104 Би Бурханы өмнө амьдардаг

1 Өдөр бүр би Бурханы өмнө тайван байж, Түүний үгийг эргэцүүлэн тунгаадаг. Өөрийгөө шинжлээд, бодол ярианд минь олон завхрал байсаар байгааг олж хардаг. Бусдаар хүндлүүлэхийн тулд би үг, үйлдэлдээ үргэлж онгирдог. Бусдыг давахаар ямагт эрэлхийлж, өөрийгөө зөвтгөн, биеэ тоодог, хүнтэй би огт төсгүй байдаг. Бурханы үгийн шүүлт, илчлэлтэй тулгараад би асар их ичдэг. Би сайхан ааш авиртай харагдаж болох ч зан чанараа өөрчлөөгүй. Бодит байдалгүй, ихэд биеэ тоосон намайг Бурхан эртнээс жигшиж ирсэн. Ийм гүн гүнзгий завхарснаа би үзэн ядаж, Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг.

2 Бурханы өмнө би тайван байж, бүх зүйлээс Түүний хүслийг хайдаг. Бурханы үгээр Түүнтэй ярилцаж, үнэнийг ойлгон, сэтгэл минь гэгээлэг болдог. Хүмүүс, үйл явдал, юмстай учраад буруугаар ойлгодог нь бодит байдалгүйг минь харуулдаг. Би үргэлж гомдоллон, гэмгүй дүр эсгэж, тайлбар тавихаар оролдон, өчүүхэн ч дуулгавартай байдаггүй. Үнэнийг би ойлгон, хүнийг цэвэрлэх Бурханы ажил тун бодитойг хардаг. Үзэлтэй маань зөрөлддөг байх тусмаа тэнд эрж хайх үнэн төдий чинээ их байдаг. Бурханы үгийг туулж, бодит байдалд орох нь Бурхантай нүүр тулан учирч буй явдал. Төөрөгдөл, хязгаарлалтаа би ард орхин, Бурханы хайрыг мэдэрдэг.

3 Бурханы өмнө би амьдарч, Түүний шинжилтийг цаг үргэлж зөвшөөрдөг. Бодол, үйлдэл минь ар араасаа Бурханы үгийн шүүлт, цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Бурханы зан чанар зөвт, ариун болохыг хараад зүрх сэтгэл минь хүндлэлээр дүүрдэг. Бурханаар хамгаалуулдаг би Түүнд дахин халдахгүй, сүнс минь амар тайван байдаг. Бурханы өмнө байнга тайван байснаар би зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэний дагуу биеэ авч явж, Бурханыг хайрлан, дуулгавартай дагадаг. Бурханы үг намайг хөтөлж, Бурханд итгэх зөв замд би ордог. Үнэнийг олж авснаар завхралаа цэвэрлэж, зүрх сэтгэлдээ Бурханыг магтдаг.

Өмнөх: 103 Шинэ амьдралыг магтъя

Дараах: 105 Бурханы өмнө амьдардаг би тун жаргалтай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх