111-р бүлэг

Бүх улс үндэстэн Таны ачаар ерөөгдөх нь гарцаагүй; бүх хүн Таны ачаар Намайг сайшааж, магтана. Миний хаанчлал хөгжин дэвжиж, үүрд оршин тогтнох болно. Үүн дээр гишгэлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй ба Надтай нийцдэггүй юуг ч оршихыг зөвшөөрөхгүй, учир нь Би бол ямар ч зөрчлийг үл хүлцдэг сүр жавхлант Бурхан Өөрөө юм. Намайг шүүхийг Би хэнд ч зөвшөөрдөггүй, Надтай нийцэлгүй байхыг хэнд ч зөвшөөрдөггүй. Миний зан чанар болон сүр жавхлан эндээс хангалттай харагддаг. Хэн нэгэн Намайг эсэргүүцэхэд Би Өөрийнхөө цагт түүнийг шийтгэнэ. Хэн нэгнийг шийтгэхийг минь яагаад хэн ч хараагүй вэ? Учир нь Миний цаг хараахан ирээгүй байна, Миний гар хараахан жинхэнээсээ хөдөлж эхлээгүй байна. Хэдийгээр их гамшиг үй олноороо тохиолдсон ч энэ нь их гамшгууд ямаршуу байхыг харуулсан төдий юм, харин хэнд ч бодит байдал дээр тохиолдоогүй байна. Та нар Миний үгээс ямар нэгэн зүйл ер нь ойлгож авав уу? Өнөөдөр Би их гамшгуудын бодит байдлыг илчилж эхлэх болно. Үүний дараагаар, Намайг эсэргүүцсэн хэн ч байсан Миний гарт цохигдон унана. Өнгөрсөнд, Би хэдхэн хүмүүсийг л илчилсэн; ямар ч их гамшиг хараахан ирээгүй байна. Өнөөдөр бол өнгөрснөөс ондоо. Нэгэнт Би та нарт их гамшгууд ямаршуу байхыг бүгдийг нь хэлсэн учир их гамшгуудын бодит байдлыг товлосон цагт Би олон нийтэд зарлах болно. Үүнээс өмнө хэн ч их гамшигт өртөж байгаагүй, иймд ихэнх хүмүүс (өөрөөр хэлбэл, агуу улаан лууны хөвгүүд) болчимгүй, зоргоороо аашилсаар ирсэн. Бодит байдалтай нүүр тулахад эдгээр жигшүүртэй амьтад бүрэн үнэмших болно. Эс тэгвээс, бүгд Надад итгэлгүй байж, хэн ч Миний талаар тодорхой мэддэг байж чадахгүй. Энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнээс Миний ажилладаг арга барил (бүх хүн дээр ажилладаг Миний арга барилыг хэлж байна) өөрчлөгдөж эхэлснийг харж болно: Агуу улаан лууны үр удмаар дамжуулан Би Өөрийн уур хилэн, шүүлт, хараалыг үзүүлж байгаа бөгөөд Намайг эсэргүүцдэг бүгдийг Миний гар гэсгээж эхэлсэн. Ууган хөвгүүдээр дамжуулан Би Өөрийн өршөөл, энэрлийг үзүүлж байна. Түүгээр ч зогсохгүй Би ууган хөвгүүдээр дамжуулан зөрчлийг үл хүлцдэг Өөрийн ариун зан чанар, Өөрийн эрх мэдэл болон Өөрийн үнэн биеийг үзүүлж байна. Үйлчлэл үзүүлэгчид Надад үйлчлэхээр төвхнөж, Миний ууган хөвгүүд улам илүү танигдах болсон. Намайг эсэргүүцдэг хүмүүсийг цохиж унагаснаар Би үйлчлэл үзүүлэгчдэд Өөрийн өршөөлгүй гарыг харуулдаг учраас тэд дагжин чичирсээр Надад үйлчлэл үзүүлдэг. Түүнчлэн Би ууган хөвгүүдийнхээ амийг өсгөх үүднээс тэдэнд Өөрийн эрх мэдлийг харуулж, Өөрийгөө илүү сайн ойлгуулдаг. Эцсийн үед хэлсэн Миний үг (захиргааны зарлиг, зөгнөл болон бүх төрлийн хүмүүсийн шүүлтийг оролцуулаад) дэс дарааллаараа биелж эхэлж байна, өөрөөр хэлбэл, хүмүүс нүднийх нь өмнө Миний үг биелэхийг, Миний нэг ч үг хий хоосон биш бөгөөд бүгд бодитой гэдгийг харна. Миний үгийг биелэхээс өмнө, олон хүн биелэхгүй байхаар нь орхин явна. Энэ бол Миний ажилладаг арга барил—энэ бол дан ганц Миний төмөр таягийн чиг үүрэг биш, үүнээс гадна Миний үгийн мэргэн ухаан юм. Эндээс, хүн Миний бүхнийг чадагч байдлыг болон агуу улаан лууг үзэн ядах сэтгэлийг минь харж болно. (Намайг ажлаа эхэлсний дараа л үүнийг харж болно. Одоо зарим хүн илчлэгдсэн—энэ нь Миний гэсгээлтийн өчүүхэн хэсэг боловч үүнийг их гамшигт тооцож болохгүй. Үүнийг ойлгоход хэцүү биш. Ийм учраас, одоогоос эхлээд Миний ажилладаг арга барил хүмүүст ойлгоход улам хэцүү байх болно гэдгийг эндээс харж болно. Өнөөдөр Би та нарт ингэж хэлж байгаа нь цаг нь ирэхэд та нарыг үүнээс болж сул дорой байлгахгүй гэсэндээ юм. Энэ бол Миний та нарт даалгаж байгаа зүйл, учир нь хүмүүст эрт цагаас хойш үзэгдэж харагдаагүй зүйлс, хүмүүст сэтгэл хөдлөл болон өөрийгөө зөвтгөдөг байдлаа хойш тавихад нь хүндрэл үүсгэх зүйлс тохионо.) Би агуу улаан лууг шийтгэхдээ өөр өөр арга барил хэрэглэдэг шалтгаан нь тэр бол Миний өстөн, Миний дайсан учраас юм. Би үүний бүх үр удмыг устгах ёстой—тэгсэн цагт л Би Өөрийн зүрх сэтгэлээс үзэн ядалтыг салгаж, агуу улаан лууг зүй ёсоор шившиглэж чадна. Зөвхөн энэ л агуу улаан лууг бүхэлд нь устгаж, хүхэртэй галт нуур, ёроолгүй нүх рүү хаяж байгаа явдал юм.

Би зөвхөн өчигдөр л ууган хөвгүүдээ Өөртэйгөө хамт хаан суулгаж, тэднээр бүх улс үндэстнийг захируулж, ерөөлүүдийг эдлүүлэхээр Өөртэйгөө нэгдүүлж байгаа хэрэг юм биш; Би өнөөдөр ч үүнийг хийдэг, хамгийн гол нь маргааш ч хийх болно. Би Өөрийн ажлыг амжилттай гүйцэлдүүлсэн—Би цаг үргэлж ингэж хэлсээр ирсэн, бүтээлийн цагийн эхлэлээс эхлээд Би ингэж хэлж эхэлсэн гэж хэлсэн ч болно, гэтэл хүмүүс Миний юу хэлж байгааг ойлгодоггүй. Бүтээлийн цагаас эхлээд одоог хүртэл Би биечлэн ажиллаж байгаагүй; өөрөөр хэлбэл, Миний Сүнс үг хэлж, ажиллахаар хэзээ ч хүн дээр бүрэн буугаагүй. Харин өнөөдөр бол өнгөрснөөс ондоо: Миний Сүнс орчлон ертөнцийн хаа сайгүй биечлэн ажиллаж байна. Учир нь эцсийн өдрүүдэд Надтай хамт эрх барьж хаанчлах хэсэг бүлэг хүмүүсийг олж авахыг Би хүсэж байгаа тул эхлээд Надтай нэг санаатай байдаг, Миний ачааг анхаарч үздэг хүнийг олж авдаг. Үүний дараа, дуу хоолойг минь илэрхийлэхийн тулд Миний Сүнс Түүн дээр бүрэн бууж, орчлон ертөнцөд Миний захиргааны зарлигийг гаргаж, нууцуудыг минь илчилнэ. Миний Сүнс Түүнийг биечлэн төгс болгоно; Миний Сүнс Түүнийг биечлэн сахилгажуулна. Тэр хэвийн хүн чанарт амьдардаг учир хэн ч тодорхой харж чадахгүй. Миний ууган хөвгүүд биед орох үед Миний одоо хийдэг зүйл бодит байдал мөн эсэх нь бүхэлдээ тодорхой болно. Мэдээжийн хэрэг, хүний нүдээр, хүний үзлээр бол хэн ч итгэж, хэн ч дуулгавартай байх боломжгүй. Гэхдээ энэ бол хүмүүст гаргадаг Миний хүлээцтэй байдал. Бодит байдал хараахан ирээгүй байгаа учраас хүмүүс итгэж эсвэл ойлгож чаддаггүй. Хүний үзлээрээ Миний үгэнд итгэх хүн нэг ч байгаагүй. Хүмүүс бүгд яг ийм: Нэг бол тэд Миний махбодоор хэлсэнд л итгэдэг, эсвэл Миний Сүнсний дуу хоолойд л итгэдэг. Энэ бол хүмүүсийн хувьд учрыг нь олоход хамгийн хэцүү зүйл юм. Хэрвээ тэд ямар нэгэн зүйл болохыг нүдээрээ хараагүй л бол, хэн нь ч үзлээ тавьж явуулж чаддаггүй, хэн нь ч Миний хэлсэнд итгэж чаддаггүй. Иймд тэдгээр дуулгаваргүй байдлын хөвгүүдийг шийтгэхийн тулд Би Өөрийн захиргааны зарлигийг ашигладаг.

Би ийм зүйлсийг өмнө нь хэлж байсан: Би бол Эхнийх бөгөөд Эцсийнх, мөн Би бол эхнээс нь дуусах хүртэл бүх зүйлийг хариуцдаг Нэгэн. Эцсийн өдрүүдэд Би 144,000 ялгуусан хөвгүүнийг олж авах олно. Та нар энэ “ялгуусан хөвгүүд” хэмээх үгийг шууд утгаар бага зэрэг ойлгодог боловч 144,000 гэсэн тооны талаар тодорхой мэддэггүй. Хүний үзлээр, тоо нь хүмүүсийн эсвэл аливаа зүйлийн тоог илэрхийлдэг. “144,000 ялгуусан хөвгүүн” дэх “ялгуусан хөвгүүд”-ийг тодорхойлдог “144,000” гэдгийн тухайд бол хүмүүс 144,000 ялгуусан хөвгүүн байдаг гэж боддог. Түүнчлэн, зарим хүн энэ тоонд ямар нэг бэлгэдэл байна гэж бодон 140,000 болон 4,000-ыг тусад нь авч үздэг. Гэвч энэ хоёр тайлал нь буруу юм. Энэ нь ямар нэгэн бодит тоог илэрхийлдэггүй, ямар нэг бэлгэдэл бол бүр ч биш. Хүн төрөлхтний дунд, үүнийг ухаж ойлгож чадах хэн ч байхгүй—өнгөрсөн үеийн хүмүүс бүгд үүнийг ямар нэгэн бэлгэдэл илэрхийлсэн зүйл хэмээн боддог байсан. “144,000” гэсэн тоо нь ялгуусан хөвгүүдтэй хамаатай. Иймд 144,000 нь эцсийн өдрүүдэд хаанчлах, мөн Миний хайртай бүлэг хүмүүсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, 144,000-ыг Сионоос ирж, Сион руу буцах бүлэг хүмүүс хэмээн тайлбарлах хэрэгтэй. 144,000 ялгуусан эрэгтэй хүүхдийн бүрэн тайлбар нь энэ юм: Тэд бол Сионоос дэлхийд ирж, Сатанаар завхруулагдсан хүмүүс бөгөөд эцэст нь Надаар дахин олж авхуулж, Надтай хамт Сион руу буцах хүмүүс юм. Миний үгээс хүн Миний ажлын алхмуудыг харж болно, өөрөөр хэлбэл, та нарын биед орох цаг тийм ч хол биш гэсэн үг юм. Иймд, Би энэ талаар та нарт ахин дахин тайлбарлаж, сануулсан. Та нар тодорхой харж, Миний үгээс хэрэгжүүлэлтийн замыг олно; Миний үгээс та нар Миний ажлын хэмнэлийг олно. Ариун Сүнсний ажлын хэмнэлийг мэдэхийн тулд Миний илчилдэг нууцуудаас та нар үүнийг ялгаж таних ёстой (учир нь Ариун Сүнсний ажлыг хэн ч харж чадахгүй, хэн ч ухаж ойлгож чаддаггүй). Ийм учраас Би нууцуудыг эцсийн өдрүүдэд илчилдэг юм.

Миний гэрт Надтай нийцдэггүй юу ч байх ёсгүй, одоогоос эхэлж Би бага багаар устгаж, цэвэрлэж эхэлнэ. Хүмүүсийн дундаас хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй ба хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Энэ нь, яагаад эцсийн өдрүүдэд биечлэн ажиллаж байгааг минь илчилдэг. Ийм ч учраас Би та нарт зүгээр л цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй, хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй гэж олон удаа хэлсэн юм. Үүгээр дамжуулан Миний хүч чадал, Миний зөвт байдал болон сүр жавхлан илчлэгдэж, мөн хүмүүсийн тайлж чаддаггүй Миний бүх нууц илчлэгддэг. (Хүмүүс Миний удирдлагын төлөвлөгөөний талаар ямар ч мэдлэггүй, эсвэл Миний ажлын алхмуудын талаар ямар ч ойлголтгүй байдаг учраас тэдгээрийг “нууцууд” гэж нэрлэдэг.) Эцсийн өдрүүдэд Би юу олж авах болон Би юу хийх нь нууц юм. Дэлхийг бүтээхээсээ өмнө Би өнөөдрийн хийж буй зүйлээ хэзээ ч хийж байгаагүй, хүмүүст Өөрийн суу алдарт царай юм уу үнэн биеийнхээ аль нэг хэсгийг хэзээ ч харуулж байгаагүй; харин Миний Сүнс л зарим хүн дээр ажилласан. (Бүтээлийн цагаас хойш хэн ч Намайг илтгэх чадваргүй, хэн ч Намайг илэрхийлэх чадваргүй байсан учраас Би хэнд ч үнэн биеэ харуулаагүй ба Миний Сүнс зарим хүн дээр ажилласан.) Зөвхөн өнөөдөр л Би Өөрийн суу алдарт дүрийг болон Өөрийн үнэн биеийг хүмүүст илчилж, одоо л тэд эдгээр зүйлийг харж байна. Гэвч та нарын өнөөдөр харж байгаа зүйл бас л бүрэн гүйцэд биш бөгөөд Миний та нарт харуулахыг хүссэн зүйл аанай л биш юм. Би та нарт харуулахыг хүссэн зүйл зөвхөн биед байдаг ба яг одоо хэн ч энэ нөхцөлийг хараахан хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, бие рүү орохоос өмнө хэн ч Миний үнэн биеийг харж чадахгүй. Иймд, Сион уулан дээр Өөрийн үнэн биеийг орчлон ертөнцөд илчилнэ гэж Би хэлдэг. Үүнээс, Сион уул руу орох нь Миний төслийн хамгийн сүүлийн хэсэг гэдгийг харж болно. Сион уул руу орох цагт Миний хаанчлал амжилттай баригдах болно. Өөрөөр хэлбэл, Миний үнэн бие бол хаанчлал юм. Ууган хөвгүүд бие рүү орох цаг нь яг Миний хаанчлал бодитоор хэрэгжих цаг юм, ийм учраас ууган хөвгүүд Сион уул руу орох явдлын талаар Би ахин дахин ярьсан. Энэ бол хэний ч, хэзээ ч ойлгож ухаарч байгаагүй Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний гол цөм билээ.

Би Өөрийн ажиллах арга барилыг өөрчлөх л юм бол хүний бодлын хязгаараас давсан зүйл улам их болох учир энэ талаар болгоомжтой бай. Хүний бодлын хязгаарыг давсан зүйлс байдаг ч гэсэн Миний хэлсэн зүйл буруу гэсэн үг биш. Харин хүмүүс зовж, мөн Надтай хамтран ажиллах бүр ч их шаардлагатай гэсэн үг юм. Дур зоргоороо бүү задар, бас дан ганц өөрийн үзлийг бүү дага. Надад үйлчилдэг ихэнх хүмүүс энэ тал дээр бүдэрдэг. Хүний уг чанарыг ил гаргаж, хүний үзлийг илчлэхдээ Би Өөрийн үгийг ашиглаж байна. (Харин Надад үйлчилдэг хүмүүсийн хувьд Би тэдний үзлийг өөрчилдөггүй учир тэд зүгээр л бүдэрдэг байхад, Би үүгээр дамжуулан ууган хөвгүүдийнхээ үзлийг өөрчилж, тэдний бодлыг арилгадаг.) Иймд, эцэст нь Миний ууган хөвгүүд Миний илчилсэн нууцын ачаар бүгд төгс болгуулна.

Өмнөх: 110-р бүлэг

Дараах: 112-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх