3. Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго, ач холбогдол

Холбогдох Бурханы үг:

Анх, хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа Бурханы ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь израильчууд байв. Израиль бүхэлдээ Еховагийн газар дээрх ажлын суурь байсан билээ. Еховагийн ажил нь хууль тогтоосноор дамжуулан хүнийг шууд удирдаж, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүн хэвийн амьдралаар амьдарч, газар дээр хэвийн байдлаар Еховаг шүтэн мөргөж чадах байсан юм. Хуулийн эрин үе дэх Бурханыг хүн харж ч, хүрч ч чадахгүй байлаа. Тэрээр Сатаны завхруулсан анхны хүмүүсийг л удирдан чиглүүлж, тэдэнд зааж сургаж, тэднийг хариулж байсан учраас Түүний үг хууль, тогтоол болон хүний биеэ авч явах стандартыг л агуулж байсан бөгөөд тэдний амийг үнэнээр хангаагүй юм. Түүний удирдлага дор байсан израильчууд Сатаны гүн гүнзгий завхруулсан хүмүүс биш байв. Түүний хуулийн ажил нь ердөө авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба үнэндээ хүний амь зан чанарын өөрчлөлттэй бараг ямар ч хамаагүй байлаа.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

“Ехова” бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай… Өөрөөр хэлбэл, Ехова л Израилын сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израилчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм… Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хууль ашиглахаас бүрдэж байв. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлээд Өөрийн ажлыг гадагш тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэрээр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай зугуухан ойлгуулж, Бурханы удирдлагын тухай мэдлэг, ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд аажмаар өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс суурь бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

ХУУЛИЙН ЭРИН ҮЕ ДЭХ АЖИЛ

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Израильчууд дээр хийсэн Еховагийн ажил нь газар дээрх Бурханы эх нутаг буюу Түүний байдаг ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулжээ. Тэрээр Өөрийн ажлыг Израилийн ард түмнээр хязгаарласан юм. Эхэндээ Тэр Израилийн гадна ажиллаагүй, харин ажлынхаа цар хүрээг хязгаарлахын тулд тохиромжтой гэж үзсэн хүмүүсээ сонгон авчээ. Израиль бол Бурхан Адам, Ева хоёрыг бүтээсэн газар бөгөөд тэрхүү газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн; энэ газар нь газар дэлхий дээрх Түүний ажлын үндэс болсон юм. Ноагийн, бас Адамын үр удам болох израильчууд нь газар дээрх Еховагийн ажлын суурь хүмүүс байсан билээ.

Тухайн үед, Израиль дахь Еховагийн ажлын ач холбогдол, зорилго, алхмууд нь Өөрийн ажлыг дэлхий даяар эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн сайн мэдээг нь хүлээн авах хүртэл загвараа өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд Ноагийн үр удам байв. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц зүйлийг ойлгож байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн хүндэтгэх ёстойгоо бүр ч мэдээгүй. Дуулгавартай дагахa дүрэм журам, хууль байсан эсэх, эсвэл бүтээгдсэн зүйл нь Бүтээгчийн төлөө хийх ёстой үүрэг байсан эсэх тухайд бол, Адамын үр удам эдгээрийн алийг ч мэддэггүй байлаа. Гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө урсган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг л тэд мэддэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг л агуулж байсан ийм хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг мэддэггүй байжээ. Тэд дэндүү багыг ойлгодог байлаа. Иймээс, хэдийгээр тэдний зүрх сэтгэлд гажууд, ов мэхтэй зүйл юу ч байгаагүй, тэдний дунд атаархал, хэрүүл тэмцэл хааяахан гардаг байсан ч тэд бүх бүтээлийн Эзэн Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хэрхэн хүндлэхийг мэддэггүй байжээ; Ехова бол өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг тэд мэддэггүй байлаа. Иймээс тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тэгсэн бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үгийг хий дэмий хэлсэн болох бус уу? Еховаг огт хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг, муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Тэгвэл эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсний ичгүүрийн тэмдэг болох бус уу? Ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас эхлээд Ноаг хүртэл тэдэнд зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үерээр дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн газар нутаг даяар амьдарч байсан Израилийн бүх ард түмэнд удирдамж өгсөн бөгөөд Ехова хүнд амьсгал үлээн оруулж, Өөрийн амийг өгөөд, тоос шорооноос бүтээгдсэн хүнийг бий болгож чадахаар үл барам, хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж чадна гэдгийг хүмүүст харуулсан юм. Иймээс, Ехова газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, хүн төрөлхтний дунд өдөр шөнийн цагийн дагуу үг хэлж, ажиллаж чадна гэдгийг ч бас тэд харжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, түүнчлэн хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л Тэр энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, бусад ард түмэн болон үндэстэн (үнэндээ тэд Израилиас тусгаар байгаагүй, харин Израилиас салбарласан ч мөн л Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн аваг гэсэндээ Тэрээр Өөрийн ажлыг Израильд анх хийсэн бөгөөд ингэснээр орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэлж, дээдэлж чадах байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүй, харин оронд нь хүн төрөлхтнийг бүтээчхээд газар дээр дураар нь амьдруулсан бол, тэр тохиолдолд махан биеийнхээ уг чанараас болоод хүн (уг чанар гэдэг нь хүн харж чадахгүй зүйлээ хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг бөгөөд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг мэдэхгүй, Тэр яагаад үүнийг хийснийг бүр ч мэдэхгүй гэсэн үг юм), Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавьчхаад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхийн тулд хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчихсан бол бүх хүн устан мөхөх байв; бүр Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн төрөлхтөн устан мөхөхийн сацуу Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газар Түүнд байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэрээр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандан үг хэлж чаддаг байсан нь бүгд Түүний хүслийг гүйцэлдүүлж, Түүний төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө байсан юм. Израильд Түүний хийсэн ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэх л зорилготой байсан, тиймээс эхлээд израильчуудын дунд ажилласан явдал болон бүх зүйлийг бүтээсэн нь хоорондоо зөрчилдөөгүй, харин хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдрын төлөө, мөн хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр Ноагаас хойш хоёр мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлсэн ба энэ хугацаандаа бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэлж, амьдралдаа биеэ хэрхэн авч явж, хэрхэн үргэлжлүүлэн амьдрах, хамгийн гол нь яаж Еховаг гэрчилж, Түүнд дуулгавартай байж, Түүнд хүндлэл үзүүлж, Давид болон түүний тахилчдын адилаар хөгжмөөрөө Еховаг магтан дуулахыг хүмүүст ойлгуулсан билээ.

Ехова ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө хүн юу ч мэддэггүй байсан бөгөөд бараг бүх хүн төрөлхтөн доройтолд орж, дэлхийг үерээр устгахаас өмнө садар самуун болон завхрал нь гүнзгийрч, зүрх сэтгэлд нь Ехова огт байхгүй, Түүний зам бүр ч байхгүй байсан. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг огт ойлгоогүй; тэд эрүүл ухаангүй, тэр ч бүү хэл мэдлэггүй, амьсгалдаг машин шиг байсан бөгөөд хүн, Бурхан, дэлхий ертөнц, амь гэх мэтийг ер мэддэггүй байлаа. Газар дээр тэд могойтой адилаар олон уруу таталт явуулж, Еховад халдсан олон зүйл хэлсэн боловч мэдлэггүй байснаас нь болоод Ехова тэднийг гэсгээж, сахилгажуулаагүй юм. Үерийн дараа л, Ноаг 601 настай байхад Ехова Ноад албан ёсоор харагдаж, түүнийг болон гэр бүлийг нь залж чиглүүлж, үерээс амьд гарсан шувууд, амьтдыг Ноа болон түүний үр удмын хамтаар Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэл нийтдээ 2,500 жил удирджээ. Тэрээр Израильд ажилласан, өөрөөр хэлбэл, албан ёсоор нийт 2,000 жил ажилласан бөгөөд Израильд болон Израилийн гадна нэгэн зэрэг ажилласан хугацаа нь 500 жил байсан тул нийтдээ 2,500 жил болсон байна. Энэ хугацаанд Тэрээр, Еховад үйлчлэхийн тулд сүм барьж, тахилчийн өмсгөл өмсөх ёстой гэдгийг, мөн гутлаараа сүмийг бохирдуулж, сүмийн оройгоос гал бууж өөрсдийг нь шатаахаас зайлсхийхийн тулд сүм рүү үүрээр хөл нүцгэн орох ёстой гэдгийг израильчуудад зааварчилсан билээ. Тэд үүргээ биелүүлж, Еховагийн зохицуулалтад захирагдсан юм. Тэгээд сүмд Еховад залбирдаг байсан ба Еховагаас илчлэл хүлээн авсныхаа дараа буюу Еховаг үг хэлсний дараа тэд хурсан олныг удирдан хөтөлж, Еховад—өөрсдийн Бурханд хүндлэл үзүүлэх ёстой гэдгийг тэдэнд зааж сургажээ. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барих ёстой гэж хэлсэн бөгөөд тэднийг хязгаарлаж, Еховаг хүндлэх зүрх сэтгэлтэй болгохын тулд Еховагийн тогтоосон цагт буюу Алгасал баяраар шинэ төрсөн тугал, хургыг бэлдэж, Еховад үйлчлэх тахил болгон тахилын ширээн дээр өргөх ёстой гэж хэлсэн юм. Тэд энэ хуулийг дуулгавартай дагах эсэх нь Еховад үнэнч зангийнх нь хэмжүүр болж байв. Ехова бас тэдэнд зориулан Өөрийн бүтээлийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон юм. Амралтын өдрийн маргаашийг Тэрээр нэг дэх өдөр буюу Еховаг магтах, Түүнд тахил өргөх, Түүнд зориулан хөгжим тоглох өдөр болгожээ. Энэ өдөр Ехова, тахилын ширээн дээрх тахилыг хүмүүст идүүлэхээр хуваахын тулд бүх тахилчийг дуудан цуглуулсан, ингэснээр тэд Еховагийн тахилын ширээн дээрх тахилыг эдэлж чадах байв. Тэгээд Ехова, тэд бол ерөөгдсөн, Түүнтэй хамт хуваалцдаг ба Түүний сонгосон хүмүүс мөн гэж хэлжээ (энэ нь израильчуудтай хийсэн Еховагийн гэрээ байлаа). Ийм учраас өнөөдрийг хүртэл Израилийн ард түмэн, Ехова бол зөвхөн тэдний Бурхан бөгөөд Харь үндэстнүүдийн Бурхан биш гэж хэлсээр байдаг.

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, ихээхэн ажил хийсэн боловч хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, Еховагийн замыг хэрхэн ойлгохыг энэ мэдлэггүй хүмүүст заажээ. Ихэнхдээ, Түүний хийсэн ажил нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан завхарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдний зан чанарыг өөрчлөх, эсвэл амийн ахиц гаргах хэмжээнд хүртэл өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь, өнөөдрийн хүмүүсийн Түүний хууль, тушаал гэж үздэг зүйлийг дагах явдал байв—үүнийг дүрэм ч гэж хэлж болно—учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин хүнд байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлахын төлөө байсан. Учир нь бүтээгдсэний дараа, хүний эзэмших ёстой зүйл хүнд огт байгаагүй юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг нь өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас нь илүү гаргасан, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс нь илүү байлаа. Ямартай ч, Еховагийн Израильд хийсэн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах л зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй, өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан, жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл юм. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх илүү олон ажил төрөн гарсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Тайлбар:

а. Эх бичвэрт “дуулгавартай дагах” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 2. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Дараах: 4. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго, ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх