэтгэлд минь Бурханы хайр мартагдашгүй тод үлдсэн байсан.

Бурханы үг сэтгэлийг минь хөдөлгөж,

ухралт, сөрөг байдлаас намайг алхам алхмаар холдуулсан.

Хүндрэл бэрхшээл нүүрлэх үед би айж, сүрдэж, эмээсэн.

Сул дорой, сөрөг байж, Бурханыг орхих тухай дахин бодсон.

Түүний үг зүрхийг минь хутгаар сийчих мэт болж,

намайг ичгүүрээ нуух газаргүй болгосон.


II

Нэгэнтээ би алдар нэр, эд хөрөнгө, байр суурь эрж хайн,

Сатаны уруу таталтыг эсэргүүцэж чадаагүй.

Санаа зовж, эргэлзээ төрөн, амьдралын зүг чигээ алдах үе ч байсан.

Эргэж харахаа мэдэлгүй, нүгэлд шаналан зовдог байсан.

Өө Бурхан минь! Үнэхээр тэрслүү би Таны сэтгэлийг шархлуулсан.

Асар их завхарсан би үнэхээр Танаар авруулах эрхгүй.

Өө Бурхан минь! Таны үг л намайг үргэлж удирдан чиглүүлдэг,

эс бөгөөс би уруу таталтад автаж, өчүүхэн алхам хийхдээ ч зовох байсан.

Өө Бурхан минь! Би дахин хэзээ ч сөрөг байж, ухарч няцахгүй.

Намайг битгий орхиоч, Тангүйгээр би амьдарч чадахгүй.

Өө Бурхан минь! Надад гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлтээ хайрлаач гэж залбиръя,

ингэснээр завхрал маань цэвэрлэгдэж, хүн шиг амьдарч чадах билээ.

Өмнөх: 218 Үрэлгэн хүү эргэн ирсэн тухай дуу

Дараах: 220 Хуучин хэвэндээ орж, Бурханыг дахин шархлуулмааргүй байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх