39. Эцэст нь хүний төрхийг амьдран харуулж байна

Жоу Хон, Хятад

Би 2018 онд чуулганы удирдагч болох үедээ сайн хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг Ян овогт эгч байгааг олж мэдсэн юм. “Хэрвээ энэ эгчийг сайн сургах юм бол миний амьдрал илүү амар болж, ажил маань сайжирч, удирдагч ч намайг магтана даа” гэж бодоод би тэр эгчийг сургахад өөрийгөө зориуллаа. Ямар нэг асуудалд орох болгонд нь би эгчтэй нөхөрлөж, багийн удирдагчаар томилсон юм. Тэрээр хурдан ахиц гаргаж, үүрэгтээ анхааралтай байдаг байлаа. Тун удалгүй түүний багийн ажил сэргэв. “Ян эгч шиг дахиад хэдэн хүн байсан бол манай чуулганы бүх ажил мэдэгдэхүйц сайжрах байсан даа. Би бага зэрэг амрах боломжтой болж, илүү сайн үр дүнд хүрч, хүн бүр намайг сайн ажиллаж байна гэж хэлнэ” хэмээн би бодсон юм. Нэгэн өдөр, антихристүүд болон мууг үйлдэгчдийг хөөн зайлуулах тухай бичиг баримтыг эмхэтгэх хүн яаралтай хэрэг болов. Ян эгч үүнийг хариуцах ёстой гэдэг дээр манай хамтрагчид бид хэд санал нийллээ. Гайхмаар нь, эгч зарчмуудыг хурдан ухаарч, бодитой агаад үнэн зөв бичиг баримт боловсруулсан юм. Энэ хугацаанд бичиг баримт цэгцлэхдээ сайн хүн байгаа эсэхийг удирдагч маань үргэлж асууж байсан ба Ян эгч тохирно гэдгийг би мэдэж байв. Гэвч эгчийг шилжүүлэх, мөн манай ажилд гарцаагүй үзүүлэх үр нөлөөг нь бодоод би түүнийг явуулахыг хүсээгүй бөгөөд удирдагчид санал болгоогүй юм.

Нэгэн өдөр цуглаан дээр, антихристүүд болон мууг үйлдэгчдийг хөөн зайлуулах тухай бичиг баримтыг эмхэтгэх хүн хэрэгтэй байна гэж удирдагч хэлээд, хэн нэгнийг өгч чадах эсэхийг маань асуулаа. “Ян эгч үүнийг хийхдээ сайн, гэхдээ би түүнийг явуулбал өөр хүнийг сургах ёстой болж, маш их хичээл чармайлт шаардагдана. Манай ажил цалгардаад эхэлбэл удирдагч намайг юу гэж бодох вэ? Тан эгч ч бас бичиг баримт эмхэтгэхдээ сайн, гэхдээ үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг идэвхгүй, түүнд ихээхэн тусламж хэрэгтэй болдог. Би оронд нь Тан эгчийг санал болгоё. Тэгвэл би тэр ажилд нэг хүн өгч, Ян эгч эндээ үлдэж чадна. Манай ажилд нөлөөлөхгүй” гэж би бодлоо. Ингээд би Тан эгчийг санал болгож, давуу талыг нь хэтрүүлэн яриад, Ян эгчийг зориуд тийм ч сайн биш болгов. Хэд хоногийн дараа Тан эгч тэр ажилд сонгогдсон юм. Хожим нь би, Тан эгч үүнийг бие даан хийж дуусгаж чадаагүй гэдгийг олж мэдэв. “Ян эгч үүнийг ямар ч асуудалгүй зохицуулж чадах байсан даа. Гэхдээ би түүнийг явуулахыг хүсээгүй. Эгч үүргээ гүйцэтгэхдээ тун сайн, түүнийг явчих юм бол манай ажил яах билээ?” гэж би бодлоо. Ингээд би дахиад Ян эгчийг санал болгохгүй байхаар шийдсэн юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа удирдагч Ян эгчийг онцгойлон нэр зааж, түүнийг орлох хүнийг аль болох хурдан ол гэж бидэнд хэллээ. Би энэ санааг үнэхээр эсэргүүцэж байв. “Ян эгч явах юм бол манай чуулганы бичиг баримтыг хэн эмхэтгэх билээ? Бид тохиромжтой хүн оллоо ч гэсэн тэр нь ердөө л шинэ хүн байна, зарчмуудыг мэдэхгүй. Тэдэнд сургалт хэрэгтэй. Манай ажилд хохиролтойгоор зогсохгүй, энэ нь шаргуу ажил байх болно, мөн миний зүгээс ихээхэн хичээл чармайлт шаардагдана” гэж би бодсон юм. Ингэж бодох нь буруу гэдгийг мэдэж байсан ч өөртөө шалтаг тоочсоор байлаа: “Би өөрөө Ян эгчийг сургасан. Хэрвээ эгч явах юм бол түүний ажлыг хийж чадах хүн манай багт нэг ч байхгүй болно. Яаж үүнийг хийх юм бэ? Үгүй ээ, би үүнийг ажлын хамтрагчидтайгаа хэлэлцээд, өөр хэн нэгнийг сургах хүртэл Ян эгчийг дахиад хэдэн сар үлдээгээч гэж удирдагчид захиа бичье.” Үүнийгээ ажлын хоёр хамтрагчдаа хэлэх үед тэд намайг зэмлэн, “Бурханы гэрийн ажлыг хийхийн тулд бид хүмүүсийг сургадаг. Ян эгчийг явсны дараа бид өөр хэн нэгнийг сургаж болно. Та хувиа хичээж, Ян эгчийн явахыг болиулахаар оролдож байгаа юм биш үү?” гэсэн юм. Гэхдээ би өөрийгөө эргэцүүлээгүй, харин ч “Та нар маш өгөөмөр юм. Хүмүүсийг сургах амархан гэж бодоо юу?” гэж бодоод улам бухимдаж, эсэргүүцэн, миний өнцгөөс харж чадахгүй байгаагийнх нь төлөө ажлын хамтрагчдадаа дургүйцлээ. Үүнээс хойш төд удалгүй надад галд шатах мэт, халуу оргих мэдрэмж төрж эхэлсэн ба бүх бие сульдсан юм. “Цаг агаар сайхан, би ханиад хүрээгүй байна. Үнэхээр хачин юм аа” гэж бодогдоод, Бурхан намайг цээрлүүлж, сахилгажуулж байгааг ухаарав. Тэгээд Бурханы энэ үгийг бодлоо: “Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ингэж авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй болох өдөр ирвэл та нар өөрсдийгөө хаан гэж тунхагласан дээрэмчин адил байх бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1). Бурханы үг миний байр байдлыг яг таг илчилж байсныг ухаараад би мэл гайхсан юм. Би Ян эгчийг өөрийн хөрөнгө мэт үзэж байжээ. Би түүнийг сургасан юм чинь тэр минийх байх ёстой, манай чуулганд байж, намайг сайн харагдуулах ёстой гэж би бодоод өөр хэнд ч түүнийг өгөхийг зөвшөөрөхгүй байсан. Бодит байдал дээр, ах эгч нар бүгд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэдэг ба тэдний даалгавар бүгд Бурханаас ирдэг. Тэд Бурханы гэрт хэрэгтэй үед, Бурханы зохицуулснаар хэдийд ч, хаана ч үүргээ гүйцэтгэдэг. Гэтэл би ов мэхтэй байж, өөрийн нэр хүнд, байр суурийн төлөө бусдыг хууран мэхэлж, Ян эгчийг өөртөө байлгахын тулд чадах бүхнээ хийж байлаа. Би “өөрсдийгөө хаан гэж тунхагласан дээрэмчидтэй адил” байсан бус уу? Би Ян эгчийг хянаж, Бурханаас булаан авахаар оролдсон. Энэ нь антихристүүдийн хийдэг зүйл, сүйрэлд хүргэх зам байжээ. Үүнийг ухаараад би үнэхээр харамссан юм. Би маш биеэ тоосон, аминчхан байжээ.

Тэгээд би Бурханы эдгээр үгийг уншив: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Хэрэв хүн Бурханд итгэдэг хэр нь Бурханы үгийг анхаарч, үнэнийг хүлээн авч, Түүний зохицуулалт, зохион байгуулалтад захирагддаггүй бол; хэрэв тэр зарим нэг сайн зан авир харуулдаг ч махан биеийг хаяж, бардам зан, ашиг сонирхлынхоо юуг ч орхиж чаддаггүй бол; хэрэв гаднаа үүргээ гүйцэтгэдэг хэдий ч сатанлаг зан чанараараа амьдарсан хэвээр байж, Сатаны гүн ухаан, оршин тогтнолын арга замыг огтхон ч хаяагүй, мөн өөрчлөгддөггүй бол тэр хүн яаж Бурханд итгэдэг байж чадах юм бэ? Энэ бол шашинд итгэх итгэл юм. Ийм хүмүүс өнгөцхөн байдлаар аливааг орхиж, өөрсдийгөө зарлагаддаг ч тэдний алхдаг зам, хийдэг бүх зүйлийн эх сурвалж, сэдэл Бурханы үг юм уу үнэнд суурилдаггүй; харин тэд өөрсдийн төсөөлөл, хүсэл, субьектив таамаглалын дагуу үйлдсээр байдаг бөгөөд Сатаны гүн ухаан, зан чанар тэдний оршин тогтнол, үйлдлийн үндэс суурь хэвээр байдаг. Тэд үнэнийг нь ойлгохгүй байгаа асуудлаа эрж хайдаггүй; үнэнийг нь ойлгодог асуудлаа хэрэгжүүлдэггүй бөгөөд Бурханыг агуу гэж өргөмжилдөггүй, үнэнийг нандигнадаггүй. Тэд нэр дээрээ Бурханы дагалдагч хэдий ч энэ нь үгээс цаашгүй; тэдний үйлдлийн мөн чанар гагцхүү завхарсан зан чанарынх нь илэрхийлэл юм. Тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу үйлдэх сэдэл, санаатай гэх ямар ч шинж байдаггүй. Бүхнээс түрүүнд өөрсдийн ашиг сонирхлыг харгалзан үздэг, өөрсдийн хүсэл, санаархлыг эхлээд гүйцэлдүүлдэг энэ хүмүүс Бурханыг дагадаг хүмүүс мөн үү? (Биш.) Тэгвэл Бурханыг дагадаггүй хүмүүс зан чанараа өөрчилж чадах уу? (Үгүй.) Зан чанараа өөрчилж чаддаггүй юм бол тэд хөөрхийлөлтэй бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”). Би Бурханы үгийг ахин дахин тунгаан бодож, зан авираа эргэцүүллээ. Би Бурханы төлөө золиос гаргасан мэт харагдаж байсан ч үүрэг гүйцэтгэх сэдэл минь өөрийнхөө ашиг сонирхлыг хангахын төлөө байжээ. Бичиг баримт эмхэлж чадах хүн өгөөч гэж удирдагчийг хүсэх үед Ян эгч тэр ажилд хамгийн сайн тохирно гэдгийг би мэдэж байсан. Гэсэн ч өөрийнхөө ашиг сонирхлын төлөө худал хэлж, хууран мэхлээд, оронд нь Тан эгчийг санал болгосон. Тан эгч тэр ажлыг дийлж чадахгүй байгааг харж, эгч ажилд чирэгдэл учруулна гэдгийг мэдэж байсан хэр нь Ян эгчийг мөн л санал болгоогүй. Би Бурханы гэрийн тухай бодоогүй, Бурханы хүсэлд огт анхаарал хандуулаагүй. Зүгээр л ах эгч нарыг өөрийнхөө нэр хүнд, байр суурийг хамгаалах хэрэгсэл болгон ашигласан. Би маш хорон муу, аминчхан, өөдгүй байжээ. Бурханд олон жил итгэсэн атал миний бүх бодол санаа, үзэл бодол сатанлаг зан чанар болон Сатаны амьдралын арга замд үндэслэж байв. Би Бурханы үгийг дагаагүй, үнэнийг хэрэгжүүлээгүй. Яг л Бурханы үгэнд дүрсэлсэн шиг үл итгэгч байжээ. Би цаашид аминч байж болохгүй. Би авьяас чадвартай хүнийг өгч, дараа нь чуулганыхаа төлөө илүү олон хүнийг сургах ёстой байв. Тэгээд бид манай чуулганд Ян эгчийн ажлыг хийх хүнийг зохицуулаад, Ян эгчийг шилжүүлсэн юм. Ян эгч хүмүүсийг хөөн зайлуулах бичиг баримтыг хурдан эмхэтгэсэн гэдгийг дараа нь би олж мэдсэн юм. Үүнийг сонсоод надад эвгүй санагдлаа. Хэрвээ би эгчийг арай эртхэн санал болгоод, хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан бол энэ ажил ийм удаан хойшлохгүй байх байв. Миний аминч зангаас болж ийм зүйл тохиолдсон. Би гэм буруу үйлдэж, мууг хийжээ. Энэ нь, өөрийн ашиг сонирхлыг Бурханы гэрээс илүүд үзэхгүй бай гэсэн анхааруулга гэж би хүлээн авсан юм.

Энэхүү туршлага намайг бага зэрэг өөрчилсөн гэж бодож байсан боловч өнөөх хуучин асуудал маань дахин цухалзан гарах тохиромжтой нөхцөл байдлыг л хүлээж байжээ. Төд удалгүй удирдагч надаас Лю эгчийн тухай асуулаа. Удирдагч түүнийг ойрхны чуулганд очоод шинэ итгэгчдийг услахад туслуулахыг хүссэн юм. Би жаахан дурамжхан байсан боловч аминч байх ёсгүй, Чуулганы ажлыг дэмжих ёстой, би үргэлж өөр хэн нэгнийг сургах боломжтой гэж бодов. Тэгээд Лю эгчийг явуулахаар зөвшөөрлөө. Харин тэгтэл удирдагч, бичиг баримт эмхлэх ажил хариуцаж байсан Ли эгчийг дэвшүүлэх гэж байгаагаа хэлээд, үнэлгээ бичихийг надаас хүссэн юм. Энэ нь миний хувьд дэндүү их байв. Хэрвээ Ли эгч явах юм бол бичиг баримт эмхэтгэх ажлыг хэн хариуцах юм бэ? Би Ли эгчийг явуулахыг хүсээгүй тул үнэлгээг нь бичихийг хойшлууллаа. Би түүний явахыг хэдэн өдөр хойшлуулахыг хүссэн, ингэснээр энэ хооронд удирдагч маань өөр хэн нэгнийг олоод, Ли эгчийг үлдээж магадгүй байв. Намайг үнэлгээ бичихгүй байгааг ажлын хамтрагч минь анзаараад, үүнийг бич гэж шавдуулсан юм. Би түүнийг хуурч, одоохон бичнэ гэж хэлсэн мөртөө бичихгүй л байв. 10-аад хоногийн дараа ажлын хамтрагч маань “Манай удирдагч бусад хүмүүсээс олж мэдсэнийхээ дараа Ли эгчийг шилжүүлчихсэн” гэсэн юм. Үүнийг ойлготлоо би жаахан удлаа. Энэ нь хэтэрхий хурдан болж байв! Хэв чанар сайтай бүх хүнийг аваад явчихлаа. Бид одоо чуулган дээр юу ч хийж чадахгүй. Энэ бодол толгой задлах шахаж, зүрх сэтгэлд минь хүнд жин дарж байх шиг санагдлаа. Дараагийн хэдэн өдөр нь хоолны дуршилгүй болж, яаж хүмүүс олох ёстой болсноо, надад хэр их дарамт ирснийг би бодов. Энэ бүхэнд маш их хичээл чармайлт зарцуулах байлаа. Үүнийг бодох тусам улам их санаа зовж, чадал барагдаж байв.

Нэгэн өдөр би шатаар уруудаж байхдаа хөл алдан уналаа. Яс хугарах мэт тас хийх чимээ хөлөөс минь гарахыг би сонссон юм. “Би дуусчээ, хугархай хөлтэйгөөр үүргээ гүйцэтгэж чадахгүй шүү дээ” гэж бодогдлоо. Энэ нь Бурхан намайг сахилгажуулж байгаа хэрэг болохыг би мэдэж байв. Хүмүүс нэг нэгээрээ шилжихийг хэрхэн харснаа, зүрх сэтгэлдээ Бурхантай хэрхэн маргалдаж, энэ бүхнийг эсэргүүцсэнээ би бодлоо. Үүрэгтээ хандах хандлага минь Бурханыг зэвүүцүүлсэн байж таарна, ингээд Бурхан миний үүргийг авчихлаа. Ингэж бодоод би маш их айсан юм. Хөл минь айхтар их өвдөж байлаа. Би Бурханд залбирсаар байсан бөгөөд үнэхээр гэмшихэд бэлэн байв. Гайхмаар нь, өдрийн хоолны дараа миний хөл гэнэт өвдөхөө больж, огт гэмтээгээгүй мэт болов. Энэ нь намайг өөрийгөө эргэцүүлж, мэдэг гээд Бурханаас ирсэн анхааруулга байсныг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан тул “би яагаад үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьдаг юм бол?” гэж гайхширч байв.

Дараа нь би Бурханы үгийн уншлагын видео үзлээ: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”).

Хүн төрөлхтнийг Сатан завхруулсны дараа бүх төрлийн сатанлаг хор бидний зүрх сэтгэлд шингэж, уг чанар маань болсон гэдгийг Бурханы үг хэлсэн юм. Жишээ нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдгийг бодоод үз. Хүн бүр энэ сатанлаг хороор амьдардаг, бидний хийдэг бүхэн өөрсдийн ашиг хонжооны төлөө байдаг, бид үүнийг зөв зүйтэй, зохистой гэж боддог тул улам аминч, ов мэхтэй болдог. Би өөрийгөө эргэцүүллээ. Удирдагч манай чуулганы хүмүүсийг шилжүүлэх үед би үүнийг эсэргүүцэж, саад болохоор оролдон, бүр заль мэх гаргахдаа тулсан. Би хүмүүсийг надад харьяалагддаг мэт үзэж, Бурханы гэрт өгөхөөс татгалзсан. Би маш аминч, жигшүүртэй, туйлын бодлогогүй байж, Бурханы гэрийн ажилд саад болж байжээ! Эзэн Есүсийг ажиллахаар ирэх үед фарисайчууд, Түүнийг дагахад нь хүмүүст саад болсноор өөрсдийн байр суурь, амин зуулгыг хамгаалахаар оролдсон. Тэд итгэгчдийг өөрсдийнх шигээ үзсэн бөгөөд тэдний төлөө Эзэнтэй тэмцэлдсэн. Эцэст нь тэд Бурханы зан чанарт халдаж, Бурханаар шийтгүүлсэн юм. Миний зан авир фарисайчуудынхаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Ах эгч нар бол Бурханы хоньд, Бурханы гэр тэднийг хүссэнээрээ томилох эрхтэй. Надад хөндлөнгөөс оролцох эрх байгаагүй. Чуулганы удирдагчийн хувиар би Бурханы гэрийн шаардсаны дагуу, зарчимд нийцүүлэн үүргээ гүйцэтгээд, хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж, тэднийг сургахын тулд үнэнийг нөхөрлөх ёстой. Энэ бол миний үүрэг, миний хариуцлага. Гэхдээ би Бурханы хүслийг хайхраагүй, эсвэл зарчмын дагуу хүмүүсийг томилоогүй. Би илүү олон хүнийг сургахын тулд хичээл чармайлт гаргахыг хүсээгүй. Авьяас чадвартай гэдгийг нь мэдэж байсан хүмүүсээ сайн дураар өгөхийн оронд тэднийг өөрийн хяналтад байлгаж, өөрийнхөө нэр хүндийн төлөө ажиллуулж, үйлчлүүлэхийг хүссэн. Би Бурханы гэрийг эсэргүүцэн өөрийнхөө зүйлийг л хийж байсан бус уу? Би Бурханыг эсэргүүцэж, антихристүүдийн замаар алхаж байжээ. Ингэж бодоод би айж, намайг сахилгажуулан, илүү их ёрын муу зүйл хийхийг минь болиулсны төлөө Бурханд талархсан билээ.

Хожим нь би Бурханы үгийн уншлагатай өөр нэг видео үзсэн юм: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). Бурхан хувиа хичээдэггүй гэдгийг Бурханы үг надад харуулсан билээ. Түүний хийдэг бүхэн биднийг аврахын төлөө байдаг; бүгд бидэнд ашиг тустай байдаг. Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлж, сургадаг, ингэснээр хэв чанар сайтай үнэний эрэл хайгуулчид илүү их дадлагатай болж, эцэст нь Бурханы даалгаврыг өөр дээрээ авч чадна. Энэ нь ах эгч нарт болон Бурханы гэрийн ажилд тустай. Миний хувьд бол би Бурханы үгийн усалгаа, хангалт, Бурханы гэрийн сургалтыг чөлөөтэй хүлээн авсан боловч Бурханы хайрыг хариулахын төлөө үүргээ гүйцэтгэх тухай бодоогүй. Хүмүүсийг яаж өөрийнхөө хяналтад байлгах тухай л бодсон. Өөрийнхөө нэр хүнд, байр суурийн төлөө би Бурханы гэрийн хүмүүсийг сургах сургалтад саад болохоос цааргалаагүй, энэ нь Бурханы гэрийн ажлыг саатуулсан. Би маш аминчхан, хорлонтой, Бурханы өмнө амьдрахад тохирохгүй байжээ. Тэр хэвээр үргэлжлүүлээд байж болохгүй гэдгээ би мэдэж байв. Би авьяас чадвартай хүмүүсийг Бурханы гэрт өгөх ёстой байсан, ингэснээр ах эгч нар гүйцэтгэх ёстой үүргээ зөв газарт гүйцэтгэж чадах байлаа. Ухаан санаагаа цэгцэлснийхээ дараа би Ли эгчийн ажлыг авах хүнийг даруйхан олоод, Бурханд талархлаа өргөсөн юм. Шинэ хүн зарчмыг мэдэхгүй, би илүү шаргуу ажиллах хэрэгтэй болсон хэдий ч надад сэтгэл амар, тайван санагдаж байв. Би чадах бүхнээ хийхийн тулд золиос гаргаж, чуулганаа сайн ажиллуулахын тулд ах эгч нартайгаа хамт залбирахад бэлэн байсан юм.

Хоёр долоо хоногийн дараа удирдагч маань “Бид бичиг баримт засварладаг Жао эгчийг өөр чуулганд шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэхийг хүсэж байна” гэсэн юм. Үүнийг сонсоод “Би Бурханы гэрийн нийт ажлыг бодолцон үзэх ёстой. Дахиж хувиа хичээж болохгүй. Гэхдээ бид энэ ажлыг хийх өөр нэг эгчийг дөнгөж сургаж эхэлсэн, тэр эгч зарчмыг мэдэхгүй. Манай ажил гарцаагүй хохирох нь. Жао эгч уг нь үлдсэн бол сайн байх байлаа” гэж бодов. Тэгээд дахиад л өөрийн ашиг сонирхлыг бодож байгаагаа ухаарсан юм. Би антихристүүдийн замаар алхаж, чуулганы ажлыг ахин дахин үймүүлж, Бурханы зан чанарт халдсанаа бодоод маш их айж, Бурханы энэ үгийг бодсон юм: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зам өгөв. Би Бурханы хүсэл болон чуулганы ажлыг анхаарах ёстой байлаа. Хувиа хичээж, авьяас чадвартай хүмүүсийг өөртөө байлгахаар оролдож болохгүй байв. Иймээс би Бурханд ингэж залбирсан юм: “Хүндэт Бурхан минь, би маш хувиа хичээсэн, өөдгүй байж, Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлэхийг үргэлж болиулж, чуулганы ажилд нөлөөлж байсан. Би Таныг дахиж эсэргүүцэхийг хүсэхгүй байна. Махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлэхэд намайг залж чиглүүлээч.” Залбирсныхаа дараа би Жао эгч дээр очоод, өөрийг нь шилжүүлэх тухай хэллээ. Хэдий эгч шилжсэн ч би урьдынх шигээ сэтгэлээр унаагүй юм. Харин ч Бурханы гэрт тийм авьяас чадвартай хүнийг өгч чадсан минь Бурханы эелдэг зан, ерөөл гэж санагдсан. Би бас өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадсан ба зүрх сэтгэл минь амар тайван, баяр хөөрөөр дүүрсэн билээ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 38. Байр сууриас эрх чөлөөг олох нь

Дараах: 40. Атаархлын эмчилгээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх