3. Өнөөдөр гамшиг улам ноцтой, олон давтамжтайгаар тохиолдож байна. Библид зөгнөсөн эцсийн өдрүүдийн агуу гамшиг эхлэх гэж байгааг эдгээр тэмдэг илтгэдэг. Энэ гамшгийн дунд бид хэрхэн Бурханаар хамгаалуулж, амьд үлдэж чадах вэ?
Холбогдох Бурханы үг:
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, үүнээс ч илүүтэйгээр, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүн төрөлхтний түүх болон ирээдүй Бурханы гараар бүтээгдсэн зохицуулалтаас зайлж чадахгүй. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохицуулалт дор байдаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг, Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний чиглэлийг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ нэг улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн өвдөг сөгдөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө ирж гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар зайлшгүй сүйрэл болно.
Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тэгээд тэд садар самуун уг чанартай болж, үзэшгүй муухай доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг орхиж, өөрсдөд нь Бурханы өгсөн бүхнийг хаяж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Зүрх сэтгэл нь Бурханаас улам бүр холдохын хэрээр тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тэгээд тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхийг сүйрүүлж эхэлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.
Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө балчир хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрч, Тэр санаагаа өөрчилж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглахаас өмнөх хоромд—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнөх хоромд—Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн дараалсан үйлдлүүд хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур хилэн аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмшихээс өмнө болон дараа Бурхан, энэ хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлж, илчилж, Бурханы мөн чанарын бодитой агаад халдашгүй байдлыг хүмүүст харуулсан юм. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, ёрын муу замаасаа үнэхээр эргэж, гар дахь хүчирхийллээ орхих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу үйл Бурханы хилэнг төрүүлдэг, харин Бурханыг сонсож, Бурханы өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ орхиж чаддаг хүмүүст Бурхан өршөөл, хүлээцтэй байдлаа хайрладаг. Ниневечүүдэд хандсан байдалд нь Бурханы хандлага маш тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг шаарддаг. Хүмүүс ёрын муу замаасаа эргэж, хүчирхийллээ орхисон л бол Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Харин ёрын муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд гашуудан уйлна. Бүх төрлийн муу үйл үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь үзэн яддаг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, муу үйлийнх нь төлөөсийг төлүүлэх боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг хараад Надад таатай байх болно. Одоо Миний өдөр эцэст нь ирлээ, Би цаашид хүлээх шаардлагагүй!
Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Янз бүрийн гай гамшиг ар араасаа бууж ирнэ; бүх улс орон, бүх газар нутагт гамшиг тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдохгүй, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам бүр өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол үй олон улс орон, ард түмнийг шүүх Миний шүүлт. Миний хөвгүүд ээ! Та нар зовлон шаналал, гай гамшгийн хүнд хэцүүд нэрвэгдэх ёсгүй. Та нар удалгүй насанд хүрч, Миний мөрөн дээрх ачааг аль болох хурдан аваасай гэж Би хүсдэг. Миний санаа зорилгыг яагаад ойлгодоггүй юм бэ? Урдах ажил улам л амаргүй болно. Та нар Намайг бөөн ажилтай нь ганцаараа махран зүтгэг гээд үлдээх тийм хатуу зүрх сэтгэлтэй юм уу? Би арай энгийнээр хэлье: Амь нь төлөвшсөн хүмүүс хоргодох газарт орох ба зовлон шаналал, хатуу хэцүүд нэрвэгдэхгүй; амь нь төлөвшөөгүй хүмүүс зовлон шаналал, хор хохирол амсах ёстой. Миний үг хангалттай тодорхой биш байна гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг
Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, ирээдүйд хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайтгарна, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар ч агуу ажил хийж чадахгүй—харин бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгоход анхаарах ёстой, мөн хүчтэй, цангинасан гэрчлэл хийж, улмаар Сатаныг шившиглэх ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсож чаддаг хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Энгийндээ чи үнэнийг хэрэгжүүлж, жинхэнээсээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлахгүй. Чиний санаархал зөв эсэхээс энэ нь хамаарна. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг байлаа гэе—чи өчүүхэн нарийн ширийн зүйлд ч анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгодог—жинхэнээсээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, чин сэтгэлээ Бурханд өгдөг, тодорхой харж чадахгүй зарим зүйл байсан ч санаархлаа зөв болгож, Бурханы санаа зорилгыг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд бүхнийг хийж чаддаг. Ах эгч нар чинь чамайг голж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн таашаалд шунахгүй байгаа. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.
Шалгалтууд хүмүүсийн ямар дотоод байдал руу чиглэдэг вэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй тэрслүү зан чанарт нь чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор ихээхэн бохир зүйл, ихээхэн хуурамч зүйл байдаг учраас Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалтад оруулдаг. Гэхдээ хэрвээ өнөөдөр чи Бурханыг хангалуун болгож чаддаг бол ирээдүйн шалгалтууд чамайг төгс болгоно. Хэрвээ өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаггүй бол хожмын шалгалтууд чамайг сорьж, чи өөрөө ч мэдэлгүй доош унана, тэр үед чи өөртөө ч тусалж чадахгүй байх болно, учир нь чи Бурханы ажилтай хөл нийлүүлж чаддаггүй, бодит биеийн хэмжээгүй байдаг. Иймээс хэрвээ чи ирээдүйд бат зогсож, Бурханыг илүү сэтгэл хангалуун байлгаж, эцсээ хүртэл Түүнийг дагаж чаддаг байхыг хүсэж байгаа бол өнөөдөр бат бөх суурь тавих ёстой. Бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний санаа зорилгыг харгалзан үзэх ёстой. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чиний дотор суурь бий болж, Өөрийг нь хайрлах зүрх сэтгэлийг Бурхан чамд төрүүлж, чамд итгэл өгөх болно. Нэг л өдөр шалгалт жинхэнээсээ тулгарахад чи зовлон шаналал ихэд амсаж, тодорхой хэмжээгээр цөхөрч, үхсэн мэт аймшигтай уй гашууг туулж магадгүй юм—гэхдээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй, улам гүнзгийрэх болно. Бурханы ерөөл ийм билээ. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлдэг, хийдэг бүхнийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн авч чаддаг бол Бурхан чамайг гарцаагүй ерөөх учраас чи Бурханаар ерөөгдсөн, Түүний амлалтуудыг хүлээн авдаг хүн болно. Хэрвээ өнөөдөр хэрэгжүүлэхгүй бол нэг л өдөр шалгалт тулгарахад чамд итгэл, хайрлах зүрх сэтгэл байхгүй байх бөгөөд тэр үед шалгалт нь уруу таталт болно; чи Сатаны уруу таталтад автаж, зугтах ямар ч аргагүй болно. Өнөөдөр, багахан шалгалт чамд тулгарахад чи бат зогсож чадах ч нэг л өдөр томоохон шалгалт тулгарахад чи гарцаагүй бат зогсож чадахгүй. Зарим хүн ихэрхүү зантай байдаг бөгөөд өөрсдийгөө аль хэдийн бараг төгс болсон гэж боддог. Хэрвээ тийм үед чи илүү гүнзгий явахгүйгээр өөртөө сэтгэл хангалуун хэвээр үлдвэл аюулд орох болно. Өнөөдөр Бурхан илүү агуу шалгалтын ажлыг хийдэггүй, бүх зүйл гаднаа зүгээр мэт харагдах боловч Бурхан чамайг шалгах үед чи хэтэрхий дутуу дулимаг гэдгээ олж мэднэ, учир нь чиний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд чи агуу шалгалтуудыг туулах чадваргүй билээ. Хэрвээ чи байгаагаараа, үлбэгэр байдалтай хэвээр байвал шалгалт ирэхэд унана. Биеийн хэмжээ чинь хэр жижиг болохыг та нар байнга харах хэрэгтэй; ийм маягаар л та нар өсөж дэвшинэ. Хэрвээ чи зөвхөн шалгалтын үеэр л биеийн хэмжээ чинь маш жаахан, сэтгэлийн тэнхээ чинь үнэхээр сул дорой, чиний дотор бодитой зүйл хэтэрхий бага, Бурханы санаа зорилгод хангалтгүй гэдгээ ойлговол—тэр үед л үүнийг ойлговол хэтэрхий оройтсон байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан ёрын мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан тэднийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн дууссан ажил биш байх байлаа. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүрэн ариусгагдана; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно