144 Бурханыг хайрлана гэдэг чин зүрхний минь хүсэл

1 Цөвүүн энэ хорвоод амьдардаг би үнэн гэж юу болохыг хэзээ ч мэдээгүй. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа л би амьдралын утга учрыг олсон. Жинхэнэ гэрэл ертөнцөд ирлээ: Христ бол үнэн, зам, амь билээ. Бурханы үгийн усалгаа, тэжээлийг эдлэн, мөнх амийн замыг би олсон. Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар амь минь аажмаар өсөж, зүрх сэтгэл минь үнэнийг улам их эрхэмлэдэг; би Түүний айлдвараар амьдардаг. Христ бол бодитой Бурхан, магтаал талархлаа би өргөе. Бурханыг хайрлана гэдэг чин зүрхний минь хүсэл, Бурханыг хайрлахыг би хүснэ! Халлелуяа!

2 Бурханы үг хүний гүн гүнзгий завхралын үнэн төрх, эх сурвалжийг илчилдэг. Хүн бол ихэрхүү, хувиа хичээсэн, мөс чанар болон эрүүл ухаан дутмаг. Би Бурханыг гэх хайр, дуулгавартай байдлыг эрэлхийлэхийг хүсдэг мөртөө Түүнд үргэлж тэрсэлж, дайсагнадаг; Түүний төлөө зарлагадсан маш их зүйл хольцтой бөгөөд би тэнгэрийн ерөөлийн хариуд энэ бүхнийг хийдэг. Завхарсан, муухай төрхөө хараад би өөрийгөө үзэн ядаж, сэтгэлийн гүндээ харуусдаг. Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авч, завхралаасаа салж, Түүнийг гэх хайраа цэвэр байлгамаар байна. Христ бол миний Хайрт; Тэр хүнээр мөнхөд хайрлуулах эрхтэй. Бурханыг хайрлана гэдэг чин зүрхний минь хүсэл, Бурханыг хайрлахыг би хүснэ! Халлелуяа!

3 Бурханы илэрхийлсэн бүх үнэн хүний амьдралын гэрлийг надад харуулсан. Шалгалт, шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан би Бурханыг хүндэтгэж, Түүнд дуулгавартай болсон. Түүний үг намайг ариусгаж, аварч, Сатаны хар хүчээс чөлөөлж, амь зан чанарт минь өөрчлөлт авчирсан, эцэст нь би Бурхантай нийцтэй болж чадсан. Бурханы үгийг туулж, хэрэгжүүлснээр л үнэн бол амь, маш үнэн цэнтэй гэдгийг би ухаарсан; завхралаасаа салж, үнэнийг хэрэгжүүлснээр л би хүний жинхэнэ шинжийг амьдран харуулсан. Христ бол бодит Бурхан, би Түүнийг үүрд хайрлана. Бурханыг хайрлана гэдэг чин зүрхний минь хүсэл, Бурханыг хайрлахыг би хүснэ! Халлелуяа!

Өмнөх: 143 Өө Бурхан минь, Танд сэтгэл минь үүрд хоргодно

Дараах: 145 Салхи бороон дундуур

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх