4. Шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Тэд ахин дахин ёрын мууг үйлдэж, антихристүүдийн бат бөх цайз хэрэм болжээ. Гэвч Бурханд итгэдэг хэр нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцсэний төлөө шашны ертөнцийн үр дүн, төгсгөл нь ямар байх бол?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүн уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” (Матай 12:31–32).

“Тэр чанга дуугаар хашхиран, ‘Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Учир нь бүх улс орон түүний завхайрлын хилэнт дарснаас ууж, газар дэлхийн хаад түүнтэй завхайрч, газрын худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжжээ’ гэв” (Илчлэл 18:2–3).

“Агуу хот, хүчит хот Вавилон, золгүй еэ, золгүй еэ! Учир нь ганц цагийн дотор шийтгэл чинь иржээ хэмээлдэнэ” (Илчлэл 18:10).

Холбогдох Бурханы үг:

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хэн ч Түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг хүлээн авч, Түүний Үгийг дуулгавартай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үед орохын төлөө байдаг, энэ ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад Түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн, иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье: Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд хэзээ ч олдохгүй; чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурханы царайг дахин хэзээ ч харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш, чиний голж буй зүйл зүгээр нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш, харин жигшүүрт нүгэл үйлдэж байна. Иймээс Би бүх хүнд үнэний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна, учир нь үнэн л чамд амь авчирч чадна, үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ? Тэд Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс биш гэж үү? Тэд амаараа л Бурханд итгэдэг гэдэг ч үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

2,000 жилийн өмнө Есүсийг загалмайд цовдолсны дараа иудейчүүд яаж төгссөнийг сана—тэд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу дүрвэж, олонх нь хөнөөгдөж, Иудей үндэстэн бүхэлдээ улс орныхоо сүйрлийн урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн бүх үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь улс орон, үндэстэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Өнөөдөр Бурхан Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд эргэж ирсэн, Түүний ажлын эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ: бурхангүй үзлийн бат бэх цайз Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Тэрээр Хятадын эрх баригч намд элдэв янзаар агнуулж, элдэв төрлийн зовлонд өртөж, толгой тавьж амрах газаргүй, хоргодох орон байргүй байсан. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр үг хэлж, айлдаж, сайн мэдээ түгээдэг. Бурханы төгс хүчинг хэн ч ухан ойлгож чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайснаа гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил, үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит дээд хэмжээгээр авардаг. Ямар ч улс орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхийг хүсдэг зүйлд саад болж чадахгүй, Бурханы ажилд саад хийхээр оролддог, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлдэг, сүйтгэхээр оролддог хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ гэж бид бүгд итгэдэг. Бурханы ажлыг эсэргүүцдэг ямар ч хүнийг Бурхан там руу хөөнө; Бурханы ажлыг эсэргүүцдэг ямар ч улс орныг Бурхан устгана; Бурханы ажлыг сөрөн босдог ямар ч үндэстэн Бурханаар газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг

Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж устахгүй байж яаж чадах билээ? Хэн Надад тэрсэлж, Намайг эсэргүүцсээр байж зүрхлэх билээ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтан уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс, бүрэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Надаас болж, бүх хүний дундаас хэн тасралтгүй магтан дуулж, хэн дуусашгүй баяртай байдаггүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газар нутагт амьдардаг ч энэ нь Намайг айн чичирч, эсвэл зугтахад хүргэдэггүй, учир нь түүний хүмүүс бүгд аль хэдийн түүнийг үзэн ядаж эхэлсэн. Лууны төлөө, лууны өмнө юу ч, хэзээ ч “үүргээ” биелүүлж байгаагүй; харин ч бүх зүйл зохистой гэж үзсэнээ хийж, дор бүрнээ өөрсдийнхөө замаар явдаг. Газар дээрх улс орнууд мөхөхгүй байж яахан чадах билээ? Газар дээрх улс орнууд нуран унахгүй байж яахан чадах билээ? Миний ардууд баярлан хөөрөхгүй байж яахан чадах билээ? Тэд баяр баясалтайгаар дуулахгүй байж яахан чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг

Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:

Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг

Өмнөх: 3. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд чуулганд Бурханд үйлчилдэг. Тэд Эзэний эргэн ирэхийг хүлээхдээ сонор сэрэмжтэй, анхааралтай байх учиртай. Тэгэхээр тэд яагаад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайн, судлахаар хүчин чармайлт гаргахгүй байгаад зогсохгүй, харин бүр цуу яриа тарааж, Төгс Хүчит Бурханыг шүүж, яллаж, итгэгчдийг мэхэлж, үнэн замыг судлахыг нь болиулахыг хичээдэг юм бэ?

Дараах: 1. Библид Паул “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй” (Ром 13:1). “Бурханы чуулганыг тэжээлгэхээр Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөрсдөдөө болон бүх сүрэгт анхаарал хандуул” (Үйлс 20:28) гэж хэлсэн. Шашны ертөнцийн ихэнх хүн итгэлдээ пастор, ахлагч нарыг Эзэн томилдог, тэд чуулган дотор Эзэнд үйлчилдэг гэсэн Паулын үгээр явдаг. Пастор, ахлагч нарыг сонсож, дуулгавартай байдаг хүмүүс Эзэнд дуулгавартай байж, дагадаг бөгөөд пасторуудын үгийг сонсоно гэдэг нь Эзэний үгийг сонсох гэж тэд итгэдэг. Энэ нь Эзэний хүсэлд нийцэж байна уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх