59 Үнэнийг хүлээн зөвшөөрвөл ухаалаг охин мөн

I

Энэ олон жил итгэхдээ би Эзэний нэрийг баримталж, өргөгдөнө гэж найдсан.

Эзэнд итгэх юм бол нүглээ уучлуулж, шагнал хүртэнэ гэж бодсон.

Нигүүлслээр аврагдах тухай төсөөлж, ганц алхаад л тэнгэрт гарч, тэнгэрлэг хаанчлалд орохыг хүссэн.

Эзэн Есүсийн зөгнөлийн жинхэнэ ач холбогдлыг хэн ч үнэндээ ойлгодоггүй.

Паулын үгэнд үндэслэн хүмүүс өөрсдийн мөрөөдлийг цогцлоодог.

Эзэн гэнэт үүлэн дээр ирнэ гэдэгт тэд дэмий найддаг.

Тэдний нүд агуу гамшгийг харавч Эзэний илрэлтийг олж хардаггүй.

Эзэн Есүсийн үг аль эрт биелсэн гэдгийг тэд мэддэггүй.

Мунхаг охид Бурханы дуу хоолойг сонсолгүй, үзэлтэйгээ зөрүүдлэн зууралддаг.

Ийнхүү тэд өргөгдөх боломжоо алдан, туйлын их харуусалд автана.


II

Хүнийг шүүж, цэвэрлэхийн тулд эцсийн өдрүүдийн Христ үнэнийг илэрхийлдэг.

Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож, Эзэний илрэлтийг угтан авдаг.

Бурханы үгийг идэж уун, Хурганы хуримын зоогт оролцдог.

Тэд Бурханы үгээс үнэнийг ойлгож, Бурханы дүрийг хардаг.

Шүүлт туулсныхаа дараа тэд Бурханы зан чанар ариун, зөвт гэдгийг хардаг.

Хүмүүс хэтэрхий гүн гүнзгий завхарч, эсэргүүцлээр бялхсан тул тэнгэрлэг хаанчлалд ороход тэнцэхгүй.

Шүүлтийг хүлээн авч, цэвэрлэгдсэн цагт л хүмүүс бүрэн аврагдах болно.

Түүнийг эсэргүүцдэг тэдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан гарцаагүй хараах болно.

Христ бол үнэн, зам, амь билээ, энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Христийг дагаж, үүргээ биелүүлэгсэд л Бурханыг дуулгавартай дагадаг.

Бурханыг үнэхээр хайрлаж, гэрчилдэг хүмүүс л төгс болгуулж чаддаг.

Өмнөх: 58 Гэртээ ирлээ

Дараах: 60 Бид бүх үеийнхнээс хамгийн ерөөлтэй нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх