143 Өө Бурхан минь, Танд сэтгэл минь үүрд хоргодно

I

Хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлсэн нь Таны агуу хайр билээ.

Зүрх сэтгэлийг минь байлдан дагуулсан Таны үг бүгд үнэн билээ.

Сатан намайг асар их завхруулсан ч

намайг Та хэзээ ч орхилгүй, аврахын тулд чадах бүхнээ хийдэг.

Заримдаа би бүтэлгүйтэж, унаж, хааяа сул дорой болдог ч

намайг Та үргэлж усалж, хангаж, бат зогсох хүч чадал хайрладаг.

Таны үг намайг амьдралын гэрэлтэй замд хөтөлдөг.

Таныг даган сэтгэл минь тайвшрал, баяраар бялхдаг.

Төгс Хүчит Бурхан минь! Сэтгэл минь үүрд Танд хоргодно!


II

Тоос шороон дундаас Та намайг босгож, үүргээ биелүүл гэж намайг өргөсөн.

Гэсэн ч би энэ боломжийг нандигналгүй, дүр эсгэж, Таныг мөн ч их хуурсан.

Үгээ ашиглан намайг шүүж, илчлэхэд тань би өөрийгөө эргэцүүлж, мэдэж авсан.

Таны үг зүрхийг минь зүссэн ч тэдгээрийг би бүрэн хүлээн авсан.

Таны сайхан санаа зорилгыг ойлгон, би гэмшилд автдаг.

Таны өмнө сөгдөж, шүүлт, цэвэрлэлтийг тань хүлээн зөвшөөрөхөд би бэлэн.

Таны шүүлтийг туулан, хайрыг тань би амслаа.

Төгс Хүчит Бурхан минь! Сэтгэл минь үүрд Танд хоргодно!


III

Хүн төрөлхтнийг аврахын тулд Та бүх бэрхшээлийг амссан;

салхи шуургыг Та бидэнтэй хамт туулсан.

Баривчлагдаж, хавчигдах үед минь Таны үг намайг замчилсан.

Бэрхшээл дунд Та надтай хамт байж, сэтгэлийг минь үгээрээ тайтгаруулсан.

Таны үгээс эрх мэдэл, хүч чадал харагдан, Таныг би магтдаг.

Та хайрынхаа улам ч агуу илэрхийлэл болгон бидэнтэй хамт зовдог!

Бэрхшээл, хавчлага дунд Таныг гэх хайр минь улам батаждаг.

Танд гэрчлэл хийж, Сатаныг шившиглэхээ тангараглая.

Төгс Хүчит Бурхан минь! Сэтгэл минь үүрд Танд хоргодно!


IV

Таны үг надад шинэ амь өгч, шинээр амьдрах боломж олгодог.

Таны шүүлт намайг цэвэрлэж, завхарсан зан чанарыг минь өөрчилдөг.

Таны хайр болон үг зүрх сэтгэлд минь гүн үндэслэсэн байдаг.

Урдах зам хэчнээн бартаатай ч бай,

Та бол үнэн ба амь гэдгийг би мэддэг, эцсээ хүртэл Таныг дагахаар шийддэг.

Хаана ч, хэзээ ч би Таны үйл хэрэгт гэрчлэл хийнэ.

Таныг хайрлаж, гэрчилж чаддаг байх нь миний хувьд нэр төрийн хэрэг.

Төгс Хүчит Бурхан минь! Сэтгэл минь үүрд Танд хоргодно!

Өмнөх: 142 Бурханы хайрыг бид оюун санаандаа үргэлж хадгална

Дараах: 144 Бурханыг хайрлана гэдэг чин зүрхний минь хүсэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх