62 Бурханы өмнө би тайван байдаг

I

Бурханы өмнө би тайван байж,

Түүнд залбиран, сэтгэлээ уудалдаг.

Энгийн, үнэнч байдлаар хэлж,

чин сэтгэлээсээ ярьдаг.

Бэрхшээл, дутагдлаа Бурханд даатган,

Түүнд ханддаг.

Бурхан намайг гэгээрүүлэн, гэрэлтүүлж,

хүслээ ойлгуулах болтугай.

Чин сэтгэлээсээ эрж хайснаар

Ариун Сүнсний гэрлийг би олж авдаг.

Үнэнийг ойлгосноор би

ялган таних чадвартай болж,

хэрэгжүүлэх замыг олж авдаг.

Бурханы удирдамжаар би гэрэлд амьдарч,

зүрх сэтгэл минь баяр, жаргалаар бялхдаг.

Бурханы өмнө би тайван байдаг.


II

Бурханы өмнө тайвширч,

Түүний үгийг би тунгаадаг.

Би гүн завхралаа харж,

хүний төрхөө хэрхэн алдсанаа хардаг.

Бурханы үгийн илчлэл, шүүлтээр

би өөрийгөө эргэцүүлдэг:

үгийн минь цаана сэдэл нуугддаг,

би хэтэрхий их худал хэлдэг.

Үүрэгтээ би

үнэний зарчимгүй байдаг,

үйлдэлдээ би дүрэм баримталдаг.

Ах эгч нарыг гэх хайраар би дулимаг,

аминчхан, биеэ тоосон зантай.

Бурханы шүүлт, шалгалт, цэвэрлэлтийг

би улам их хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Бурханы өмнө би тайван байдаг.


III

Бурханы өмнө би тайван байж,

үнэнийг эрж хайснаар

амиа аажмаар өсгөдөг.

Бурханы өмнө би тайван байж,

өөрийгөө эргэцүүлснээр

жинхэнэ гэмшлийг олж авдаг.

Бурханы өмнө би байнга тайван байж,

Түүнтэй үнэхээр ярилцдаг.

Ийнхүү би Бурханаас эмээж, муугаас зайлж,

Түүний өмнө амьдардаг.

Бүх зүйлд Бурханы шинжилтийг зөвшөөрч,

гэрэлд би амьдардаг.

цэвэрлэлтийг би туулж,

жинхэнэ амьдралыг амьдран харуулдаг.

Бурханы өмнө би тайван байдаг.


IV

Бурханы үгийг би үргэлж бодсоноор

арвин их ургац хураалаа.

Ариун Сүнс намайг гэгээрүүлж,

улам их үнэнийг ойлгууллаа.

Үүргээ биелүүлснээр би

тайван байж, баяслыг олдог.

Бурханы үгийг хэрэгжүүлснээр

Түүний хайр, ерөөлийг хүртдэг.

Чин сэтгэлээсээ эрж хайснаар

Ариун Сүнсний гэрлийг би олж авдаг.

Үнэнийг ойлгосноор би

ялган таних чадвартай болж,

хэрэгжүүлэх замыг олж авдаг.

Бурханы удирдамжаар би гэрэлд амьдарч,

зүрх сэтгэл минь баяр, жаргалаар бялхдаг.

Бурханы өмнө би тайван байдаг.

зүрх сэтгэл минь баяр, жаргалаар бялхдаг.

Бурханы өмнө би тайван байдаг.

Өмнөх: 61 Бурханы хайрын зоригжуулалт

Дараах: 63 Бид Бурханы өмнө үргэлж чимээгүй байх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх