8 Христийн хаанчлал газарт бууж ирлээ
1 Христийн хаанчлал газарт бууж ирлээ, Бурханы үг бүхнийг байлдан дагуулж, дэлхий дээр хаанчилж байна. Энэ бүхнийг бид одоо нүдээрээ хардаг, Бурханы үгээр бүгд бүтээгдэж, бүрэн төгс болсон. Шинэ Иерусалим дээд тэнгэрээс бууж, Христийн хаанчлал хэдийн газар дээр иржээ. Бурханы үг бидний дунд, бидний хөдөлгөөн болон бодол бүрд амьдардаг.
2 Төгс Хүчит жинхэнэ Бурхан, мөнхийн агаад цор ганц. Таны үг бүгдэд харуулахын тулд амьд болж, махбодоор илэрсэн. Бүх цаг үеийн туршид Таны хэлсэн бүхэн одоо нэг нэгээрээ биелж, хэрэгжиж байна. Төгс хүчит жинхэнэ Бурхан минь, Таны үг газар дээр захирч байна, Таны үг нөлөө, эрх мэдлээ харуулсан. Хүмүүсийн зүрх сэтгэлийг тэтгэж, сэргээхийн тулд үргэлж урсдаг, Таны үг амийн усны ундарга билээ.
3 Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар, завхарсан зан чанар маань өөрчлөгдөж, цэвэрлэгдсэн. Бурханд бид хүндлэлээ өгдөг, Бурханд бид дуулгавартай байдлаа өгдөг. Бид одоо жинхэнэ хүн шиг амьдарч, авралынх нь төлөө Бурханд талархдаг. Түүний өмнө сөгдөж, үүрд шүтэн мөргөнө. Бид цэвэрлэгдэж, гэрэлд байж, Түүний хайрыг хүртэж, Түүнийг үүрд магтан дуулна.
4 Хаанчлалын ирээдүй хязгааргүй гэрэлтэй. Газар дээрх бүх хүн Бурханы үгийг тунхаглаж, Түүний үгэнд захирагдаж, Түүнд шүтэн мөргөдөг. Орчлон ертөнц баярлан баясаж байна. Түүний агуу ажил гүйцэлдэж, Тэр ариун, төгс хүчит, зөвт, мэргэн болохыг бид тэмдэглэж байна. Бурхан Өөрийн биеэр биднийг Канаан руу хөтөлж, бид Түүний элбэг дэлбэг, баян тансаг байдлыг эдлэх болно. Бид уухайлна! Бид магтана! Бид тэмдэглэнэ! Христийн хаанчлал газар дээр иржээ. Бид уухайлна! Бид магтана! Бид тэмдэглэнэ! Бурханы үг газар дээр захирч байна!