224 Бурханыг үнэнчээр хангалуун байлгахаар шийдлээ

I

Бурхан алдар сууг олох өдөр ойртож байгаа харагдана. Өнгөрсөн үеийг санахаар сэтгэлд гэмшил мэдрэгдэнэ.

Бурхантай холбогдохдоо би тун тэрслүү байж, тэсвэрлэшгүй бэрх дурсамжтай үлджээ.

Эртхэн ухаан суугаагүйдээ өөрийгөө үзэн ядна, Бурханы хайрыг хариулж чадаагүйдээ гэмшинэ.

Бурханы зүрх сэтгэлийн дагуу юу ч хийсэнгүй; иймээс би сэтгэлдээ тайван, жаргалтай байж яахан чадах билээ?

Бурхан дэлхийд ажиллаж, хүний хамт амьдарч, зовлонг нь хуваалцахаар махбод болсон.

Хүн Бурханыг хайрлах нь маш утга учиртай. Мөс чанар, эрүүл ухаангүй байсан өөрийгөө би үзэн ядна.

Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаагүй тул Бурханд маш их өртэй санагдана.


II

Бурханы асар их хайрыг би эдэлсэн тул Бурханы ачийг удахгүй хариулахаар мөрөөсдөг.

Гэвч уг чанар маань тэрсэлж, үнэнийг хэрэгжүүлэлгүй, төгс болгуулах олон боломжоо би алджээ.

Гэмшил, харууслаас өөр зүйлгүй хоцорсон би өөрийгөө улам ч их жигшин, зэвүүцдэг.

Үнэний бодит байдалгүй гэдгээ ухаарч, үүргээ хайнга биелүүлсээр байгаагаа хардаг.

Сэтгэлдээ зовниж, гашуун нулимс унаган, Бурханыг харах нүүргүй болсноо мэдэрдэг.

Бурханы нигүүлслийг анхааралтай бодохоор Бурхан хэчнээн сайн сайхан, хайр татам болохыг хардаг.

Бурхан намайг аврахын тулд ийм их төлөөс төлдөг атал Түүний хайрыг би яагаад хариулж чаддаггүй юм бэ?

Завхралаа бүрэн хөсөр хаяагүй ч гэлээ би үнэнийг эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийнэ.

Замын сүүл хэсэгт би Бурханыг үнэнчээр хангалуун байлгахыг хүснэ.

Өмнөх: 223 Амьдрал бол эрхэм

Дараах: 225 Бурханд үнэнч байдлаа өргөхийг хүсэж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх