3. Төгс Хүчит Бурханы Чуулганы номлодог зүйл үнэн зам гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа боловч манай чуулганы хүмүүс пастор, ахлагч нарын тараасан худал үг, төөрөгдөлд мэхлэгдсэн тул тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханы Чуулганд дайсагнадаг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсны дараа намайг хуучин чуулганы ах эгч нар маань голж, гүтгэн доромжлох вий гэхээс санаа зовж байна. Миний биеийн хэмжээ хэтэрхий жижиг, би энэ бүхэнтэй нүүр тулахаар зоригтой биш болохоор яах ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ. Надаас болж хүмүүс та нарыг доромжилж, хяхан хавчиж, та нарын эсрэг бүх төрлийн мууг худлаа хэлэх үед та нар ерөөлтэй еэ. Баярлаж, хөөрөн баясацгаа: учир нь тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ, учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ингэж хяхан хавчсан юм” (Матай 5:10–12).

“Давчуу хаалгаар ор: учир нь сүйрэл рүү хөтөлдөг хаалга нь өргөн, зам нь уужим байдаг бөгөөд түүгээр ордог хүн олон байдаг. Амь руу хөтөлдөг хаалга нь давчуу, зам нь нарийн байдаг учраас үүнийг олдог хүн цөөхөн байдаг” (Матай 7:13–14).

Холбогдох Бурханы үг:

Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг; эс бөгөөс Би уур хилэнгээ чам дээр буулгаж, Өөрийн гараар… Тэгээд чи эцэс төгсгөлгүй сэтгэлийн зовлон үзнэ. Чи бүхнийг тэвчих ёстой; чи байгаа бүхнээ орхиход бэлэн, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүхнээ зарцуулахад бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй навтайх уу?

Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү? Чиний одоогийн зовлон ирээдүйн ерөөл чинь хэчнээн агуу байхыг илтгэдэг; үүнийг дүрслэхийн аргагүй. Чи хэчнээн агуу ерөөл авахаа мэдэхгүй, үүний тухай мөрөөдөж ч чадахгүй. Өнөөдөр энэ бодитой болсон; маш бодитой! Энэ төдий холгүй байна, чи харж чадах нь уу? Үүний өчүүхэн хэсэг бүр нь Миний дотор бий; урдах зам ямар их гэгээтэй байна гээч! Нулимсаа арч, зовлон, уй гунигийг дахин бүү мэдэр. Бүх юмыг Миний гар зохицуулсан, Миний зорилго гэвэл, та нарыг удалгүй ялагчид болгож, Өөртэйгөө хамт алдар сууд аваачих явдал юм. Чи өөрт тохиолдсон бүхний төлөө нийцүүлэн талархаж, үлэмж магтах ёстой; тэгснээр Миний зүрх сэтгэлийг ихэд хангалуун болгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг

Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайраа ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ яг хэр том болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чаддаг эсэхээс чинь, тодорхой орчин нөхцөл тохиолдоход сул дорой болдог эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед байр сууриндаа бат зогсож чаддаг эсэхээс чинь хамаардаг; Бурханыг гэх хайр чинь яг ямархуу болохыг бодит баримтууд харуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Өмнөх: 2. Саяхан, Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоны дараа би сүнсэндээ маш их хангалт, сургамж авч байгаагаа мэдэрсэн. Би Эзэнийг шүтсэн он жилүүдээсээ илүүтэйгээр одоо хавьгүй их зүйлийг ойлгож байна, тиймээс Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэг нь дамжиггүй. Гэвч пастор маань намайг Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байгааг мэдсэнээс хойш намайг болиулахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Тэр өдөр бүр энэ талаар намайг залхаадаг. Тэр ч байтугай манай гэр бүлээс намайг ажиглаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншуулахгүй, чуулганы номлолыг сонсуулахгүй байлгахыг хүссэн байсан. Би дотроо үнэхээр их шаналж байна. Би эдгээрийг хэрхэн туулах ёстой вэ?

Дараах: 4. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа ч ХКН болон шашны нийгэмлэгийн тараасан бүх худал үг, төөрөгдөлд гэр бүлийнхэн маань автсан байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг минь болиулахын тулд тэд чадах бүхнээ хийдэг. Төгс Хүчит Бурханд итгэдгээсээ болж би гэр бүлийнхэнтэйгээ муудалцахыг хүсэхгүй байна, гэвч бас Төгс Хүчит Бурханд итгэх итгэлээсээ татгалзаж, Бурханд аврагдах боломжоо ч алдмааргүй байна. Би юу хийвэл зөв байх вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх