12. Үнэнч шударга зан л хүний төрхтэй болгодог

Шизай, Хятад

Нөхөр бид хоёр оффисын тавилгын бизнес эрхэлдэг. Эхэндээ бид үнэхээр үнэнч шударгаар бизнес хийж, ямар ч хуурамч зүйл холилгүйгээр үйлчлүүлэгчдийн яг хүссэнээр хийдэг байлаа. Гэвч нэг жил өнгөрч, төлөх ёстой бүх төлбөрөө төлсний дараа бидэнд үлдсэн мөнгө нь дөнгөж амь зуухад л хангалттай байв. Хажуугийн дэлгүүрийн эзэн адилхан бизнес эрхэлдэг байсан ч биднээс хамаагүй ихийг олдог, бид яагаад ер нь тэдэн шиг ихийг олж чаддаггүй юм бэ? Гэж би гайхдаг байв. Тэгээд тэднийд очоод суралцаж, яаж мөнгө олдгийг нь харахыг хүссэн юм. Нэгэн өдөр нэг үйлчлүүлэгч тэдний дэлгүүрт ирж, буйдан, үүдний тек, ширээ захиалаад бүгдийг нь тэргүүн зэргийнх байлгахыг хүслээ. Дэлгүүрийн эзэн түүнд бүгд хамгийн сайн чанарынх байх болно гэж амласан боловч үйлчлүүлэгчийг явмагц үйлдвэрээсээ гуравдугаар зэргийн бүтээгдэхүүн авч, нэгдүгээр зэргийн бүтээгдэхүүнийг орлуулаад үйлчлүүлэгч рүүгээ илгээсэн юм. Тэгээд тэр дороо 10,000 гаруй юань олжээ. Ийм арга ашиглахыг нь харахад үнэхээр цочирдом байлаа. “Тэд ингэж хийдэг байх нь! Энэ чинь үйлчлүүлэгчээ хуурч байгаа хэрэг биш үү? Энэ бол бизнес хийх тийм ч үнэнч шударга арга биш дээ” гэж би бодлоо. Гэхдээ бас “Бид адилхан бизнес эрхэлдэг ч биднийг дөнгөн данган амь зууж байхад тэд илүү ихийг олж, илүү сайхан амьдарч байна. Ялгаа нь дэндүү их юм” гэж бодогдсон юм. Иймээс илүү их мөнгө олохын тулд би мөс чанараа үл ойшоож, хөршүүдийнхээ адилаар юмаа зарж эхэллээ.

Нэгэн удаа нэг үйлчлүүлэгч оффисын хангамж нөөцлөхөөр ирээд, бүх зүйлийг дээд зэргийн чанартай байлгахыг хүсэв. Би түүнд ахин дахин баталгаа өгч, энэ нь хамгийн сайн, насан туршийн баталгаатай байх тул биднээс худалдан авалт хийхдээ тайван байж болно гэж хэллээ. Түүнийг явсны дараа, өртөг нь хамаагүй бага байсан учраас, сайнтайгаа яг адилхан харагддаг гуравдугаар зэргийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчийн сонгосон барааг солилоо. Захиалгыг хүргэхдээ би үнэхээр тавгүйтэж, “Хэрвээ үйлчлүүлэгч олж мэдээд, төлбөрийн буцаалт нэхвэл энэ нь зүгээр мөнгөө алдаж байгаагаар зогсохгүй, үйлчлүүлэгч намайг улаан нүүрэн дээр минь луйварчин гэж буруутгана” гэж бодов. Ингэж бодоод бүр ч их сандарч, зүрх улам хурдан цохилж, үйлчлүүлэгчийн нүд рүү ч харж чадсангүй. Үйлчлүүлэгч захиалгыг шалгаад, юу ч анзаараагүйд би гайхаж, эцэст нь бага зэрэг тайвширлаа. Тэр нэхэмжлэл төлөгдсөний дараа би нэмэлт хэдэн мянгыг олсон бөгөөд надад буруутай мэдрэмж төрж, энэ нь шударга бус, ёс зүйгүй гэдгийг мэдэж байсан боловч тийм их мөнгийг маш хурдан олсондоо өөрийн эрхгүй нууцхан баярласан юм. Хэсэг хугацааны дараа, байнга худал хэлж, хууран мэхэлж байсан минь нэлээд хэдэн асуудал үүсгэсэн. Заримдаа ямар нэг хуурамч зүйл зарах үед үйлчлүүлэгч дараа нь над руу залгаж засуулдаг байв. Гэхдээ тийм хуурамч зүйлд борлуулалтын дараах үйлчилгээ гэж байдаггүй учраас би хойш тавихын тулд элдэв янзын шалтаг олох хэрэгтэй болдог байлаа. Заримдаа хүмүүс ууртайгаар “Бизнес эрхлэгчид та нар юм зарсныхаа дараа ямар ч хариуцлага хүлээдэггүй. Та нарт ер итгэхийн аргагүй!” гэдэг байв. Үйлчлүүлэгчийн ингэж хэлэхийг сонсоход амаргүй байсан ч хүн бүр тийм байдлаар бизнес эрхэлж байгаа юм чинь энэ нь хэвийн биз дээ гэж бодоод, гэм буруутай тэр мэдрэмж аажмаар алга болсон юм.

Ингээд хэдэн жил өнгөрч, би жаахан мөнгө олоод, илүү тав тухтай амьдарч байсан ч зүрх сэтгэлдээ ямар ч баяр хөөр мэдэрдэггүй байлаа. Харин ч, маш их хуурамч бараа зарсан учраас цаг ямагт санаа зовж, нэг л өдөр үйлчлүүлэгч чанарын асуудал байгааг олж мэдээд, төлбөрийн буцаалт шаардах юм уу намайг мэдээлэх вий гэж айдаг байв. Тэгвэл надаас маш их зардал гарна. Бас нэр хүндээ алдаж, хүмүүс ар хударгаар минь муулж магадгүй байлаа. Үүнээс зайлсхийх гэсэндээ би, хэзээ нэгэн цагт иймэрхүү дуудлага авах юм бол яаж эв зүйгээр зохицуулах тухай байнга боддог байв. Тэгж амьдрах нь миний хувьд ядаргаатай байлаа. “Хэрвээ би зүгээр л үнэнч шударгаар бизнес эрхэлж, хоёрдугаар зэргийн бараа өгөлгүйгээр үйлчлүүлэгчийн хүссэн зүйлийг захиалбал энэ талаар цаг ямагт санаа зовох шаардлагагүй. Гэхдээ бизнес болон гэр маань маш их зардалтай. Хэрвээ би үнэнч шударгаар бизнес эрхэлж, үйлчлүүлэгчийн хүссэнийг өгөөд байвал их мөнгө олохгүй. ‘Шударга бизнесмэн гэж байдаггүй’ гэж хэлдэг биз дээ? Өнөө үед юмс ийм л байдаг бус уу? Би хуурч мэхлэлгүйгээр хангалттай ихийг олж чадахгүй, иймээс зүгээр л мөнгөнд анхаарлаа төвлөрүүлье” гэж үргэлж бодогддог байсан юм. Иймээс заримдаа мөс чанар минь тавгүйтдэг байсан хэдий ч би илүү их мөнгө олохын тулд бизнесийн зальжин арга ашигласаар байв.

2004 онд манай хадам эгч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надтай хуваалцлаа. Бурханы үгийг уншаад энэ нь Бурханы эцсийн өдрүүдийн ажил гэдэгт би итгэж, чуулганы амьдралаар амьдарч эхэллээ. Нэг өдөр Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 33-р бүлэг). “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Үүнийг уншаад, Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай бөгөөд үг, үйл хэрэгтээ үнэнч шударга байхыг биднээс шаарддаг гэдгийг мэдэж авсан юм. Бид Бурханыг юм уу хүнийг мэхэлж, хуурах ёсгүй. “Үнэнч шударга байх нь бүхэлдээ сайн сайхан бөгөөд амгалан, тайван амьдрах арга зам. Гэхдээ мөнгөнд донтсон энэ нийгэмд үнэнч шударга хүмүүс бусдад мунхгууд шиг л харагддаг. Ялангуяа, бизнес эрхэлдэг бидний хувьд үйлчлүүлэгчдийг хуурах нь нээлттэй нууц юм. Хэрвээ би тэр чигтээ үнэнч шударга байвал ямар ч мөнгө олохгүй, амьжиргаагаа залгуулахгүй. Зарим нь намайг бүр тэнэг гэж бодоод хуурч ч магадгүй. Гэхдээ Бурхан биднээс үнэнч шударга байхыг шаарддаг болохоор би яах ёстой вэ?” гэж бодогдсон. Тэгээд буулт хийе гэж бодсон юм. Чуулганд ах эгч нартай хамт байхдаа би тун үнэнч шударгаар ярьж, үйлддэг байв. Би сэрэмжлэх шаардлагагүй, хэн ч намайг шоолдоггүй байсан юм. Гэхдээ ажил дээрээ үнэнч шударга хүн байж чадаагүй. Иймээс би үүнийг хэрэгжүүлж эхэллээ.

Нэгэн өдөр үйлчлүүлэгч ирээд, 120 ширээ сандал захиалав. Түүний сонгосон үзүүлэнгийн бүх загвар сайн чанарынх байсан бөгөөд формальдегид шиг үнэртдэггүй байв. “Би түүний захиалсан зүйлийг өөр үйлдвэрийн бараагаар сольё, чанар нь арай муу, формальдегидийн үнэртэй хэдий ч үйлчлүүлэгчийн хүссэнтэй яг адилхан харагдана. Тэгээд би нэмэлт 1,200 юань олно” гэж бодогдлоо. Би түүнд чанар муутай бараа зарна гэж тооцоолсон ч формальдегид хор хөнөөлтэй тухай бодоод сэтгэл тавгүйтсэн юм. Гэхдээ нөгөө талаар, бусад дэлгүүр тийм маягаар бизнес эрхэлж байгааг мэдэж байлаа. Хэрвээ би түүнийг хуурахгүй бол тэр үйлчлүүлэгч өөр хаа нэг тийшээ очоод, тэндээ хууртах байв. Тэгээд би тэр мөнгийг олъё гэж бодлоо. Ингээд санаа зоволгүйгээр хуурамч бүтээгдэхүүн захиалав. Хэд хоногийн дараа хүргэж өгөхөд үйлчлүүлэгч чанар болон үнэрийг нь сэжиглэж, “Энэ чинь аюултай биш үү? Чи яаж ийм маягаар бизнес эрхэлж чадаж байна аа? Би энийг ер нь авмааргүй байна!” гэлээ. Би түүнтэй тохиролцож, бүгдийг нь авсан тохиолдолд хөнгөлөлт өгөхийг хүссэн ч тэрээр надад ярих боломж олголгүй, бүгдийг нь буцаахыг хүсэж байна гэдгээ хатуу, шийдэмгийгээр хэлсэн юм. Би 120 сандал ширээг бүгдийг нь буцаан авахаас өөр аргагүй болж, гэртээ харьсны дараа муухай санагдаж байлаа. Юмыг шударга бусаар хийх нь шаргуу ажил бөгөөд ихээхэн нөөц шаардагддаг гэж би бодож байсан юм. Ердөө мөнгө ч биш, миний нэр нүүр, алдар хүнд сэвтлээ. Би юу тарьснаа хурааж байв. Хэрвээ би юмыг Бурханы шаардсанаар хийж, хуурамч бүтээгдэхүүн зараагүй бол, хэдий их мөнгө олохгүй байсан ч гэсэн хэн ч надад бухимдахгүй, би өөрийгөө ядраахгүй, санаа зовнихгүй байх байлаа. Зальжин байснаараа би өөрийгөө ч, бусдыг ч зовоож байжээ! Тэгээд би Бурханы өмнө очин залбирч, “Өө Бурхан минь! Та биднээс үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг атал би бизнес эрхлэхдээ үнэнч шударга бус байсаар л байна. Өнөөдөр тохиолдсон зүйл бол Таны сахилгажуулалт бөгөөд ийм маягаар амьдраад би хангалттай зовлон амслаа. Би цаашид хүмүүсийг хуурахыг хүсэхгүй байна. Үнэнч шударга болоход минь Та намайг залж чиглүүлээсэй гэж хүсэж байна. Би Таны шаардлагад нийцэхээр чармайхад бэлэн байна” гэлээ.

Тэгээд нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Би бол хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 44-р бүлэг). “Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Тэрхүү мөнгийг луйвардаж авсны дараа чи ямар ч үр дагавартай нүүр тулахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй; үнэхээр үр дагавар байх болно! Тэд хэн байх, Бурхан байдаг гэдэгт итгэдэг, үгүй нь хамаагүй, хувь хүн бүр үйлдэлдээ хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх ёстой(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X). “Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, ов мэхтэй хүмүүст дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүй гэдэг нь тэдний үйлдэл, зан чанар, сэдэлд дургүй гэсэн үг юм; өөрөөр хэлбэл, Тэр аливааг хийдэг тэдний арга замд дургүй байдаг. Тиймээс Бурханд таалагдъя гэвэл бид өөрсдийн үйлдэл, оршин тогтнох арга замыг эхлээд өөрчлөх ёстой. Урьд нь бид хүмүүсийн дунд амьдрахын тулд худал хуурмаг болон дүр эсгэлтэд найдаж, эдгээрийг өөрсдийн хөрөнгө, оршин тогтнолын үндэс, амь, биеэ авч явах суурь болгон ашигласан. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байв(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”).

Бурханы үгээс би, Бурханы зан чанар зөвт, ариун, ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрсэн юм. Тэрээр бидний үг, үйл хэрэг бүрийг нягтлан шалгадаг бөгөөд эцэст нь бид бүгд хийсэн зүйлийнхээ дагуу өөрсдөдөө таарах зүйлийг хүртэнэ. Би хэсэг хугацаанд илүү их мөнгө олохын тулд хууран мэхэлж амжлаа ч гэсэн хожим нь гашуун үр жимсээ хураана. Үхсэнийхээ дараа там руу явж, шийтгүүлнэ. Тэр нь тэнгэрийн хууль юм. Би хэчнээн мунхаг байснаа харлаа. Бурханд тал засахын тулд ах эгч нартай үнэнч шударга, харин бизнестээ ов мэхтэй байж, тэр хооронд өөрийнхөө ашиг сонирхлыг хохироолгүйгээр ерөөгдөж болно гэж би бодсон. Би шалихгүй заль мэхээрээ хүмүүсийг хуурч чадах ч Бурханыг бол чадахгүй. Би тэр ширээ, сандлуудад нэлээд их мөнгө төлсөн. Тэр нь Бурханы сахилгажуулалт байсан ч Бурхан бас надад анхааруулж, намайг аварч байлаа. Эс бөгөөс, би өөрийгөө үргэлжлүүлэн өөгшүүлж, үнэнч шударга бус байж, эцэст нь залхаан цээрлүүлэлтээ хүртэх нь гарцаагүй байв. Энэ бодол намайг бага зэрэг айлгаж орхисон бөгөөд би өөрийгөө эргэцүүлж эхлэв. Бизнес хийсэн жилүүдээ эргээд бодоход илүү их мөнгө олохын тулд би мөс чанараа үл тоож, үйлчлүүлэгчдийн захиалсан сайн чанарын барааг чанар муутай бараагаар сольж байлаа. Би худал хэлж, хуурч, чанар муутай барааг чанартай гэж буруугаар танилцуулсаар байж. Итгэлтэй болоод, Бурхан биднээс үнэнч байж, хүнийг ч, Бурханыг ч хуурахгүй байхыг шаарддаг гэдгийг сайтар мэдсэнийхээ дараа ч гэсэн би мөнгө олохын тулд хууран мэхэлж, худал хэлж, шударга бусаар мөнгө олж байжээ. Мөнгөний төлөө би яахаас ч буцдаггүй байлаа. Би шударга бус бизнес эрхэлж, хүмүүсийг хуурч, Сатаны завхралд өртөж, мөс чанаргүй, эрүүл ухаангүй байсан юм. Бас зальхай, аминчхан, жигшүүртэй байж, ямар ч хүний төрхгүй чөтгөр шиг амьдарч байжээ. Яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн(Иохан 8:44). “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). Зөвхөн диавол л үргэлж худал хэлж, хуурч байдаг ба би яг тийм зүйл хийж байлаа. Би диаволын төрхтэй байгаагүй гэж үү? Хүний төрх минь хаана байв? Үүнийг бодоод би өөрийгөө маш их зэвүүцлээ. Тэгээд дахиж өөрийнхөө ашиг тусын төлөө худал ярихыг хүсээгүй. Сүүлд нь би Бурханы энэ үгийг уншсан юм: “Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх хууран мэхлэлтээсээ ангижрахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд, тэгээд зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай). “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. Би үнэнч хүн болохоор чармайхдаа Бурханд найдах ёстой, завхарсан зан чанараасаа ангижрахын тулд бэрхшээлийнхээ талаар Бурханд залбирах ёстой гэдгээ мэдэж байв. Бас бизнесийн ямар нэг зүйл мөнгийг хөндөх үед, эсвэл ашиг сонирхлыг минь хөндөх үед залбирч, Бурханы шинжилтийг хүлээн авч, шулуун шударга хүн байх ёстой байлаа. Би илэн далангүй ярьж, үг хэл, үйл хэргээрээ баримтуудаас үнэнийг эрэлхийлэх ёстой байв. Энэ бүхнийг ухаараад би залбирч, Бурханы шинжилтийг хүлээн авч, Түүний үгийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон юм.

Тун удалгүй нэг үйлчлүүлэгч төмөр шүүгээ захиалахаар ирлээ. Тэрээр бат бөх бүтэцтэй, нэлээд чанартай шүүгээ авахыг хүссэн юм. Тэр үед “Хэрвээ би энэ захиалгыг түүний хүссэнээр хийвэл өртөг, бусад зардлаа төлсний дараа тийм ч их мөнгө олохгүй. Хэрвээ би арай жаахан хэврэг зүйл олж өгөөд, үйлчлүүлэгч анзаарахгүй бол үүнээс 10,000 гаруй юань олох боломжтой гэж бодов. Зүгээр л тийм ч бат бөх зүйл захиалахгүй байвал яасан юм бэ?” гэж бодогдлоо. Түгдэрч тээнэгэлзэж байхдаа би энэ бүх хугацаанд хүмүүсийг хуурч байсныхаа үр дагаврыг саналаа. Би юу ч олоогүйгээр үл барам харин ч мөнгөө алдаж, муухай санагдсан. Үнэнч шударга хүмүүс Бурханд яаж баяр хөөр авчирч, Түүгээр ерөөгддөг тухай, Тэр биднээс туйлын үнэнийг хэлэхийг шаарддаг тухай ч бас бодлоо. Ердөө мөнгөний л төлөө мөс чанараа үл тоож, шударга бус зүйл хийж болохгүй байв. Үүнтэй дахиад тулгарсан нь Бурхан намайг туршиж, Бурханы өмнө гаргасан шийдвэртээ нийцүүлэн хэрэгжүүлж чадах эсэхийг минь харах гэж байгааг би ухаарсан юм. Би Бурханд залбиран, уруу таталтаас намайг хамгаалаад, үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хаяж, Бурханы баярлуулдаг үнэнч шударга хүн байх хүчийг өгөөч гэж Түүнээс гуйлаа. Залбирсны дараа хүч орлоо. Тэгээд төмөр шүүгээг яг хэлснээр нь захиалсан ба хэдий би ихийг олоогүй ч зүрх сэтгэлд минь үнэхээр тайван санагдаж байсан юм. Бас Бурханы үгийн дагуу үнэнч байдлыг хэрэгжүүлэх нь хэчнээн гайхалтайг мэдэрсэн. Энэ нь дарамттай байгаагүй бөгөөд юу тохиолдох тухай би санаа зовохгүй байлаа.

Дараа нь би Бурханы энэ үгийг уншив: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон… Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Худал хэлж, хууран мэхлэхээ яагаад больж чадахгүй байснаа ухаарахад минь Бурханы үг надад тусалсан юм. Энэ нь Сатан намайг маш гүн завхруулснаас болж байжээ. Сатан манай нийгэм болон албан ёсны боловсролыг ашиглан “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог”, “Мөнгө нэгдүгээрт” гэх мэт сатанлаг хуулийг бидэнд шингээдэг. Түүнчлэн “Шударга бизнесмэн гэж байдаггүй” гэдэг. Эдгээр үг миний дотор ороод, уг чанар минь болжээ. Иймээс би эцэст нь мөнгө шүтсэн бөгөөд ашиг олохын төлөө, биеэ авч явах хамгийн үндсэн стандартаа алхам алхмаар хаясан юм. Би улам бүр ёрын муу, шунахай, хувиа хичээсэн хүн болжээ. Бас аминч, ов мэхтэй байв. Бизнес хийхдээ би сайн чанарын барааг чанар муутайгаар сольж, үүнийгээ хүлээн зөвшөөрөлгүйгээр хор хохирол учруулсан. Мөнгө, хувийн ашиг сонирхлоо бүхнээс дээгүүр тавьж, тэр ч бүү хэл мөс чанар, ёс жудгаасаа урваж, хэвийн хүн чанараа бүхэлд нь алджээ. Тийм маягаар ихээхэн мөнгө олсон боловч огтхон ч аз жаргалтай байгаагүй. Харин ч үргэлж ядарч туйлдаж, санаа зовж, шаналж амьдардаг байв. Тэгээд би энэ бүхэн Сатан намайг завхруулснаас болсон, Сатаны амьд үлдэх хуулиар амьдарснаас минь болсон гэдгийг эцэст нь ухаарсан. Түүнчлэн өнөө үед дэлхий ертөнц яагаад ийм харанхуй, ёрын муу байгааг ухаарсан юм. Яагаад гэвэл, хүн бүр “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Баяжихын тулд хүн юу ч хийнэ” гэсэн Сатаны хороор амьдардаг. Ийнхүү тэд мөнгө, нэр алдар, байр суурь, ёрын муу таашаалын төлөөх шунал тачаалыг шүтэж, улам аминчхан, шунахай, ёрын муу болдог. Хүмүүс мөнгө, ашиг хонжооны төлөө бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ хорлож, хууран мэхэлж, яахаас ч буцдаггүй. Гэр бүл, найз нөхөд ч ялгаагүй. Мөс чанар, ёс жудгийг хэн ч тоохоо больсон бөгөөд хүн шиг бараг харагддаггүй. Сатаны гарт маш чанга атгуулсан манай нийгэм савтай будаг, махны машинтай адил. Бурханд итгэх итгэл байхгүй бол Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг, түүний харанхуй нөлөөнөөс хэрхэн зугтах тухай үнэнийг мэдэх ямар ч аргагүй. Бид улам завхарсан, доройтмол л болох ба эцэст нь Сатанд залгиулна. Тэр нь Сатан биднийг завхруулж, хорлож буйн үр дагавар юм. Үүнийг ухаараад би Бурханы хамгаалалт, авралд үнэхээр талархав. Төгс Хүчит Бурханы үгийн удирдамж, хангалт, шүүлт байгаагүй бол үнэнч хүн байхын ач холбогдлыг би мэдэхгүй байх байлаа. Бас байнга худал хэлэхийн мөн чанар, үр дагаврыг ч мэдэхгүй байх байсан. Би Сатаны атганд амьдарсаар, үргэлж хууран мэхэлж, хүн шиг бараг амьдрахгүй байх байв. Хэчнээн их мөнгө олсон ч гэлээ эцэст нь мөн л тамд шийтгүүлж төгсөнө. Тэр үеэс эхлээд би бизнестээ шударга, үнэнч байх явдлыг хэрэгжүүлсэн билээ. Заримдаа би үнэхээр мөнгөнд уруу татагдаж, хүмүүсийг мэхэлж, хуурах тухай бодсоор байсан ч Бурхан үүнийг үзэн яддаг, хүмүүс ч үүнд дургүй гэдгийг мэдэж байсан юм. Тэгээд би буруу сэдлээ хаяхын тулд Бурханд залбирч, үнэнч хүн байхыг хэрэгжүүлдэг байв. Гайхмаар нь, тэгэх үедээ би багагүй мөнгө олж, миний бизнес сайжирч, улам олон үйлчлүүлэгчтэй болж, би хүмүүсийн хүндлэлийг хүлээж, зарим хуучин үйлчлүүлэгч надад итгэсэн тул юм үзэх гэж ирэлгүйгээр, зүгээр л утсаар захиалдаг боллоо. Үнэнч шударга байж, Бурханы үгийг хэрэгжүүлэх нь хэчнээн тайван, эрх чөлөөтэй, найдвартай болохыг би улам бүр мэдэрсэн юм.

Нэгэн удаа үйлчлүүлэгч ирээд 500 төмөр шүүгээ захиалж, материалыг нь 0.7 мм зузаантай байлгахыг хүсэв. Би огтхон ч эргэлзэлгүйгээр яг хүссэнээр нь захиалга хийлээ. Гайхмаар нь, бүгдийг нь хүргэсний дараа үйлчлүүлэгч зузааныг нь шалгах микрометр гаргаж ирсэн боловч би ямар нэг санаа зовнил, айдасгүй тун тайван байсан билээ. Хэмжсэнийхээ дараа үйлчлүүлэгч “Та үнэхээр найдвартай хүн юм. Маш олон хүн мөнгө олохыг л хүсдэг, итгэж болшгүй. Тан шиг хүмүүс тийм ч их биш. Би дараа танайхаас дахиад захиална аа” гэж хэлсэн юм. Ингэж хэлэхийг нь сонсоод Бурханы үгэнд хэлдэгчлэн үнэнч шударга байх нь хэчнээн гайхалтай болохыг бүр ч гүн гүнзгий мэдэрсэн билээ. Яг л Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. ‘Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй’ гэдгийн учир энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. “Мянган жилийн хаанчлал ирчихсэн” тухай товч яриа). Би Бурханы авралд талархъя!

Өмнөх: 11. Жинхэнэ хүн шиг амьдрах цорын ганц зам

Дараах: 13. Үнэнч хүн байх тэмцэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

89. Тархи угаахын эсрэг тулаан

Жао Лян, ХятадБи 19 настай байхдаа Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намын цагдаа нарт баривчлагдсан юм. Тэд Бурханыг үгүйсгүүлж,...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх