1. Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлэн явуулж, хүн бүрийг төрлөөр нь ангилж, сайныг шагнаж, мууг шийтгэдэг гэж та нар хэлдэг. Тэгэхээр Бурхан чухамдаа ямар хүмүүсийг аварч, ямрыг нь таягдан хаядаг вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23).
“Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3).
“Ялсан хүн бүх зүйлийг өвлөн авна; Би түүний Бурхан, тэр Миний хүү болно. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид, бүх худалч хүмүүст оногдох хувь нь гал болон хүхрээр шатаж байгаа нуур юм: энэ нь хоёр дахь үхэл билээ гэв” (Илчлэл 21:7–8).
“Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ. Гадна нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, хуурамч шүтээнд мөргөгчид болон худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна” (Илчлэл 22:14–15).
Холбогдох Бурханы үг:
Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй холбогдож байгаа бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу? Зөвхөн Есүст л итгээд, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг ч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд бөгөөд Бурханд ч итгэдэггүй хүмүүсийг бүр дурдахын ч хэрэггүй. Энэ хүмүүс бүгд сүйрлийн бай болно. Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл хэрэг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн итгэдэг; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний хорон муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсанаас нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байж, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж мөн л чаддаггүй, оногдсон үүргээ биелүүлж чаддаггүй бол Бурханд урьд нь нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн байлаа ч гэсэн тэд сүйрлийн бай хэвээр байна. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг. Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй; уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг. Олон хүн Бурханы үгээс ихийг сонссон атлаа Бурханы хүслийг ойлгодоггүй, тэдгээрийг хэрэгжүүлэх ч чадваргүй байдаг. Тэр хүмүүс ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд Бурханы ажилд мөн санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй, Түүний төлөө юу ч зориулж чаддаггүй, мөн нууцаар чуулганы мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Энэ хүмүүс бол үхдэлүүд, тэд аврагдахгүй. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүнийг авардаг хэдий ч Бурханы авралыг хүлээж авч чаддаггүй нэг хэсэг хүн бий; цөөн тооны хүн л Түүний авралыг хүлээн авч чадна. Учир нь ихэнх хүн хэтэрхий гүн завхарч, үхдэл болсон ба тэд аврагдах аргагүй; тэднийг Сатан бүрэн ашигласан, тэдний уг чанар дэндүү хорлонтой. Мөн тэрхүү цөөн тооны хүн ч Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Тэд анхнаасаа Бурханд туйлын үнэнч, туйлын хайртай байсан хүмүүс биш; харин тэд Бурханы байлдан дагуулах ажлаас болж дуулгавартай болсон, Бурханы дээдийн дээд хайраас болж Бурханыг хардаг, Бурханы зөвт зан чанараас болж тэдний зан чанарт өөрчлөлт гардаг, мөн Бурханы бодитой агаад энгийн ажлаас болж Бурханыг мэдэж авдаг юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи амилсан хүн мөн үү?
Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахад зохистой юу ч байдаггүй. Тэдний мөс чанар хөшүүн, оюун санаа нь будилуу байдаг, мөн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлыг ч хүсэн эрмэлздэггүй бөгөөд Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, илэрхий ярилаа ч гэсэн аль эрт үхчихсэн мэт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэдний хувьд бүх юм дууссан бус уу? Амьсгалж байгаа хүнийг хиймэл амьсгалаар аварч болно, харин аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал ямар ч нэмэргүй. Хэрвээ асуудалтай тулгарах болгондоо чи бултаж, үүнээс зайлсхийхээр оролддог бол гэрчлэл хийгээгүй гэсэн үг юм; ийм болохоор чи хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд бүрмөсөн дуусчээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Бурханы авардаг хүмүүс нь Сатаны завхралд өртөж, улмаар завхарсан зан чанартай болсон хүмүүс юм; тэд өндөг шиг өөгүй төгс хүмүүс юм уу вакум орчинд амьдардаг хүмүүс биш. Зарим нь завхралаа илчилмэгцээ “Би дахиад л Бурханыг эсэргүүцлээ; Түүнд маш олон жилийн турш итгэсэн мөртөө одоо ч өөрчлөгдөөгүй байна. Бурхан намайг хүсэхээ больсон нь лавтай!” гэж боддог. Энэ нь ямархуу хандлага вэ? Тэд өөрсдийгөө орхисон бөгөөд Бурхан өөрсдийг нь хүсэхээ больсон гэж боддог. Ингэх нь Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг бус уу? Чамайг ийм сөрөг байх үед хуяг дуулганаас чинь ан цав олох нь Сатанд хамгийн амархан бөгөөд Сатаныг амжилт олмогц үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байдаг. Иймээс чи хэчнээн ч хүнд байдалд орж, чамд хэчнээн их сөрөг санагдаж байлаа ч гэсэн хэзээ ч бууж өгөх ёсгүй! Амь нь өсөж, аврагдаж байхдаа хүмүүс заримдаа буруу замаар ордог, эсвэл замаа алддаг. Тэд хэсэг зуур, амьдралдаа зарим нэг төлөвшөөгүй байдал, зан авир харуулдаг, эсвэл заримдаа сөрөг, сул дорой болж, буруу зүйл хэлж, бүдэрч ойчиж, эсвэл бүтэлгүйтэлд өртдөг. Бурханы үзэл бодлоор бол ийм зүйл бүгд хэвийн бөгөөд Бурхан эдгээрээс болж сүржигнэхгүй. Тэд ямар гүн завхарсныг, Бурханыг хэзээ ч сэтгэл хангалуун болгож чадахгүй гэдгийг хараад зарим хүний сэтгэл өвддөг бөгөөд ийм харууслыг мэдэрч чаддаг хүмүүс ихэвчлэн Бурханы авралын бай болдог. Өөрсдөд нь аврал хэрэгтэй гэж боддоггүй, өөрсдийгөө аль хэдийн төгс гэж боддог хүмүүс бол Бурханы аврах хүмүүс биш. Би яагаад та нарт үүнийг хэлж байна вэ? Миний хэлэх гэсэн зүйл бол чи итгэлтэй байх ёстой: “Хэдий би одоо сул дорой, унаж, бүтэлгүйтсэн байгаа ч нэг л өдөр өсөж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, үнэнийг ойлгож, аврагдах болно.” Чи ийм итгэлтэй байх ёстой. Ямар ч саад бартаа, бэрхшээл, бүтэлгүйтэл, уналт тулгарсан гэсэн чи сөрөг байж болохгүй; ямар төрлийн хүмүүсийг Бурхан авардгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, хэрэв чи өөрийгөө Бурханаар авруулахад тохирохгүй гэж боддог бол, хааяа Бурханы хувьд жигшмээр, тааламжгүй байгаагаа мэдэрдэг бол, эсвэл урьд нь чамд Бурханаар огт хүлээн зөвшөөрөгдөөгүй, гологдох үе байсан бол бүү санаа зов. Чи одоо үүнийг мэддэг тул хэтэрхий оройтоогүй байна; гэмшиж л байгаа цагт Бурхан чамд аврагдах боломж олгоно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал
Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож үнэхээр чаддаг хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэний талд жинхэнээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс нь бүгд үнэнээр дутагддаг бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд, Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа өвөрлөж, үнэнийг гутаадаг. Түүгээр ч барахгүй тэд Сатаны жинхэнэ төлөөлөгч юм. Тэднийг золин аврахын аргагүй, мэдээжийн хэрэг таягдан хаях болно. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурханы гэр бүл үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажил хийх цаг биш; тийм хүмүүс эцэстээ зүгээр л илчлэгдэж, таягдуулна. Энэ хүмүүс дээр дахин ямар ч хэрэггүй ажил зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсож, үнэнийг гэрчлэх эрхгүй. Үнэн ердөө л тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч хэрэгжүүлдэг хүмүүст хандсан байдаг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад хийдэг хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь харьцана. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь илчилж, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэднийг үл ойшооно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүсийг таягдан хаях ёстой; тэр цаг үе нь бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас ёрын муу хүмүүсийн гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид арилмагц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Одоо, та нарын эрэл хайгуул үр нөлөөтэй байсан эсэхийг одоогоор юу эзэмшиж байгаад чинь үндэслэн хэмждэг. Та нарын төгсгөлийг тодорхойлоход үүнийг ашигладаг; өөрөөр хэлбэл, гаргасан золиослол, хийсэн зүйлсээр чинь та нарын төгсгөл илчлэгддэг. Та нарын эрэл хайгуул, итгэл болон хийсэн зүйл төгсгөлийг чинь харуулна. Та нарын дунд аль хэдийн аврагдах аргагүй болсон хүмүүс олон бий, учир нь өнөөдөр бол хүмүүсийн төгсгөлийг илчлэх цаг үе бөгөөд Би ажлаа будилуу байдлаар хийхгүй; аврагдаж ер чадахгүй хүмүүсийг дараагийн эрин үе рүү хөтлөхгүй. Миний ажил дуусах цаг ирнэ. Би огтхон ч аврагдаж чадахгүй тэр өмхий, сүнсгүй цогцоснууд дээр ажиллахгүй; одоо үе бол хүнийг аврах эцсийн өдрүүд бөгөөд Би хэрэггүй ажил хийхгүй. Тэнгэр, газрыг бүү загна—дэлхий ертөнцийн төгсгөл ирж байна. Энэ бол зайлшгүй. Юмс иймдээ тулсан ба хүн болохын хувьд чи тэдгээрийг зогсоох юу ч хийж чадахгүй; чи аливааг хүссэнээрээ өөрчилж чадахгүй. Өчигдөр чи үнэнийг эрэлхийлэхдээ төлөөс төлөөгүй бөгөөд үнэнч бус байсан; өнөөдөр цаг нь ирсэн, чи аврагдахын аргагүй; маргааш чи таягдан хаягдах бөгөөд чиний хувьд аврагдах ямар ч боломжгүй. Хэдийгээр Миний зүрх сэтгэл эелдэг зөөлөн бөгөөд чамайг аврахын тулд Би чадах бүхнээ хийж байгаа ч хэрвээ чи өөрийнхөө өмнөөс чармайж, өөрийгөө огт бодохгүй бол энэ нь Надад ямар хамаатай юм бэ? Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ичгүүр сонжуургүй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7