Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (5)
Нэмэлт: Цуу ярианд хэрхэн хандах вэ
Сүүлийн үед ямар нэг сөрөг цуу яриа сонссон хүмүүс байна уу? (Байна.) Та нар эдгээр цуу яриаг сонсоод ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Айсан уу? Сонирхсон уу? Юун тухай цуу яриа болохыг нь мэдэхийг хүсэж байна уу? (Бид мэдэхийг хүсэхгүй байна, учир нь агуу улаан луу байнга ор үндэсгүй цуу яриа зохиодгийг бид хэдийнээ мэднэ. Юу ч гэж хэлсэн бай, тэр нь худал. Тийм учраас бид эдгээр цуу ярианы нарийн ширийнийг сонирхохгүй байгаа бөгөөд түүний хэлдэг диаволын үгсийн учрыг олох гэж оролдмооргүй байна.) Агуу улаан луу хүмүүсийг төөрөлдүүлж, завхруулахын тулд элдэв янзын цуу яриа зохиодог, мөн олон хүн уг цуу яриаг сонссоныхоо дараа төөрөлддөг. Зарим хүн айж, үнэн замыг хүлээн авч зүрхэлдэггүй; хүлээн авсан зарим хүн ч бас эргэлзэж, цаашид Бурханд итгэхийг хүсдэггүй. Энэ хүмүүс агуу улаан лууны цуу яриаг сонсохоосоо өмнө ямар ч эргэлзээгүйгээр Бурханд итгэдэг мэт харагдаж, Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байсан. Гэвч цуу яриаг сонссоныхоо дараа тэд тэр даруй эргэлзэж эхлэн, цаашид Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болдог. Ялангуяа, агуу улаан луунд баривчлагдсан хүмүүсийн зарим нь түүний харгис эрүү шүүлтийн албадлага дор бууж өгч, Бурханы нэрийг үгүйсгэдэг бөгөөд тэр хүмүүсийн зарим нь “Гурван Мэдэгдэл”-д гарын үсэг зурж, тэр ч бүү хэл хүчинд автан Бурханыг үг хэлээр доромжилдог. Ийм хүмүүс цөөнгүй бий. Та нар бүгд маш олон цуу яриа, сөрөг суртал ухуулга сонсож, мөн агуу улаан луу Бурханд итгэгчдийг баривчилсныхаа дараа тархийг нь угаадгийг харсан—үнэндээ цөөнгүй хүн төөрөлдсөн. Цаашлаад, агуу улаан луу бас Бурханаас урвасан хүмүүсийг өөртөө үйлчлэл үзүүлүүлэхэд ашиглан, тэднээр чуулганыг хянуулж, Бурханд итгэгчдийг мөрдөн мөшгүүлдэг. Шашны итгэл үнэмшлийг үндсээр нь устгаж, Бурханы чуулганыг үгүй хийхийн тулд агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг дарлаж, баривчлах явдлыг улс орны чухал ажил, улс төрийн үүрэг даалгавар хэмээн үзэж, үүнийгээ маш нарийн, ихээхэн хүчин чармайлт гарган хэрэгжүүлдэг. Энэ нь Бурханд итгэдэг олон хүнийг айдаст автуулдаг тул тэд Бурханд итгэж зүрхэлдэггүй, үүргээ гүйцэтгэж зүрхэлдэггүй. Ялангуяа агуу улаан лууны зохиосон цуу яриаг сонссоныхоо дараа олон хүн төөрөлддөг. Эдгээр цуу ярианы тухайд гэвэл, Бурханы гэр аль эрт тэдгээрийг нэгтгэн дүгнэж, ялган таньсан тул энд тэдгээрийн талаар хэлэлцэх шаардлагагүй. Хэрвээ чи үнэхээр баривчлагдаж, агуу улаан луу эдгээр цуу яриаг ашиглан чиний тархийг угаахыг оролдон, чамайг байр сууриа илэрхийлэхийг албадаж, “Гурван Мэдэгдэл”-д гарын үсэг зуруулж, улмаар Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвахыг албадвал чи яах ёстой вэ? Агуу улаан лууны зохиосон цуу яриа бүгд худал, төөрөгдүүлсэн, хуурамч гэдгийг та нар одоо мэднэ. Хэдийгээр та нарын хандлага бол тэдгээрийг сонсохгүй, харахгүй, тэдгээрт итгэхгүй байх явдал боловч хэрвээ эдгээр цуу яриаг чиний өмнө тавьж, чамд сонсгож, харуулж, тэр ч бүү хэл чамд бодит баримт мэт санагдуулбал чи нөлөөнд нь автах уу? Чи зүрх сэтгэлдээ юу гэж бодох вэ? Чи уг баримтын талаарх үнэнийг мэдэхийг хүсэх үү? Чи тэдгээрийг баталгаажуулахыг хүсэх үү? Агуу улаан луу хүмүүсийг төөрөлдүүлж, сүрдүүлэхийн тулд цуу яриа зохиодог, эсвэл цуу яриа болон шашингүй үзэл ашиглан хүмүүсийн тархийг угааж, үзэл суртлын ажил явуулдгийн тухайд, хүмүүсийг дархлаажуулахын тулд бид үнэнийг нөхөрлөх шаардлагатай юу? Энэ нь ажлын зайлшгүй шаардлагатай зүйл мөн үү? Зарим хүн: “Агуу улаан луу олон жилийн турш бидний тухай, ялангуяа Христийн тухай, Ариун Сүнсэнд ашиглагддаг хүний тухай, мөн чуулган болон чуулганы ажлын тухай цуу яриа зохиосоор ирсэн. Бид хэзээ ч тэдгээрийг тодруулж байгаагүй, хэзээ ч ил гарч хандлага, үзэл бодлоо илэрхийлж байгаагүй, хэзээ ч ямар нэгэн өмгөөлөл хийж байгаагүй—энэ нь зохистой гэж үү?” хэмээн хэлдэг. Зарим хүн Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш өнөөг хүртэл агуу улаан луу болон шашны ертөнцийн янз бүрийн цуу яриаг хэзээ ч тодорхой ялган таньж чаддаг байгаагүй. Зүрх сэтгэлд нь эдгээр зүйлтэй холбоотой асуултын тэмдэг үргэлж байсаар ирсэн. Энэ асуултын тэмдэг нь бүрэн итгэхгүй байна гэсэн үг биш, бүрэн итгэж байна гэсэн үг ч биш; харин тэд эдгээр асуудлыг авч үзэхдээ төвийг сахисан байр суурь баримталж, эдгээр зүйл бүгд агуу улаан лууны зохиосон цуу яриа байж магадгүй, эсвэл бодит баримт ч байж магадгүй гэж боддог гэсэн үг юм. Энэхүү “байж магадгүй” гэх бодол нь үнэнийг эрж хайх үзэл бодлыг харуулдаг уу? (Үгүй.) Энэ бол цуу яриаг баталгаажуулж, нотлох шаардлагатай гэж үздэг үзэл бодол, эсвэл мэдээлэлтэй хүмүүс бодит нөхцөл байдлыг дэлгэхийг хүлээж, ажигладаг үзэл бодол юм. Надад хэл дээ, хүмүүс энэ хоёр үзэл бодлын аль нэгийг баримтлах нь ямар үр дагаварт хүргэнэ гэж та нар бодож байна? Ийм хүмүүс аюултай байдалд байна уу? Энэ хоёр үзэл бодлын аль нь хүмүүсийг бат зогсох боломжтой болгодог вэ? (Энэ хоёр үзэл бодлын аль нь ч хүмүүсийг бат зогсох боломжтой болгож чадахгүй. Хэрвээ хэн нэгэнд ийм “байж магадгүй” гэх бодол байгаа бол энэ нь тэд үнэн замд итгэлтэй биш хэвээр байгаа бөгөөд дотор нь эргэлзээний элементүүд байсаар байгааг харуулдаг. Ийм тохиолдолд цуу яриа тэдний хувьд асар том уруу таталт болдог. Хэрвээ хүмүүс үнэн замд итгэлтэй байж чадахгүй, үнэнд итгэж чадахгүй, агуу улаан лууны мөн чанарыг нэвт харж чадахгүй бол тэд үнэндээ маш их аюулд ордог.) Энэ хүмүүс өнөөг хүртэл үнэн замын талаар итгэлтэй биш хэвээр байна. Тэдний мөн чанар юу вэ? (Мөн чанартаа тэд бол үл итгэгчид юм.) Тэд бол үл итгэгчид. Энэ хоёр үзэл бодлын аль нэгийг баримталдаг хүн олон бий юу? Мэдээж, цөөнгүй бий. Энэ хүмүүс цуу яриа сонсох үедээ зүрх сэтгэлдээ Бурханд эргэлзэж эхэлдэг бөгөөд цуу яриа үнэн, эсвэл худал эсэхийг мэдэхийн тулд үнэн мөнийг нь олохыг хүсдэг. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй учраас эцэст нь тэд зүгээр л үүнийг шийдвэрлэлгүй орхидог. Үнэндээ энэ асуудал зүрх сэтгэлд нь оршсоор байдаг бөгөөд шийдвэрлэгддэггүй. Та нар эдгээр цуу яриаг сонсох үедээ үнэнийг эрж хайдаг уу? Та нар цуу яриаг задлан шинжилж, ялган танихын тулд үнэнийг эрж хайдаг уу, эсвэл зөв бурууг нь ялгаж, үнэхээр үнэн эсвэл худал эсэхийг нь харахын тулд цуу яриануудыг нэг бүрчлэн шинжилдэг үү? Та нар цуу яриа сонссоныхоо дараа зөвхөн зүрх сэтгэлдээ л тэдгээрийг худал, энэ бол цэвэр агуу улаан луу цуу яриа зохиож, харлуулах ажиллагаа явуулж байгаа хэрэг гэж л боддог боловч үнэн болон баримтад үндэслэн тэдгээрийг няцаадаггүй, үнэндээ та нарын зүрх сэтгэлд бага зэрэг эргэлзээ байсаар байдаг ба эргэлзээгээ тайлахын тулд зүгээр л эдгээр хоосон сургаалын үгийг ашигладаг. Ингэж бодох нь та нарыг бат зогсох боломжтой болгож чадах уу? Энэ нь үнэнийг эрж хайж байгаа хэрэг үү? Энэ нь та нарыг үнэнийг ойлгож, үнэнийг олж авсныг харуулж байна уу? Асуудал уг үндсээрээ шийдвэрлэгдсэн үү? (Үгүй.) Тэгвэл та нар эдгээр цуу яриаг ялган таньж, төөрөлдөхгүй, зүрх сэтгэлдээ ямар ч асуултгүй болж, Надад эргэлзэж, Намайг хардаж, Надаас сэрэмжилдгээ бүрмөсөн арилгахын тулд энэ асуудлыг үнэнээр шийдвэрлэхийг хүсэж байна уу? Зарим хүн: “Бид Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш өнөөг хүртэл Таны номлолыг сонсож, Таны усалгаа, хариулгыг хүлээн авч, зарим нэг зүйлсийг олж авч, ахиц дэвшил гаргасан. Гэвч бид үнэндээ Тантай хамт амьдарч, хүн болохын тань хувиар Тантай бодитоор харилцаж байгаагүй. Тиймээс Та ямархуу хүн болох, Таны зан төлөв, зан араншин ямар болох, Та ямархуу амьдралаар амьдардаг талаар бид огт мэддэггүй, мэдээлэлгүй байдаг” гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ махбодын хүн чанарын янз бүрийн илрэл, харуулдаг зүйлс, түүнчлэн Миний амьдрал, хүмүүс, хэрэг явдалтай харьцах Миний хандлага, тодорхой илрэлийн тухайд хүмүүс эдгээр зүйлд үргэлж асуултын тэмдэг тавьж, тээнэгэлзсээр ирсэн. Нэг талаар, ингэж тээнэгэлзэх нь хүмүүс өөрсдөө Бурханы бие махбодтой бололтод 100 хувь итгэлтэй биш байдгаас үүдэлтэй бөгөөд нөгөө талаар, үнэний талаарх ойлголт нь хэтэрхий өнгөцхөн учраас хүмүүс шашны ертөнц юм уу агуу улаан лууны цуу ярианд автсанаас үүдэлтэй байдаг. Иймээс та нарт Миний талаар олон таамаг байдаг. Мэдээж эдгээр таамгийн агуулга нь эерэг юм уу зөв зүйтэй байдаггүй нь лавтай; үүнд гарцаагүй зарим нэг харанхуй, сөрөг элемент агуулагддаг. Эдгээр таамгийг тээх нь та нарын хувьд сайн хэрэг үү, эсвэл муу хэрэг үү? Энэ нь дараа юу, хүлээс үү, эсвэл түлхэц үү? Та нар юу гэж бодож байна вэ? (Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр сөрөг таамаг байвал энэ нь сайн зүйл биш, харин дараа юм. Энэ нь хүмүүсийг Бурханаас сэрэмжлэхэд хүргэнэ; Бурханд итгэх итгэлд нь ямар ч тус болохгүй.) Эдгээр сөрөг зүйл та нарт ямар нөлөө үзүүлдэг вэ? Ямар үр дагаварт хүргэх вэ? Зарим нэг орчинд эдгээр зүйл чамд аюултай юу? (Тийм.) Эдгээр зүйл нь чиний хувьд дараа бөгөөд сайн хэрэг биш учраас чи тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах ёстой юу? Эсвэл тэдгээрийг хойш тавьж, тоохгүй, тэдгээрийн талаар бодохгүй байж, ямар нэгэн асуудал үнэхээр гарах үед л шийдвэрлэхээр хүлээх ёстой юу? Та нарын хандлага юу вэ? (Би цуу яриа сонсох үедээ тэдгээрийг хойш тавьж, тоодоггүй байсан. Гэвч сая Бурханы нөхөрлөлөөр дамжуулан, эдгээр асуудал гарах үед үнэнээр шийдвэрлэх ёстой гэдгийг би ухаарлаа. Эс бөгөөс хүн зүрх сэтгэл дэх энэ дараанаасаа салж чадахгүй бөгөөд зарим нэг нөхцөл байдалд энэ нь муу үр дагаварт, тэр ч бүү хэл Бурханд эргэлзэж, Бурханыг үгүйсгэхэд хүргэж болно, энэ нь маш аюултай юм.) Хэдийгээр чи эдгээрийг цуу яриа гэж ил тод хэлдэг ч, хэрвээ чи эдгээр цуу яриаг хэзээ ч үнэхээр ялган таньдаггүй, эсвэл тэдгээрт зөв хандлагаар ханддаггүй, зүрх сэтгэлдээ эдгээр сөрөг зүйлийг үргэлж тээж явдаг бол чи байнга тэдгээрт хазаарлагдана. Эдгээр цуу яриа нь чиний хувьд хэзээ ч, хаана ч дэлбэрэхэд бэлэн цагтай тэсрэх бөмбөг байх болно. Үүний үр дагавар нь эргэлзээгүй төсөөлөхийн аргагүй байх бөгөөд чи хэдэн хэсэг болтлоо дэлбэрнэ. “Гурван Мэдэгдэл”-д гарын үсэг зурсан хүмүүс нь уг бөмбөгийг дэлбэлж, өөрсдийгөө хэдэн хэсэг болтлоо дэлбэлсэн хүмүүс биш гэж үү? “Гурван Мэдэгдэл”-д гарын үсэг зурсных нь дараа ч агуу улаан луу тэднийг тайван орхидоггүй. Тэднээс Бурханыг доромжилсон хэдэн зүйл амаараа хэлэхийг шаарддаг бөгөөд тэгж байж л энэ асуудлыг шийдэгдсэнд тооцдог. Хэдийгээр тэд зүрх сэтгэлдээ хүсдэггүй ч өөр сонголтгүй мэт санагдаж, шоронд орохоос зайлсхийхийн тулд Сатанд бууж өгдөг. Бурханыг үг хэлээр доромжилсныхоо дараа тэд ерөөл хүртэх найдвар нь үгүй болж, өөрсдийгөө бүрмөсөн дууссан гэж боддог. Тэд цаашид эдгээр цуу яриа үнэн, худал эсэх талаар бодох шаардлагагүй болж, Бурханд итгэсэн олон жилийн хугацаанд тээж явсан санаа зовнил, түгшүүр, хулчгар байдал, айдас хүйдэс нь бүрмөсөн алга болдог. Үүний зэрэгцээ тэдний аврагдах найдвар ч бас тасардаг. Надад хэл дээ, хүмүүс бие махбодтой болсон Бурханд юм уу энэ урсгалд эргэлзэж байсан ч Бурханыг доромжлох ёстой юу? (Үгүй.) Агуу улаан луу чамайг Бурханыг доромжил гэх үед чи яагаад түүнийг дуулгавартай дагадаг вэ? Хэн ч байсан, үнэн замыг үгүйсгэж, энэ урсгалыг үгүйсгэж байсан ч Бурханыг доромжлох ёсгүй. Бурханыг доромжилдог хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? (Бурханыг доромжилж чаддаг хүмүүс бол ёрын муу хүн чанартай, мөн үнэнийг онцгойлон үзэн яддаг, Сатаны нөлөөг дуулгавартай дагадаг хүмүүс юм.) Надад хэл дээ, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурхан оршин байдагт үнэхээр итгэдэг, Бурхан бол Бүтээгч, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн, хүний амийг Бурхан хайрласан, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэг бол тэд Бурханыг доромжлох уу? (Үгүй.) Тэд хэзээ ч тэгэхгүй. Ямар ч нөхцөл байдалд тэд Бурханыг доромжлохгүй. Тэд Төгс Хүчит Бурхан гэх нэрд, эсвэл Төгс Хүчит Бурханы ажил болох энэ урсгалд эргэлзэж байсан ч Бурханыг хэзээ ч, яавч доромжлохгүй. Тиймээс Бурханыг доромжилж чаддаг тийм хүн энэ урсгалыг үгүйсгэж, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг үгүйсгээд зогсохгүй, Бурханы ажил болон Бурханы илэрхийлсэн үнэнийг ч бас үгүйсгэдэг. Тэгвэл энэ төрлийн хүмүүс ямар ангилалд хамаарах вэ? (Тэд бол диаволууд; тэд бол зүрх сэтгэлдээ Бурханыг үгүйсгэдэг хүмүүс юм.) Энэ төрлийн хүмүүс бол Сатан болон диаволуудын бүлэглэлийн нэг хэсэг юм; тэд Бурханы сонгосон хүмүүс биш, Бурханы хоньд биш—тэд бол хүн биш. Зарим хүн агуу улаан луунд баривчлагдсаныхаа дараа үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадваргүйгээсээ болоод цуу яриа сонсох үедээ эргэлздэг. Тэд бие махбодтой болсон Бурханд эргэлзэж, сүрдүүлэг, ятгалга болон харгис эрүү шүүлтийн албадлага дор Бурханы нэрийг, Ариун Сүнсний ажил болох энэ урсгалыг, чуулганыг үгүйсгэдэг. Энэ нь хэдийнээ Бурханаас урваж байгаа хэрэг юм. Гэвч зарим хүн бүр Бурханыг доромжилж чаддаг—энэ нь ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байгаа хэрэг бөгөөд энэ нь уучилшгүй, мөн уучлагдашгүй нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Чи хүмүүсийг доромжлох, эсвэл тэдэн рүү дайрч давшилж, шүүж, гүтгэх үед хуулийн хэллэгээр үүнийг хамгийн муугаар бодоход гүтгэх хэрэг, эсвэл хамгийн ноцтой тохиолдолд хувь хүн рүү чиглэсэн дайралт гэж тодорхойлно. Энэ нь тийм ч ноцтой биш бөгөөд үхэлд хүргэдэггүй. Гэвч хэн нэгэн Бурханыг доромжилж чаддаг бол асуудлын шинж чанар өөрчлөгддөг. Энэ нь цаашид зүгээр л Бурханыг доромжилж байгаа хэрэг биш—энэ бол Бурханы эсрэг гутаан доромжлол юм! Гутаан доромжилно гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь эерэг зүйлс, үнэн, эсвэл Бурхан руу шууд дайрч давшлах, нэр төрд нь халдах, доромжлох, эсвэл гүтгэхийг хэлнэ—энэ бүхэн нь гутаан доромжлолд тооцогддог. Бурхан бол ариун, Бурхан бол дээд, Бурхан бүх хүн төрөлхтнийг захирдаг, Бурхан бол хүн төрөлхтнийг амиар хангадаг Нэгэн бөгөөд Бурхан бол хүний амийн эх сурвалж юм. Бурханы мөн чанар, ялгамж чанар, байр суурь нь дээд юм. Бурхан бол төгс, сайн, бас ариун, Тэрээр өө сэвгүй бөгөөд өөлөхийн аргагүй юм. Чухамхүү Бурхан ариун, төгс, дээд учраас л, мөн Бурхан бол хүн төрөлхтнийг амиар хангадаг эх сурвалж учраас бүтээгдсэн хүн төрөлхтнөөс Бурханы эсрэг чиглэсэн аливаа гүтгэлэг, дайралт, доромжлол нь гутаан доромжлолд тооцогддог. Та нар одоо “гутаан доромжлол” гэж юу болохыг ойлгох ёстой, тийм биз дээ? (Бурханы эсрэг чиглэсэн аливаа дайралт, доромжлол, эсвэл гүтгэлэг нь гутаан доромжлолд тооцогддог.) Хэрвээ “гутаан доромжлол” гэдэг үгийг тайлбарлах юм бол, энэ нь эерэг зүйлсийг гүтгэх, шүүх, эсвэл яллахыг хэлэх бөгөөд ялангуяа үнэн, эсвэл Бурханыг гүтгэх, шүүх, эсвэл яллах явдал юм. Үүнийг гутаан доромжлол гэж нэрлэдэг. Тиймээс, “гутаан доромжлол” гэдэг үгийг зөвхөн хүн төрөлхтөн Бурханыг гүтгэх, доромжлох, дайрч давшлах, эсвэл шүүх явдлыг дүрслэхэд л ашиглаж болно—энэ нь харьцангуй оновчтой юм. Хүмүүс өөр хүмүүсийг шүүж, доромжилж, дайрч давшилж, эсвэл яллах үед, хэрвээ баримттай нийцэхгүй бол энэ нь хамгийн муугаар бодоход гүтгэлэг юм. Хэрвээ баримттай нийцэж байвал энэ нь гүтгэлэгт тооцогдохгүй. Гэвч хүмүүс Бурханыг шүүж, яллах нь баримтыг мушгин гуйвуулж, үнэнийг худал хуурмаг болгож байгаа хэрэг—энэ нь гутаан доромжлолд тооцогддог. Бурханыг яллаж зүрхэлдэг хүмүүсийн уг чанар юу вэ? Бурханд нүгэл бий юу? (Үгүй.) Бурхан бол ариун, Бурхан нүгэлгүй, тиймээс Бурхан руу чиглэсэн аливаа гүтгэлэг, дайралт, шүүлт, эсвэл доромжлолыг гутаан доромжлол гэж нэрлэдэг. Бурханыг доромжилдог хүмүүс “Би бурхныг доромжилсон хэдэн зүйл хэлэхэд л суллагдаж, аюулаас мултарч чадна. Нөхцөл байдлыг харгалзан үзвэл, бурхан үүнийг санахгүй” гэж боддог. Хүний өнцгөөс харвал энэ нь ердөө л хэдхэн доромжлол, тийм ч том асуудал биш мэт санагддаг. Гэвч Бурхан энэ асуудлыг хэрхэн үздэг вэ? Бурханыг доромжилж чадаж байгаа чинь зүрх сэтгэлдээ Бурханыг хэдийнээ үгүйсгэснийг чинь харуулж байна. Чи зүрх сэтгэлдээ Бурханыг үзэн ядах үзэл тээдэг учраас л Түүнийг доромжилж чаддаг. Чи Бурханыг сайн дураараа доромжилсон ч бай эсвэл бусдын албадлагаар доромжилсон ч бай, энэ нь Бурханыг үгүйсгэж, Бурханыг үзэн ядаж буйн илрэл юм. Тиймээс энэ төрлийн зан авир, үйлдэл нь гарцаагүй гутаан доромжлол юм.
Зарим хүн янз бүрийн цуу яриаг хэзээ ч орхиж чаддаггүй, тэдгээрийг үнэн байж магадгүй гэж үргэлж боддог. Эрх баригч нам болох агуу улаан луу, шашны ертөнц болон шүтлэггүй хүмүүсийн тараасан цуу яриа—ялангуяа цахим сүлжээнд нийтлэгдсэн цуу яриа, бусдын хэлсэн зүйл—үнэн эсэхийг тэд үргэлж баталгаажуулахыг хүсдэг. Хэрвээ Бурхан хэзээ ч байр сууриа илэрхийлэхгүй эсвэл Түүний гэр ямар нэгэн тодруулга хийхгүй бол тэд эдгээр цуу яриаг үнэн гэдэгт бүрэн итгэж, Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвах байсан—энд ямар асуудал байна вэ? Тэд яг юунд үндэслэн Бурханд итгэдэг вэ? Хэрвээ тэдний итгэл цуу яриа үнэн эсэхэд үндэслэдэг бол энэ нь асар том алдаа юм. Үнэндээ Бурханы гэрийн номлол, нөхөрлөл болон кинонуудад олон цуу яриаг хэдийнээ маш тодорхой задлан шинжилж, няцаасан; энд Би нарийн ширийн зүйл рүү орох шаардлагагүй. Тэгвэл та нар ямар төрлийн цуу яриаг баталгаажуулахыг хүссээр байдаг вэ? Өнөөдөр энэ сэдвийг илэн далангүй ярилцъя. Хэрвээ та нар цуу яриаг баталгаажуулахыг хүсэж байвал, Би тэдгээрийн талаар юу хэлэхээ та нарт хэлье, ингэснээр зарим хүн “Та бидэнд мэдүүлэхийг хүсэхгүй байгаа ямар нэг зүйлээ биднээс нууж байна уу? Таныг бүрэн таньж мэдэж чадахгүй байгаа мэт бидэнд үргэлж санагддаг. Хэдийгээр бид Таныг дагаж, маш олон үнэнийг сонссон ч цуу яриа үнэн, худал эсэх талаар зүрх сэтгэлдээ эргэлзсээр байгаа тул тэдгээрийг баталгаажуулах санаа, бодол бидэнд үргэлж байдаг” гэж бодсоор байхаа болино. Хэрвээ та нар тэдгээрийг баталгаажуулахыг хүсэж байвал зоригтой хэл. Энэ асуудлын талаар нээлттэй ярилцъя. Би тэдгээрийн талаар хэлэх зүйлээ та нарт хэлье—нуух зүйл юу ч байхгүй. Тэдгээрийг баталгаажуулахыг хүсэж байгаа хүн байна уу? (Үгүй.) Тэдгээрийг баталгаажуулахыг хүсэхгүй байгаа чиний шалтгаан чи агуу улаан лууны цуу ярианд итгэдэггүй гэдэг суурин дээр тогтож байна уу, эсвэл чамд “Би энэ асуудалтай зууралдахыг хүсэхгүй байна—зүгээр л байгаагаар нь орхиё” гэх хандлага байгаагаас болж байна уу? Эсвэл цуу яриаг баталгаажуулсныхаа дараа чи урам хугарч, үр дүнтэй нь нүүр тулж чадахгүй байхаас, мөн бат зогсож чадах эсэхээ мэдэхгүй, тийм үр дагавартай нүүр тулахыг хүсэхгүй байгаагаас чинь болж байна уу? Эдгээр цуу ярианы агуулга юу байхаас үл хамааран, та нар тэдгээрийг баталгаажуулахыг хүсэж байгаа эсэхээс, эдгээр цуу ярианы талаар Миний юу хэлэхийг эсвэл Миний тайлбарыг сонсохыг хүсэж байгаа эсэхээс чинь үл хамааран, мөн та нарын хандлага ямар байхаас үл хамааран, Надад ганц л хандлага бий: Хэрвээ та нар үнэнийг ойлгодог бол эдгээр цуу яриаг аяндаа ялган таньж чадна; хэрвээ та нар үнэнийг ойлгодоггүй, үнэнийг эрж хайдаггүй бол Надад хэлэх тайлбар байхгүй. Учир нь гэвэл Би үнэнийг илэрхийлсэн маш олон үг айлдсан; Надад эдгээр цуу яриаг та нарт тайлбарлах шаардлага байхгүй—энэ бол Миний хийх ёстой ажил биш. Та нар маш олон номлол сонссон хэрнээ цуу яриаг ялган таньж чадахгүй хэвээр байна уу? Хэрвээ чадахгүй бол энэ нь та нар үнэнийг ойлгодоггүй гэсэн үг. Үнэнийг ойлгодоггүй хүнд хэчнээн их зүйл хэлээд ч нэмэргүй—энэ нь шүтлэггүй хүмүүстэй ярихтай адил юм; чи хэчнээн ихийг хэлсэн ч тэд ойлгохгүй. Тиймээс аливаа цуу ярианы тухайд Надад хэлэх тайлбар байхгүй! Би юу ч тайлбарлахыг хүсэхгүй байна, юу ч хэлэхийг хүсэхгүй байна, мөн юуг ч зөвтгөж, өмгөөлөхийг хүсэхгүй байна. Гадаад ертөнцөд юу ч гэж ярьж байсан, Надад хэлэх тайлбар байхгүй! Та нар үүнийг тодорхой сонсов уу? (Тийм ээ.) “Хэлэх тайлбар байхгүй”—энэ бол нэг төрлийн хандлага юм. Түүнчлэн, энэ асуудалтай холбогдуулан Миний та нарт хэлэхийг хүсэж байгаа зүйл юу вэ? Хэзээ ч байсан хамаагүй, Бурханы ялгамж чанар, мөн чанар өөрчлөгдөхгүй, Бурханы байр суурь өөрчлөгдөхгүй, Бурханы зан чанар өөрчлөгдөхгүй, Бурханы эрх мэдэл, хүч чадал өөрчлөгдөхгүй, Бурхан хүн төрөлхтнийг захирч, тэднийг амиар хангадаг гэх баримт өөрчлөгдөхгүй, Бурханы бие махбодтой бололтын баримт өөрчлөгдөхгүй, мөн Бурхан бол үнэн, зам, амь гэх баримт хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдэг нь Миний хэлэхийг хүсэж байгаа зүйл юм. Эдгээр үг та нарын эргэлзээг тайлахад хангалттай юу? (Хангалттай.) Энэ асуудлын талаар та нарт хэлэх зүйл минь энэ л байна. Хэрвээ та нар ойлгож байгаа бол үүнийг хүлээн аваарай. Хэрвээ ойлгохгүй байгаа бол яаралгүй тунгаан бодоорой. Хэрвээ зүрх сэтгэлд чинь эргэлзээ байсаар байгаа бөгөөд эдгээр үг эргэлзээг чинь тайлж чадахгүй бол Миний хийж чадах өөр зүйл алга даа. Зүгээр л юм болдгоороо болог. Чиний төлөө Миний хэлж, хийж чадах бүхэн энэ л байна. Энэ арга барил зохистой юу? (Зохистой.) Эдгээр үг хүмүүст тодорхой хэмжээнд нөлөөлж чадах уу? Янз бүрийн төвөгтэй хэрэг явдалтай тулгарах үед Бурхан та хоёрын харилцаанд цав суувал, эсвэл чи Бурханд ноцтой эргэлзэж эхэлбэл, мөн эдгээр үг чиний одоо тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол чи үл итгэгч юм. Чиний хүлээн авч байгаа зүйл бол үнэн биш, харин Сатаны худал хуурмаг, Сатаны хэлдэг ямар ч хамаагүй диаволын үг юм. Энэ нь эхэнд байсан Адам, Ева хоёртой адилхан юм—Бурхан: “Та хоёр цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болно, харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л бүү ид, учир нь түүнээс идсэн өдөртөө та хоёр гарцаагүй үхнэ” гэж хэлсэн. Тэд Бурханы үгийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлдээ хадгалсан. Гэвч Сатан тэдэнд: “Сайн мууг мэдүүлэгч модны жимснээс бүү ид гэж бурхан та хоёрт хэлсэн—энэ нь заавал үнэн байх албагүй. Та хоёр тэрнээс идлээ гээд заавал үхэхгүй” гэж хэлэхэд Адам, Ева хоёр тэр даруй эргэлзэж эхэлсэн. Тэд Бурханы үгийг умартаж, могойн үгэнд итгэсэн. Могойн тэдэнд хэлсэн зүйлийг сонсоод тэд Бурханы хэлсэн зүйлийг худал гэж сэжиглэж, цаашид Бурханд итгэхээ больж, Бурханы үгийг дуулгавартай дагахаа больж, оронд нь могойн худал хуурмагийг бүрэн дагасан. Үүний эцсийн үр дагавар юу байсан нь нүдэнд ил байна. Могойн өөрсдөд нь хэлсэн зүйлд итгэж, хүлээн авахын зэрэгцээ тэд Бурханы хэлсэн зүйлийг үгүйсгэж, Бурханы хэлсэн зүйлийг худал гэж бодож байсан. Тэд Бурханы үгийг үнэн гэдэгт итгэхээ больсон бөгөөд Бурханы ялгамж чанар, мөн чанарт итгэхээ больсон. Оронд нь тэд Бурханд эргэлзэж, Түүнийг өөрсдийнх нь тухайд далд санаа өвөрлөж, худал хуурмагаар мэхэлж байна гэж сэжиглэсэн. Эсрэгээрээ, тэд могойн хэлсэн зүйл үнэн бөгөөд могой өөрсдийнх нь ашиг тусын тулд ярьж байна гэж итгэсэн. Эцсийн үр дагавар нь тэд могойд уруу татагдаж, Сатанд завхруулагдан, Бурханаас холдож, Бурханы хараа, Бурханы халамжаас холдож, Бурханы хамгаалалтыг алдаж, эргэж буцах аргагүй замд орсон.
Цуу ярианы асуудал та нарын хувьд шийдвэрлэгдсэн үү? Хэрвээ шийдвэрлэгдээгүй бол өөрсдөө сайтар бод. Цуу ярианд хэрхэн хандах тухайд Би хэдийнээ маш их нөхөрлөсөн. Хэрвээ янз бүрийн цуу яриаг нэвт харж, ялган таньж чаддаггүй хүмүүс байсаар байвал энэ талаар нөхөрлөж, өөрсдөө шийдвэрлэ. Хэдийгээр энэ асуудал том асуудалд тооцогдохгүй ч хүмүүсийн өдөр тутмын амьдралд оюун санаа, амьдралыг нь байнга үймүүлж чадах зүйл юм. Хэдийгээр зарим цуу яриа тэр даруй чиний аминд хүрэхдээ тулдаггүй ч, энэ нь бас чамайг залхааж буй хэрэг бөгөөд хүнийг яг хаздаггүй ч дургүй хүргэдэг тээртэй ялаатай адил—тэд чамайг үймүүлэхийн тулд үе үе гарч ирдэг. Ялангуяа чамайг сул дорой байх үед, бүтэлгүйтэл юм уу саад бэрхшээлтэй тулгарах үед, эсвэл сөрөг байх үед эдгээр цуу яриа, диаволын үгс чамайг үймүүлж, зүрх сэтгэлийг чинь тарчлааж, чамайг хойш татаж, бага багаар живүүлэхээр гарч ирнэ. Яг ийм маягаар зарим хүн ухарч буцаж, итгэхээ больсон. Ойлгож байна уу, Б бүлэг юм уу жирийн чуулган руу илгээгдсэн хүмүүс маш их аюулд орсон байдаг—гэхдээ бүтэн цагаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүс аюулд ороогүй гэж үү? Тэдний зарим нь ч бас маш их аюулд орсон байдаг. Тэдний дундах аль бүлэг тэр вэ? Үнэнийг ойлгож чадахгүй байсаар байгаа хүмүүсийн бүлэг. Бурханы маш олон үгийг сонссон ч тэд ойлгодоггүй. Зүрх сэтгэлдээ тэд үргэлж: “Бурханы үгийн аль нь үнэн болохыг би яагаад ялгаж чаддаггүй юм бэ? Үнэн бол зам, амь гэж хүн бүр хэлдэг—яагаад би үүнийг амь гэж мэдэрдэггүй юм бэ? Би бас Бурханы маш олон үгийг сонссон боловч миний доторх амь өөрчлөгдөөгүй; би би хэвээрээ л байна, би өөрчлөгдөөгүй!” хэмээн эргэлздэг. Тэд үнэн гэж юу болохыг хэзээ ч ойлгодоггүй, Бурханы ажлыг хэзээ ч ойлгодоггүй бөгөөд үзэгдлийн талаар үргэлж тодорхой ойлгоогүй хэвээр байдаг. Ийм хүмүүс аюулд орсон. Ийм төрлийн хүмүүс цуу яриа сонсох үедээ тэдгээрийг ялган танихын тулд үнэнийг хэзээ ч эрж хайдаггүй; тэд цуу ярианаас зайлсхийж, няцаахыг л мэддэг. Хэрвээ тэд зайлсхийж чадвал азтайгаар гамшгаас мултардаг; хэрвээ зайлсхийж чадахгүй бол Сатанд олзлогддог. Надад хэл дээ, ийм хүмүүсийг Сатан олзолж чаддаг нь тохиолдлын хэрэг үү? (Үгүй.) Үнэнийг хэзээ ч ойлгодоггүй, Бурханд итгэх нь юу болохыг хэзээ ч ойлгодоггүй хүмүүс—энэ хүмүүс Бурханы хоньд мөн үү? Тэд Бурханы үгийг ойлгож чадах уу? (Тэд чадахгүй.) Энэ хүмүүс Бурханы үгийг хэзээ ч ойлгодоггүй, үнэнийг ч эрж хайдаггүй; мөн тэд үргэлж: “Бурханы өдөр хэзээ ирэх вэ? Бид хэзээ тэнгэрийн хаанчлалд орох вэ?” гэдэгт л санаа зовдог. Бурханд итгэхдээ хүмүүсийн ойлгох ёстой зүйлсийн тухайд тэд юуг нь ч ойлгоогүй байдаг. Тэд ямар мунхаг байж чаддаг гээч! Надад хэл дээ, Би ийм мунхаг хүнтэй ярих үед зүрх сэтгэлд Минь ямар мэдрэмж төрдөг вэ? Бахархал уу эсвэл уй гашуу юу? Эсвэл зэвүүцэх мэдрэмж үү? Энэ хүмүүсийг хараад Миний уур хүрдэг. Энэ мунхаг тэнэгүүд Бурханд итгэснээр юу олж авч чадах вэ? Агуу улаан луу тэднийг баривчилж, тархийг нь угаасны дараа тэд илчлэгдэж, таягдан хаягддаг. Энэ хүмүүс үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй бөгөөд Бурханы гэр ийм хүмүүсийг хүсдэггүй. Агуу улаан луугаар дамжуулан тэд илчлэгдэж, таягдан хаягддаг. Надад хэл дээ, энэ нь хайр энэрэлгүй хэрэг үү? (Үгүй.) Хэрвээ ийм хүмүүс агуу улаан луунд баривчлагдаагүй бол, мөн эдгээр цуу яриа тэднийг төөрөлдүүлээгүй бол тэд чуулгантай байнга зууралдсаар байх байсан уу? Ямар нөхцөл байдал тэднийг ухарч буцахад хүргэж чадах вэ? (Чухамдаа агуу улаан лууны цуу яриагаар дамжуулан ухардаг. Цуу яриаг сонсож, тэдгээрт итгэснийхээ дараа тэд ухарч буцдаг.) Чухамхүү энэхүү товойлгогч болох агуу улаан лууны чөтгөрийн савраар дамжуулан тэд олзлогдож, эцэст нь цаашид итгэхээ больдог. Үнэндээ, энэ хүмүүс үнэнийг ухамсарлаж чаддаггүй, ямар ч үүрэг гүйцэтгэж чаддаггүй, ямар ч үйлчлэл үзүүлж чаддаггүй. Бурханы гэрт тэд ердөө тоо бөглөж, бусдын хөдөлмөрөөр амьдарч, үхлээ хүлээж байдаг. Тэд бүгд өрөвдмөөр байдалд байдаг атлаа өөрсдийгөө Бурханыг дагагчид, Бурханы сонгосон хүмүүс гэж нэрлэдэг—тэд шившигтэй биш гэж үү? Бурханыг дагадаг хүмүүс сүнсгүй үхмэл хүмүүс, араатан биш, наад зах нь хүн байх ёстой. Тэд Бурханы айлддаг үгийг ойлгож чаддаг хүмүүс байх ёстой. Бурханы үгийг ойлгож, үнэнийг ойлгодог хүмүүс л Бурханы хоньд юм. Бурханы хоньд л үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, Бурханыг дагаж чадна. Бурханы хоньд биш хүмүүс бол чин сэтгэлээсээ дагагчид биш. Тэд ерөөл хүртэх гэсэн зорилготойгоор чуулганд шургалдаг. Зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй. Тэд хэчнээн олон жил итгэсэн ч Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх ямар ч боломжгүй. Диаволууд, Сатанууд, түүнчлэн бохир сүнснүүд болон муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүс ч бас энэ бол үнэн зам гэдгийг мэддэг бөгөөд тэд ч бас ерөөлийг хүсдэг. Гэвч Бурхан ийм хүмүүсийг хүсдэг үү? (Хүсдэггүй.) Янз бүрийн ёрын муу сүнс, бохир сүнс амьтдыг эзэмддэг бөгөөд тэд олон жил хөгжүүлэгдэж, ер бусын оршихуй болсныхоо дараа үргэлж хүн болж хувирахыг хүсдэг. Тэд бохир сүнс, ёрын муу сүнс, эсвэл янз бүрийн амьтны сүнс хэвээр үлдэхийг хүсдэггүй; тэд илүү өндөр түвшинд гарах—хүн болохыг хүсдэг. Үүнтэй адилаар, энэ мунхаг тэнэгүүд ч бас зэрэг дэвээ ахиулж, Бурханы сонгосон хүмүүс болохыг хүсдэг. Надад хэл дээ, Бурхан ийм хүмүүсийг хүсдэг үү? Тэр хүсдэггүй. Тэд чуулганд шургаллаа ч энэ нь талаар болох болно; яасан ч бай тэднийг цэвэрлэх ёстой. Тэднийг цэвэрлэмэгц Бурханы гэр цэвэр болно, чуулган цэвэр болно. Үлдсэн хүмүүс нь ядаж л Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрдөг, Бурхан бол үнэн, зам, амь гэдгийг хүлээн зөвшөөрдөг, Бурханд сайн дураараа үйлчлэл үзүүлж чаддаг хүмүүс байх ёстой. Тэр мунхаг тэнэгүүд үүнд хүрч чадах уу? Тэд үүнд хүрэхээс маш хол дутдаг. Тэд бүгд сүнсгүй үхмэл хүмүүс мөртөө үргэлж ерөөл хүсэж, үргэлж хаанчлалд орохыг хүсэж, үргэлж тэнгэрт очихыг хүсдэг. Тэдний амбиц, хүсэл бага биш боловч тэд өөрсдийгөө юу болохыг ч хардаггүй—өөрсдийгөө хэтрүүлэн үнэлдэг! Ийм хүмүүс таягдан хаягдах нь зөв. Та нар үүнийг харамсалтай гэж бодож байна уу? (Үгүй.) Бурхан эхнээсээ: “Би асар олон тооны хүнийг биш, хүмүүсийн давуу чанарыг л хүсдэг” гэж хэлсэн. Энэ бол Өөрийн сонгосон хүмүүстээ тавьдаг Бурханы шаарддаг стандарт, түүнчлэн чуулган дахь хүмүүсийн тоотой холбоотой шаардлага, зарчим юм. “Би хүмүүсийн давуу чанарыг л хүсдэг”—энд “давуу чанар” гэдэг нь хаанчлалын сайн цэргүүд эсвэл ялагчдыг хэлж байна уу? Аль нь ч зөв биш. “Давуу чанар” гэдэг нь яг нарийн хэлбэл, хэвийн хүн чанартай хүмүүс, жинхэнэ хүн болох хүмүүсийг хэлдэг. Бурханы гэрт, хэрвээ чи хүний хийх ёстой үүргийг гүйцэтгэж чаддаг бол, хэрвээ чамайг хүний хувиар ашиглаж болдог бол, хэрвээ чи бусдаар татаж чангаалгаж, чирүүлж, түлхүүлэлгүйгээр хүний хариуцлага, үүрэг, хүлээсэн үүргийг биелүүлж чаддаг бол, мөн чи хэрэггүй хог шаар биш, бусдын хөдөлмөрөөр амьдрагч биш, залхуу хойрго хүн биш бол—чи хүний хариуцлага, хүлээсэн үүргийг үүрч, хүний үүрэг даалгаврыг үүрч чаддаг бол—энэ нь л хүн байх стандартад нийцэж байгаа хэрэг юм! Тэр залхуу хойрго хүмүүс болон зүй ёсны ажилд анхаардаггүй хүмүүс хүний үүрэг даалгаврыг үүрч чадах уу? (Үгүй.) Зарим хүн хариуцлага үүрэхийг хүсдэггүй; бусад нь үүнийг үүрч чаддаггүй—тэд бол хэрэггүй хог шаар юм. Хүний хариуцлагыг үүрч чаддаггүй хүмүүсийг хүн гэж нэрлэх боломжгүй. Оюуны хомсдолтой, тэнэг, тархины саажилттай, эсвэл биеийн саажилттай хүмүүсийг хар—тэднийг шаардлага хангах хүн гэж нэрлэж болох уу? (Болохгүй.) Яагаад болохгүй гэж? Ийм хүмүүст амьдрах чадвар, оршин тогтнох чадвар, өөрсдөдөө анхаарал тавих чадвар байдаггүй. Тэд бусдын тусламж, халамжаас бүрэн хамааралтай байж, өөрсдийгөө тэжээх чадваргүй амьдардаг бөгөөд хүний үүрэг, хариуцлагыг үүрэх чадваргүй байдаг. Бурханы гэрт өөрийнхөө үүргийг үүрч чаддаггүй хүмүүс нь хэвийн хүн биш бөгөөд Бурхан тэднийг хүсдэггүй. Чи удирдагч эсвэл ажилчин бай, эсвэл мэргэжлийн ур чадвар шаардсан тодорхой ажил хийдэг бай, хариуцаж буй ажлаа үүрч чаддаг байх ёстой. Өөрийнхөө амьдрал, оршин тогтнолыг зохицуулж чадахаас гадна, чиний оршин тогтнолын зорилго зүгээр л амьсгалах биш, идэж, ууж, хөгжилдөх биш, харин Бурханы чамд өгсөн үүрэг даалгаврыг үүрч чаддаг байх явдал юм. Ийм хүмүүс л бүтээгдсэн зүйл гэж нэрлэгдэх зохистой бөгөөд хүн гэж нэрлэгдэх зохистой юм. Бурханы гэрт үргэлж бусдын хөдөлмөрөөр амьдрахыг хүсдэг, эцсийг нь хүртэл аргалж яваад, ерөөл хүртэнэ гэж найдан үргэлж хуурч мэхлэхийг оролддог хүмүүс ямар ч ажил, ямар ч хариуцлага, тэр ч бүү хэл ямар ч үүрэг даалгаврыг үүрч чадахгүй. Ийм хүмүүс таягдан хаягдах ёстой, энэ нь харамсалтай биш юм. Учир нь таягдан хаягдаж байгаа зүйл нь хүн биш—тэд хүн гэж нэрлэгдэх шалгуур хангаагүй. Чи тэднийг хэрэггүй хүмүүс, залхуу хойргочуул, эсвэл зүгээр суугчид гэж нэрлэж болно; ямартай ч тэд хүн гэж нэрлэгдэх зохисгүй юм. Чи тэдэнд ажил хуваарилж өгөх үед тэд үүнийг бие даан гүйцэтгэж чаддаггүй; мөн чи тэдэнд даалгавар өгөх үед тэд хариуцлагаа үүрч эсвэл биелүүлэх ёстой үүргээ биелүүлж чаддаггүй—ийм хүмүүс дууссан. Тэд амьдрах зохисгүй; тэд үхвэл таарна. Бурхан амийг нь өршөөж байгаа нь хэдийнээ Түүний нигүүлсэл бөгөөд хэдийнээ тэдэнд үзүүлж буй онцгой тусламж юм.
Цуу ярианы сэдвийн тухайд бид үүгээр дуусгая. Хэрвээ та нарт ямар нэг асуудал байвал түүнийгээ гаргаж ирээд нөхөрлөж болно, эсвэл тэдгээрийг шийдвэрлэхийн тулд өөрсдөө үнэнийг эрж хайж болно. Бид энэ талаар дахиж ярихгүй, ойлгов уу? Хэн нэгэнд татгалзах зүйл байна уу? (Үгүй.) Хэрвээ Миний хэлэлцээгүй ямар нэг асуудал байвал та нар тэдгээрийг шийдвэрлэх арга замыг өөрсдөө бодож олж болно. Энэ асуудал дээр Би хариуцлагаа биелүүлсэн. Хэрвээ хэн нэгэн: “Бид хүссэн хариултаа хараахан аваагүй байна; тэр цуу яриа үнэн үү, худал уу? Бидэнд тодорхой хариулт өгөөч” гэж хэллээ гэж бодъё. Би та нарт тодорхой хариулт өглөө ч энэ нь ямар асуудлыг шийдвэрлэж чадах вэ? Тийм учраас Би та нарыг энэ хариултыг өөрсдөө олох ёстой гэж хэлж байна. Энэ талаар Надад хэлэх тайлбар байхгүй. Энэ бүхэн та нар ялган таних чадвартай эсэхээс л хамаарна. Үнэнийг олж авсан хүмүүс хэзээ ч төөрөлдөхгүй. Үнэндээ эдгээр цуу яриа маш олон хүнийг илчилсэн. Олон жил Бурханд итгэсэн боловч үнэнийг олж аваагүй хүмүүс бүгд илчлэгдсэн—энэ бол Бурханы мэргэн ухаан юм. Энэ бол Миний хариулт. Та нар ойлгож байна уу? (Тийм ээ.) Тэгвэл Миний та нарт хэлэхийг хүсдэг зүйл юу вэ? Миний хэлэхийг хүсдэг зүйл бүгд “Үг нь махбодоор илэрсэн” номын ботиуд болон бүх номлолд байгаа. Эдгээр үг бол Миний та нарт хэлэхийг хүсдэг зүйл юм. Тэдгээр нь хангалттай биш гэж үү? (Хангалттай.) Хэрвээ зарим хүн: “Тэгвэл цуу ярианы тухайд Танд ямар нэг хариулт байна уу?” хэмээн хариулт шаардсаар байвал Би үгүй, Надад хэлэх тайлбар байхгүй хэвээр байна гэж хэлнэ. Би хэлэхийг хүсдэг зүйлийнхээ ихэнхийг бүх номлолдоо хэдийнээ хэлсэн. Хэрвээ та нар үнэнийг эрж хайхад бэлэн байж, эдгээр үгийг хүлээн авч, мөрдөж чадвал та нарын асуудал шийдвэрлэгдэнэ. Хэрвээ та нар эдгээр үгийг хүлээн авахгүй бол та нарын асуудал үүрд асуудал хэвээр үлдэнэ. Би хариуцлагаа биелүүлсэн; энэ нь Надад цаашид ямар ч хамаагүй. Та нар тодорхой сонсов уу? (Тийм ээ.)
Үнэнийг эрэлхийлэх эхний хэрэгжүүлэлт: Орхих
Өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь
I. Бурханы талаарх үзэл, төсөөллөө орхих нь: Бурханы ажлын талаарх үзэл, төсөөллөө орхих нь
Е. Бурханы ажил хүмүүсийн төрөлх нөхцөл байдлыг өөрчилдөггүй; энэ нь тэдний завхарсан зан чанарыг өөрчлөх зорилготой
“Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ” сэдвийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөцгөөе. Энэ хугацаанд бид “Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ” сэдэв дэх “орхих” гэдэгтэй холбоотой агуулгыг хэлэлцсээр байгаа бөгөөд “өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь” хэмээх гол сэдвийн талаар ярьж байна. Энэ сэдвийн эхний тал нь Бурханы талаарх үзэл, төсөөллөө орхих явдал юм. Энэ тал дээр бид Бурханы ажлын талаарх хүмүүсийн үзэл, төсөөллийн тухай хэлэлцсэн, үүнд харьцангуй төвөгтэй нэг асуудал багтдаг нь: төрөлх нөхцөл байдал, хүн чанар болон завхарсан зан чанарын хоорондох ялгаа юм. Үүнд олон нарийн ширийн зүйл бий. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа асуудалтай тулгарах үедээ үргэлж ойлголтуудыг хольж хутгадаг бөгөөд зарим асуудал яг аль ангилалд хамаарахыг эсвэл тэдгээрийг хэрхэн ялгахыг тодорхой ялгаж салгаж чаддаггүй. Жишээлбэл, зарим илрэлийн тухайд хүмүүс тэдгээр нь хүн чанарт хамаатай юу эсвэл төрөлх нөхцөл байдалд хамаатай юу гэдгийг ялгаж чаддаггүй. Мөн өөр зарим илрэлийн тухайд хүмүүс тэдгээр нь завхарсан зан чанартай холбоотой асуудал уу эсвэл хүн чанартай холбоотой юу гэдгийг хэлж чаддаггүй. Хүмүүс эдгээр зүйлийг ялгаж салгаж чаддаггүй. Хүмүүс ихэвчлэн төрөлх нөхцөл байдлын зарим асуудал, өөг завхарсан зан чанар гэж үздэг, эсвэл хүн чанарын зарим дутагдал, асуудлыг завхарсан зан чанар гэж үздэг. Заримдаа, завхарсан зан чанарын илчлэл байсан ч тэд үүнийг өөрчлөгдөшгүй төрөлх нөхцөл байдлын илчлэл гэж үздэг. Тиймээс хүмүүс Бурханд итгэх явцдаа төрөлх нөхцөл байдал, хүн чанар болон завхарсан зан чанарын асуудлын талаар ихэвчлэн маш бүрхэг ойлголттой байдаг, тэдгээрийг ялгаж салгаж чаддаггүй. Өнгөрсөн удаад бид үүний нэг хэсгийн талаар нөхөрлөж, мэдээж зарим нэг жишээ татсан боловч хангалттай тодорхой биш байсан гэж Надад санагдсан. Өнөөдөр бид энэ гурван ангилал дахь асуудлыг авч үзээд, тэдгээрийн талаар илүү тодорхой нөхөрлөнө. Би зарим тодорхой илрэл, жишээний талаар ярина, дараа нь та нар тэдгээр нь аль ангилалд хамаарахыг ялган таних болно: төрөлх нөхцөл байдал уу, хүн чанар уу, эсвэл завхарсан зан чанар уу. Хэрвээ та нар тэдгээрийг ялган таньж чадахгүй бол бид хамтдаа судалцгаана. Ямар уу? (Сайн.) Өнгөрсөн удаад бид төрөлх нөхцөл байдлын талаар арай илүү нөхөрлөсөн тул энэ талаарх та нарын ялган таних чадвар мэдээж арай илүү тодорхой болсон байгаа. Гэсэн хэдий ч, харьцангуй завсрын эсвэл хүн чанарын талуудтай төстэй зарим зүйл байсаар байгаа, хүмүүс тэдгээрийг төрөлх нөхцөл байдал дор ангилах уу, хүн чанар дор ангилах уу гэдгийг ялгаж чаддаггүй хэвээр байна. Би зарим илрэл, эсвэл зарим зан авир, үйлдлийг дэвшүүлэх бөгөөд та нар тэдгээрийг аль талд ангилах ёстойг хэлээрэй. Ингэж нөхөрлөхийн ашиг тус юу вэ? Ямар нэг илрэл аль талд хамаарахыг мэдмэгцээ чи түүнд хэрхэн хандаж, хэрхэн зохицуулахаа мэдэх болно.
6. Төрөлх нөхцөл байдал, хүн чанар болон завхарсан зан чанарын янз бүрийн илрэл
Юм хийхдээ хичээнгүй байх ба залхуурал
Эхний илрэлээс эхэлцгээе: юм хийхдээ хичээнгүй байх, өөрөөр хэлбэл маш хөдөлмөрч байх. Энэ нь аль талд хамаарах вэ? (Энэ бол хүний хүн чанарын илрэл.) Тэгвэл энэ нь хүн чанарын давуу тал уу эсвэл дутагдал уу? (Хүн чанарын давуу тал.) Маш хичээнгүй, хөдөлмөрч байх нь хүн чанарын давуу тал юм. Цэвэр цэмцгэр байдалд дуртай байж, эрүүл ахуйг сахих нь ямар төрлийн илрэл вэ? (Хүн чанарын давуу тал.) (Энэ бол амьдралын сайн дадал зуршил, энэ нь хүний төрөлх нөхцөл байдалд хамаарна.) Энэ төрөлх нөхцөл байдал гэж үү? Энэ нь хүний хүн чанарын давуу тал, сайн тал биш гэж үү? (Тийм.) Сая нэг хүн үүнийг төрөлх нөхцөл байдал гэж хэлсэн; энэ бол буруу. Энэ нь хүний хүн чанар, түүнчлэн амьдралын дадал зуршилтай холбоотой; мэдээж энэ нь бас хүн чанарын давуу тал, сайн тал юм. Дараагийн илрэл: Зарим хүн залхуу байдаг; тэд тав тухад дуртай, хөдөлмөрийг үзэн яддаг, мөн ажиллах дургүй байдаг. Ажиллаагүй үедээ тэд онцгой амар тайван байдаг боловч ажиллаж эхлэх үедээ ааш нь муудаж, бухимдаж, уурлаж, уцаарладаг, ажиллаад ядрах үедээ гомдоллодог. Хийх ажил гарах үед тэд хойргошиж, эрч хүчгүй болж, ажиллахыг хүсдэггүй. Гэвч идэж, ууж, зугаацах болоход тэд хязгааргүй их эрч хүчтэй байдаг. Залхуурал—энэ ямар төрлийн асуудал вэ? (Муу хүн чанар.) Хамгийн наад зах нь, энэ бол хүн чанарын дутагдал, хүн чанарын өө, томоохон асуудал юм. Энэ нь муу хүн чанарын түвшинд хараахан хүрэхгүй. Хэрвээ ийм хүмүүс бусдыг захирч, хүмүүсийг мөлжих дуртай, өөрсдөө юу ч хийхгүй байж бусдаар ажил хийлгэдэг бол энэ ямар төрлийн асуудал вэ? (Муу хүн чанар.) Ямар нэг ажил хийхийг шаардах үед тэд үүнээс бултахын тулд элдэв янзын шалтаг, шалтгаан олдог; тэд зүгээр л ажиллахыг хүсдэггүй. Тэд санаа зорилгоо илэн далангүй хэлдэггүй, харин үүний оронд бусдаар ажил хийлгэж, өөрсдөө ажлаас бултаж, амарч зугаацахыг хичээн янз бүрийн арга, заль мэх, эсвэл худал хуурмаг, луйвар ашигладаг. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Завхарсан зан чанар, хорон муу зан чанар.) Энэ ердөө л завхарсан зан чанар гэж үү? Бусдыг мөлжиж, бусдыг захирах дуртай хүмүүс юун түрүүнд муу хүн чанартай, өөдгүй зан араншинтай байдаг. Хоёрдугаарт, бусдыг захирах зальтай арга барил нь тэдний ов мэхтэй, хорон муу зан чанарыг ил болгодог. Бусдыг мөлжиж, захирах дуртайн илрэл нь тэд муу хүн чанартай бөгөөд завхарсан зан чанар нь ноцтой буу ов мэхтэй, хорон муу гэдгийг хоёуланг нь харуулдаг. Чи харж байна уу, зарим илрэл нь ердөө л муу хүн чанарыг эсвэл хүний хүн чанар дахь тодорхой нэг дутагдлыг харуулдаг бөгөөд завхарсан зан чанарын түвшинд хүрдэггүй. Гэсэн хэдий ч, зарим илрэл нь өөдгүй хүн чанарын суурин дээр үндэслэн завхарсан зан чанартай шууд холбогддог. Тиймээс, ямар ч илрэл тийм энгийн байдаггүй. Зарим илрэл зөвхөн нэг асуудалтай биш, харин хоёр асуудалтай холбоотой байдаг.
Өнгөц байдал
Өөр нэг илрэлийг нэрлэвэл: өнгөц байдал—энэ нь аль талд хамаарах вэ? (Энэ бол хүн чанарын дутагдал.) Зөв, энэ бол хүн чанарын дутагдал. Хэрвээ энэ нь ердөө л гоёж гоодох, өөрийгөө сайхан харагдуулах дуртай байх, мөн сайхан, хөөрхөн, царайлаг эсвэл залуу харагдаж байна гэх магтаал сонсох дуртай байх—бусдаар гадаад үзэмжээ өндрөөр үнэлүүлэх юм уу гадаад үзэмжээрээ эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсэх—тэгвэл энэ нь хүн чанарын асуудлаар хязгаарлагдана. Хүн чанарын ямар асуудал вэ? Мэдээж энэ нь давуу тал биш, харин дутагдал юм. Зарим хүн: “Хүн бүр л гоо сайханд дурладаг—энэ яаж дутагдал байж таарах юм бэ?” гэж хэлж магадгүй. Тэгвэл Би яагаад өнгөц байдлыг хүн чанарын дутагдал гэж хэлдэг вэ? Өнгөц байдал нь дутагдал учраас илрэлүүд нь зүй ёсны биш байдаг. Өнгөц байдал гэдэг нь зохистой, сүсэг бишрэлтэй, буурь суурьтай, эсвэл нэр төртэй харагдаж, бусдад нэр төртэй, аятайхан сэтгэгдэл төрүүлэхийг хэлдэггүй; энэ нь зохистой харагдах түвшинд байдаггүй, харин зохистой харагдахад зүй ёсоор анхаарахаас илүү хэтэрхий, ноцтой байдаг. Хүмүүс өнгөц бол гоёж гоодох, өөрсдийгөө гайхуулахад онцгой анхаарч, бусдын анхаарлыг өөрсдийн дүр төрхөд хандуулж, бүр бага зэрэг ичгүүргүй байхад хүрдэг—өөрөөр хэлбэл, энэ хүмүүс олон зүйл дээр гадаад үзэмжид автаж, хазаарлагддаг. Энэ бол хүн чанарын дутагдал юм. Жишээлбэл, зарим хүн нүүрээ будахгүйгээр гадагш гарахаасаа ичдэг. Сүрчиг цацахгүй л бол бусадтай уулзахаасаа ичдэг. Үргэлж эдгээр зүйлд санаагаа чилээж, бусдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, таалагдахын тулд үргэлж хэт гоёж гоодохыг хүсдэг. Энэ бол хэтэрхий өнгөц байгаа хэрэг—энэ үед энэ нь дутагдал болдог. Энэ дутагдал нь хэвийн хүн чанарын цар хүрээ, шаардлагатай стандартаас хэдийнээ давсан байдаг. Хэтэрхий өнгөц байх нь хүн чанарын дутагдал юм. Энэ илрэлийн талаарх бидний хэлэлцүүлэг үүгээр өндөрлөж байна.
Онцгойрох дуртай байх
Дараагийн илрэл бол онцгойрох дуртай байх явдал юм. Энэ ямар төрлийн илрэл вэ? (Энэ бол хүний хүн чанарын дутагдал; энэ нь өөрийгөө дөвийлгөх дуртай, өөрийгөө гайхуулах дуртай байх явдал юм.) Тэгвэл үүнд завхарсан зан чанар бий юу? (Тийм, учир нь хэрвээ хэн нэгэн онцгойрох дуртай бол тэд өөрсдийгөө гайхуулж, ялгарахыг хүсдэг.) Онцгойрох дуртай байж, үргэлж өөрийгөө гайхуулахыг хүсэх нь ямар төрлийн асуудал вэ? Энэ нь тэдэнд манлайлах чадвар байдгаас, эсвэл тэд үнэнийг ойлгодог, ачааны мэдрэмжтэй байдгаас болдог уу? Хэрвээ тэд ачааны мэдрэмжтэй, ажлын чадамжтай бөгөөд ямар нэг ажлыг үүрч чаддаг бол энэ нь онцгойрох дуртай байгаа хэрэг биш юм. Тэгвэл онцгойрох дуртай байх нь ямар төрлийн асуудал вэ? Нэг талаар, энэ нь хүний хүн чанарын дутагдал юм. Ийм төрлийн хүмүүс онцгойрох дуртай байдаг. Тэд хаашаа ч явсан өөрсдийгөө гайхуулах дуртай, бусдад харагдахгүй байх вий гэхээс айдаг. Тэд бас нэлээд гайхуулсан, сүржигнэсэн, чанга дуугаар ярьдаг. Хэдий чинээ олон хүн байна, төдий чинээ ярих гэж улайрдаг, олны дунд үргэлж байр суурьтай байхыг хүсдэг. Онцгойрох дуртай байхыг муу хүн чанарын илрэл гэж үзэж болохгүй. Энэ нь хүний зан араншинтай холбоогүй бөгөөд ердөө л хүн чанарын дутагдал, нэг төрлийн өө юм уу асуудал юм. Яагаад Би үүнийг хүн чанарын өө юм уу асуудал гэж хэлдэг вэ? Учир нь энэ бол эрүүл ухаангүй байгаагийн илрэл юм. Энэ хүмүүс байнга онцгойрохыг эрмэлздэг боловч тэд үнэхээр ажлыг үүрч чадах уу? Тэд яагаад үргэлж онцгойрохыг хүсдэг вэ? Энэ нь тэд амбиц, хүсэлдээ хөтлөгддөгөөс болдог уу? Тэд байр сууринд, өргөмжлүүлэхэд, мөн өөрсдийгөө анхаарлын төв болгох дуртай учраас тэр үү? Тэд хүмүүсийн дунд нэр хүндтэй байх, бусдаас давуу байх, мөн бусдыг манлайлах дуртай учраас тэр үү? (Тийм.) Ийм хүний хүн чанар илчлэгдэж байгаа биш үү? Энэ ямар төрлийн хүн чанар вэ? Энэ нь эрүүл ухаангүй байдаг. Энэ нь хүн чанарын дутагдал биш гэж үү? (Тийм.) Нэг талаар, энэ нь хүн чанарын дутагдал юм. Өөр нэг талаар, ийм хүн зөвхөн хааяа нэг өөрийгөө дөвийлгөж, өөрийгөө гайхуулдаггүй; харин ч амбиц, хүсэлдээ хөтлөгдөж, байр суурь, эрх мэдэл, мөн эцсийн шийдвэрийг гаргах дуртай байдаг учраас тэд онцгойрох дуртай байдаг. Тэгвэл энэ нь бас завхарсан зан чанартай холбоотой биш гэж үү? (Тийм.) Энэ ямар төрлийн завхарсан зан чанар вэ? (Биеэ тоосон зан чанар.) Энэ бол биеэ тоосон зан юм. Тэдэнд онцгойрох эрхийг юу олгодог вэ? Тэдэнд эцсийн шийдвэрийг гаргаж, бусдыг манлайлах эрхийг юу олгодог вэ? Зарим хүн: “Би үнэнийг ойлгодог, надад ачааны мэдрэмж бий” гэж хэлдэг. Чамд ачааны мэдрэмж байсан ч чи жинхэнэ ажил хийж чадах эсэхийг харах шаардлагатай хэвээр байна. Чамд ачааны мэдрэмж байж, үүнийг хийхийг хүссэн учраас л чи үүнийг үнэхээр сайн хийж чадна гэсэн үг биш юм. Энэ хоёр зүйлийн хооронд ямар ч логик холбоо байхгүй. Хийхийг хүсэх, хийх дуртай байх нь чи үүнийг хийж чадна, эсвэл манлайлах ажилд чадварлаг гэсэн үг биш. Чи онцгойрох дуртай, чи байр сууринд дуртай—энэ нь хүн бүр чамайг сонгох ёстой гэсэн үг үү? Чуулганы удирдагчдыг сонгох зарчим юу вэ? (Энэ нь тухайн хүнд ажлын чадамжтай эсэх, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэх, зөв хүн мөн эсэхэд үндэслэх ёстой.) Хамгийн наад зах нь, чи зөв хүн байх ёстой. Чи сүнслэг ойлголттой байж, үнэнийг ухамсарлах чадвартай байх ёстой, мөн ажлын чадамжтай байх ёстой. Тэгж байж л чи хөгжүүлэх нөхцөлийг хангаж, хөгжүүлэлтэд нэр дэвшигч болно. Чи эдгээр бүх нөхцөлийг хангах ёстой. Хэрвээ чи эдгээр нөхцөлийн алиныг нь ч хангахгүй бол ердөө л онцгойрох дуртай болохоор чинь хүн бүр чамайг удирдагчаар сонгох уу? Тийм зүйл хэзээ ч болохгүй. Тиймээс хэрвээ чи үргэлж онцгойрох дуртай, үргэлж өөрийгөө гайхуулах дуртай бол энэ нь биеэ тоосон зан биш гэж үү? (Тийм.) Энэ бол биеэ тоосон зан бөгөөд өөрийгөө хэтрүүлэн үнэлж байгаа хэрэг юм. Хүн чанарын өнцгөөс харвал биеэ тоосон зан нь эрүүл ухаангүй байгаа явдал юм. Үнэнээр хэмжвэл, энэ нь завхарсан зан чанар бөгөөд сатанлаг зан чанар юм. Онцгойрох дуртай байхын илрэл нь хүн чанарын дутагдал болон завхарсан зан чанарын аль аль нь бөгөөд энэ нь бас хоёр асуудалтай холбогддог. Хэдийгээр онцгойрох дуртай байх нь тааруу юм уу муу хүн чанартай байх түвшинд хүрдэггүй ч энэ нь эрүүл ухаангүй байгаагийн тодорхой илрэл, мөн биеэ тоосон зан чанарын илрэл юм. Хэрвээ хүн ердөө л онцгойрох дуртай байдаг бөгөөд хүмүүсийг дарлаж, тарчлаадаггүй, мөн ёрын муу хүмүүсийн арга барилыг ашиглан хор хутгах юм уу бүлэглэл үүсгэдэггүй бол энэ нь зөвхөн тэдний хүн чанарын дутагдал юм. Гэвч хэрвээ тэд ёрын муу хүмүүс юм уу антихристүүдийн илрэлийг харуулж, мөн зарим нэг муу үйл хийвэл хүн чанарын энэ дутагдал даамжирч—юу болох вэ? Тааруу, аймшигтай, бас ёрын муу хүн чанар—ийм хүн чанарыг тодорхойлохын тулд эдгээр талыг ашигладаг. Түүнчлэн, ийм хүмүүсийн харуулдаг завхарсан зан чанарын илрэлд биеэ тоосон зан болон харгис байдал хоёулаа багтдаг; мэдээж өөр тодорхой илрэлүүд ч бий. Тиймээс, ийм хүмүүсийн хүн чанарыг эдгээр завхарсан зан чанарыг харуулж буй түвшинд нь үндэслэн тодорхойлох ёстой. Хэрвээ тэд ердөө л онцгойрох дуртай байдаг бөгөөд ёрын муу хүн чанарын эдгээр илрэлийг харуулдаггүй—хүмүүсийг дарлаж, тарчлаадаггүй, бүлэглэл үүсгэж, нууцаар тусгаар тогтносон хаанчлал байгуулдаггүй, эсвэл хүмүүсийг төөрөлдүүлж, дуулгавартай дагуулахын тулд уламжлалт бус арга барил ашигладаггүй—бол онцгойрох дуртай байх нь ердөө л хүн чанарын дутагдал юм. Гэвч ийм муу үйл үйлдэгдмэгц энэ нь цаашид ердөө л хүн чанарын дутагдал байхаа болино. Тэгвэл энэ ямар төрлийн асуудал вэ? (Энэ бол тааруу, аймшигтай, ёрын муу хүн чанар юм.) Яг зөв. Энэ нь цаашид ердөө л хүн чанарын дутагдал биш, харин ёрын муу хүн чанар юм. Онцгойрох дуртай байх нь ердөө л хүн чанарын дутагдал юм. Хэрвээ ийм хүн сүнслэг ойлголттой, тодорхой хэв чанартай, мөн ажлын чадамжтай бол та нар түүнийг удирдагчаар сонгох уу? (Тийм.) Та нар яагаад түүнийг сонгох вэ? (Учир нь тэр ёрын муу хүн биш.) Түүний онцгойрох дуртай байх нь ердөө л завхарсан зан чанарын илчлэл юм. Түүний онцгойрох дуртай байх явдалд ёрын муугийн орц найрлага байхгүй бөгөөд тэр ёрын муу хүн биш. Удирдагч байх нөхцөлийг хангаж л байвал тэр сонгогдож, цаашид хөгжүүлэгдэх боломжтой. Хэдийгээр онцгойрох дуртай байх нь хүн чанартаа эрүүл ухаан тааруу байгаагийн илрэл боловч тэр ажил хийж чаддаг, ажлын чадамжтай, сүнслэг ойлголттой, үнэнийг ухамсарлах чадвартай, дээр нь зарим нэг ажил хийж, зааварлагч байх хүсэлтэй байвал тэр сонгогдож болно. Тэр яагаад сонгогдож болох вэ? Учир нь түүний хүн чанар стандартад нийцдэг, хэв чанар нь ч мөн адил. Тэр ёрын муу хүн юм уу антихрист л биш бол, мөн хүмүүсийг тарчлааж, дарлахгүй, тусгаар тогтносон хаанчлал байгуулахыг оролдохгүй л бол удирдагчаар сонгогдож болно. Гэвч хэрвээ түүний онцгойрох дуртай байх явдалд ёрын муу хүн чанарын орц найрлага агуулагддаг бол ийм хүнийг сонгох ёстой юу? (Үгүй.) Тэр удирдагчаар сонгогдохоосоо ч өмнө ов мэхтэй арга барил ашиглаж, нууцаар бүлэглэл үүсгэж, санал хураалтыг будлиантуулж эхэлдэг. Зорилгодоо хүрэхийн тулд тэр башир арга хэрэглэдэг ба үнэний эрэлхийлэлдээ харьцангуй чин сэтгэлээсээ ханддаг, үүргээ гүйцэтгэдэг зарим сайн хүмүүсийн талаар цуу яриа зохиож, муулж ч чаддаг. Тэр үнэн болон хүний ёс суртахууны эсрэг олон зүйл хийж, зарим нэг муу үйл үйлддэг. Та нар ийм хүнийг удирдагчаар сонгож чадах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Учир нь түүний хүн чанар ёрын муу.) Тодорхой хэлбэл, энэ нь тэр ёрын муу хүн бөгөөд Бурханы гэрийн хүн ашиглах зарчимд нийцдэггүйгээс болдог. Бурханы гэр ёрын муу хүмүүсийг ашигладаггүй. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс ёрын муу хүмүүсийн гарт орвол үр дагавар нь юу вэ? Нэгдүгээрт, тэднийг тарчлааж, дарлана. Хоёрдугаарт, чуулган сул элс шиг тарж бутарч, эмх замбараагүй болно. Энэ тохиолдолд чи үүргээ гүйцэтгэх биш, харин ёрын муу хүмүүст үйлчилж, ёрын муу хүмүүст хянуулж, ёрын муу хүмүүсийг дагах болно. Үүний үр дагавар юу байх вэ? Чиний аврал хүртэх найдвар сүйрнэ. Одоо ойлгов уу? (Тийм.) Тиймээс, хэрвээ хоёр хүн хоёулаа онцгойрох дуртай, хоёулаа биеэ тоосон завхарсан зан чанартай бол чи юунд үндэслэн нэгийг нь удирдагчаар сонгох вэ? (Тэдний хүн чанарт үндэслэн.) Яг зөв, тэдний хүн чанарт үндэслэнэ. Биеэ тоосон, ов мэхтэй, гөжүүд гэх мэт янз бүрийн завхарсан зан чанарын илчлэл нь түгээмэл байдаг; энэ тал дээр хүн бүр адилхан. Тэгвэл ялгаа нь юунд байдаг вэ? Хүмүүсийн хүн чанарт байдаг. Өнгөн дээрээ зарим хүн илүү задгай байдаг бол зарим нь илүү хуучинсаг байдаг; зарим нь харьцангуй мунгинуу, хааш яаш байдаг бол зарим нь харьцангуй сэргэлэн, нягт нямбай байдаг. Зарим нь илүү нээлттэй, цоглог байдаг бол зарим нь илүү дотогшоо байдаг. Хүмүүсийн зан төлөвийн гадаад илрэл нь ялгаатай байдаг бөгөөд тэдний хүн чанар-мөн чанар ч бас мэдээж адилгүй. Зарим хүнд мөс чанар, ёс суртахууны хил хязгаар байдаг бол заримд нь байдаггүй. Зарим нь бүр ёрын муу, хэрцгий, харгис байдаг—тэд нүд цавчилгүйгээр хөнөөж, хүмүүсийг ястай юутай хийтэй нь хамт залгидаг. Тэд юу ч хийхээс буцдаггүй. Тиймээс, ёрын муу хүмүүсийн хувьд бусдыг тарчлаах нь юу ч биш юм. Хэрвээ та нар ёрын муу хүмүүсийн гарт орвол та нарын сайн сайхан өдрүүд дуусаж, цаашид харанхуйд амьдрах болно. Хэрвээ хэн нэгэн ёрын муу хүмүүсийн гарт орвол энэ нь агуу улаан лууны гарт орсонтой адил юм. Та нар үүнийг туулсан уу? (Тийм.) Ёрын муу хүмүүсийн хүн чанарын хувьд хамгийн тод, илэрхий илрэл нь ёрын муу, харгис, хэрцгий байдал, ёс суртахууны хил хязгааргүй, мөс чанарын стандартгүй байдал юм. Бурханд болон үнэнд хандах хандлагаас нь дүгнэвэл тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл огтхон ч байдаггүй. Тэд увайгүй, хуумгай, юу ч хийхээс зүрхшээдэггүй, мөс чанарын ямар ч хил хязгааргүй байдаг. Үнэний тухайд, тэд үүнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Өнгөн дээрээ тэд үүрэгтээ хүчин чармайлт гаргаж, бэрхшээл туулж чаддаг, мөн өглөг өгч чаддаг. Гэсэн хэдий ч, Бурханд болон үнэнд хэрхэн хандах тал дээр тэдэнд өчүүхэн төдий ч эмээх сэтгэл байдаггүй. Бурханыг гэрчлэх, бие махбодтой болсон Бурханыг гэрчлэх, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг гэрчлэх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, эсвэл Бурхан хүн төрөлхтний төлөө хэрхэн төлөөс төлдөг, Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд зүрх сэтгэлийнхээ цусыг хэрхэн ашигладаг, хүн төрөлхтнийг аврахын тулд амиа хэрхэн ашигладгийг гэрчлэх болох үед тэдэнд хэлэх үг олддоггүй бөгөөд тэд ярихыг хүсдэггүй. Зүрх сэтгэлдээ тэд Бурханыг жигшдэг. Гэвч тэд өөрсдийгөө гэрчлэх үедээ хэлэх зүйл ихтэй байж, эцэс төгсгөлгүй ярьдаг. Онцгойрох дуртай байх нь ердөө л хүн чанарын дутагдал юм. Хэрвээ ийм хүмүүс мууг үйлддэггүй, мөс чанар, ёс суртахууны хил хязгаартай бол, тэд зарим үнэнийг ойлгож чаддаг байх нөхцөлд аливааг мөс чанарынхаа хил хязгаарын дагуу ерөнхийд нь хэмжиж чадна; тэдний мөс чанар ажилладаг. Жишээлбэл, хэрвээ тэдэнд эсрэг хүйсийнх нь хэн нэгэн таалагдаж, түүнтэй ойртож дотносохыг хүсвэл, тэдний хүн чанарт мөс чанарын хил хязгаар болон ичих мэдрэмж байдаг учраас тэд аяндаа биеэ барина. Гэвч ёрын муу хүмүүс ийм зүйлийг тоодоггүй. Хэрвээ тэдэнд хэн нэгэн таалагдвал тэд хүчээр ойртож дотносох гэнэ; хэрвээ нөгөө хүн нь зөвшөөрөхгүй бол тэд түүнийг тарчлаах, буулгаж авах, эсвэл төвөг удах элдэв янзын арга сэднэ. Мөс чанарын хил хязгаартай хүмүүсийг мөс чанар нь барьдаг; тэдэнд ичих мэдрэмж байдаг учраас тэдний үйлддэггүй тодорхой гэм буруу, давдаггүй тодорхой нэг шугам гэж бий. Хэрвээ тэд үнэнийг ойлгодог, үнэнийг хүлээн авах нь харьцангуй гүн гүнзгий, хүчтэй байвал тэдэнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байх болно. Тэд Бурханаас айж, эмээдэг учраас ерөнхийдөө тодорхой нэг шугамыг давахгүй. Тиймээс, мөс чанарын хил хязгаартай хүнийг удирдагчаа болгох нь та нарт маш их ашиг тустай. Хамгийн наад зах нь, тэр чамайг гомдоохгүй, чамд саад болох юм уу чамайг хорлох нь бүү хэл, та нарт зарим нэг хангалт, тусламж санал болгож чадна. Харин ёрын муу хүмүүс бол өөр. Тэд чамайг төөрөлдүүлэхийн тулд зөвхөн үг ашиглаад зогсохгүй, чамайг тарчлаах, дарангуйлах, уландаа гишгэхийн тулд янз бүрийн арга барил ашигладаг. Хэрвээ чи тэднийг дуулгавартай дагахгүй, тэдний үгэнд орохгүй, эсвэл ямар нэг зүйлээс болж тэдэнтэй маргалдвал тэд чам руу дайраад зогсохгүй, чамайг яллаж, эвгүй байдалд оруулж, тэр ч бүү хэл чамайг буулгаж авахыг зорино. Ингэснээр чи тэдний гарт бүрмөсөн орно. Жирийн завхарсан хүмүүс болон ёрын муу хүмүүсийн хоорондох хамгийн том ялгаа нь тэдний хүн чанар сайн уу эсвэл муу юу, мөн тэдний мөс чанар ажилладаг эсэхэд оршдог. Ёрын муу хүмүүст мөс чанар байдаггүй, тиймээс тэдэнд бас ичих мэдрэмж байдаггүй бөгөөд ямар ч муу үйл үйлдэж чаддаг. Жирийн завхарсан хүмүүсийн хүн чанарт ч бас дутагдал, өө байдаг хэдий ч мөс чанар, эрүүл ухаандаа баригддаг тул тэдний давж чаддаггүй олон төрлийн шугам байдаг. Тэд Бурханд итгэдэггүй байлаа ч тодорхой нэг илэрхий мууг үйлдэхгүй; жишээлбэл, тэд бэлгийн ёс суртахуунгүй байдал юм уу хулгай гэх мэт үйлдэл хийж чаддаггүй. Бодоод үз: Чи Бурханд итгэхээсээ өмнө ертөнцөд байхдаа, хэн нэгэн чамд зөвшөөрлөө гээд чи завхай явдал үйлдэж чадах байсан уу? Завхай явдал гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ нь олон бэлгийн хамтрагчтай байх, бүр ямар ч буруу зүйл хийсэн мэдрэмж эсвэл дотоод буруушаалгүйгээр нэгэн зэрэг хэд хэдэн эсрэг хүйстэнтэйгээ холбоотой байхыг хэлнэ. Та нар ийм зүйл хийж чадах уу? (Үгүй.) Тэдгээр завхай эмэгтэй, биеэ үнэлэгч, шалиг хүмүүсийг хар—тэд ийм зүйл хийж чаддаг. Та нар энэ хүмүүсээс өөр биш гэж үү? (Тийм.) Ялгаа нь юунд байдаг вэ? Ялгаа нь хүнд хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан байгаа эсэхэд оршдог. Мөс чанар, эрүүл ухаан нь чамд ичих мэдрэмж өгдөг тул чи завхай үйлдэл хийхгүй бөгөөд чамд нэг стандарт бий: “Биеэ ингэж авч явах нь сайн биш; би тийм хүн болохгүй. Би өөрийнхөө болон тэр хүмүүсийн хооронд тодорхой хил хязгаар тогтооно. Би зодуулж үхлээ ч завхай явдалд орооцолдохгүй.” Хэрвээ тийм нөхцөл байдалд зарагдвал зарим хүн “Би тийм хүн болсноос үхсэн нь дээр!” гэж хэлнэ. Зарим хүн доромжлол, шударга бус байдлыг тэвчиж, дурамжхан аялдан дагадаг боловч зүрх сэтгэлдээ тэд хүсдэггүй бөгөөд тухайн нөхцөл байдлаас гарах ямар ч боломжийг ашиглах болно. Гэвч зарим нь бусад хүн тэднийг зогсоохыг оролдсон ч тийм төрлийн орчныг өөрсдөө хайж олдог. Тэд үүнээс ямар ч мөнгө олохгүй байсан ч үүнийг хийдэг—тэд зүгээр л завхай явдалд орооцолдох дуртай байдаг бөгөөд энэ нь ашигтай эсэхийг огт тоодоггүй. Энэ хоёр төрлийн хүн ялгаатай биш гэж үү? (Тийм.) Хүмүүсийн хүн чанар хоорондын ялгаа чухамдаа энэ юм. Хүн чанарын ялгаа нэн чухал. Хэрвээ та нар өөр өөр төрлийн хүмүүсийн хүн чанарын илрэл хоорондын ялгааг нэвт харж чадвал хүмүүсийг ялган таньж чадна. Тиймээс хүнийг үнэлэх үнэлгээ нь бүхэлдээ тэдний завхарсан зан чанарт, эсвэл богино хугацааны юм уу нэг хэрэг явдал дээрх тэдний илрэл, харуулж буй зүйлд үндэслэж болохгүй. Харин тэд үнэндээ ямархуу хүн болохыг хүн чанар, уг чанар-мөн чанарт нь үндэслэн үнэлэх ёстой. Онцгойрох дуртай байх илрэлийн талаарх бидний хэлэлцүүлэг үүгээр өндөрлөж байна.
Юмыг арга барилтай, толгойдоо төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй хийх
Өөр нэг илрэл рүү шилжицгээе. Зарим хүн юмыг арга барилтай, толгойдоо төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй хийдэг; тэд бодож, тунгаасны үндсэн дээр юуг эхэлж хийх, юуг дараа нь хийхээ шийдэж чаддаг. Тэд юмыг яаруу сандруу хийхийн оронд дэс дараалалтай, төлөвлөгөөтэй хийдэг. Тэд юу ч хийсэн, хувцас угаах гэх мэт хамгийн энгийн ажлыг ч дэс дараалалтай хийдэг. Тэд хувцаснуудыг өнгөөр нь ялгаж, бараан, цайвар өнгийн зүйлсийг тусад нь угаадаг; угаах хувцасны хэмжээнээс хамааран хэр их ус, угаалгын нунтаг хэрэглэхийг мэддэг, үрэлгэн байдлаас зайлсхийдэг—энэ бүхэн төлөвлөгөөтэй, маш зохион байгуулалттай, нягт нямбай, хэмнэлттэй байдаг. Энэ ямар төрлийн илрэл вэ? (Энэ бол хүн чанарын давуу тал, сайн тал юм.) Тэгвэл энэ давуу тал нь ийм хүн сайн хүн чанартай гэдгийг төлөөлж чадах уу? (Үгүй.) Энэ нь ердөө л тэдний хүн чанарын давуу тал, сайн тал юм. Энэ нь хүний зан араншин эсвэл биеэ зөв авч явах зарчимтай холбоотой байх түвшинд хүрдэггүй, мөн завхарсан зан чанартай ч холбоогүй. Энэ нь зүгээр л амьдралын дадал зуршил, амьдралын хэв маяг, эсвэл амьдралд хандах хандлага юм. Зарим хүн юмыг толгойдоо төлөвлөгөөтэй, төлөвлөж хийдэг; тэд зүй тогтлыг ухамсарлаж чаддаг бөгөөд ажлыг дуусгах үед энэ нь бусад хүнд хангалттай санагддаг. Эд бол сайн хэв чанартай хүмүүс юм. Гэвч хэв чанар муутай хүмүүсийн хувьд энэ нь өөр байдаг—тэд бүх зүйлийг эмх замбараагүй, эмх цэгцгүй, толгойдоо төлөвлөгөөгүй, эсвэл төлөвлөлтгүйгээр, бүхэлдээ хааш яаш байдлаар хийдэг нь бүрэн замбараагүй байдлаар төгсдөг. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Хүн чанарын дутагдал.) Хүн чанарын энэ дутагдал юутай холбоотой вэ? (Туйлын муу хэв чанар.) Туйлын муу хэв чанартай ийм хүмүүсийг зүгээр л тархигүй гэж хэлдэг. Намайг тэдэнд: “Чи гахайн тархитай юм уу? Чи яаж ийм энгийн зүйлийг ойлгохгүй байж чаддаг байна аа?” гэж хэлэхэд зарим хүн “Би тархигүй” гэж хариулдаг. “Тархигүй” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хэв чанаргүй юм уу хэв чанар муутай байхыг хэлдэг—энэ бол хэв чанарын асуудал юм. Энэ асуудал юунд хамаарах вэ? Энэ нь төрөлх нөхцөл байдал биш гэж үү? (Тийм.) Хэрвээ хэн нэгэн төрөлхөөсөө тархигүй бол тэднийг сургаад ямар нэг хэрэг байна уу? Ийм хүмүүс бүх зүйлд төлөвлөлтгүй, эсвэл толгойдоо төлөвлөгөөгүй ханддаг. Энгийн ажил тэдний бүхэл өдрийг үрж, чухал хэрэг явдлыг хойшлуулдаг. Энэ бол хэв чанаргүй юм уу хэв чанар муутай байгаа хэрэг юм. Шүтлэггүй хүмүүс муу хүн чанартай хүмүүсийг хэв чанаргүй гэж ихэвчлэн тодорхойлдог. Жишээлбэл, хэн нэгэн өөр хүнийг олон нийтийн газар хогоо хаяж, эрүүл ахуй сахихгүй, эсвэл чанга хашхирч, суралцаж, амарч байгаа бусдыг үймүүлж байгааг харах үедээ тэр хүнийг хэв чанаргүй гэж хэлж магадгүй. Миний хувьд, энэ нь биеэ авч явах хэм хэмжээг ойлгохгүй, хүн чанараар дутмаг байгаа хэрэг—үүнийг яаж хэв чанаргүй гэж нэрлэж болох юм бэ? “Хэв чанаргүй” гэдэг нь үүнийг хэлдэг үү? “Хэв чанар” гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ нь аливааг хийх үеийн бүтээмж, үр нөлөөг хэлдэг—үүнийг хэв чанар гэж нэрлэдэг. Тэгвэл юмыг толгойдоо төлөвлөгөөгүй хийдэг хүмүүс хэв чанар муутай юу? (Тийм.) Энэ нь бас хүн чанарын дутагдал юм. Энэ дутагдал төрөлх үү? Өөрчлөхөд амархан уу? Үүнийг сургалтаар өөрчилж болох уу? Гахайг модонд авируулж болох уу? Гахай үүнд зориулагдаагүй—түүнд ийм хэв чанар байхгүй. Юм хийхдээ толгойдоо төлөвлөгөөгүй байх нь хэв чанарын асуудал юм.
Юмыг хийхдээ сүртэй эхлүүлээд тааруухан дуусгах
Юмыг сүртэй эхлүүлээд тааруухан дуусгах нь ямар төрлийн асуудалд хамаарах вэ? (Хүний хүн чанарын дутагдал.) Энэ бол хүний хүн чанарын дутагдал юм. Зарим хүн ажил эхлүүлэх үедээ нэлээд сайн төлөвлөж, сүржин алхмууд хийн, бүлэг хүн цуглуулан, тайлан гаргаж, даалгавар хуваарилж, шийдвэр төгс байгаа тухай сүрхий мэдэгдэл хүртэл хийдэг боловч цааш үргэлжлэх тусам энэ бүхэн нь замхардаг, мөн тэд хянан дагадаггүй, хяналт тавьдаггүй, юу болж байгааг шалгадаггүй. Хэрвээ тэнд үнэнийг ойлгодог, өөрсдөд нь хяналт тавьж, удирдамжаар хангах хэн ч байхгүй бол уг ажил бүхэлдээ аажмаар замхарч, эсвэл бүр хүсээгүй үр дагавар гарч, ажил бүхэлдээ эмх замбараагүй байдалд орж болзошгүй. Мөн хоосон сургаалыг маш ойлгомжтой, тодорхой ярьж чаддаг боловч яг юм хийх болоход хэрхэн хийхээ мэддэггүй, ямар ч тодорхой төлөвлөгөөгүй хүмүүс бас байдаг. Онцгой нөхцөл байдал юм уу гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед тэд хэрхэн зохицуулахаа мэддэггүй, бусадтай нөхөрлөдөггүй, эсвэл дээрх хүмүүсээсээ эрж хайж, зөвлөлддөггүй. Тэд ямар нэг зүйл хийж эхлэх үедээ өөртөө итгэлтэй мэт харагдаж, ямар нэгэн чухал зүйл бүтээх гэж байгаа мэт сүртэй эхэлдэг боловч урагшлах тусам урам зоригоо алдаж, зугтдаг—тэд яг л агаарт замхран алга болчих шиг болдог. Хэн нэгэн тэднээс "Чи одоо юун дээр ажиллаж байгаа вэ? Тэр ажил юу болж байна даа?" гэж асуух үед тэд "Энэ бүтэхгүй нь ээ" гэж хариулдаг. Гэсэн ч тэд юмыг хийж чадахгүй гэдгээ цаг тухайд нь мэдэгдэлгүй, ажлыг хоёр, гурван сараар ямар ч үр дүнгүй хойшлуулдаг. Энэ уур хүрмээр биш гэж үү? (Тийм.) Ийм хүмүүс үнэхээр дургүй хүрмээр! Ийм төрлийн хүнд юмыг сүртэй эхлүүлээд тааруухан дуусгахаас гадна өөр нэг асуудал байдаг: Түүний хийдэг бүхэн цааш үргэлжлэх тусмаа улам бүр эмх замбараагүй болдог. Эхлээд түүнд толгойдоо төлөвлөсөн зүйл, зарим нэг санаа, бага зэргийн бүтэц байдаг хэдий ч цааш үргэлжлүүлэх тусам бодол санаа нь будилаантай болдог. Тэрээр уг ажлыг яагаад эхлүүлсэн эсвэл ямар үр дүнд хүрэх ёстойгоо умартдаг. Хэн нэгэн түүнд жаахан эрж хайхыг зөвлөх үед тэр "Юу ч эрж хайх шаардлагагүй. Зүгээр л энэ маягаараа үргэлжлүүлэн хийцгээе—ямартай ч хэн ч зүгээр суугаагүй байна" гэж хэлдэг. Чи харж байна уу, тэрээр нүргэлэх аянга мэт асар их эрч хүчтэйгээр юмыг хийж эхэлдэг. Гэвч цааш явах тусам бүх зүйл юу ч биш болон замхардаг. Энэ нь яг л дуутай тэнгэр хургүй гэдэг шиг л байдаг—ямар ч үр дүн гардаггүй. Хэрвээ чи уг ажлын талаар асууж, хянан дагаж, эсвэл шалгахгүй бол тэр тайлан ч өгөлгүйгээр үүнийг дуусгалгүй замхруулна. Түүний анх харуулж байсан шийдэмгий байдал хаашаа алга болсон бэ? Тэр нь мартагдсан. Түүний бичсэн анхны төлөвлөгөө яасан бэ? Ор мөргүй алга болсон. Бас анх түүнд байсан тэр санаанууд яасан бэ? Тэдгээр нь алга болсон; мартагдсан. Тэр яг л ийм амьтан! Ийм төрлийн хүний анхны урам зоригийг харахад жинхэнэ ажил хэрэгч хүн шиг санагддаг. Гэвч үнэн хэрэгтээ тэр бол огт хэрэггүй амьтан; тэр зүгээр л юмыг хөрсөн дээр буусан байдлаар хийдэг хүн биш; тэр бол тогтворгүй хүн. Тэр зөвхөн анхаарлын төвд байхыг хүсдэг боловч бэрхшээл туулахыг хүсдэггүй, хариуцлага хүлээхээс айдаг. Түүний хийсэн бүхэн дуусалгүй үлддэг. Ийм хүмүүс ямар хүн чанартай вэ? (Тааруу хүн чанартай.) Надад хэл дээ, ийм төрлийн хүн ямар нэгэн зүйл бүтээж чадах уу? (Чадахгүй.) Тэр үргэлж сүртэй эхэлдэг ч тааруухан, бүрэн эмх замбараагүй байдлаар дуусгадаг—энэ бол түүний хэв маяг. Тэр ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, хөгжим сонсож, дагаж аялан, маш урам зоригтой эхэлдэг. Гэвч хэсэг хугацааны дараа сонирхол нь буурч, зүгээр л ажлаа хаяж орхиддог. Тэр ямар гээчийн амьтан бэ? Ийм хүмүүс жигшүүртэй биш гэж үү? (Тийм.) Тэд хийж дуусгаж чадахгүй байж магадгүй гэдгээ мэдсээр байж чадвараа гайхуулахыг хичээн, онгирч, том ярьж, ажлыг бодлогогүйгээр хүлээн авдаг—тэд өөрсдийнхөө чадварыг мэддэггүй биш гэж үү? Хэрвээ тэд уг ажлыг хийж эсвэл үр дүн гаргаж чадахгүй бол яагаад зүгээр тэрийгээ хэлчихдэггүй юм бэ? Тэд юмыг хойшлуулах ёсгүй! Оронд нь тэд чимээгүй байж, чамайг мэхлэхийг оролдох зуураа чиний ажлыг саатуулдаг. Тэдний зан араншин дорд биш гэж үү? (Тийм.) Тэдний зан араншин дэндүү дорд! Ийм хүмүүст юм даалгаж болох уу? (Үгүй.) Тэд итгэл хүлээхүйц үү? (Үгүй.) Ийм хүмүүс итгэл даадаггүй. Хэрвээ тэд чамд амлалт өгвөл чи тэдэнд итгэж зүрхлэх үү? (Үгүй.) Тэд ямархуу хүмүүс вэ? Тэд луйварчид биш гэж үү? (Тийм.) Хэдийгээр тэд санхүүгийн ашиг хонжоо, эсвэл бэлгийн харьцааны зорилгоор чамайг мэхэлдэггүй ч тэдний биеэ авч явах, аливааг зохицуулах арга барил нь маш дургүй хүрмээр, жигшмээр байдаг. Тэгвэл энэ хүмүүс ийм жигшмээр байдгийн үндсэн шалтгаан юу вэ? Тэд дорд зан араншинтай, биеэ авч явахдаа байр сууриа мэдэггүй, том ярих дуртай, өөрсөдөө байгаа гэж боддог ямар ч хамаагүй чадвараа гайхуулах дуртай, анхаарлын төвд байх дуртай, өөрсдийгөө гайхуулах дуртай байдаг. Тэд хийж буй зүйлдээ хэзээ ч тууштай байдаггүй. Үүний зэрэгцээ, тэд өөрсдийгөө хэтрүүлэн үнэлдэг, өөрсдийнхөө биеийн хэмжээг болон ямар төрлийн ажил зохицуулж чадахаа мэддэггүй. Гэсэн ч тэд чадвараа харуулахыг оролдсоор байдаг бөгөөд ямар ч төрлийн чухал ажлыг бүдүүн зүрх гарган хариуцаж авдаг. Хариуцаж авсныхаа дараа үүнийгээ сайн хийж чадалгүй чухал хэрэг явдлыг хойшлуулсан ч хайхрамжгүй хэвээр байдаг; анхаарлын төвд орж л байвал тэдний хувьд зүгээр. Тэд өөдгүй, дорд хүмүүс биш гэж үү? (Тийм.) Тэгвэл энэ хүмүүс маш тааруу хүн чанартай биш гэж үү? (Тийм.) Хэрвээ та нар ийм хүнтэй таарвал түүнд томоохон юм уу чухал зүйл даалгаж зүрхлэх үү? (Үгүй.) Жишээлбэл, хэрвээ чи сайн мэдээ номлохоор гадагш гарах шаардлагатай болж, бага насны хүүхдээ харуулах хүн хэрэгтэй болбол чи туслуулахаар ямар хүнийг хайх ёстой вэ? Хариуцлагын мэдрэмжгүй, тууштай байж чаддаггүй, итгэл даадаггүй ийм хүнийг чи сонгож зүрхлэх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Учир нь тэр чиний хүүхдийг алга болгож магадгүй. Хэрвээ чи түүнээс хүүхэд чинь яаж алга болсныг асуувал тэр "Би мэдэхгүй. Би зүгээр л хэсэгхэн зуур зүүрмэглэх хооронд хүүхэд алга болчихсон. Үүний төлөө чи яаж намайг буруутгаж чадаж байна аа? Хүүхэд хөлтэй, өөрөө алхаж чадна—ямар надтай хүлээтэй байсан биш. Чи намайг буруутгаж болохгүй!" гэж хэлнэ. Тэр бүр хариуцлагаас бултана! Энэ хүн ичгүүргүй луйварчин биш гэж үү? (Тийм.) Амьдрал, үхлийн асуудлыг ийм хүмүүст огтхон ч даалгаж болохгүй. Биеэ авч явахдаа тэд тогтворгүй байдаг ба тэдэнд ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй. Асуудал гарах үед тэд ичгүүргүй загнаж, үгүйсгэж зүрхэлдэг. Хэдийгээр юмыг сүртэй эхлүүлээд тааруухан дуусгах нь ердөө л хүн чанарын дутагдал боловч яг энэ дутагдал нь туйлын ноцтой асуудал юм—энэ бол ёс жудгийн асуудал. Зарим хүн анхаарлын төвд орох дуртай бөгөөд ажлыг хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээн авдаг боловч хариуцлага хүлээж зүрхэлдэггүй. Тэд бэрхшээлтэй тулгармагцаа хариуцлагаас шууд бултаж, нөхцөл байдлаас зай барьдаг. Ямар ч хариуцлагагүй байдаг. Тэд бас тун тогтворгүй бөгөөд хийж буй зүйлдээ хэзээ ч тууштай байж чаддаггүй. Ийм муу болох үедээ энэ нь цаашид ердөө хүн чанарын дутагдал байхаа больдог—энэ нь үнэхээр дорд зан араншин, тааруу хүн чанартай байгаа хэрэг юм. Би яагаад ийм хүмүүсийг тааруу хүн чанартай гэж хэлдэг вэ? Учир нь тэд итгэл даадаггүй—чи тэдэнд юу ч даалгаж зүрхлэхгүй. Чи тэдэнд ямар ч ажил даалгасан, тэд дуртайяа зөвшөөрдөг боловч чамайг эргээд хармагц тэд алга болж, чи тэднийг юу хийж байгааг огт мэдэхгүй. Тэднийг дахин харах хүртэл хэдэн өдөр ч өнгөрч магадгүй. Хэрвээ чи тэднээс ажил ямархуу явагдаж байгааг асуухгүй бол тэд чамд эргэж тайлагнахгүй, юу ч болоогүй мэт авирлана. Тэд ямар гээчийн амьтад вэ? Тэд туйлын хариуцлагагүй! Тэд ийм жижиг зүйл дээр хүртэл сорилтыг давж, итгэл дааж чаддаггүй. Тэд өөр юу хийж гүйцэлдүүлж чадах бол гэж чи бодож байна? (Юу ч хийж чадахгүй.) Хэрвээ чи тэдэнд хүүхэд харуулахаар даалгавал хэзээ мөдгүй асуудал гарч магадгүй. Хүүхэд унаж, бэртэж магадгүй, идэх ёсгүй зүйл идэж магадгүй, эсвэл гадаа тоглохоор гарахдаа төөрөх юм уу муу хүмүүст хулгайлагдаж магадгүй—энэ бүхэн нь гарах боломжтой үр дагавар юм. Учир нь тэд хариуцлагагүй, туйлын дорд зан араншинтай, хийдэг бүхэндээ мөс чанарын ямар ч хил хязгаарыг сахидаггүй, гагцхүү аминч хүслээ хангахын тулд л үйлдэж, бусад бүх зүйлийг үл тоомсорлодог. Чамайг өөрсдөд нь ажил даалгах үед татгалзвал чамайг нэр нүүрээ алдахад хүргэж магадгүй гэж тэд боддог; тэд өөрсдийнхөө нэр нүүрийг бодолцон, нэрэлхүү зангаа хангахын тулд зөвшөөрдөг боловч дараа нь ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэд ажлыг сайн хийж чаддаггүй атлаа том том ярьдаг. Итгэл даадаггүй байх гэж энийг хэлнэ. Ийм хүмүүс сайн уу? (Үгүй.) Юмыг сүртэй эхлүүлээд тааруухан дуусгадаг хүмүүсийг удирдагчаар сонгож болох уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Тэд Бурханы гэрийн ажлыг нурааж магадгүй.) Яг зөв. Тэд ярьж, амлалт өгөх үедээ чадвартай мэт харагддаг бөгөөд том ярьж чаддаг хүмүүст бусад нь итгэхэд бэлэн байдаг. Гэвч яг юм хийх болоход тэдний үйлдэл таамаглахын аргагүй байдаг. Тэд алдаа гаргасан ч чамд мэдэгдэхгүй; ямар нэгэн асуудал гарвал тэд юу болсон талаар чамд тайлбар өгөхгүй. Чи тэднийг аливааг сайн зохицуулна гэж ихэд найдан хүлээдэг боловч эцэст нь тэд ажлыг баллаж орхидог, тэр ч бүү хэл энэ тухайд ямар ч хайхрамжгүй байж, чиний өөрсдөд нь даалгасан зүйлийг огтхон ч ноцтой хэрэг гэж үздэггүй. Үйлдэлдээ тэд тогтворгүй байх хандлагатай байдаг. Тэдний зарим нь зөвхөн өөрсдийн сонирхол, хобби, сониуч занд үндэслэн юмыг хийдэг; тэдний зарим нь анхаарал татах дуртай, зөвхөн анхаарал татаж, харагдахын тулд л аливааг хийдэг. Ийм хүмүүс тогтворгүй хүмүүс, хариуцлагатай хүмүүс биш, мөн юмыг хөрсөн дээр буусан байдлаар хийж чаддаг хүмүүс биш юм. Энэ нь нэлээд төвөгтэй. Энэ яриа тэд сүнслэг ойлголттой эсэх, үнэнийг хүлээн авч чаддаг эсэх, дуулгавартай эсэх, эсвэл үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн эсэхийг хараахан хөндөөгүй—эдгээр талыг хараахан хөндөөгүй байна. Цэвэр хүн чанарынхаа хувьд ийм хүмүүс итгэл даадаггүй. Ийм хүмүүсийг удирдагчаар сонгож болох уу? (Үгүй.) Хүн чанар нь стандартад нийцдэггүй хүмүүс хөгжүүлэх үнэ цэнэ ч үгүй байдаг. Яагаад тэр вэ? Учир нь тэдний зан араншин дэндүү дорд—тэдэнд наад захын ёс жудаг, нэр хүнд ч байдаггүй. Тиймээс тэд удирдагч байх эсвэл удирдагчаар хөгжүүлэгдэх шалгуурыг хангадаггүй.
Юм хийхдээ хянуур байх
Одоо, юм хийхдээ хянуур байх талаар хэлэлцье. Энэ ямар төрлийн илрэл вэ? (Энэ бол хүн чанарын давуу тал.) Юм хийхдээ хянуур байх, хуумгай биш байх, мөн асуудал гарах үед тайван хандаж, үнэнийг эрж хайж чаддаг байх—энэ бол хүн чанарын давуу тал юм. Энэхүү ёрын муу нийгэмд, төвөгтэй гарал үүсэлтэй янз бүрийн бүлэг хүмүүсийн дунд янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйл гарч ирэхэд чи хянуур хандах шаардлагатай. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байх үед чинь ч гэсэн чамд тулгардаг янз бүрийн зүйлсийн дунд зарим нэг төвөгтэй нөхцөл байдал байдаг, чи тэдгээрт хянуур хандах ёстой. Жишээлбэл, чи үүргээ гүйцэтгэж байх үедээ үймээн дэгдээдэг ёрын муу хүмүүстэй таарвал эхлээд ялган таних чадварт суралцаж, дараа нь үнэн-зарчмын дагуу нөхцөл байдалд хандах ёстой. Чи үүрэгтээ ийм хандлагатай байх ёстой. Юм хийхдээ хянуур байх нь юутай холбоотой вэ? Энэ нь хүний эрүүл ухаантай холбоотой. Нэвт харж чадахгүй асуудалтай тулгарах үедээ чи хянуур байх шаардлагатай. Чи зарим үнэнийг ойлгодог байсан ч зарим нэг онцгой асуудлын цаад мөн чанар болон үндсэн шалтгааныг нэвт харж чадахгүй хэвээр байх үедээ чи хянуур байх шаардлагатай юу? (Тийм.) Ийм нөхцөл байдал нь чамаас бүр ч илүү хянуур байхыг шаарддаг. Хянуур байна гэдэг нь хуучинсаг байх эсвэл жижиг алхам хийх явдал биш, мөн үйлдэл хийж зүрхлэхгүй байх, эсвэл хариуцлага хүлээхээс айх явдал ч биш—энэ нь эдгээр зүйлийг хэлдэггүй. Энд яригдаж буй хянуур байдал нь эерэг бөгөөд энэ нь хүн чанарын давуу тал байх ёстой. Хянуур байдлын тодорхой илрэлүүд юу вэ? Энэ нь, ямар нэг зүйл хийхдээ эхлээд үнэн-зарчмыг эрж хайж, дараа нь тухайн даалгавар юм уу тухайн ажилд зориулсан хэрэгжүүлэлтийн тодорхой алхам, хэрэгжүүлэлтийн тодорхой зам болон хүссэн үр дүнг эрж хайх явдал юм. Өөрөөр хэлбэл, чи чухал хэрэг явдал болон өөрийн үүрэгт болгоомжтой, хянуур зүрх сэтгэлээр ханддаг. Мэдээж, зарим хүн өдөр тутмын амьдралдаа тулгардаг янз бүрийн асуудалд хандахдаа ч бас онцгой хянуур байдаг; тэд хайхрамжгүй байдаггүй, харин оронд нь туйлын хянуур байдаг. Энэ нь муу зүйл биш; үүнийг дутагдал биш, харин хүн чанарын давуу тал гэж нэрлэж бас болно. Хянуур байдлыг хүн чанарын давуу тал гэж хэлж болно; хянуур хандлагатай байх нь хүмүүст зөвхөн ашиг тустай, энэ нь хүмүүсийг ямар ч байдлаар огтхон ч хазаарлаж, хүлэхгүй. Хэрвээ чи асуудал гарах үед дуугарч зүрхлэхгүй бол, хэрвээ чи юу ч хийж, хэнтэй ч харилцаж зүрхлэхгүй бол—хэрвээ чи унаж буй навч толгойг чинь онохоос айдаг бол—энэ нь хэтэрхий хянуур байгаа хэрэг юм. Үргэлж өөрийнхөө бяцхан ертөнцөд амьдарч, хэтэрхий болгоомжилсон байдлаар өдөр хоногийг өнгөрөөх нь хянуур байдал мөн үү? (Үгүй.) Дэлгүүр хэсэхээр гарвал мэхлүүлчихнэ гэж айх, дэлгүүр нээвэл мөнгөө алдчихна гэж айх, байшин худалдаж авбал муу ёртой байшин таарчихна гэж айх, компьютер худалдаж авбал вирустэй байна гэж айх—юу ч хийж зүрхлэхгүй, ганц алхам ч хийхэд хэцүү санагдах хүртэл хэт их айдаст хүлэгдэх—эдгээр нь мэдээж бидний энд ярьж байгаа хянуур байдлын илрэл биш юм. Эдгээр илрэл нь тухайн хүнийг мунхаг, хэрэггүй, хулчгар, төлөвшөөгүй, бие даан амьдрах чадваргүй гэдгийг илтгэдэг. Эдгээр нь тааруу хэв чанарын илрэл юм. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс энэхүү ёрын муу нийгэм, төвөгтэй бүлэг хүмүүстэй тулгарах үедээ ямар ч хариу арга хэмжээ авч чаддаггүй. Тэд үргэлж санаа зовж, эмээж, маш их айдаг тул ухарч буцаж, урагшлахаас зүрхшээдэг. Тэд нэг бол мэхлүүлж, хууртагдахаас айдаг, эсвэл хохирч, алуулна гэж айдаг. Тэд хэнтэй ч харилцаж, ямар ч хэрэг явдлыг зохицуулж зүрхэлдэггүй. Ажилдаа явахдаа тэд цалинг нь өгөхгүй байх вий гэж айдаг. Зарим эмэгтэй зүй бус харилцаанаас айсандаа ажил хийхээс ч зүрхшээдэг. Зарим хүн муу хүмүүстэй тааралдаж магадгүй гэж айсандаа гэрээсээ ч гарч зүрхэлдэггүй, юм худалдаж авбал дээрэмдүүлчихнэ гэж айдаг. Товчхондоо, тэд бүх зүйлээс айдаг. Энэ нь хэтэрхий болгоомжилж байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол хэт их сэрэмжилж байгаа хэрэг. Тэд галзуу биш гэж үү? Зарим хүн ийм сэтгэлгээтэй байдаг бөгөөд тэд өдөржингөө энэ ч, тэр ч зүйлд санаа зовдог ба үр дүнд нь ямар ч хэрэг явдлыг зохицуулж, эсвэл хүмүүстэй уулзахаар гадагш гарч зүрхэлдэггүй бөгөөд зөвхөн гэртээ л байж чаддаг. Тэр ямар хүн бэ? (Галзуу хүн.) Тэр галзуу; тэр хэвийн биш, тэр хүн биш юм. Дүгнэлт хийх ямар ч чадваргүй, хийдэг бүхэндээ ямар ч зарчимгүй, наад захын стандартгүй ийм хүн бол хойд дүрээ олсон араатан, түүнд хэвийн хүн чанар байдаггүй, мөн түүний хэт их сэрэмжилдэг нь хянуур байдал биш юм. Хянуур байдал гэж юуг хэлдэг вэ? Хянуур байна гэдэг нь юмыг хэмжээ хязгаартай, арга барилтай, дүрэм журамд нийцүүлэн хийж, энэхүү зарчмын суурин дээр нэлээд нарийн чанд үйлдэж, аливаа зүйл тохиолдох үед яаруу сандруу, бодлогогүй биш тайван, эсвэл сэтгэл хөдлөлдөө автахгүй байж, үнэн-зарчмыг, ухаалаг арга барилыг эрж хайж чаддаг байхыг хэлнэ. Үүнийг хянуур байдал гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн энэ хянуур байдал л хүн чанарын давуу тал юм.
Том ярих, онгирох дуртай байх
Том ярих, онгирох дуртай байх—ийм хүн олон байдаг. Энэ нь бас ёрын муу нийгмийн нэг чиг хандлага юм. Олон хүн хэтрүүлэгтэй ярьж, хайхрамжгүйгээр юмыг зохиож, дураараа бурдаг. Тэдний хэлж байгаа зүйл баримттай огтхон ч нийцдэггүй, тэд маш их хоосон зүйл ярьдаг. Ямар ч ичих мэдрэмжгүй, тэд өөрсдийгөө чадвартай гэж итгэсээр байдаг. Ийм хүмүүс итгэл хүлээх үнэ цэнтэй юу? (Үгүй.) Ийм хүмүүст ёс жудаг, нэр төр байдаг уу? (Үгүй.) Ийм хүмүүст ёс жудаг, нэр төр байдаггүй, хүндлэл хүлээх үнэ цэнгүй бөгөөд итгэл даадаггүй. Тэгвэл тэдэнд чухал хэрэг явдлыг зохицуулахаар даалгаж болох уу? (Үгүй.) Ингэхээр онгирох дуртай байх нь ямар төрлийн асуудал вэ? (Энэ бол хүний хүн чанарын дутагдал.) Энэ бол хүн чанарын дутагдал, гэхдээ чи бас энэ хүний хүн чанарыг—түүний хүн чанар ёрын муу эсэх, тэр эерэг зүйлсийг хүлээн авч чаддаг эсэхийг харах ёстой. Хэрвээ тэр ердөө л өөдгүй бөгөөд олон жилийн турш гэр бүлийн амьдрал, эсвэл нийгмийн орчны нөлөөгөөр онгирох, том ярих дуртай муу зуршилтай болж, үр дагаврыг нь бодолцохгүйгээр хариуцлагагүй ярьдаг бол энэ нь ердөө л түүний хүн чанарын дутагдал юм. Тэр муу биш; тэр зүгээр л ноцтой өөдгүй байх түвшинд байдаг. Хэрвээ ийм хүн онгирох дуртай байхаас гадна бусадтай харилцахдаа нэлээд эзэрхэг, харгис байдлаар авирладаг бөгөөд том ярьж, онгирох зорилго нь бусдыг дарлаж, онгирч, дэгсдүүлж буй зүйлсээ бусдын хийсэн юм уу эзэмшдэг зүйлсээс илүү эрхэмсэг, илүү сайн, хавьгүй дээр мэт харагдуулахын тулд байдаг бол энэ нь цаашид түүний өөдгүй байдлын асуудал биш юм. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Энэ бол ёрын муу хүн чанарын асуудал.) Энэ бол ёрын муу хүн чанарын асуудал. Тэгвэл энд завхарсан зан чанар холбоотой юу? (Тийм.) Ямар төрлийн завхарсан зан чанар? (Харгис зан чанар.) Түүнд биеэ тоосон, харгис зан чанар байдаг. Зарим хүн ердөө л ноцтой өөдгүй учраас онгирох дуртай байдаг. Энэ нь түүний амьдралын дадал зуршил, амьдрах орчноос үүдэлтэй. Тэр үнэн ярих, зүрх сэтгэлээсээ ярих, бодит нөхцөл байдлыг хэлэлцэх, эсвэл амьдрал болон зүй зохистой хэрэг явдлын талаар ярих нь ямар утга учиртай болохыг зүгээр л ойлгодоггүй. Түүнд ийм ухамсар байдаггүй. Ийм боловсрол түүний гэр бүл, сургуулийн орчинд байдаггүй, тэр ч байтугай нийгэмд хөл тавьсных нь дараа бүр ч байдаггүй. Үүний үр дүнд, түүний төрөлх өөдгүй зан маш ноцтой байдаг. Тэр хөнгөмсөг, зүй зохистой зан байдалгүй бөгөөд гайхуулж, бусдаар өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд зүгээр л том ярьж, онгирох дуртай байдаг. Зүрх сэтгэлд нь түүнд өөр ямар ч амбиц, хүсэл, хэрэгцээ байдаггүй. Хэрвээ тэр зөвхөн эдгээр илрэлийг харуулдаг бол энэ бол ердөө л өөдгүй зан; энэ нь түүний хүн чанарын дутагдал юм. Гэвч хэрвээ түүний онгирох явдал зорилготой байж, онгирох замаар өөрийгөө өндөр чадвартай, түүнчлэн жирийн хүмүүсээс давуу, онцгой, хавьгүй дээр гэж харуулдаг бол энэ нь өөдгүй байх асуудал биш болсон. Түүний онгирох дуртай байх явдлыг тодорхой сэтгэлгээ залж чиглүүлж, байр суурийн төлөөх хорхойсол, амбиц, дур хүсэл хөтөлдөг. Тэр онгирохыг бусдыг дарлаж, гайхшруулах арга зам болгон ашиглаж, бусад хүмүүс өөрөөс нь дорд, өөртэй нь эн тэнцэхгүй мэт сэтгэгдэлийг төрүүлж, бусдыг өөрт нь хүндэтгэлтэй хандаж, өөрийг нь дуулгавартай дагахад хүргэдэг. Энэ бол түүний хүн чанарын ёрын муу байдал юм. Түүний онгирох дуртай байх явдал нь давуу тал олж авах зорилготой байдаг: "Чамд юу ч байсан, надад бас бий. Чи юу ч хийж чаддаг байсан, би бас хийж чадна. Чи юу ч мэддэг байсан, би бас мэднэ. Чи юу ч харсан байсан, би бас харсан. Би чамаас дорд биш!" Бүр хэрвээ чи тодорхой нэг хоол идсэн байлаа гэхэд, тухайн хоолыг хэзээ ч идэж байгаагүй нь илэрхий байсан ч тэр идсэн гэж мэтгэх болно—түүгээр ч барахгүй, тэр тухайн хоолыг илүү ихийг идсэн, мөн өөрийнх нь идсэн хоол чиний идсэн хоолноос илүү амттай байсан гэж хэлнэ. Тэр бүр болоогүй зүйлийн талаар ч онгирно. Түүний онгирдог зорилго юу вэ? Энэ нь чамаас илүү гарах, чамтай өрсөлдөх, мөн өөрийгөө чамаас илүү, өөрийгөө чамтай яг адилхан сайн гэдгийг чамд мэдрүүлэх зорилготой байдаг. Тэр амбиц, хүсэлд хөтлөгддөг. Тэгвэл ийм амбиц, хүсэлд хөтлөгдсөн хүн чанарын илрэл нь ердөө л өөдгүй зан уу, эсвэл ёрын муу хүн чанар уу? (Энэ бол ёрын муу хүн чанар.) Энд завхарсан зан чанар холбоотой юу? (Тийм.) Амбиц, хүсэлд хөтлөгдөх—энэ бол завхарсан зан чанар юм. Ямар төрлийн завхарсан зан чанар вэ? (Биеэ тоосон, харгис зан чанар.) Яг зөв. Биеэ тоосон болон харгис гэх энэ хоёр төрлийн завхарсан зан чанар байдаг. Түүнчлэн, бага зэрэг хорон муу байдал ч бас бий. Өөрөөр хэлбэл, чи юу ч хэлсэн, тэр зүрх сэтгэлдээ үргэлж түүнийг эргэцүүлэн бодож, түүнээс үргэлж өө хайж, өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролддог бөгөөд түүнд үргэлж хорон муу бодол, туйлширсан санаагаар ханддаг. Жишээлбэл, хэрвээ чи "Манай гэр бүлийн машин Тоёота; энэ бол Япон машин" гэж хэлбэл, тэр "Япон машин сайн биш. Герман машин илүү дээр. Миний унаж байсан Герман машин маш сайн үзүүлэлттэй байгаад зогсохгүй арван жил гаруй эвдрэлгүй явсан—энэ бол чиний машинаас хавьгүй дээр байгаа хэрэг!" гэж хэлдэг. Тэр чамаас заавал илүү гарах ёстой байдаг. "Би ахлах сургуулиа ч төгсөөгүй" гэж чамайг хэлэхэд, тэр "Би ахлах сургууль төгссөн. Чи надад атаархаж байна, тийм үү?" гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ, тэр дунд сургуулиа ч төгсөөгүй байдаг боловч чамаас илүү гарахыг хүссээр байдаг. Бусад хүн өөрт нь атаархаж, өөрийг нь өндрөөр үнэлж, хүндэтгэх мэдрэмж түүнд таалагддаг. Чи харж байна уу, хэн нэгнээс авсан мэдээлэлд хандах түүний хариу үйлдэл үргэлж хорон муу, туйлширсан байдаг. Түүнд хэвийн хүн чанарын сэтгэлгээ байдаггүй. Хэвийн хүн, өөр хэн нэгэнд ямар нэгэн сайн зүйл байгааг сонсмогцоо "Чамд тийм зүйл байгаа нь гоё юм аа. Чи надад үүнийхээ онцлог шинж, давуу талын талаар хэлж өгч болох уу? Би энэ талаар илүү ихийг мэдмээр байна" гэж хэлж магадгүй. Хэвийн хүн чанартай хүн ийм маягаар хариулна. Гэвч онгирох дуртай хүмүүст хэвийн хүн чанар байдаггүй. Тэд "Яагаад чамд тийм юм байдаг атлаа надад байдаггүй юм бэ? Надад байхгүй байсан ч надад байгаа гэж би хэлэх ёстой, түүгээр ч барахгүй минийх чинийхээс илүү гэж хэлэх ёстой!" гэж боддог. Хэрвээ чи тэднээс түүнийгээ гаргаж ирээд харуулахыг хүсвэл, үнэн хэрэгтээ өөрсдөд нь огт байхгүй атал тэд "Би чамд харуулахгүй!" гэж хэлнэ. Энэ нь туйлширсан хэрэг биш гэж үү? Энэ бол хорон муу биш гэж үү? (Тийм.) Өөрөөр хэлбэл, тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед, эсвэл тэд ямар нэгэн мэдээлэл харах юм уу хүлээн авах үед тэдний хариу үйлдэл үргэлж туйлширсан, хүн чанарт нийцдэггүй, мөн хорон муу байдаг тул тэдний зан чанарт бас зарим нэг хорон муу байдал байдаг. Өөрөөр хэлбэл тэдэнтэй хэвийн ярилцаж юм уу нөхөрлөх үедээ чи үндэслэлгүй сэтгэл санааны хариу үйлдэл өдөөхөөр юу ч хэлээгүй мэт чамд санагдах боловч тэдний оюун ухаан хэдийнээ олон долоон бодлоор дүүрсэн байдаг. Тэд хэдийнээ чамд атаархаж, чамайг эсэргүүцэж, үзэн яддаг болсон, үүний зэрэгцээ чамайг дарлахыг хүсдэг. Тэдний оюун ухаан эдгээр зүйлд автсан байдаг. Чи үүнийг хорон муу гэж хэлэхгүй гэж үү? (Тийм.) Хорон муу хүмүүс цэвэр ариун биш. Тэдний харуулдаг илэрхийлэл, үг, үйлдлийн ихэнх нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай нийцдэггүй. Тэдний үгэнд зарим нэг түрэмгийлэл байх боломжтой; түрэмгийлэл агуулахаас гадна тэдний зарим үг үнэн биш байж магадгүй, мөн зарим нь сайрхал байж магадгүй. Учир нь тэд дотроо хорон муу бодолтой байдаг бөгөөд эдгээр хорон муу бодолд хөтлөгдөн тэдний хэлдэг үг бүгд худал хуурмаг, бүгд Сатан болон диаволуудаас гаралтай байдаг. Ийм хүмүүст хүн чанар байдаггүй; тэд хүн биш. Онгирох, том ярих дуртай хүмүүсийг хоёр төрөлд хувааж болно. Тэднийг хүн чанарынх нь мөн чанарт үндэслэн тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл тэдэнд ямар асуудал байгааг дүгнэхийн тулд тэд өөдгүй эсэх, мөн тэдний хүн чанар ёрын муу эсэхийг харах ёстой. Хэрвээ тэд ёрын муу хүн чанартай, ноцтой өөдгүй, олон муу үйл үйлдэж чаддаг бол тэд сайн хүмүүс биш, тэднийг ёрын муу хүмүүс гэж тодорхойлох ёстой. Харин, хэрвээ тэд ердөө л бага зэрэг том ярьж, бага зэрэг өөдгүй байдаг боловч ямар нэг муу зүйл хийж төвддөггүй, мөс чанар, эрүүл ухаантай хэвээр байж, зарим нэг сайн зүйл хийж чаддаг бол тэднийг одоо ч сайн хүн чанартай хүмүүс гэж үзэж болно. Энэ бол том асуудал биш, хэрвээ тэдний хэв чанар сайн бол тэд бүр зааварлагч эсвэл удирдагч, ажилчнаар ч сонгогдож магадгүй. Хэдийгээр энэ хоёр төрлийн хүн хоёулаа том ярьж, онгирох дуртай байдаг ч гол тэдний хүн чанар сайн уу эсвэл ёрын муу юу гэдэг л хамгийн чухал. Хэрвээ тэд ердөө л өөдгүй бол энэ бол тэдний хүн чанарын дутагдал бөгөөд завхарсан зан чанартай холбоогүй байдаг. Харин, хэрвээ тэдний онгирох явдлын ард санаа зорилго, амбиц байдаг бол энэ нь ёрын муу хүн чанарыг илтгэдэг, мөн завхарсан зан чанартай холбоотой байдаг. Хүн чанарын хувьд тэд ёрын муу байдаг; үүнтэй холбоотой завхарсан зан чанарууд гэвэл биеэ тоосон зан, хорон муу байдал, эсвэл харгис байдал юм. Энэ нь тааруу зан араншин болон завхарсан зан чанарын аль алинтай нь холбоотой, тийм биш гэж үү? (Тийм.)
Хайхрамжгүй байдал
Өөр нэг илрэл болох хайхрамжгүй байдлын талаар хэлэлцье. Хийдэг бүхэндээ хайхрамжгүй байх нь аль талд хамаарах вэ? (Хүний хүн чанарын дутагдал.) Ийм хүмүүс бүх зүйлийг бүдүүн баараг, ерөнхий байдлаар хардаг, гол санааг ухамсарлаж чаддаггүй. Тэдний хийдэг бүхэн хааш яаш байдаг. Тэд бичвэрт суурилсан ажил эсвэл бичиг баримтын менежмент гэх мэт нарийн нягт ажил хийж чаддаггүй. Тэд нарийвчлал шаарддаг даалгаврыг ч зохицуулж чаддаггүй. Хувцас оёхдоо тэд заримдаа ханцуй байх ёстой газарт өмдний шуумаг оёж, заримдаа урт ханцуйг богино болгож, эсвэл 66 см-ийн бэлхүүсийг 60 см болгодог. Тэд хувцсыг хэтэрхий том эсвэл хэтэрхий жижиг болгодог. Тэд юу ч хийсэн, үргэлж маш хайхрамжгүй, маш бодлогогүй, мөн маш болхи байдаг тул юуг ч сайн хийж чаддаггүй. Тэд яг хэр хайхрамжгүй байж чадах вэ? Ямар нэг зүйл зохицуулахаар гадагш гарахдаа тэд бүр авч явах ёстой зүйлсээ ч мартах нь бий. Жишээлбэл, шүүх хурлын асуудлаар өмгөөлөгчтэй уулзах үедээ тэд иргэний үнэмлэхээ, мөн өмгөөлөгчийн шаардсан нотлох баримтыг авчрахаа мартдаг. Тэд олон зүйлийг орхидог. Заримдаа тэд чухал эд зүйлсээ хаана тавьснаа ч мэддэггүй ба санах гэж хичээдэггүй. Үр дүнд нь тэд ихэвчлэн юмаа гээж, мартдаг бөгөөд тэдний хийдэг зүйлс, өдөр тутмын амьдрал нь ямар ч эмх замбараагүй байдаг. Ийм хүмүүс ажилдаа эсвэл үүрэгтээ хандахдаа хэзээ ч чин сэтгэлээсээ байдаггүй. Тэд юу ч хийсэн үргэлж өнгөц, хааш яаш байдаг—тэд харсан зүйлийнхээ талаар ердөө л бүдүүн баараг сэтгэгдэлтэй байдаг, сонссон үгээ ердөө л бүдүүн баараг ойлгодог, аливааг үргэлж бүдүүн баараг, ерөнхий байдлаар хэлдэг, мөн ой санамждаа юмны ердөө л бүдүүн баараг тоймыг хадгалж үлддэг. Үүний үр дүнд, тэд чухал юм уу нууц ажил зохицуулж чаддаггүй; тэд ийм даалгаварт тохирдоггүй. Хэрвээ тэдний хайхрамжгүй байдал нь бусад хүнд эсвэл ямар нэг чухал хэрэг явдалд нөлөөлөхгүйгээр зөвхөн хувийн амьдрал эсвэл эрүүл ахуйд нь хамаатай бол энэ нь ердөө л тэдний хүн чанарын дутагдал юм—ямар ч асуудал гарсан, тэд зүгээр л өөрсдөө хариуцлагаа хүлээгээд л гүйцээ. Гэсэн хэдий ч, хэрвээ энэ нь үүрэг, чухал ажил, хэн нэгний хувь заяа, хэтийн ирээдүй, хэн нэгэн үлдэх эсвэл явах эсэх гэх мэтэд хамаатай бол ийм хүмүүс хэтэрхий хайхрамжгүй учраас эдгээр хэрэг явдлыг зохицуулахад тохиромжгүй байдаг. Нэг талаар, тэд эдгээр хэрэг явдалд нягт нямбай ханддаггүй; тэд ердөө л бүдүүн баараг хардаг, тархиа ажиллуулах эсвэл тэдгээрийг зохицуулахад анхаарал, эрч хүчээ зориулахаас залхуурдаг. Нөгөө талаар, тэдний юм хийх хэв маяг, арга барил нь байнга өнгөц, хааш яаш байдаг бөгөөд тэд ихэвчлэн юмаа гээж, мартдаг. Хэрвээ энэ нь зөвхөн хувийн амьдралд нь хамаатай бол энэ нь томоохон асуудал биш юм. Гэсэн хэдий ч, хэрвээ энэ нь чухал ажил эсвэл нууц хэрэг явдалд хамаатай бол тэд юмыг баллаж, эсвэл бүр томоохон гай тарьж магадгүй. Жишээлбэл, хэн нэгэн яаралтай Парис руу явах шаардлагатай болсон боловч хайхрамжгүй байдлаасаа болоод тэр оронд нь Ром руу нисэх онгоцны тасалбар худалдаж авдаг. Тэр ч бүү хэл тэр "Миний өнөөдөр авсан тасалбар маш хямдхан байлаа!" хэмээн ихэд баярладаг. Бусад нь тасалбарыг нь хараад, "Хямдхан байх нь мэдээж шүү дээ—чи Парис руу явах ёстой байсан биз дээ, яагаад Ром руу явах тасалбар авчихсан юм бэ?" гэж хэлдэг. Энэ бол дэндүү хайхрамжгүй байгаа хэрэг! Ийм хүмүүс бүх зүйлд үл тоомсорлосон, хааш яаш хандлагаар ханддаг. Тэд ердөө л бүдүүн баараг ойлголттой болохын тулд ямар нэг зүйлийг ганц л хардаг, тэгээд л гүйцээ. Тэдэнд байдаг хариуцлагагүй хандлага яг энэ юм. Мэдээж энэ хандлага нь бас юунд ч зүрх сэтгэлээ зориулахыг хүсдэггүй байдал болон залхуурлаар тодорхойлогддог—тэд ямар ч хэрэг явдлыг зохицуулахдаа юунд ч зүрх сэтгэлээ зориулах, тархиа ажиллуулах, эсвэл сайтар бодохоос залхуурдаг. Ийм хайхрамжгүй хүмүүс чухал ажилд, ялангуяа бичвэрт суурилсан ажил, бичиг баримтын менежмент, эсвэл нууц мэргэжлийн ур чадвар шаардсан ажилд тохиромжгүй байдаг. Тэгвэл хэрвээ ийм хүмүүс удирдагч болбол даалгавраа биелүүлж чадах уу? (Үгүй. Тэдний ажил хэзээ ч зүй зохистой хийгддэггүй; үргэлж бүдүүн баараг, ерөнхий байдлаар хийгддэг бөгөөд үргэлж дутуу орхигддог. Тэд бодитой ажил хийж чаддаггүй.) Ийм хүмүүсийн ажилд нарийн байдаггүй; тэд үргэлж өнгөц, хааш яаш байж, аливааг өнгөцхөн, хааш яаш байдлаар зохицуулдаг. Тэдний үг бас үргэлж тодорхойгүй байдаг, тэд "багцаагаар", "магадгүй", "бололтой", эсвэл "байж болох юм" гэх мэт үг хэллэг ашиглах хандлагатай байдаг. Ийм хүмүүс юу ч хийж чадахгүй. Захиргааны ажил, боловсон хүчний ажил, чуулганы амьдралтай холбоотой ажил болон сайн мэдээний ажил гэх мэт Бурханы гэрийн олон ажил тодорхой нарийн ширийн зүйлстэй холбоотой. Нарийн ширийн ажилтай тулгарах үед ийм хайхрамжгүй хүмүүсийн толгой нь өвдөж, будилж, мөн бачимддаг; тэд ийм нарийн ширийн ажилд оролцохыг хүсдэггүй. Ийм залхуу хандлагатай байдаг тул ажил хийх болоход тэд үргэлж "Бүдүүн баараг хийхэд л болно; эцсийн эцэст үр дүн нь ажлын зохицуулалтын заасантай нэлээд дөхсөн байна" гэж боддог. Тэд үргэлж энэхүү "нэлээд дөхсөн байхад болно" гэх хандлагыг баримталдаг—ийм маягаар ажлыг сайн хийж чадах уу? (Үгүй.) Тэд хүмүүсийг үнэлэхдээ ч бас бүдүүн баараг үнэлдэг—тэд удирдагч, ажилчдыг бүдүүн баараг үнэлдэг, мөн баг бүрийн зааварлагчдыг ч бас бүдүүн баараг үнэлдэг. Хэн нэгэн "Тэр зааварлагч Бурханд итгээд хэр удаж байгаа вэ?" гэж асуухад тэд "Гурван жил гаруй болж байгаа бололтой" гэж хариулдаг. Гэвч Бурханд гурван жил итгэсэн хүн хараахан сууриа ч тавиагүй байж магадгүй—ийм хүн зааварлагчийн хувьд найдвартай байж чадах уу? Хайхрамжгүй хүмүүс үүнийг зүгээр л нэвт харж чаддаггүй. Тэдний ярианд үргэлж "багцаагаар", "бололтой", "магадгүй", "байж болох юм", мөн "тэгж санагдаж байна" гэх мэт үг хэллэг хавчуулагдсан байдаг; тэд зүгээр л хэзээ ч оновчтой үг хэллэг ашигладаггүй. Хэн нэгэн "Тэр Бурханд итгэж байхдаа удирдагчаар ажиллаж байсан уу?" гэж асуухад тэд "Үгүй бололтой, учир нь би түүнийг энэ талаар дурдахыг сонсож байгаагүй" гэж хариулдаг. Чи хар даа, тэд хэзээ ч юунд ч нягт нямбай ханддаггүй. Хэрвээ чи тэднээс нарийн ширийн зүйл шаардвал тэд зүгээр л мэдрэмж, сэтгэгдэлдээ найддаг. Тэд "Би одоохон очиж асуугаад, баталгаажуулъя" гэж хэлэхгүй. Тэд зүгээр л үүнд нягт нямбай ханддаггүй. Бүх зүйлд тэд "багцаагаар зөв", эсвэл "нэлээд дөхсөн" байгаа цагт болно гэж үздэг. Зарим хүн "Яагаад хүн ийм нягт нямбай амьдрах ёстой юм бэ?" гэж хэлдэг. Хэдийгээр энэ нь нэг талаар үнэн боловч—махан биеийн амьдралтай холбоотой хэрэг явдлын хувьд чи бага зэрэг бүдүүн баараг байж болох ч—чуулганы ажлын тухайд чи бүдүүн баараг байж болохгүй. Ажилд бүдүүн баараг байх нь үр дүнд нөлөөлдөг. Ямар ч ажлын зүйл дээр сайн үр дүнд зөвхөн тодорхой төлөвлөлт, зохицуулалт, араас нь хөөцөлдөх, хяналт тавих болон шавдуулсны хүчинд л хүрдэг. Хэрвээ даалгаврыг бүдүүн баараг, өнгөц байдлаар гүйцэтгэвэл ямар ч ажил хэзээ ч үр дүн өгч чадахгүй. Тиймээс хайхрамжгүй байдал нь хүний хүн чанарын дутагдал, ийм хайхрамжгүй хүмүүс чухал ажил хийж чаддаггүй; ялангуяа тэд удирдагч, ажилчдын ажлыг хийж чаддаггүй. Ямар ч хэрэг явдал байсан, ийм хүмүүс ердөө л бүдүүн баараг тоймыг сонсоод, дараа нь өөрсдийгөө үүнийг ойлгосон гэж таамагладаг. Жишээлбэл, чуулган байгуулах ажилд, чуулганыг хэрхэн байгуулах, нэг чуулган байгуулахад хэдэн хүн шаардлагатай, хэдэн чуулган нэг дүүрэг болох, хэдэн дүүрэг нэг бүс болох—Бурханы гэрийн ажлын зохицуулалтад эдгээр бүх зүйлд зориулсан тодорхой дүрэм байдаг, онцгой нөхцөл байдалд зориулсан нэмэлт тодорхой дүрэм ч бас байдаг. Гэсэн хэдий ч, хайхрамжгүй хүмүүс эдгээр дүрмийг эрж хайдаггүй, суралцахыг ч оролддоггүй атлаа хэрхэн хийхээ мэднэ гэж мэтгэсээр байдаг. Тэднээс нарийн мэдээллээр хангахыг шаардах үед тэд "Энэ чинь зүгээр л чуулган байгуулах ажил шүү дээ. Тодорхой тооны хүн цуглармагц нэгийг байгуулна" гэж хариулдаг. Гэвч үүнийг яг хэрхэн байгуулах ёстойг асуухад тэд мэддэггүй бөгөөд нарийн мэдээллээр хангаж чаддаггүй. Хэрвээ тэр шинэ удирдагч бөгөөд чуулган хэрхэн байгуулахаа хараахан мэддэггүй бол үүнийг ойлгож болох байсан. Асуудал нь гэвэл тэр мэддэггүй атлаа үүнд нягт нямбай ханддаггүй, мөн судалдаггүй, бас эрж хайдаггүйд байгаа юм. Ийм хүмүүс чуулганы ажлыг сайн хийж чадах уу? (Үгүй.) Ийм хүмүүст бид зөвхөн "Ажлаа өг!" гэх хоёрхон үг хэлнэ. Тэд удирлагын ажил хийж чадахгүй. Хүмүүстэй холбоотой ажил шиг ярвигтай ажил гэж үгүй. Хэрвээ чамд хянуур, хариуцлагатай зүрх сэтгэл байхгүй, чиний ажил бүдүүн баараг, нягт нямбай хийгдээгүй бол чиний хэв чанар хэчнээн сайн байсан ч чи уг үүрэгт тохирохгүй хэвээр байх болно. Хэтэрхий хайхрамжгүй байх, бүх зүйлийг зөвхөн бүдүүн баараг хийх, зөвхөн тоймд анхаарах, зөвхөн аргацаахад анхаарах, нарийн ширийн зүйлд анхаарахгүй байх, аливаад нягт нямбай хандахаа мэдэхгүй байх—энэ бүхэн нь чи удирдагч, ажилчдын ажилд огтхон ч тохирохгүй гэсэн үг юм. Ойлгов уу? (Тийм.)
Юм хийхдээ нямбай, няхуур байх
Хайнга байдал бол хүн чанарын дутагдал юм. Тэгвэл юм хийхдээ нямбай, няхуур байж, мөн гол, чухал санааг ухамсарлаж чаддаг, асуудал хаана байгааг тодорхойлж, асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаг байх—энэ хүн чанарын давуу тал мөн үү? (Тийм.) Нямбай хүмүүсийн юм хийх хандлага нэлээд зүй зохистой байдаг; тэд юм хийхдээ тун нямбай, чин сэтгэлээсээ байдаг, тэд өөрсдийгөө тайвшруулж, яарч сандрахгүй байж чаддаг—энэ бол хүн чанарын давуу тал юм. Хүн чанарын энэ давуу талыг эзэмшсэн хүн бүтэн цагийн ажил хийж чадах хэдий ч, хэрвээ тэр юм хийхдээ хэтэрхий удаан, ажлынх нь үр бүтээл өндөр биш бол үр дүн нь тийм ч сайн байхгүй. Энэ нь юутай холбоотой вэ? Энэ нь төрөлх нөхцөл байдлын нэг болох хэв чанартай холбоотой. Нямбай хүн бүр зайлшгүй сайн ажиллаж чадна гэж чи бодож байна уу? Энэ үзэл бодол буруу. Зарим хүн юм хийхдээ хэнхэг гэмээр хэтэрхий нямбай байдаг. Жишээлбэл, ногоо угаахдаа тэд навчны урд талыг, дараа нь ар талыг нь угааж, шарласан навч бүрийг авч хаяж, шавжид идэгдсэн нүх бүрийг огтолж авдаг, тэгж байж ногоог бүрэн цэвэрхэн боллоо гэж үздэг. Юм хийхдээ маш нямбай байх нь хүн чанарын давуу тал боловч хэрвээ хүн зарчимгүй болтлоо дэндүү нямбай бөгөөд хэтэрхий аар саар зүйл хийдэг бол энэ нь илүүц бөгөөд үр бүтээлгүй үйлдэл болдог. Энэ нь тааруу хэв чанартай, юм хийж чаддаггүй, ажил үүрч чаддаггүй болохыг илтгэдэг. Юм хийхдээ нямбай зарим хүн зарчмыг ухамсарладаг, гол, чухал санаануудыг ухамсарладаг, хурдан шаламгай хөдөлдөг, шуурхай шийдвэр гаргадаг бөгөөд асуудлыг түргэн шийдвэрлэж чаддаг—энэ бол сайн хэв чанартай байгаа хэрэг юм. Юм хийхдээ нямбай байлаа гээд үр бүтээлтэй байдаг гэсэн үг биш, эсвэл сайн үр дүнд хүрдэг гэсэн үг биш. Энэ нь ердөө л тэвчээртэйгээр төвлөрсөн хэвээр байж чаддаг байхыг, яаруу сандруу биш, гайхуулж сайрхсан биш, болчимгүй хуумгай биш, тайван байхыг хэлдэг. Энэ бол, сайндаа л, ердөө хүн чанарын давуу тал бөгөөд сайн хэв чанарын түвшинд хүрдэггүй. Зарим хүн юм хийхдээ зэгсэн нямбай, тун хичээнгүй, яарч сандардаггүй, нэлээд тайван харагддаг. Гэсэн хэдий ч тэд асуудлыг зохицуулахдаа үр дүнгүй байдаг, юмыг чухал, яаралтай байдлаар нь эрэмбэлж чаддаггүй. Тэд ямар нэгэн ач холбогдолгүй ажилтай зууралдсаар, түүнийгээ эцэс төгсгөлгүй хийж, бусдыг бухимдуулж, уурлуулж, сайн өшиглөөд авах юм сан гэж тэсэхийн аргагүй хүсэхэд хүргэдэг. Тэд хэтэрхий удаан ажилладаг, ямар ч үр бүтээлгүй—тэд зүгээр л юунд ч хэрэггүй амьтад! Амьдрах ердийн чадвартай хүн тэднээс арав, хорь дахин хурдан ажилладаг. Тэд юмыг хэтэрхий удаан хийдэг, хэчнээн ихийг хийсэн ч арга барил, зарчмыг олж чаддаггүй, дөр байдаггүй бөгөөд үр бүтээлгүй байдаг. Нэг цаг зарцуулах ёстой ажилд тэд бүтэн өдөр зарцуулж, нэг өдөр зарцуулах ёстой ажилд таван өдөр, таван өдөр зарцуулах ёстой ажилд арван өдөр зарцуулдаг нь тэднийг хараад уурлаж, бухимдахад хүргэдэг. Зарим эмэгтэй асуудал зохицуулахдаа хойрго байдаг. Удахгүй гадагш гарч ямар нэг зүйл амжуулах хэрэгтэйгээ сайн мэдэж байгаа хэрнээ тэд үсээ угаана гэж зүтгэсээр байдаг. Үсээ угаахдаа тэд арга барилаа олж чаддаггүй. Бүх үсээ нэгмөсөн угаахын оронд туг тугаар нь угаадаг ба хагас цагийн дараа ч дуусаагүй байдаг. Тэд солиотой биш гэж үү? Үсээ угааснаас болж тэд эцэст нь чухал хэрэг явдлыг хойшлуулдаг. Асуудал хэдий чинээ яаралтай байна, тэд төдий чинээ яардаггүй, бүр санаа зовж, бухимдахгүйгээр чухал зүйлсийг хойшлуулан, тэрхүү ялихгүй асуудлуудыг зохицуулахад анхаардаг. Хэрвээ чи тэднийг шавдуулбал тэд баахан шалтаг тоочдог: “Би яаж эдгээр чухал зүйлийг хийхгүй орхиж чадах юм бэ?” Ийм хүмүүсийг хараад чи дотроо юу гэж боддог вэ? Чи тэднийг сайн өшиглөөд авах юм сан гэж маш их хүснэ. Ийм хүмүүс өшиглүүлэх ёстой биш гэж үү? (Тийм.) Ийм хүмүүсийн хувьд, хийх ажил байсан ч тэднээр хийлгэх хэрэггүй. Тэд хэтэрхий удаан ажилладаг бөгөөд хэтэрхий чадваргүй! Юмыг эмгэн хумсны хурдаар хийдэг ийм хүмүүсийг хараад та нар бухимддаг уу? (Тийм.) “Би ажилдаа нямбай ханддаг!” гэж тэд хэлдэг. “Чиний нямбай байдал ямар хэрэгтэй юм бэ? Бусад нь чамаас дутахааргүй нямбай байдаг ч тэд чамаас илүү их ажил хийдэг, бас илүү сайн хийдэг. Чиний нямбай байдал үр дүнд хүрч чадах уу? Энэ л хамгийн гол нь. Хэрвээ чи юм хийхдээ нямбай, мөн үр бүтээл, сайн үр дүнд хүрдэг бол тэрхүү нямбай байдал үнэ цэнтэй. Гэвч хэрвээ чи юм хийхдээ зүгээр л нямбай бөгөөд эцэст нь үр дүнд ч хүрдэггүй, бүтээмж ч үгүй бол энэ хэрэгтэй юу? Энэ ямар ч хэрэггүй!” би гэж хэлдэг. Зарим хүн хувцас оёхдоо туйлын нямбай ч гэлээ хэзээ ч хэмжээг нь зөв тааруулж чаддаггүй. Тэд хувцас нь өмсөх хүндээ таарах эсэхийг зөв дүгнэж чаддаггүй, ханцуй нь хэт урт эсвэл хэт богино байгаа эсэхийг, эсвэл хувцас нь хэт бариу эсвэл хэт хэлхгэр байгаа эсэхийг хэлж мэддэггүй, ханцуйны манжетын стандарт өргөнийг мэддэггүй, зах нь тохиромжтой эсэхийг мэддэггүй. Ийм хүмүүсийн оёсон хувцас гарцаагүй стандартад нийцэхгүй. Хэрвээ хүн нямбай, бас зарчимч бол энэ нь үнэхээр хүн чанарын давуу тал юм. Гэвч хэрвээ хүн ердөө л нямбай бөгөөд зарчимгүй, гол санааг ухамсарлаж чаддаггүй, үргэлж аар саар зүйл дээр сүр бадруулж, тэдгээрийг утга учиргүй эргэцүүлэн боддог бол энэ нь төвөгтэй хэрэг юм. “Нямбай” гэдэг үгийг ихэнх хүн ерөнхийдөө эерэг үг гэж үздэг боловч нямбай байдал бүр давуу тал байдаггүй. Энэ нь нөхцөл байдлаас хамаарна. Зарим хүн ямар ч зарчимгүйгээр, сохроор нямбай байдаг. Энэ нь нямбай байдал биш, харин хэнхэг байж, гол санааг ухамсарлаж чадахгүй байгаа хэрэг; энэ нь тааруу хэв чанарыг илтгэдэг, юм хийх арга эвээ олж чадахгүй, зарчмыг ухамсарлаж чадахгүй байгаа явдал юм. Тиймээс, Миний бодлоор, нямбай байдал нь илрэл юм уу юм хийх арга барилын хувьд хүн чанарын давуу тал боловч тухайн хүний хэв чанарыг бас харах шаардлагатай. Хэрвээ хэв чанарыг тооцохгүй бол юм хийхдээ нямбай хандлагатай байх нь ямартай ч сайн хэрэг. Хэрвээ хүн юм хийхдээ хэв чанартай, үр бүтээлтэй, зарчмыг мөрдөж чаддаг, үүн дээрээ нямбай байвал энэхүү нямбай байдал нь үнэхээр чимэг дээрх чимэг бөгөөд жинхэнээсээ хүн чанарын давуу тал юм.
Гайхуулах дуртай байх
Өөр нэг илрэлийн талаар ярилцъя: гайхуулах дуртай байх. Энэ нь ямар төрлийн асуудалд хамаарах вэ? (Завхарсан зан чанар.) Жишээлбэл, зарим хүн маш хурдан шивдэг. Тэд өөрсдөд нь ийм давуу тал байгааг бусдад мэдэгдэхийн тулд “Зүгээр л миний шивэх хэмнэлийг сонс, тэгвэл чи намайг ямар хурдан шивдгийг мэднэ!” гэж хэлж байгаа мэт товчлуурыг зориуд маш чанга товшдог. Зарим хүн их сургууль төгссөн тул “Биднийг их сургуульд байхад”, “манай их сургуулийн профессорууд”, “манай их сургуулийн хотхон” гэх мэтчилэн зүйлсийг байнга хэлдэг. Энэ ямар төрлийн илрэл вэ? (Гайхуулж байгаа хэрэг.) Үүнийг гайхуулах гэж нэрлэдэг. Зарим хүн шинэ машин худалдаж аваад, бусад хүн түүнийг нь дээд зэрэглэлийн алдартай брэнд гэдгийг мэдэхгүй байх вий гэхээс айдаг. Машинаасаа буусныхаа дараа тэд явдаггүй, харин оронд нь нэг мөчид цонхон дээр нь хурууны хээ гарсан эсэхийг хардаг, дараагийн мөчид будаг нь зурагдсан эсэхийг шалгадаг. Тэд яагаад машиныхаа эргэн тойронд эргэлдээд байдаг вэ? Энэ нь машин өөрсдийнх нь гэдгийг бусдад мэдэгдэх гэсэн хэрэг юм. Энэ ямар төрлийн илрэл вэ? (Гайхуулж байгаа хэрэг.) Зарим хүн дээд зэрэглэлийн утастай байдаг. Бусдад харуулахын тулд утас нь унтарсан байсан ч тэд утсаар ярьж байгаа дүр эсгэсээр байдаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? (Гайхуулах.) Тэд яагаад гайхуулдаг вэ? Энд нэрэлхүү зан нөлөөлж байгаа биш гэж үү? Зарим хүн булган дээл өмсдөг бөгөөд маш дулаахан өрөөнд орж ирсэн ч тайлдаггүй. Хэн нэгэн тэднээс “Чи халууцахгүй байна уу?” гэж асуухад тэд “Үгүй ээ. Би булган дээл өмссөн—энэ маш дулаахан шүү!” гэж хариулдаг. Тэд бусдыг энэ талаар юу ч мэддэггүй гэж боддог! Дээлээ тайлахдаа тэд шошгыг нь заавал гялс харуулж, хүмүүст “Энэ дээл булган төдийгүй, бас ийм тийм дээд зэрэглэлийн загвар зохион бүтээгчийн брэнд. Чи бүр мэддэг ч үгүй юм байна!” хэмээн гайхуулдаг. Хэрвээ бусад хүн үүнийг мэдэхгүй бол чи ер нь юугаа гайхуулаад байгаа юм бэ? Энэ нь дэмий гайхуулж байгаа хэрэг биш гэж үү? Зарим хүн бүр Надад өөрсдийгөө гайхуулж, “Та нугасны өдөн хүрэм өмсөж байгаа юм уу? Та булган дээл өмсөх хэрэгтэй—маш дулаахан шүү!” гэж хэлдэг. “Дулаахан л даа, гэхдээ тэр дээл маш хүнд!” гэж би хэлдэг. Тэд булган дээл өмсөж, бүр Надад өөрсдийгөө гайхуулдаг. Надад хэл дээ, гайхуулах дуртай ийм хүмүүс өнгөцхөн биш гэж үү? Хүн чанарын хувьд тэдэнд хоёр асуудал байдаг. Нэг нь тэд туйлын өнгөц байдаг. Иддэг хоол, өмсдөг хувцас, хэрэглэдэг эд зүйлс гэх мэт гадаад эзэмшил, материаллаг зүйлсийн тухайд тэд тэр бүгдийгээ гайхуулахыг хүсдэг. Тэд гайхуулах хүслээ дарж чаддаггүй, өмсдөг хувцас, хэрэглэдэг зүйлс нь бүгд дээд зэрэглэлийн, онцгой гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд эдгээр зүйлээ бусдад үргэлж харуулахыг хүсдэг. Бусад хүн мэдлээ гээд ямар хамаатай юм бэ? Бусад хүн үүнийг нь хараад өөрсдийг нь өндрөөр үнэлэхгүй байсан ч тэд гайхуулсаар байдаг. Энэ өнгөцхөн биш гэж үү? (Тийм.) Тэд өнгөцхөн, бас хүүхдэрхэг байдаг—энэ нь гайхуулах дуртай хүмүүсийн өөр нэг асуудал юм. Надад хэл дээ, тэд ингэж гайхуулснаараа юу олж авч чадах вэ? Энэ нь зүгээр л өөрсдийгөө байгааг мэдрүүлэх гэсэн хэрэг үү? Ингэх шаардлагатай юу? Ингэх илүүц биш гэж үү? (Тийм.) Өнгөрсөн 1980, 1990-ээд онд хэрвээ савхин гутлын ул нь жигд бус элэгдвэл хүн төмөр тах хаддаг байсны улмаас алхах үед чанга чимээ гардаг байв. Зарим хүн савхин гуталтай гэдгээ бусдад мэдэгдэхийн тулд цоо шинэ савхин гутал дээр өмсөхөөсөө ч өмнө төмөр тах хадах хэрэгтэй болдог байв. Энэ нь тэдэнд өөртөө итгэх итгэл өгч, таашаал мэдрүүлдэг байсан. Тэд “Бусдын анхаарлыг татах нь сайн хэрэг. Энэ нь надад сэтгэл татам байдал байгааг, миний оршин тогтнол үнэ цэнтэй болохыг баталдаг. Тиймээс би өөрийн давуу тал, сайн тал, эзэмшдэг сайн зүйлсээ хүн бүртэй хуваалцах ёстой” гэж боддог байв. Энэ үнэхээр хуваалцаж байгаа хэрэг үү? Үүнийг баярхах гэж нэрлэдэг. Энэ ертөнцөд баярхах дуртай хүн нэлээд олон байдаг биш гэж үү? (Тийм.) Хүмүүс бүгд үүнийг тун хэвийн зүйл гэж боддог, тийм биз дээ? Хэн ч ийм хүмүүсийг үл тоомсорлодоггүй, хэн ч тэднийг хачин харцаар хардаггүй, учир нь ертөнц элдэв янзын материаллаг болон мөнгөн таашаал, байр суурийн таашаалд автсан ийм хүмүүсээр дүүрэн байдаг. Тиймээс, энэ ертөнц эдгээр зүйлийг алдаршуулдаг. Бурханы гэрт ийм хүмүүс бусдад жигшигдэж, үл тоомсорлогддог. Яагаад? Бурханд итгэдэг хүмүүс суурь тавих эхлэлээс авхуулаад үнэнийг болон хүн байхын үнэ цэн, утга учрыг аажмаар ойлгох хүртлээ материаллаг таашаал болон ертөнцийн зарим өнгөц зүйлд бага анхаарч эхэлдэг. Гадаад эзэмшлийг эрэлхийлэх тэдний дотоод эрч хүч буурч, эрэлхийллийнх нь зорилго, чиглэл өөрчлөгдөж, дотоод ертөнцийнх нь хэрэгцээ өөр болдог. Тэд материаллаг хэрэгцээний талаар өөр үзэл бодолтой болж, ийм зүйлс бүгд хоосон бөгөөд зүрх сэтгэлийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй гэдгийг мэдэрдэг. Тиймээс, элдэв янзын зүйлийг гайхуулж, баярхах тэдний хандлага багасдаг. Бурханд итгэгчийн хамгийн их гайхуулж, баярхаж магадгүй зарим зүйл юу вэ? Тэд ур чадвар юм уу давуу тал гэх мэт зүйлсээ гайхуулж магадгүй. Жишээлбэл, дуулах дуртай зарим хүн үргэлж бусдад дуу хоолойгоо сонсгохыг хүсдэг. Тэд “Миний хоолой ямар сайхан сонсогдож байгааг сонс доо!” гэж хэлдэг. Тэд бусдыг өөрсдийг нь сайн дуулдгийг мэдэхгүй байх вий гэхээс айдаг, энэ тал дээр үргэлж өөрсдийгөө гайхуулахыг хүсдэг. Дүгнэж хэлэхэд, гайхуулах дуртай байх нь хүн чанарын дутагдал юм. Энэ бол төлөвшөөгүй, хүүхдэрхэг байдал, мөн хүн чанарын хувьд өнгөцхөн байдлын илрэл юм. Хүмүүс зөвхөн зарим нэг бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгодог, үнэнийг үнэхээр олж аваагүй эсвэл үнэн-бодит байдалд ороогүй байх үедээ гайхуулах дуртай байх өөг харуулах магадлал маш өндөр байдаг, хүн чанарын энэ дутагдлыг даван туулахад амаргүй. Учир нь, үнэнийг олж авахаасаа өмнө хүмүүсийн гайхуулж, баярхаж чадах зүйлс нь амьдрах хөрөнгө, өөртөө итгэх итгэл нь байдаг. Чи амьдрахын тулд гадаад үзэмж, биеэ авч явах байдал, давуу тал, боловсролын түвшин, диплом гэрчилгээ, эсвэл мэргэжлийн ур чадвар зэрэг зүйлд найддаг учраас л биеэ авч явах тал дээр өөртөө итгэлтэй байж, юм хийх сэдэлтэй байдаг. Тиймээс, ихэнх хүн харилцан адилгүй хэмжээгээр гайхуулах дуртай байх өөг харуулдаг, үүнийг даван туулахад амаргүй, үүнийг эсэргүүцэхэд амаргүй байдаг. Хүмүүс үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болж, үнэнтэй холбоогүй зүйлсийг бага анхаардаг болох үедээ гайхуулах юм уу, баярхах шаардлагагүй, эдгээр зүйл нь аливаа хүн хүн чанартайг, эсвэл биеийн хэмжээтэйг төлөөлдөггүй; мэдээж, аливаа хүн аврагдсан, эсвэл үнэн болон Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болохыг бүр ч төлөөлдөггүй гэдгийг ухаардаг. Тиймээс урьд нь гайхуулах дуртай байсан зарим хүний хувьд, үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орохын хэрээр энэ хүсэл нь аажмаар бүдгэрч, хүн чанарын энэ дутагдлыг өөрийн мэдэлгүй даван туулж, алга болгодог. Жишээлбэл, арай үнэтэй подволк өмссөн хэн нэгнийг авч үзье. Подволк нь санамсаргүйгээр бага зэрэг бохирдох үед тэр маш их санаа зовдог. Өөр хэн нэгэн түүнд “Чи яагаад ингэж их санаа зовоод байгаа юм бэ? Угаачихад л зүгээр болчихно биз дээ?” гэж хэлдэг. Тэр “Энэ подволк 200 юанийн үнэтэй гэдгийг чи мэдэх үү?” гэж хариулдаг. Тэр бусдад мэдэгдэхийн тулд үнийг нь дурдсаар байдаг; тэгж байж л сэтгэл нь ханадаг. Хэрвээ тэр хүн үнэнийг ойлгодог бол дахин ийм асуудалтай тулгарах үедээ зөв хандаж чадна. Тэр үнийг нь дурдахгүй, энэ үед түүний нэрэлхүү зан тодорхой хэмжээгээр хазаарлагдана. Энэ нь түүний хүн чанар харьцангуй төлөвшсөнийг, цаашид тийм өнгөцхөн юм уу хүүхдэрхэг байхаа больсныг харуулахгүй гэж үү? (Тийм.) Ингэснээр гайхуулах дуртай байх хүн чанарын дутагдлыг даван туулна.
Ядууг үл тоомсорлож, баянд тал засах
Дараагийн илрэл бол ядууг үл тоомсорлож, баянд тал засах явдал юм. Зарим хүн чинээлэг хүнийг хараад даруй зусардаж, “Таны арьс гоё юм аа. Та сайхан харагдаж байна. Та маш эрхэмсэг, таны шүлс хүртэл бидэн шиг ядуучуудаас илүү үнэ цэнтэй!” гэх мэт зүйл хэлдэг. Баян хүмүүс болон байр суурь, албан тушаалтай хүмүүстэй ярихдаа тэд онцгой зөөлөн байдаг. Гэвч тариачин хүнийг харах үедээ тэд үргэлж шоолохыг хүсдэг, тэдний үг шууд эсвэл шууд бусаар түүнийг басамжилдаг. Тэд ядуу болон баян хүмүүст тэс өөр ханддаг. Тэд баячуудын хэрэгцээг хангахад бэлэн байдаг, бүр дуртайяа тэдний боол болохдоо тулдаг. Гэвч ядуу хүмүүсийн тухайд бол өөр хэрэг—ядуу хүмүүс бэрхшээлтэй тулгарч, тусламж гуйх үед тэд тоодоггүй. Нийгмийн байр суурь, албан тушаал доогуур хүмүүст хандах тэдний хандлага нийгмийн өндөр байр суурьтай хүмүүст хандах хандлагаас нь тэс өөр байдаг. Энэ бол ядууг үл тоомсорлож, баянд тал засаж байгаа хэрэг юм. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Хүн чанарын дутагдал.) Энэ хүн чанарын дутагдал гэж үү? Энэ нь хүн чанар дахь ямар төрлийн асуудал вэ? (Дорд зан араншинтай байх.) Энэ бол хүн чанар дахь зан араншны асуудал—дорд зан араншинтай байгаа хэрэг юм. Баян хүмүүсийг харах үедээ тэд дуулгавартай албат болж, хэтэрхий бялдууч байдлаар авирладаг. Ядуу хүмүүсийг харах үедээ тэд эзэн шиг авирлахыг хүсдэг. Тэд ямар төрлийн амьтад вэ? Хүмүүст ингэж хандах нь тэдэнд ямар ч зарчим байхгүйг харуулдаг! Ядуу хүмүүс ердөө л мөнгөөр бага зэрэг дутуу, амьдрах нөхцөл нь бага зэрэг тааруу байдаг—тэд чамайг яаж гомдоосон юм бэ? Ядуу хүмүүс заавал муу хүн чанартай байдаг уу? Баян хүмүүс заавал сайн хүн чанартай байдаг уу? Ядууг үл тоомсорлож, баянд тал засдаг хүмүүс бусдыг үнэн-зарчимд үндэслэн хэмжиж, хардаг уу? Мэдээж үгүй. Тэд мөнгөтэй хэн боловч эрхэмсэг, мундаг, харин ядуу хэн боловч дорд, муу гэж боддог. Хүмүүсийг хэмжих тэдний стандарт бол мөнгө юм. Ийм хүмүүс сайн хүмүүс үү? Тэдний хүн чанар ямар вэ? (Тэдний хүн чанар муу.) Баян хүнийг харах үедээ тэд зусардсан инээмсэглэл тодруулж; ядуу хүнийг харах үедээ царай нь даруй барайдаг—царай нь маш хурдан өөрчлөгддөг! Тэд баян хүний хөтөвчийг зөөхөд ч бэлэн байдаг боловч ядуу хүнд аяга ус хийж өгөхийг ч хүсдэггүй. Тэд ямар гээч амьтад вэ? Тэд дорд зан араншинтай биш гэж үү? (Тийм.) Ийм хүмүүс удирдагч байх нь сайн уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд ямар ямар талаар удирдагчийн үүрэгт тохирохгүй вэ? (Тэдэнд хүмүүст хэрхэн хандах тал дээр ямар ч зарчим байдаггүй бөгөөд хүмүүсийг сонгож, ашиглах нь үнэн-зарчимд бус, харин тухайн хүн нийгмийн байр суурьтай, мөнгөтэй эсэхэд үндэслэдэг. Хэрвээ тэд удирдагч болбол байр суурьтай, мөнгөтэй хүмүүсийг дэвшүүлнэ. Хэрвээ дэвшсэн энэ хүмүүс ёрын муу хүмүүс байвал ёрын муу хүмүүс чуулганд эрх мэдлийг барих бөгөөд тэгвэл гамшиг болно.) Ийм хүмүүс удирдагч байхад тохирохгүй. Нэгдүгээрт, тэд дорд зан араншинтай бөгөөд хийдэг зүйлд нь мөс чанарын стандарт байдаггүй. Хоёрдугаарт, хэрвээ тэд удирдагч болбол чуулганыг нийгэм шиг зүйл болгон хувиргах болно—тэдний удирддаг чуулган нийгмийн бүлэг болно. Тэд чинээлэг, нөлөө бүхий, албан тушаал, байр суурь, танил талтай, нийгэмд амжилттай яваа хүмүүсийг дэвшүүлж, багийн удирдагч, зааварлагч болгохын зэрэгцээ сайн хүн чанартай, хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг боловч нийгмийн байр суурь доогуур тэрхүү тариачид, ядуу хүмүүс, мөн боловсрол тааруу, чихэнд чимэгтэй үг хэлэхдээ муу хүмүүсийг уландаа гишгэнэ. Ингэснээр чуулган яг л нийгэм шиг болох биш үү? Ямар ялгаа байх юм бэ? Нийгэмд чинээлэг, байр суурьтай хүмүүс эрх мэдлийг барьдаг биш гэж үү? Нийгмийн бүх түвшин, салбар, бүлэгт албан тушаал, танил тал, эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс байр суурь эзэлж, онцгойрдог биш гэж үү? Хэрвээ Бурханы гэр нийгэм шиг байсан бол Бурханы гэр хэвээр байх уу? Тэгвэл цаашид Бурханы гэр байхаа больж, чуулган гэж нэрлэгдэх боломжгүй болно—Бурханы гэр нийгмийн бүлэг болно. Ядууг үл тоомсорлож, баянд тал засдаг хүмүүс удирдагч болохын үр дагавар яг ийм байдаг. Ийм хүмүүс байр суурьтай хэний ч болов гар хөл болдог. Надад хэл дээ, гар хөл болдог хүмүүст ямар нэг зарчим байдаг уу? Тэдэнд биеэ авч явах хил хязгаар байдаг уу? (Үгүй.) Ийм хүмүүст биеэ авч явах зарчим, хил хязгаар байдаггүй. Аюултай орчинтой тулгарах үедээ тэд Иудас болж мэднэ. Хэрвээ улс орон нь мөхөх гэж байвал тэд урвагч болно. Хэрвээ тэд засгийн газрын удирдагч болбол үндэстнээсээ урвагч болно. Тэд яг ийм л амьтад юм! Тиймээс тэд удирдагч байхад тохирохгүй. Учир нь тэд бодит ажил хийхгүй бөгөөд ах эгч нарыг хорлож, үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг, хүн чанартай бүх хүнийг уландаа гишгэхийн зэрэгцээ нийгэмд байр суурьтай, нэр хүндтэй, нөлөөтэй, ёрын муу хүн чанартай хүмүүсийг дэвшүүлэх болно; энэ нь Бурханы гэрийн хүн дэвшүүлэх зарчимтай шууд зөрчилддөг. Хэрвээ ийм хүмүүс Бурханы гэрт хаанчилж, эрх мэдлийг баривал чуулганы ажил саадгүй, чөлөөтэй явагдаж чадах уу? (Үгүй.) Чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүс энэ хүмүүсийн гарт сүйрнэ. Энэ хүмүүс хоорондоо хуйвалдаж, бие биеэ ашиглаж, бие биеэ дэмжинэ. Үнэнийг эрэлхийлдэг ах эгч нар гадуурхагдаж, тусгаарлагдана—тэр ч байтугай тэд бүгд Б бүлэгт хуваарилагдаж, эсвэл зайлуулагдаж, тэдэнд ямар ч гарц үлдэхгүй байж мэднэ. Ийм байж болох биш үү? (Тийм.) Энэ хүмүүсийн хоорондын харилцаа ямархуу байдаг вэ? Тэд цугларах үедээ бие биеэ найз аа гэж дуудаж, тэврэлдэж, нийгэм дэх алдар суут түүхээ гайхуулан, нэг нэгнийхээ төлөө юу хийж чадах талаараа ярьж, дараа нь нөгөөх нь өөрсдийнх нь төлөө юу хийж чадахыг асууж, бие биеэ харилцан ашигладаг. Энэ хүмүүс нийгэм дэх хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? Тэд хамт байхдаа Бурханы үгийг идэж, уудаггүй, үнэний талаар нөхөрлөдөггүй, хувийн туршлагаар олсон ойлголтынхоо талаар нөхөрлөдөггүй, өөрсдийгөө танин мэдэх талаар ярьдаггүй, завхарсан зан чанараа задлан шинжилдэггүй. Оронд нь тэд нийгэмд ажил үйлс нь хэр амжилттай байсан, өөрсдийг нь онцгойруулсан ямар зүйл хийснээ, алдар суу түүхээ, ямар албан тушаалтнуудтай идэж ууснаа, ямар албан тушаалтнуудад зусардсан талаараа л ярьдаг—тэдний ярьдаг зүйл ердөө л энэ. Энэ хүмүүс Бурханд итгэгчид мөн үү? Тэд байр суурь, гарал үүсэл, чадвар, арга хэрэгслээрээ бие биетэйгээ өрсөлдөхийн зэрэгцээ хоорондоо хуйвалдаж, бие биеэ ашигладаг—тэдний харилцаа ийм л байдаг. Хэрвээ чи тэдний төлөө юу ч хийж чадахгүй жирийн хүн юм уу тариачин бол тэд чамайг үнэ цэнгүй, ямар ч анхаарал хандуулах шаардлагагүй хүн гэж үздэг бөгөөд чамайг үл тоомсорлох болно. Тэд хамт байхдаа юуны талаар ярьдаг вэ? Тэд ямар брэндийн хувцас шинээр гарсан, ямар шинэ машин худалдаанд гарсан, хэн хэдэн каратын очир алмаз худалдаж авсан, хэний хөрөнгө дуудлага худалдаагаар зарагдсан, хэний хувьцаа унасан эсвэл өссөн, хэний компани хувьцаат компани болсон, хэн засгийн газрын албан тушаалтнуудад бялдуучилсан, хэн ямар бүлэглэлтэй хуйвалдсан, хэн ямар нэг зүйл бүтээхийн тулд хэр их бэлэг өгч, хэр их мөнгө үрсэн талаар ярилцдаг—бүгд л ийм зүйл байдаг. Надад хэл дээ, энэ ой гутмаар биш гэж үү? Хэрвээ тэд чуулганд үргэлж эдгээр зүйлийн талаар ярьдаг бол чуулганы амьдрал, чуулганы ажил тэднээс болж үймж, сүйрэх биш үү? Надад хэл дээ, ийм хүмүүсийг удирдагчаар сонгож болох уу? (Үгүй.) Тэд бол ашиг хонжоо хайгчид юм. Та нар чуулганд ийм хүмүүсийг илрүүлбэл тэднийг ил болгож, цэвэрлэх ёстой—Бурханы гэр ийм хүмүүсийг үлдээдэггүй. Бурханы гэр дэх ашиг хонжоо хайгчид зүгээр л аргацааж, ерөөл шударга бусаар олж авах гэж л тэнд байдаг. Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй, ямар ч эерэг зүйлийг хүлээн авдаггүй. Түүнчлэн, энэ хүмүүс үүргээ ямар ч чин сэтгэлгүй гүйцэтгэдэг; тэд өөрсдийгөө зарлагадахыг огт хүсдэггүй, зөвхөн ашиг тус хүртэхийг л хүсдэг. Хэрвээ ямар ч ашиг тус байхгүй бол тэд юу ч хийхгүй. Ах эгч нар үүргээ гүйцэтгэж, хичээнгүйлэн ажиллахад анхаарч байх зуур тэд үүргээ хойш тавьж, хувийн хэрэг явдлаа хөөцөлдөж, бүр идэж, ууж, зугаацахад ташуурдаг. Тэд бас байнга интернэтэд орж, загвар, гоо сайхан, үс засалт, дээд зэрэглэлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх мэт өөрсдийн хамгийн их дуртай юм уу хүсдэг зүйлсийг судлахад их цаг зарцуулдаг. Тэд хаашаа ч явсан ихэрхэн алхалж, бусдыг мэхэлдэг; тэд өөрсөдтэйгөө ижил төрлийн хүмүүсийг эрж хайдаг, төстэй хэн нэгнийг олмогцоо даруй найз нөхөд болдог. Тэд жинхэнэ ах эгч нартай зохицож чаддаггүй бөгөөд тэд чуулганд нийцдэггүй, хүн биш юм. Ийм хүмүүсийг харах үедээ та нар тэднээс хол байх ёстой. Цаашлаад, хэрвээ ихэнх хүн эсвэл танай удирдагчид ялган таних чадваргүй бөгөөд тэднийг жинхэнээсээ итгэдэг ах эгч нар гэж үзсээр байвал та нар урагш гарч, тэднийг ил болгож, цэвэрлэх ёстой. Одоо та нар ойлгов уу? Яагаад ийм хүмүүсийг цэвэрлэх ёстой вэ? (Учир нь ийм хүмүүс чуулганд амархан үймээн дэгдээж, сөрөг уур амьсгал авчирдаг, мөн үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэхэд нь бусдад нөлөөлж чаддаг.) Яг зөв, тэд чуулганы уур амьсгалыг эвддэг. Тэд өөрсдөө үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд бусдад ч бас нөлөөлж, тэднийг хойш татдаг. Нэг долларын үнэлгээтэй ажил хийснийхээ төлөө тэд арван долларын цалин шаарддаг. Ийм хүмүүсийг ашиглах нь нохой тэжээхтэй ч дүйцэхгүй! Ядаж л нохой гэр харж, эзэндээ үнэнч байж чаддаг; хөшигний ард башир арга хэрэглэдэггүй бөгөөд дараа нь төвөг удна гэж чи санаа зовох шаардлагагүй. Хэрвээ чуулган ядууг үл тоомсорлож, баянд тал засдаг хүмүүсийг зөвшөөрвөл ямар үр дагавар гарах вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүст тусалж чадах уу? Тэд бусдад ашиг тустай байж чадах уу? (Үгүй.) Тэд бусдад илчлэгдэж, нэвт харагдмагцаа цэвэрлэгдэх ёстой. Хэрвээ үлдэхийг зөвшөөрвөл тэд зөвхөн саад болж, үймүүлж, зөвхөн асуудал тарьж, чуулганд зөвхөн гай гамшиг авчирна. Хэрвээ чи тэднийг томоохон гамшиг учруулах хүртэл хүлээгээд, дараа нь зүгээр л холион бантанг нь цэвэрлэвэл энэ нь маш төвөгтэй байх болно. Бидэнд асуудал хэрэггүй; бид өөрсдийгөө санаа зовохоос аварсан нь дээр. Хүмүүсийн хийх ёстой ажил, үүрэг зөндөө бий—эдгээр асуудлыг бүү урь.
Эрх мэдэлтэй хүмүүст бялдуучлах
Өөр нэг төрлийн хүн байдаг: эрх мэдэлтэй хүмүүст бялдуучлах дуртай хүмүүс. Эрх мэдэлтэй хүмүүст бялдуучилдаг хүмүүс сайн уу, эсвэл муу юу? (Тэд муу.) Тэд ямар байдлаар муу вэ? Ийм төрлийн хүн туйлын хамраа сөхсөн байдаг. Тэд байр суурьтай хүнийг харах үедээ түүнд бялдуучлахын тулд байнга хамаг байдгаараа хичээдэг; тэд санаачилгаараа түүнтэй ярилцаж, түүнд сэтгэлээ нээж, хоол аягалж өгч, хувцсыг нь угааж, цэвэрлэгээ хийж өгдөг. Тэдний хийхийг хүсэхгүй зүйл гэж үгүй. Хэрвээ чи байр суурьгүй бол тэд чамайг хараагүй мэт дүр эсгэдэг, хэрвээ чи санаачилгаараа тэдэн рүү очвол, тэд чамайг хараад царай нь шууд л хувьсхийдэг. Ийм хүмүүс сайн уу? Энэ төрлийн асуудал аль талд хамаарах вэ? (Ийм төрлийн хүн дорд зан араншинтай, тааруу хүн чанартай.) Тэдний хүн чанар муу, зан араншин нь дорд. Тэдний хүн чанар ямар хэмжээнд муу вэ? (Тэдэнд ёс жудаг юм уу нэр төр байдаггүй.) Эрх мэдэлтэй хүмүүст идэвхтэйгээр бялдуучилдаг хүмүүс сайн хүмүүс үү? (Үгүй.) Тэгвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? Эрх мэдэлтэй хүмүүст бялдуучлах дуртай хүмүүсийн зан араншин ямар байдаг вэ? Тэд нэг хүнтэй харьцахдаа хоёр өөр нүүр гаргадаг. Тэд бусдад нэвт харагдахаас айдаггүй, бүр өөрсдийнхөө энэ талыг чөлөөтэй харуулдаг. Энэ хүмүүст ичих мэдрэмж байдаг уу? (Үгүй.) Ичих мэдрэмжгүй энэ хүмүүсийг ёрын муу хүмүүс гэж ангилж болох уу? (Тийм.) Яагаад тэднийг ёрын муу хүмүүс гэж ангилж болох вэ? Тэд бусадтай харьцахдаа хоёр өөр нүүр гаргадаг. Энэ хоёр өөр нүүрний уг үндсийг задлан шинжилцгээе. Энэ хүмүүс байр сууринд онцгой дуртай, мөн нэр хүнд, эрх мэдэлтэй хүмүүст дуртай байдаг. Тэд байр суурьтай хүмүүсийг харах үедээ нүүр дүүрэн инээмсэглэж, бүрэн дуулгавартай байдаг; тэд ямар ч эрээ цээргүйгээр тэдэнд долигонож, бялдуучилдаг, ичгүүргүйгээр зусарддаг. Тэдний зорилго нь тэр хүмүүст тал засах, эсвэл үнэлэгдэж, дэвших гэсэн далд сэдэлтэй байх нь хамаагүй, бусдад хандах тэдний хандлага нь асуудалтай бөгөөд үнэн-зарчмыг зөрчиж байдаг. Тэгвэл тэд яагаад байр суурьтай хүмүүст ингэж ханддаг вэ? (Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө.) Энэ нь тэднийг байр сууринд онцгой дуртай болохыг баталдаг. Тэдэнд өөрсдөд нь чадвар байдаггүй, эсвэл эрдэм чадал, нөхцөл, эсвэл боломж байдаггүй. Гэсэн хэдий ч байр суурьтай хүмүүст бялдуучилж, ойртох замаар тэд байр суурийн төлөөх хүслээ хангаж чаддаг. Тиймээс тэд ямар ч эрээ цээр, ичгүүргүйгээр бусдад бялдуучилж, зусардаж чаддаг. Тэдний зан араншин нэлээд дорд. Тухайн байр суурьтай хүн ямар хүн болохыг тэд тоодоггүй, мөн уг хүний хүн чанар сайн уу, муу юу, эсвэл уг хүн ёрын муу юу гэдгийг ялган таньдаггүй. Тухайн хүнд байр суурь юм уу мөнгө байх л юм бол ёрын муу хүн байсан ч тэд түүнд бялдуучилсаар байх болно. Тэд ямар ч зарчимгүй биш гэж үү? (Тийм.) Тэдний хувьд, байр суурьтай хүмүүсийн хэлсэн бүхэн нь зөв бөгөөд сайн, тэд яаж ч ярьсан боломжийн байдаг. Хэн нэгэнд байр суурь байх л юм бол тэд тэр хүнд сайн ханддаг. Тэдэнд ямар ч зарчим байдаггүй бөгөөд тэр хүнд хэвийн бусаар сайн ханддаг. Тэдэнд үнэндээ өчүүхэн төдий ч ичих мэдрэмж байдаггүй. Бусад хүн өөрсдийг нь хэрхэн харж, үнэлэх нь тэдэнд хамаагүй. Бусад хүн өөрсдийнх нь талаар юу гэж бодох нь тэдэнд хамаагүй. Тэд дотроо: “Би зүгээр л байр суурьтай хүмүүст дуртай. Би зүгээр л тэдэнд сайн хандахыг хүсдэг. Байр суурьтай байхын юу нь буруу гэж? Байр суурьгүй та нар миний сайхан сэтгэлийг хүртэх эрхгүй!” гэж боддог. Ийм хүмүүс зарчим, нэр төргүй байдаг. Бусад хүн тэднийг хэрхэн хардгийг, мөн Бурхан тэднийг хэрхэн үнэлдгийг тэд тоодоггүй. Эд бол дорд зан араншинтай хүмүүс юм. Ингэж авирлах үед тэдний мөс чанарт юу ч мэдрэгддэггүй, тэдний эрүүл ухаанд дүгнэж цэгнэх стандарт байдаггүй. Тэдэнд хамгийн наад захын стандарт байдаггүй, мөн тэд биеэ авч явахдаа ноён нуруугүй байдаг. Байр суурьтай хэн нэгэнтэй таарах үедээ тэд шууд л хулчийж, бөхөлзөж, боол мэт болж, дуулгавартай гар хөл нь болдог. Байр суурьтай хэн боловч тэдний эзэн болдог. Ийм хүмүүст ёс жудаг юм уу нэр төр байдаг уу? (Үгүй.) Тэр бүү хэл тэд байр суурьтай хүмүүст хамгийн ой гутам байдлаар зусардаж чаддаг, үүнийгээ хэчнээн ч олон хүний нүдэн дээр хийж зүрхэлдэг. Тэд бусдын үзэл бодол, эсвэл бусад хүн өөрсдийг нь хэрхэн хардгийг тоодоггүй, зөвхөн өөрсдийн хүслийг хангахыг л зорьдог. Тэд байр суурьтай хүмүүст ингэж ханддаг. Гэвч байр суурьтай хүн байр сууриа алдах үед юу болдог вэ? Тэгвэл тэд зангаа хувиргадаг. Тэгээд уг хүнд хэрхэн ханддаг вэ? (Тэд шууд л түүнийг үл тоож эхэлдэг.) Царай нь шууд л барайж, хандлага нь тэс өөр болдог: “Чи байр сууриа алдчихаад, намайг чамд сайн хандаасай гэж хүссээр байгаа юм уу? Мөрөөдөөд бай!” Хэрвээ байр сууриа алдсан хүн өөрсдөөс нь аяга ус хийгээд өгөөч гэж гуйвал тэд түүнийг үл тоодог. Хэрвээ тэр хүн өөрсдөөс нь тусламж гуйвал тэд түүнийг үл тоодог. Хэрвээ тэр хүн өөрсөдтэй нь илэн далангүй ярилцахыг хүсвэл тэд: “Чи тийм үнэ цэнтэй гэж үү? Чамд надтай ярих эрх байгаа юу? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?” гэж хэлдэг. Тэдний зан чанар ямар харгис гээч! Байр суурьгүй байх нь гэмт хэрэг үү? Албан тушаалаасаа буух үед хүн өөрчлөгддөг билүү? Нөгөө л хүн хэвээрээ байдаг биш гэж үү? Яагаад тэр одоо ийм хүмүүстэй ярилцах эрхгүй болчхов? Яагаад ийм хүмүүс түүнд тусалж болохгүй гэж? Хүний тусламж хэрэгтэй, хүнд байдалд орсон амьтан байлаа ч хүмүүс мөс чанарын үүднээс тусалж, аятайхан асарч, халамжлах ёстой байтал хүний төлөө бүр ч илүү тэгэх ёстой биш үү? Гэтэл тэдэнд хүний сайхан сэтгэлийн ийм өчүүхэн төдий хэлтэрхий ч байдаггүй. Эдгээр илрэлээс гадна, зарим хүн бүр ч илүү цаашилдаг. Тэд дотроо: “Өмнө нь чи байр суурьтай байсан учраас би чамд сайн ханддаг байсан. Одоо чи байр сууриа алдчихаад, намайг урьдынх шигээ чамайг хүндэлж, ярилцах үед нүүрийг чинь тахалж, чамайг эвгүй байдалд оруулахаас зайлсхийж, тушаалыг чинь дуулгавартай дагасаар байна гэж бодоо юу? Мөн горьдов оо! Би чамайг уландаа гишгээгүйд чи талархах ёстой!” гэж боддог. Тэд яг ямар гээчийн амьтад вэ? Хэн нэгэн хүнд байдалд орох үед тэд түүнийг үл тоогоод зогсохгүй, ар хударгаар нь уландаа гишгэж, түүнийг дээрэлхэж, дарлах боломж хайдаг. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Тэд бол ёрын муу хүмүүс.) Ёрын муу хүмүүс болох тэдний жинхэнэ нүүр царай ийм байдлаар илэрдэг биш гэж үү? Байр суурьтай хүмүүст хандахдаа тэд дуулгавартай гар хөл мэт аашилж, тун чиг зохистой байж, тэдэнтэй инээмсэглэн мэндчилдэг. Тэд бусад хүнийг бялдуучлан аялдан дагахдаа гаргууд байдаг. Хэрвээ ямар нэгэн албан тушаалтан саран дээр төмс тарьж болно гэж хэлбэл тэд шууд л, “Саран дээр тарьсан төмс үнэхээр амттай шүү!” хэмээн түрж дуугарна. Гэвч уг албан тушаалтан байр сууриа алдах үед тэдний хандлага эрс өөрчлөгддөг. Одоо тэр хуучин албан тушаалтан юу ч хэлсэн бай, зөв байлаа ч тэд сонсохгүй. Энэ хуучин албан тушаалтанд жинхэнэ ойлголт байлаа ч тэд үүнийг үл тоож, хүлээн авахаас татгалздаг, түүнийг зүгээр л нүд үзүүрлэдэг. Тэд дотроо: “Чамд байр суурь байхгүй, тиймээс чиний хэлсэн юу ч жин дарахгүй. Чиний хэлсэн зүйл зөв байлаа ч ямар хэрэгтэй юм бэ? Чамд үнэн-бодит байдал байлаа ч чи надад таалагдахгүй хэвээр л байна. Би зүгээр л байр суурьгүй хүмүүсийг уландаа гишгэх дуртай—хэрвээ би тэднийг уландаа гишгэхгүй бол боломжийг дэмий үрсэн хэрэг болно!” гэж боддог. Тэд яг ямар гээч амьтад вэ? Хэрвээ чи байр суурьгүй бол тэд чамайг нүд үзүүрлэдэг. Чи тэдэнд хэчнээн сайн хандлаа ч нэмэргүй. Чи тэднийг өөртэйгөө хэчнээн эрх тэгш байр сууринд тавьж, зарчмын дагуу хандлаа ч энэ нь чамд хандах тэдний хандлагыг өөрчилж чадахгүй. Ийм хүмүүст хүн чанар байдаг уу? (Үгүй.) Тэдний хүн чанаргүй байдлын илрэл юу вэ? Энэ нь харгис байдал биш гэж үү? (Тийм.) Эрх мэдэлтэй хүмүүст бялдуучлах дуртай хүмүүсийн зан чанар туйлын харгис байдаг, Надад ийм хүмүүс зүгээр л ой гутмаар санагддаг. Чамд байр суурь байх үед чиний өө сэв, дутагдал бүхэн ийм хүмүүсийн нүдэнд давуу тал, сайн тал мэт харагддаг. Гэвч чамд байр суурь байхгүй үед чиний сайн тал, давуу тал бүхэн өө сэв, дутагдал мэт харагддаг. Чиний хэлсэн юу ч ямар ч жин дарахгүй бөгөөд тэд чиний бүх зүйлийг нүд үзүүрлэдэг. Тэд үргэлж чамайг дээрэлхэж, уландаа гишгэж, дарлахыг хүсдэг. Тэд харгис зан чанартай биш гэж үү? (Тийм.) Тэд байр суурьгүй хүмүүсийг дураараа дээрэлхдэг. Тэд номхон дорой хүмүүсийг дээрэлхэхгүй байхыг нүгэл гэж үздэг. Чи өөрсдийг нь өдөөн хатгахгүй байлаа ч тэд идэвхтэйгээр өө хайж, чамайг дээрэлхэж, уландаа гишгэж, чамайг асар ихээр басамжлан дорд үздэг. Байр суурьгүй байх нь яг л нүгэл мэт, чамайг тэдний дэргэд амьдрах, эсвэл байх эрхгүй болгодог; хэрвээ чи байр суурьгүй бол өөртөө гай дуудсан бөгөөд зовлон хүртэх ёстой мэт байдаг. Тэд яг ямар гээч амьтад вэ? Ийм хүмүүсийг чуулганд үлдэхийг зөвшөөрөх ёстой юу? (Үгүй.) Эрх мэдэлтэй хүмүүст бялдуучлах онцгой дуртай хүмүүсийг удирдагчаар сонгож болох уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд байр суурьтай хүмүүст яг л ингэж ханддаг—хэрвээ тэд өөрсдөө байр суурь олж авбал дарангуйлагч болж, өөрсдийгөө тахин шүтүүлэхгүй гэж үү? Тэгвэл гай гамшиг болно! Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалт, чуулганы захиргааны зарлиг, ах эгч нарын саналыг үл тоож, тэр байтугай юу ч хэлж, хийсэн бай байр суурьгүй хүмүүсийг дарлах болно. Тэд чуулганыг сүйрүүлнэ. Ийм хүмүүст эрх мэдлийн төлөөх туйлын хүчтэй хүсэл байдаг, тэд нэгэнт хүссэнээ олж авбал үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байна.
Эрх мэдэлтэй хүмүүст бялдуучилдаг хүмүүс онцгой харгис бөгөөд зан араншин нь туйлын дорд байдаг. Тэдний завхарсан зан чанарын гол шинж чанарууд юу вэ? (Харгис байдал.) Хорон муу байдал, харгис байдал, үнэнийг зэвүүцэх байдал. Онцгой хорон муу зүйл нь юу гэвэл тэд нэг хүнтэй харьцахдаа хоёр тэс өөр нүүр гаргаж, туйлын хурдан өөрчлөгддөг явдал юм. Энэ нь хорон муу биш гэж үү? (Тийм.) Байр суурьгүй хүмүүс өөрсдийг нь өдөөн хатгахгүй байлаа ч тэд санаачилгаараа тэдэн рүү дайрч, дээрэлхэж, уландаа гишгэнэ. Энэ харгис биш гэж үү? (Тийм.) Нөгөө хүнд байр суурь байгаа эсэхээс үл хамааран тэд зарчмын дагуу үйлдэж эсвэл түүнд шударга хандаж чаддаггүй. Чи тэдэнд: “Бурханы гэрт үнэн эрх мэдлийг барьдаг бөгөөд хүмүүст шударга ханддаг” гэж хэлэх үед тэд үүнийг хүлээн авдаг уу? (Үгүй.) Зүгээр л нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гардаг бөгөөд тэд: “Ямар шударга байдал? Хүмүүс нэг бол дээд нэг бол доод, нэг бол эрхэмсэг нэг бол дорд л гэж байдаг. Байр суурьтай хүмүүс нь эрхэмсэг; байр суурьгүй хүмүүс нь ямар ч үнэ цэнгүй хог!” гэж боддог. Энэ бол хүмүүсийг харж, хүмүүст хандах тэдний логик, зарчим юм. Тэд үнэн-зарчмыг хүлээн авдаггүй бөгөөд гаж буруу үндэслэлээ ярьсаар байдаг. Тэд үнэнд зэвүүцдэг биш гэж үү? (Тийм.) Тэд байр суурь, эрх мэдэлд хандахдаа өөрсдийн логик болон ертөнцийн гүн ухааны зарчим, ертөнцийн гүн ухааны талаарх өөрсдийн үзэл бодлыг ашигладаг ба хүмүүст хэрхэн хандах талаарх Бурханы гэрийн шаардлага, зарчмын оронд эдгээр асуудлыг зохицуулахын тулд өөрсдийн ертөнцийн гүн ухааны зарчим, арга барилыг ашигладаг. Энэ нь үнэнийг хүлээн авахгүй, үнэнийг ил тод эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Тэд дотроо: “Хэрвээ чи байр суурьтай бол чи миний зүрх сэтгэлд эзэн” гэж боддог. Тэдний зүрх сэтгэлд Бурхан болон үнэн байр суурьгүй байдаг. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Ийм дээрэлхүү, ийм мунхаг гөжүүд байх нь—үнэнийг хүлээн авахгүй байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь үнэнд зэвүүцэж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ бол яг ийм зан чанар юм. Ганцхан хүн чанарынх нь хувьд гэхэд л, ийм хүмүүс дорд зан араншинтай, туйлын ой гутмаар бөгөөд нөхөрлөх үнэ цэнгүй байдаг. Гэвч тэдний зан чанарын үүднээс авч үзвэл, энэ бол тэд нөхөрлөхөөр үнэ цэнтэй эсэх асуудал зөвхөн биш юм. Энэ хүмүүс харгис, хорон муу зан чанартай бөгөөд тэд авралын бай биш юм. Тэд бүгд шийтгэгдэж, үхэх болно; тэдний үйлс цаазаар авах ялтай тэнцэнэ. Энэ хүмүүс эрх мэдэлтэй хүмүүст сохроор бялдуучилж, эрх хавын зусарч байр байдал харуулдаг нь ой гутмаар байдаг. Чуулганы удирдагчдын байр сууринд ийм хүмүүс аюул юм. Хэрвээ ийм хүмүүсийг чуулганы удирдагчаар сонговол та нар гай гамшигтай нүүр тулна. Зарим дүүргийн удирдагчид мунхаг бөгөөд хүмүүсийг нэвт харж чаддаггүй тул ийм төрлийн хүнийг чуулганы удирдагчид нэр дэвшигчээр томилдог, үр дүнд нь чуулган дахь ах эгч нар хууртагддаг. Бусдад зусардах, эрх мэдэлтэй хүмүүст бялдуучлахдаа сайн, мөн гаднаа маш зүтгэлтэй, удирдагчдын үг бүрийг дуулгавартай дагадаг мэт харагддаг энэ төрлийн хүмүүс нэр дэвшигчээр амархан сонгогддог. Учир нь зарим удирдагч, ажилчид өөрсдөд нь зусарддаг, бялдууч хүмүүст дуртай байдаг ба ийм төрлийн хоёр нүүртэй хүн удирдагч болмогцоо чуулганд ямар үр дагавар авчрахыг тэд нэвт харж чаддаггүй. Ихэнхдээ ийм хүмүүс сонгогдож, байр суурь олж авмагц тэдний хорлонтой тал шууд л гарч ирж, чуулганыг үймүүлж эхэлдэг. Тэднийг сонгосон удирдагчид сонгосон хүмүүс нь ёрын муу хүмүүс болохыг харах үедээ харамсдаг боловч тэдний үйлдэл чуулганд авчирсан үр дагаврыг засаж залруулж чаддаггүй. Энэ нь бүхэлдээ удирдагч, ажилчид завхарсан зан чанартай байж, зарчимгүй үйлдсэний үр дагавар юм. Байр суурь, эрх мэдлийг шүтдэг хүмүүс бол үнэнийг хайрладаг хүмүүс биш юм. Тэд байр суурьтай хэнд ч болов бялдуучилдаг ба удирдагч, ажилчдыг харах бүрдээ долигоносон маасайлт тодруулдаг. Зарим удирдагч энэ уруу таталтыг тэсэж чаддаггүй; тэд долигоносон маасалттай хүмүүсийг харах үедээ хөл нь газар хүрэхгүй баярлаж, өөрсдийнхөө чадварыг гайхуулахын тулд тэднийг дэвшүүлэхийг хүсдэг. Үнэндээ, тэр хүмүүс тэдэнд зусардаж, долигоносон маасайлт тодруулах үедээ хорлонтой сэдэлтэй байдаг ч эдгээр удирдагч тэр хүмүүсийг үнэхээр сайн гэж боддог. Тэр хүмүүс удирдагч болмогцоо хэнд ч захирагддаггүй бөгөөд өөрсдийг нь дэвшүүлсэн удирдагчдыг ч үл тоодог. Тэр үед л эдгээр удирдагч энэ хүмүүсийг сайн биш, мөн буруу хүмүүсийг дэвшүүлснээ ухаардаг. Ийм нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? Энэ нөхцөл байдлыг засаж залруулах ёстой биш үү? (Тийм.) Үүнийг хэрхэн засаж залруулах ёстой вэ? (Энэ хүмүүсийг даруй ил болгож, дараа нь чөлөөлөх ёстой.) Энэ хүмүүс бодитой ажил хийж чаддаггүй; тэд ердөө л эрх мэдэлтэй хүмүүст бялдуучилж, зусардахыг л мэддэг хүмүүс юм. Удирдагчид тэднийг даруй чөлөөлөх ёстой, тухайн үедээ нүд, зүрх сэтгэл нь сохор байж, хүмүүсийг ялган таньж чадалгүй буруу хүмүүсийг сонгосондоо харамсах ёстой. Одоо нөхцөл байдлыг даруй засаж залруулах цаг байсаар байна. Та нар одоо эрх мэдэлтэй хүмүүст бялдуучилдаг ийм хүмүүсийг нэвт харж чадаж байна уу? (Тийм.) Ийм хүмүүс муу хүмүүс юм.
Онцгой сайн ой санамжтай байх
Одоо төрөлх нөхцөл байдалтай холбоотой илрэлүүдийн талаар ярилцъя. Онцгой сайн ой санамжтай байх—энэ илрэл аль талд хамаарах вэ? (Төрөлх нөхцөл байдал.) Онцгой сайн ой санамжтай байх, аливааг үнэн зөв санах, нийтлэл, Бурханы үгийн хэсэг, магтан дуу, эсвэл ажлын зохицуулалтыг онцгой тодорхой, үнэн зөв цээжлэх—энэ нь аль талд хамаарах ёстой вэ? (Сайн хэв чанар—төрөлх нөхцөл байдал.) Энэ бол төрөлх нөхцөл байдал юм. Төрөлх нөхцөл байдлын яг аль талд хамаарахын тухайд, энэ нь хэв чанарт хамаарах ёсгүй гэж Би бодож байна. Хэрвээ энэ нь ердөө л сайн ой санамжтай байх, аливааг санаж чаддаг байх, ихийг санах, үнэн зөв санах, мөн баттай санах төдийхөн бол сайндаа л төрөлх давуу тал, авьяас, чадварын ангилалд хамаарна. Хүний хэв чанар сайн эсэх нь тэдний ухамсарлах чадвар ямар байхаас хамаарна. Хэрвээ хэн нэгэн онцгой сайн ой санамжтай байж, дууны үг, мэдлэг, хоосон сургаалын хэсэг, эсвэл мэргэжлийн ур чадварыг онцгой сайн, онцгой хурдан, онцгой баттай цээжилж чаддаг боловч түүний цээжилсэн зүйл нь ердөө л үнэн-зарчимтай холбоогүй, бодит амьдрал юм уу ажилд хэрэглэж, хэрэгжүүлэх боломжгүй зарим нэг тогтсон, уян хатан бус зүйл байвал—хэрвээ тэр зүгээр л сайн ой санамжтай бол—энэ нь түүний төрөлх нөхцөл байдлын давуу тал, чадвар төдий, энэ нь түүний хэв чанартай холбогдох түвшинд хүрдэггүй. Бидний өмнө нь хэлэлцсэнчлэн, хэв чанар гэж юу вэ? (Юм хийх үеийн үр бүтээл, үр нөлөөтэй байдал.) Хэрвээ чи сайн ой санамж, сайн хэв чанартай бол чамд ямархуу илрэл, шинж чанар байх ёстой вэ? Энэ нь, чи сонссон зүйлээ үнэн зөв санахын зэрэгцээ гол санааг нь ухамсарлаж, зарчмыг нь олж, хэрэгжүүлэх зам, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг олж чаддаг, улмаар эдгээрийг бодит амьдрал, ажилд жинхэнэ ёсоор хэрэглэж, юмыг үр бүтээлтэй, үр нөлөөтэй хийж чаддаг байхыг хэлнэ. Энэ нь чиний цээжилсэн Бурханы үг болон үнэн-зарчим онолын түвшинд үлддэггүй, харин үүргээ гүйцэтгэхэд чинь хэрэгжиж, чиний үнэн-бодит байдал болж, ажилд хүмүүсийн нүдэнд харагдахуйц үр дүн гаргаж, ажлын үр бүтээлийг дээшлүүлдэг гэсэн үг юм. Энэ нь зөвхөн сайн ой санамжтай байх төдийгүй, сайн хэв чанартай байгаа хэрэг юм. Сайн ой санамжтай байна гэдэг нь сайн хэв чанартай байна гэсэн үг биш юм. Харин ухамсарлах чадвартай байж, чамд ямар нэг зүйл тохиолдох үед үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг олж чаддаг байх, мөн ажлыг гажуудалгүйгээр, үнэн зөв, хурдан, үр нөлөөтэй хэрэгжүүлэх—энэ л сайн хэв чанартай байгаа хэрэг юм. Сайн хэв чанар гэдэг нь зарим нэг хоосон сургаалыг ойлгочхоод, дараа нь тэдгээрийг ам хуурайгүй чалчиж чаддаг байхыг хэлдэггүй. Харин энэ нь зарим үнэн-зарчмыг ойлгож, ухамсарлаад, дараа нь тэдгээрийг ажил, үүрэгтээ уян хатан хэрэглэж, бодит амьдралынхаа нэг хэсэг болгож, онолоос бодит байдал болгон хувиргаж чаддаг байхыг хэлнэ, энэ нь хүмүүст нөлөөлж, үр дүнд хүрэх боломжийг үнэн-зарчимд олгож, хүмүүст ашиг тус, давуу тал авчирдаг. Хэв чанартай байх гэж гагцхүү үүнийг л хэлнэ. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгох түвшинд гацаж, ажлыг хэрэгжүүлж чаддаггүй, мөн зарчим юм уу арга замыг нь олж чаддаггүй бол—өөрөөр хэлбэл, хэрвээ үнэн-зарчмын энэ тал чиний хувьд үргэлж зүгээр л онол хэвээр үлдэж, чамд үүнийг бодит байдал болгох ямар ч арга, ямар ч арга барил, ямар ч зам байхгүй бол—хэв чанаргүй, эсвэл хэв чанар тааруу байх гэж энийг хэлнэ. Ой санамж чинь хэчнээн сайн байлаа ч, бүр жирийн хүмүүсийнхээс давж, бараг л ер бусын чадвар болох хэмжээнд хүрсэн ч, энэ нь чи сайн хэв чанартай гэсэн үг биш юм. Сайн хэв чанар гэж юуг хэлдэг вэ? Хэв чанарыг хэрхэн үнэлдэг вэ? (Үүнийг хүн ажлын зарчмыг ойлгож, үр дүнд хүрэхийн тулд эдгээр зарчмыг зүй зохистой хэрэгжүүлж чадах эсэхээр дүгнэдэг.) Үр бүтээл, үр нөлөөгөөр нь дүгнэдэг, тийм үү? (Тийм.) Зарим хүн ажлын зохицуулалтыг хурдан, үнэн зөв санаж чаддаг, мөн тэдгээрийг онолын хувьд ойлгож чаддаг. Гэсэн хэдий ч, хэрэгжүүлэх болох үед, хэрвээ хэн нэгэн түүнээс “Энэ ажлыг хэрхэн хийх ёстой вэ? Чамд санаа, төлөвлөгөө, эсвэл алхам байна уу?” гэж асуувал тэр “Үгүй, би үүнийг яаж хийхийг мэдэхгүй” гэж хариулдаг. Энэ бол хэв чанартай байгаа хэрэг биш. Энэ нь сайндаа л нэг талын давуу тал төдий юм. Энэ сэдвийн талаар анх нөхөрлөх үед бид энэ асуудлыг хэлэлцэж байсныг Би санаж байна. Та нар мартсан байх, энэ удаад та нар онцгой сайн ой санамжийг дахиад л хэв чанарт ангиллаа. Хүний давуу тал, авьяасыг үргэлж буруугаар ойлгож, тодорхой нэг давуу тал юм уу авьяасыг үргэлж сайн хэв чанарт ангилах нь ноцтой алдаа юм. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэж, давуу тал гэж юу болох, авьяас юм уу чадвар гэж юу болох, мөн жинхэнэ хэв чанар гэж юу болохыг та нар ойлговол энэ нь хүмүүсийг ялган таних болон та нарын өөрсдийн амийн өсөлтөд ашиг тустай байх болно. Хамгийн наад зах нь, энэ нь биеэ тоосон зан чанараа бага зэрэг хазаарлахад чинь тусалж чадна, ингэснээр та нар сайн дуулж, бүжиглэж чаддаг болохоороо л өөрсдийгөө онц сайн хэв чанартай гэж эндүүрэхээ болино. Тэгвэл одоо та нар энэ асуудлыг ингэж үнэлсээр байж чадах уу? (Үгүй.) Тэгвэл дуулж чаддаг хүмүүс сайн хэв чанартай байхын тулд үнэндээ юу эзэмших шаардлагатай вэ? (Тэд ухамсарлах чадвартай байх хэрэгтэй, ямар дуулах арга барил зарчимд нийцэхийг мэддэг, бас мэдрэмжтэй байх хэрэгтэй.) Мэдрэмжтэй байх нь нэн чухал. Хар даа, энэ хүмүүс бүгд хөгжмийн онол бага зэрэг мэддэг боловч дуулахынх нь үр нөлөө харилцан адилгүй байдаг. Зарим хүн дуулах арга замыг тандаж, эрж хайж чаддаг. Тэд янз бүрийн дуу, өөр өөр аялгуу, янз бүрийн хүмүүсийн өөр өөр дуулах хэв маягийг сонсож, ямар дуулах техник сэтгэл хөдөлгөм, тааламжтай болохыг анхааралтай сонсдог. Тэд энэ явцаас тодорхой нэг мэдрэмж олж аваад, дараа нь тэр мэдрэмждээ үндэслэн үргэлжлүүлэн судалж, сургуулилдаг. Хэсэг хугацааны дараа тэдэнд өөрсдийнх нь дуулалт сайжирсан мэт санагдаж, бусад хүн үүнийг нь сонсохыг хүсдэг. Аажмаар тэд үүнийг онолтой харьцуулж, энэ хэрэгжүүлэлтийн зам зөв болохыг баталгаажуулдаг. Тэд дуулах арга барилаа өөрчилж, өмнөх буруу дуулалтын аргаа засах хэрэгжүүлэлтийн замыг олж нээж чаддаг. Дараа нь тэд боловсруулсан сайн, зөв, эерэг элементүүдээ өөрсдийн дуулалтад цаашид хэрэгжүүлж, хэрэглэж чаддаг. Тэд ямар дуулах арга барил зөв, ямар арга барил буруу болохыг, мөн ямар дуулах арга барил сайхан мэдрэмж төрүүлж, ямар арга барил муухай мэдрэмж төрүүлдгийг ойлгож чаддаг. Энэ бол сайн хэв чанартай байгаа хэрэг юм. Хэрвээ тэд зөвхөн онолын мэдлэгтэй боловч онолыг бодит дуулалттайгаа нэгтгэж чаддаггүй, мөн ухамсар нь гажууд байвал тэдний хэв чанар сайн биш юм. Дуулдаг зарим хүнийг хар—бусад нь тэднийг хиймэл хоолойгоор дуулж байна гэдгийг нь хэлж өгөх үед тэд үүнийг хүлээн авч, нэг юм уу хоёр жил сургуулилт хийсний дараа үүнийгээ засаж чаддаг. Хэдийгээр тэд дуулахдаа хараахан тийм ч чадварлаг биш боловч хэдийнээ өөрсдийн жинхэнэ өнгө, хоолойгоор дуулж байдаг. Нөгөөтээгүүр, зарим хүн хиймэл хоолойгоор дуулдаг, энэ нь тэднийг сонссон хэнд ч тодорхой байдаг боловч тэд өөрсдийгөө үнэн хоолойгоороо, жинхэнэ өнгө, хоолойгоороо дуулж байна гэж бодсоор байдаг, ялгааг нь ялган таньж чаддаггүй. Энэ нь хэв чанаргүй, мэдрэмжгүй, аливааг ойлгох чадваргүй байгааг харуулдаг. Энэ бол хэв чанар болон давуу тал хоёрын ялгаа юм. Хэрвээ чи дуулах авьяастай бол энэ нь чиний давуу тал; энэ бол төрөлх нөхцөл байдал юм. Гэсэн хэдий ч, чи сайн дуулж, энэ салбар, энэ мэргэжлийн мөн чанар, зарчим, гол зүйлийг ойлгож чадах эсэх нь хэв чанарын асуудал юм. Хэрвээ чи мөн чанар, гол зүйл, зарчмыг ойлгож чаддаг бол дуучин, мастер дуулаач болж чадна. Хэрвээ чи дуулах дуртай, дууг хурдан сурдаг, мөн аялгуу, хэмнэл, өнгийг үнэн зөв эзэмшдэг бол үүнийг зөвхөн төрөлх давуу тал, энэ тодорхой мэргэжлийн ур чадварт сайн байх гэж л нэрлэж болно. Гэсэн хэдий ч, чиний хэв чанар тун дундаж, хязгаарлагдмал байдгаас болоод чи үргэлж зүгээр л дуулахдаа сайн байх хэмжээ хязгаарт үлдэнэ. Чи гол зүйлийг эзэмших түвшинд хүрч чадахгүй бөгөөд жинхэнэ дуучин, гоцлол мастер дуулаач болж чадахгүй. Энэ бол чиний хэв чанарын тогтоосон хязгаарлалт юм. Сайн хэв чанартай хүмүүст нөөц бололцоо, хөгжих орон зай байдаг бол дундаж юм уу тааруу хэв чанартай хүмүүст нөөц бололцоо, хөгжих орон зай байдаггүй. Тиймээс, чиний давуу тал ямар ч салбарт байсан, хэрвээ хэв чанар чинь муу бол чи гарцаагүй хэв чанартаа хязгаарлагдана. Чи тодорхой нэг салбарт хэчнээн авьяастай, түүндээ хэчнээн дуртай, эсвэл сонирхол чинь хэчнээн их байсан ч хэв чанар муутайгаас чинь болоод чамд хөгжих ямар ч нөөц бололцоо байхгүй болно, учир нь чи хэв чанараасаа давж гарч чадахгүй. Та нар ойлгож байна уу? (Тийм.) За, Намайг ингэж хэлсэн болохоор та нар дуулах итгэлээ алдах уу? Би зүгээр л энэ асуудлын талаар ярьж, хэв чанар болон давуу тал хоёрын ялгааны талаар нөхөрлөхийн тулд та нарын давуу талуудын нэгийг жишээ болгон ашиглаж байна. Гэсэн хэдий ч, Бурханы гэр та нарыг жинхэнэ мастер дуулаач болохыг, тодорхой өндөр түвшний нарийвчлалтайгаар дуулахыг, тодорхой дуулах хэв маягийг хөгжүүлэхийг, эсвэл дуулах тал дээр агуу амжилтад хүрэхийг шаарддаггүй. Эдгээрийг шаарддаггүй. Зүгээр л өөрт байгаа хэв чанар, давуу талаа сайн ашигла—тэгэхэд л болно. Жинхэнэ мэдрэмж, чин сэтгэлийн илэрхийлэл байх л юм бол тэр л хангалттай. За, Намайг та нарын заримыг хөгжих орон зай багатай, муу хэв чанартай юм уу маш дундаж хэв чанартай гэж хэллээ гээд бүү урам хугараарай, эсвэл бүү бууж өгөөрэй. Тэгэх шаардлагагүй. Та нар урам хугарах уу? (Үгүй.) Та нар энэ асуудалд зөв хандах ёстой. Хэрвээ Би та нарын нөхцөл байдлыг жишээ болгон ашиглаагүй бол та нар үүнийг ойлгохгүй, бүрэн дүүрэн ойлголтгүй байж магадгүй бөгөөд Миний хэлсэн юуг ч та нар зүрх сэтгэлдээ хүлээж авахгүй байх байсан. Та нарыг бүрэн дүүрэн ойлгоход туслахын тулд хүн бүрд илүү сайн ойлголт өгөхийн тулд Би хэдэн жишээ татах хэрэгтэй байсан юм. Ингэснээр хэв чанар болон давуу тал хоёрын ялгааны талаарх та нарын ойлголт ч бас илүү үнэн зөв болно. Ингэж нөхөрлөхөд та нар дургүйцэхгүй биз дээ? (Үгүй, бид дургүйцэхгүй.) Та нар дургүйцэхгүй байгаа нь сайн хэрэг. Үүнд зөв хандаарай. Хэрэгжүүлэх ёстойгоороо хэрэгжүүлээрэй. Зүрх сэтгэлээ үүнд зориулж, сайн зорилго, чиглэлийн төлөө хэрэгжүүлэх нь ахиц дэвшил гаргахгүй байх юм уу хуучин арга барилдаа гацахаас үргэлж дээр байх болно. Хэдийгээр хэв чанар чинь хязгаарлагдмал юм уу муу байсан ч чи хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж, хязгаарлагдмал хэв чанарынхаа хүрээнд чадах чинээгээрээ хамгийн ихэд хүрэхийг хичээх хэрэгтэй хэвээр байна. Бид хамаг зүрх сэтгэл, хамаг хүчин зүтгэлээ зориулж, энэ үүргийг хийж, энэ ажлыг хариуцлагатай, үнэнч хандлагаар гүйцэтгэх ёстой. Энэ бол та нарын дагах ёстой хэрэгжүүлэлтийн зарчим юм. Давуу талд чинь хөгжих нөөц бололцоо байхгүй, мөн ирээдүйд онцгойрч чадахгүй байлаа гээд чи сөрөг болж, бууж өгч болохгүй. Ийм хандлагыг хүлээн авах боломжгүй, энэ бол энэ асуудалд хандахдаа чиний дагах ёстой үнэн-зарчим биш болох нь тодорхой байна. Та нар ойлгож байна уу? (Тийм.)
Төрөлх нөхцөл байдал, хүн чанар, завхарсан зан чанар—эдгээр гурван тал тус бүрийн дотор ойлгох шаардлагатай олон тодорхой нарийн ширийн зүйл бий. Бид эдгээр асуудлын талаар нөхөрлөх шаардлагатай юу? (Тийм.) Олон талын хувьд хүмүүс зөвхөн өнгөц ойлголттой байдаг бөгөөд тэдгээрийг тодорхой тайлбарлаж чаддаггүй. Хэрвээ тэдэнд зарим нэг давуу тал байвал тэд өөрсдийгөө эрхэмсэг зан араншинтай, нэр хүндтэй гэж боддог, өөрсдөд нь завхарсан зан чанар байхгүй гэж боддог, мөн өөрсдийгөө сайн хүн чанартай, өндөр хэв чанартай гэж боддог. Энэ бүхэн нь хүмүүс эдгээр янз бүрийн асуудлыг тодорхой ялган таньж чаддаггүйгээс үүдэлтэй. Иймэрхүү асуудал хэдий чинээ их нарийн ширийн зүйлтэй холбоотой байна, төдий чинээ их нөхөрлөх зүйл гарна; үүнийг ердөө нэг юм уу хоёр удаагийн цуглаанд багтаах боломжгүй, харин олон удаагийн нөхөрлөл шаардлагатай. За, бүгдээрээ өнөөдрийн нөхөрлөлийг үүгээр өндөрлөе. Баяртай!
2023 оны 10 дугаар сарын 14