103 Шинэ амьдралыг магтъя

Халлелуяа! Бид Танд талархаж, Таныг магтъя!

Халлелуяа! Бид Танд талархаж, Таныг магтъя! Төгс Хүчит Бурхан минь!


I

Эцсийн өдрүүдийн Христ биднийг аврахаар үнэнийг хэлдэг.

Түүний үг биднийг шүүж, гэсгээж, цэвэрлэж, амьдралын зөв зам руу хөтөлдөг.

Бурханы үг намайг өөрчилсөн,

Бурханыг хайрлах шинэ амьдралыг би эдэлж чадна.

Цаашид би зовж, төөрөлдөхгүй; сүнс минь чөлөөлөгдсөн, аялгуут дуугаа би дуулдаг.

Үнэнийг ойлгох нь үнэхээр гайхалтай.

Завхралаа би хөсөр хаяад, үнэхээр эрх чөлөөг мэдэрдэг.

Үзэл, буруу ойлголт минь бүгд үгүй болдог.

Дуулгаваргүй зан чанар минь ч өөрчлөгдөж байна.

Бурханы үг үнэн, маш эрхэм бөгөөд

завхарсан зан чанарыг маань цэвэрлэдэг.

Зоогт бид оролцон, Бурханы хайрыг амсдаг.

Түүнийг би үүрд хайрлана.


II

Ах эгч нар аа, саад бартаа, зай завсаргүйгээр нэгдэцгээе.

Нэгэн сэтгэл, нэгэн санаатайгаар чуулганд бид хамтдаа үйлчилж, магтаалын дууг баяртайгаар дуулдаг,

Бурханыг гэх хайраар дүүрэн дуугаа чин сэтгэлээсээ бид дуулдаг.

Төгс Хүчит Бурхан биднийг шинэчилж, шинэ хүмүүс болгон өөрчилдөг.

Зүрх сэтгэлээ илэрхийлдэггүй хэн байна вэ? Хайраа илэрхийлдэггүй хэн байна вэ?

Чи Бурханыг магтан бүждэг, хажууд чинь зогсоод би алга ташдаг.

Ертөнцийн хүлээсийг, гэр бүл, махан биеийн хүлээсийг бид тасалсан; бие биеэ хайрлах үнэхээр сайхан.

Завхарсан хуучин амьдрал үгүй болсон. Бурханы өмнө амьдрах үнэхээр баясалтай.

Үүргээ бид сайн биелүүлж, Бурханд алдрыг авчирдаг. Үнэнийг бид хэрэгжүүлдэг, эрх чөлөөтэй, дураараа байдаг.

Бурханы ардууд шинэ амьдралыг эдэлдэг; Бурханыг бид хайрлаж, гэрэлд амьдардаг.

Төгс Хүчит Бурханыг үүрд мөнх шүтэн мөргөе! Халлелуяа!

Өмнөх: 102 Бидний сүнсийг Бурхан дахин хөдөлгөх болтугай

Дараах: 104 Би Бурханы өмнө амьдардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх