91-р бүлэг

Миний Сүнс Миний дуу хоолойгоор тогтмол ярьж, айлддаг—та нараас хэр олон чинь Намайг мэдэж чадах вэ? Яагаад Би махбод болж, та нарын дунд ирэх ёстой вэ? Энэ бол агуу нууц. Та нар өдөржин Намайг бодож, Надад тэмүүлэн, Намайг магтаж, Намайг таашааж, өдөр бүр Намайг идэж уудаг хэр нь өнөөдөр Намайг бас л мэддэггүй. Яасан мэдлэггүй, сохор юм бэ! Намайг ямар бага мэддэг юм бэ? Та нараас хэд чинь Миний хүсэлд хайхрамжтай хандаж чадах вэ? Өөрөөр хэлбэл, та нарын дундаас хэд чинь Намайг мэдэж чадах вэ? Та нар бүгд диаволын төрлийнх атлаа Миний хүслийг биелүүлэхийг хүссээр л байна уу? Мартаж үз! Сатаны үйлдэл хэчнээн сайн ч бай, бүгд Миний байгуулсныг нурааж, Миний удирдлагад саад болох зорилготой байдаг гэдгийг Би чамд хэлчихье. Түүний үйлдэл хэчнээн сайн байлаа ч мөн чанар нь өөрчлөгддөггүй, Намайг эсэргүүцдэг. Тиймээс, олон хүн өөрийн мэдэлгүй Миний гарт цохиулан унаж, өөрийн мэдэлгүй Миний гэр бүлээс хөөгддөг. Өнөөдөр, ганц ч зүйлийг (их ч бай, бага ч бай) хүн зохион байгуулдаггүй; бүгд Миний гарт байдаг. Хэрэв бүх зүйл хүний хяналтад байдаг гэж хэлбэл Би чамайг Намайг эсэргүүцдэг гэх бөгөөд чамайг гарцаагүй хатуу гэсгээж, үүрд хөл тавих газаргүй болгож орхино. Бүх үйл явдал, зүйлээс Миний гарт байдаггүй юу байна? Миний тогтоож, тодорхойлдоггүй юу байна? Гэтэл та нар Намайг мэдэх тухай ярьж л байдаг! Тэр чинь диаволын үг. Чи бусдыг хуурч чадсан юм чинь Намайг ч бас хуурч чадна гэж бодоо юу? Чиний хийсэн зүйлийг хэн ч мэдэхгүй бол юу ч болохгүй гэж бодоо юу? Амархан мултарчихна гэж бүү бод! Би чамайг Өөрийнхөө өмнө сөхрүүлж, бүгдийг нь яриулна. Ярихгүй байна гэдэг байж болшгүй; энэ бол Миний захиргааны зарлиг!

Та нар Миний Сүнс хэн болох, Миний махбод болсон бие хэн болохыг үнэхээр ойлгодог уу? Би бие махбодтой болохын ач холбогдол юу вэ? Та нарын хэн чинь ийм том асуудлыг хянуур тунгаан бодож, Надаас зарим нэг илчлэл хүлээн авсан бэ? Та нар бүгд өөрсдийгөө хуурч байна! Чамайг агуу улаан лууны үр сад гэж Би яагаад хэлдэг вэ? Өнөөдөр Би та нарт Өөрийн бие махбодтой болсны нууцыг илчилж байгаа бөгөөд дэлхий ертөнцийг бүтээгдсэнээс хойш хүний тайлж чадаагүй энэ нууц нь Миний үзэн ядалтын маш олон байг сүйрэлд хүргэсэн юм. Тэгээд өнөөдөр ч гэсэн хэвээр байна. Миний махбодын ачаар Миний хайртай олон хүн төгс болгуулсан. Би яг яагаад махбод болох ёстой вэ? Мөн яагаад Би одоогийнх шигээ харагддаг вэ (Миний өндөр, дүр төрх, биеийн хэмжээ зэргийг оролцуулаад)? Хэн энэ талаар юм хэлж чадах вэ? Би бие махбодтой болох нь асар их ач холбогдолтой тул үүнийг бүгдийг нь хэлэх аргагүй. Би одоо та нарт үүний нэг хэсгийг л хэлье (Миний ажлын алхмууд өдий хүрсэн тул Би үүнийг хийж, хэлэх ёстой): Би бие махбодтой болсон нь үндсэндээ Миний ууган хөвгүүдэд чиглэдэг, Би тэднийг хариулж, тэд Надтай нүүр тулан ярилцаж, ярьж чаддаг байхын төлөө байдаг; улмаар Би болон Миний ууган хөвгүүд ойр дотно байдаг (бид хамт идэж, хамт байж, хамт амьдарч, хамтдаа үйлдэл хийдэг гэсэн үг), ингэснээр тэд бодит байдал дээр Надаар тэжээлгэж чадна гэдгийг энэ нь харуулдаг—энэ нь хоосон үг биш, харин бодит байдал. Урьд нь хүмүүс Надад итгэдэг байсан боловч бодит байдлыг ухаарч чаддаггүй байсан нь Би бие махбод болоогүй байснаас үүдэлтэй юм. Өнөөдөр, Би бие махбодтой болсон нь та нарт бодит байдлыг ухаарах боломж олгож, Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүст Миний яриа, биеэ авч яваа байдал, асуудлыг зохицуулдгийн минь цаад зарчим зэргээс ухаалаг Бурхан Өөрөө—Намайг мэдэх боломж олгодог. Түүнчлэн, Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаггүй хүмүүст, Миний үл ажиглагдам үйлдлүүдээс Миний нэг тал болох хүн чанарыг минь харж, улмаар Намайг эсэргүүцэж, дараа нь Надад цохиулаад, “ямар ч шалтгаангүй” үхэх боломж олгодог. Бие махбодтой бололт нь Сатаныг шившиглэснээрээ Надад хамгийн их цангинасан гэрчлэл хийдэг; Би махбодоос гарч чаддагаар зогсохгүй, махбод дотор амьдарч чаддаг. Би орон зай, газар зүйн ямар ч хязгаарлалтад өртдөггүй; Миний хувьд ямар ч саад байхгүй бөгөөд бүх зүйл саадгүй явагддаг. Энэ нь Сатаныг хамгийн их шившиглэдэг бөгөөд махбодоос гарах үедээ Би мөн л Өөрийн махбодоор ажлаа хийдэг, энэ нь Надад ямар ч нөлөө үзүүлдэггүй. Би уул нурууд, гол мөрөн, нуурууд болон орчлон ертөнцийн булан тохой бүрээр болон бүх зүйлийн дээгүүр алхалдаг. Надаас төрсөн боловч Намайг эсэргүүцэхээр боссон бүхнийг илчлэх гэж Би бие махбодтой болсон юм. Хэрэв Би махбод болоогүй бол тэднийг илчлэх ямар ч аргагүй байх байсан (Миний нүүрэн дээр нэг янзаар аяглаж, Миний араар нэг өөр байдаг хүмүүсийг хэлж байна). Хэрэв Би Сүнс хэвээр үлдсэн бол хүмүүс өөрсдийн үзэл дэх Намайг шүтэн мөргөж, Намайг хэлбэр дүрсгүй, хүрч болшгүй Бурхан гэж бодох байсан. Өнөөдөр бие махбодтой болсон минь эгэл жирийн харагддаг, тийм ч өндөр бус тул хүмүүсийн үзлээс нэлээд эсрэг (Миний өндөр болон гадаад төрхийн хувьд) байдаг. Энэ нь Сатаныг хамгийн их шившиглэдэг зүйл бөгөөд хүмүүсийн үзлийн (Сатаны доромжлолын) эсрэг хамгийн хүчтэй хариу юм. Хэрэв Миний гадаад төрх бусад хүн бүрээс өөр байсан бол төвөгтэй байх байсан—хүн бүр өөрсдийн үзлээр дамжуулан Надад шүтэн мөргөж, Намайг ойлгодог болох бөгөөд Надад сайхан гэрчлэл хийж чадахгүй байх байсан. Иймээс Би өнөөгийн дүр төрхөө авсан ба үүнийг ойлгоход огтхон ч бэрх биш. Хүн болгон хүний үзлээс алхан гарч, Сатаны зальхай явуулгад хууртахгүй байх ёстой. Би Өөрийн ажлын хэрэгцээнд нийцүүлэн хожим нь та нарт илүү ихийг нэг нэгээр нь хэлж өгнө.

Өнөөдөр Миний агуу ажил амжилтад хүрч, Миний төлөвлөгөө биелсэн. Би нэгэн сэтгэлээр Надтай санаа нийлэн хамтран ажиллах бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ нь Миний хувьд хамгийн алдар суут үе юм. Миний хайртай хөвгүүд (Намайг хайрладаг бүх хүн) Надтай хамт хийх хэрэгтэй бүх зүйлийг Надтай нэг зүрх сэтгэл, нэг оюун санаагаар дуусгаж чаддаг. Энэ бол гайхалтай зүйл. Өнөөдрөөс хойш, Миний тааламжгүй ханддаг хүмүүс Ариун Сүнсний ажилгүй байх болно, өөрөөр хэлбэл, урьд нь Миний хэлсэн зүйлтэй нийцдэггүй хүмүүсийг Би хаяна. Хүмүүс Миний хэлсэнд төгс нийцэх ёстой. Санаж яв! Төгс нийцэх ёстой. Буруугаар бүү ойлго; бүх зүйл Надаас шалтгаалдаг. Хүмүүс ээ, Надтай нөхцөл болзол бүү ярь. Хэрэв Би чамайг тэнцсэн гэж хэлбэл тэр нь өөрчлөгдөшгүй; хэрэв тэнцээгүй гэвэл бүү уруу царайлж, Тэнгэр газрыг буруутга. Энэнь бүгд Миний зохицуулалт юм. Хэн чамайг өөрийгөө үл хүндэтгэ гэж хэлсэн юм бэ? Хэн чамайг ийм ичгүүртэй тэнэг зүйл хий гэсэн юм бэ? Чи юу ч хэлэхгүй байлаа ч гэсэн Надаас үнэнийг нууж чадахгүй. Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан Өөрөө гэж хэлэхдээ Би хэнд хандаж хэлсэн бэ? Би үүнийг үнэнч шударга бус хүмүүст хэлдэг. Миний араар ийм зүйл хийгээд, ямар ичгүүргүй юм бэ! Та нар Намайг хуурч мэхэлмээр байна уу? Тэгэх нь тийм ч амархан биш! Эндээс үтэр түргэн явцгаа! Тэрслүү хөвгүүд! Чи өөрийгөө хайрладаггүй, өөрийгөө хүндэлдэггүй! Чи өөрийгөө хайхардаггүй атлаа Надаар өөрийгөө хайрлуулахыг хүссээр байна уу? Мартаж үз! Би ийм олиггүй амьтдаас ганцыг ч хүсэхгүй байна. Бүгдээрээ Надаас холд! Энэ чинь Миний нэрэнд хамгийн ноцтой гутамшиг авчирдаг; та нар үүнийг тодорхой харахгүй бол болохгүй. Та нар энэхүү ёрын муу, садар самуун хуучин эрин үед аливаа бузар буртгаар бохирдохоос өөрсдийгөө хамгаалах ёстой; та нар бүхэлдээ ариун, өө сэвгүй байх ёстой. Өнөөдөр Надтай хамт хаанчлахад тэнцдэг хүмүүс нь ямар ч бузар буртгаар бохирдоогүй хүмүүс байдаг, учир нь Би бол ариун Бурхан Өөрөө бөгөөд Миний нэрийг шившиглэдэг хэнийг ч Би хүсдэггүй. Сатан Намайг туршихын тулд тийм хүмүүсийг явуулдаг бөгөөд тэд бол үнэн хэрэгтээ буцаагаад зодоод явуулах (ёроолгүй нүхэнд хаях) ёстой Сатаны боолууд юм.

Миний гэр бүл ариун агаад өө сэвгүй, Миний сүм эрхэмсэг агаад сүр жавхлантай (Би юу болох, Надад юу байгааг эзэмшсэн хүмүүсийг хэлж байна). Хэн орж, дураараа үймээн дэгдээж зүрхлэх билээ? Би тэднийг яавч өршөөхгүй. Тэднийг бүрмөсөн устгаж, ихэд шившиглэнэ. Би ухаалгаар үйлддэг. Намайг эсэргүүцэж, Миний нэрийг шившиглэдэг хүмүүсийг Би хутга ч үгүй, буу ч үгүй, хуруугаа ч өргөлгүйгээр бүрмөсөн ялна. Би бол уужим сэтгэлтэй, Сатан ийм хэмжээнд үймээн дэгдээх үед ч гэсэн Би Өөрийн ажлыг нэгэн жигд алхаагаар үргэлжлүүлдэг; түүнд Би анхаарал огт хандуулдаггүй бөгөөд Өөрийн удирдлагын төлөвлөгөөг дуусгаад түүнийг ялна. Энэ бол Миний хүч чадал, Миний мэргэн ухаан, түүнээс ч илүүтэйгээр Миний эцэс төгсгөлгүй алдрын багахан хэсэг юм. Миний нүдээр, Намайг эсэргүүцдэг хүмүүс бол хэдийд ч хүссэнээрээ хөл доороо бяцлан үхүүлж болох хөрс шороонд арзганаж байдаг шавж лугаа адил. Гэвч Би аливааг мэргэн ухаанаар хийдэг. Би Өөрийн ууган хөвгүүдээр үүнийг шийдвэрлүүлнэ; Би яарахгүй байна. Би дэс дараалалтай, эмх цэгцтэй байдлаар, ямар ч алдаагүй яг таг үйлддэг. Надаас төрсөн тэр ууган хөвгүүд Миний юу болохыг эзэмшиж, Миний үйл хэргээс Миний эцэс төгсгөлгүй мэргэн ухааныг харж чаддаг байх ёстой!

Өмнөх: 90-р бүлэг

Дараах: 92-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх