4. Хэрэв бид Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол цэвэрлэгдэхгүй бөгөөд ингэснээр Бурханы хаанчлалд ороход тохирохгүй болно гэж та нар хэлдэг. Бид үүнд итгэхгүй байна. Хэдийгээр бид нүгэл үйлдэх чадвартай, махан биед хүлэгдсэн хэвээр байгаа ч Библид “Нүд ирмэхийн зуур, нэг агшинд сүүлчийн бүрээн дуунаар: учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөх болно” (1 Коринт 15:52) хэмээн тун тодорхой өгүүлсэн байдаг. Бурхан бол төгс хүчит гэдэгт бид итгэдэг: Бурханы ганц л айлдвар тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, Бурханы ганц айлдвар хүмүүсийг үхэгсдээс амилуулж чадна. Бурхан ирэх үедээ бидний хэлбэрийг тэр дор нь өөрчилж, тэнгэрийн хаанчлалд өргөж чадна. Тиймээс бидэнд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, үнэнийг илэрхийлж, шүүлт, ариусгалын ажлыг гүйцэтгэх хэрэггүй.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).

“Тэднийг Та энэ ертөнцөөс аваач гэж Би залбирахгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна… Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ… Тэд бас үнэнээр дамжуулан ариусгагдахын тулд тэдний төлөө Би Өөрийгөө ариусгадаг” (Иохан 17:15, 17, 19).

Холбогдох Бурханы үг:

Та нар Бурханы санаа зорилгыг харж чаддаг байх ёстой, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ нь хүний төсөөлдөг шиг тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш, эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг ч биш; харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн. Энэ нь Бурханы ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил үнэхээр тийм энгийн гэдгийг харж байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, хүний анхдагч эрүүл ухааныг сэргээснээр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Бурхан ажлаа бүхий л орчлон ертөнц даяар хийдэг. Түүнд итгэдэг бүх хүн Түүний үгийг хүлээн авч, Түүний үгийг идэж уух ёстой; Бурханы үзүүлдэг тэмдэг, гайхамшгийг харлаа гээд Бурханаар авхуулж чадах хүн нэг ч байхгүй. Эрин үеүдийн туршид хүнийг төгс болгохын тулд Бурхан үргэлж үг ашиглаж ирсэн. Тиймээс та нар хамаг анхаарлаа тэмдэг, гайхамшигт хандуулах ёсгүй, харин Бурханаар төгс болгуулахаар мэрийх ёстой. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан зарим нэг үг хэлсэн ба Нигүүлслийн эрин үед Есүс ч бас олон үг хэлсэн. Есүсийг олон үг хэлсний дараа хожмын элч, шавь нар нь хүмүүсийг Есүсийн гаргасан тушаалуудын дагуу хэрэгжүүлж, Есүсийн хэлсэн үг, зарчмын дагуу туршлагажихад залж чиглүүлсэн юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы агуу хүч чадлыг харуулж чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг харуулах боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх цагт хүн бүрэн төгс болгуулсныхаа дараа тэмдэг, гайхамшгийг харах шаардлагыг хангана. Бурханыг мэдэж авч, Бурханыг юу ч хийсэн бай, дуулгавартай дагаж чаддаг байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харсан ч Бурханы талаар ямар нэг үзэл тээхээ болино. Одоогоор чи ялзарсан, Бурханыг бүрэн дуулгавартай дагах чадваргүй, ийм байдалтай байж чи өөрийгөө тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж бодоо юу? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе, эрин үе солигдох үе, түүнчлэн эрин үе дуусах үе байдаг. Бурхан ажлаа хэвийн явуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь Бурханы хувьд туйлын амархан боловч энэ нь Бурханы ажлын зарчим биш, Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харж, Бурханы сүнслэг бие ч хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэх байсан бус уу? Асар их гай зовлонгоос гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэж Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, засалт болон элдэв янзын цэвэршүүлэлт туулсныхаа дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн утгатай. Ийм хүмүүсийн итгэл тодорхойгүй биш, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч хүчит үйлс хараагүй; сүртэй бичиг үсэг, хоосон сургаал ярьж, гүн гүнзгий ойлголтыг илэрхийлж чаддаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг байдаг, Бурханы талаарх бодит, жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы агуу хүч чадлыг илүү сайн харуулж чадах бус уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодит ажил юм. Өөрийнхөө эрин үед Есүс хүнийг төгс болгох гэж бус, харин золин аврах гэж ирсэн, иймээс хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг ер бусын зүйл үзүүлсэн. Учир нь Тэр гол нь цовдлолын ажлыг гүйцэтгэхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн хүрээн дэх ажил биш байсан юм. Тэр тэмдэг, гайхамшгууд нь Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлж байгаагүй юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан бас зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодит ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлбэл бодит ажил нь эмх замбараагаа алдаж, Тэрээр ажлаа цааш хийх боломжгүй болох байсан. Бурхан үг ашиглан хүнийг төгс болгоно гэж хэлчхээд мөн л тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Иймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор хэтэрхий их шашны зүйл бий; Бурхан, хүний доторх шашны бүх үзэл болон ер бусын зүйлсийг хөөн зайлуулж, Бурханы бодит байдлыг хүнд мэдэгдэхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр тодорхойгүй, уран зөгнөлт, ерөөсөө оршин байдаггүй гэж хэлж болох бурхны дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс одоо цорын ганц эрхэм чухал зүйл бол чи бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн Бурхан мөн үү? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэхдээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Бүх хүний Бурханд итгэх зорилго ийм байх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь голчлон хүнийг амийн үгээр хангах; хүний уг чанар-мөн чанар, завхарсан зан чанарыг ил болгох; шашны үзэл, феодалын сэтгэлгээ, хоцрогдсон сэтгэлгээ, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал юм. Бурханы үгээр ил болгосноор эдгээр зүйлийг бүгдийг нь цэвэрлэх ёстой. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг илчилж, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөгийн ажлыг мэдэх нь

Эцсийн өдрүүдийн ажилд үгийн сүр хүч нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө олж мэдэх ямар ч аргагүй. Тэдгээрийг үгээр ил болгох үед чи аяндаа олж мэднэ; тэгээд хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатаных хэвээр байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, ариусгагдаагүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй бол тэрээр завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн Бурханы золин авралаар л дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чадна. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан хүний нүгэл уучлагдсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүгэл уучлагдаж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүгэл уучлагдсан нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучин, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар байна. Ийм болохоор хүнийг завхарсан сатанлаг зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч дордохгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөж чадна. Энэ нь амийн өсөлтийн замыг ойлгож, амийн замыг ойлгож, зан чанараа өөрчлөх замыг ойлгохыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлэхийг хүнээс шаарддаг, ингэснээр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, хүн гэрлийн туяан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы санаа зорилгын дагуу хийж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижирна. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы санаа зорилгод нийцэж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы санаа зорилгод нийцдэг нэгэн болсныг илтгэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

Өмнөх: 3. Загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ(Иохан 19:30) хэмээн хэлж, ийнхүү хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан болохыг нотолсон. Бид Эзэн Есүст итгэдэг болохоор нүгэл маань аль хэдийн өршөөгдөж, итгэлээрээ зөвтгөгддөг. Эзэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно. Бурхан яагаад үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийсээр байх ёстой юм бэ?

Дараах: 5. Эзэн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр эргэж ирсэн гэж та нар гэрчилдэг, гэвч Эзэн Есүс “Хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөв шударга байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ(Иохан 16:7–8) гэж хэлсэн. Эзэн Есүс амилж, дээш гарсны дараа Ариун Сүнс Пентэкостын үеэр хүн дээр ажиллахаар ирж, хүнийг нүгэл, зөвт байдал, шүүлтийн талаар зэмлэсэн гэж бид итгэдэг. Тэгэхээр бид нүглээ улайж, Эзэнд гэмшиж л байгаа цагт Ариун Сүнс биднийг зэмлэж, сахилгажуулах болно, энэ бол Эзэн биднийг шүүх шүүлт. Та нарын яриад байгаа эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хооронд чухамдаа ямар ялгаа байна вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх