117-р бүлэг

Та бол хуйлмал номыг нээдэг Нэгэн, Та бол долоон лацыг эвддэг Нэгэн юм, учир нь Танаас бүх нууц ирж, Та бүх ерөөлийг илчилдэг. Би Таныг мөнхөд хайрлах үүрэгтэй ба бүх хүнд Таныг шүтүүлэх үүрэгтэй, учир нь Та бол Миний үнэн бие; Та бол Миний элбэг бөгөөд бүрэн төгс илрэлийн нэг хэсэг, Миний биеийн зайлшгүй шаардлагатай хэсэг юм. Иймээс, Би тусгай гэрчлэл хийх ёстой. Миний үнэн бие дотор байгаа Нэгнээс өөр хэн Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг вэ? Та Өөрөө Өөртөө гэрчлэл хийдэг биш, харин Миний Сүнс Таны төлөө гэрчлэл хийдэг бөгөөд Таныг эсэргүүцэж зүрхэлдэг хэнийг ч Би мэдээжийн хэрэг өршөөхгүй, учир нь энэ нь Миний захиргааны зарлигт хамаардаг. Таны хэлдэг бүхнийг Би маргаангүй биелүүлэх бөгөөд мөн Таны боддог бүхнийг Би заавал хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ хэн нэгэн Танд үнэнч биш бол тэд Намайг илт эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд Би тэднийг огтоос өршөөхгүй. Миний хөвгүүдийг эсэргүүцдэг бүгдийг Би хатуу гэсгээж, Тантай нийцтэй байдаг хүмүүсийг Би ерөөнө. Энэ бол Миний Танд олгодог эрх мэдэл юм. Урьд нь ярьж байсан, ууган хөвгүүдэд тавьсан шаардлага болон стандартын үлгэр дуурайл Та билээ. Өөрөөр хэлбэл, Та ямар байна, тийм байхыг Би ууган хөвгүүдээс шаардах болно. Энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл биш, харин Миний Сүнс Өөрөө хийдэг зүйл билээ. Хүмүүс Танд гэрчлэл хийдэг гэж хэн нэгэн хэрвээ итгэвэл тэрхүү бүтээл нь яахын аргагүй Сатаны төрөл, Миний дайсан мөн! Ийм учраас, гэрчлэл бол шийдвэрлэх чухал, үүрд хувиршгүй бөгөөд Ариун Сүнсний баталдаг зүйл юм! Үүнийг хэн ч үл ялиг өөрчилж болохгүй, тэгсэн хэнийг ч бай Би өршөөхгүй! Хүмүүс надад гэрчлэл хийж чадахгүйгээс хойш, Би Өөрөө Өөрийнхөө үнэн биед гэрчлэл хийдэг бөгөөд хүмүүс Миний ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй! Энэ бол хүн нэг бүрийн санаж явах ёстой хатуу шүүлтийн үг юм!

Та нар Миний хэлж байгаа зүйлийн бүх нарийн ширийнийг тунгаан бодож, анхааран үзэх хэрэгтэй. Миний үгэнд хааш яаш бүү ханд, харин анхааралтай сонс. Ууган хөвгүүд бол Миний үнэн бие, Миний хаанчлалын зайлшгүй хэсэг гэж Би яагаад хэлдэг вэ? Бүх эрин үеийн өмнө бид хамтдаа амьдарч байсан, хэзээ ч салж байгаагүй. Сатаны үймээнээс үүдэн Би анх удаа бие махбодтой болсныхоо дараа Сион руу буцсан. Үүний дараа бид бүгдээрээ дэлхийд ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд ялалт байгуулсныхаа дараа—өөрөөр хэлбэл, Сатаны ялзруулсан махан биеэс та нарыг дахин олж авсныхаа дараа Би та нарыг Сион руу буцаан аваачна, тэгж байж Миний үнэн бие хэзээ ч салахгүйгээр дахин нэгдэнэ. Үүний дараа Би дахин бие махбодтой болохгүй ба та нар ч Миний биеэс гарч ирэхгүй нь лавтай. Өөрөөр хэлбэл, үүний дараа Би дэлхийг дахин бүтээхгүй, харин ч Сионд Өөрийн хөвгүүдээс үүрд салахгүй хэвээр үлдэх болно, учир нь бүх зүйл одоо нэгд нэггүй гүйцэлдсэн бөгөөд Би бүхий л хуучин эрин үеийг төгсгөх гэж байна. Миний үнэн бие Сионд оршин байдаг учраас Сионд л шинэ тэнгэр болон газрын амьдрал бий. Үүнээс тусдаа орших шинэ тэнгэр, шинэ газар гэж байхаа болино. Миний үнэн бие Сионыг бүхэлд нь дүүргэдэг учир Би бол шинэ тэнгэр, Би бас шинэ газар. Миний ууган хөвгүүд бол шинэ тэнгэр, Миний ууган хөвгүүд бол шинэ газар гэж ч бас хэлж болно. Миний ууган хөвгүүд болон Би нэг биетэй, салшгүй юм. Миний талаар ярих нь зайлшгүй Миний ууган хөвгүүдийг оролцуулдаг бөгөөд биднийг салгах гэж оролдсон хэнийг ч Би огт өршөөхгүй. Би бүх улс үндэстэн болон хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө буцаан ирүүлэхэд бүх Сатан нэгд нэггүй шившиг болж, бүх бузар чөтгөр Надаас холдоно. Дараа нь зөвт байдал бүх хүний дунд (Миний хөвгүүд болон ардуудын дунд гэсэн үг) оршино гэдэг нь тодорхой, мөн бүх улс үндэстний дунд Сатаны ямар ч үймээн самуун байхгүй байх нь ойлгомжтой юм, учир нь Би бүх улс үндэстнийг болон хүмүүсийг захирч байх болно, Би бүхий л орчлон ертөнцийг эзэмшиж байх бөгөөд бүх Сатан нэгд нэггүй сүйдэж, бүхэлдээ ялагдаж, Миний захиргааны зарлигийн шийтгэлийг хүлээж авна.

Би бүх хүний дунд ажлаа өрнүүлж байгаа хэдий ч тэдэнд Миний Сүнсний гэгээрэл л байдаг ба тэдний дундаас Миний нууцуудыг илчилж, Миний илэрхийлэл болох эрхтэй хүн нэг ч байхгүй. Надаас ирдэг Нэгэн л Миний ажлыг хийх чадвартай ба үлдсэнийх нь тухайд бол Би тэднийг түр зуур л ашигладаг. Миний Сүнс хүн дээр дур зоргоороо буудаггүй, учир нь Миний дотор байгаа бүх зүйл үнэ цэнтэй. Миний Сүнс хүн дээр буух болон Миний Сүнс хүн дээр ажиллах гэдэг нь шал өөр зүйлс юм. Миний Сүнс Миний гадна байдаг Нэгэн дээр ажилладаг, харин Миний Сүнс Надаас ирсэн хүн дээр буудаг. Энэ хоёр бол ямар ч холбоогүй асуудал юм. Учир нь Надаас ирсэн Нэгэн бол ариун, харин Миний гадна байдаг хүмүүс хэчнээн сайн байлаа ч, ариун биш. Миний Сүнс ялихгүй шалтгаанаар хэн нэгэн дээр амархан буухгүй. Хүмүүс санаа зовох хэрэггүй. Би ямар ч алдаа гаргадаггүй бөгөөд Өөрийн хийдэг зүйлдээ зуун хувь итгэлтэй байдаг! Би Түүнийг гэрчилсэн учир Түүнийг заавал хамгаална; тэр Нэгэн гарцаагүй Надаас ирдэг бөгөөд Миний үнэн биед зайлшгүй шаардлагатай. Иймээс, хүмүүс өөрсдийн үзлийг хойш тавьж, Сатаны өгсөн аливаа санааг орхиж, Миний бүх айлдварыг үнэн гэдэгт итгэж, оюун санаандаа эргэлзэхгүй байгаасай гэж Би найддаг. Энэ бол хүмүүст өгч буй Миний даалгавар, Миний сануулга. Хүн бүр эдгээр зүйлийг мөрдөх ёстой, хүн бүр тэдгээрт чин сэтгэлээсээ дуулгавартай байх ёстой, хүн бүр Миний хэлдэг зүйлийг стандарт гэж авч үзэх ёстой.

Би зөвхөн бүх улс үндэстэн болон хүмүүсийн дунд Өөрийн ажлыг эхлэх гээгүй, харин Өөрийн ажлыг орчлон ертөнцийн хаа сайгүй эхлүүлэх гэж байгаа бөгөөд Миний Сион руу буцах өдөр холгүй байгааг энэ нь бүр ч их харуулдаг (учир нь Би бүх хүний дунд болон орчлон ертөнц даяар ажлаа эхлүүлэхээс өмнө Сион руу буцах шаардлагатай). Миний ажлын алхмуудыг болон Миний ажилладаг арга барилыг ухан ойлгож чадах хүн байна уу? Би харийнхантай сүнсэндээ уулзах болно гэж хэлдгийн шалтгаан нь үндсэндээ үүнийг махбодоор хийх боломжгүй бөгөөд Би хоёр дахь удаагаа эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа юм. Харийнхантай сүнсээр ярилцахын шалтгаан нь энэ. Энэ нь махан биеэр амьдарч буй хүмүүсийн төсөөлдөга ямар нэгэн тодорхойгүй сүнсний ертөнц биш, харин жинхэнэ сүнсний ертөнцөд байх явдал юм. Би өөр эрин үед ярьж байх тул тухайн үед Миний хэлдэг зүйл ердөө ярих байдлаараа л өөр байх болно. Тийм учраас, Миний ярьдаг арга барилыг анзаарахыг Би хүмүүст ахин дахин сануулж байгаа бөгөөд Миний хэлдэг зүйлд хүмүүсийн дэлгэж чаддаггүй нууцууд байдаг гэдгийг ч бас сануулдаг. Гэхдээ Би яагаад эдгээр зүйлийг хэлдгийг хэн ч ойлгодоггүй бөгөөд Намайг өнөөдөр үүнийг хэлсэн учраас л бага зэрэг ойлгож чаддаг боловч бас л бүхэлд нь ойлгодоггүй. Өөрийн ажлын энэ үе шатны дараа Би та нарт алхам алхмаар мэдэгдэх болно. (Үүгээр дамжуулан Би зарим хүнийг таягдан хаяхыг хүссээр байгаа учир одоохондоо юу ч хэлэхгүй.) Миний ажлын дараагийн алхмын арга барил нь энэ. Би бол ухаалаг Бурхан Өөрөө гэдгийг хүн болгон анзаарч, тодорхой харах хэрэгтэй.

Тайлбар:

а. Эх бичвэрт “хүмүүсийн төсөөлдөг” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 116-р бүлэг

Дараах: 118-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх