2. ХКН болон шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцэн, олон цуу яриа, төөрөгдлийг зохиож, тараасаар ирсэн. Эдгээр цуурхал, төөрөгдлийг сохроор хүлээн авдаг, үнэн замыг эрж хайж, судлахад хүчин чармайлт гаргадаггүй хүмүүст Бурхан хэрхэн хандах вэ? Тэд ямар төгсгөлтэй байх бол?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан” (Хосеа 4:6).
“Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21).
Холбогдох Бурханы үг:
Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бол таягдан хаягдах хүмүүс юм. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; тэр ч бүү хэл Сатаны боол гэж дуудсанд гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүсийн ялган таних чадвар бага байх тусам, үнэний талд зогсож чадах нь бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс нүгэлд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд үнэнийг огт хайрладаггүй; харин ч үнэнийг жигшдэг хүмүүс гэдгийг нь хангалттай нотолдог. Тэд Сатаны талд зогсож чадна гэдэг нь бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг нотлоход хангалттай юм. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Бурханы тухай цуу яриа, гүтгэлэг сонсоод зарим хүний эхний хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэдний хамгийн түрүүнд үзүүлдэг хариу үйлдэл нь энэ цуу яриа үнэн, худал эсэх, ийм цуур яриа байдаг эсэх талаар гайхширч, тэгээд харзнах хандлага сонгох байдаг. Тэгээд тэд “Үүнийг магадлах арга алга. Үнэхээр ийм явдал болсон болов уу? Энэ үнэн болов уу, үгүй болов уу?” хэмээн бодож эхэлдэг. Хэдийгээр ийм хүмүүс өнгөн дээрээ харуулдаггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ аль хэдийн эргэлзэж, Бурханыг аль хэдийн үгүйсгээд эхэлсэн байдаг. Ийм хандлага, ийм үзэл бодлын мөн чанар нь юу вэ? Энэ нь урвалт бус уу? Тэдэнд ийм асуудал тулгарах хүртэл энэ хүмүүсийн үзэл бодол юу болохыг чи харж чадахгүй; тэд Бурхантай зөрчилддөггүй, Түүнийг дайсан гэж үздэггүй мэт харагддаг. Гэвч асуудал тулгармагц тэд даруй Сатантай хамт зогсож, Бурханыг эсэргүүцдэг. Энэ нь юуг харуулж байна вэ? Энэ нь хүн, Бурхан хоёр бол эсрэг тэсрэг гэдгийг харуулж байна! Бурхан хүн төрөлхтнийг дайснаа гэж үздэг биш, харин хүн төрөлхтний мөн чанар өөрөө Бурханд дайсагнаж байдгаас тэр юм. Хүн Бурханыг хэчнээн удаан дагаж, хэр их төлөөс төлсөн нь хамаагүй, хүн Түүнийг хэрхэн магтаж, Түүнийг хэрхэн эсэргүүцэхээс тэвчиж, бүр Бурханыг хайрлах гэж хэчнээн өөрсдийгөө хүчилдэг ч бай, тэд Бурханд хэзээ ч Бурхан шиг хандаж чадахгүй. Үүнийг хүмүүсийн мөн чанар тодорхойлдог бус уу? Хэрвээ чи Түүнд Бурхан шиг хандаж, Тэр бол Бурхан гэж жинхэнээсээ итгэдэг бол Түүнд эргэлзэж чадна гэж үү? Чи зүрх сэтгэлдээ Түүний тухай ямар нэгэн асуултын тэмдэг тээсээр байж чадна гэж үү? Чадахгүй, тийм үү? Энэ хорвоогийн чиг хандлага маш ёрын муу, энэ хүн төрөлхтөн ч мөн адил; тиймээс чамд яахаараа тэдгээрийн талаар ямар ч үзэл байхгүй байж болох юм бэ? Чи өөрөө тун хорон муу, тиймээс яахаараа чи тэр талаар ямар ч үзэлгүй байдаг юм бэ? Гэтэл хэдхэн цуу яриа, зарим нэг гүтгэлэг л Бурханы тухай тийм том үзлийг бий болгож, маш олон зүйлийг төсөөлөхөд хүргэж чадаж байгаа нь биеийн хэмжээ чинь хэчнээн дутуу дулимаг болохыг харуулж байна! Ердөө л хэдхэн шумуул, хэдхэн балиар ялааны “шунгинаан” чамайг төөрөлдүүлэхэд хангалттай гэж үү? Энэ ямар гээч хүн бэ? Бурхан ийм хүмүүсийн талаар юу боддогийг чи мэдэх үү? Тэдэнд хандах Бурханы хандлага үнэндээ маш тодорхой. Ийм хүмүүст хандах Бурханы хандлага нь тэдэнд хүйтэн хөндий хандах—тэдэнд ямар ч анхаарал тавихгүй, энэхүү харанхуй бүдүүлэг хүмүүсийг нухацтай авч үзэхгүй байх нь Түүний хандлага юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Түүнд эцсээ хүртэл дайсагнахаар амлалт өгсөн, Түүнтэй нийцтэй байх замыг эрж хайхаар хэзээ ч төлөвлөөгүй тэр хүмүүсийг олж авна гэж Бурхан зүрх сэтгэлдээ хэзээ ч төлөвлөөгүй билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар шийдэгддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөг! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясаг. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ нь ямар ч эргэлзээгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас диаволын гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хэн ч Түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг хүлээн авч, Түүний Үгийг дуулгавартай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үед орохын төлөө байдаг, энэ ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад Түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн, иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье: Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд хэзээ ч олдохгүй; чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурханы царайг дахин хэзээ ч харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш, чиний голж буй зүйл зүгээр нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш, харин жигшүүрт нүгэл үйлдэж байна. Иймээс Би бүх хүнд үнэний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна, учир нь үнэн л чамд амь авчирч чадна, үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна