44-р бүлэг ба 45-р бүлэг

Бурхан хүнд, бүх хичээлээс хамгийн гүн гүнзгий нь болох “Бурханыг хайрлах” талаар хэлснээсээ хойш “долоон Сүнсний айлдварууд” гэх энэ сэдвээр ярихад анхаарлаа төвлөрүүлэн, бүх хүнийг хүний амьдралын хоосон байдлыг мэдэхээр оролдоход хүргэж, улмаар тэдний доторх жинхэнэ хайрыг ухан гаргадаг. Тэгвэл өнөөгийн алхамд оршдог хүмүүс Бурханыг хэр их хайрладаг вэ? Та нар мэдэх үү? “Бурханыг хайрлах” хичээлд ямар ч хязгаар байхгүй. Хүний амьдралын талаар бүх хүн ямархуу мэдлэгтэй байдаг вэ? Бурханыг хайрлах талаар тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд хүсдэг үү, эсвэл хүсдэггүй юу? Тэд олон нийтийг дагадаг уу, эсвэл махан биеийг жигшдэг үү? Эдгээр нь та нарын тодорхой мэдэж, ойлгох ёстой бүх зүйл юм. Хүмүүсийн дотор үнэхээр юу ч байдаггүй гэж үү? “Хүн Намайг үнэхээр хайрлаасай гэж Би хүсдэг, гэвч өнөөдөр хүмүүс цаг нөхцөөсөөр жинхэнэ хайраа Надад өгч чаддаггүй. Надад жинхэнэ хайраа өгчих юм бол өөрсдөө юу ч үгүй хоосон хоцорно гэж тэд төсөөлөлдөө боддог.” Эдгээр үгэн дэх “жинхэнэ хайр” гэдэг нь үнэндээ яг юу гэсэн үг юм бэ? “Бүх хүн Бурханыг хайрладаг” энэ эринд Бурхан яагаад хүмүүсийн жинхэнэ хайрыг шаардсаар байдаг юм бэ? Тиймээс Бурханы санаа зорилго бол хариултын хуудсан дээр жинхэнэ хайрын утгыг бичихийг хүнээс шаардах явдал тул энэ нь чухамдаа хүнд Бурханы даалгасан гэрийн даалгавар юм. Өнөөдрийн энэ алхмын тухайд бол, хэдийгээр Бурхан хүнд асар их шаардлага тавьдаггүй ч хүмүүс, хүнд тавьсан Бурханы анхдагч шаардлагад хараахан хүрээгүй; өөрөөр хэлбэл, тэд Бурханыг хайрлахад хамаг хүчээ хараахан зориулаагүй. Тиймээс энэ ажил үр дүнтэй болж, энэ ажлаар Өөрөө алдрыг олж авах хүртлээ Бурхан, хүмүүсийг хүсээгүй байхад нь Өөрийнхөө шаардлагыг тавьсаар байдаг. Үнэндээ газар дээрх ажил Бурханыг гэх хайраар төгсдөг. Тиймээс Бурхан Өөрийнхөө ажлыг төгсгөх үедээ л хамгийн чухал ажлыг хүнд заан үзүүлдэг. Өөрийнх нь ажил дуусах үед Тэрээр хүнд үхлийг өгвөл түүнд юу тохиолдох вэ, Бурхан яах вэ, мөн Сатан яах вэ? Газар дээрх хүний хайрыг гарган авах үед л “Бурхан хүнийг байлдан дагуулсан” гэж хэлж болно. Эс бөгөөс хүмүүс, хүнийг дээрэлхдэг болохоороо Бурхан ичдэг гэж хэлэх болно. Бурхан Өөрийн ажлыг ямар ч сураг чимээгүйгээр төгсгөл болгохуйц тийм тэнэг байна гэж үгүй. Тиймээс ажил удахгүй дуусах гэж байх үед Бурханыг хайрлах хүсэл тэмүүлэл бий болж, Бурханыг хайрлах нь чухал сэдэв болдог. Мэдээж Бурханыг хайрлах энэхүү хайранд хүний хольц байхгүй; энэ нь нөхрөө гэх үнэнч эхнэрийн хайр шиг, эсвэл Петрийн хайр шиг хольцгүй хайр юм. Бурхан Иов, Паул хоёрынх шиг хайрыг хүсдэггүй, харин Еховаг гэх Есүсийн хайр буюу Эцэг, Хүүгийн хоорондох хайрыг хүсдэг: “Хувийн ашиг, алдагдлыг бодохгүйгээр зөвхөн Эцэгийг бодож, өөр хэнийг ч биш зөвхөн Эцэгийг хайрлаж, өөр юу ч хүсэхгүй байх.” Хүн үүнийг биелүүлэх чадвартай юу?

Хэрвээ бүрэн хүн чанартай байгаагүй Есүсийн хийсэнтэй харьцуулбал бид юу боддог вэ? Та нар бүрэн хүн чанараараа хаа хүрсэн бэ? Та нар Есүсийн хийсний аравны нэгд хүрч чадах уу? Бурханы төлөө загалмай руу явахад тохирох уу? Бурханыг гэх хайр чинь Сатанд ичгүүр авчирч чадах уу? Хүнийг хайрлах хайрынхаа хэр ихийг та нар арилгасан бэ? Үүнийг Бурханыг гэх хайраар орлуулсан уу? Та нар Бурханыг хайрлахын төлөө үнэхээр бүхнийг тэвчдэг үү? Өнгөрсөн үед амьдарч байсан Петрийн талаар түрхэн зуур бодоод, өнөөдрийн өөрсдийгөө хар—энд үнэхээр их ялгаа бий; та нар Бурханы өмнө зогсоход тохирохгүй. Та нарын дотор Бурханыг гэх хайр илүү их байна уу, эсвэл диаволыг гэх хайр илүү их байна уу? Үүнийг жингийн баруун, зүүн гар талд ээлжлэн тавиад аль нь илүү их байгааг харах ёстой—Бурханыг гэх хайр чинь үнэндээ хэр их байна вэ? Та нар Бурханы өмнө үхэхэд тохирох уу? Есүс загалмай дээр зогсож чадсаны шалтгаан нь газар дээрх Түүний туршлага Сатанд ичгүүр авчрахад хангалттай байснаас болсон бөгөөд зөвхөн тэр шалтгааны улмаас ажлын тухайн үе шатыг дуусгахыг Эцэг Бурхан Түүнд зоригтойгоор зөвшөөрсөн юм; энэ нь Түүний туулсан зовлон бэрхшээл болон Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээс нь болсон билээ. Гэхдээ та нар төдийлөн тохирдоггүй. Тиймээс үргэлжлүүлэн туршлагажиж, зүрх сэтгэлдээ өөр юуг ч биш, харин Бурханыг байлгадаг болох ёстой—ингэж чадах уу? Бурханыг хэр их үзэн яддагийг чинь болон Бурханыг хэр их хайрладгийг чинь үүнээс харж болно. Бурхан хүнээс хэтэрхий ихийг шаарддаг юм биш, харин хүн л шаргуу ажилладаггүй. Бодит нөхцөл байдал ийм байдаг бус уу? Хэрвээ ийм байгаагүй сэн бол чи Бурханаас хэр их хайр татам зүйл олж илрүүлж, өөрөөсөө хэр их жигшмээр зүйл олох байсан бол? Чи эдгээр зүйлийг сайтар бодолцож үзэх ёстой. Тэнгэрийн доор цөөн хэдэн хүн л Бурханыг хайрладаг гэж хэлэх нь зүйтэй юм—гэхдээ чи дэлхийн рекордыг эвдэж, Бурханыг хайрлах анхдагч нь байж чадах уу? Бурхан хүнээс юу ч шаарддаггүй. Хүн үүнийх нь төлөө Түүнд жаахан алдар хүнд өгч чадахгүй гэж үү? Бүр үүнийг ч гэсэн хийж чадахгүй гэж үү? Өөр ярих юм юу байгаа юм бэ?

Өмнөх: 42-р бүлэг

Дараах: 46-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх