223 Амьдрал бол эрхэм

I

Хязгааргүй тэнгэр, сүрлэг, жавхлантай, цаглашгүй сайхан.

Өө, газар дээр амьдарч буй хүмүүс ээ, та нар хэнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой вэ?

Бурхан бүх зүйлийг бүтээж, засаглаж байгаа нь тэр чигтээ нууцлаг.

Бурханы үйл хэргийн гайхамшгийг бид хаанаас ч харж болно.

Ертөнц дээрх бүх зүйлийн хөдөлгөөн бүхэлдээ Бурханы гарт байдаг.

Хүний хувь заяаны ерөөл, золгүй явдал Бурханы гар дахь хяналтаас мултарч чадахгүй.

Амьдрал хормын төдийд л өнгөрдөг, бид сэтгэлдээ ямар ч харуусалгүй амьдрах ёстой.

Бурханыг мэдэж, хайрласнаар л хүний амьдрал утга учиртай болох болно.


II

Бурханд олон жил итгээд би үнэнийг ойлгож, эцэст нь Бурханы хүслийг мэддэг болсон.

Сүнсний амар амгалан зөвхөн Бурханы үгээр амьдарснаар л ирдэг.

Нэгнээ хайрласнаар бидний амьдрал улам бүр баялаг болдог.

Сүнсээр, үнэнээр Бурханд шүтэн мөргөх нь баяр хөөр, эрч хүч авчирдаг.

Шүүлтээр би үнэнийг ойлгож, Бурханы хайрыг танин мэддэг.

Хүн гэж дуудуулахад ч тохирмооргүй ямар гүн завхарснаа би харсан.

Бурханы илэрхийлсэн үнэн надад амийн замыг харуулсан.

Бурханыг үнэхээр хайрласнаар би эцэст нь утга учиртай амьдралыг амьдран харуулдаг.


III

Бурхан махбодоор илэрч, ажиллаж байгаа нь амьдралд ганц олдох боломж юм.

Төгс болгуулахын тулд бэрхшээл, зовлон туулах нь агуу нэр төрийн хэрэг билээ.

Ариусаж, хүний төрхийг амьдран харуулахын тулд би Түүний шүүлтийг туулдаг.

Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлж, бодит байдал руу орсноор би үнэн ба амийг олж авдаг.

Бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх үүрэгтэй.

Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, үнэнийг эрэлхийлснээр би Бурханы ерөөлийг олж авдаг.

Би үүргээ биелүүлж, гүйцэлдүүлж, номлол номлож, Бурханд гэрчлэл хийдэг.

Бурханы сайшаалыг хүртэж, Түүнээр авхуулж чадах л юм бол амьдралд өөр харамсах зүйл үгүй.

Өмнөх: 222 Бурханы хайр татам байдлыг би харсан

Дараах: 224 Бурханыг үнэнчээр хангалуун байлгахаар шийдлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх