Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (4)

Үнэнийг эрэлхийлэх эхний хэрэгжүүлэлт: Орхих

Өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь

I. Бурханы талаарх үзэл, төсөөллөө орхих нь: Бурханы ажлын талаарх үзэл, төсөөллөө орхих нь

Е. Бурханы ажил хүмүүсийн төрөлх нөхцөл байдлыг өөрчилдөггүй; энэ нь тэдний завхарсан зан чанарыг өөрчлөх зорилготой

Сүүлийн цуглаанаар бид “үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ” гэдэг сэдвийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөсөн. Нөхөрлөлийн гол агуулга юу байсан бэ? Бид хүмүүсийн төрөлх нөхцөл байдал болон завхарсан зан чанарын ялгааны талаар нөхөрлөсөн, мөн энэ хоёр талын талаар тусгайлан нөхөрлөсөн. Уг нөхөрлөлөөр дамжуулан та нар Бурханы хийхээр зорьж буй ажил болон хүмүүсийг аврахдаа Бурхан хүмүүсийн аль талыг өөрчлөхийг хүсдэг талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон уу? (Тийм ээ. Бурханы сүүлийн нөхөрлөлөөр дамжуулан би Бурхан Өөрийн ажлаар хүмүүсийн завхарсан зан чанарыг өөрчлөхөөр зорьдгийг ойлгосон.) Хүмүүсийг аврахдаа Бурхан тэднийг завхарсан зан чанараас нь салгахаар зорьдог; Тэрээр тэдний төрөлх нөхцөл байдлыг өөрчлөхөөр зорьдоггүй, тийм үү? (Тийм.) Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүсийг үнэнээр хангадаг бөгөөд ажлын янз бүрийн арга барил ашигладаг—энэ бүхэн нь хүмүүсийн завхарсан зан чанарт чиглэдэг. Ажлаараа дамжуулан Бурхан хүмүүст Сатанаар завхруулагдсан, амьд үлдэхийн тулд түшиглэдэг зан чанараа хаях боломжийг олгодог. Ийм байдлаар Бурханы үг болон үнэн хүмүүсийн дотор шингэж, тэдний амь болдог. Энэ бол Бурханы ажлын хүрэхээр зорьдог эцсийн үр дүн юм. Энэ талын тухай нөхөрлөлөөс та нар юу ухамсарлаж авсан бэ? Ямар агуулга та нарт хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Энэ талаар хэсэг бодоод үзээрэй. (Бурханы сүүлийн нөхөрлөл надад байсан эндүү ташаа үзэл бодлыг засахад тусалсан. Өнгөрсөнд би Бурхан хүмүүсийн төрөлх хэв чанар, чадвар, зан төлөвийг өөрчилнө гэж боддог байсан ч Бурханы нөхөрлөлөөр дамжуулан Бурхан ер бусын ажил хийдэггүйг ойлгосон. Бурханы ажил бол Сатаны зүйлс болох хүмүүсийн завхарсан зан чанар болон янз бүрийн эндүү ташаа бодол санаа, харах өнцгийг өөрчлөх явдал юм. Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүмүүсийн хэвийн хүн чанар сэргэж, мөс чанар, эрүүл ухаан нь улам бүр хэвийн болдог. Үүний зэрэгцээ би бас үнэнийг эрэлхийлэхийн чухлыг ойлгосон. Үнэнийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлж байж л бидний завхарсан зан чанар шийдвэрлэгдэнэ; Бурханы үг бидний амь болох үед бид Бурханы авралд хүрдэг. Бурханы нөхөрлөлийн энэ хоёр тал надад харьцангуй гүн сэтгэгдэл үлдээсэн.) Сүүлийн нөхөрлөлийн агуулга нь үзэгдэлтэй холбоотой үнэнийг хамарсан; сүүлийн нөхөрлөл Бурханы ажлын зарим тодорхой тал, Бурханы ажлын зорилго, мөн Бурханы ажлын хүрэхээр зорьдог үр дүнг хамарсан. Тухайн нөхөрлөсөн агуулгад үндэслэн зарим нэг тодорхой асуулт гарч ирсэн. Өдөр тутмын амьдрал дахь ямар илрэлүүд нь хүний төрөлх нөхцөл байдалд тооцогддог, ямар илрэлүүд нь хүний зан араншин юм уу хүн чанар-мөн чанарыг нь харуулдаг—өөрөөр хэлбэл, хүний хүн чанар сайн, муу эсэхийг харуулдаг зарим илрэл гэж бидний нийтлэг нэрлэдэг зүйл—мөн ямар илрэлүүд нь завхарсан зан чанарыг харуулдаг зүйлс вэ гэдэг нь эдгээр асуултад багтдаг. Эдгээр нь тодорхой асуултууд мөн биз дээ? Хэдийгээр өмнө нь бид энэ сэдвээр нөхөрлөхдөө зарим нэг жишээ татсан ч тэдгээр нь тийм ч оновчтой, эсвэл тодорхой байгаагүй. Өнөөдөр бид энэ асуудлаар тусгайлан нөхөрлөж, хүмүүсийн харуулдаг илрэлүүдээс аль нь төрөлх нөхцөл байдал болохыг, аль нь зан араншинд нь хамаарахыг, аль нь завхарсан зан чанарын ангилалд багтахыг ялгаж, энэ гурван талын тодорхой илрэлүүдийг ялгаж салгана. Ингэснээр хүмүүс өдөр тутмын амьдралд нь тулгардаг үй олон асуудлыг Бурханы үг болон үнэнд үндэслэн энэ гурван талтай хэрхэн уялдуулах ёстой нь илүү тодорхой болно. Хүмүүсийн харуулдаг зүйлсийн аль нь засах, эсвэл дарах шаардлагагүй хэвийн хүн чанарын төрөлх тал болох; аль тал нь хүмүүсийн хүн чанар дахь асуудлыг харуулдаг болох, мөн тэдгээрийг хэрхэн өөрчилж, засах, эсвэл үнэнийг эрэлхийлэх замаар шийдвэрлэх ёстой; мөн ямар илрэл завхарсан зан чанарын ангилалд багтдаг, хүмүүс эдгээр зан чанарын мөн чанарыг хэрхэн ойлгож, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх замаар тэдгээрийг шийдвэрлэж, хаях ёстой зэрэг нь үүнд багтана. Эдгээр нь бүгд тодорхой илрэлтэй бөгөөд мэдээж хэрэг, үүнд хэрэгжүүлэлтийн тодорхой зам багтдаг. Хүмүүсийг эдгээр асуудалтай хэрхэн нүүр тулж, шийдвэрлэхийг ойлгодог болгохын тулд, мөн хүмүүсийг янз бүрийн асуудалд хандах илүү бодитой хандлага, хэрэгжүүлэлтийн замтай болгохын тулд бид хүмүүсийн янз бүрийн илрэлтэй холбоотой хэрэгжүүлэлтийн зарчим болон замын талаар нөхөрлөнө. Ийм маягаар нөхөрлөх нь сайхан сонсогдож байна уу? (Тийм.)

4. Төрөлх нөхцөл байдал гэж юу вэ

Бид өмнө нь төрөлх нөхцөл байдал, хүн чанар, завхарсан зан чанар гэх гурван асуудлаар хоёр ч удаа нөхөрлөсөн. Хэдийгээр бид хүмүүсийн илрэл, харуулдаг зүйлс нь энэ гурван асуудлын алинд нь хамаарахыг тусгайлан, зорилтод байдлаар тайлбарлаагүй ч асуудал бүрийн талаар нөхөрлөхдөө зарим нэг жишээ татсан. Өмнөх нөхөрлөлүүдээр энэ гурван асуудлыг хөндөхдөө бид мөн эдгээр асуудлын мөн чанар, эсвэл үүнд хамаарах хэрэгжүүлэлтийн зам, зарчмын талаар нөхөрлөсөн. Одоо, Миний сая дурдсан гурван асуудлын тухайд, төрөлх нөхцөл байдал гэж юуг хэлдэг талаар хүн бүр эхлээд ярилцаасай гэж Би хүсэж байна. Эхлээд үндсэн ойлголттой болохын тулд та нар бүгд энэ талаар ерөнхийд нь нөхөрлөж болно. (Бурхан минь, төрөлх нөхцөл байдал гэж хүний хэв чанар, чадвар, төрөлх зан төлөв, зөн совинг хэлдэг үү?) Бид өмнө нь энэ агуулгын талаар нөхөрлөж байсан тул та нар бүгд үүнийг сайн мэддэг байх ёстой. Өөр зүйл бий юу? Давуу тал болон гадаад төрх нь төрөлх нөхцөл байдалд тооцогдох уу? (Тооцогдоно.) Гэр бүлийн гарал үүслийн тухайд юу хэлэх вэ? (Тийм ээ, энэ ч бас орно.) Мөн амьдралын хэв маягийн хэвшил, зуршил орно, тийм үү? Өөр юу байна? (Мөн сонирхол, хобби.) Сонирхол, хобби болон давуу талын хооронд бага зэрэг ялгаа бий. Сонирхол, хоббиг нэмснээр илүү нарийн ширийн зүйлс орж ирнэ. Эдгээрийг дарааллаар нь жагсаая: Нэгдүгээрт гэр бүлийн гарал үүсэл. Хоёрдугаарт гадаад төрх. Гуравдугаарт зан төлөв. Дөрөвдүгээрт зөн совин. Тавдугаарт хэв чанар. Зургаадугаарт давуу тал. Долоодугаарт сонирхол, хобби. Наймдугаарт чадвар. Тэгээд амьдралын хэв маягийн зуршил болон амьдралын хэв маягийн хэвшил. Энэ сүүлийн хоёр нь төстэй боловч зарим нэг тодорхой ялгаатай. Эдгээр нь нийлээд нийт арав болж байна. Алив, эднийг чанга унш даа. (Нэгдүгээрт: гэр бүлийн гарал үүсэл. Хоёрдугаарт: гадаад төрх. Гуравдугаарт: зан төлөв. Дөрөвдүгээрт: зөн совин. Тавдугаарт: хэв чанар. Зургаадугаарт: давуу тал. Долоодугаарт: сонирхол, хобби. Наймдугаарт: чадвар. Есдүгээрт: амьдралын хэв маягийн зуршил. Аравдугаарт: амьдралын хэв маягийн хэвшил.) Эдгээр нь бүгд хүмүүсийн төрөлх нөхцөл байдал юм. Бид бас төрөлх нөхцөл байдлын талаар тусгайлан нөхөрлөх ёстой биш үү? Нөхөрлөхгүйгээр та нар өөрсдөө зөв ялгаж салгаж чадах уу? (Үгүй.) Ямар нөхцөл байдалд та нар ялгаж салгаж чаддаггүй вэ? (Заримдаа бид хэн нэгнээс тодорхой илрэлүүдийг харах үедээ, тэдгээр нь тухайн хүний зан төлөв эсвэл зөн совинг харуулж байна уу, эсвэл завхарсан зан чанар харуулж буй хэрэг үү гэдгийг ялгаж салгаж чаддаггүй.) (Мөн амьдралын хэв маягийн зуршил болон амьдралын хэв маягийн хэвшлийн тухайд—би өмнө нь эдгээрийг олдмол амьдралын нөхцөл байдал, гарал үүсэлд үндэслэн бүрэлддэг гэж боддог байсан; эдгээр нь төрөлх нөхцөл байдал байж болно гэдгийг ухаараагүй.) Чи харж байна уу, бид нэг том сэдвийн хүрээн дэх зарим нэг нарийн, тодорхой агуулгыг задлан шинжлэх үед, өнгөн дээрээ та нар эдгээр нарийн ширийн зүйлийг мэддэг мэт санагддаг ч бодит амьдрал дээр та нар тэдгээрийг бага зэрэг хольж хутгадаг; тэдгээрийг хэрхэн ялгах талаар та нар тийм ч тодорхой ойлголтгүй хэвээр байна, тийм биз? (Тийм ээ.) Бид энэ асуудлаар тусгайлан нөхөрлөх шаардлагатай хэвээр байна.

5. Төрөлх нөхцөл байдал, хүн чанар болон завхарсан зан чанарын ялгаа ба хамаарал

Бидний сая дурдсан гурван тал болох төрөлх нөхцөл байдал, хүн чанар, завхарсан зан чанарын тухайд, төрөлх нөхцөл байдлын зарим нэг тодорхой агуулгыг жагсааж, тэдгээрийн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй нөхөрлөцгөөе. Хүн чанар болон завхарсан зан чанарын хувьд бид тэдгээрийг жагсаахгүй. Төрөлх нөхцөл байдлын тодорхой агуулга, илрэлийн талаар нөхөрлөх зуураа бид мөн хүн чанарын зарим илрэл болон завхарсан зан чанарыг харуулдаг зүйлсийг хөндөх болно. Бид эдгээрийн талаар нөхөрлөх үед, тэдгээр нь өөрчлөх шаардлагагүй төрөлх нөхцөл байдалд хамаарах уу, эсвэл үнэнийг эрж хайх замаар шийдвэрлэх шаардлагатай хүмүүсийн зан араншин дахь асуудал юм уу завхарсан зан чанарт хамаарах уу гэдгийг та нар ялгаж салгаж чадна. Тодорхой жишээ, асуудал ашиглан тусгайлан нөхөрлөснөөр ялгаа нь илүү тодорхой болно, тийм үү? (Тийм ээ.)

Жишээ 1: Ядуу өсөх ба баян өсөх

Зарим хүн ядуу гэр бүлээс гаралтай, эдийн засгийн хувьд боломж тааруу байдаг. Тэд тарчиг нөхцөлд амьдардаг; үргэлж мөнгөөр гачигдаж, зардал бүрээ тооцоолж, төлөвлөх шаардлагатай болдог. Мөнгө зарцуулах тухайд тэдний хандлага бол зоос бүрийг аль болох гамтай үрэх явдал юм. Тэд ийм гэр бүлд, ийм нөхцөл байдалд төрсөн. Энэ нь бидний нөхөрлөсөн гурван талын алинд нь багтах вэ? Энэ нь төрөлх нөхцөл байдал уу, хүн чанар уу, эсвэл завхарсан зан чанар уу? Энэ бол тэдний гэр бүлийн гарал үүсэлтэй холбоотой буюу төрөлх нөхцөл байдал юм, тийм биз? (Тийм.) Энэ гэр бүлийн гарал үүсэл сайн уу, эсвэл муу юу? (Хүний өнцгөөс харвал энэ нь муу.) Тэд арай ядан амь зуудаг, гэр бүл нь ядуу тарчиг, эдийн засгийн нөхцөл байдал нь элбэг хангалуун, эсвэл чинээлэг биш байдаг—эдгээр нь тэдний гэр бүлийн гарал үүсэлтэй холбоотой асуудлууд юм. Хэдийгээр ийм төрлийн хүн ядуу гэр бүлд төрсөн, хэзээ ч түрс идэж, брэнд хувцас өмсөж, янз бүрийн тансаг зүйлсийг эдэлж үзээгүй, мөн дээд зэрэглэлийн ямар ч зүйл, эсвэл чинээлэг, алдартай хүмүүстэй хэзээ ч харилцаж байгаагүй ч тэдэнд мөс чанар, эрүүл ухаан байдаг. Бусадтай харилцахдаа тэд хэзээ ч бусдаас ашиг хонжоо хайдаггүй. Хэн нэгэн сайн сайхан зүйл эдэлж байгааг, эсвэл баян хүнийг харах үедээ тэд атаархдаг ч бусдын эд хөрөнгийг хулгайлах, булааж авах талаар хэзээ ч боддоггүй. Ийм төрлийн хүний харуулж буй зүйл аль талд хамаарах вэ? (Тэдний зан араншин, хүн чанарт.) Энэ нь тэдний хүн чанарт хамаарна. Энэ тал дахь тэдний хүн чанарын илрэл сайн уу, эсвэл муу юу? (Тэдний хүн чанар сайн, бас чигч шударга.) Үүнийг чигч шударга гэж хараахан үзэх боломжгүй; энэ нь зүгээр л тэд өчүүхэн ашиг хонжоо хайдаггүй, баячуудыг зусарддаггүй гэсэн үг юм. Тэд ийм зүйлд зөв хандаж чаддаг. Ийм төрлийн хүний хүн чанар ямар вэ? (Тэдний хүн чанар харьцангуй сайн.) Энэ бол бодитой дүгнэлт; тэдний хүн чанар харьцангуй сайн, өөрөөр хэлбэл зан араншны хувьд тэд харьцангуй ёс жудагтай, нэр төртэй байдаг. Хэдийгээр гэр бүлийнх нь гарал үүсэл ядуу, язгуур угсаагүй ч тэд ядууг басамжилж, баянд тал засдаггүй, мөн бусдаас ашиг хонжоо хайдаггүй. Өөр нэг төрлийн хүн бий: Тэд баян гэр бүлд төрсөн, эсвэл шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “амандаа алтан халбага зууж төрсөн”. Тэд хэзээ ч идэх хоол, өмсөх хувцсанд санаа зовж байгаагүй, бүх зүйл тэдэнд бэлэн байдаг; ямар хоол идмээр байна, тэр нь гарт нь бэлэн байдаг. Тэдний гэр бүлийн нөхцөл байдал онцгой сайн ба эцэг эх нь тэдэнд маш сайн ханддаг. Энэ нь аль талд хамаарах вэ? (Энэ ч бас тэдний гэр бүлийн гарал үүсэлд хамаарна.) Хүний гэр бүлийн гарал үүсэл бол төрөлх нөхцөл байдал юм. Хэдийгээр ийм төрлийн хүн онцгой сайн гэр бүлийн гарал үүсэлтэй, эдийн засгийн нөхцөл байдал сайтай, идэх хоол, өмсөх хувцсанд санаа зовдоггүй, сайн сайхан зүйлсийг харж, ертөнцийн санал болгодог зүйлсийг эдэлж үзсэн ч гэсэн, бусадтай харилцахдаа өөрөөс нь илүү дээр, илүү чадвартай, эсвэл ямар нэгэн салбарт онцгой гарамгай, эсвэл хүмүүсийн дунд нэр хүндтэй хэн нэгнийг харвал атаархаж, тэднийг басамжлах арга олохын тулд тархиа гашилгадаг. Эдгээр илрэл нь аль талд хамаарах вэ? (Эдгээр нь завхарсан зан чанар болон хүн чанарын аль алинд нь хамаарна гэж би бодож байна.) Зөв байна. Эдгээр илрэл нь тэдний хүн чанар болон завхарсан зан чанарын аль алинд нь хамаардаг. Ийм төрлийн хүн өөрөөсөө илүү дээр хэн нэгнийг харах үедээ атаархаж, үзэн ядаж, тэднийг дарж, тарчлааж, гадуурхахыг хүсдэг; тэднээс илүү гарахыг хүсдэг. Хэрвээ тэдэнд зөвхөн ийм бодол төрдөг ч үйлдэл болгодоггүй бол тэд муу хүн чанартай хүн юм—тэдний хүн чанар ёрын муу юу? (Тийм.) Хэрвээ энэ ёрын муу хүн чанартаа үндэслэн, өөрөөсөө илүү дээр хэн нэгнийг харах үедээ эсэргүүцэж, ар хударгаар нь шүүж, тэр ч байтугай тэднийг дарахын тулд далд явуулга хийдэг бол эдгээр нь завхарсан зан чанарын тодорхой илрэлүүд юм. Энэ завхарсан зан чанарын мөн чанар юу вэ? Энэ бол харгис байдал юм. Эдгээр илрэл нь хүн чанар болон завхарсан зан чанарын аль алинд нь хамаардаг. Хэдийгээр ийм төрлийн хүний гэр бүлийн нөхцөл байдал сайн, тэд сайн идэж, хувцасладаг бөгөөд чи тэднийг ухааралтай, бусдад хүлцэнгүй ханддаг гэж бодож болох ч бусадтай харилцахдаа тэд үргэлж бусдаас ашиг хонжоо хайхыг хүсдэг, үргэлж хэтэрхий тооцоотой байдаг. Тэд бусадтай хамт хаа нэгтээ явахдаа хэн илүү их мөнгө үрсэн, хэн замын зардлыг төлсөн талаар нарийн тооцоо хийж, нэг ч илүү зоос зарцуулахыг хүсдэггүй. Бусадтай хамтран ажиллахдаа тэд үргэлж хэн илүү ихийг хийж, хэн бага хийснийг тооцоолдог ба үргэлж ажлаас хойш суух арга саам сэтгэж байдаг. Энэ нь аль талд хамаарах вэ? (Энэ нь тэдний хүн чанарт хамаарна.) Хүн чанарын аль талд вэ? (Аминч, өөдгүй байдалд.) Аминч, өөдгүй байдал, бусдаас ашиг хонжоо хайх дуртай байдал, ёс жудаг, нэр төргүй байдал—энэ нь тэдний зан араншинд хамаарна. Бусадтай харилцахдаа тэд тооцоотой байдаг бөгөөд олж авах ашиг нь ердөө нэг зоос байсан ч бусдаас ашиг хонжоо хайх дуртай байдаг, ашиг хонжоо олох боломж бүрийг хайдаг. Олон нийтийн эсвэл хувийн эх сурвалж байна уу, эсвэл хөгшин эсвэл залуу байна уу гэдгээс үл хамааран тэд хүн бүрээс ашиг хонжоо хайдаг. Хэн ч байсан тэд буцдаггүй, боломж гарах бүрт ашиг хонжоо хайдаг. Тэд бусадтай харилцах харилцаандаа онцгой нэхэл хатуу, тооцоотой байдаг. Жишээ нь, өнгөрсөн удаа чи тэднээс тусламж гуйсан бол одоо тэд чамайг өөрсдөд нь өртэй гэж боддог. Тэд чамаар хариу тус хүргүүлэхийн тулд улайран дайрдаг бөгөөд энэ нь тэдний чамд хүргэсэн тусаас ч илүү том тус байх ёстой; тэгж байж л тэд үүнийг шударга тохиролцоо гэж боддог. Энэ нь хэтэрхий тооцоотой байгаа хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол хэтэрхий тооцоотой, бусдад онцгой нэхэл хатуутай, маш заль мэхтэй байгаа хэрэг юм. Хэдийгээр тэд идэх хоол, өмсөх хувцсаар огт дутдаггүй, бүх талаараа бусдаас илүү дээр амьдралаар амьдардаг ч өмнө нь өөрсдийнх нь харж байгаагүй зүйлтэй хэн нэгнийг харах бүрдээ тэрийг нь жаахан ашиглаж, туршиж үзэхийг хүсдэг. Тэд бусдад байгаа юу ч бай өөрсдөд нь байх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ тэдэнд тухайн зүйл байхгүй бол тэд тавгүйтэж, дотор нь давчдаж, бүр хоолны дуршилгүй болж, унтаж чадахгүй байхдаа тулдаг; тухайн зүйлийг өөрсдөө эзэмшсэн үедээ л сэтгэл ханадаг. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Энэ ч бас хүн чанарын асуудал юм.) Эдгээр тодорхой илрэл нь тэдний төрөлх нөхцөл байдал бус, хүн чанарын асуудал юм. Төрөлх нөхцөл байдал гэж зөвхөн тэдний гэр бүлийн гарал үүсэл, тэдний эдэлж чадах гэр бүлийн нөхцөл байдлыг хэлдэг бол тэдний биеэ авч явах, аливааг зохицуулах арга барил нь хүн чанарт нь хамаардаг. Биеэ авч явах, аливааг зохицуулах хандлага, арга барил, сэдэл зэрэг тэдний харуулдаг зүйлс, илрэлүүд нь тэдний зан араншны асуудалд хамаардаг; энэ нь завхарсан зан чанарын түвшинд хараахан хүрдэггүй. Тэд аминч, нэхэл хатуутай, хэтэрхий тооцоотой, заль мэхтэй, бусдаас ашиг хонжоо хайх дуртай байдаг—эдгээр нь сайн хүн чанарын илрэл үү, эсвэл муу хүн чанарынх уу? (Эдгээр нь муу хүн чанарын илрэл.) Энэ нь бүгд дорд зан араншин, муу хүн чанарын илрэл юм. Муу хүн чанарын эдгээр илрэл бусдад харагдаж, мэдрэгддэг үү? (Тийм.)

Жишээ 2: Сайхан гадаад төрх ба өндөр боловсрол

Зарим хүн нүүрний зөв хэлбэртэй байдаг бөгөөд цоглог, илэрхийлэл сайтай том, тунгалаг, ухаалаг нүдтэй төрсөн байдаг. Тэд багаасаа л бусдын хайрыг татдаг байсан. Энэ нь аль талд багтах вэ? (Энэ нь тэдний гадаад төрхөд хамаарна.) Гадаад төрх нь төрөлх нөхцөл байдалд хамаарна, тийм үү? (Тийм.) Том нүд, нүүрний зөв хэлбэртэй байх, төрөлхийн сайхан гадаад төрхтэй байх давуу талтай байх—энэ нь завхарсан зан чанарын тал мөн үү? (Үгүй.) Энэ нь хүн чанарын асуудалд хамаарах уу? (Үгүй, хамаарахгүй.) Энэ нь хүн чанар юм уу завхарсан зан чанарт хамаарахгүй тул юуг ч өөрчлөх шаардлагагүй. Төрөлх нөхцөл байдал нь төрөлхийн байдаг; тэд ийм гадаад төрхтэй төрсөн, ямар нэгэн хиймэл сайжруулалт, өөрчлөлт хийлгээгүй. Тэд зүгээр л ийм хүмүүс. Хэдийгээр тэд төрөлхийн сайхан гадаад төрхтэй ч өдөр тутмын амьдралдаа төвөгтэй асуудалтай тулгарах үедээ үргэлж будилдаг, тэдгээрийг хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Тэдэнд бас хүмүүс, үйл явдал, аливааг ялган таних чадвар байдаггүй. Тэд хэнтэй нийлж болох, хэнээс зайлсхийх ёстойгоо тодорхой мэддэггүй. Тэд хэн ёрын муу болохыг, ямар хүмүүстэй нийлбэл асуудал үүсэж болзошгүйг мэддэггүй. Хорин хэдэн настайдаа тэд эдгээр зүйлийг мэддэггүй, бүр гуч, дөч хүрсэн ч, амьдралын тодорхой туршлагатай байсан ч мэддэггүй хэвээр байдаг. Хэдийгээр тэд том, илэрхийлэл сайтай нүдтэй ч оюун ухаан нь нэлээд будилуу байдаг. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Энэ нь тэдний төрөлх хэв чанарын асуудал уу?) Тэдний төрөлх хэв чанар тийм ч сайн биш. Бусадтай харилцаж, аливааг зохицуулахдаа тэд хэзээ ч зарчмыг олж чаддаггүй, янз бүрийн төрлийн хүмүүсийг нэвт харж чаддаггүй. Тэд үргэлж бусдад мэхлүүлж, луйвардуулж, тоглоом нь болдог. Ийм төрлийн хүний хэв чанар ямар вэ? (Тэдний хэв чанар харьцангуй муу.) Тэдний хэв чанар сайн биш. Илэрхийлэл сайтай нүдтэй байна гэдэг нь заавал мэргэн ухаантай гэсэн үг биш. Хэдийгээр төрөлх нөхцөл байдлын хувьд сайхан гадаад төрхтэй ч тэдний хэв чанар тийм ч сайн биш байдаг. Гэхдээ нэг зүйл бий: Сургуульд байхдаа тэд сурах бичгийн мэдлэг эзэмшихдээ гарамгай байсан; тэд уран зохиолыг хурдан цээжилж чаддаг байсан, мөн математик, физик, хими, эсвэл шинэ хэл сурахдаа тухайн хичээлийг хурдан ойлгодог байв. Тэд саадгүй их сургуульд орж, магистрын зэрэг хөөцөлдөж, доктор болсон. Энэ юунд багтах ёстой вэ? Энэ нь тэдний сайн хэв чанарт багтаж чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь юунд багтах вэ? (Энэ нь тэдний давуу тал буюу тэдний төрөлх нөхцөл байдалд багтана.) Зөв байна. Ийм төрлийн хүн суралцах, мэдлэг олж авах, академик хичээлд гарамгай байдаг. Тэд сурах бичгийн мэдлэг болон мэргэжлийн ур чадвар, технологи, эсвэл математик, физик, химийн томьёо, дүрэм журамтай холбоотой талууд гэх мэт онолын болон дүрэм журамд суурилсан зүйлсийг хурдан ойлгож, бас маш сайн санадаг. Ийм төрлийн хүн эдгээр зүйлийг сурахдаа гаргууд бөгөөд үүнд онцгой авьяастай байдаг. Тэд эдгээрийг хараад л ойлгож чаддаг, ялангуяа шалгалт өгөх, асуултад хариулахдаа гарамгай байдаг; асуултад хариулах тухайд тэд үүнийг хялбархан хийдэг—энд л тэд давуу талаа хамгийн сайн ашиглаж чаддаг. Ийм төрлийн хүн мэдлэгийн далайд загас мэт байдаг гэж хэлж болно. Эдгээр илрэл тэдний хэв чанарыг төлөөлдөг үү? (Үгүй.) Эдгээр нь зөвхөн тэдэнд онцгой давуу тал байгааг л илтгэдэг. Ийм төрлийн хүн мэдлэгийн салбарт онцгой гарамгай гүйцэтгэл харуулж, энэ салбар дахь давуу тал нь онцгойрч байгааг хүмүүст харуулдаг. Тэдэнд ийм давуу тал байгаа учраас, мөн тодорхой амжилтад хүрсэн учраас—магистр, докторын зэрэг хамгаалж, өндөр боловсрол эзэмшсэн учраас—бусад хүмүүсийн дунд тэд өөрсдийгөө мэдлэгтэй хүмүүс, эрдэмтэд, өндөр түвшний сэхээтнүүд гэж үздэг. Тэд хэдий чинээ олон ном уншина, төдий чинээ өөрсдийгөө нэр хүндтэй, бусдаас давуу хүн гэж, харин бусад бүх хүнийг эгэл жирийн, мэдлэггүй, өөрсдийнх нь оюун ухааныг ойлгож, нэвт харж чадахгүй, өөрсөдтэй нь нэг түвшнийх биш гэж боддог. Үүний үр дүнд тэд ихэвчлэн өөрсдийгөө бусдаас давуу гэж мэдэрч, өөрсдийгөө онцгой, ер бусын гэж тооцдог. Энэ ямар илрэл вэ? (Завхарсан зан чанар.) Завхарсан зан чанарын аль тал вэ? (Биеэ тоосон.) Тэдний биеэ тоосон завхарсан зан чанар нь тэднийг өндөр боловсрол эзэмшсэнийхээ дараа олон нийт, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг бүр ч илүү дорд үзэхэд хүргэдэг. Эрдмийн зэрэг, дипломтой учраас Бурханд итгэснийхээ дараа тэд чуулганд үргэлж эцсийн шийдвэрийг гаргахыг хүсэж, удирдагч болохыг эрмэлздэг. Сонгууль болох бүрд өөрсдийгөө сонгогдоно гэж найддаг. Хэрвээ сонгогдохгүй бол сөрөг болж, найдваргүй хэмээн өөрийгөө гаргуунд нь гаргадаг. Удирдагч, ажилчид юу ч хэлсэн, тэд сонсохыг хүсдэггүй, үгийг нь сөрөхийг хүсдэг. Тэдэнд ямар ч үүрэг даалгасан, тэд уг даалгаварт эгдүүцэж, хөшигний ардаас шүүдэг. Тэд зүрх сэтгэлдээ: “Чи нэг их мэдлэггүй. Үг чинь логикгүй. Зүрх сэтгэлийнхээ угаас би чамайг чуулганы удирдагчийн хувиар чинь дорд үздэг. Би чамд бууж өгөхөөс татгалзаж байна! Өөрийгөө надаас дээр гэж битгий бод. Харьцуулаад үзье—хэн нь илүү чадвартайг харцгаая. Хэн нь илүү олон Бурханы үгийг цээжээр уншиж, хэн нь илүү их ойлголт хуваалцаж чадахыг харцгаая. Хэрвээ чиний нөхөрлөл минийх шиг сайн биш бол би чамд бууж өгөхөөс татгалзаж байна! Хэдийгээр чи удирдагчаар сонгогдсон ч надаас шаардсан бүхнийг чинь би сонсож, хэрэгжүүлж, дуулгавартай дагах шаардлагагүй!” гэж боддог. Энэ ямар илрэл вэ? (Завхарсан зан чанар.) Энэ бол завхарсан зан чанарын тодорхой илчлэл юм. Энэ нь хүн чанарт хамаарах уу? Ийм төрлийн хүн төрөлхийн давуу талтай бөгөөд энэ суурин дээрээ өргөн хүрээнд суралцаж, их мэдлэг олж авч, нийгэмд байр суурьтай болдог учраас тэд өөрсдийгөө бусдаас давуу, цор ганц гэж мэдэрч, бусад бүх хүнээс дээгүүр байр сууринаас ярьж, эзэрхэг авирлахыг хүсдэг; хүмүүсийн дунд тэд үргэлж манлайлагч байж, бусдад үгээ сонсгохыг хүсдэг—ийм төрлийн хүний мөс чанар, эрүүл ухаанд асуудал байна уу? (Тийм ээ, байна.) Энэ нь ямар төрлийн асуудал вэ? Давуу тал нь суралцах замаар өндөр боловсрол эзэмших явдлыг тэдний хувьд маш хялбар болгосон. Энэ давуу тал өөрөө асуудал уу? Давуу тал өөрөө завхарсан зан чанарын нэг тал уу? Энэ нь муу хүн чанарын илрэл үү? (Үгүй.) Гэсэн ч тэдэнд ийм давуу тал байгаа учраас тэд маш их мэдлэг олж авч, өндөр боловсрол эзэмшсэн нь байр суурийн талаарх нийгмийн үнэлгээ, тодорхойлолттой нийцдэг. Энэ нь өөрсдийгөө чуулганд эцсийн шийдвэрийг гаргаж, ямар ч бүлэг хүмүүсийн дунд элит байж, бусад бүх хүнээс дээгүүр байх ёстой гэж тэднийг бодоход хүргэсэн. Ийм хүн чанарт ямар нэгэн эрүүл ухаан байна уу? Ийм хүн чанар сайн уу? (Тэдний хүн чанар сайн биш.) Тэдний хүн чанар ямар талаараа сайн биш вэ? (Тэдэнд эрүүл ухаан, мөс чанар байхгүй; тэд үргэлж бусдаас дээгүүр байхыг хүсдэг.) Үргэлж бусдаас дээгүүр байхыг хүсэх нь нэг талаараа завхарсан зан чанараас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хүн чанарын өнцгөөс харвал энэ нь бага зэрэг ичгүүргүй хэрэг биш үү? (Тийм.) Бурханы гэр бол нийгэм биш. Бурханы гэр удирдагчдыг сонгохдоо боловсролын зэргийг харьцуулдаг уу? (Үгүй.) Бурханы гэр удирдагчдыг сонгохдоо юунд үндэслэдэг вэ? Үнэн-зарчимд үндэслэдэг, тийм биз дээ? (Тийм.) Бурханы гэрт удирдагчдыг сонгох нь хэн илүү өндөр боловсролтойд бус, харин үнэн-зарчимд үндэслэдэг. Тэд удирдагчдыг сонгох зарчмыг мэддэг үү? Тэд мэддэг ч эдгээр зарчмыг ердөө л хүнд суртлын мэдэгдэл, хоосон онол мэт үзэж, өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлж, ашиглахаа мэддэггүй. Тэд зөвхөн өндөр боловсролтой хүмүүс л сайн хэв чанартай, үнэнийг ойлгож, бусдыг удирдаж чадна гэх санааг байнга тараадаг. Тэд өндөр боловсролтой, тодорхой хэмжээний мэдлэгтэй, нийгмийн байр суурьтай учраас Бурханы гэр нийгэмтэй адилхан ажилладаг гэж бодон, мэдлэг, өндөр боловсролоо хөрөнгө болгон ашиглаж Бурханы гэрт эцсийн шийдвэрийг гаргах гэж оролддог. Тэд Бурханы гэрт удирдагчдыг сонгох зарчмыг хүмүүсийг харах, аливааг зохицуулах өөрсдийн арга барил, мөн нийгмийн байр суурь, зэрэг зиндааны талаарх өөрсдийн хандлага, өнцөг, үзэл бодлоор орлуулахыг хүсдэг. Энэ нь эрүүл ухаан байхгүй байгаа хэрэг биш үү? (Тийм.) Эрүүл ухаан байхгүй байгааг өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ? (Ичгүүргүй байх.) Энгийнээр хэлбэл, энэ нь ичгүүргүй байдал юм; өөрөөр хэлбэл, ийм төрлийн хүний ухаалаг байдал маш муу. Чи харж байна уу, хэдийгээр тэд дээд боловсрол гэгчийг эзэмшиж, олон ном уншсан ч тэдгээр ном, эсвэл ямар ч багш, сурган хүмүүжүүлэгч тэдэнд эрүүл ухаантай байхын тулд хэрхэн үйлдэхийг хэзээ ч зааж өгөөгүй. Номоос олон зүйл сурсныхаа дараа тэд оронд нь өөрсдийгөө хөрөнгө олж авсан, эгэл жирийн хүмүүсээс давуу гэж мэдэрдэг. Хэдийгээр тэдний давуу тал нь сөрөг зүйл биш, төрөлх нөхцөл байдал боловч энэ давуу тал нь нэгэн тодорхой үр дагаварт амархан хүргэдэг—энэ нь тэднийг биеэ тоосон, ихэрхүү болгож, эрүүл ухаанаа алдаж, улайм цайм увайгүй, ичгүүргүй болоход хүргэдэг. Олон ном уншиж, их мэдлэг олж авсан ч тэд “ичгүүр” гэдэг үгийн утгыг ойлгодоггүй. Тиймээс тодорхой боловсрол эзэмшсэнийхээ дараа тэд үүнийгээ хаа сайгүй гайхуулах хөрөнгө болгон ашигладаг бөгөөд Бурханы гэрт байр суурь олж авч, эцсийн шийдвэрийг гаргахын тулд үүнийгээ ашиглахыг хүсдэг. “Би өндөр боловсролтой, юмыг хурдан сурдаг, энэ нь би хэв чанар сайтай гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй, би гүн гүнзгий мэдлэгтэй, ертөнцийг их үзсэн, гүйлгээ ухаантай тул бусдыг удирдах шалгуур хангасан” гэж тэд боддог. Тэдний мэдлэг, давуу тал бол үнэн юм гэсэн далд утга үүнд бий. Энэ бүгд эрүүл ухаангүйн илрэл юм. Эрүүл ухаангүй ийм төрлийн хүнд ёс жудаг байдаг уу? Тэдэнд нэр төр байдаг уу? (Байхгүй.) Ёс жудаг, нэр төргүй байх—энэ нь сайн хүн чанарын илрэл үү, эсвэл жигшүүртэй, өөдгүй хүн чанарынх уу? (Энэ бол жигшүүртэй хүн чанарын илрэл.) Ийм хүмүүс сайн хүн чанаргүй байдаг. Тэдний хамгийн их нандигнадаг зүйл бол боловсрол, нийгмийн байр суурь, хувийн үнэ цэн, зэрэг зиндаа нь юм. Эдгээрийг хөрөнгөө болгосноор тэд туйлын биеэ тоосон, ихэрхүү байдаг бөгөөд эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг. Энэ бол жигшүүртэй хүн чанарын илрэл юм. Энэ асуудал хоёр талыг хамардаг: Нэг нь тэдний хүн чанарт, нөгөө нь тэдний завхарсан зан чанарт хамаарна. Асуудлыг харах тэдний өнцөг болон асуудлыг зохицуулах хандлага, үзэл бодол нь тэдний хүн чанарт хамаардаг. Ийм төрлийн хүн чанар нь тэднийг тодорхой нэг үйлдэл, илрэл, харуулдаг зүйлсийг хөгжүүлэхэд хүргэдэг бөгөөд эдгээр нь завхарсан зан чанарын илэрхийлэл юм.

Жишээ 3: Дуу цөөтэй харагдах

Зарим хүн төрөлхийн яриасаг биш байдаг; багаасаа л тэд их ярих дургүй байдаг. Бусадтай харилцахдаа энгийн, товчхон үгээр ярьдаг бөгөөд өөрсдөд нь олон зүйл тохиолдох үед тэдэнд нэг их олон юм бодогддоггүй, бодсоноо илэрхийлэх хэл яриа ч их байдаггүй. Хэдий тэд өөрсдийгөө илэрхийллээ ч гэсэн, маш энгийнээр илэрхийлдэг. Энэ ямар төрлийн асуудал вэ? (Энэ бол тэдний зан төлөвтэй холбоотой асуудал.) Энэ бол тэдний зан төлөвийн асуудал, төрөлх нөхцөл байдлынх нь нэг хэсэг юм. Тэд угаас дуу цөөтэй зан төлөвтэй. Тэд энгийн хэл яриа ашигладаг, тийм нарийн төвөгтэй бодолтой байдаггүй бөгөөд бусадтай харилцахдаа ярихаас цааргалдаг. Цуглааны үеэр үнэнийг нөхөрлөхөд тэд бусдын ярихыг л зөвхөн сонсдог, бусдыг ярьж дууссаны дараа энгийн хариулт өгч чадвал тэр нь аль хэдийнээ нэлээд сайн хэрэг байдаг. Хэрвээ чи тэднээс “Энэ талаарх чиний ойлголт юу вэ?” гэж асуувал тэд “Миний ойлголт чинийхтэй төстэй” гэж хэлнэ. Хэрвээ чи тэднээс тодорхой хэлэхийг хүсвэл тэд “Би чамтай адилхан бодож байна” гэж хэлнэ, тэгээд тэдэнд өөр хэлэх зүйл байдаггүй. Энэ бол зүгээр л тэдний зан төлөв; хэрвээ чи тэднээс илүү ихийг хэлэхийг хүсвэл тэдэнд хэлэх зүйл байдаггүй. Энэ бол тэдний төрөлх нөхцөл байдлын нэг хэсэг юм. Гаднаа нэг их хэлэх зүйлгүй, ихэвчлэн дуу цөөтэй мэт харагддаг ч далдуур хов жив сонирхох дуртай өөр нэг төрлийн хүн байдаг бөгөөд тэд: “Нөгөө-хэн ах, эсвэл эгч аль хариулгын бүсийнх вэ? Түүнийг Бурханд найман жил итгэсэн гэж би сонссон—тэр ер нь удирдагч байсан уу? Тэр хэдэн настай вэ? Тэр салсан, бас хүүхэдтэй гэдэг нь үнэн үү?” гэх мэт зүйл хэлдэг. Энэ ямар төрлийн илрэл вэ? Өнгөн дээрээ тэд их ярьдаггүй бөгөөд олон нийтийн газар ярих дургүй байдаг. Тэдний хэл яриа тийм ч баялаг биш бөгөөд бусадтай хэвийн харилцах үг хэл дутмаг байдаг. Гэсэн хэдий ч бусад зүйлийн тухайд тэдэнд хэлэх зүйл мундахгүй их байдаг ба үргэлж бусдын талаар шалгаах дуртай байдаг, тухайлбал: “Тэр хүн давхраа хийлгэсэн үү? Арьс нь ямар цагаан юм бэ—гоо сайхны салоноор байнга үйлчлүүлдэг юм уу?” эсвэл “Нөгөө-хэн үргэлж хамгийн сүүлийн үеийн компьютер ашигладаг, хувцас нь бүгд брэндийнх, нэлээд үнэтэйг би харсан. Гэр бүл нь чинээлэг юм уу? Гэр бүл нь ямар бизнес хийдэг юм бэ? Аав нь албан тушаалтан юм уу?” гэх мэт зүйл хэлдэг. Эдгээр илрэл ямар асуудалтай холбоотой вэ? (Эдгээр нь тэдний хүн чанарын асуудалтай холбоотой.) Хов жив сонирхох дуртай байх, хувийн аар саар асуудлын талаар мэдээлэл цуглуулах, бусдын хэрэг явдлын талаар чалчих дуртай байх—эдгээр нь хүний хүн чанартай холбоотой илрэл юм. Эдгээр илрэл сайн уу? (Үгүй.) Эдгээр нь ямар талаараа сайн биш вэ? Эдгээр нь хүн чанарын ямар асуудалтай холбоотой вэ? Тэд хэнийг ч хорлож, тарчлаагаагүй, эсвэл бусдын эрх ашгийг хохироогоогүй байхад яагаад эдгээр илрэлийг муу гэж үздэг вэ? (Тэд үргэлж бусдын хэрэг явдлын талаар мэдэхийг хүсэж, ар хударгаар нь бусдын хэрэгт байнга хошуу дүрдэг. Тэдний хүн чанарын эрүүл ухаанд асуудал байна.) Энэ нь тэдний хүн чанарын эрүүл ухаантай холбоотой. Хэрвээ тэд илэн далангүй, шуудхан: “Хэн-ах аа, та хэдэн настай вэ?” гэж асуувал энэ нь хүн чанарын хэвийн илрэл байх уу? (Тийм.) Ингэж асуух нь ил тод, шударга хэрэг биш үү? Энэ нь зүй зохистой биш гэж үү? (Тийм.) Тэгвэл яагаад зарим хүн холбогдох хүмүүсээс нь шууд асууж, эсвэл шууд хэлдэггүй юм бэ? Яагаад тэд бусдын ар хударгаар далд явуулга хийхэд хүрдэг вэ? Хэрвээ аливаа нэг сэдвийн талаар биечлэн асууж, ярилцаж болох бол түүнийг ил тод хөндөх хэрэгтэй. Яагаад бусдын ар хударгаар нууцхан шивнэлддэг юм бэ? Энэ нь биеэ авч явах, аливааг зохицуулах тодорхой хандлага, арга барилтай холбоотой хэрэг биш үү? Ийм хандлага, арга барил сайн уу? (Үгүй.) Яагаад ийм хандлага, арга барилыг сайн гэж үздэггүй вэ? Юмыг нууцаар лавлан асуух дуртай энэ хүмүүс бусдын хувийн нууцыг ухаж төнхөж, ар хударгаар нь хүмүүсийг шинжих дуртай байдаг уу? (Тийм.) Яагаад тэд ар хударгаар нь хүмүүсийг шинжих дуртай байдаг вэ? Хэрвээ тэдэнд асуулт байгаа бол яагаад шууд асуудаггүй юм бэ? Нүүр тулан асуухад хэцүү байдаг юм уу? Тэдэнд шууд асуух нь амар биш, эсвэл боломжгүй мэт санагддаг тул бусдын ар хударгаар лавлан асуудаг. Ийм учраас л тэд ингэж авирладаг биш үү? (Тийм.) Үнэндээ зарим зүйлийг шууд асууж болно, тухайлбал, хэн нэгнээс: “Та Бурханд хэдэн жил итгэсэн бэ? Та коллежид сурсан уу? Таны боловсролын түвшин ямар вэ? Та хэдэн настай вэ?” гэх мэт асуулт асуух. Эдгээрийг бүгдийг нь нүүр тулан асууж болно. Хэрвээ зарим хүн чамд хэлэхийг хүсэхгүй байвал битгий асуу, мөн ар хударгаар нь ч битгий лавла. Хэрвээ чи тэднийг тодорхой нэг зүйлээ чамтай хуваалцахыг хүснэ гэж бодож байвал, эсвэл та хоёр танил бөгөөд тэд чамд юмаа ярих хэмжээний итгэдэг бол чи тэднээс шууд асууж болно. Яагаад заавал ар хударгаар нь лавлах гэж хаа сайгүй явдаг юм бэ? Ингэх үнэхээр шаардлагатай юу? Энэ нь нэлээд өөдгүй санагдахгүй байна уу? Нөгөө хүн нь өөрсдөд нь хэлэхгүй байх вий гэж айдаг учраас энэ хүмүүс шууд асууж зүрхэлдэггүй. Гэвч тэд эдгээр зүйлийг мэдэж, олж мэдэхийг маш их хүсдэг. Хэрвээ олж мэдэхгүй бол дотор нь давчдах боловч мэдээлэл олж авмагцаа үнэт эрдэнэ олж авсан мэт дотор нь уужирдаг. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Бусдын хувийн хэрэг явдал юм уу хувийн мэдээллийг лавлан асууж, олж авахаас таашаал авдаг—ийм хүмүүс хов жив хөөцөлдөж, бусдыг шүүх хандлагатай байдаг, тийм биз дээ? (Тийм.) Хэрвээ чи нөгөө хүнээ асуултад чинь хариулахыг хүснэ гэж итгэж байвал чи тэднээс асууж, эдгээр зүйлийг шууд олж мэдэж болно. Хэрвээ нөгөө хүнд чиний зарим асуулт дэндсэн, чиний асуух ёстой зүйлээс хэтэрсэн мэт санагдаж, чамд хариулахаас татгалзвал тэр нь байх л хэрэг юм. Хэрвээ тэд чамд хариулахыг хүсэхгүй, эсвэл зарим нэг зүйлийг чамайг мэдээсэй гэж хүсэхгүй байвал ар хударгаар нь ч бас битгий лавла. Хэрвээ чи бусдын мэдээлэл, эсвэл хувийн хэрэг явдлыг мэдэхээр зүтгэсээр байвал, нэгдүгээрт, тэд чамайг хардаж эхэлнэ: “Чи яагаад эдгээр зүйлийг мэдэхийг хүсээд байгаа юм бэ? Яагаад миний ар хударгаар миний талаар олж мэдэхийг оролдоод байгаа юм бэ? Чи намайг хянах, тарчлаах, эсвэл худалдах гээд байгаа юм уу?” Энэ бол нэг тал нь. Өөр нэг зүйл гэвэл, чамд бусдын талаар мэдэх ямар шаардлага байна вэ? Чамд тэдний талаар мэдэх ямар эрх байгаа юм бэ? Чи хүн бүрийн талаар мэдээлэл цуглуулахыг хүсдэг юм уу? Чи бүх зүйлийг мэдэх ёстой юм уу—чи мэдээлэл цуглуулах чиглэлээр мэргэшсэн юм уу? Энэ чиний ажил юм уу? Бурханы гэр хэнд ч ийм даалгавар өгөөгүй. Хэрвээ чи байнга бусдын хувийн хэрэг явдлыг лавлан асууж, чамайг мэдээсэй гэж хүсдэггүй зүйлсийг нь лавлаад байвал чи хүмүүст маш ядаргаатай санагддаг болно. Бусдад ядаргаатай санагддаг хүний хүн чанар ямар байх вэ? Хамгийн наад зах нь, энэ хүн ичгүүргүй. Шүтлэггүй хүмүүс ийм хүнийг юу гэж нэрлэдэг вэ? Увайгүй өөдгүй амьтан. Тэдний хүн чанар өөдгүй, тэдэнд нэр төр байдаггүй, тэд бүх зүйлийг лавлан асуухыг хүсэж, биеэ зүй зохисгүй авч явдаг. Тэд ийм байдаг биш үү? (Тийм.) Ийм төрлийн хүний хүн чанар сайн байдаг уу, эсвэл муу байдаг уу? (Тэдний хүн чанар муу байдаг.) Тэдний хүн чанар хамгийн наад зах нь сайн биш байдаг. Энэ бол сайн хүн чанаргүй гэдэг ангилалд багтдаг нэг илрэл юм—биеэ зүй зохисгүй авч явж, үргэлж далд явуулга хийх. Өнгөн дээрээ тэд чамд эелдэг, хүндэтгэлтэй, боловсон хандаж, биеэ авч явахдаа хүмүүжилтэй, зүй зохистой мэт харагддаг. Гэвч тэд чиний нас, гэр бүлийн гарал үүсэл болон бусад талын талаар ил тод хэлэлцэж, чамаас шууд асуухын оронд ар хударгаар чинь далд явуулга хийж, асууж лавладаг. Бусадтай харилцаж, ярилцахдаа тэд илэн далангүй, шуудхан байдаггүй; оронд нь хүмүүсийн ар хударгаар үргэлж далд явуулга хийж, гэрэлд гаргаж боломгүй зүйлс хийдэг. Тэд байнга бусдын хувийн хэрэг явдал болон бусад хүн юу бодож байгааг эргэцүүлж, үргэлж тийм зүйлсэд санаагаа чилээдэг. Ийм төрлийн хүний хүн чанар сайн биш бөгөөд ямар ч бүлэгт ийм хүмүүст хүн бүр дургүй байдаг. Хүмүүс чамайг хувийн зүйлсийг нь мэдээсэй гэж хүсдэггүй, эсвэл чамаас ямар нэг зүйл нуудагтаа биш; харин чиний хүн чанар, биеэ авч явах, аливааг зохицуулах арга барил чинь бусдын дургүйг хүргэдэг. Хүмүүс чамд дургүй байдгийн шалтгаан нь чиний биеэ авч явах, аливааг зохицуулах арга барил бага зэрэг олиггүй; чиний ашигладаг арга мэх зүй зохистой, ил тод байхын оронд өөдгүй, жигшүүртэй байдаг. Зарим хүн бусадтай нүүр тулан харилцахдаа ямар ч асуудалгүй мэт харагддаг ч ар хударгаар нь үргэлж нууцхан зүйлс хийдэг. Бусдыг холдох үед тэд хэнтэй чатлаж, юуны талаар ярилцаж, өдрийн тэмдэглэлдээ юу бичиж, ямар ойлголттой байгааг нь харахаар компьютерыг нь хурдан нээдэг. Заримдаа хэн нэгний компьютер нууц үгтэй байвал тэд: “Чи компьютерынхоо нууц үгийг сольсон уу? Би сая өөрийнхийгөө 1234567 болгож сольсон, магадгүй чи ч бас өөрийнхийгөө солих хэрэгтэй байх” гэж хэлэн аргалж мэдэхийг оролддог. Ингэж хэлэхийн зорилго юу вэ? “Би чамд нууц үгээ хэлж байна—чи ч бас надад өөрийнхийгөө хэлэх хэрэгтэй, тэгвэл надад чиний компьютерыг шалгах боломж гарна”. Зарим хүн бүр бусдыг эзгүй үед цүнх, эд зүйлийг нь ухаж төнхөж зүрхэлдэг. Жишээлбэл, хэрвээ тэд хэн нэгнийг шинэ чихэвч зүүсэн байхыг хараад дууны чанар нь ямар байгааг мэдэхийг хүсвэл, тухайн хүнийг эзгүй үед чихэвчийг нь авч сонсохоор зүрхэлж магадгүй. Хэрвээ чи тэр хүний чихэвчийг зээлэхийг ил тод гуйж, тэр зөвшөөрвөл чи бүрэн эрхтэйгээр сонсож үзэж болно. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол чи сонсож үзэх ёсгүй. Энэ нь үүнийг зохицуулах зүй зохистой арга биш гэж үү? Бусад нь зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай, чи ар хударгаар нь биш, харин тэдний нүдэн дээр ил тод зохицуулах ёстой. Ийм төрлийн хүн зүгээр л ингэж чаддаггүй—тэд үргэлж далд явуулга хийдэг. Ямар хэмжээнд хүртэл вэ? Чамайг холдонгуут тэд тэр даруй чиний эд зүйлсийг ухаж, сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэлдээ юу бичсэнийг чинь шалгаж, ямар нэг зүйл орхигдуулахаас айн хурдан хуулж авдаг. Өнгөн дээрээ тэд үнэнийг хүсэмжилдэг мэт харагддаг ч хөшигний ар дахь үйлдэл нь жигшүүртэй байдаг. Тэд чамайг шинэ компьютер худалдаж авахыг харах үедээ атаархдаг. Гаднаа тэд шинэ компьютерыг чинь гоё, хурдан байна гэж хэлдэг ч дотроо “Хурдан гэнэ ээ? Хэзээ нэгэн цагт эвдрээсэй!” гэж боддог. Нэг өдөр чи шинэ компьютероо сайн ажиллахгүй, удаан байна гэж дурдахад тэд нууцхан баярлаж: “Шинэ компьютер чинь эвдэрсэн бол хохь чинь! Би бүр ашиглаж ч үзээгүй байхад, чи ч бас ашиглаж чадахгүй байх нь дээр!” гэж боддог. Тэдний оюун ухаан гэрэлд гаргаж боломгүй өөдгүй, жигшүүртэй бодлоор дүүрэн байдаг. Зарим хүн хэн нэгэнд сайхан хувцас байхыг хараад өөрсдөө ч бас өмсөж үзэхийг хүсдэг. Гэвч тэд шууд асуухын оронд тэр хүнийг эзгүй үед нууцаар өмсөх боломжийг хүлээх л хэрэгтэй болдог. Тэд толинд өөрсдийгөө харж, гоё харагдаж байна гэж боддог ч нөгөө хүнийхээ буцаж ирж яваа хөлийн чимээг сонсмогцоо хурдан тайлж, байранд нь буцааж тавьдаг. Хэдийгээр ийм төрлийн хүний далд явуулга болон аливааг зохицуулах арга барил нь завхарсан зан чанартай холбоогүй, эсвэл завхарсан зан чанар шиг ноцтой биш байж болох ч тэдний биеэ авч явах, аливааг зохицуулах хандлага болон хүмүүстэй харьцах арга барил нь нэлээд ой гутам, жигшмээр байдаг бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд бусдын хэвийн амьдралд нөлөөлдөг. Тиймээс ийм төрлийн хүний хүн чанарт ноцтой асуудал байна гэж хэлж болно. Хэр ноцтой вэ? Тэд биеэ авч явахдаа зүй зохисгүй, хөшигний ард олон далд явуулга хийдэг, асуудлыг зохицуулах арга барил нь олиггүй, жигшүүртэй байдаг. Тэд үргэлж нууцлаг байдаг; тэд хэзээ ч аливааг ил тод хийдэггүй, үргэлж хүмүүсийн ар хударгаар хийдэг. Бусдыг эзгүй үед, анхаарахгүй байх үед, эсвэл хийж байгаа зүйлийг нь хэн ч харж, олж илрүүлж чадахгүй үед тэд сэмхэн үйлдэл хийдэг. Ийм төрлийн хүний хүн чанар сайн биш. Тэд үргэлж харанхуй буланд, харанхуй уур амьсгалд нуугдан амьдарч, гэрэлтэй, эсвэл бусад хүнтэй нүүр тулж чаддаггүй. Тэдний хүн чанар өөдгүй, жигшүүртэй. Тэдний өөдгүй хүн чанарын эдгээр илрэл нь зөн совингийнх уу? (Үгүй.) Тэд бусдын нүдэн дээр аливааг хийхээс ичдэг; тэд ар хударгаар нь хийхийг илүүд үздэг бөгөөд бусдын ар хударгаар үйлдэх үедээ ямар ч биеэ барих байдал харуулдаггүй. Энэ нь тэдний зан төлөвтэй ямар нэгэн холбоотой юу? (Үгүй.) Хэрвээ чи эдгээр далд явуулга, эсвэл хүн чанартаа тэдний харуулж, амьдран харуулдаг зүйлс нь завхарсан зан чанарын тодорхой нэг талтай холбоотой гэж хэлбэл энэ нь үнэн зөв биш байх болно. Гэвч тэдний далд явуулга тасардаггүй. Өнгөн дээрээ тэд ямар ч ноцтой алдаа гаргаагүй мэт санагддаг, чуулганаас тэдэнд үүрэг даалгахад ихэнхдээ тэд бүх сэтгэлээ зориулж, дуулгавартай байдаг; гаднаа тэд бүр нэлээд зүй зохистой мэт харагддаг. Гэвч хөшигний ард байдал өөр байдаг—яг л хулгана шиг, хэн ч харахгүй байхыг мэдүүтээ тэд далд явуулга хийж, элдэв зүйл сэдэж эхэлдэг. Энэ хүмүүс яг л хулгана шиг биш гэж үү? Бодоод үз дээ—хэрвээ тэдний хүн чанар, бусадтай харилцаж, аливааг зохицуулах арга барил нь ийм бол, хэрвээ тэдний хүн чанарын ёс суртахууны зан араншин ийм төрлийн бөгөөд тэдэнд ийм төрлийн хүн чанар-мөн чанар байдаг бол тэд Бурханд болон үнэнд хэрхэн ханддаг вэ? Тэд Бурханд болон үнэнд хүмүүст ханддаг шигээ ханддаг уу? (Тийм.) Тэд бас хөшигний цаана явуулга хийдэг, тийм биз дээ? Тэд удирдагч, ажилчдын хяналтаас зайлсхийхийн тулд боломжтой бүх аргыг туршиж үздэг бөгөөд тэдний нүдэн дээр нэг өөр, ар хударгаар нь бас нэг өөр авирладаг. Тэд Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй, зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг ч хүлээн авдаггүй. Бурханы үг юу ч гэж хэлсэн хамаагүй, тэд өөрсдийнхөөрөө хандаж, зарим нэг далд явуулга хийн, зарим зүйлийг нүд хуурч хийдэг тул гаднаас нь хэн ч ямар ч асуудал, буруу үйлийг олж хардаггүй. Гаднаа тэд ямар ч буруу зүйл хийдэггүй мэт, үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагддаг ч хөшигний ард тэд аль хэдийнээ далд явуулгаа хийсэн байдаг, буруу үйл нь хэнд ч мэдэгдэхгүйгээр нууцаар аль хэдийнээ үйлдэгдсэн байдаг. Тэд Бурханы шинжилтэд итгэдэггүй, хүлээн авдаггүй, тиймээс тэд үнэнийг хүлээн авдаггүй. Энэ нь юутай холбоотой вэ? Энэ нь завхарсан зан чанартай холбоотой. Тэд Бурхан, үнэн болон үүрэгтээ ийм хүн чанар, мөн бусадтай харилцаж, аливааг зохицуулах ийм арга барилаар хандах үед тэдний харуулдаг хүн чанарын тодорхой илрэлүүд нь завхарсан зан чанартай холбоотой. Эдгээр завхарсан зан чанарт юу багтдаг вэ? Хамгийн наад зах нь, ов мэхтэй байдал багтдаг. Хэрвээ тэдний үйлдэл бүр ч нууцлаг, мэхлэмтгий байвал энэ нь юутай холбоотой вэ? (Энэ нь хорон муу байдал руу даамжирдаг.) Энэ нь тэдний завхарсан зан чанар дахь ов мэхтэй байдал болон хорон муу байдалтай холбоотой. Түүнчлэн, зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үнэн болон Бурханы шинжилтийн талаар үргэлж эргэлзээ тээдэг. Энэ нь тэдний дотор гүн гүнзгий суусан байдаг. “Хөшигний ард миний юу хийдгийг хэн ч мэдэхгүй. Би Бурханыг хаана ч хараагүй, тиймээс Бурхан ч бас гарцаагүй мэдэхгүй—би л мэднэ” гэж тэд боддог. Энэ нь бас завхарсан зан чанартай хамаатай хэрэг биш үү? Энэ нь завхарсан зан чанарын аль талтай холбоотой вэ? (Энэ нь гөжүүд байдал уу?) Тэдний дотор гөжүүд зан чанар үнэхээр байдаг. Тэгвэл эдгээр бодлын мөн чанар нь үнэнд зэвүүцэх зэвүүцэл мөн үү? (Тийм.) Үнэнд хандах тэдний хандлага бол эсэргүүцэл, сөрөлт юм. Тэд гөжүүд байхаас гадна үнэнд онцгойлон зэвүүцдэг нь үүнийг ноцтой асуудал болгодог. Энэ нь завхарсан зан чанартай холбоотой цагт ердөө муу хүн чанартай байхаас илүү ноцтой болдог. Энэ нь Бурханд тэрслэх тэрслэл, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон үнэнийг сөрөх мөн чанартай холбоотой. Энэ нь Бурханд болон үнэнд хандах хүний хандлагатай холбоотой. Нэгэнт завхарсан зан чанартай холбоотой бол үнэн-зарчимтай хамаатай бөгөөд завхарсан зан чанарыг үнэнээр шийдвэрлэхийг хэрэгтэй.

Жишээ 4: Гадаад төрхөндөө анхаарах

Зарим хүн төрөлхийн өндөр, гоолиг бие галбиртай байдаг, түүнчлэн бусдад аятайхан санагддаг тэгш хэмтэй, цэвэрхэн, ялдам царай зүстэй байдаг. Тэд юу ч өмссөн бай, хүмүүс тэднийг биширч: “Тэд үнэхээр явдаг сэтгүүлийн сурталчилгаа шиг л байна—ямар царайлаг, ямар үзэсгэлэнтэй, ямар гайхалтай юм бэ!” гэж хэлдэг. Энэ нь тэдний төрөлх нөхцөл байдал, хүн чанарт багтах уу, эсвэл завхарсан зан чанарт багтах уу? (Энэ бол тэдний төрөлх гадаад төрх.) Тэд сайхан гадаад төрхтэй төрсөн. Тэд төрөлхийн дур булаам, сайхан бие галбиртай учраас багаас нь л томчууд нь тэднийг магтаж, ангийнхан нь тэдэнд атаархаж, эцэг эх нь тэднийг онцгойлон эрхлүүлдэг байв. Өдөр бүр эцэг эх нь тэднийг гоёж гооддог байсан, гурав юм уу таван нас хүрэхээс нь өмнө эцэг эх нь тэднийг нэг өдөр бяцхан охин шиг, маргааш нь бяцхан хүү шиг хувцасладаг байв. Товчхондоо, тэд хайртай бяцхан тоглоом шиг л хайрлагддаг байсан. Тэд өсөж том болохын хэрээр сайхан харагдах онцгой дуртай болдог. Орчин үеийн, хангалуун амьдралын орчинд өссөн тэд гоёж гоодох дадал зуршилтай болдог. Ялангуяа загварын янз бүрийн ойлголттой болсныхоо дараа тэд өнгө, загвар, хэв маягийг тохируулах дуртай болж эхэлдэг; тэд онцгой мэдрэмжтэй хувцаслаж, хээнцэр байр байдлыг цацруулдаг. Энгийн футболк, жийнсэн өмд хүртэл тэдэнд өөр харагддаг бөгөөд өнгө дагуу гуталтай хослуулах үед тэдний хэв маяг бүр ч гайхалтай болдог—тэд үнэхээр сэтгэл татам, туйлын царайлаг байдаг. Тэднийг харах төдийд л нүд баясдаг. Олон нийтийн газар юм уу гудамжинд гарч ирэх бүрд нь тэднийг гарцаагүй олон хүн эргэж хардаг. Тэд сайхан гадаад төрхтэй төрсөн, ийм төрөлх нөхцөл байдалтай, мөн хэрхэн сайхан хувцаслахаа мэддэг, яаж ч гоёсон онцгой хээнцэр байдлыг цацруулдаг учраас ижил хүйстэн болон эсрэг хүйстнийх нь аль аль нь тэдэнтэй харилцаж, нийлэх онцгой дуртай байдаг. Хүмүүс тэдэнтэй ойр сууж, ярилцаж, хөөрөлдөхийг, мөн тэдэнтэй ойр дотно харилцахыг эрмэлздэг, ингэснээр тэдний гоо үзэсгэлэн өөрсдөд нь таашаал авчирдаг. Энэ тэдний буруу юу? (Үгүй.) Тэдний таатай төрөлх нөхцөл байдлаас болж хүмүүс тэдэнд байж болох аливаа асуудал, өө сэв, дутагдалд үргэлж хүлцэнгүй байдаг. Тиймээс хаа ч очсон тэднийг онцгой сайнаар хүлээж авдаг, бас тэд алдартай байдаг. Тэд таагүй зүйл хэлсэн ч гэсэн, бусдад үүнийг сонсох тааламжтай санагддаг. Тэд уурлаж, эсвэл муухай аашлах үед хүмүүс тоодоггүй, эсвэл эмзэглэдэггүй—бүр тэднээс ирж буй шагнал мэтээр мэдэрдэг. Эдгээр туршлага хуримтлагдахын хэрээр төрөлх нөхцөл байдал нь тэдэнд давуу байдлын мэдрэмж төрүүлдэг. “Царайлаг, хээнцэр байр байдалтай, сайхан хувцасладаг байх нь намайг хаа ч явсан алдартай байх боломжийг олгодог—энэ бол гайхалтай! Энэ нийгэм, энэ хүн төрөлхтөн үүнийг үнэхээр үнэлдэг. Эцэг эхээс минь заяасан энэ төрөлх нөхцөл байдал миний хөрөнгө бололтой. Ажил олох нь илүү амархан, шалгалтын үеэр хэн нэгний хуудаснаас хуулахыг хүсвэл зүгээр л тэр хүн рүү харахад л тэр надад хуудсаа санал болгоно” гэж тэд бодож эхэлдэг. Эсрэг хүйстний олон хүн тэднийг эргүүлдэг, бас ижил хүйстнүүдийнх нь дунд ч тэдэнд сайн хандаж, гоо үзэсгэлэн, сайхан гадаад төрхийг нь байнга магтдаг хүн олон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь тэднийг энэ давуу талдаа улам бүр дурлахад хүргэдэг. Энэ давуу тал нь тэдэнд олон тав тух, ашиг тус, өчнөөн давуу эрх авчирч, олон зүйлийг эдлэх боломжийг олгодог. Тиймээс ийм орчинд тэд өөрсдөдөө тодорхой шаардлага тавьдаг. Тэд нүүрээ будахгүйгээр гэрээсээ гарахгүй бөгөөд ганц батга гарсан ч хүнд харагдахаас зүрхшээдэг. Тэд хоолны дэглэмдээ болгоомжтой хандаж, халуун ногоотой хоол, шар буурцгийн сүмс зэргээс зайлсхийж, дотроо: “Энэ батга хэзээ арилах бол? Би үүнийг шахаж болохгүй—сорви үлдэх вий гэхээс айж байна. Гэхдээ шахахгүй бол нэгэн цагт намайг биширдэг байсан эсрэг хүйстнүүд маань үүнийг хараад намайг цаашид дур булаам биш, мөрөөдлийнх нь хүн биш болсон гэж бодох болов уу? Тэд надад хайхрамжгүй хандаж эхлэх болов уу? Би яах ёстой вэ? Батга арилах хүртэл гадагшаа гарахгүй хүлээх л хэрэгтэй байх. Би хүмүүст өөрийгөө ийм байдалтай харуулж яавч болохгүй; энэ нь тэдний оюун санаан дахь миний төгс дүр төрхийг сүйтгэх болно” гэж санаа зовдог. Зарим хүн хувцасныхаа өнгө, таарамж, хэв маягийг төгс тохируулах ёстой болдог. Гадагш гарахынхаа өмнө тэд толинд өөрсдийгөө бүх өнцгөөс нь шалгах ёстой, зарим нь нарны гэрэлд юм уу хиймэл гэрэлтүүлэгт төгс харагдаж байгаа эсэхээ шалгахын тулд сэлфи хийж, арьс, царай зүс, үс засалт, хувцаслалт, байр байдал зэрэг нь нүдэнд аятайхан харагдаж, бусдын хайрыг татаж байгаа эсэхийг баталгаажуулсныхаа дараа л сая нэг гадагш гарахад бэлэн боллоо гэж мэдэрдэг. Үүрэг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч тэд энэ амьдралын хэв маягаа хадгалсаар байдаг. Хэрвээ онцгой нөхцөл байдлын улмаас тэр өдөр усанд орж чадаагүй байхад нь эсрэг хүйстэн нь дөхөж ирвэл тэд хурдан зайлсхийдэг. Усанд ороогүй бол хүнд харагдах аргагүй гэж тэд мэдэрдэг. Тэд гадаад төрх, байр байдалдаа маш их шаардлага тавьдаг тул энэ нь өдөр тутмын амьдралд нь нөлөөлдөг. Хэрвээ тэд усанд орж чадахгүй газар очвол шаналж, маш их зовж, сайн идэж, унтаж чаддаггүй. “Усанд орж чадахгүй бол би яах вэ? Би усанд орохгүйгээр гурваас дээш хонож үзээгүй. Хэрвээ надаас эвгүй үнэр үнэртэж эхэлбэл хүмүүс намайг дорд үзэх болов уу? Миний дүр төрх төгс байхаа болихгүй гэж үү? Би бусдын мөрөөдлийн хүн байхаа болихгүй гэж үү? Би яах ёстой вэ?” гэж тэд боддог. Хэрвээ тэд амьдрах нөхцөл муутай, хоол хүнс нь хангалттай тэжээллэг биш, эсвэл тэнцвэртэй биш газар очвол: “Энэ нь миний арьсанд нөлөөлөх болов уу? Миний арьс барзайж, хөгшрөх болов уу? Би үрчлээтэй болох болов уу? Би энэ газар үлдэж чадахгүй—би эндээс явах хэрэгтэй!” гэж санаа зовж эхэлдэг. Төрөлх нөхцөл байдлынх нь авчирсан давуу байдлын мэдрэмж нь тэдний амьдралыг онцгой төвөгтэй болгож, туйлын ядаргаатай, баригдмал байдлаар амьдрахад хүргэдэг. Тэд өөрсдийнх нь талаарх бусдын үзэл бодолд, ялангуяа хувцаслалт, харагдах байдал, биеэ авч явах байдлыг нь бусад хүн хэрхэн үнэлж байгаад туйлын их санаа зовж, бусад хүн өөрсдийг нь хэрхэн хүлээж авч байгаад маш их анхаардаг—бүр ямар хэмжээнд хүртэл вэ? Хэвийн амьдрал, ажил болон үүрэг гүйцэтгэлд нь нөлөөлөх хэмжээнд хүртэл. Гадаад төрхөөс нь үүдэлтэй давуу байдлын мэдрэмж нь тэднийг маш өнгөцхөн, гадаад төрхөндөө маш их анхаардаг, бусад хүн өөрсдийг нь хэрхэн хүлээж авч байгаад маш их анхаардаг болгосон. Энэ ямар төрлийн асуудал вэ? Эдгээр илрэл бүгд өдөр тутмын амьдралын асуудлыг зохицуулах зөв хандлага мөн үү? (Үгүй.) Эдгээр нь өдөр тутмын амьдралынхаа явцад тэдний хөгжүүлсэн гажууд үзэл бодол мөн үү? (Тийм.) Тэгвэл эдгээр илрэл юутай холбоотой вэ? (Тэдний хүн чанартай холбоотой.) Энэ нь тэдний хүн чанарын аль талтай холбоотой вэ? Тэдний биеэ авч явах байдалд ямар асуудал байна вэ? Энэ нь өнгөц байдал уу? (Тийм.) Өнгөц байдал бол тэдний хүн чанар дахь нэг асуудал юм. Өөр юу байна? Нэрэлхүү зан, бусад хүн өөрсдийг нь хэрхэн хүлээж авч байгаад санаа зовох, бусдын нүдэнд хамгийн төгс хүн байх хүсэл, мөн онцгой хэврэг байдал болон хатуу бэрхийг тэсвэрлэх чадваргүй байдал. Түүнчлэн аминч байдал бас бий. Дүр төрхөө хадгалахын тулд тэд хүн бүрээр тойлуулж, өөрсдөдөө үйлчлүүлдэг атлаа өөрсдөө өчүүхэн төдий ч хатуу бэрхийг тэсвэрлэхээс татгалздаг. Төрөлх гадаад төрхөөс нь үүдэлтэй давуу байдлын мэдрэмж нь тэднийг хүн бүр өөрсдийг нь тойрон эргэлдээсэй гэж хүсэхэд хүргэдэг. Тэдний өдөр тутмын амьдралын гол анхаарал болон хүрэхээр зорьдог зорилго нь гадаад төрхөө хадгалах явдал юм. Жишээлбэл, нэг удаа зураг авхуулж байх үед хэн нэгэн тэднийг инээмсэглэхэд шүдэнд нь шанцай наалдсаныг анзаарав. Тэр мөчөөс эхлэн тэд навчит ногоо идэхээ больдог. Хэдийгээр өөр сонголтгүй, идэхээс өөр аргагүй байсан ч тэд идсэнийхээ дараа тэр даруй амаа зайлж, бусадтай уулзахаар гадагш гарахаар зүрхлэхээсээ өмнө шүдэнд нь юу ч наалдаагүй байгаа эсэхийг толинд заавал шалгах ёстой болдог. Энэ нь тэдний хүн чанар дахь асуудал мөн үү? (Тийм.) Өдөр тутмын амьдрал дахь эдгээр нийтлэг асуудал нь хүн чанарын хүрээнд багтдаг бөгөөд завхарсан зан чанарын түвшинд хүртлээ даамжраагүй байдаг. Тэдний зохицуулдаг асуудлууд нь зөвхөн хүний амьдралын талуудтай холбоотой байдаг—тэд бие махбодын гадаад төрх болон дотоод шаардлагадаа анхаарах замаар гоо үзэсгэлэнгээ болон бусдаас ирэх өндөр түвшний анхаарлыг хадгалахыг хичээдэг. Тэд юу ч хийсэн бай—идэх, хувцаслах, эсвэл хатуу бэрхийг туулах, төлөөс төлөх аль нь ч бай—эдгээр асуудлыг зохицуулахдаа тэдний үзэл бодол, хандлага нь бүхэлдээ гадаад дүр төрхөө хадгалахад чиглэгддэг, ингэснээр тэд үргэлж нүдэнд аятайхан харагдаж, бусдад сайн сэтгэгдэл төрүүлж, өндөр түвшний анхаарлыг татдаг. Энэ нь тэдний хүн чанартай холбоотой юу? (Тийм.) Эдгээр илрэл бүгд тэдний хүн чанартай холбоотой—эдгээр нь тэдний хүн чанар хэтэрхий өнгөц болохыг харуулдаг.

Жишээ 5: Эсрэг хүйстнээ татах гэж зориуд оролдох нь

Эсрэг хүйстнийх нь хүмүүс байх үед илүү сэтгэл татам харагдахын тулд илүү онцгой хувцаслаж, нүүрээ будан, хамаг байдгаараа гайхуулахыг хичээдэг өөр нэг төрлийн хүн бий. Жишээлбэл, маш сайн таньдаг ах эгч нартайгаа хамт байх үедээ тэдний зан авир, гадаад төрх хэвийн л байдаг боловч өөрсөдтэй нь үе тэнгийн эсрэг хүйстэн гарч ирмэгц тэд дотроо маш их догдолж, онцгой хувцаслаж, харагдах ёстой мэт санадаг. Зарим эмэгтэй уруулаа илүү тод харагдуулахын тулд тэр даруй уруулын будаг түрхэж, хөмсгөө тодруулж, цаг гарвал хацар өнгөлөгч тавьдаг. Энгийн үед тэд үсээ боодог ч, өөрт нь таалагддаг эсвэл сэтгэл татам санагдсан эсрэг хүйстэнтэй тааралдах үедээ үсээ мөрөө хүртэл сул тавин дүр төрхөө янзалдаг. Харин зарим эрэгтэй үсээ илүү гялалзсан болгож, Солонгос, Хонконг, эсвэл Барууны хэв маягаар засуулж, сахал үсээ янзалж, нүдний шил зүүж, илүү сайхан хувцас өмсөж, боломжтой бол сүрчиг түрхдэг, энэ бүхэн нь эсрэг хүйстнээ татахын тулд юм. Эсрэг хүйстэнтэйгээ ярилцахдаа тэд соёлч боловсон, хээнцэр дэгжин, цэцэн цэлмэг, хошин шогийн мэдрэмжтэй гэдгээ харуулахын тулд гайхуулж байнга л уран цэцэн үг хэллэг хавчуулдаг. Энэ бүх үйлдлийнх нь цаадах санаа зорилго маш зориудынх байдаг—тэд зөвхөн эсрэг хүйстнээ татахын тулд л үүнийг хийдэг. Зарим хүн өөрт нь таалагддаг, эсвэл үе тэнгийн эсрэг хүйстэнтэйгээ хамт байхдаа бүр ч цоглог болж, илүү их ярьж, өөрийгөө илүү сайн илэрхийлж, нүд нь улам гялалзаж, гөлөрсөн, цоггүй байхаа больж, нүүрний хувирал нь ч онцгой баялаг болдог. Энэ юу болж байна вэ? Яагаад тэд эсрэг хүйстнээ харахдаа онцгой хиймэл, худлаа харагддаг вэ? Эсрэг хүйстнүүд анх уулзахдаа ихэвчлэн бага зэрэг биеэ барьдаг боловч хэд хэд уулзсаны дараа илүү сайн танилцаж, илүү байгаагаараа биеэ авч явдаг. Гэвч зарим хүн эсрэг хүйстнээ харах бүрдээ онцгой цоглог болж, хөөрөлд автдаг. Энэ ямар асуудал вэ? (Энэ нь уруу таталттай холбоотой бөгөөд завхарсан зан чанарын түвшинд хүрдэг.) Энэ ямар төрлийн завхарсан зан чанар вэ? (Хорон муу байдал.) Тэдний хүн чанарт асуудал байхгүй гэж үү? (Байгаа.) Нарийн яривал, энэ бол ийм хүмүүсийн хүн чанарын асуудал юм. Тэдний хүн чанарын ямар тал нь энд асуудалтай байна вэ? Энэ бол эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааны асуудал юм. Шүтлэггүй хүмүүс үүнийг юу гэж тодорхойлдог вэ? Тэд үүнийг хүн хоорондын биеэ авч явах байдлын асуудал гэж нэрлэдэг, тийм биз дээ? (Тийм.) Хэрвээ энэ нь завхарсан зан чанартай холбоотой бол үүнийг үндсэндээ хорон муу байдал гэж дүгнэж болно; харин илүү оновчтой хэлбэл, энэ нь хүний хүн чанартай холбоотой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын биеэ авч явах байдлын асуудал юм. Эсрэг хүйстэнтэйгээ нүүр тулах үедээ зарим хүн онцгой цоглог, онцгой эерэг, санаачилгатай болдог. Эдгээр “онцгой байдлын” харуулдаг зүйл нь хүний хүн чанартай холбоотой хүн хоорондын биеэ авч явах байдлын асуудал юм. Энэ хүн хоорондын биеэ авч явах байдал хэвийн үү, эсвэл хэвийн бус уу? (Хэвийн бус.) Тэгвэл үүнийг хорон муу гэж тодорхойлж болох уу? Үүнийг хорон муу гэж хэлэх нь тохиромжтой юу? Үүнийг бага зэрэг олиггүй гэж хэлж болох уу? (Тийм.) Ийм хүмүүс бага зэрэг олиггүй байдаг. Өөрт нь таалагддаг эсрэг хүйстэн хаана байна, тэд тэр хүний бүлэг рүү очиж, хажууд нь суухаар зүтгэж, биеэрээ шүргэлцэж, нүдээрээ сээтэн хаядаг. Энэ нь тэдний зан араншны асуудлыг харуулдаг—тэд дураараа, ёс зүйгүй, олиггүй байдаг. Хэрвээ хүн өнгөцхөн бол ижил хүйстэн, эсвэл эсрэг хүйстнийхээ хажууд байхаас үл хамааран тэдний илрэл адилхан байх ёстой—тэд зүгээр л сайхан харагдахыг, бусдад таалагдаж, бишрүүлж, үнэлүүлэхийг хүсдэг. Энэ бол тэдний хүн чанар дахь өнгөцхөн байдлын асуудал юм. Гэвч хэрвээ тэдний санаа зорилго нь эсрэг хүйстнээ татаж, тэдний хоргоох явдал бол энэ нь эсрэг хүйстэнтэйгээ харилцах тэдний хүн хоорондын биеэ авч явах байдлын асуудал болдог. Хэрвээ хүн хэтэрхий өнгөцхөн байж, тэр нь хэвийн амьдралд нь нөлөөлдөг бол энэ нь ердөө л тэдний хүн чанарын нэг тал дахь дутагдал юм уу асуудал юм. Гэвч хэрвээ хэн нэгэн тачаангуй, дур булаам харагдаж, хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор эсрэг хүйстнээ татахын тулд тусгайлан хувцасладаг бол энэ нь хорон муу, олиггүй бөгөөд хүн хоорондын биеэ авч явах байдал муу байгааг илтгэж байна. Зарим хүн олон хүн байх тусам бүр ч олиггүй болж, үргэлж эсрэг хүйстэнтэйгээ харилцахыг эрмэлзэж, тэдний өмнө гайхуулдаг. Шүтлэггүй хүмүүсийн дунд юу моодонд орж байна, тэд тэгж хувцаслана. Ялангуяа цуглаанд оролцох эсвэл камерын өмнө гарах үед эсрэг хүйстэн олон байх тусам тэд улам их гангалахыг хүсдэг. Зарим эмэгтэй мөрөө ил гаргасан цээживч өмсөж, үсээ сул тавьж, тод уруулын будаг түрхэж, хацар өнгөлөгч тавьдаг. Зарим нь бүр хамраа сүүдэрлэж, нүдээ будаж, янз бүрийн гоёл чимэглэл зүүдэг. Тэд эсрэг хүйстнээ татах ямар л арга байна, тэр бүхнээр хувцасладаг. Энэ нь өнгөцхөн байхаас илүү ноцтой юм. Хэрвээ өнгөцхөн байдал нь хүний хүн чанарын нэг тал дахь дутагдал юм уу өө сэв бөгөөд жижиг асуудал юм бол, эсрэг хүйстний харилцаан дахь хорон муу, олиггүй тал нь том асуудал юм. Өнгөцхөн хүн заавал садар самуун үйлд оролцох албагүй ч, хорон муу бөгөөд олиггүй хүмүүсийн ерэн хувиас илүү нь садар самуун үйлд орооцолдох магадлалтай байдаг. Би яагаад тэгж хэлж байна вэ? Хэрвээ хүн эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаандаа маш их ач холбогдол өгдөг, ялангуяа эсрэг хүйстнийхээ өмнө гайхуулж, өөрийгөө харуулах дуртай бол ийм хүн эсрэг хүйстнээ өөртөө дурлуулах маш өндөр магадлалтай. Эсрэг хүйстнээ өөртөө дурлуулахын зорилго нь юу вэ? Зорилго нь зохисгүй харилцаа үүсгэх юм. Хэрвээ тэд эсрэг хүйстнээ дураараа уруу татаж чаддаг бол энэ нь тэд эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд маш хөнгөмсөг ханддагийг илтгэж байна биш үү? (Тийм.) Ийм хүмүүст нэр төр гэж байдаггүй; тэд бусадтай дураараа сээтгэнэж, бүр санаачилга гарган өддөг. Тэд олон хүнтэй сээтгэнэх тусмаа улам баярладаг бөгөөд өөрт нь таалагдаж л байвал хэнээс ч татгалздаггүй. Энэ ямар төрлийн хүн бэ? Тэдэнд ямар завхарсан зан чанар байгааг түр хойш тавья, ийм төрлийн хүн чанар сайн уу? (Үгүй.) Тэдний хүн чанарын бусад талд ямар ч давуу тал, эсвэл дутагдал байсан хамаагүй, хэрвээ тэд эсрэг хүйстэнтэйгээ харилцах хүн хоорондын биеэ авч явах байдлын хувьд онцгой хөнгөмсөг, шалиг, дураараа байдаг бол энэ нь л тэдний хүн чанар сайн биш гэдгийг харуулахад хангалттай. Хэрвээ тэд хэзээ ч, хаана ч алдаа гаргаж, эсвэл хязгаарыг давж чаддаг бол энэ нь ноцтой асуудал биш гэж үү? (Тийм.) Ийм хүн найдвартай юу? (Үгүй.) Тэдний найдваргүй байдлын үндэс юу вэ? Энэ нь тэдний хорон муу уг чанарт оршдог. Тэд хэзээ ч, хаана ч завхай бодол агуулж, хэзээ ч, хаана ч эсрэг хүйстнээ уруу татаж чаддаг—тэдний оюун ухаан зөвхөн эдгээр бодлоор дүүрэн байдаг. Хэрвээ орчин, эсвэл нөхцөл байдал зөвшөөрөхгүй, эсвэл тэдэнд гангалах хангалттай цаг байхгүй байсан ч тэд арга зам олдог; тэд бусдыг уруу татахын тулд сээтгэнэсэн харц ашиглаж, бие галбир, эсвэл нүүрний хувирлаа гайхуулж, бусад руу сээтэн хаядаг. Ийм хүмүүс үнэ цэнгүй; тэд маш найдваргүй! Тэд хөнгөмсөг, садар самуун, дураараа бөгөөд хэзээ ч, хаана ч бусдыг нүгэл рүү уруу татаж, гэм буруу үйлдэж чаддаг; ийм хүмүүсийн хүн чанарт ичгүүрийн мэдрэмж байдаггүй, тэд засаршгүй юм. Ийм хүмүүс аймаар уу? (Тийм.) Тэгээд тэд эдгээрийг ичгэвтэр зүйл гэж боддоггүй; эргэн тойронд нь хэчнээн олон хүн байсан ч хамаагүй, тэд ил тодоор ингэж хувцаслаж, гайхуулан, дураараа авирлаж, бусдыг ингэж уруу татдаг. Бусад хүмүүс юу болж байгааг ч мэддэггүй—тэд хэвийн ажилдаа анхаарлаа хандуулж, хөөрөлдөж, эсвэл хамтдаа ярилцаж байх зуур энэ хүмүүс хэдийнээ хэн нэгэн рүү сээтгэнэсэн харц шидэн өдөж эхэлсэн байдаг. Ийм хүмүүс хэчнээн ой гутмаар, аймаар болохыг хар даа! Тэдэнд ямар ч ичгүүр байхгүй, тийм үү? Ичгүүргүй хүмүүс тасралтгүй гэм буруу үйлддэг, тэдний эцсийн төгсгөл юу вэ? (Тэд эцэстээ тамд шийтгүүлнэ.) Бурханы үгэнд юу гэж хэлдэг вэ? “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”. Тиймээс, хэрвээ чиний хүн чанарын асуудал маш ноцтой бол чи асар их аюулд байна. Хэрвээ хүний муу хүн чанар нь зарим талаараа дутагдал бол түүнийг засах боломж байж магадгүй. Гэвч хэрвээ тэд төрөлхийн ямар ч ичгүүрийн мэдрэмжгүй учраас хүн чанарынх нь зарим тал муу байдаг, мөн хэзээ ч, хаана ч бусдыг уруу татаж чаддаг, тэрчлэн—хэдийгээр илэрхий завхарсан зан чанар харуулаагүй ч—ноцтой үр дагаварт хүргэх ноцтой гэм буруу үйлдсээр байж чаддаг бол ийм хүмүүсийн биеэ авч явах байдалд ямар ч хил хязгаар байхгүй, зан араншин нь онцгой муу бөгөөд хэрвээ тэд цөөн хэдэн гэм буруу үйлдвэл тэр нь тэднийг сүйрүүлж мэднэ. Хүн чанарын асуудлын тухайд, тэд өөрсдийнхөө урагшлах замыг хаасан. Учир нь тэдний хүн чанар маш муу, гэм буруу нь маш их тул энэ нь тэднийг там руу илгээхэд хангалттай ба үнэнийг эрэлхийлж, авралд хүрэх замаар алхах ямар нэгэн боломж олдохоос өмнө тэдний хувьд бүх зүйл дуусна. Ичгүүрийн мэдрэмжгүй байх нь хүний хүн чанартай холбоотой маш ноцтой асуудал юм. Нарийн яривал, энэ нь завхарсан зан чанарын түвшинд хүрдэггүй; энэ нь ердөө л хүний биеэ авч явах болон тодорхой асуудлыг зохицуулахдаа баримталдаг арга барил, хандлага юм. Энэ хандлага нь тэдний хүн чанарт хамаардаг ба гэм буруу руу хөтөлж чаддаг нь асуудлыг ноцтой болгодог.

Жишээ 6: Өөрийн давуу талыг хөрөнгө гэж үзэх нь

Зарим хүн бүжиглэх дуртай бөгөөд бүжгийн хөдөлгөөнийг маш хурдан сурдаг. Багш гурван удаа үзүүлсний дараа тэд бүжгийн хэмнэл, хөдөлгөөнийг үндсэндээ эзэмшсэн байдаг ба яг таг гүйцэтгэж чаддаг. Тэд бас маш сайн бүжиглэдэг, шагнал хүртэж байсан, мөн бүжигтэй холбоотой мэргэжлээр, магадгүй бүжгийн багш, эсвэл бүжигчнээр ажиллахыг хүсдэг. Энэ нь ямар талд хамаарах вэ? (Энэ нь тэдний сонирхол, хоббид хамаарна.) Энэ бол тэдний давуу тал; энэ нь тэдний сонирхол, хобби юм. Бүжгийг маш хурдан сурдаг нь тэднийг бүжиглэхдээ маш сайн гэдгийг харуулдаг; тэд төрөлхөөсөө иймэрхүү зүйлийг яг таг ухамсарлаж, амархан сурдаг. Энэ бол давуу тал, тийм биз дээ? (Тийм.) Тэдэнд энэ тал дээр давуу тал бий. Бүжиглэж сурсныхаа дараа тэд бас бүжиглэх дуртай болж, бүжиглэхийг хүсэмжилдэг; түүгээр ч барахгүй, тэд ирээдүйд бүжигтэй холбоотой мэргэжлээр ажиллахаар төлөвлөж, ирээдүйн амьдрал, ирээдүйн аянд нь бүжгийг хамт байлгахыг зорьдог—энэ нь тэдний сонирхол, хоббид хамаарна. Бүжиг бол тэдний давуу тал, бас сонирхол, хобби нь юм—энэ бол тэдний төрөлх нөхцөл байдал. Зарим хүн ийм төрөлх нөхцөл байдалтай байдаг ба Бурханд итгэж эхэлснийхээ дараа тэд түүнчлэн бүжгийн бичлэг үзэх дуртай байдаг. Тиймээс тэд Бурханы гэрт бүжиглэх үүрэг хүлээж аван, сурсан зүйл нь үүргээ гүйцэтгэхэд нь хөшүүрэг болж, Бурханы гэрт хэрэг болж, Бурханаар санагдахын тулд өөрсдийн сайн үйлийг бэлдэж чадна гэж найддаг. Тэдэнд бүжгийн сайн суурь байдаг, янз бүрийн төрлийн бүжгийг ч хурдан сурдаг. Бурханы гэрийн шаардлагын дагуу бүжгийн үзүүлбэр дэглэхдээ тэд сурсан бүхнээ юу ч нууж хаалгүйгээр бусдад зааж өгөхөд бэлэн байдаг. Хэдийгээр тэд бусдаас илүү олон төрлийн бүжиг сурсан, мэргэжилдээ илүү чадварлаг боловч их зан гаргадаггүй. Тэд бусадтай эвтэй найртай байж, сурсан зүйлээ ах эгч нарт маш тэвчээртэйгээр зааж өгдөг. Энэ юуны илрэл вэ? (Энэ нь тэдний хүн чанарын илрэл юм.) Тэдний хүн чанар сайн уу, үгүй юу? (Тэдний хүн чанар сайн.) Ямар талаараа сайн бэ? (Тэд мэддэг бүхнээ юу ч нууж хаалгүйгээр бусдад зааж өгч, өөрсдөд нь байгаа зүйлийг бусад хүн бас олж авах боломж олгож чаддаг—энэ бол сайн хүн чанар юм.) Тэд сурсан бүхнээ юу ч нууж хаалгүйгээр бусдад зааж өгч чаддаг. Тэдэнд өөр ямар давуу тал байна вэ? Тэд нэг их гайхуулдаггүй. Ийм төрлийн хүний хүн чанар сайн байдаг. Тэд бүжиг дээр давуу талтай тул Бурханы гэрт бүжигтэй холбоотой үүрэг хүлээж авдаг. Гэвч хэсэг хугацааны дараа ажлын хэрэгцээнээс шалтгаалан Бурханы гэр тэднийг өөр тохиромжтой ажил хийлгэхээр зохицуулдаг. Тэд дотроо: “Би бүжиг сурахад зарцуулсан хорин жилээ дэмий үрсэн хэрэг үү? Одоо надаас бүжигтэй хамаагүй ажил хийхийг шаардаж байгаад би маш сэтгэл дундуур байна! Намайг багийн удирдагч, эсвэл зааварлагч болгохын оронд яагаад давуу тал, ур чадвараа ашиглахыг минь зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Энэ бол миний давуу тал биш, би үүнийг яаж хийхийг мэдэхгүй. Энэ бол миний огт төсөөлөөгүй зүйл” гэж боддог. Хэдийгээр гаднаа “Энэ бүхэн Бурханы зохицуулалтын нэг хэсэг, би дуулгавартай дагахад бэлэн байна” гэж хэлдэг ч үнэндээ удирдагчид юу ч гэж хэлсэн тэд үүнийг хүлээн авахыг хүсдэггүй, ойлгодоггүй. “Та нар мэргэжлийн мэдлэггүй байж биднийг удирдах гэж ирдэг. Та нарын хийдэг зүйл бол ердөө л хоосон сургаал ярих. Та нар надаас дээрдэх юмгүй!” гэж тэд боддог. Энэ юуны илрэл вэ? (Дотоод үл тоомсорлосон байдал.) Энэ ямар асуудал вэ? Энэ нь завхарсан зан чанарын харуулдаг зүйл мөн үү? (Тийм.) Хэдийгээр тэдний хүн чанар ерөнхийдөө боломжийн—тэд бусадтай хамтран ажиллах, сайхан сэтгэлтэй байх, сайн хүн байх, саад болохгүй, үймүүлэхгүй, эсвэл гай тарьж, төвөг удахгүй байхад бэлэн—мөн хувь хүнийхээ хүслийн хувьд тэд Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж, үүргээ сайн гүйцэтгэхэд бэлэн байдаг ч, байр суурь нь хөндөгдөх үед, эсвэл өөрсдийнх нь үзэл, хүсэлтэй нийцэхгүй хэрэг явдал дээр тэдэнд дуулгавартай байдал байдаг уу? Тэд үнэнийг эрж хайж буй ямар нэгэн илрэл харуулдаг уу? (Үгүй.) Тэгвэл тэд юу харуулдаг вэ? (Тэдний харуулдаг зүйл бол эсэргүүцэл, гомдол, мөн Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагахгүй байх явдал юм.) Зөв байна. Тэгвэл эдгээр илрэлийг ямар асуудал гэж дүгнэж болох вэ? (Завхарсан зан чанар.) Хэдийгээр гаднаа хүн чанар нь сайхан сэтгэлтэй мэт санагдаж, тэд ил тод эсэргүүцэж, дуулиан дэгдээж, удирдагчдыг шүүдэггүй ч, эдгээр хэрэг явдалд хандах тэдний хандлага нь завхарсан зан чанарыг нь харуулдаг зүйл юм. Тэд ямар завхарсан зан чанар харуулдаг вэ? (Биеэ тоосон зан чанар.) Зөв байна, биеэ тоосон зан. Тэд өөрсдийгөө тодорхой нэг салбарт чадварлаг, хүн чанар нь нэлээд сайн гэж боддог тул үүнийгээ чуулганы удирдагчдын зохицуулалтыг эсэргүүцэх хөрөнгө болгон ашигладаг. Тэд үнэнийг эрж хайдаггүй бөгөөд ямар үүргийг илүүд үзнэ түүнийгээ л хийхийг хүсдэг. Чуулган тэдэнд тохирох үүрэг даалгасан ч тэд хүлээж авч чаддаггүй, хэрвээ ямар нэг зүйл үзэл, төсөөлөлтэй нь нийцэхгүй бол Бурханы гэрийн зохицуулалт байсан ч тэд дуулгавартай дагахаас татгалздаг. Эдгээр нь тэрслүү байдал болон биеэ тоосон зан чанарыг харуулдаг зүйлс юм. Тэдний харуулдаг энэ цуврал илрэлийг хар даа: Төрөлх нөхцөл байдлынх нь давуу талаас эхлээд хүн чанар, эцэст нь завхарсан зан чанар хүртэл—тэдний илрэлүүд энэ гурван өөр талыг хамардаг. Төрөлх нөхцөл байдлынх нь давуу тал бол тэдэнд угаас заяагдмал зүйл бөгөөд үүнд шүүмжлэх зүйл байхгүй. Тэд юунд ч чадварлаг байсан, энэ нь тэдэнд завхарсан зан чанар байхгүй гэсэн үг биш, мөн энэ нь тэдний зан араншин сайн, эсвэл муу эсэхийг ч харуулж чадахгүй. Гэвч тодорхой нэг төрөлх нөхцөл байдлаас үүдэн бий болсон хүний давуу талын мэдрэмж, эсвэл ертөнцийн олон нийтийн санаа бодол тэдэнд тулгасан байр суурь, тодорхойлолт нь тэдний хүн чанарыг гажуудуулж болно. Энэ гажуудал нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүн бусдын харьцангуй таатай гэж үздэг зарим нэг төрөлх нөхцөл байдалтай байснаараа нийгэм дэх зарим хүнээс бишрэл, хүндлэл хүлээж, өөрийн үнэ цэн, байр суурийн талаар буруу тодорхойлолттой болдог гэсэн үг юм. Тэд өөрсдийгөө нэлээд сайн, бусдаас давуу гэж бодон, хүмүүсийг дорд үзэж эхэлдэг, өөрсдийнх нь зөв, өөрсөдтэй нь холбоотой бүхэн сайн гэж үргэлж итгэн, бусдыг өөрсдийнх нь үгийг сонсож, өөрсдийг нь дагаасай гэж хүсдэг. Тэр тохиолдолд аливааг харах тэдний үзэл бодол, байр суурь бүхэлдээ буруу байдаг. Эдгээр алдаатай үзэл бодол, байр суурьтайгаар хүн ертөнц болон хорон муу хүн төрөлхтнийг дагана. Хорон муу хүн төрөлхтөн болон хорон муу ертөнцийг дагахын үр дагавар юу вэ? Үр дагавар нь юу вэ гэвэл, чи энэ хорон муу ертөнц, хорон муу хүн төрөлхтнөөс гаралтай эндүү ташаа бодол санаа, үзэл бодлын дагуу амьдарч, бүх зүйлийг ялгаж, тодорхойлохын тулд эдгээр эндүү ташаа бодол санаа, харах өнцөг, үг хэллэгийг ашиглах болно. Жишээлбэл, чи нүүрний зөв төрхтэй, сайхан бие галбиртай, нэлээд царайлаг гэж бодъё—эдгээр нь Бурханаас заяасан төрөлх нөхцөл байдал. Үүнд буруу зүйл байхгүй; энэ бол ердөө л баримт юм. Гэвч энэ нийгэм болон энэ хорон муу хүн төрөлхтний буруу байр суурийн дор, энэ баримт нь чамайг ихэрхүү, дураараа, өнгөцхөн, бардам болоход хүргэж мэднэ. Өөрөөр хэлбэл, энэ нийгэм, хүн төрөлхтний янз бүрийн эндүү ташаа бодол санаа, үзэл бодлын нөхцөлдүүлэлт, уруу таталт, хэлбэржүүлэлтэй хавсарсан төрөлх, давуу нөхцөл байдалтайн улмаас чиний хүн чанар гажууддаг. “Гажуудах” гэдэг нь юуг хэлж байна вэ? Чи эдгээр төрөлх нөхцөл байдалтай байх нь өөрөө бүрэн хэвийн зүйл юм—сайхан гадаад төрхтэй байх нь ямар нэгэн ер бусын зүйл биш; энэ нь чи үнэнийг ойлгодог гэсэн үг биш, чи эрхэмсэг гэсэн үг ч биш. Энэ нь ердөө л чи сайхан, аятайхан харагддаг, хүмүүс чам руу арай илүү харахыг хүсэж магадгүй гэсэн үг; чи бусдын хувьд төвөгтэй, эсвэл таагүй биш, тэгээд л болоо. Гэвч гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдал, ганган дэгжин, дээд зэрэглэлийн тансаг байдлыг шүтдэг нийгмийн орчинд энэ чиг хандлага нь чамайг туйлшрал руу түлхэж, хүн чанарыг чинь бардам, дураараа, хөнгөмсөг болгодог. Сайхан гадаад төрхтэй байх нь төрөлх нөхцөл байдал юм. Бурхан чамайг бардам, дураараа, эсвэл хөнгөмсөг болгохын тулд энэ төрөлх нөхцөл байдлыг өгөөгүй, харин ч үүнд хэвийнээр хандаасай гэж хүссэн: “Надад ийм төрөлх нөхцөл байдал, ийм гадаад төрх өгсөн Бурханд талархъя. Энэ бол Бурханы нигүүлсэл, хайр хишиг юм. Би Бурханд талархах ёстой. Надад гайхуулах зүйл байхгүй”. Ийм төрөлх нөхцөл байдалтай хүн хүмүүс болон аливааг харж, биеэ авч явж, Бурханы сургаалын дагуу үйлдэх ёстой. Гэвч нийгэм болон Сатанаас янз бүрийн бодол санаа, үзэл бодлыг хүлээн авсныхаа дараа тэд гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг нэг төрлийн хөрөнгө мэтээр харж эхэлдэг. Тэгээд тэд энэ хөрөнгөө ашиглан бүлэг бүрийн бүх хүний тааллыг олж, хүссэн зүйлээ олж авахын тулд энэ төрөлх, үндсэн нөхцөл байдлаа хөшүүрэг болгодог. Зарим нь бүр энэ төрөлх нөхцөл байдлаа ашиглан хууль зөрчсөн, ёс суртахууны хил хязгаарыг давсан, эсвэл хүн чанарын эсрэг зүйл хийдэг. Хүний хүн чанарт гажуудсан, туйлширсан зүйлс байдгийн шалтгаан нь нийгэм болон хорон муу хүн төрөлхтний зарим тэрс үзэл, төөрөгдөл, алдаатай олон нийтийн санаа бодлын улам дордуулдаг нөлөөнөөс үүдэлтэй юм. Хүмүүст төрөлхөөс нь үнэн болон ялган таних чадвар байдаггүй тул нийгэм, хорон муу хүн төрөлхтнөөс гаралтай эдгээр олон нийтийн санаа бодол, үг хэллэг, онолыг аяндаа хүлээн авдаг. Тэд эдгээр сөрөг зүйлийг зөв мэтээр ойлгодог бөгөөд эдгээр эндүү ташаа, хорон муу бодол санаа, үзэл бодлын удирдамж дор тэдний мөс чанар, эрүүл ухаан дээшилж, ариусдаггүй, харин ч оронд нь гажиж, гэмтдэг. Хэрвээ энэ нийгэм царайлаг эрчүүд, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг магтан сайшаадаггүй байсан бол, мөн чамайг уруу татдаг, эсвэл чамд нөлөөлдөг гаднын бодол санаа байгаагүй бол—хэрвээ чи хаашаа ч явсан хэн ч чамайг сайхан гадаад төрхийн чинь төлөө магтан сайшаадаггүй, чамд онцгой ханддаггүй, эсвэл янз бүрийн зүйл хийхээр уруу татаж, шахалт үзүүлдэггүй байсан бол—чи төрөлхийн сайхан гадаад төрхтэй байх нь бүрэн хэвийн зүйл бөгөөд гайхуулах зүйл биш гэдгийг харах байсан. Энэ нь чи өөрийн төрөлх, үндсэн нөхцөл байдалд тулгуурлан хийх ёстой зүйлээ хийж, зөвхөн ийм давуу төрөлх нөхцөл байдалтай гэдгээсээ болоод хийх ёсгүй зүйлээ хийхгүй байх байсан гэсэн үг юм. Гэвч гадаад орчны уруу таталт, завхралын улмаас чи төрөлхийн сайхан гадаад төрхтэй байх нь ер бусын зүйл бөгөөд энэ нь чамайг бусад бүх хүнээс дээр болгодог гэж итгэж эхэлдэг. Биеэ барих ямар ч чадваргүй тул чи сэтгэл татам гадаад төрхөө ашиглан бусдыг уруу татаж, мөс чанар, эрүүл ухааны хязгаарлалтыг эвдэж, биеэ авч явах байдлын хил хязгаарыг давдаг. Өөр өөр орчинд чи янз бүрийн завхарсан зан чанар харуулж, давуу төрөлх нөхцөл байдлаа ашиглан, хүссэн ашиг тусаа олж авахын тулд янз бүрийн арга барил хэрэглэж чаддаг. Энэ бол төрөлх нөхцөл байдал, хүн чанар, завхарсан зан чанарын хоорондын хамаарал юм. Заримдаа энэ гурван талын хооронд тодорхой холбоо байдаг бөгөөд мэдээж хэрэг, заримдаа эхний хоёр эсвэл сүүлийн хоёрын хооронд зайлшгүй холбоо байдаг. Та нар ойлгож байна уу? (Бид одоо арай илүү ойлгож байна.) Та нар хамгийн наад зах нь юу мэдэх ёстой вэ? Ямар ч төрөлх нөхцөл байдал өөрөө буруу биш; энэ нь хүний хүн чанарын ердөө л үндсэн нөхцөл байдал юм. Хүний хүн чанарын тухайд сайн ба муу, эерэг ба сөрөг гэж бий. Тэгвэл завхарсан зан чанар хэрхэн бий болдог вэ? Энэ нь өөрийнх нь угаас заяагдмал, төрөлх нөхцөл байдалд үндэслэн хүн Сатаны янз бүрийн бодол санаа, гүн ухааны нөлөөнд автах үед бий болдог бөгөөд энэ нөлөөлөл нь янз бүрийн алдаатай үзэл бодол бүрэлдэхэд хүргэж, улмаар хүний амьд үлдэхийн тулд түшиглэдэг нэг төрлийн амь-мөн чанар болдог. Энэ бол завхарсан зан чанар юм.

Сая бид төрөлх нөхцөл байдал, хүн чанар болон завхарсан зан чанарын өөр өөр илрэлийн талаар нөхөрлөлөө. Бид арван төрөлх нөхцөл байдлыг жагсаасан, мөн хүн чанартай холбоотой янз бүрийн илрэлийн талаар сая нөхөрлөлөө. Одоо нэгтгэн дүгнэцгээе: Бид хүн чанарын ямар өөр өөр илрэлийн талаар нөхөрлөсөн бэ? (Хүн чанарын тухайд, сайн хүн чанарын болон муу хүн чанарын илрэл гэж бий. Бурхан сая зарим жишээ татсан. Зарим хүн төрөлхөөсөө тодорхой нэг салбарт онцгой давуу талтай, тодорхой нэг техникийн мэргэжилд чадварлаг байдаг бөгөөд юу ч нууж хаалгүйгээр бусдад зааж өгч чаддаг. Мөн бусдаас ашиг хонжоо хайдаггүй зарим хүн ч бий. Эдгээр нь харьцангуй сайн хүн чанарын илрэлүүд юм. Бурхан мөн муу хүн чанарын илрэлийн жишээг өгсөн. Жишээлбэл, өөдгүй, жигшүүртэй хүн чанартай байж, үргэлж бусдын ар хударгаар хов жив шиншлэх дуртай байх; бас эсрэг хүйстэнтэйгээ харилцах хүн хоорондын биеэ авч явах байдлын хувьд хөнгөмсөг, нэр төр, ёс жудаггүй байх; түүнчлэн аминч, өөдгүй, бусдаас ашиг хонжоо хайх дуртай, бусадтай харилцахдаа өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаангүйгээр хэтэрхий тооцоотой байх—эдгээр нь бүгд муу хүн чанарын илрэл юм.) Муу хүн чанарын илрэлүүдээс хамгийн муу нь юу вэ? Ямар төрлийн хүн та нарт хамгийн тааламжгүй санагддаг вэ? (Ичгүүрийн мэдрэмжгүй, эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа онцгой хөнгөмсөг хүмүүс.) Хөнгөмсөг, садар самуун бөгөөд ичгүүрийн мэдрэмжгүй. Үүнийг илүү соёлтойгоор хэлбэл, эдгээр хүн “ичгүүр сонжуургүй” юм. Энгийн үгээр хэлбэл, тэд “ичгүүргүй”, эсвэл илүү оновчтой хэлбэл, “улаан цайм увайгүй” байдаг. Ийм хүмүүст хэн ч дургүй.

Жишээ 7: Халуун ногоотой хоол идэх дуртай байх

Зарим хүн халуун чинжүү идэх нь түгээмэл байдаг газар төрсөн байдаг; магадгүй уур амьсгалаас, эсвэл гэр бүл нь халуун чинжүү идэх дадалтай, дуртай учраас тэд өдөр бүр халуун чинжүү иддэг бөгөөд өдөр тутмын хооллолтод нь халуун ногоотой амт голчилдог. Энэ нь мэдээж төрөлх нөхцөл байдал юм. Энэ нь төрөлх нөхцөл байдлын аль нь вэ? (Амьдралын дадал зуршил.) Тэдний амьдралын дадал зуршил нь өдөр тутмын хоолондоо халуун ногооны амтгүйгээр байж чаддаггүй; иддэг бүх зүйл нь халуун ногоотой байх ёстой. Энэ дуршил нь хэр хэмжээнд хүрдэг вэ? Тэд бүр чихэрлэг хоолонд ч халуун ногоо нэмж, гамбургер, пиццаг халуун ногоотой амтлан идэж, тэр ч байтугай цай, кофендоо халуун чинжүү хийдэг—энэ бол тэдний халуун ногоотой хоолны хэрэглээний цар хүрээ юм. Энэ бол амьдралын дадал зуршил. Үүнд ямар нэг зөв, буруу гэж бий юу? (Байхгүй.) Халуун ногоотой хоолонд дурлах нь хүний амьдрах орчин, амьдралын дадал зуршлаас үүдэлтэй; үүнд зөв, буруу гэж байхгүй. Зарим хүн халуун ногоотой хоолыг хэтрүүлэн иддэг; халуун ногоотой хоол байхгүй бол тэд юу ч иддэггүй. Чи үүнийг хүлээж авч чадах эсэхээс үл хамааран тэд халуун ногоотой хоол идэхээр зүтгэдэг, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Товчхондоо, халуун чинжүү идэх дуртай байх нь амьдралын дадал зуршил, үүнд ямар ч асуудал байхгүй, мөн энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй юм. Зарим хүн: “Энэ амьдралын дадал зуршил хэтэрхий туйлширсан байна; үүнийг сөрөг зүйл гэж үзэх ёстой юу? Үүнийг шүүмжилж, эсвэл журамлах ёстой юу? Бид эрүүл мэндийн зарим мэдлэгийг сурталчилж, хооллох зарчим, амьдралын дадал зуршилд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих ёстой гэсэн санааг түгээх ёстой юу?” гэж хэлдэг. Халуун чинжүү, халуун ногоотой хоол идэх нь эрүүл бус гэдэгт чи итгэлтэй байж чадах уу? Тэд олон жилийн турш, хэдэн үеэрээ ингэж хооллож ирсэн бөгөөд маш эрүүл байдаг. Ялангуяа зарим газрын хүмүүс бусад хүн хүлээж авахад хэцүү байх хэмжээгээр халуун чинжүү иддэг. Хүмүүс тэдний хоол хэчнээн халуун ногоотой болохыг хараад тухгүйрхдэг ч энэ хүмүүс биеийн хүчний ажил хийх чадал тэнхээтэй, тэсвэр хатуужилтай, хүчтэй, эрүүл, бие бялдар тун сайтай байдаг. Энэ нь халуун чинжүү идэх нь ямар ч хор хөнөөлгүй, эрүүл мэндэд нөлөөлдөггүй гэдгийг баталдаг; мөн тэдний халуун ногоотой хооллолт нь эрүүл мэндийн зарчимтай нийцдэг бололтой. Халуун чинжүү идэх дуртай байх нь төрөлх амьдралын дадал зуршил юм. Бусад хүн дуртай эсвэл дургүй байдаг эсэхээс, эсвэл хүлээж авч чаддаг эсэхээс үл хамааран хүн өөрөө үүндээ дуртай, мөн энэ нь бусдын амьдрал, хооллолтод нөлөөлдөггүй л бол үүнийг үргэлжлүүлж болно. Үүнд зөв, буруу гэж байхгүй; энэ бол том асуудал биш бөгөөд Бурханы гэр үүнийг ямар нэг байдлаар шүүмжилдэггүй. Зарим хүн: “Халуун чинжүү идэх нь ходоодонд муу” гэж хэлдэг. Хэрвээ чи ходоодонд чинь муу гэж санаа зовж байгаа бол ердөө л идэхгүй байхыг сонгож болно. Хэрвээ бусад хүн халуун ногоотой хоолыг удаан хугацаанд идэж, ходоод нь эвгүйрхвэл тэд өөрсдөө үүнийг мэдэрч, өөрсдийн сонголтоо хийнэ. Тиймээс хүн бүрд өөрийн гэсэн амтлах таашаал байдаг—чихэрлэг, исгэлэн, гашуун, эсвэл халуун ногоотой амтанд дуртай байх нь хувь хүний хэрэг юм. Чи яаж, эсвэл ямар хэмжээгээр иддэг байсан хамаагүй, гэм буруутай мэт мэдрэх шаардлагагүй. Нөхцөл байдал, орчин нь зөвшөөрч л байвал чи бүх санаа зовнилоо хойш тавьж, юунд ч санаа зоволгүйгээр идэж болно. Надад лав энэ талаар ямар ч дүрэм журам байхгүй. Хэрвээ хэн нэгэн энэ талаар ямар нэг зүйл хэлбэл чи: “Энэ бол миний эрх чөлөө, миний эрх, чи хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Би зөвхөн халуун чинжүүнээс бүрдсэн хоол идсэн ч энэ чамд ямар ч хамаагүй. Энэ миний ходоодонд муу эсэх нь миний өөрийн хариуцлага болохоос чинийх биш” гэж хариулж болно. Ингэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол чиний өөрийн хэрэг; бусдад хамаагүй, Надад ч бас хамаагүй. Би яагаад тэгж хэлж байна вэ? Учир нь энэ хэрэг явдал үнэнтэй хамаагүй, завхарсан зан чанартай хамаагүй бөгөөд хүмүүсийг аврахдаа Бурханы шийдвэрлэхээр зорьдог асуудлуудын нэг биш юм. Тиймээс амьдралын дадал зуршлын асуудлын тухайд бид тэдгээрийг үл тоож болно. Энэ нь эерэг зүйл биш боловч сөрөг зүйл ч бас биш—энэ нь ердөө л зарим хүнд байдаг дуршил юм.

Зочлох үүрэг гүйцэтгэдэг зарим хүн халуун ногоо идэх дуртай байдаг бөгөөд өдрийн гурван хоолондоо бүгдэд нь халуун ногоотой хоол идэхийг хүсдэг. Тиймээс тэд хоол хийхдээ хоол бүрийг халуун ногоотой хийдэг. Хэзээ ч халуун ногоо идэж үзээгүй зарим хүнд энэ нь хэцүү санагдаж, оронд нь халуун ногоогүй хоол хийхийг санал болгодог. Гэвч хоол хийж байгаа хүн үүнийг хүлээж авахыг хүсдэггүй, “Тэр ярихгүй ээ. Би халуун ногоотой хоол идээд сурчихсан; халуун ногоотой хийхгүй бол надад амтгүй санагддаг. Чи халуун ногоотой хоол идэж сурах хэрэгтэй; хэсэг хугацаанд идсэний дараа чи дасаж, халуун ногооноос айхгүй болно” гэж хэлдэг. Энд ямар асуудал байна вэ? (Тэдний хүн чанарт асуудал байна.) Тэдний хүн чанарт ямар асуудал байна вэ? (Тэд бусдад аливааг тулгадаг.) Бусдад аливааг тулгах нь сайн зүйл биш. Энэ нь бусдыг хүсэхгүй байгаа зүйлээ хийхийг албадаж байгаа хэрэг биш үү? Ийм хүмүүс хийж буй бүх зүйлийнхээ төвд өөрсдийгөө тавихыг оролдож, өөрсдийнх нь дуртай зүйл хамгийн шилдэг нь, бусад хүн үүнийг хүлээж авах ёстой гэж боддог. Хэрвээ тэд ямар нэг зүйлд дуртай бол бусдыг ч бас дуртай болгох гэж хичээдэг; хүн бүр тэдний сэтгэлд нийцүүлэх ёстой болдог. Энэ нь аминч, өөдгүй байгаа хэрэг биш үү? Тэд бусдад аливааг тулгаад зогсохгүй, үүнд нь бага зэрэг хорлонтой байдал байдаг. Ийм төрлийн хүний хүн чанар сайн уу? (Үгүй.) Муу хүн чанартай хүмүүс бусдад ашиг тус авчирч чаддаггүй; тэд зөвхөн гомдоож чаддаг, ноцтой тохиолдолд хор хөнөөл ч учруулж чаддаг. Ийм хүмүүс хэтэрхий аминч, өөдгүй, бас байж боломгүй бүдүүлэг байдаг. Хэрвээ хүн эрүүл ухаантай бол: “Би халуун ногоотой хоол идэх дуртай ч зарим хүн дургүй. Тиймээс хоол хийхдээ би зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Би өөрийгөө болон бусад бүх хүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд халуун ногоотой болон халуун ногоогүй хоол аль алиныг нь хийх хэрэгтэй. Үүргээ гүйцэтгэж байхдаа миний баримталдаг зарчим бол хүн бүрийн сэтгэлд нийцүүлж, хүн бүрийг сайн хооллох бөгөөд зөвхөн өөртөө төвлөрөхгүй байх. Би энэ үүргийг зарчмын дагуу сайн гүйцэтгэх ёстой” гэж хэлж магадгүй. Ийм хүний талаар та нар юу гэж бодож байна вэ? (Тэдний хүн чанар харьцангуй сайн.) Ямар талаараа сайн бэ? (Тэд бусдад санаа тавьж, бусдыг халамжлахаа мэддэг. Тэд зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээг хангадаггүй.) Тэд харьцангуй сайхан сэтгэлтэй, тийм үү? Сайн хүн чанарт сайхан сэтгэл буюу бусдыг бодолцож, тэднийг халамжлах явдал багтдаг. Энэ нь хүний хүн чанартай холбоотой юу? (Тийм.) Хүний нас, хүйс, зан авираас үл хамааран, хэрвээ тэд сайн хүн чанартай бол эргэн тойрныхон нь болон тэдэнтэй харилцдаг хүмүүс ашиг тус хүртэнэ. Илүү тодорхой хэлбэл, зарим хүн тэднээс дэмжлэг, тусламж авах бол, зарим нь өдөр тутмын амьдралдаа тэднээр халамжлуулна. Энэ бол сайн хүн чанарын нэг илрэл юм.

Мөн халуун ногоотой хоолонд маш их дуртай тул үүргээ гүйцэтгэхээр гадуур явахдаа ч хооллох цаг болоход халуун ногоотой хоолоор үйлчилдэг газруудыг тусгайлан хайдаг хүмүүс байдаг. Хэрвээ тэд халуун ногоогүй хоол идвэл дотор нь давчдаж: “Энд халуун ногоотой хоол идэж чадахгүй болохоор үүргээ гүйцэтгэх нь үнэхээр сонирхолгүй санагдаж байна. Би гэртээ харимаар байна, гэртээ хоол бүрдээ халуун ногоотой хоол идэж болно—тэгвэл ёстой шавай минь ханана! Халуун ногоогүй бол юу ч амтгүй; гахайн жигнэсэн мах хүртэл амтгүй болдог. Би яах ёстой вэ?” гэдэг. Тиймээс тэд халуун ногоо идэж болох газруудыг хайсаар байдаг. Хожим нь тэд халуун ногоотой хоолоор дагнасан зоогийн газрын талаар олж мэдэх боловч тэр нь машинаар нэг цаг гаруй явах зайтай байдаг. “Хэчнээн хол байсан ч би явах ёстой! Хэрвээ би өнөөдөр халуун ногоотой юм идэхгүй бол үүргээ гүйцэтгэхгүй. Хэрвээ би халуун ногоотой хоолоо идэхгүй бол сэтгэл амар байж чадахгүй, өдрийг давж гарч чадахгүй!” гэж тэд хэлдэг. Хэн нэгэн тэдэнд: “Яг одоо гадаа орчин аюултай байна, энэ бүс нэлээд эмх замбараагүй байна! Тэнд очиж хооллохоо больцгоо” гэдэг. Гэвч тэд сонсдоггүй бөгөөд “Юунаас нь айдаг юм бэ? Хоол л чухал! Чи ч бас ихэвчлэн гадуур гардаг биз дээ? Битгий ай, юу ч тохиолдохгүй—Бурхан биднийг хамгаална!” гэж хэлдэг. Идсэнийхээ дараа тэд баярладаг. Халуун ногоо болон хүслэн болсон амттай хоолоо идэж л байвал бүх зүйл яг зөв санагдаж, тэд маш их баярлан, унтаж байхдаа ч инээмсэглэхээ больж чаддаггүй. Энэ ямар төрлийн хүн чанар вэ? (Аминч, өөдгүй хүн чанар.) Аминч, өөдгүй байхаас гадна өөр нэг шинж чанар бий: Тэд ямар нэгэн зүйл хийхийг хүсэх үедээ бодит орчин эсвэл нөхцөл байдлыг бодолцдоггүй. Өөрсдийн хүсэл, сонирхлыг л хангаж байвал тэр нь л хамгийн чухал байдаг. Тэд идэхийг хүссэн зүйлээ ганц хазахын тулд ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг—асар их хичээл зүтгэл гаргах шаардлагатай байсан ч зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Энэ нь ердөө л аминч, өөдгүй байгаа хэрэг үү? Энэ нь бас дур зоргоороо байгаа хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол дээд зэргээр дур зоргоороо байгаа хэрэг! Тэдэнтэй хамт байгаа хэн боловч тэдний дур зоргоороо байдлын төлөөсийг төлж, үүнээс болж гомдол тэвчих шаардлагатай болдог. Тэд юу хэлнэ тэрүүгээр нь болдог, юу хийхийг хүснэ тэр нь биелдэг. Өнөөдөр ааш муутай байгаа тул тэд хоол идэхийг хүсэхгүй байна. Яагаад идэхгүй байгааг нь асуухад тэд, “Би өнөөдөр ууртай байна, ааш муутай байгаа болохоор хоол идмээргүй байна” гэж хэлдэг. Тэр орой нь амрах цаг болоход тэд бас унтдаггүй, унтаж чадахгүй байна, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд дуулмаар байна гэдэг. Хэн нэгэн тэднийг ятгахыг оролдож, “Хэрвээ чи дуулбал бусдын нойрыг үймүүлнэ” гэж хэлдэг. Тэд: “Яг одоо миний сэтгэл санаа тааруухан байна. Би дуулмаар байна. Та нарын унтаж чадах эсэх нь надад хамаагүй. Миний сэтгэл санаа тааруу байхад хэн ч намайг тайвшруулж, надад санаа тавихгүй байна—та нар бүгд маш аминч юм!” гэж хариулдаг. Энэ нь дур зоргоороо байгаа хэрэг биш үү? Тэд туйлын дур зоргоороо; тэд биеэ зөв авч явдаггүй бөгөөд юу дуртайгаа хийдэг. Тэд баяртай байх үедээ бусдын хэлсэн юунд ч эмзэглэдэггүй, тэр ч байтугай “Би нээлттэй сэтгэлгээтэй хүн. Аливаа зүйл дээр сүржигнэх дургүй” гэж хэлдэг. Гэвч тэднийг баяртай биш байх үед хүн бүр үгэндээ маш болгоомжтой хандаж, тэднийг уурлуулахгүй байхыг хичээх ёстой болдог, учир нь тэгэх нь том асуудалд хүргэж болзошгүй байдаг. Тэд уурлаж уцаарлан, эд зүйлс эвдэж, тэр ч байтугай хоол идэхээс татгалзаж магадгүй. Илүү ноцтой тохиолдолд тэд үүргээ орхиж, ажлаа хаяад гэртээ харихыг хүсэж магадгүй, ингэхдээ “Та нарын хэн нь ч надад сайн ханддаггүй; та нар бүгд намайг дээрэлхэж байна. Ертөнцөд сайн хүн алга!” гэж хэлдэг. Энэ бол дур зоргоороо байгаа хэрэг биш үү? (Тийм.) Дур зоргоороо байх нь хүний хүн чанар дахь асуудал мөн үү? (Тийм.) Тэд туйлын дур зоргоороо—хүн бүр тэдэнд тал засах ёстой бөгөөд хэрвээ аливаа зүйл өөрсдийнх нь хүссэнээр болохгүй бол тэд тэр даруй дайсагнаж, түргэн уур нь дүрсхийдэг. Хэн ч тэднийг сөрж чаддаггүй, хүн бүр тэднийг аргадах ёстой болдог. Тэд хэдийгээр залуу байхаа больсон ч хүн чанар нь хүүхдийнх шиг төлөвшөөгүй хэвээр байдаг. Тэд хаана ч үүргээ гүйцэтгэсэн, олон нийтийн дүрмийг хэзээ ч дагадаггүй. Тэд баяртай байж, ярихыг хүсэх үед хүн бүр сонсох ёстой, хэрвээ хэн нэгэн сонсохгүй бол тэд тэр хүнд өс санадаг. Тэдэнтэй ярихдаа чи инээмсэглэх ёстой; хэрвээ чи ямар ч хувиралгүй байж, сонсохыг тийм ч их хүсэхгүй байгаа мэт харагдвал тэд уурлаж, уцаарладаг. Чуулганд тэд хүссэн үедээ хүссэн бүхнээ хийдэг, тэр нь бусдын хэвийн амьдралын хэвшилд хэрхэн нөлөөлөхийг үл тоодог. Тэд тав тухтай, ааш сайтай байх л юм бол тэр нь өөрсдийнх нь хувьд хамгийн чухал бөгөөд бусад хүн ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэхийг зөвшөөрдөггүй. Хэрвээ хэн нэгэн дургүйцсэн, эсвэл баяртай биш байгаагаа харуулж эсэргүүцвэл энэ нь тэднийг өдөөн хатгадаг, тэд үүнийг зүгээр өнгөрөөдөггүй. Ийм зарим хүн залуу, төлөвшөөгүй хүн чанартай байдаг бол зарим нь дөч, тавь, тэр ч байтугай дал, наян настай байдаг, тэд өтөл насандаа ч ийм хүн чанартай байж, онцгой дур зоргоороо байдаг. Орчин, нөхцөл байдал зөвшөөрч байгаа эсэхээс үл хамааран тэд хүссэн бүхнээ хийдэг. Жишээ нь, тэд шүршүүрт орох нөхцөлгүй газар ирчхээд “Гэртээ би өдөр бүр шүршүүрт ордог; би шүршүүрт орохгүй байж чадахгүй” хэмээн шүршүүрт орохыг шаарддаг. Гэвч уг газарт зохих нөхцөл байдал байхгүй; долоо хоногт нэг удаа шүршүүрт орох ч хэцүү байдаг. Тэгвэл чи яах байсан бэ? Хэвийн хүн чанартай хүн энэ нөхцөл байдалд хэрхэн хандаж, зохицуулахаа мэддэг. Хэрвээ цаг агаар чийгтэй, бүгчим байвал унтахын тулд шөнөдөө төмпөн ус авч, биеэ арчихад л хангалттай байдаг—энэ бол тэвчиж болох бэрхшээл юм. Үүнийг даван туулах боломжгүй биш. Гэвч ийм төрлийн хүн үүнийг давж чаддаггүй; хэрвээ тэд шүршүүрт орохгүй бол унтаж чадахгүй, хоол идэж чадахгүй, тэр ч байтугай асар том доромжлол амсаж байгаа мэт амьд үлдэж чадахгүй юм шиг санадаг. Тэд яг ямархуу дур зоргоороо вэ? Тэд маш дур зоргоороо тул үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаггүй, бусадтай хэвийн харилцаж, зохицож чаддаггүй, тэр ч байтугай хэвийн хүн шиг амьдарч ч чаддаггүй. Бусдад ийм төрлийн хүн сэтгэцийн эмгэгтэй мэт санагддаг. Хэрвээ тэд хэн нэгэнтэй сайн харилцаатай байвал нэг хүн мэт салж хагацашгүй байдаг. Гэвч хэрвээ тэд хэн нэгэнтэй муу харилцаатай байвал, эсвэл хэн нэгэн тэднийг гомдоож байсан бол тэд тэр хүнтэй насан туршдаа ярихгүй байж чаддаг. Тэднийг харах үедээ нүдээ эргэлдүүлж, яг л дайсантайгаа нүүр тулж байгаа мэт царай нь тэр даруй барайдаг буюу онцгой туйлширамтгай байдаг. Ийм хүний хүн чанар хэвийн үү? (Үгүй.) Ийм хүн туйлын дур зоргоороо, хүн чанар нь хэвийн биш байдаг. “Хэвийн биш” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд хэвийн хүн чанаргүй гэсэн үг юм. Ийм хүмүүс бусадтай хэвийн харилцаж, хамтран ажиллаж чадах уу? Хүмүүсийн дунд хэвийн амьдарч чадах уу? Үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Тэд зорилгодоо хүрэхийг хүсэж л байвал—тэр нь хоол идэх, бусдаар сайн хандуулах, эсвэл хийхийг хүссэн зүйлээ хийхийн аль нь ч бай—тэр нь биелэх ёстой. Хэрвээ үгүй бол тэнгэр нурж, ертөнц нь сүйрч байгаа мэт тэдэнд санагддаг. Тэд түгшиж, гонгинож эхлэн, бусдын талаар, орчны талаар, тэр ч байтугай Бурханы талаар гомдоллож: “Бурхан надад ямар гээчийн орчин бүрдүүлээд, намайг ингэж их зовоож байгаа юм бэ? Яагаад бусад хүн ийм орчинтой тулгарч, ингэж зовоогүй юм бэ? Яагаад би зовж байгаа юм бэ? Бурхан алаг үздэг!” гэж хэлдэг. Харж байна уу, тэдний чөтгөрлөг уг чанар гарч ирж байна, тийм үү? Ийм хүн чанар стандартад нийцэх үү? (Үгүй.) Ийм хүмүүсийг зохицуулах шаардлагатай. Ийм хүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ? (Тэднийг жирийн чуулган руу явуул.) Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэж чадахаа болих хэмжээнд хүрч, үүргээ гүйцэтгэх үедээ зөвхөн саад, үймээн учруулж, тэднийг харсан хүн бүрд ой гутаж, төвөгшөөх мэдрэмж төрж, бусад нь тэдэнтэй зохицож чадахгүй бол тэднийг тэр даруй явуулах ёстой—ийм хүн бол өмхий нохойн баас шиг юм. Дур зоргоороо байдалд аминч, өөдгүй, мөн байж боломгүй бүдүүлэг байх багтдаг. Заримдаа үүнд бас хэтэрхий тооцоотой, хатуу ширүүн, тэр ч байтугай харгис, хорлонтой байх багтдаг. Ийм төрлийн хүн хэсэг хугацаанд үүргээ гүйцэтгэх үед хүн бүр ихэд хохирч, тэднийг харсан хэн боловч айдаг. Чи тэднээс зайлсхийж, тэднийг өдөөн хатгахгүй байхыг хичээсэн ч тэд хэлэх зүйлтэй байсаар байх болно: “Чи юунаас нуугдаад байгаа юм бэ, хулгайчаас уу? Би чамайг яаж гомдоосон болохоор чи надаас зайлсхийгээд байгаа юм бэ?” Гэвч хэрвээ чи тэдэн рүү очиж, ямар нэг зүйл хэлэхийг оролдвол тэд чамтай хэвийн яриа өрнүүлэхгүй. Тэдэнд хэвийн хүн чанар байдаггүй бөгөөд тэдэнтэй харилцдаг хүмүүс үг хэлээр хохироод зогсохгүй, ёс жудаг нь хохирч, сэтгэл санаагаар хохирч, тэр ч байтугай бие махбодоор ч хохирдог. Ийм хүмүүс үнэхээр жигшмээр! Тэднийг муу хүн чанартай хүмүүсийн ангилалд оруулах нь тохиромжтой юу? (Тийм.) Ийм төрлийн хүн муу хүн чанартай, дур зоргоороо байдаг. Дур зоргоороо хүн бусдыг босгон байгуулж чаддаггүйгээр үл барам, тэдэнд төвөгшөөх, ой гутах мэдрэмж төрүүлдэг, тэд хэнтэй ч зохицож чаддаггүй. Надад хэл дээ, дур зоргоороо хүн үнэнийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Тэгвэл тэд дотроо ямар зан чанартай вэ? (Гөжүүд.) Тэдний гөжүүд байдал илэрхий байдаг, гэхдээ өөр нэг зүйл бас бий—тэр нь юу вэ? (Үнэнд зэвүүцэх.) Зөв. Гөжүүд байх болон үнэнд зэвүүцэх завхарсан зан чанартай байх—эдгээр нь дур зоргоороо хүмүүсийн хоёр онцлог юм. Ийм төрлийн хүн дур зоргоороо төдийгүй аминч, байж боломгүй бүдүүлэг байдаг. Тэдний байж боломгүй бүдүүлэг байдалд бусдад үндэслэлгүйгээр, дураараа төвөг удах шинж чанар багтдаг. Чи тэдэнтэй харилцахдаа эелдгээр яриад ч нэмэргүй—тэд чамайг далд санаатай гэж боддог. Хэрвээ чи ширүүхэн яривал тэд чамайг өөрсдийг нь дээрэлхэж байна гэж боддог, гэхдээ дур зоргоороо байдал нь бусдад хор учруулсны дараа тэд: “Би чамайг гомдоох гээгүй юм шүү. Хэрвээ чи гомдсон бол би уучлалт гуйж байна” гэж хэлсээр л байдаг. Хэдийгээр энэ үг сайхан сонсогддог ч гомдсон хүн тэднийг уучлахгүй, тэр ч байтугай шүүмжлэх үед дур тухайн зоргоороо хүн уурлаж, “Чи зүгээр л үүнийг мартаж чадахгүй байна—чи миний уучлалт гуйсныг далимдуулж байгаа юм биш үү? Намайг уучлалт гуйсан болохоор дээрэлхэхэд амархан гэж бодоо юу? Тэгээд одоо чи миний өө сэвийг чичилж байна! Надад өө сэв бий гэж үү? Чи тэдгээрийг чичлэх эрхтэй гэж үү?” гэж хэлдэг. Энэ бол үнэнийг хүлээн авахгүй байгаа хэрэг биш үү? (Тийм.) Энэ нь тэдний завхарсан зан чанартай холбоотой. Тэдний хүн чанар дахь эдгээр шинж чанар нь аяндаа завхарсан зан чанарын тодорхой шинж чанарууд болон илэрдэг—эдгээр нь холбоотой байдаг. Ийм төрлийн хүмүүсийн завхарсан зан чанарын онцлогт гөжүүд байдал, үнэнд зэвүүцэх байдал болон бага зэрэг харгис байдал багтдаг. Эдгээр тал нь тэдний завхарсан зан чанарын шинж чанарууд юм.

Жишээ 8: Хүний зөн совин

Төрөлх нөхцөл байдалд бас нэг тал багтдаг нь хүний зөн совин юм. Жишээ нь, зарим хүн Бурханд итгэснийхээ дараа ХКН-ын засгийн газар Бурханы сонгосон хүмүүсийг улайран дарангуйлж, баривчилж, хэрцгийгээр хандаж байгааг хараад түгшиж, сандарч, хулчийж, айдаг. Заримдаа тэдний хөл нь хүртэл суларч, байнга бие засмаар санагддаг. Энэ нь юуны илрэл вэ? (Зөн совин.) Энэ бол зөн совингийн хариу үйлдэл юм. Хэвийн хүн чанар дотор, зарим нэг аймшигтай үйл явдал, хүмүүсийн өөрсдийнх нь амь настай холбоотой нөхцөл байдал, эсвэл өөрсдөд нь аюул учруулж болзошгүй хэрэг явдлын тухайд, мэдээлэл сонсох эсвэл бодит байдалтай нүүр тулах үеийн аль нь ч бай тэд зөн совингийн зарим нэг хариу үйлдэл үзүүлж, хулчийж, айдаг. Үүний зэрэгцээ, тэдний бие махбодод сандрах, булчин татах, түр зуур дүлийрэх эсвэл сохрох, түүнчлэн ам хатах, хөл сулрах, их хэмжээгээр хөлрөх, давсаг, гэдэсний үйл ажиллагаагаа хянах чадвараа алдах зэрэг зарим нэг хэвийн хариу үйлдэл жам ёсоор илэрдэг. Эдгээр хариу үйлдэл гарах магадлалтай юу? (Тийм.) Эдгээр хариу үйлдлийг мэдрэлийн систем удирддаг ч бай эсвэл өөр ямар нэг шалтгаанаас үүдэлтэй ч бай, ямартай ч гаднын хүчин зүйлээс болж махан биед бий болсон хариу үйлдэл бөгөөд эдгээр хариу үйлдлийг нийтэд нь зөн совин гэж нэрлэдэг. Бие махбодын тэсвэрлэх чадвар хязгаартай байдаг; хүний эр зоригийн хязгаарыг давмагц бие махбод зөн совингийн зарим нэг хариу үйлдэл үзүүлдэг. Эдгээр хариу үйлдлийг бусад хүн сул тал гэж харж болох юм, эсвэл инээдтэй, өрөвдөлтэй, эсвэл өрөвдүүштэй зүйл мэт санагдаж болох ч эдгээр нь маргаагүй хүний төрөлх зөн совингийн илрэл юм. Мөн аюултай нүүр тулах үедээ толгойгоо бариад уйлах, нулимс унагах, тэр ч байтугай чангаар хашхирах хүн ч байдаг; зарим нь харанхуй буланд эвхрэн нуугдаж магадгүй—энэ бүх хариу үйлдэл нь зөн совингийн хариу үйлдэл юм. Эдгээр зөн совингийн хариу үйлдэл нь уйлах, инээх, эсвэл хэтэрхий их айсандаа ичгүүртэй зүйл хийх аль нь ч бай—үүнд зөв, буруу гэж бий юу? (Үгүй.) Тэгвэл засгийн газар итгэгчдийг баривчилж байгаа талаар сонсоод айдаг хүмүүсийг бид хулчгар, хүн чанаргүй гэж хэлж болох уу? (Үгүй.) “Бурханд итгэхэд итгэл байх ёстой; хүн айх ёсгүй!” гэдэг үг зөв үү? (Үгүй.) “Энэ бол сул дорой байдал, хулчгар, арчаагүй байдлын илрэл. Энэ нь Бурханд итгэх итгэл байхгүй байгааг харуулж байна, мөн Бурханд найдахаа мэддэггүйг харуулж байна. Ийм хүн бол ялагч биш!” гэж бид хэлж болох уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Энэ бол хүн гадаад нөхцөл байдалтай нүүр тулах үед гардаг физиологийн л хариу үйлдэл юм.) Энэ бол хэвийн физиологийн хариу үйлдэл болохоос завхарсан зан чанараас үүдэлтэй илрэл биш. Иймэрхүү нөхцөл байдалд хүн эдгээр илрэл, ийм зүйлсийг харууллаа гээд энэ нь завхарсан зан чанарын нөлөөнөөс болсон, эсвэл өөрсдийнхөө хүн чанар дахь ямар нэг бодол, үзэл бодолд захирагдсанаас болсон гэсэн үг биш юм. Эдгээр хариу үйлдэл нь чиний урьдчилан бодож төлөвлөдөг зүйл биш; ийм нөхцөл байдалтай нүүр тулах үед чиний толгойд гэнэт элдэв бодол орж ирээд, тэгээд энэ талаар илүү их бодох тусам чи сандран, бие чинь татвалзаж, тэр ч байтугай давсаг, шулуун гэдэсний үйл ажиллагаагаа хянах чадвараа алддаг юм биш. Эдгээр хариу үйлдлийн цаад шалтгаан нь энэ биш. Харин эдгээр хэрэг явдал эсвэл мэдээг сонссоны дараа ямар ч зориудын бодолгүйгээр, оюун санааны хувьд шүүж, боловсруулахгүйгээр бие махбод чинь аяндаа зарим нэг зөн совингийн физиологийн хариу үйлдэл гаргадаг. Тиймээс ийм төрлийн жам ёсны хариу үйлдэл нь махан биеийн төрөлх зөн совингоос үүдэлтэй байдаг. Үүнд зөв, буруу гэж байхгүй, хүчтэй, сул дорой гэх ялгаа байхгүй, эерэг, сөрөг гэх ялгаа бүр ч байхгүй. Зарим хүн: “Засгийн газар яаж ч баривчилсан, би айхгүй!” гэж хэлдэг. Тэгвэл чи тэнэг байна гэж Би хэлнэ. Агуу улаан луу чамайг тамлах үед чи айх нь уу, үгүй юу гэдгийг харцгаая—тэр үед чи хашхирахгүй байх боломжгүй. Өвдөлт дээд цэгтээ хүрэх үед чи юу гэж бодох вэ? “Ингэснээс үхсэн нь дээр юм байна. Үхчихвэл би чөлөөтэй болно, дахиж өвдөлт мэдрэхгүй”. Эдгээр нь бүгд махан биеийн зөн совингийн хариу үйлдэл бөгөөд аль нь ч асуудал биш. Зарим хүн: “Би айхгүй байна; хэрвээ хэн нэгэн намайг цохивол би зөрүүлээд цохино, хэрвээ би дийлэхгүй бол зүгээр л зугтана” гэж хэлж магадгүй. Гэвч чамайг зугтах үед хэн нэгэн чамд буу тулгавал хөл чинь суларч, зүрх чинь хулчийн, чи цаашид “Би айхгүй байна” гэж хашхирахгүй. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр байх үед чи ч бас үхэхээс айна—энэ бол чиний зөн совингийн хариу үйлдэл юм. Эдгээр нь зөн совингийн хариу үйлдэл учраас хүнд ямар ч илрэл байсан, хүний сул дорой байдлыг харуулсан ямар ч зүйл байсан үүнийг буруу эсвэл ичгүүртэй зүйл гэж үздэггүй бөгөөд Бурхан үүнийг ялладаггүй. Мэдээж, чи эдгээр хариу үйлдлийг болиулах гэж оролдох ёсгүй, хажууд байгаа хүмүүс ч эдгээрийг шоолох ёсгүй, учир нь хүн бүр адилхан—хүн бүр мах цуснаас бүтсэн. Мах, цуснаас бүтсэн хүний зөн совингийн хариу үйлдэл ийм байдаг; чи ч ийм, тэд ч ийм, хүн бүр ийм байдаг. Чонотой таарах үедээ хүний зөн совингийн анхны хариу үйлдэл юу байдаг вэ? “Зугт! Аль болох хурдан зугт!” Тэгээд зугтаж байхдаа тэд чоно өөрсдийг нь гүйцэж ирсэн эсэхийг харж: “Хэрвээ чоно намайг гүйцвэл яах вэ? Чоно миний хүзүүнээс зуувал би үхэх үү? Надад буу юм уу төмөр саваа байсан ч болоосой” хэмээн санаа зовдог. Тэд зугтаж байхдаа зөвхөн эдгээр зүйлийг боддог. Гэвч чи юуны талаар бодохоос үл хамааран, чиний зөн совингийн анхны хариу үйлдэл бол яах аргагүй чонын хөөлтөөс хурдан мултарч, аль болох хурдан, хол зугтаж, баригдаж, идүүлэхээс зайлсхийх явдал юм. Эдгээр нь бүгд зөн совингийн хариу үйлдэл. Чиний зөн совингийн хариу үйлдэл юу вэ? Гол нь өөрийгөө аврах, өөрийнхөө амь насыг хамгаалах, амь насанд чинь аюул учрахгүй байхыг баталгаажуулах явдал юм. Эдгээр зөн совингийн хариу үйлдэл нь хөндлөнгийн хүнд хулчгар, тэвчихийн аргагүй, эсвэл ичгүүртэй мэт санагдах эсэх нь хамаагүй, үнэн хэрэгтээ эдгээр нь ичгүүртэй биш, учир нь эдгээр нь мах цусан биетэй хүмүүсийн хэвийн илрэл юм; эдгээр нь жам ёсны харуулдаг зүйл юм. Зөн совингийн хариу үйлдэл бол ердөө л жам ёсны харуулдаг зүйл, үүнд ичмээр зүйл огт байхгүй. Жишээ нь, чи онигоо сонсох үедээ инээнэ. Аманд чинь хоол, ус байсан ч чи инээх л болно, учир нь энэ бол зөн совингийн хариу үйлдэл юм. Зөн совингийн хариу үйлдэл бол Бурханаас өгсөн төрөлх үйл ажиллагаа бөгөөд нөхцөл нь бүрдэх үед аяндаа гарч ирж, илэрдэг. Тиймээс, зөн совингийн хариу үйлдлийн тухайд, эд бол жам ёсны харуулдаг зүйлс юм. Эдгээр нь хүн чанарын сул дорой байдал эсвэл дутагдлыг харуулдаг байж болох юм, эсвэл махан биеийн чинь жам ёсны илрэлийг харуулдаг ч байж болно. Ямартай ч, энэ нь зөн совингийн хариу үйлдэл учраас үүнд зөв, буруу гэж байхгүй. Хэрвээ чи ичвэл энэ нь чамд ухаарал дутуу, хүн чанар чинь нэлээд өнгөц болохыг харуулж байна—чи бусдад сайхан сэтгэгдэл үлдээхийг хүсэж байна. Хэрвээ чи зөн совингийн хариу үйлдлээ болиулахыг оролдвол энэ нь чиний мунхгийг, мөн эрүүл ухаанд чинь асуудал байгааг баталж байна. Онцгой аюултай орчин, нөхцөл байдалд өмдөө норготол айсан ч чи үүнийг ичгүүртэй зүйл гэж үзэх ёсгүй. Үнэн хэрэгтээ, энэ бол хэвийн хүн чанарын илрэл юм. Ийм нөхцөл байдалд хэнд ч эдгээр илрэлийг үзүүлнэ—алдартай юм уу агуу хүмүүс ч хүртэл ялгаагүй юм. Хүнд хэцүү нөхцөл байдалд супер хүн гэж байдаггүй—чи зүгээр л эгэл жирийн хүн, онцгой зүйлгүй, гайхуулах зүйлгүй. Хэдийгээр чи өмдөө норготлоо айж, бусад хүн мэдсэн ч энэ нь шившигтэй зүйл биш, учир нь ингэснээр хүмүүс чамайг хүндэлж, эсвэл шүтэхгүй бөгөөд ядаж л чи аюулгүй байх болно. Энэ өдийд тодорхой болсон биз дээ? Хүний зөн совингийн хариу үйлдэл маш хэвийн, жам ёсны байдаг. Жишээ нь, үс чинь бохирдож, хуйх чинь загатнах үед чи зөн совингоороо мааждаг. Үүний дараа хумс чинь хир дагаар дүүрч, хүмүүс чамайг зохисгүй, эсвэл бохир заваан гэж бодсон ч яалтай ч билээ? Үс чинь бохирдох үед хир даг байх л болно, учир нь чи мах цусан биетэй, тоосноос бүтсэн тул чи энэ баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нөхцөл байдал ердөө л үс чинь бохирдсон, угаах шаардлагатайг чамд хэлж байгаа юм. Хуйх загатнах үед маажих нь зөн совингийн хариу үйлдэл юм. Зөн совингийн хариу үйлдэл бол жам ёсны, хэвийн хариу үйлдэл, Бурханы бүтээсэн төрөлх нөхцөл байдал, мэдрэлийн систем; дэх хэвийн илрэл юм. Хэдийгээр заримдаа энэ илрэл чамайг ичээж, зохисгүй, эсвэл нэр төргүй мэт санагдуулж болох ч чи тэдгээрийг өөрчлөх, эсвэл болиулах гэж оролдох ёсгүй. Нэг талаар, ингэх нь хүний зөн совинд зөв хандахад чамд тусална; нөгөө талаар, энэ нь чиний биеэ авч явах байдалд ч бас босгон байгуулалт болж, ашиг тустай байдаг. Чи энэ талын талаар тодорхой ойлголт, ухааралтай болмогцоо бусадтай харилцаж, бусдыг зохицуулах үед, хэрвээ хүний махан биеийн зөн совингийн зарим тал аяндаа илэрч, харагдвал чи тэдгээрийг зориуд нуун далдлах шаардлагагүй байх болно. Хэрвээ заримдаа үнэхээр эвгүй нөхцөл байдал үүсвэл тайлбарлах, эсвэл өнгөлөн далдлах, дүр эсгэх шаардлагагүй, учир нь энэ бол хэвийн хүн чанарын харуулдаг зүйл, мөн хүний зөн совингийн хариу үйлдэл юм—энэ бүхэн нь хэвийн хүний хүлээн зөвшөөрч чадах хүрээнд багтдаг. Жишээ нь, хүмүүс шош идэх үед бие махбодод нь жам ёсоор хий үүсэж, тэд зөн совингоороо хэхэрч, эсвэл унгадаг. Энэ бол маш жам ёсны зүйл юм. Залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс ийм илрэлийг ихэвчлэн ичгүүртэй гэж боддог ч үүнд үнэндээ ичмээр зүйл огт байхгүй. Энэ бол ердөө л бие махбодын хэвийн зөн совингийн хариу үйлдэл бөгөөд хэрхэн биеэ авч явах юм уу үйлдэх зарчимтай ямар ч хамаагүй. Хэдийгээр зарим хүн үүнийг ойлгохгүй эсвэл үүнд сэтгэл дундуур байж болох ч энэ нь биеэ авч явахдаа хил хязгааргүй байх, хүмүүжил муутай байх, дураараа, дур зоргоороо, аминч байх, эсвэл аймшигтай, ёрын муу хүн чанартай байх түвшинд яавч хүрэхгүй—үүнийг ийм хэмжээнд хүртэл дэвэргэх шаардлагагүй. Энэ асуудал биеэ авч явахтай холбоогүй, завхарсан зан чанартай бүр ч хамааралгүй. Хэрэг явдлыг хэтрүүлэн ярих шаардлагагүй. Эдгээр зүйлд зөв хандах ёстой.

Жишээ 9: Ариун цэвэрт анхаарахгүй байх

Зарим хүн хөгжил буурай улс орон, орчинд, эсвэл нөхцөл байдал муутай гэр бүлд төрсөн учраас амьдралынхаа зүйлсэд тийм ч нарийн ханддаггүй. Тэд хоол хүнсний ариун цэвэрт нягт нямбай ханддаггүй байж магадгүй, нэг хувцсаа угаалгүйгээр удаан хугацаанд өмсөж, хувцаснаас нь хөлсний үнэр гарч байгааг ч анзаарахгүй байж магадгүй. Энэ нь ямар төрлийн илрэл вэ? (Энэ бол хүний амьдрах хэв маягийн зуршлын илрэл юм.) Энэ бол амьдрах хэв маягийн дадал зуршлын асуудал; энэ бол ариун цэвэрт төдийлөн анхаардаггүй хэрэг юм. Зарим хүн нүүр, хөлөө угаахдаа нэг алчуур ашигладаг, тэгээд өдөр нь гадуур ажиллахдаа тэр алчуураараа хөлсөө арчдаг. Заримдаа тэд бэртсэн хүн харвал нөгөө алчуураараа шархыг нь хүртэл боодог. Тэд ариун цэвэрт огт санаа тавьдаггүй. Энэ ямар асуудал вэ? Энэ нь тэдний төрсөн гэр бүлийн нөхцөл байдалтай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг. Зарим хүн амьдралын нөхцөл байдал сайтай гэр бүлээс гаралтай байдаг, тийм гэр бүлд хүн бүр хэд хэдэн гар нүүрийн алчуур бас биеийн алчууртай байж, нүүрэнд ашигладаг болон хөлд ашигладаг алчуурыг тодорхой ялгадаг. Тэд өдөр бүр усанд орж, нүүрээ угаадаг бөгөөд нүүр гарын алчуур, биеийн алчуурыг ч өдөр бүр угаадаг тул тэд онцгой цэвэрч нямбай мэт санагддаг. Ийм дадал зуршил хэрхэн бий болдог вэ? Эдгээр нь тухайн гэр бүлд тодорхой эдийн засгийн суурь, санхүүгийн нөхцөл байдал байсны үр дүн, энэ нь амьдралын хэв маягийн ийм боловсон дадал зуршилд хөтөлдөг. Энэ нь тухайн хүнийг ариун цэвэрт маш их анхаардаг, хүндэтгэмээр харагдуулдаг. Өнгөн дээрээ тэд маш цэвэрч нямбай мэт санагддаг ч үнэн хэрэгтээ энэ бүхний ард үүнд хүргэсэн төрөлх нөхцөл байдал байдаг. Тэгвэл яагаад зарим хүн эдгээр зүйлд анхаардаггүй вэ? Зарим хүн төрөлхөөсөө иймэрхүү зүйлд төдийлөн анхаарах хандлагагүй байдаг бөгөөд боломжтой байсан ч эдгээр зүйлийг нэг их нухацтай авч үздэггүй—энэ нь ноцтой асуудал биш юм. Заримынх нь хувьд, энэ нь тэдний гэр бүлийн нөхцөл байдал, орчноос үүдэлтэй байдаг. Долоо, найман хүнтэй гэр бүлд тэд бүгд нүүр болон хөлөө угаахдаа нэг л алчуур ашиглаж, нэгнийхээ араас нөгөө нь хэрэглэж магадгүй. Зарим хүн хөлөө ч угаалгүй унтахаар хэвтэж, бөх гэгч нь унтдаг. Энэ нь тэдний өдөр тутмын амьдрал эсвэл биеэ авч явах байдалд нөлөөлдөггүй. Цэвэрч нямбай хүмүүс: “Гэхдээ хөл дээр чинь нян байгаа—хөл маш бохир шүү дээ!” гэж хэлж магадгүй. Үүнд бусад нь: “Хөл бохир биш; өдөржингөө битүү байдаг, гадаад ертөнцтэй харьцдаггүй болохоор ямар ч нян байхгүй, зүгээр л бага зэрэг хөлийн хөлс байгаа. Хүмүүс хөлийн хөлсийг бохир гэж боддог ч үнэндээ тийм биш. Зарим газар хөлийг хоол хүнс үйлдвэрлэхэд хүртэл ашигладаг. Захаас худалдаж авсан хоолыг чинь хүмүүс хөлөөрөө зуурсан гурилаар хийсэн ч юм билүү, хэн мэдлээ. Чи үүнийг харж чадахгүй, чи зүгээр л иддэг—гэсэн мөртлөө чи өөрийгөө маш цэвэрч нямбай гэж бодсоор байдаг!” гэж хариулж магадгүй. Хүн нягт нямбай байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, энэ бүхэн нь төрөлх нөхцөл байдлаар хэлбэржсэн амьдралын хэв маягийн дадал зуршил буюу амьдрах арга барил юм. Энэ нь хүмүүсийн биеэ авч явах байдалтай ямар ч хамаагүй. Тэгвэл ямархуу илрэлүүд хүний биеэ авч явах байдалтай холбоотой вэ? Жишээ нь, аюултай нөхцөл байдалтай нүүр тулах үед, агуу улаан луунд мөшгөгдөх үедээ хүн бүр түгшиж, айдаг бөгөөд тэдэнд зөн совингийн зарим нэг хариу үйлдэл илэрнэ. Гэвч зарим хүн: “Бид одоо хэчнээн их түгшиж, айж байгаа ч тайвширч, нөхцөл байдлын асуудлыг зохицуулах ёстой. Бид эхлээд удирдагч, ажилчид болон өөр бүс нутгийн ах эгч нарыг халхлах хэрэгтэй, тэгж гэмээ нь тэд хурдан явж чадна” гэж хэлж магадгүй. Гэвч бусад нь өөрөөр бодож магадгүй: “Тэднийг халхлах ий? Би яах юм бэ? Хэрвээ би эцэст нь өөрөө зугтаж чадахгүй бол яах вэ? Би эхлээд зугтах хэрэгтэй! Түрүүлж зугтсан нь баригдахгүй, ял авахгүй, тамлуулахгүй.” Харж байна уу, аюултай нүүр тулах үед хүн бүрд айх гэдэг ижилхэн зөн совингийн хариу үйлдэл байдаг ч зарим хүн бусдыг хамгаалахыг урьтал болгож, өөрийнхөө амь насны аюулгүй байдлыг хойш тавьдаг—ийм хүмүүс хайр, сайхан сэтгэлийг харуулдаг. Харин бусад нь эхлээд өөрсдийгөө бодож, бусдыг бодолцолгүйгээр зугтдаг—энэ бол аминч байдал юм. Үнэндээ, хүн чанарынхаа мөс чанарын мэдрэмждээ, энэ сүүлийн бүлгийнхэн эхлээд удирдагч, ажилчид болон өөр бүс нутгийн ах эгч нарыг хамгаалах ёстойгоо мэддэг үү? Учир шалтгааны хувьд тэд үүнийг ойлгодог уу? (Тийм.) Хүн бүр энэ учир шалтгааныг адилхан ойлгож, зөн совингийн хариу үйлдэл үзүүлэх үед хүмүүсийн илрэлийнхээ хувьд өөр өөр байдаг. Энэ нь хүмүүсийн хоорондох хүн чанарын ялгааг харуулдаг. Зарим хүн аминч, өөдгүй, зөвхөн өөрсдийгөө л бодож, бусдыг үл тоодог бол, зарим нь сайхан сэтгэлтэй, аминч бус байж, бусдыг бодолцон үзэж, тэднийг хамгаалахыг урьтал болгож, аминчлан үйлддэггүй. Энэ нь өөр өөр төрлийн хүн чанарыг харуулж байна уу? (Тийм.) Энэ нь ялгааг тодорхой болгодог. Тэгвэл энэ хоёр өөр төрлийн хүн чанартай хүнээс аль төрлийн хүн үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяж чадах вэ? (Сайн хүн чанартай төрлийн хүн үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа амархан хаяж чаддаг.) Аминч хүмүүсийн хувьд ямар байдаг вэ? (Тэдний хувьд үнэнийг хэрэгжүүлэх амар биш; тэд ойлгосон ч хэрэгжүүлж чаддаггүй тул завхарсан зан чанараа хаях нь тэдэнд хэцүү байдаг.) Яг зөв. Тиймээс хүн бүр завхарсан зан чанар харуулж болох ч, хэрвээ хүмүүсийн хүн чанар өөр бол завхарсан зан чанараа хаяж чадах эсэхээрээ тэд мөн адил өөр байх болно. Хүмүүс өөр өөр төрлийн хүн чанартай байх үед нэг ижил нөхцөл байдалд өөр өөр хандлага, арга барилаар хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь хүн эцэстээ үнэн болон эерэг зүйлийг хүлээн авч чадах эсэх, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж чадах эсэх, завхарсан зан чанараа хаяж чадах эсэхийг шийддэг. Хүний хүн чанар нэн чухал, тийм биз дээ? Аюултай тулгарах үед хүн бүр зөн совингийн зарим нэг хариу үйлдэл гаргана—тэд бүгд айж, сандарч, түгшдэг, тэд эргэлзэж, үхлээс айж, зугтахыг хүсдэг. Ийм эгзэгтэй нөхцөл байдалд сайн, сайхан сэтгэлтэй хүн чанартай хүн эхлээд удирдагч, ажилчид болон өөр бүс нутгийн ах эгч нарыг хамгаалах талаар бодно—тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол бусдын аюулгүй байдал юм. Хэдийгээр тэдэнд бас айх, сандрах, түгших зөн совингийн хариу үйлдэл байдаг бөгөөд өөрийгөө хамгаалах зөн совин ч гэсэн жам ёсоор байдаг ч, нөхцөл байдлыг зохицуулах тэдний арга барил нь эхлээд өөрийгөө хамгаалах бус харин бусдыг хамгаалах явдал юм. Энэ бол сайхан сэтгэлтэй хүн чанартай хүний биеэ авч явах байдал юм. Тэгвэл аминч хүний биеэ авч явах байдал ямар байдаг вэ? Тэд бусдын талаар бодож болох ч тэднийг хамгаалдаггүй—тэд эхлээд өөрсдийгөө хамгаалдаг. Тиймээс, бусдын оронд өөрийгөө тавьж, хамгаалж чаддаг сайхан сэтгэлтэй хүн чанартай хүмүүс үнэнийг хүлээн авах магадлалтай байдаг. Тэдний хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан нь үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяхад шаардлагатай нөхцөлтэй нийцдэг. Аминч төрлийн хүний хувьд, тэд үнэнийг ойлголоо ч хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэг ч үгүй. Аюултай нүүр тулах үед тэдний хүн чанар өөрийгөө хамгаалах байдал болон аминч байдлыг харуулдаг. Тиймээс, тэдний харуулдаг энэ хүн чанараас дүгнэхэд, үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяхад шаардлагатай үндсэн нөхцөл тэдэнд байхгүй байгаа нь илэрхий байна. Энэ бол үнэнийг хэрэгжүүлэх шаардлагатай нөхцөл байдалд тэдний мөс чанар болон эрүүл ухаан чиг үүргээ алддаг гэсэн үг юм. Тэд мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг үйлддэг. Тэд үнэнийг эрж хайж, хийх ёстой шударга зүйлээ хийхийг сонгодоггүй, харин үүний оронд мөс чанар, эрүүл ухаанаа зөрчихийг сонгож, тэр ч байтугай ёс суртахууны шударга ёс болон үнэнийг зөрчихийг сонгож, өөрсдийгөө хамгаалж, бүх ашиг сонирхлоо хадгалахын тулд аминч хүсэл болон ашиг сонирхлынхоо хэрэгцээг бүрэн хангадаг. Тиймээс, ийм төрлийн хүн үнэнийг эрэлхийлэх зам буюу авралын замаар алхах нь амар биш байх болно. Үүний цаад утга нь тэдний хувьд завхарсан зан чанараа хаях нь маш хэцүү байх болно гэсэн үг юм. Бага зэрэг болгоомжтой хэлбэл, тэд завхарсан зан чанараа хаяж чадахгүй гэж хэлэхийн оронд тэдний хувьд тэгэх нь маш хэцүү гэж бид хэлнэ. Тэгвэл одоо энэ асуудлыг харахад, хүн завхарсан зан чанараа хаяж, авралд хүрч чадах эсэх нь бүхэлдээ тэдний төрөлх нөхцөл байдлаас шалтгаалдаг уу? (Үгүй.) Энэ нь юунаас шалтгаалдаг вэ? (Тэдний хүн чанараас.) Энэ нь тэдний зан араншингаас, мөн янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй нүүр тулах үед тэдний хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан үүргээ гүйцэтгэж чадах эсэхээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь аливаа зүйл тохиолдох үед тэд мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу үйлддэг эсэхээс шалтгаалдаг. Хэрвээ хүн мөс чанар, эрүүл ухаанаараа удирдуулж үйлдвэл тэд эерэг зүйлсийг, үнэнийг сонгох болно. Гэвч хэрвээ тэд мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг үйлдвэл, үнэнийг хэчнээн их ойлгодог, эсвэл хэв чанар нь өндөр, нам байхаас үл хамааран тэд ёс суртахууны шударга ёс, үнэн-зарчмыг зөрчиж, тэр ч байтугай хүн чанараа алдах болно. Энэ нь та нарт юуг тодорхой болгож байна вэ? Хүн чанар нэн чухал уу? (Тийм.) Хэрвээ хүн ямар нөхцөл байдал байхаас үл хамааран, ашиг сонирхол нь хөндөгдөх бүрд өөрсдийн мөс чанар, эрүүл ухаан мөн ёс суртахууны шударга ёсны эсрэг үйлддэг бол тэд хүн чанараа алдах болно. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг аюулгүй байлгаж, хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй. Тиймээс, нөхцөл байдалтай нүүр тулах үедээ тэд мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу үйлдэхийг сонгохгүй. Харин үүний оронд тэд өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэдгээрийг зөрчиж, зорилгодоо хүрэхийн тулд ёс жудаг, нэр төрөө золиослох болно. Энэ өнцгөөс харвал, ийм төрлийн хүн ихэвчлэн хэчнээн сайн биеэ авч явдаг байсан ч тэд өөрсдийн ашиг сонирхлоос өөр юуг ч эрэлхийлдэггүй—тэдний хувьд завхарсан зан чанараа хаяхад маш хэцүү байдаг. Тэд үнэнийг хүлээн авдаггүй—тухайн хором мөч хэдий чинээ эгзэгтэй байна, хэдий чинээ бодит байдалтай нүүр тулах тусам тэд мөс чанар, эрүүл ухаан, үнэнийг зөрчихийг төдий чинээ их сонгодог; мөн тухайн мөч хэчнээн эгзэгтэй байх тусам тэд үнэнд зэвүүцэх завхарсан зан чанар болон аминч, өөдгүй хүн чанараа төдий чинээ их харуулдаг. Тиймээс, ийм төрлийн хүний хувьд завхарсан зан чанараа хаях нь маш хэцүү байдаг. Одоо, хүний хүн чанар бол завхарсан зан чанарыг хаях үндсэн нөхцөл гэдэг нь тодорхой байна уу? Хүн ямар хүн чанартай байгаа нь тэд эцэстээ завхарсан зан чанараа хаяж чадах эсэх, эцэстээ үнэнийг эрэлхийлэх замаар алхаж чадах эсэх, мөн эцэстээ авралд хүрч чадах эсэхийг тодорхойлдог.

Жишээ 10: Төрөлхийн дуу цөөтэй байх

Зарим хүн төрөлхийн дуу цөөтэй, дөлгөөн, хүлээцтэй зан төлөвтэй байдаг. Тэд аливаа зүйл дээр сүржигнэж, бусадтай маргалдах нь ховор, эсвэл хэтэрхий шуугиантай байдаггүй. Тэдний яриа гайхуулсан шинжгүй, дуу хоолой нь зөөлөн байдаг. Гаднаа тэд онцгой дөлгөөн харагддаг, аливааг эмх цэгцтэй, яаралгүй хийдэг. Бүр бусадтай амаар нэг их харилцах дургүй, хүмүүстэй хэт их ярихыг хүсдэггүй зарим нэг бүрэг ичимхий хүн ч байдаг. Тэд хаа ч явсан ерөнхийдөө байгаа үгүй нь мэдэгддэггүй. Эдгээр илрэл ямар асуудалд хамаарах вэ? (Энэ бол тэдний зан төлөвтэй холбоотой асуудал юм.) Энэ бол тэдний төрөлх зан төлөвтэй холбоотой асуудал юм. Энэ хүмүүс гаднаа ийм зан төлөвтэй байдаг, дотоод бодол нь ч бас маш энгийн байдаг. Тэд бусдад харьцангуй сайн ханддаг, бусадтай харьцангуй шударга харилцдаг, бусдаас ашиг хонжоо хайдаггүй, бусдаас тус юм уу тусламж авах үедээ хариуг нь барьдаг, мөн бусдын сайхан сэтгэлийг зүрх сэтгэлдээ санаж явдаг. Энэ хүмүүс гаднаа сайн хүн чанартай мэт харагддаг: Тэд хүн, амьтны алинд нь ч гэм хоргүй; тэд хүлээцтэй, бусдад мэдрэмжтэй ханддаг, бусадтай сүржигнэж маргадаггүй; тэд маргаанд орооцолддоггүй, бусдын талаар хов жив ч хөөцөлддөггүй; тэд хүмүүсийг ар хударгаар нь шүүдэггүй, мөн хэзээ ч санаачилгаараа бусад руу дайрч, хорлодоггүй; хэн нэгэнд бэрхшээл тохиолдох үед, тусалж чадаж л байвал тэд хэзээ ч татгалздаггүй бөгөөд хариуд нь юу ч нэхдэггүй. Ихэнх хүн эдгээр хүнийг нэлээд уужуу тайван гэж хэлнэ. Тэгвэл энэ хүмүүс гаднаа сайн хүн чанартай мэт харагдаж байна уу? (Тийм.) Гэвч нэг удаа Бурханы гэр тэднээс байдал ямархуу байгааг асууж: “Та нарын чуулганы удирдагчдын ажил ямар байна вэ? Ах эгч нар тэдний талаар юу гэж бодож байна вэ? Энэ хугацаанд сайн мэдээний ажил ямар нэгэн үр дүнд хүрсэн үү? Чуулганы ажилд хэн нэгэн саад болж, үймүүлсэн үү?” гэжээ. Тэд үүнийг эргэцүүлэн: “Тэд яагаад надаас үүнийг асууж байгаа юм бол? Тэд юу хэлэх гээд байна вэ? Удирдагчдыг сайн ажиллахгүй байна гэж надаар хэлүүлэх гээд байгаа юм уу? Тэд манай удирдагчдыг чөлөөлөх гэж байгаа юм уу? Тэд надаас үг унагаж, надаар баталгаажуулах гэж оролдож байна. Тэгвэл, би юу ч хэлэхгүй. Хэрвээ нэг өдөр удирдагчид чөлөөлөгдөж, намайг асуудлыг нь мэдэгдсэн гэдгийг олж мэдвэл тэд надад өс санах биш үү?” гэж боддог. Тиймээс тэд: “Удирдагчид сүүлийн үед тун сайн ажиллаж байгаа; би ямар ч асуудал анзаараагүй” гэж хариулдаг. Тэд ердөө л ингэж хэлдэг. “Чи үнэхээр ямар ч асуудал анзаараагүй гэж үү?” хэмээн дахин асуухад тэд: “Та Хэн эгчээс асуувал яасан юм бэ, тэр эгч удирдагчидтай байнга харилцдаг. Тэд нэлээд ойр дотно байдаг учраас тэр эгч тэднийг сайн мэднэ. Би тэднийг тийм ч сайн мэдэхгүй” гэж хариулдаг. Гэвч үнэндээ тэд дотроо: “Би мэдэж байсан ч юу ч хэлж болохгүй. Хэрвээ би дуугарч, дараа нь удирдагчид чөлөөлөгдвөл тэд надад өс санах биш үү? Чөлөөлөгдөөгүй байлаа ч гэсэн, намайг өөрсдийнх нь талаар муу зүйл хэлснийг олж мэдвэл тэд миний үйлийг үзэх биш үү? Тэд намайг тарчлаах боломжтой юу? Миний үүргийг болиулах болов уу? Би юу ч хэлж болохгүй!” гэж боддог. Энэ ямар илрэл вэ? (Энэ бол ов мэхтэй байдлын илрэл.) Тэгвэл энэ нь ямар асуудалд хамаарах вэ? Завхарсан зан чанарт. Ийм хүн гаднаа төрөлхийн сайн зан төлөвтэй, сайн хүн чанартай мэт харагддаг ч бусдыг үнэлэх, эсвэл асуудлыг мэдэгдэх болохоор тэд, өөрсдийгөө итгэгч болоод удаагүй, үнэнийг ойлгодоггүй, аливааг нэвт харж чадахааргүй хэтэрхий мунхаг хэмээн хэлж, мэдэхгүй гэж мэлздэг. Хэний ч асуудлыг анзаарсан бай, тэд хэзээ ч мэдэгддэггүй, эсвэл энэ талаар дуугардаггүй. Хэн нэгэн удирдагчдыг ар хударгаар нь шүүх эсвэл үүргээ хааш яаш гүйцэтгэх үед тэд анзаараагүй юм уу мэдээгүй дүр эсгэж, хэзээ ч юу ч мэдэгддэггүй. “Чи Тэр-хэнтэй маш их цагийг өнгөрөөсөн; тэр ер нь үүргээ яаж гүйцэтгэдэг вэ? Тэр бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг уу?” гэж асуухад тэд: “За, тэр өглөө маш эрт босож, орой их орой унтдагийг би хардаг” гэж хариулдаг. Үнэндээ тэд энэ хүнийг үл итгэгч ертөнцийн видео байнга үздэг, үүргээ гүйцэтгэхдээ төлөөс төлдөггүйг аль хэдийн анзаарсан байдаг ч үнэнийг хэлдэггүй; тэд үргэлж хүн бүртэй өнгөц эв найртай байдлыг хадгалдаг. Гаднаа тэдний төрөлх зан төлөв давгүй мэт санагдаж, хүн чанар нь ч бас сайн мэт харагддаг боловч сайн хүн чанарын энэ дүр төрхийн цаана юу нуугдаж байдаг вэ? Тэд бол бялдууч хүмүүс; тэд хэнийг ч гомдоодоггүй, хэнд ч гэм хор хүргэдэггүй, бусдаас хэзээ ч ашиг хонжоо хайдаггүй, хэзээ ч дайсантай болдоггүй бялдууч хүмүүс юм. Тэдний биеэ авч явах зарчим юу вэ? (Хэнийг ч гомдоохгүй байх.) Тэд хэнийг ч гомдоодоггүй, хэнд ч гэм хор хийдэггүй бөгөөд зөвхөн өөрсдийгөө хамгаалахыг л хичээдэг. Энэ нь зальжин байгаа хэрэг үү? (Тийм.) Хэн нэгэн тэдэнтэй чин сэтгэлээсээ нөхөрлөж: “Бид үүргээ гүйцэтгэхдээ хамгийн их цагийг хамт өнгөрөөсөн. Чамд харагдсан миний ямар ч асуудлыг зааж өгөөч. Би үүнийг хүлээн авч, өөрчлөгдөнө гэдгээ амлаж байна. Мөн энэ тал дахь хэрэгжүүлэлтийн зарчмын талаар надтай нөхөрлөөч” гэж хэлсэн ч—нөгөө хүн нь тийм чин сэтгэлээсээ байхад ч тэд үнэнийг хэлдэггүй. Оронд нь тэд хуурамчаар: “Чи надаас хамаагүй дээр. Үнэндээ та нарын хэн нь ч ухаардаггүй ч би үнэхээр сул дорой. Би сөрөг болдог, бас тэрслүү” гэж хэлдэг. Бусад хүн тэднээс хэчнээн чин сэтгэлээсээ гуйсан ч тэд юу ч хэлэхгүй хэвээр байдаг. Тэд хэнийг ч гомдоохоос эрс татгалздаг бөгөөд хэзээ ч ганц ч үнэн үг хэлдэггүй. Тэд хэнд ч үнэнийг хэлэхгүй, бүхнийг зүрх сэтгэлдээ хав дардаг. Үүнээс үзвэл, тэдэнд юм боддоггүй юм биш гэдэг нь харагдаж байна, учир нь тэд робот биш, мөн вакуум орчинд амьдардаггүй. Тэдэнд янз бүрийн хүмүүс, хэрэг явдлын талаар үзэл бодол байдаг ч тэд хэзээ ч түүнийгээ илэрхийлж, хэн нэгэнтэй хуваалцаж эсвэл уламжилдаггүй. Тэд зүгээр л бүхнийг өөртөө хадгалдаг, нэг талаар тэд бусдаар өөрсдийгөө нэвт харуулахыг хүсдэггүй, нөгөө талаар хэнийг ч гомдоохыг хүсдэггүй. Тэгвэл биеэ авч явах тэдний зарчим юу вэ? Тэдэнд зарчим байхгүй юу? (Тийм.) Тэдэнд зарчим байхгүй. Тэд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, зарчмыг баримталдаггүй. Тэд зөвхөн өөрсдийгөө өмөөрч, хамгаалахад л анхаардаг. Өөрсдөө л хохирохгүй байвал тэд Бурхан юу шаарддагийг тоодоггүй. Тэд биеэ авч явахдаа зарчимгүй, хил хязгааргүй байдаг бөгөөд хэнийг ч гомдоодоггүй—тэд бол зүгээр л бялдууч хүмүүс юм. Тийм учраас бусдын нүдэнд тэд бас сайн хүн мэт харагддаг, учир нь тэдэнтэй харилцдаг хүмүүс ихэвчлэн тэднээс тусламж авдаг ба бусад хүн юу ч гуйсан тэд хэзээ ч татгалздаггүй тул хүмүүс тэднийг сайн хүн гэж боддог. Гэвч биеэ авч явах зарчмыг нь анхааралтай шинжилбэл, тэдэнд биеэ авч явах зарчим байхгүйг чи олж харна. Завхарсан зан чанартай холбоотой асуудлын тухайд тэд тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг уу? Тэд үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх үү? (Үгүй.) Хариулт нь мэдээж үгүй. Энэ хүмүүс, өөрсдийгөө сайн хүн чанартай, сайхан сэтгэлтэй гэж бодон, өөрсдийн субьектив ойлголттой зууралддаг. Тэд өөрсдийгөө хэзээ ч бусдад муу санаа өвөрлөдөггүй, эсвэл ядаж л бусдад санаатайгаар гэм хор хүргэж, ашиг сонирхлыг нь хохироодоггүй гэж боддог. Бусдад ямар нэгэн хүсэлт, хэрэгцээ байх бүрд тэд үргэлж хариулдаг. Өөрсдийнх нь ойлголтоор бол хэнийг ч гомдоохгүй, гэм хор хүргэхгүй байх нь тэднийг сайн хүн болгодог гэж тэд боддог. Дайсантай болохгүй байснаар өөрсдийгөө аливаа аюултай нөхцөл байдалд оруулахгүй бөгөөд хэн ч өөрсдийг нь дайсан гэж үзэхгүй гэж тэд боддог. Ингэснээр тэд хохирохгүй бас аюулгүй байх болно. Ийм төрлийн хүмүүсийн хувьд ийн биеэ авч явах гол зорилго нь юу вэ? Тэдний цорын ганц зорилго бол өөрийгөө хамгаалах явдал юм; тэдний хувьд хамгийн ая тухтай, аюулгүй хоргодох газар, тав тухын бүс гэж боддог зүйлдээ амьдрах нь л хангалттай байдаг. Тэдэнд биеэ авч явах зарчим, хил хязгаар, эсвэл биеэ авч явах чиглэлээ өөрчлөх санаа зорилго байдаггүй, мөн завхарсан зан чанараа хаях ямар ч санаа зорилго байдаггүй нь лавтай. Энэ хүмүүс бол бялдууч, төвөгтэй байдлаас зайлсхийдэг хүмүүс юм. Бусад хүн үнэн-зарчмын талаар эсвэл биеэ авч явах хил хязгаар, зарчмын талаар яаж ч нөхөрлөсөн тэд биеэ авч явах арга барилаа өөрчлөхгүй. Тэгвэл энэ хүмүүс сайн хүн чанартай юу? (Үгүй.) Энэ хүмүүс үнэнийг хүлээн авч эсвэл зарчим баримталж чадах уу? (Үгүй.) Тэд яагаад үнэн-зарчмыг баримталж чаддаггүй вэ? Учир нь тэдний бодлоор бол биеэ авч явах стандарт нь бялдууч байх явдал юм. Үзэл бодолтой байх эсвэл байр сууриа илэрхийлэх шаардлагатай ямар ч асуудал гарсан тэд чимээгүй байж, хайхрамжгүй хандлага гарган, хөндлөнгөөс ажиглах арга барил баримталдаг, өөрсдөд нь шууд нөлөөлөхгүй хэрэг явдлаас хол байдаг. Үүний үр дүнд тэд биеэ авч явах, үйлдэл хийхдээ давуу талгүй байдаг; тэд яг л зальт үнэг шиг байдаг. Тэд эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдлыг тоодоггүй. Ямар ч орчинд эсвэл ямар ч хүнтэй холбоотой асуудал хэчнээн ноцтой байсан ч тэд санаа тавих, асууж сураглах, эсвэл мэдэх сонирхолгүй байдаг. Өөрсдөд нь хамааралгүй л бол санаа зовох шаардлагагүй гэж тэд боддог. Үүнийг хэлсэн нэг үг байдаг, юу билээ? “Гавьяа байгуулахыг бус, харин буруутахаас зайлсхийхийг эрмэлз”. Энэ нь бас бялдууч хүмүүсийн биеэ авч явах нэг зарчим юм. Ийм хүмүүсийн завхарсан зан чанарын онцлог шинж юу вэ? Ов мэхтэй байдал, хорон муу байдал, гөжүүд байдал, үнэнийг хүлээн авахаас татгалзах явдал—тэдэнд завхарсан зан чанарын бараг бүх онцлог байдаг. Гаднаа тэд мууг үйлдэхгүй, гэм буруу үйлдэх нь ховор байж болох ч хэрвээ чи тэдний биеэ авч явах зарчим, арга барилыг ажиглавал хамгийн онцгой шинж нь тэд хэзээ ч үнэн-зарчмыг баримталдаггүй бөгөөд хэрхэн биеэ авч явахад нь хил хязгаар гэж байдаггүй явдал юм. Хэн нэгэн тэднийг доромжилж, нэр төрд нь халдсан ч тэд үүнийг тэвчиж, инээгээд өнгөрөөж чаддаг, дотоод бодлоо хэзээ ч илчилж, харуулдаггүй. Гаднаа тэд маш хүлээцтэй, сайхан сэтгэлтэй хүн чанартай мэт харагддаг, дайрах, эсвэл өшөө авах ямар ч санаа зорилго харуулдаггүй. Гэвч тэд юм бодоогүй байдаг юм биш—тэд чиний юу хийснийг санадаг бөгөөд зөв цагт нь тэд гарч ирж, өөрсдийгөө хамгаалж, өмөөрөн, чиний анзаарах ч үгүй байж мэдэх зарим нэг сөрөг дайралт чам руу хийдэг. Тэд үнэн-зарчмыг баримталдаггүй; тэдний хэрхэн биеэ авч явах зарчим, хил хязгаар нь зөвхөн өөрсдийн ашиг сонирхол, аюулгүй байдал, нэр хүндийг хамгаалахад л зориулагддаг. Ийм хүмүүсийн хувьд тэднийг хорон муу, гөжүүд, ов мэхтэй, үнэнд зэвүүцдэг гэж тодорхойлох нь зөв юм. Зарим хүн: “Тэд бусдын ашиг сонирхлыг хохироогоогүй эсвэл ямар ч муу зүйл хийгээгүй байхад чи яаж тэднийг ийм завхарсан зан чанартай гэж хэлж чадаж байна вэ? Чи юунд үндэслэж ингэж хэлж байна вэ?” гэж хэлж магадгүй. Энэ нь тэд хүмүүс, юмыг хэрхэн хардаг, мөн хэрхэн биеэ авч явж, үйлдэл хийх тухай тэдний бодол санаа, үзэл бодол, хандлагад үндэслэдэг. Та нар үүнийг анзаарсан уу? (Одоо бид харж байна.) Та нар яагаад өмнө нь үүнийг харж чадаагүй юм бэ? Тэдний юу нь чамайг төөрөлдүүлсэн бэ? (Тэд үг, үйлдэлдээ, бусадтай харилцаж, хамтран ажиллахдаа нэлээд уужуу тайван байсан бөгөөд хэнд ч гэм хийгээгүй болохоор бид тэднийг сайн хүн чанартай гэж бодсон. Бид тэдний гадаад дүр төрхөд төөрөлдсөн байна.) Гаднаа дөлгөөн зан төлөвтэй байж, хүмүүс рүү хэзээ ч дайрдаггүй, амьтанд гэм хүргэдэггүй байх нь тухайн хүн сайн хүн чанартай гэсэн үг биш юм. Хүн чанарын харуулдаг ямар зүйлс жинхэнэ сайн хүн чанарыг төлөөлдөг вэ? (Нэгдүгээрт, бусдад гэм хор хүргэхгүй, эсвэл тэднээс ашиг хонжоо хайхгүй байх. Түүнчлэн, аюул тулгарах үед өөрийн аюулгүй байдлыг бодолцохгүйгээр хамгийн түрүүнд удирдагч, ажилчид болон үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарыг хамгаалахыг боддог, мөн ямар ч нөхцөлд Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж чаддаг байх. Эд бүгд сайн хүн чанарын илрэл юм.) Сайхан сэтгэлтэй, хайр халамжтай, тэвчээртэй бас хүлээцтэй, бусдыг хүндэлдэг, бусдыг бодолцох, хүмүүсээс ашиг хонжоо хайдаггүй, харьцангуй чигч шударга, мөн даруу, төлөв, захирангуй бус байх хүсэлтэй байх: хүн чанарын эдгээр чанарыг эзэмшиж, үүний зэрэгцээ үнэн-зарчмыг баримталж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх—энэ бол сайн хүн чанар юм. Хэрвээ хэн нэгэн гаднаа хүлцэнгүй, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, бусдаас ашиг хонжоо хайдаггүй, бусдад мэдрэмжтэй ханддаг, бусдад санаа тавьдаг зэрэг хүн чанарын чанаруудтай хэрнээ Бурханы гэрийн ашиг сонирхлын тухайд тэдгээрийг амархан найр тавьж, бүр санаачилгаараа тэдгээрээс урвадаг бол тэд сайн хүн чанартай юу? (Үгүй.) Энэ нь тэдний хүн чанар сайн биш гэсэн үг юм. Сайн хүн чанарыг хэрхэн хэмждэг вэ? Хамгийн наад захын шаардлага нь юу вэ? (Хамгийн наад зах нь, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх.) Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх; тэгээд энэ суурин дээр бусадтай эв найртай хамтран ажиллаж чаддаг, сайхан сэтгэлтэй, хүлцэнгүй байх, бусдаас ашиг хонжоо хайдаггүй, бусдын сул талыг ойлгож, тэвчээртэй байж чаддаг, бусдад мэдрэмжтэй ханддаг, хайрлаж чаддаг, бусдад тусалж, дэмжиж чаддаг, сул дорой хүмүүст санаа тавьдаг гэх мэт—эдгээр нь бүгд сайн хүн чанарын онцлог шинж юм. Эсрэгээрээ, аминч, өөдгүй, шунахай байх, бусдад хатуу ширүүн, хэтэрхий тооцоотой хандах, хов жив хөөцөлдөж, хүмүүсийг дарлах дуртай байх, дураараа, гайхуулах дуртай, онцгой өнгөцхөн, хорон муу, завхай, увайгүй, ичгүүргүй байх—эдгээр нь ямар төрлийн илрэл вэ? (Эдгээр нь муу хүн чанарын илрэл.) Ийм илрэлтэй хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалсаар байж чадах уу? (Үгүй.) Сайн хүн чанарын илрэлүүдтэй байхын зэрэгцээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх—энэ бол жинхэнэ сайн хүн чанар юм.

Жишээ 11: Сайхан сэтгэлтэй мэт харагддаг ч өргөлийг үрэн таран хийх

Зарим хүн гаднаа маш сайхан сэтгэлтэй мэт харагддаг; тэд бусдад тэвчээртэй, хүлээцтэй хандаж чаддаг бөгөөд сайн хүн чанарын бүх онцлог шинжтэй байдаг. Гэвч чуулганы ажил, Бурханы өргөл, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын тухайд тэд энэ бүхнээс урваж чаддаг. Ийм төрлийн хүнийг сайн хүн чанартай гэж та нар хэлэх үү? (Үгүй.) Жишээлбэл, ах эгч нарт юм худалдаж авахдаа зарим хүн чанар сайтай, үнэ хямд, хэрэгцээтэй зүйлийг сонгодог. Гэвч өргөлийн мөнгөөр юм худалдаж авах болоход тэд үнэтэй бараа сонгодог. Ердөө л нэг трактор байсан ч тэд бүр навигацитайг нь авахыг хүсдэг. Юу ч худалдаж авч байгаа бай, тэд үргэлж хамгийн сайн, хамгийн үнэтэй, өндөр технологийн сонголтуудыг сонгодог, илүү хямдыг нь бодолцож үзэхээс татгалздаг. Ерөнхийдөө, тэд бусадтай хэвийн харилцдаг мэт санагддаг; тэд хүмүүсээс ашиг хонжоо хайдаггүй, нэлээд хүлээцтэй ба бусдад бүх талаар сайн ханддаг. Гэвч өргөл үрэх болоход тэдний харгис тал нь гарч ирж, хорон муу төрх нь илэрдэг. Тэднийг сайн хүн чанартай гэж үзэж болох уу? (Үгүй.) Тэдний сайн хүн чанар үнэхээр жинхэнэ үү? Энэ нь ердөө л гадаад дүр эсгэлт, хуурмаг зан бөгөөд бүгд баг юм. Үнэхээр Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой хэрэг явдал, ялангуяа өргөл үрэх болохоор тэдний шунал гарч ирж, хорон муу төрх, диаволын нүүр царай, догшин хэрцгий байр байдал нь илэрдэг. Энэ сайн хүн чанар мөн үү? (Үгүй.) Жишээ нь, хэн нэгэн “Үг нь махбодоор илэрсэн” номын зохиогчийн эрхийг авах хүсэлт гаргаж байгаа бөгөөд тэр: “Хэрвээ бид байгууллагын хувиар чуулганы нэрээр хүсэлт гаргавал их мөнгө хэмнэнэ. Харин бие махбодтой болсон Христийн нэрээр хүсэлт гаргавал хамаагүй их зардал гарна. Бид үүн дээр мөнгө хэмнэх ёстой; өргөлийг хамаагүй үрж болохгүй!” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Ийм чухал асуудлыг зохицуулахад тэдэнд зарчим байна уу? Эдгээр үгийг яг хэн илэрхийлсэн бэ, Бурхан уу эсвэл чуулган уу? (Тэдгээрийг Бурхан илэрхийлсэн.) Тэгвэл зохиогчийн эрх хэнд харьяалагдах ёстой вэ? Бурханд харьяалагдах нь илүү тохиромжтой юу, эсвэл чуулганд уу? (Бурханд харьяалагдах нь илүү тохиромжтой.) Энэ бол нэн чухал асуудал. Ийм эгзэгтэй асуудалд мөнгө хэмнэхэд анхаарахын үр дагавар юу вэ? Ямар асуудал гарч болох вэ? Үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байж мэднэ! Хэрвээ чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг үл тоомсорлож, зөвхөн мөнгө хэмнэхийг л бодолцдог бол чи ямар хүн болж таарах вэ? Ийм хүмүүст мөс чанар эсвэл хүн чанар байна уу? (Тэдэнд хүн чанар байхгүй.) Ийм хүмүүс гаднаа хэчнээн сайхан сэтгэлтэй эсвэл хүлээцтэй мэт харагдаж байсан ч тэдэнд үнэхээр хүн чанар бий юу? (Үгүй.) Чуулганд хоол хүнс, унд, өдөр тутмын хэрэгцээний бүх зардлыг Бурханы өргөлөөр бүрэн хангадаг. Би эдгээр зардлын талаар та нартай хэзээ нэгэн цагт нарийн тооцоо хийж байсан уу? Цорын ганц шаардлага бол та нар үрэлгэн байхаас зайлсхийх явдал боловч Би та нарын хэвийн зардлыг хэзээ нэгэн цагт нэгд нэггүй шалгаж байсан уу? (Үгүй.) Бүх талаар Би та нарыг бодолцож, зардлыг тань хэзээ ч нэгд нэггүй шалгаж байгаагүй байтал та нар эргээд Над дээр мөнгө хэмнэдэг. Энэ нь хүн чанаргүй байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Хүн чанаргүй хүн хүмүүст хэчнээн сайхан сэтгэлтэй эсвэл хүлээцтэй харагдсан ч энэ нь ердөө л баг юм. Мөс чанар, эрүүл ухаан үүргээ гүйцэтгэх ёстой мөч үнэхээр ирэх үед тэд ямар ч хүн чанаргүй болох нь ил болдог. Тэд ер нь хүн мөн үү? (Үгүй.) Тэднийг хүн гэж нэрлэх боломжгүй. Юм худалдаж авахдаа би ч бас бараа хямдралтай байгаа эсэхийг, худалдаж авах тохиромжтой арга замыг бодолцон хянамгай, хэмнэлттэй ханддаг, хэрвээ ямар нэг зүйл хэрэгцээтэй, тохиромжтой, боломжийн үнэтэй байвал Би худалдаж авдаг. Гэхдээ Би бодлогогүй худалдаж авдаггүй, үнэ цэнгүй худалдан авалтад мөнгө зардаггүй. Гэвч зайлсхийх боломжгүй, заавал гаргах ёстой зарим зардал байдаг бөгөөд тийм тохиолдолд Би зарчмын дагуу зарцуулдаг. Би бас Өөрийнхөө хоол хүнс, хувцас, өдөр тутмын хэрэгцээнд хэмнэлттэй хандахыг хичээдэг. Гол нь юу хүссэнээ худалдаж авах биш юм; Би худалдан авалтаа сайтар бодолцох ёстой. Харж байна уу, Би энгийн, тохиромжтой, аятайхан хувцасладаг. Миний зарцуулалт зарчмыг дагадаг: Би шаардлагатай, хэрэгцээтэй зүйлийг худалдаж авдаг, шаардлагагүйг нь худалдаж авдаггүй. Мөнгийг бүү үрэн таран хий эсвэл гарзад; зарцуулах ёсгүй мөнгийг бүү зарцуул; хэмнэх ёстой газартаа хэмнэж, шаардлагагүй зардлаас зайлсхий—эдгээр нь зарчим юм. Гэвч хүн чанаргүй зарим хүн Бурханы өргөлийг үрэх боломж хармагцаа нүд нь сэргэдэг. Хүмүүсийн хоол хүнс, хувцас, орон байр, эсвэл унааны зардалд хамаатай л бол тэд яаран үйлдэл хийдэг. Ялангуяа бусдад хувцас худалдаж авах, эсвэл амьжиргааны зардал тараах тухайд тэд дэндүү урам зоригтой, маш өгөөмөр болдог. Тэд зүрх сэтгэлдээ: “За, миний мөнгө үрэгдэж байгаа биш. Бурханы мөнгө үрэгдэж байна, тэгээд ч энэ миний нэр хүндэд тустай юм чинь яагаад болохгүй гэж?” хэмээн боддог. Тиймээс тэд энэ боломжийг ашиглан үрэлгэн загнадаг. Тэд зүрх сэтгэлдээ муу санаа өвөрлөж, Бурханы гэрийг хор хөнөөл учруулахаас өөр юу ч хүсдэггүй! Гэвч хэрвээ тэдний өөрсдийнх нь мөнгө байсан бол тэд бүхнийг тооцоолж, шаардлагатайгаас илүү ганц зоос ч үрэхээс татгалзах байсан. Тэд ер нь хэчнээн сайхан сэтгэлтэй харагддаг байсан ч ийм хүмүүст сайн хүн чанар байдаггүй. Миний бодлоор Бурханы өргөлд хандах тэдний хандлага маш ихийг хэлж өгдөг. Тэд өргөлийг үрэн таран хийж чаддаг, Бурханаас эмээдэг сэтгэл огтхон ч байхгүй байгаа нь хамгийн наад зах нь тэднийг сайхан сэтгэлтэй биш, өөдгүй бөгөөд муу хүн чанартайг харуулдаг. Ийм биш гэж үү? (Тийм ээ, ийм байдаг.)

Хүний төрөлх нөхцөл байдал, хүн чанар, завхарсан зан чанартай холбоотой олон илрэл байдаг. Бид өнөөдөр тэдгээрийн нэг хэсгийг нь гүйлгэж харлаа; магадгүй өөр илрэлүүд ч байгаа байх, тэдгээрийг бид ирээдүйн нөхөрлөлүүдээр хөндөж болно. Өнөөдрийн нөхөрлөлөө энд хүргээд өндөрлөцгөөе. Баяртай!

2023 оны 9 дүгээр сарын 23

Өмнөх: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (3)

Дараах: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (12)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх