1. Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог(Иохан 10:27) хэмээн хэлсэн. Эзэн эргэж ирэхдээ айлдвараа хэлж, хонин сүргээ хайхаар явах болно. Эзэний эргэн ирэхийг хүлээхэд Бурханы дуу хоолойг эрж хайх нэн чухал боловч бид Бурханы дуу хоолой, хүний дуу хоолой хоёрыг ялгаж чадахгүй байна. Энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Есүс түүнд, ‘Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй’ гэжээ” (Иохан 14:6).

“Учир нь Бурханы үг бол амьд, хүчирхэг, хоёр иртэй илднээс ч хурц бөгөөд сэтгэл болон сүнс, үе мөч болон чөмгийг салтал нь нэвтрэн ордог, мөн зүрх сэтгэлийн бодол, санааны шүүгч билээ” (Еврей 4:12).

Холбогдох Бурханы үг:

Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь ойлголт болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн ойлголт, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний сургамж, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, ажил оргүй хоосноос гарч ирдэггүй, харин үргэлж бодит орчин болон бодитой нөхцөл байдлын дагуу хийгддэг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давж чадахгүй, мөн хүний ойлгодог зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан ойлголт болон мэдлэг юм. Ийм ойлголт болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Эдгээр үгийг няхуур уншвал Бурханы эрх мэдэл, ялгамж чанар нь Бурханы айлдварт тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд амархан. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи … болно … Би чамайг … болгосон … Би чамайг болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар, эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэмжит байдлын илрэл; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг тусгай үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр нэг хүний үр удам нь өнөр өтгөн болж, түүнээс үндэстнүүд бий болж, хаад гарна гэж найддагаа хэлбэл энэ нь нэг төрлийн хүсэл бөгөөд амлалт, ерөөл биш гэдэг нь эргэлзээгүй. Иймээс хүмүүс “Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно…” гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд ийм хүч чадал эзэмшдэггүйгээ мэднэ; энэ нь тэднээс шалтгаалдаггүй, ийм зүйл хэллээ ч гэсэн энэ нь хий хоосон, утга учиргүй, хүсэл эрмэлзлээр нь жолоодуулсан үг байх байсан. Хүслээ биелүүлж чадахгүй юм шиг санагдвал хэн ч бай, ийм сүрлэг өнгөөр ярьж зүрхэлнэ гэж үү? Хүн бүр л үр удамдаа сайн сайхныг хүсэж, чадварлаг болж, агуу амжилтад хүрээсэй гэж найддаг. Нэг нь эзэн хаан болчихвол ямар сайхан агуу хувь заяа байх сан билээ! Нэг нь захирагч болбол, ер нь нэр нөлөөтэй хүн л болж байвал мөн л сайн хэрэг! Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа ерөөлийг л хүсдэг ба аливаа амлалтаа хэрэгжүүлж, эсвэл биелүүлж чаддаггүй. Ийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүр зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь мэдлээс гадна байдаг байхад бусдын хувь заяаг яаж захирч чадах юм бэ? Харин Бурхан ийм үгийг хэлж чаддагийн шалтгаан гэвэл Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгдөг бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан бүх ерөөлөө биелүүлэх чадвартай. Хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилтад хүргэхэд Түүний нэг үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, сэтгэлээ чилээж, үүнээс болж санаагаа зовоохгүй; энэ бол Бурханы жинхэнэ хүч чадал, жинхэнэ эрх мэдэл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Өмнөх: 3. Хэрэв бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авбал мөнх амийн замыг олж авахын тулд чухамдаа юуг эрэлхийлэх ёстой вэ?

Дараах: 2. Эзэн Есүс эргэж ирсэн, Тэр бол хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч чадах бүх үнэнийг илэрхийлж байгаа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэрээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна гэж та нар гэрчилдэг. Тэгэхээр бид Бурханы дуу хоолойг хэрхэн таних ёстой вэ, Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт бид яаж итгэлтэй байх вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх