9 Христийн зөвт байдлын хаанчлал биеллээ оллоо

Бурханы хаанчлал биеллээ олсон учир Бурханы ардууд Түүнийг магтан дуулдаг.

1 Зүүнээс Баруун зүгт аянга цахилж, хүний Хүү газарт бууж ирлээ. Эцсийн өдрүүдийн Христ үнэнийг илэрхийлсэн, энэ бол Үг махбодоор илрэх билээ. Эцсийн өдрүүдийн шүүлт аль хэдийн Бурханы гэрт эхэлсэн ба үнэн газар дээрх бүх хүнийг илчлэх болно.

2 Хэн ч Бурханы зөвт шүүлтээс мултарч чадахгүй. Ёрын муу бүх хүн болон үл итгэгсэд бэрхшээл, шалгалт, шаналлаар таягдуулна. Бурханы ардууд шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг. Завхрал нь цэвэрлэгдэж, тэд бэрхшээл бүхний дунд Бурханд үнэнч байж, бүр үхэх хүртлээ Христийг туйлбартай дагадаг. Бурхан Сатаныг байлдан дагуулж, бүлэг ялагчдыг бий болгосон. Бурханыг үнэхээр хайрладаг бүхэн Түүний гэрэл дотор алхах нь гарцаагүй. Христийн зөвт хаанчлал Бурханыг хайрладаг хүмүүст хамаатай.

3 Христийн хаанчлалын ёслолын буудлага цуурайтаж, долоон аянга тэнгэр, газрыг доргиодог. Бурханы ажлын хүч маш сүрлэг бас уудам. Хэн ч, юу ч үүнийг хяналтдаа байлгаж чадахгүй. Агуу гамшиг ёрын муу хүн төрөлхтнийг устгаж, Бурхан ямар зөвт, ариун болохыг илчлэх болно, илчлэх болно. Төгс Хүчит Бурхан захирч, шударга ёс, зөвт байдлаар бүх дэлхийг дүүргэдэг. Христийн зөвт хаанчлал газар дээр бүрэн биеллээ оллоо. Бурханы бүх ард Түүнийг мөнхөд чангаар магтан дуулдаг. Бурханы хүсэл газар дээр хэрэгжиж, агуу улаан луу устгагддаг. Бурханы үг дэлхий даяар түгж, бүх улс орон, газар нутгийг доргиодог. Бүгд Бурханы үгээр өөрчлөгдөж, шинэ тэнгэр, газар гарч ирлээ. Бурханы удирдлага амжилтад хүрч, эцэст нь Тэр бүх алдрыг олж авлаа. Христийн хаанчлал биеллээ оллоо. Христийн зөвт хаанчлал газар дээр бүрэн биеллээ оллоо. Бурханы бүх ард Түүнийг мөнхөд чангаар магтан дуулдаг.

Өмнөх: 8 Христийн хаанчлал газарт бууж ирлээ

Дараах: 10 Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх