3. Хэрэв бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авбал мөнх амийн замыг олж авахын тулд чухамдаа юуг эрэлхийлэх ёстой вэ?

Холбогдох Бурханы үг:

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл тэдгээртэй хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы санаа зорилгыг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг, ингэснээр бүх бүтээгдсэн зүйлийн дунд гэрчлэл байх болно; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг бүрэн ятгахын тулд ил болголт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг хүнд мэдүүлэхийн тулд хүний тэрслүү байдлыг ил болгож, эсэргүүцлийг нь шүүж, улмаар эдгээрийг Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон ашигласнаар хийгддэг. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн авдаг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн авах ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь яг нарийндаа байлдан дагуулах үйл явц юм. Тэгвэл хүмүүс яг яаж хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг хэрхэн идэж, уухаа мэдэж, тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс хэрхэн байлдан дагуулагддаг тухайд гэвэл, энэ нь тэдний өөрсдөө хийж чадахгүй зүйл юм. Чи эдгээр үгийг идэж ууснаар дамжуулан өөрийн завхрал, бохир заваан, тэрслүү, зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж л чадна. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг ухаарсныхаа дараа хэрэгжүүлж чаддаг бол, мөн үзэгдэлтэй байж, эдгээр үгэнд бүрэн захирагдаж чаддаг, өөрөө ямар ч сонголт хийдэггүй бол чи байлдан дагуулагдсан байх болно—энэ нь эдгээр үгийн үр дүн байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, хүний амь-оролтод шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амьд усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр хангадаг; өдөр тутмын амьдралдаа биеэ зөв авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, аврал хүртэх зорилго, чиглэлээр хангадаг. Бурханы өмнөх бүтээгдсэн зүйлийн хувиар хүний эзэмших ёстой бүх үнэнээр Бурханы үг хангадаг; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй болгож, бат зогсоодог бат бөх дэмжлэг юм. Тэдгээр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас гаргах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн үнэн сэтгэлийн, тэвчээртэй сургаал, ятгалга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэдгээр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайхан, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдал, зүйлсийг бүгдийг нь хэмждэг шалгуур, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Бурханы үгийн бодит туршлага дунд л хүн үнэн болон амиар хангагдаж чадна; эндээс л хүн хэвийн хүн чанар гэж юу болох, утга учиртай амьдрал гэж юу болох, жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох, Бурханыг үнэхээр дуулгавартай дагах гэж юу болохыг ойлгож авч чадна; эндээс л Бурханыг хэрхэн анхаарч халамжлах ёстойг, бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүний дүртэй болох ёстойг ойлгож авч чадна; эндээс л жинхэнэ итгэл, жинхэнэ шүтлэг мөргөл гэж юу гэсэн үг болохыг ойлгож авч чадна; тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч хэн болохыг ойлгож авч чадна; бүх бүтээлийн захирагч Нэгний бүх зүйлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож авч чадна; бүх бүтээлийн Захирагч Нэгний оршин тогтнож, үзэгдэж, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож авч чадна. Бурханы үгийг бодитоор туулахаас өөрөөр хүнд Бурханы үг болон үнэний талаарх ямар ч жинхэнэ мэдлэг, ойлголт байдаггүй. Ийм хүн бол чухамдаа амьд үхдэл, бүрэн цогцос бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүх мэдлэг түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй, мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй, иймээс Бурхан ийм хүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч, дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

Амийг эрэлхийлэхдээ хоёр зүйлд анхаарах ёстой: нэгдүгээрт, Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгох; хоёрдугаарт, Бурханы үгэн дотроос өөрийгөө ойлгох. Энэ нь хамгийн үндсэн хоёр зүйл юм. Бурханы үгийн гадна ямар ч амь, ямар ч үнэн байхгүй. Хэрвээ чи Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайдаггүй бол хаанаас эрж хайж болох вэ? Дэлхий ертөнцийн хаана үнэн байна вэ? Дэлхийн сонин, хэвлэл мэдээлэл Бурханы үгийг мэдээлдэг үү? Дэлхийн улс төрийн намууд Бурханд гэрчлэл хийдэг үү? Дэлхийн аль ч улс оронд Бурханы үгийг ил тод түгээх нь хийж болмоор зүйл үү? Огт үгүй. Ийм учраас энэ дэлхийд үнэн байдаггүй, диавол Сатан дэлхий дээр ноёрхож, дэлхий ертөнц харанхуй, ёрын муу байдаг. Ганц ч болов хумсын чинээхэн үнэн хаана байна вэ? Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол: Бурханы үгэн дотроос Бурханыг ойлгох, Бурханы үгэн дотроос хүний амьдралыг ойлгох, Бурханы үгэн дотроос өөрийгөө үнэхээр ойлгож, хүний оршин тогтнолын утга учир болон үнэний бусад талыг олж илрүүлэх явдал юм. Бүх үнэн Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгээр дамжихгүйгээр үнэнд орж чадахгүй. Бурханы үгийг туулж, хэрэгжүүлснээр л чи үнэний талаарх ойлголтод хүрч чадна, үнэнийг үнэхээр ойлгох гэдэг нь Бурханы үгийг ойлгоно гэсэн үг юм. Энэ бол хамгийн үндсэн зүйл.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

Тодорхой хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө санаа зорилго, зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы хүслийг хайхад төвлөрч, бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг ухамсарлахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ Бурханы үгээс үнэн болон Бурханы хүслийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг ухамсарлахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй. Харин ч үнэнийг ойлгож, Бурханы санаа зорилгыг ухамсарлаж, Бурханы зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний уг чанар-мөн чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгохоор оролдож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагыг хялбархан хангасан юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв. Энэ нь Бурханы санаа зорилготой хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханы илгээсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн, ил болгосон Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг үнэн зөв ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээж, тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдал, дутагдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанарыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Бурханы ажлын талаарх Бурханы санаа зорилго, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагыг бас харсан. Эдгээр үгээс тэрээр Бурханыг үнэхээр мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна тэрээр Бурханы үгэнд байсан хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад онцгой анхаарал хандуулжээ. Бурханы санаа зорилготой нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм. Энэ нь түүний амийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь болж чаддаг, үнэн байх л бол Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонсоод тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, Бурханы санаа зорилгод нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

Хүн үүргээ биелүүлж байхдаа Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Бурханы үг болон ажил тэдэнд туйлын үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болсон, тэд үнэнийг олж авсан, бас Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгосныхоо дараа л шинэ хүмүүс болцгооно. Хэрэв Бурханы үг хүмүүсийн амь болдог бол, хэрэв Бурханы ажлын үзэгдэл, Түүний ил болголт, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, Бурханы хүр гэж шаарддаг хүний амьдралын стандарт тэдний амь болдог бол, хэрэв хүмүүс эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол тэд Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгээр дахин төрж, шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам. Энэ нь төгс болгуулах зам байсан юм. Петр Бурханы үгээр төгс болгуулж, Бурханы үгээс амь олж авч, Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэрээр үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

Өмнөх: 2. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан бол нэг Бурхан. Тэд өөр өөр эрин үед өөр өөр ажил хийдэг. Эзэн Есүс золин авралын ажлыг хийж, гэмшлийн замыг номлосон бол, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлт, цэвэрлэлтийн ажлыг хийж, мөнх амийн замыг авчирдаг. Тэгэхээр гэмшлийн зам болон мөнх амийн зам хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Дараах: 1. Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог(Иохан 10:27) хэмээн хэлсэн. Эзэн эргэж ирэхдээ айлдвараа хэлж, хонин сүргээ хайхаар явах болно. Эзэний эргэн ирэхийг хүлээхэд Бурханы дуу хоолойг эрж хайх нэн чухал боловч бид Бурханы дуу хоолой, хүний дуу хоолой хоёрыг ялгаж чадахгүй байна. Энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх