39-р бүлэг

Бурханы үгээс даван гараад, амиа улам цэцэглүүлж, биднийг гэх Бурханы найдварыг биелүүлэхийн тулд өөрсдийнхөө амьтай холбоотой хэрэг явдлуудын талаар бага зэрэг ярилцацгаая. Ялангуяа, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах цаг үе, гэсгээлтийн цаг үе болох өнөөдөр хүрэлцэн ирсэн болохоор ерөнхий нөхцөл байдлыг анхаарч, “хамтын ашиг сонирхол” дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү чухал. Энэ нь Бурханы хүсэл бөгөөд бүх хүний биелүүлэх ёстой зүйл юм. Бид тэнгэр дэх Бурханы хүслийн төлөө өөрсдийгөө өргөн барихгүй байж яаж чадах билээ? Бурхан “бүх төрлийн хүмүүсийг дугаарлаж, төрөл бүрийн хүнийг өөр өөр тэмдгээр тэмдэглэдэг, ингэснээр өвөг дээдэс нь тэднийг гэр бүл рүүгээ буцаан аваачиж чадах” ба хүмүүс төрлийнхөө дагуу ангилагдаж, үүний үр дүнд бүх төрлийн хүмүүс жинхэнэ төрхөө үзүүлж байгааг энэ нь харуулдаг. Тийм болохоор хүмүүс Бурханд биш, харин өвөг дээдэстээ үнэнч гэж хэлэх нь зүйтэй. Гэхдээ бас бүх хүн өвөг дээдсийнхээ зааварчилгааны дор Бурханд үйлчлэл үзүүлж байгаа нь Бурханы ажлын гайхалтай байдал юм. Бүх зүйл Бурханд үйлчилж байгаа бөгөөд Сатан хүмүүсийг үймүүлдэг хэдий боловч Бурхан энэ боломжийг ашиглан Өөрт нь үйлчлэх “дотоод нөөцийг” татдаг. Хүмүүс гэхдээ үүнийг ялган салгаж чаддаггүй. Бурханы хэлснээр, “Тиймээс Би бас хөдөлмөрөө хувааж, хичээл чармайлтаа хуваарилдаг. Энэ бол Миний төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд нэг ч хүн үүнийг тасалдуулж чадахгүй.” Хүмүүс Бурханы тогтоосон бүхнийг, Бурханы биелүүлэхийг хүссэн бүхнийг Бурханыг хийхээс нь өмнө харж чаддаггүй. Бурханы ажил дууссан үед л тэд үүнийг харж чадна; эс бөгөөс тэд сохор бөгөөд юу ч хардаггүй.

Өнөөдөр, чуулгануудын дундах шинэ ажил Бурханд бий. Тэрээр бүх зүйлийг байгалийн жамаар нь явуулж, хүний чиг үүргийг үнэхээр биелүүлнэ. Бурханы хэлсэнчлэн “Би бүх зүйлийн дунд буй бүхнийг захирч, бүх зүйлийн дундах бүх юмыг удирдаж, бүх зүйлийг байгалийн жамаар нь явуулж, байгалийн хуулинд захирагдуулдаг.” “Байгалийн жамаар нь явуулах” гэдгийн талаар ямар ухаалаг ойлголт та нарт байгааг Би мэдэхгүй болохоор энэ талаар ярилцья. Би үүнийг ингэж үздэг: Тэд өвөг дээдсээрээ замчлуулан харьж байгаа учраас төрөл бүрийн хүмүүс гарч ирж, “ажиллах” ёстой. Тэд байгалийн жамыг дагаж байгаа учраас тэдэнд төрөлхөөсөө байдаг зүйл нь анхдагч чиг үүргээ биелүүлэхэд нь хэрэглэгдэж, энэхүү жамын дагуу Ариун Сүнсний удирдамжийг дагахад тэднийг хүргэдэг. Ариун Сүнсний ажил хүн бүрийн доторх байр байдлын дагуу хийгддэг; нарийн яривал үүнийг “Өөрийнхөө төлөө ажиллуулахын тулд Бурхан бүх зүйлийг залах” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь байгалийн жамыг дагахтай холбоотой байдаг. Хэдийгээр хүний дотор диаволын элементүүд байдаг боловч Бурхан үүнийг ашиглаж, тэдний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийн суурин дээр Ариун Сүнсний ажлыг нэмээд, Бурханд үйлчлэл үзүүлэхэд хангалттай болгодог. “Байгалийн жамаар нь явуулах” тухай Миний хэлэх бүхэн энэ—магадгүй та нарт илүү дээр санал байгаа байх. Та нарыг зарим нэг үнэтэй санал хэлнэ гэж Би найдаж байна. Тэгвэл ямар вэ? Та нар байгалийн жамыг дагахад хамтран ажиллахад бэлэн үү? Бурхантай хамт ажлыг хуваалцахад бэлэн үү? Үүнийг яаж биелүүлэх талаар ер нь бодож үзсэн үү? Хүмүүс Бурханы хүслийг ойлгож, хамтын туйлын зорилгын төлөө Бурханыг хангалуун байлгахаар санаа нэгдэж, хаанчлалын замаар хамтдаа урагшилж чадна гэж Би найдаж байна. Шаардлагагүй үзлүүдийг бодож олох ямар хэрэгтэй юм бэ? Өнөөдрийг хүртэл хэний оршин тогтнол Бурханы төлөө байгаагүй вэ? Нэгэнт ийм болохоор уй гашуу, уйтгар гуниг, санаа алдалт ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь хэнд ч ямар ч ашиггүй. Хүмүүсийн бүхий л амьдрал Бурханы гарт байдаг бөгөөд Бурханы өмнөх шийдвэр нь байгаагүй бол хүний энэ хоосон ертөнцөд хий дэмий амьдрахыг хэн хүсэх юм бэ? Ямар хэрэгтэй юм бэ? Дэлхийд яаран ирж, буцахдаа хэрвээ тэд Бурханы төлөө юу ч хийгээгүй бол бүхий л амьдрал нь талаар өнгөрөх бус уу? Бурхан чиний үйлдлийг дурдахад зохистой гэж үзэхгүй байсан ч гэсэн чи насан эцэслэх мөчдөө сэтгэл ханамжтай инээмсэглэл тодруулах бус уу? Чи сөрөг ухралтыг биш, харин эерэг ахиц дэвшлийг эрэлхийлэх ёстой—энэ нь илүү дээр хэрэгжүүлэлт биш гэж үү? Хэрвээ чиний үйлдэл гагцхүү Бурханыг хангалуун байлгахын төлөө байдаг бол чи сөрөг байх юм уу ухарч няцахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд ойлгогдошгүй зүйлс үргэлж байдаг учраас өөрийн мэдэлгүй тэдний царай бүрхэг тэнгэр мэт барайдаг ба нэг л мэдэхэд тэдний царайд хэд хэдэн “гүн үрчлээс” үүсгэж, газар хагарснаас бий болсон мэт санагдуулдаг. Газар нүүдэллэн хөдөлж, газар дээрх “толгод” юм уу “хонхрууд” хүмүүст мэдэгдэлгүйгээр байраа сэлгэж байгаа мэт байдаг. Үүгээрээ Би хүмүүсийг дооглож байгаа юм биш, харин “газар зүйн мэдлэгийн” талаар ярьж байна.

Хэдийгээр Бурхан бүх хүнийг гэсгээлт рүү хөтөлсөн боловч Тэр энэ талаар юу ч хэлдэггүй. Харин ч Тэрээр зориуд энэ сэдвээс зайлсхийж, шинэ сэдэв эхлүүлдэг, энэ нь нэг талаар Бурханы ажлаас болж байгаа, нөгөө талаар ажлын энэ алхмыг даруйхан дуусгахын төлөө байдаг. Ажлын энэ алхмыг гүйцэтгэх Бурханы зорилго аль хэдийн биелсэн учраас цаашид ярих хэрэггүй. Өнөөдөр та нар Бурханы ажлын арга барилаас хэр ихийг харсаныг Би мэдэхгүй; Бурханы ажил урьдынх шигээ үе шат, цаг хугацаанд тодорхой хуваагддаггүй гэдгийг Би ухамсартаа үргэлж мэдэрдэг. Харин, өдөр бүр өөрийн гэсэн ажиллах арга барилыг авчирч, бараг гурваас таван өдөр тутамд өөрчлөлт гардаг ба тав хоногийн дотор ч Бурханы ажилд хоёр өөр төрлийн агуулга байж болно. Энэ нь Бурханы ажлын хурдыг харуулдаг; хүмүүс хариу үйлдэл хийж, ойроос харж чадахаас өмнө Бурхан ул мөргүй алга болдог. Тиймээс Бурхан үргэлж хүмүүсийн хувьд хүршгүй байдаг ба энэ нь Ариун Сүнсний ажлын үл ажиглагдам байхад хүргэсэн. Бурхан “иймээс Би хүнийг орхисон” гэх мэт үгийг яагаад үргэлж хэлдэг юм бэ? Хүмүүс эдгээр үгэнд багахан анхаарал хандуулж магад боловч утга учрыг нь ойлгодоггүй. Одоо яаж байна вэ, та нар ойлгож байна уу? Хүмүүс Ариун Сүнсний байгааг ухаардаггүйд гайхах юмгүй. Бурханыг гэсэн тэдний эрэл хайгуул үргэлж бүүдгэр сарны гэрэл дор байдаг—энэ нь яг үнэн бөгөөд Бурхан санаатайгаар хүнээр тохуурхаж, бүх хүний уураг тархийг хавагнуулдаг болохоор тэдний толгой эргэж, замаа алдсан мэт байдаг. Тэд юу хийж байгаагаа дөнгөн данган мэддэг; тэд зүүдэлж байгаа мэт байдаг ба сэрмэгцээ юу тохиолдсоныг мэддэггүй. Бурханы зарим нэг энгийн үг л хүмүүсийг яахаа мэдэхгүй болгож орхидог. Тиймээс Бурхан “Өнөөдөр Би бүх хүнийг цэвэршүүлэхийн тулд ‘асар том зуух’ руу шиддэг. Би өндөрт зогсоод хүмүүс галд шатаж, галын дөлөнд хуйхлуулж байгааг анхааралтай харж байдаг ба хүмүүс галын шахалтад автаад баримтуудыг өчдөг” гэж хэлсэнд гайхах юмгүй. Бурханы байнга өөрчлөгдөж байдаг үгийн дунд хүмүүс юу хийхээ огт мэддэггүй; үнэндээ Бурханы хэлснээр гэсгээлт аль хэдийн эхэлчихсэн бөгөөд хүмүүс үүнийг ухаараагүй учраас Бурханыг маш тодорхой хэлэхэд л үүнийг мэддэг, Бурханыг өөрсдөд нь хэлсний дараа л тэд анхаарлаа хандуулдаг. Бурханы ажил өдий хүртэл хийгдсэн болохоор л хүмүүс одоо гэсгээлтийг судалж эхэлж байгаа гэж хэлж болно. Хүмүүс цөмийн бөмбөгний талаар мэддэг болсон үетэй энэ нь яг адилхан—гэхдээ цаг нь болоогүй учраас хүмүүс анхаарал хандуулдаггүй; хэн нэгэн үүнийг бүтээж эхлэхэд л хүмүүс анхаарал тавьж эхэлдэг. Цөмийн бөмбөг ил болох үед л хүмүүс энэ талаар илүү ойлгодог. Бурхан хүмүүсийг зуух руу шиднэ гэж хэлэх үед л хүмүүс бага зэрэг мэддэг болсон. Хэрвээ Бурхан хэлээгүй бол хэн ч мэдэхгүй байх байсан—тийм биш гэж үү? Иймээс Бурхан “Хүмүүс олсоор хөтлүүлж яваа юм шиг, мөн мэдрэлгүй болсон юм шиг өөрийн мэдэлгүй зууханд ордог” гэж хэлдэг. Үүнийг шинжлэн үзвэл ямар вэ: Хүмүүс баримтуудыг өчих үе нь гэсгээлт эхэлсэн гэж Бурханы хэлсэн үе үү, эсвэл гэсгээлт эхэлсэн гэж Бурханыг хэлэхээс өмнөх үе үү? Эндээс харахад, Бурханыг гэсгээлтийн талаар ярихаас өмнө хүмүүс буруугаа хүлээж эхэлсэн ба Бурханыг энэ талаар ярихаас өмнө гэсгээлт эхэлснийг энэ нь харуулдаг—энэ нь баримт биш гэж үү?

Өмнөх: 38-р бүлэг

Дараах: 40-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх