Цор ганц Бурхан Өөрөө VI

Бурханы ариун байдал (III)

Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн сэдэв Бурханы ариун байдал байсан. Бурханы ариун байдал нь Бурханы Өөрийн аль талтай хамаатай вэ? Энэ нь Бурханы мөн чанартай хамаатай юу? (Тийм.) Тэгвэл нөхөрлөлөөрөө бидний ярьсан Бурханы мөн чанарын гол тал юу вэ? Бурханы ариун байдал уу? Бурханы ариун байдал бол Бурханы цор ганц мөн чанар юм. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөлийн гол агуулга юу байсан бэ? (Сатаны ёрын мууг ялгаж таних. Өөрөөр хэлбэл, Сатан мэдлэг, шинжлэх ухаан, уламжлалт соёл, мухар сүсэг, нийгмийн чиг хандлага ашиглан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг тухай.) Энэ нь өнгөрсөн удаа бидний хэлэлцсэн гол сэдэв байсан. Сатан хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн чиг хандлагыг ашигладаг; энэ тав нь хүнийг завхруулдаг Сатаны арга зам юм. Сатан хүнийг завхруулахдаа эдгээрээс алийг нь хамгийн их хэрэглэдэг гэж та нар бодож байна вэ? Хүнийг хамгийн гүн завхруулахад алийг нь ашигладаг вэ? (Уламжлалт соёл. Яагаад гэвэл, Күнз, Мэнзийн сургаал гэх мэт сатанлаг гүн ухаан бидний оюун санаанд гүн шингэсэн.) Тэгвэл, хариулт нь “уламжлалт соёл” гэж зарим ах эгч бодож байна. Өөр хариулттай хүн байна уу? (Мэдлэг. Мэдлэг нь хэзээ ч биднийг Бурханд шүтэн мөргүүлэхгүй. Энэ нь Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы захиралтыг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, бага залуугаасаа суралцаж эхэл, зөвхөн суралцаж, мэдлэгтэй болсноор л гэрэл гэгээтэй ирээдүйтэй, аз жаргалтай хувь заяатай байна гэж Сатан бидэнд хэлдэг.) Сатан ирээдүй, хувь заяаг чинь хянахын тулд мэдлэгийг ашигладаг, дараа нь чамайг эрхэндээ оруулдаг; Сатан хүнийг ингэж хамгийн гүн завхруулдаг гэж чи боддог. Тэгвэл та нарын ихэнх нь Сатан мэдлэгийг ашиглан хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж бодож байна. Өөр саналтай хүн байна уу? Жишээ нь, шинжлэх ухаан, эсвэл нийгмийн чиг хандлагын тухайд ямар вэ? Эдгээрийг хариулт нь гэж үзэж байгаа хүн байна уу? (Байна.) Өнөөдөр Би хүнийг завхруулдаг Сатаны таван арга замын тухай дахин нөхөрлөнө, тэгээд дуусмагцаа Сатан хүнийг хамгийн гүнзгий завхруулахдаа эдгээр зүйлийн яг алийг нь ашигладгийг харахын тулд та нараас дахиад хэдэн асуулт асууна.

Сатан хүнийг завхруулдаг таван арга зам

а. Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашиглаж, хүнийг хянахдаа алдар нэр, ашиг хонжоог ашигладаг

Хүнийг завхруулдаг Сатаны таван арга замаас бидний дурдсан эхнийх нь мэдлэг, иймээс нөхөрлөлийнхөө эхний сэдэв болгон мэдлэгийг авч үзэцгээе. Сатан мэдлэгийг өгөөш болгон ашигладаг. Анхааралтай сонс: Мэдлэг бол зүгээр л нэг төрлийн өгөөш юм. Хүмүүс мэрийн сурч, өдөр өдрөөр өөрсдийгөө сайжруулж, мэдлэгийг зэр зэвсэг болгон өөрсдийгөө зэвсэглэж, дараа нь шинжлэх ухааны үүдийг нээхийн тулд мэдлэгээ ашиглахад сэтгэл татагддаг; өөрөөр хэлбэл, чи мэдлэгтэй болох тусмаа, улам ихийг ойлгоно. Сатан энэ бүхнийг хүмүүст хэлдэг; мэдлэгт суралцангаа өндөр дээд туйлын зорилготой бай гэж хүмүүст хэлж, амбицтай, хүсэл эрмэлзэлтэй бол гэж зааварчилдаг. Сатан хүмүүст мэдэгдэлгүйгээр иймэрхүү олон санааг дамжуулдаг ба эдгээр зүйл нь зөв, эсвэл ач тустай гэж хүмүүст санагдуулдаг. Хүмүүс өөрийн мэдэлгүй энэ замд хөл тавьж, өөрийн мэдэлгүй туйлын зорилго, амбицдаа хөтлөгддөг. Хүмүүс алхам алхмаар, өөрийн мэдэлгүйгээр агуу, алдартай хүмүүсийн үзэл санааг Сатаны өгсөн мэдлэгээс суралцдаг. Тэд бас баатрууд гэж тооцогддог хүмүүсийн үйл хэргээс зарим зүйлд суралцдаг. Сатан энэ баатруудын үйл хэргээр хүнд юу ухуулж байна вэ? Сатан хүнд юу суулгахыг хүсдэг вэ? Хүн эх оронч байж, үндсэрхэг үзэлтэй байж, баатарлаг зоригтой байх ёстой. Хүн түүхэн үйл явдлуудаас, эсвэл баатарлаг хүмүүсийн намтраас юу суралцдаг вэ? Шударга журамтай байх, анд найз, ахан дүүсийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байх. Сатаны энэхүү мэдлэг дотроос хүн огтхон ч эерэг бус олон зүйлийг өөрийн эрхгүй суралцдаг. Нэг л мэдэхэд, Сатаны бэлтгэсэн үр хүмүүсийн төлөвшөөгүй оюун ухаанд суудаг. Эдгээр үр нь, тэдэнд агуу хүн байх учиртай, алдартай байх учиртай, баатар, эх оронч, гэр бүлээ хайрладаг хүн, найзынхаа төлөө юуг ч хийдэг хүн, шударга журамтай хүн байх учиртай гэж санагдуулдаг. Сатанд уруу татагдаад тэд өөрсдөд нь зориулан Сатаны бэлдсэн замаар өөрийн мэдэлгүй алхдаг. Энэ замаар алхангаа тэд Сатаны амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Огтхон ч мэдэлгүйгээр тэд амьдардаг дүрэм журмаа бий болгодог боловч эдгээр нь тэдэнд албан хүчээр суулгасан Сатаны дүрэм журмаас цаашгүй юм. Суралцах үйл явцын үеэр, өөрсдийн гэсэн зорилго тавьж, амьдралын зорилго, амьдрах дүрэм журам, амьдралын чиглэлээ тодорхойлоход Сатан тэднийг хүргэдэг, тэгэх зуураа Сатаны зүйлсийг тэдэнд суулгаж, түүх, намтар болон боломжтой бүх аргыг ашиглан өгөөш үмхэх хүртэл нь бага багаар хүмүүсийг уруу татдаг. Ийм маягаар, суралцах явцдаа зарим нь уран зохиолд, зарим нь эдийн засагт, зарим нь одон орон, эсвэл газарзүйд дуртай болдог. Бас зарим нь улс төрд дуртай болж, зарим нь физик, зарим нь химид дуртай болдог ба теологид дуртай зарим хүн ч мөн л байдаг. Эдгээр нь бүгд мэдлэг гэх бүхэл зүйлийн хэсгүүд юм. Зүрх сэтгэлдээ та нар дор бүрнээ эдгээр зүйл үнэндээ юу болохыг мэддэг; та нар дор бүрнээ урьд нь тэдгээртэй харьцаж байсан. Мэдлэгийн эдгээр салбарын аль нэгнийх нь талаар та нар дор бүрнээ эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэн ярих чадвартай. Иймээс энэ мэдлэг хүмүүсийн оюун ухаанд хэр гүн орсон нь тодорхой юм; энэхүү мэдлэгийн хүний оюун ухаанд эзэлдэг байр суурь болон хүнд хэр гүн үр нөлөө үзүүлдгийг харахад амархан. Хүн мэдлэгийн нэг талд сэтгэл татагдмагцаа, үүнд гүнээ дурлах үедээ өөрийн мэдэлгүй туйлын зорилготой болдог: Зарим хүн уран бүтээлч байхыг хүсдэг, зарим нь зохиолч байхыг хүсдэг, зарим нь улс төрийг ажил мэргэжлээ болгохыг хүсдэг бөгөөд зарим нь эдийн засагт оролцож, бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгтэл баатар болохыг, агуу, алдартай байхыг хүсдэг бүлэг хүмүүс бий. Хүн ямар хүн байхыг хүсдэгээс үл хамааран, тэдний зорилго бол мэдлэгт суралцах арга замаар дамжуулан зорилгодоо хүрч, хүсэл болон амбицаа биелүүлэх явдал юм. Энэ хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй—тэд мөрөөдлөө биелүүлж, энэ амьдралаа дэмий үрэхгүй байхыг хүсдэг ч бай, эсвэл тодорхой ажил мэргэжилтэй болохыг хүсдэг ч бай—тэд өндөр дээд туйлын зорилго, амбиц өвөрлөдөг боловч мөн чанартаа энэ бүхэн нь юуны төлөө байдаг вэ? Та нар энэ асуултыг өмнө нь ер нь бодож үзэж байсан уу? Сатан яагаад ийм маягаар үйлддэг вэ? Эдгээр зүйлийг хүнд суулгах Сатаны зорилго юу вэ? Та нарын зүрх сэтгэл энэ асуултын талаар тодорхой мэдэж байх ёстой.

Сатан хүнийг завхруулахын тулд мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай одоо ярилцацгаая. Эхлээд бид эдгээр зүйлийг тодорхой ойлгох ёстой: Мэдлэгээр Сатан хүнд юу өгөхийг хүсдэг вэ? Хүнийг ямар зам руу хөтлөхийг хүсдэг вэ? (Бурханыг эсэргүүцэх зам руу.) Тийм ээ, Бурханыг эсэргүүцэх гэдэг бол гарцаагүй мөн. Энэ бол мэдлэг олж авч байгаа хүмүүсийн үр дагавар—тэд Бурханыг эсэргүүцэж эхэлдэг гэдгийг чи харж болно. Тэгвэл Сатаны өөдгүй муу сэдэл юу вэ? Энэ талаар тодорхой мэдэхгүй байгаа биз дээ? Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь “алдар нэр”, “ашиг хонжоотой” салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд, эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлээ сурахаас цаашгүй. Тэгээд идэх хоолтой байхын тулд, ирээдүйнхээ төлөө, эсвэл үндсэн хэрэгцээгээ хангахын тулд л мэдлэгт суралцдаг гэж зарим хүн хэлнэ. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдвэрлэхийн тулд арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Үгүй, ийм хүн нэг ч байхгүй. Тэгвэл энэ бүх жилүүдэд хүн юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжооны төлөө. Алдар нэр, ашиг хонжоо түүнийг зайдуу хүлээж, дуудаж байдаг бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан алдар нэр, ашиг хонжоонд хүрэх замыг дагаж чадна гэж хүн итгэдэг. Тийм хүн ирээдүйн замынхаа төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийнхээ төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь хүнд Сатаны суулгадаг “Намаа хайрла, эх орноо хайрла, шашнаа хайрла”, “Ухаантай хүн нөхцөл байдалд захирагддаг” гэх мэт амьдралын дүрэм журам, гүн ухаан биш гэж үү? Хүнд Сатаны суулгасан амьдралын “өндөр дээд туйлын зорилго” биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс жудаг, баатарлаг хүмүүсийн зориг зүрхийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз—энэ нь эдгээр туйлын зорилгыг суулгадаг Сатаны арга зам биш гэж үү? Эдгээр үзэл санаа нэгээс нөгөө үед нөлөөлдөг бөгөөд үе үеийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн авдаг. Тэд “өндөр дээд туйлын зорилгыг” эрэлхийлэхээр байнга тэмцэж, амиа ч золиосолно. Сатан хүмүүсийг завхруулахдаа мэдлэгийг ашигладаг арга барил, хэрэгсэл нь энэ юм. Тэгвэл Сатан тэднийг ийм зам руу хөтөлсний дараа хүмүүс Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөж чадах уу? Тэд Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг эрэлхийлж чадах уу? Огтхон ч үгүй, учир нь Сатан тэднийг төөрөлдүүлсэн. Хүмүүст Сатаны суулгасан мэдлэг, бодол, санааг дахин нэг харцгаая: Эдгээр зүйл Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөх үнэнийг агуулдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлах тухай үнэн тэнд бий юу? Бурханы аль нэг үг бий юу? Үнэнтэй холбоотой ямар нэгэн зүйл бий юу? Огтхон ч үгүй. Ийм зүйл огт байхгүй. Хүмүүст Сатаны суулгасан зүйлст үнэн байхгүй гэдэгт та нар итгэлтэй байж болох уу? Та нар тэгж зүрхэлдэггүй—гэхдээ хамаагүй. “Алдар нэр”, “ашиг хонжоо” бол хүмүүсийг ёрын муу зам руу уруу татахдаа Сатаны ашигладаг хоёр түлхүүр үг гэдгийг чи ухаарсан л бол тэр чинь хангалттай.

Одоог хүртэл хэлэлцсэн зүйлээ дахиад товчхон дүгнэцгээе: Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч шүүлт хийж, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно.

б. Сатан хүнийг завхруулахдаа шинжлэх ухааныг ашигладаг

Хүнийг завхруулахын тулд Сатан мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай бид дөнгөж сая ярилцлаа, тэгвэл дараа нь Сатан хүнийг завхруулахдаа шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай нөхөрлөцгөөе. Юуны өмнө Сатан, хүний сониуч зан болон шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагыг нь хангадаг. Тиймээс, Сатан ийм шалтгаар хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Сатан ийм маягаар шинжлэх ухааныг ашиглан хүний бодол санаа, оюун ухааныг л завхруулдаг уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас Сатан өөр юуг шинжлэх ухаанаар завхруулдаг вэ? (Байгаль орчин.) Зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы өгсөн амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, мөлжин ашиглахдаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна, цаашлаад хүмүүсийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны, шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний амьдрах орчин, бүх хүн төрөлхтний амьдрах орчин бохирдсон бус уу? Хүний амьсгалдаг агаар бохирдсон бус уу? Бидний ундалдаг ус бохирдсон бус уу? Бидний иддэг хоол хүнс органик, байгалийн гаралтай хэвээрээ гэж үү? Ихэнх үр тариа, хүнсний ногоо генийн өөрчлөлттэй, бордоогоор ургуулсан бөгөөд зарим нь шинжлэх ухаанаар гаргаж авсан төрлүүд байдаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс байгалийн гаралтай байхаа больсон. Одоо органик өндөг ч олдохоо больсон ба Сатаны шинжлэх ухаан гээч зүйлээр боловсруулчихсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт гээч зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ олж авч, өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “ололт амжилтаас” болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устаж, сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй байхаа ч больсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай, амьдрах орчныг Бурхан бүр анхнаасаа хүнд зориулж бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг янз бүрийн хоол хүнс, ургамал, амьтад, тэр ч бүү хэл, уул, нуур, далай тэнгис—энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн; энэ нь байгалиас заяасан бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс Бурханы хайрласан арга барилыг дагаж, бүх зүйлийг хамгийн анхны, байгалиас заяасан байдлаар нь эдэлж, аз жаргалтай байж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа больсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж, үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? (Тэд устгагдана.) Хэрхэн устгагдах вэ? Хүмүүс алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд, экологийн тэнцвэр алдагддаг, ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие, дотоод эрхтэн муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм маягаар Сатаныг дагаж—өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол—хүн төрөлхтний хувьд энэ нь яаж төгсөхийг та нар ухамсарлаж чадах уу? Хүн төрөлхтөн аяндаа мөхнө: Хүн төрөлхтөн алхам алхмаар сүйрэл рүү, өөрсдийнхөө сүйрэл рүү урагшилдаг! Энэ нь өөрсдийгөө сүйрүүлж байгаа хэрэг бус уу? Шинжлэх ухааны ахиц дэвшлийн үр дагавар бус уу? Одоо, шинжлэх ухаан бол хүнд зориулан Сатаны бэлтгэсэн нэг төрлийн шидэт ханд шиг санагдаж байна, ингэснээр та нар аливааг ялган салгахаар оролдохдоо манарч самуурсан байдлаар хийдэг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн аливааг тодорхой харж чаддаггүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чаддаггүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Тийм болохоор, үнэндээ хүний сүйрэл Сатаны гараар хийгдэж байгааг, Сатан гол буруутан нь болохыг хүмүүс тодорхой харах болно. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ бол Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг хоёр дахь арга зам юм.

в. Сатан хүнийг завхруулахдаа уламжлалт соёлыг ашигладаг

Уламжлалт соёл бол Сатан хүнийг завхруулдаг гурав дахь арга зам юм. Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд ижил төстэй байдал олон байдаг боловч уламжлалт соёлд тодорхой түүх, зүйрлэл, эх сурвалж байдаг. Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, Хаш Хаан, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн янз бүрийн үзэл санаа, үлгэр домог бөгөөд өөр өөр цаг хугацаанд тараагдсан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвдэн, хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, тийм уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгийн зүйлсийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэгт автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд арц уугиулж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл арц уугиулж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд залбирах нь утгагүй бус уу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед хэчнээн мэдлэггүй байснаа харахгүй байна уу? Тиймэрхүү зан авир нь утгагүй, мэдлэггүй, гэнэн биш гэж үү? Сатан чамайг хэрхэн завхруулах талаар л анхаардаг. Сатан чамд амар амгаланг өгч яавч чадахгүй, зөвхөн түр зуурын завсарлага л өгч чадна. Гэхдээ энэ завсарлагыг авахын тулд чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл Сатанд өгсөн тангаргаа зөрчвөл чамайг хэрхэн тарчилгахыг нь чи харна. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин ч эсрэгээрээ, хичээл чармайлт чинь золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг авчирсан. Сатаны эрхшээл дотор амар амгалан байдал байдаггүй ба энэ бол үнэн. Энэ нь феодалын мухар сүсэг болон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

г. Сатан хүнийг завхруулахдаа нийгмийн чиг хандлагыг ашигладаг

Эцэст нь Сатан нийгмийн чиг хандлагаар дамжуулан хүнийг завхруулж, хянадаг. Нийгмийн чиг хандлага нь алдартай, агуу хүмүүсийг шүтэх, мөн кино, хөгжмийн шүтээн, алдартныг шүтэх, онлайн тоглоом гэх мэт янз бүрийн талбарыг оролцуулаад олон талыг хамардаг—эдгээр нь бүгд нийгмийн чиг хандлагын нэг хэсэг бөгөөд энд нарийвчлан ярих шаардлагагүй. Бид зөвхөн нийгмийн чиг хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай л ярилцана. Эдгээр нь маш чухал; тэд хүний бодол, санааг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл энэ нийгмийн чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ чиг хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн авдаг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд сэтгэл татагдаж, уусаж, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн авч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Ийм чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун ухаантай биш, үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүмүүсээр энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлдэг. Тэд амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байдаггүй, эсэргүүцэх ухамсар бүр ч байдаггүй. Тэгвэл ийм чиг хандлагыг яаж таних вэ? Би та нарын аажмаар ойлгож авч чадах энгийн нэг жишээ сонголоо. Жишээ нь, урьд нь хүмүүс хэнийг ч луйвардалгүй бизнесээ эрхэлдэг байв; хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанар сайтайн зарим элемент энд илэрхийлэгдэж байгаа бус уу? Хүмүүс бизнесээ ингэж үнэнчээр эрхэлж байсан нь тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэнээр хүмүүс өөрийн мэдэлгүй мөнгө, ашиг хонжоо, зугаа цэнгэлийг улам бүр хайрлах болсон. Хүмүүс мөнгийг урьдынхаасаа илүү чухалчлан үздэг биш үү? Хүмүүс мөнгийг маш чухал гэж үзэх үедээ өөрсдийн нэр хүнд, алдар цуу, нэр нүүр, ёс жудагт өөрийн мэдэлгүй багахан ач холбогдол өгч эхэлдэггүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, бусад нь хүмүүсийг хуурч мэхлэн баяжиж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам баяжсаар байдаг. Тэдний гэр бүлийн эдэлж байгаа бүхнийг хараад чи гонсойдог: “Бид хоёр хоёулаа бизнес хийдэг байтал тэднийх баян болчихлоо. Би яагаад их мөнгө олж чадахгүй байгаа юм бэ? Би тэвчихгүй нь, би илүү их мөнгөтэй болох арга олох ёстой.” Дараа нь чи яаж хөрөнгөтэй болох тухайгаа л боддог. “Хэнийг ч хуурахгүйгээр, мөс чанартайгаар мөнгө олох ёстой” гэдэг итгэл үнэмшлээсээ татгалзмагцаа, ашиг сонирхолдоо хөтлөгдөн бодол чинь аажмаар өөрчлөгдөж, үйлдлийн чинь цаад зарчим ч бас өөрчлөгддөг. Анх удаагаа хэн нэгнийг хуурахдаа мөс чанарынхаа зэмлэлийг мэдэрч, зүрх сэтгэл чинь чамд “Үүнийг л хийчихвэл дахиад хэнийг ч хуурахгүй. Хүмүүсийг үргэлж хуурвал цээрлүүлэлт амсана!” гэж хэлдэг. Чамайг эргэлзүүлж, чамайг зэмлэх нь хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг хуурах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо харах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийнхөө зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, зальхай арга замаа зөвтгөдөг. Энэхүү мэхлэлт хүнийг бохирдуулмагц энэ нь мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил байдаг. Чи хууран мэхлэх үйлдлээ өөрийн мэдэлгүй зөвтгөж, хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр чи хууран мэхлэлтийг хууль ёсны арилжааны зан байдал, мөн оршин тогтнож, амь зуухад чинь хамгийн ашиг тустай арга барил гэж үздэг; ингэснээрээ хурдан баяжиж чадна гэж боддог. Үйл явц нь энэ: Эхлээд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба ийм зан байдал, хэрэгжүүлэлтийг дорд үздэг. Дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө арга замаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэгвэл энэ нь ямархуу өөрчлөлт байдаг вэ? Энэ нь, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү хандлага, энэхүү үзэл санааг зөвтгөж, хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг л мэдэхэд, бизнес хийхдээ хүмүүсийг хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ гэж чамд санагддаг; мөн бусдыг хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан юм шиг санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү хууран мэхлэлт нь чиний амин сүнс, гол тулгуур, амьдралын чинь зарчим болсон тийм шаардлагатай чухал зан авир болдог. Хүн энэхүү зан байдал, энэ бодол санааг хүлээн авсны дараа зүрх сэтгэлд нь өөрчлөлт гардаг бус уу? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл ёс жудаг чинь ч бас өөрчлөгдсөн үү? Хүн чанар чинь өөрчлөгдсөн үү? Мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? Чи зүрх сэтгэлээсээ эхлээд бодол санаа хүртлээ, гадна доторгүй бүхэлдээ өөрчлөгдсөн ба энэ нь чанарын өөрчлөлт юм. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам холдуулж, чи Сатантай улам таарамжтай болдог; тэгээд Сатантай улам адилхан болж, үр дүнд нь Сатаны завхрал чамайг чөтгөр болгодог.

Нийгмийн эдгээр чиг хандлагыг харвал тэдгээр нь хүмүүст томоохон нөлөө үзүүлдэг гэж чи хэлэх үү? Хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний ямар талуудыг завхруулахын тулд эдгээр чиг хандлагыг нэг бүрчлэн ашигладаг вэ? Сатан үндсэндээ хүний мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс суртахуун, амьдралыг үзэх үзлийг завхруулдаг. Нийгмийн эдгээр чиг хандлага хүмүүсийг аажмаар доройтуулж, завхруулдаг бус уу? Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Күнзийн сургаал болон Тао Тэ Чинг аваад үз. Эдгээр ёрын муу чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? Яавч үгүй. Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? Тийм ээ, маш аймаар: Тэд Бурханыг цовдлоод зогсохгүй, Түүнийг дагадаг хүмүүсийг алж хяддаг. Учир нь хүн дэндүү хорон муу. Миний дөнгөж сая ярьсан энэ бүх зүйлийг сонссоныхоо дараа Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг энэ орчин, энэ дэлхий ертөнц, ийм хүмүүсийн дунд амьдрах нь аймаар гэж та нар бодож байгаа биз дээ? (Тийм.) Тэгвэл та нар өрөвдөлтэй гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Энэ хоромд та нар үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай, тийм үү? (Тийм.) Дууны өнгийг чинь сонсоход, “Сатанд хүнийг завхруулах маш олон өөр арга байдаг. Тэр боломж бүрийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн мөн л аврагдаж чадна гэж үү?” хэмээн бодож байгаа юм шиг байна. Хүн мөн л аврагдаж чадах уу? Хүн өөрийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэвч, зарим хүн зүрх сэтгэлдээ иймэрхүү асуулт тавих болно: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш догшин ширүүнээр, ихэд улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр Бурханыг эсэргүүцдэг, тэгээд одоо зүрх сэтгэл маань чинээндээ тултал дордсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байдаг юм бэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бай, бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” Зарим хүн гарцаагүй сэтгэлээр унаж, бага зэрэг зүрхшээдэг. Та нарт энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн, ямар ч итгэл найдваргүй гэдгийг нь, мөн Бурханд хаягдсан гэдгийг нь хүмүүст улам бүр мэдрүүлж, аажмаар ойлгуулдаг. Гэхдээ санаа бүү зов. Өнөөдрийн нөхөрлөлийн маань сэдэв болох “Сатаны ёрын муу” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихдаа, хүн одоо ямар нөхцөл байдалд байгааг хүмүүст илүү тодорхой ойлгуулахын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны ёрын муугийн тухай ярих ёстой. Энэ тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны ёрын мууг мэдэх боломж олгох, харин нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох явдал юм.

Сая хэлэлцсэн эдгээр зүйлийн талаар Би өнгөрсөн удаагийнхаасаа илүү дэлгэрэнгүй ярьсан бус уу? Та нарын ойлголт одоо арай илүү гүнзгий болсон уу? (Тэгсэн.) Одоо олон хүн Бурханы ариун байдал гэж яг юу болох талаар хэлэхийг минь хүлээж байгааг Би мэднэ, гэхдээ Бурханы ариун байдлын талаар ярихдаа Би эхлээд Бурханы хийдэг үйл хэргийн тухай ярина. Та нар бүгд анхааралтай сонсох ёстой. Дараа нь Би та нараас Бурханы ариун байдал гэж яг юу болохыг асууна. Би та нарт шууд хэлэхгүй, харин оронд нь үүнийг бодож олох боломжийг та нарт олгож, үүнийг тунгаан бодох орон зайг та нарт үлдээнэ. Энэ аргыг юу гэж бодож байна вэ? (Сайн арга байна.) Тэгвэл анхааралтай сонсоорой.

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь

Сатан хүнийг завхруулж, эсвэл хүнд харгис хор хөнөөл учруулах болгонд Бурхан гар хумхин суудаггүй, мөн Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэг ч үгүй. Сатаны хийдэг бүхнийг Бурхан тов тодорхой ойлгодог. Сатан юу хийх нь хамаагүй, ямар чиг хандлага бий болгох нь хамаагүй, Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг Бурхан мэддэг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Харин ч Бурхан огт анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр, шаардлагатай бүхнийг хийдэг. Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ энэ мэдээг хэнд ч зарладаггүй, Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио үзүүлдэггүй. Тэр ердөө тун чимээгүйхнээр, тун ердийн байдлаар шаардлагатай зүйлийг хийдэг. Эхлээд, Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; гэр бүлийн чинь нөхцөл байдал, чиний эцэг эх, өвөг дээдэс—энэ бүхнийг Бурхан урьдчилан шийддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр шийдвэрийг тэрхэн зуурт гаргадаггүй; харин ч Тэр энэ ажлыг аль эртнээс эхэлсэн. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь хардаг. Тэгээд төрөхийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь хардаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг—одоо чи гүйж, үсэрч харайж, ярьж, мэдрэмжээ илэрхийлж чадна… Хүмүүс өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх хэрэгтэй, хийх ёстой зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өвчин, бүтэлгүйтэл гэх мэт өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжинд байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харилцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж авч эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чамд хийх дуртай зүйл гэж бий. Чи хүн чанар дотроо амьдарч, өөрийн гэсэн орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг өчүүхэн төдий ч ухамсарладаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг бөгөөд урагшлах алхмаа хийх бүрд чинь харж байдаг. Мэдлэгт суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй. Чи бусад хүмүүсийн л адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харилцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилготой болж, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас асар их амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй, Бурхан энэ бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өнгөрсөн үеэ мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд, чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы харцан дор амьдарч, өсөж бойжиж, нас бие гүйцдэг. Энэ хугацаанд Бурханы хийсэн хамгийн чухал зүйл бол хэний ч ухамсарлаж чадахгүй, хэний ч мэдэхгүй зүйл юм. Бурхан энэ талаар хэзээ ч хүмүүст хэлдэггүй нь мэдээж. Тэгвэл энэ хамгийн чухал зүйл юу вэ? Энэ бол Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хэлж болох юм. Энэ нь, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой гэсэн үг. Энэ нь хүн, Бурхан хоёрын аль алинд амин чухал билээ. Та нар юу болохыг нь мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд үүнийг мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүн төрөлхтний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы тухайд гэвэл, энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд байдаг Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл, энэ бүх зүйлээс хавьгүй илүү давдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан аюулгүй байдлыг нь батлан даах ёстой. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж магадгүй. “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж асууж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй ямар нэгэн аюул, гамшиг хэзээ ч туулалгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр “аюулгүй байдлыг” баталгаажуулах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл юу юм бэ? Энэхүү “аюулгүй байдал” нь чи Сатанд залгиулахгүй гэсэн үг. Энэ нь чухал уу? Сатанд залгиулахгүй байх гэдэг нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Тийм ээ, энэ нь хувийн аюулгүй байдалтай чинь холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Сатанд залгиулмагц сүнс болон махан бие чинь Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан чамайг аврахаа болино. Сатанд залгиулсан сүнснүүд болон хүмүүсийг Бурхан хаядаг. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь маш чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулж, тэднийг Сатанд залгиулахгүй байхаас гадна хавьгүй их ажил хийдэг. Тэр бас хэн нэгнийг сонгож, аврахын өмнө асар их бэлтгэл ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, ямар гэр бүлд төрөх, эцэг эх чинь хэн байх, хэдэн ах эгч, дүүтэй байх, төрсөн гэр бүлийн чинь байдал, эдийн засгийн байдал ямар байх, гэр бүлийн чинь нөхцөл ямар байх талаар Бурхан нягт нямбай бэлтгэл хийдэг. Бурханы сонгосон хүмүүсийн дийлэнх нь ямархуу гэр бүлд төрдгийг та нар мэдэх үү? Тэдгээр нь алдар цуутай гэр бүл байдаг уу? Тийм гэр бүлд төрсөн хүн нэг ч байхгүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадахгүй. Байж магадгүй боловч тэр нь тун цөөхөн. Тэрбумтан, олон саяын хөрөнгөтэй хүн гэх мэтийн хосгүй эд хөрөнгөтэй гэр бүлүүдэд тэд төрдөг үү? Үгүй, ийм гэр бүлд бараг хэзээ ч төрдөггүй. Тэгвэл Бурхан энэ хүмүүсийн дийлэнхэд зориулж ямархуу гэр бүлийг зохицуулдаг вэ? (Жирийн гэр бүлүүдийг.) Тэгвэл ямар гэр бүлүүдийг “жирийн” гэж тооцож болох вэ? Үүнд ажилчин гэр бүлүүд буюу амьдрахын тулд цалиндаа түшиглэдэг, үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг, тийм ч чинээлэг бус гэр бүлүүд багтдаг; үүнд бас тариачин гэр бүлүүд багтдаг. Тариаланчид хоол хүнсэндээ зориулж тариа тарихад түшиглэдэг ба идэх тариа будаатай, өмсөх хувцас хунартай байдаг болохоор өлсдөггүй, эсвэл даарч хөрдөггүй. Тэгээд бас жижиг бизнес ажиллуулдаг зарим гэр бүл байдаг, заримынх нь эцэг эх сэхээтнүүд байдаг бөгөөд эдгээрийг ч бас жирийн гэр бүл гэж тооцож болно. Түүнчлэн зарим нь албан хаагч, эсвэл доогуур зиндааны төрийн албан хаагч эцэг эхтэй байдаг ба тэднийг бас л алдар цуутай гэр бүл гэж тооцож болохгүй. Ихэнх нь жирийн гэр бүлд төрдөг бөгөөд үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, юуны өмнө амьдарч байгаа энэхүү орчин чинь хүмүүсийн төсөөлдөг хөрөнгө мөнгөтэй чинээлэг гэр бүл биш, харин чиний төлөө Бурханы шийдсэн гэр бүл бөгөөд хүмүүсийн дийлэнх нь ийм гэр бүлийн хязгаар дотор амьдардаг. Тэгвэл нийгмийн байр суурийн хувьд ямар вэ? Дийлэнх эцэг эхийн эдийн засгийн байдал дундаж байдаг бөгөөд тэдэнд нийгмийн өндөр байр суурь байдаггүй—тэдний хувьд ердөө ажилтай байх нь л хангалттай. Тэдэн дунд засаг дарга байдаг уу? Эсвэл улсын ерөнхийлөгч байдаг уу? Байдаггүй биз дээ? Хамгийн ихдээ л тэд жижиг бизнесийн менежер, эсвэл жижиг бизнесийн эзэд гэх мэтийн хүмүүс байдаг. Тэдний нийгмийн байр суурь дунд зэргийн, эдийн засгийн нөхцөл байдал нь дундаж байдаг. Өөр нэг хүчин зүйл бол гэр бүлийн амьдрах орчин юм. Юун түрүүнд, эдгээр гэр бүлийн дотор, мэргэ төлгө болон заяа төөрөг мэргэлэх замаар алхахад нь хүүхдүүддээ илтэд нөлөөлөх ямар ч эцэг эх байдаггүй; тийм зүйл хийдэг хүмүүс тун цөөхөн байдаг. Ихэнх эцэг эхчүүд нэлээд энгийн байдаг. Бурхан хүмүүсийг сонгохын зэрэгцээ тэдэнд зориулан ийм орчныг бэлддэг нь хүмүүсийг аврах Түүний ажилд асар их ач тустай юм. Гаднаа, хүний төлөө Бурхан тэнгэр газрыг донсолгосон юу ч хийгээгүй мэт харагддаг; Тэрээр Өөрийн хийдэг бүхнийг зүгээр л сэмхэн, нууцаар, даруухнаар, чимээгүйхэн хийдэг. Гэвч үнэн хэрэгтээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, урдах замыг чинь бэлдэж, чиний авралд хэрэгтэй бүх нөхцөлийг бэлдэхийн тулд хийгддэг. Дараа нь, тодорхой товлогдсон хугацаанд Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг: Тэр үед л чи Бурханы дуу хоолойг сонсдог; тэр үед л чи Түүний өмнө очдог. Үүнийг тохиолдох үед зарим хүн өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүн гэрлэж, үр хүүхдүүдтэй болсон байхад зарим нь хараахан гэр бүлээ эхлээгүй, ганц бие хэвээр байдаг. Гэхдээ хүний нөхцөл байдлаас үл хамааран, Бурхан сонгогдох цагийг чинь болон Өөрийнх нь сайн мэдээ болон үг чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоочихсон. Бурхан чамд үгээ сонсгох гэсэндээ тодорхой орчныг тогтоож, чамд сайн мэдээ дамжуулах тодорхой хүн юм уу тодорхой нөхцөлийг шийддэг. Бурхан чиний төлөө шаардлагатай бүх нөхцөлийг аль хэдийн бэлдсэн. Ийм маягаар хүн өөрийн мэдэлгүй Бурханы өмнө очиж, Бурханы гэрт буцан очдог. Түүнчлэн хүн өөрийн мэдэлгүй Бурханыг дагаж, Түүний ажлын алхам бүрд орж, хүний төлөө бэлдсэн Бурханы ажлын арга барилын алхам бүрд ордог. Энэ хугацаанд хүний төлөө юм хийхдээ Бурхан ямар арга зам ашигладаг вэ? Эхлээд, хамгийн наад зах нь хүний эдэлдэг Бурханы халамж, хамгаалалт юм. Үүнээс гадна, Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг бэлдэж, тэдгээрээр дамжуулан хүн Түүний оршин тогтнол болон үйл хэргийг хүнд харуулдаг. Жишээ нь, гэр бүлийнх нь хэн нэгэн өвчтэй болохоор Бурханд итгэдэг зарим хүн байдаг. Бусад нь сайн мэдээ түгээхэд тэд Бурханд итгэж эхэлдэг бөгөөд Бурханд итгэх энэхүү итгэл нь нөхцөл байдлын улмаас бий болдог. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэн зохицуулсан бэ? (Бурхан.) Энэ өвчнөөр дамжуулан зарим гэр бүл бүгдээрээ итгэдэг байхад заримд нь тун цөөхөн хүн л итгэдэг. Гаднаа, танай гэр бүлийн нэг нь өвчин эмгэгтэй харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ нь чамд өгөгдсөн, Бурханы өмнө ирж болох нөхцөл юм—энэ бол Бурханы нинжин сэтгэл билээ. Зарим хүний хувьд гэр бүлийн амьдрал хүнд хэцүү бөгөөд тэд ямар ч амар амгаланг олж чаддаггүй учраас санаандгүй боломж гарч ирж, хэн нэгэн хүн сайн мэдээ дамжуулан, “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи амар амгалан болно” хэмээн хэлдэг. Тиймээс, өөрийн мэдэлгүй тэд тун хэвийн орчин нөхцөлд Бурханд итгэж эхэлдэг, тэгвэл энэ нь нэг төрлийн нөхцөл байдал биш гэж үү? Гэр бүл нь амар тайван биш байх нь Бурханаас хайрласан нигүүлсэл бус уу? Өөр шалтгааны улмаас Бурханд итгэж эхэлдэг зарим хүн ч байдаг. Өөр өөр шалтгаан, өөр өөр маягийн итгэл байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгүүлсэн нь хамаагүй, үүнийг үнэн хэрэгтээ Бурхан зохицуулж, залж чиглүүлж байдаг. Эхлээд Бурхан чамайг сонгож, Өөрийн гэрт авчрахын тулд янз бүрийн арга зам ашигладаг. Энэ бол хүн нэг бүрд Бурханы хайрладаг нигүүлсэл билээ.

Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид зөвхөн нигүүлсэл, ерөөл хайрлахгүй, мөн хүнийг урагш явуулахын тулд аргадах ч үгүй. Ажлын энэ үе шатанд өөрийнхөө туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Хүн Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан, хүнд аажмаар Өөрийнхөө санаа зорилгыг мэдүүлэхийн тулд, Өөрийнхөө хэлдэг үг болон хүнд өгдөг үнэнийг мэдүүлэхийн тулд хүнийг хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Хүнийг сул дорой, сэтгэлээр унасан, хаашаа ч явах аргагүй байх үед Бурхан хүнд зөвлөж, хүнийг тайтгаруулж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадалтай болж, эерэгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханд дуулгаваргүй хандаж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл завхралаа илчлэх үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр хүнийг цээрлүүлж, сахилгажуулна. Гэхдээ, Бурхан хүний тэнэглэл, мэдлэггүй, сул дорой, төлөвшөөгүй байдалд хүлээцтэй, тэвчээртэй хандана. Ийм маягаар, хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, тодорхой нэг үнэнийг ойлгож, ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг мэдэж, ёрын муу, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулах ганцхан хандлага баримталдаггүй, гэхдээ бас үргэлж хүлээцтэй, тэвчээртэй ханддаггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр үе шатных нь дагуу, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг өөр өөр арга замаар хангадаг. Тэр хүний төлөө олон зүйл хийж, асар их төлөөс төлдөг; хүн эдгээр зүйлийг, эсвэл энэхүү төлөөсийг огт ухамсарладаггүй ч Бурханы хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэхээр хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн гай гамшгаас ахин дахин зайлсхийдэг, тэр бүх хугацаанд Бурхан хүний сул дорой байдалд ахин дахин хүлээцтэй ханддаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл, удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээр ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга барилыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харахыг хүсдэг вэ? Мөн тэднээс юу авахыг хүсдэг вэ? Хүний сэтгэлийг сэрээж болно гэдгийг Бурхан харахыг хүсдэг. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга барил нь хүний зүрх сэтгэлийг сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, дэмжиж, хангаж байдгийг, мөн хэн тэдэнд өдий хүртэл амьдрах боломж олгосныг хүнд ойлгуулах гэсэн байнгын хүчин чармайлт билээ; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг, ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд ойлгуулах арга зам юм; тэдгээр нь хүнд Бурханы зүрх сэтгэлийг мэдүүлж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж, санаа бодлыг ухааруулахын тулд хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээх арга зам юм. Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажил болон үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

Сатаны ёрын муугийн талаар бидний дөнгөж сая ярьсан яриа, хүн асар аз жаргалгүй байдалд амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг гэж хүн бүрд санагдуулдаг. Харин одоо Намайг Бурханы ариун байдал болон хүн дээр хийдэг ажлынх нь тухай ярих үед та нарт ямар санагдаж байна вэ? (Маш баяртай байна.) Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний уйгагүй зохицуулдаг бүхэн алдаа мадаггүй байдгийг бид одоо харж болно. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл, энэ нь алдаагүй, хэн ч үүнийг засаж, үүнд зөвлөгөө өгч, ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн нэг бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, урсан өнгөрөх хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд, ийм нөхцөл байдалд өсдөг тул хүмүүс үнэн хэрэгтээ Бурханы гарт өсдөг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл одоо та нарт арга барагдсан мэт санагдсаар л байна уу? Хэн нэгэн сэтгэлээр унасан хэвээр байна уу? Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хараа хяналтдаа байлгасан.) Бурхан хийдэг бүхэндээ асар их бодол, сэтгэлээ зориулдаг нь маргаангүй. Үүнээс гадна, Бурхан Өөрийн ажлыг хийхдээ үргэлж ямар ч болзолгүйгээр хийсэн. Чамаар Өөртөө гүнээ талархуулахын тулд чиний төлөө төлсөн төлөөсийг нь мэд гэж Тэр та нарын хэнээс ч, хэзээ ч шаардаагүй. Бурхан ингэж ер нь шаардаж байсан уу? (Үгүй.) Хүний амьдралын урт удаан замналд, бараг хүн бүр аюултай олон нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталттай нүүр тулсан. Учир нь Сатан харцаа чам дээр байнга тогтоон, чиний хажууд зогсож байгаа. Чамайг гай зовлон нэрвэхэд Сатан баясдаг; чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд, чамайг Сатаны урхинд орооцолдоход, Сатан эдгээр зүйлээс асар их таашаал авдаг. Бурханы хийж байгаа зүйлийн тухайд бол, Тэр чамайг хором бүрд хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийлгэж байгаа. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг; Тэрээр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, шийдэж байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ зарим хүний хэлдгээр Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл Бурханд байдаг уу? Бурхан чамд “Би бол бүгдээс агуу. Би л та нарыг хариуцдаг. Та нар Надаас өршөөл гуйх ёстой, дуулгаваргүй байвал үхлээр шийтгэнэ” гэж хэлдэг үү? Бурхан хүн төрөлхтнийг ийм маягаар ер нь сүрдүүлж байсан уу? (Үгүй.) “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд яаж ч хандсан хамаагүй, тэдэнд яаж ч хандаж болно; Би тэдний төлөө сайн зохицуулалт хийх хэрэггүй” гэж Тэр ер нь хэлсэн үү? Бурхан ийм маягаар боддог уу? Бурхан ийм маягаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээрээ, хүн нэг бүрд хандах Бурханы хандлага чин үнэнч агаад хариуцлагатай байдаг. Тэрээр өөртөө ханддагаас чинь ч илүү хариуцлагатайгаар чамд ханддаг. Тийм биш гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, Өөрийнхөө өргөмжлөгдсөн байр сууриар гайхуулдаг ч үгүй, эсвэл хөнгөн хийсвэрээр хүмүүсийг мэхэлдэг ч үгүй. Үүний оронд Тэр үнэнчээр, чимээгүйхнээр Өөрийнхөө хийх хэрэгтэй зүйлийг хийдэг. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөр авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харц руу, Түүний гэр лүү амар амгалан, аз жаргалтайгаар аваачдаг; тэгээд тэд хэвийн эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Бурхан ер нь Өөрийнхөө ажилд хүнд хоёр нүүр гаргасан уу? Тэр хэзээ нэгэн цагт хуурамчаар нинжин сэтгэл харуулж, чихэнд чимэгтэй хэдхэн үгээр хүнийг хуураад, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан ер нь нэг зүйл хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? Бурхан ер нь хоосон амлалт өгч, бардамнаж, тэдний төлөө үүнийг хийнэ, эсвэл түүнийг хийхэд чинь тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч ов мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэндээ үнэнч байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн, мөн өөрсдийн амьдралыг болон өөрсдөдөө байгаа бүхнийг даатгаж болох Бурхан юм. Бурханд ямар ч ов мэх байдаггүй тул Бурхан бол хамгийн чин үнэнч гэж хэлж болох уу? (Болно.) Мэдээж болно! Хэдийгээр “чин үнэнч” гэдэг үгийг Бурханд хэрэглэхэд хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг байдаг ч бид өөр ямар үг ашиглах юм бэ? Энэ нь хүний хэлний хязгаар юм. Бурханыг “чин үнэнч” гэж хэлэх нь бага зэрэг тохиромжгүй боловч одоохондоо бид ямартай ч энэ үгийг ашиглана. Бурхан бол итгэмжит агаад чин үнэнч. Тэгвэл эдгээр талын тухай ярихдаа бид юуг хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Тийм ээ, тэгж хэлж болно. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын нэг ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй. Ингэж хэлж байгаа минь зөв үү? Амен? (Амен!) Сатаны ёрын муу зан чанарын аль нь ч Бурханаас харагддаггүй. Бурханы хийдэг, илчилдэг бүхэн хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, мөн бүхэлдээ хүнийг хангахын тулд хийгддэг, амиар дүүрэн байдаг бөгөөд хүнд дагах зам болон явах чиглэлийг өгдөг. Бурхан завхарсан биш, түүнчлэн Бурханы хийдэг бүхнийг одоо хараад Бурхан бол ариун гэж хэлж болох уу? Бурханд хүн төрөлхтний завхарсан зан чанарын юу ч байдаггүй, мөн завхарсан хүн төрөлхтний сатанлаг мөн чанартай адилхан юу ч байдаггүй, энэ үзэл бодлын үүднээс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхрал харуулдаггүй ба ажиллах явцдаа Өөрийн мөн чанарыг илчилдэг нь Бурхан Өөрөө ариун гэдгийг бүрэн баталдаг. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талыг харцгаая: Нэгдүгээрт, Бурханд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй, хоёрдугаарт, хүн дээрх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы Өөрийн мөн чанарыг болон энэхүү мөн чанар нь бүхэлдээ эерэг гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Учир нь Бурханы ажлын хэсэг бүрийн хүнд авчирдаг зүйлс нь бүгд эерэг байдаг. Юун түрүүнд Бурхан хүнээс үнэнч байхыг шаарддаг—энэ нь эерэг зүйл биш гэж үү? Бурхан хүнд мэргэн ухаан өгдөг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнийг сайн, мууг ялгах чадвартай болгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсийн мөн чанарыг үнэний дагуу тодорхой харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг бус уу? Тийм ээ. Энэ бүхний үр дүнд хүн Сатанд хууртахаа больж, Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо, эсвэл хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйл нь өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аажмаар алхах боломжийг хүмүүст олгодог. Та нар энэ замаар одоо хэр хол алхсан бэ? Үүнийг хэлэхэд хэцүү, тийм биз? Гэхдээ ядаж л та нар одоо Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, ямар зүйлс нь ёрын муу, ямар зүйл нь сөрөг болох тухай анхан шатны ойлголттой болсон уу? Та нар одоо ядаж л амьдралын зөв замаар алхаж байна. Тэгж хэлж болох уу? Яг болно.

Бурханы ариун байдлын тухай нөхөрлөх ёстой нэг зүйл бий. Өөрсдийн сонсож, хүлээж авсан бүхэндээ үндэслээд Бурханы ариун байдал гэж юу болохыг та нарын хэн чинь хэлж чадах вэ? Миний ярьдаг Бурханы ариун байдал нь юуг хэлдэг вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Бурханы ариун байдал нь Түүний үнэн зөв байдал мөн үү? Бурханы итгэмжит байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы аминч бус байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы даруу байдал нь Түүний ариун байдал мөн үү? Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал мөн үү? Бурхан үнэн болон амийг хүнд чөлөөтэй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? Бүгдээрээ мөн. Бурханы илчилдэг энэ бүхэн цор ганц бөгөөд завхарсан хүмүүсийн дотор оршдоггүй, мөн хүмүүсээс ч харагддаггүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, Сатаны мөн чанар, уг чанараас ч харж чадахгүй. Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц; Зөвхөн Бурхан Өөрөө л ийм мөн чанартай бөгөөд Тэр л үүнийг эзэмшдэг. Энэ хүртэл ярилцахад, та нараас хэн нэг чинь Миний дөнгөж сая дүрсэлсэн шиг ариун хүнийг хүн төрөлхтний дундаас харж байсан уу? (Үгүй.) Тэгвэл та нарын шүтэн биширдэг шүтээн, алдартай, агуу хүмүүсийн дунд ийм ариун хүн байдаг уу? (Үгүй.) Тэгэхээр Бурханы ариун байдал нь цор ганц гэж хэлэх үед энэ нь хэтрүүлэг мөн үү? Үнэндээ тийм биш. Түүнчлэн, Бурханы ариун цор ганц байдалд ч бас бодитой тал бий. Миний одоо ярьж байгаа ариун байдал болон урьд нь та нарын бодож, төсөөлж байсан ариун байдлын хооронд ямар нэгэн ялгаа байна уу? (Байна.) Маш их ялгаа бий. Хүмүүс ариун байдлын тухай ярихдаа ихэвчлэн юуг хэлдэг вэ? (Гадаад талын зарим нэг үйлдэл.) Үйлдэл, эсвэл ямар нэгэн зүйлийг ариун гэж хэлэх үедээ хүмүүс үүнийг цэвэрхэн, мэдрэхэд тааламжтай гэж хардаг учраас л ингэж хэлдэг. Гэхдээ эдгээр зүйлд ариун байдлын бодит гол чанар үргэлж дутагддаг—энэ бол хоосон сургаалын нэг тал юм. Үүнээс гадна, оюун ухаандаа хүмүүсийн төсөөлдөг ариун байдлын бодитой тал гэдгээр юуг хэлдэг вэ? Энэ нь ихэнхдээ тэдний төсөөлдөг, эсвэл мөн гэж үнэлдэг зүйл байдаг бус уу? Жишээ нь, зарим Буддын шашинтан дадлагажих явцдаа нас эцэслэж, суугаагаараа унтаж байх зуураа нас бардаг. Зарим хүн тэднийг ариун болоод, тэнгэр лүү одсон гэж хэлдэг. Энэ нь ч бас төсөөллийн үр дүн юм. Тэгтэл тэнгэрээс доош хөөрөн бууж буй дагина бол ариун гэж боддог зарим хүн бий. Үнэндээ, “ариун” хэмээх үгийн талаарх хүмүүсийн ойлголт зүгээр л нэг төрлийн хий хоосон төсөөлөл, онол төдий байж, үндсэндээ ямар ч бодит мөн чанаргүй, түүнчлэн ариун байдлын мөн чанартай ямар ч хамаагүй байсаар ирсэн. Ариун байдлын мөн чанар нь жинхэнэ хайр юм, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр энэ нь үнэн, зөвт байдал болон гэрлийн мөн чанар билээ. “Ариун” хэмээх үгийг зөвхөн Бурханд хэрэглэх нь л зохистой; бүтээлийн юу ч “ариун” хэмээн нэрлэгдэхүйц биш. Хүн үүнийг ойлгох ёстой. Одооноос эхлээд “ариун” хэмээх үгийг бид зөвхөн Бурханд л хэрэглэнэ. Энэ нь зохистой юу? (Тийм ээ, зохистой.)

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх

Сатан хүнийг завхруулахдаа ямар аргуудыг хэрэглэдэг тухай яриандаа одоо буцан орцгооё. Бид дөнгөж сая хүн дээр ажилладаг Бурханы янз бүрийн арга замын тухай ярилцсан бөгөөд үүнийг та нар дор бүрнээ өөрсдөө туулж болно, иймээс Би хэтэрхий их дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ зүрх сэтгэлдээ магадгүй та нар, хүнийг завхруулахдаа Сатан ямар арга заль, ов мэх хэрэглэдгийг тодорхой мэддэггүй, эсвэл ядаж л тэдгээрийг тодорхой ойлгодоггүй. Би энэ талаар дахин ярих нь ашиг тустай юу? Та нар энэ талаар мэдэж авахыг хүсэж байна уу? Магадгүй та нарын зарим нь: “Яагаад Сатаны тухай дахиад ярина гэж? Сатаныг дурдах мөчид бид уурладаг, түүний нэрийг сонсох үедээ бид тун тавгүйтдэг” гэж асууна. Энэ нь та нарыг хэчнээн их тавгүйтүүлэх нь хамаагүй, та нар баримтуудтай нүүр тулах ёстой. Хүний ойлголтод тус болохын төлөө эдгээр зүйлийг тодорхой хэлж, ойлгомжтой болгох ёстой; эс бөгөөс хүн үнэхээр Сатаны нөлөөнөөс ангижирч чадахгүй.

Бид өмнө нь, Сатан хүнийг завхруулдаг таван арга замыг хэлэлцсэн, энэ нь Сатаны заль мэхийг агуулдаг. Хүнийг завхруулдаг Сатаны арга замууд нь ердөө гаднах давхарга; хамгийн хорлонтой нь энэхүү гадаад талын цаана нуугдаж байгаа арга заль бөгөөд тэдгээрийг ашиглаад Сатан зорилгодоо хүрдэг. Эдгээр заль мэх нь юу вэ? Алив, нэгтгэн дүгнэ дээ. (Тэр хуурч, уруу татаж, айлган сүрдүүлдэг.) Та нар хэдий чинээ их заль мэх жагсаана, төдий чинээ ойртоно. Та нар Сатанд гүнээ хорлогдсон бөгөөд энэ сэдвийн талаар хүчтэй мэдрэмжтэй байгаа мэт харагдаж байна. (Тэр бас уран үг ашигладаг. Тэгээд хүмүүст нөлөөлж, тэднийг хүчээр эзлэн авдаг.) Хүчээр эзлэн авдаг—энэ нь тун гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хүмүүс Сатанд хүчээр эзлүүлэхээс айдаг. Өөр заль мэх бий юу? (Тэр хүмүүсийг хэрцгийгээр хорлож, заналхийлж, хорхой хүрэм санал тавьж, худлаа ярьдаг.) Худал хэлэх нь түүний хийдэг зүйлсийн нэг юм. Сатан чамайг хуурахын тулд худлаа ярьдаг. Худлаа ярихын шинж чанар нь юу вэ? Худлаа ярих нь хуурахтай адилхан биш гэж үү? Худлаа ярихын зорилго нь үнэндээ чамайг хуурахын төлөө байдаг. Өөр заль мэх байна уу? Өөрсдийн мэддэг Сатаны заль мэхийг бүгдийг нь Надад хэл. (Тэр уруу татаж, хорлож, хуурч, мэхэлдэг.) Та нарын ихэнх нь энэхүү хууран мэхлэлтийн тухайд адилхан бодолтой байгаа. Өөр байна уу? (Тэр хүнийг хянаж, хүнээс тавихгүй зуурч, хүнийг айлган сүрдүүлж, Бурханд итгүүлдэггүй.) Би та нарын хэлж байгаа зүйлийг ерөнхийд нь мэднэ, сайн байна. Та нар бүгд энэ талаар ямар нэгэн юм мэдэж байна, тэгвэл одоо эдгээр заль мэхийг нэгтгэн дүгнэцгээе.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн заль мэх бий

Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи түүнд захирагддаг.

Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” гэж юуг хэлдэг вэ? Сатан зарим нэг түүх, худал яриа зохиож, чамайг зальдан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, гэхдээ чамайг Бурхан бүтээгээгүй гэж ч бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч хэрэглэдэггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Энэ “заль” нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй, өөр олон талыг агуулдаг.

Гурав дахь нь хүчээр итгүүлэн үнэмшүүлэх. Хүмүүсийг юугаар хүчээр үнэмшүүлдэг вэ? Хүчээр итгүүлэн үнэмшүүлэх нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгөөр хийгддэг үү? Огтхон ч үгүй. Чи зөвшөөрдөггүй байсан ч гэсэн, яаж ч чадахгүй. Мэдээгүй байхад чинь Сатан чамайг үнэмшүүлж, өөрийн үзэл санаа, амьдралын дүрэм журам болон мөн чанарыг чамд суулгадаг.

Дөрөв дэх нь сүрдүүлж, залилах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн заль мэх ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийнэ. Заримдаа тэр чамд бага сага ач тус үзүүлж, тэгэнгээ чамайг уруу татан нүгэл үйлдүүлдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чам руу дайрч давшлан, чиний эсрэг хуйвалдахын тулд янз бүрийн арга зам ашиглана.

Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан хүмүүсийн үзэлтэй нийцдэг, үнэмшилтэй санагддаг чихэнд чимэгтэй үг яриа, үзэл санааг хүмүүст суулгаж, хүмүүсийн махан биеийг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулдаг, гэвч үнэндээ түүний цорын ганц зорилго нь чамайг хуурах явдал юм. Тэр дараа нь чамайг мэдээгүй болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэлгүй, өөрийн мэдэлгүй мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.

Зургаа дахь нь бие, сэтгэлийн сүйрэл. Сатан хүний ямар хэсгийг сүйрүүлдэг вэ? Сатан оюун санааг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь зүрх сэтгэл чинь бага багаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, мөн чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний хүсэл зоригийг бага багаар сулруулж, эцэст нь чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, “зөв шударга байдал” гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Энэ үед Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр заль мэх нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч заль мэх чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, ёрын муу болон нүглийн намагт шигдүүлж чадна. Энэ нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх юм.

Бид Сатаныг ёрын муу гэж хэлж болно, гэхдээ үүнийг батлахын тулд Сатан хүнийг завхруулсны үр дагавар юу болохыг болон тэрээр хүнд ямар зан чанар, мөн чанар авчирдгийг бид мөн л харах ёстой. Та нар бүгд бага зэрэг мэднэ, иймээс энэ талаар ярьцгаа. Сатан хүмүүсийг завхруулахын үр дагавар юу вэ? Тэд ямар завхарсан зан чанарыг илэрхийлж, илчилдэг вэ? (Биеэ тоосон ба ихэмсэг, аминч агаад жигшүүртэй, шударга бус агаад зальжин, муу санаатай агаад хорлонтой, ямар ч хүн чанаргүй.) Ерөнхийдөө тэдэнд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлж болно. Тэгвэл бусад ах эгч нараар яриулъя. (Хүнийг Сатан завхруулмагц тэд ерөнхийдөө биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг, ихэмсэг, шуналтай, аминч байдаг. Эдгээр нь хамгийн ноцтой асуудал гэж надад санагддаг.) (Сатан хүмүүсийг завхруулсны дараа тэд материаллаг зүйл болон эд хөрөнгө олж авахын тулд яахаас ч буцдаггүй. Тэгээд бүр Бурханд дайсагнаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй ханддаг бөгөөд хүнд байх учиртай мөс чанар, эрүүл ухаанаа алддаг.) Та нарын хэлсэн зүйл бүгд үндсэндээ адилхан, ердөө бага зэргийн л ялгаатай байна; заримынх чинь л бага зэрэг дэлгэрэнгүй байна. Дүгнэж хэлэх юм бол, завхарсан хүмүүсийн тухайд хамгийн их товойн гарч ирдэг зүйл бол биеэ тоосон, зальжин, хорлонтой, аминч зан юм. Гэхдээ та нар бүгд нэг адилхан зүйлийг орхигдууллаа. Хүмүүс мөс чанаргүй, эрүүл ухаанаа алдсан, ямар ч хүн чанаргүй—гэхдээ та нарын хэний ч дурдаагүй бас нэгэн тун чухал зүйл бий. Энэ нь “урвалт” юм. Сатанаар завхруулагдмагц ямар ч хүнд оршин байдаг эдгээр зан чанарын эцсийн үр дагавар нь Бурханаас урвах урвалт билээ. Бурхан хүмүүст юу хэлдэг нь, эсвэл тэдэн дээр ямар ажил хийдэг нь хамаагүй, тэд үнэн гэж мэддэг зүйлээ анхаардаггүй. Өөрөөр хэлбэл, тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөө больж, Түүнээс урвадаг; энэ бол Сатан хүнийг завхруулсны үр дагавар юм. Хүний бүх завхарсан зан чанарын хувьд энэ нь адилхан. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг арга замуудын дунд—хүмүүсийн суралцдаг мэдлэг, тэдний мэддэг шинжлэх ухаан, ойлгодог мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн чиг хандлагын дунд—юу нь зөв шударга, юу нь зөв шударга бус болохыг мэдэхдээ хүний ашиглаж болох ямар нэгэн зүйл байдаг уу? Юу нь ариун, юу нь ёрын муу болохыг мэдэхэд хүнд тусалж чадах ямар нэгэн зүйл байдаг уу? Эдгээр зүйлийг хэмжих ямар нэгэн стандарт байдаг уу? (Үгүй.) Хүнд тусалж чадах ямар ч стандарт, ямар ч үндэслэл байдаггүй. Хүмүүс “ариун” хэмээх үгийг мэддэг байлаа ч гэсэн, юу ариун болохыг үнэхээр мэддэг нэг ч хүн үгүй. Тэгвэл Сатаны хүнд авчирдаг эдгээр зүйл үнэнийг мэдэхэд нь хүнд тусалж чадах уу? Тэдгээр нь илүү их хүн чанартайгаар амьдрахад нь хүнд тусалж чадах уу? Бурханд улам их шүтэн мөргөж чаддаг байдлаар амьдрахад нь хүнд тусалж чадах уу? (Үгүй.) Тэдгээр нь, Бурханд шүтэн мөргөж, үнэнийг ойлгоход хүнд тусалж чадахгүй, мөн ариун байдал болон ёрын муу юу болохыг мэдэхэд нь ч тусалж чадахгүй нь илэрхий юм. Эсрэгээрээ хүн улам бүр доройтож, Бурханаас улам бүр холддог. Сатаныг ёрын муу гэж хэлдгийн маань цаад шалтгаан энэ юм. Сатаны маш их ёрын муу гол чанарыг задлан шинжилчхээд та нар түүний гол чанараас, эсвэл түүний мөн чанарын талаарх ойлголтоосоо, Сатанд ариун байдлын ямар нэгэн элемент байхыг харсан уу? (Үгүй.) Тэр бол мэдээж. Тэгвэл Сатаны мөн чанарын ямар нэг тал Бурханыхтай адил төстэй байхыг харсан уу? (Үгүй.) Сатаны ямар нэгэн илэрхийлэл Бурханыхтай адил төстэй байдаг уу? (Үгүй.) Тэгвэл одоо, Би та нараас ингэж асуумаар байна: Та нарын үгээр бол, Бурханы ариун байдал гэж яг юу вэ? Юун түрүүнд, “Бурханы ариун байдлыг” юутай холбоотойгоор хэлдэг вэ? Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг үү? Эсвэл Түүний зан чанарын зарим талтай холбоотойгоор хэлдэг үү? (Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг.) Бид хүссэн сэдэвтээ хүрэхийн тулд гол цэгээ тодорхой тогтоох ёстой. Эдгээр үгийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг. Юуны өмнө, бид Сатаны ёрын мууг Бурханы мөн чанарыг товойлгогч болгон ашигласан, тэгвэл чи Сатаны ямар нэгэн мөн чанарыг Бурханаас олж харсан уу? Хүн төрөлхтний ямар нэг мөн чанарыг харсан уу? (Үгүй, хараагүй. Бурхан биеэ тоосон, аминчхан биш, бас урвадаггүй бөгөөд үүнээс бид Бурханы ариун мөн чанар илчлэгдэхийг хардаг.) Өөр нэмэх юм байна уу? (Бурханд Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй. Сатанд байдаг зүйл бүхэлдээ сөрөг байхад Бурханд байгаа зүйл бүхэлдээ эерэг байдаг. Биднийг тун жаахан байхаас одоог хүртэл, бүхий л амьдралын маань туршид, ялангуяа будилж, замаа алдсан үед маань Бурхан үргэлж бидний хажууд байж, биднийг харж хандаж, хамгаалж байсныг харж болно. Бурханд ямар ч ов мэх, хууран мэхлэлт байдаггүй. Тэр тун тодорхой, ойлгомжтой ярьдаг ба энэ ч бас Бурханы жинхэнэ мөн чанар юм.) Тун сайн байна! (Бид Бурханаас Сатаны ямар ч завхарсан зан чанарыг, ямар ч хоёр нүүр, ямар ч бардамнал, ямар ч хоосон амлалт, ямар ч ов мэхийг хардаггүй. Бурхан бол хүний итгэж болох Нэгэн. Бурхан итгэмжит агаад чин үнэнч. Бурхан хүмүүст үнэнч бай гэж хэлж, тэдэнд мэргэн ухаан өгөөд, сайн мууг ялгаж, янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг ялган таних чадвартай болгодгийг бид Бурханы ажлаас харж болно. Үүнээс бид Бурханы ариун байдлыг харж чаддаг.) Та нар дуусав уу? Та нар хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Зүрх сэтгэлд чинь Бурханы тухай ойлголт үнэндээ хэр их байна вэ? Мөн Бурханы ариун байдлыг хэр их ойлгож байна вэ? Та нар дор бүрнээ зүрх сэтгэлдээ зарим нэг түвшний танин мэдэхүйн ойлголттой байгаа гэдгийг Би мэднэ, учир нь өөрсөд дээр нь хийгддэг Бурханы ажлыг хүн бүр мэдэрч чаддаг ба янз бүрийн хэмжээнд Бурханаас олон зүйлийг олж авдаг; хүн нигүүлсэл ерөөл, гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг ч бай, эдгээр зүйлээс үүдэн Бурханы мөн чанарын талаар зарим нэгэн энгийн ойлголттой болдог.

Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа Бурханы ариун байдал ихэнх хүмүүст танил бус санагдаж болох хэдий ч, үүнээс үл хамааран бид энэ сэдвийг эхэлсэн бөгөөд урьд чинь байгаа замаар алхангаа та нар илүү гүнзгий ойлголттой болно. Энэ нь, өөрийнхөө туршлагаар аажмаар мэдэрч, ойлгохыг та нараас шаарддаг. Одоохондоо Бурханы мөн чанарын талаарх танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг мэдэж авч, баталж, мэдэрч, туулахад мөн л удаан хугацаа шаардана, тэгээд нэг л өдөр, “Бурханы ариун байдал” гэдэг нь Бурханы мөн чанар өө сэвгүй, Бурханы хайр аминч бус, Бурханы хүнд өгдөг бүхэн аминч бус гэсэн утгатай гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэх бөгөөд Бурханы ариун байдал нь өө сэвгүй, гэм зэмгүй гэдгийг мэдэж авна. Бурханы мөн чанарын эдгээр тал нь Өөрийн ялгамж чанараа гайхуулахын тулд Түүний хэрэглэдэг үг төдийхөн биш, харин ч Бурхан хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш; харин ч энэ нь Бурханы Өөрийн үйлдлийн жинхэнэ илчлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилсэн мөн чанар билээ. Бурханы хийдэг бүхэн, хэлдэг үг болгон хүн нэг бүрд асар их үнэ цэнтэй, асар их ач холбогдолтой учраас хүн энэ мөн чанарыг мэдэж, ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна. Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм. Миний хэлсэн эдгээр үг зарчмын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байж магадгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол эдгээр үг хувь заяаг чинь өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүний амьдралын зөв замд чамайг аваачина гэдгийг чи туршлагаараа мэдрэх болно. Үүнийг ойлгож байгаа биз дээ? Тэгвэл одоо та нар Бурханы мөн чанарыг мэдэхээр сонирхож байна уу? (Тийм.) Сонирхож байгаа чинь сайн. Бурханы ариун байдлыг мэдэх тухай нөхөрлөлийн сэдвээ өнөөдөртөө ингээд дуусгая.

*    *    *

Өнөөдрийн цугларалтын эхэнд та нарын хийсэн, Намайг гайхшруулсан зүйлийн талаар Би та нартай яримаар байна. Та нарын зарим нь магадгүй талархлын мэдрэмж өвөрлөж байсан, эсвэл талархаж байсан байх, иймээс сэтгэл хөдлөл чинь тийм үйлдэл хийсэн. Хийсэн юм чинь зэмлэх шаардлагатай зүйл биш; энэ нь зөв ч биш, бас буруу ч биш. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг ойлгуулмаар байна. Миний ойлгуулахыг хүсээд байгаа зүйл юу вэ? Эхлээд, Би дөнгөж сая хийсэн зүйлийн чинь талаар та нараас асуумаар байна. Та нар нүүрээрээ газар унан мөргөж байсан уу, эсвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж байсан уу? Надад хэлж өгөх хүн байна уу? (Нүүрээрээ газар унан мөргөж байсан гэж бодож байна.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир юу вэ? (Шүтэн мөргөх.) Тэгвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх нь юу юм бэ? Би өмнө нь та нартай энэ талаар нөхөрлөөгүй, харин өнөөдөр энэ сэдвийг та нартай нөхөрлөх шаардлагатай гэж санагдаж байна. Та нар ердийн цугларалтууд дээрээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Үгүй.) Залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Сайн байна. Гэхдээ Бурхан хоёр төрлийн хүний сөхрөхийг л хүлээн зөвшөөрдөг гэдгийг Би өнөөдөр та нарт ойлгуулахыг хүсэж байна. Бид Библи юм уу аливаа сүнслэг хүмүүсийн биеэ авч явах байдлыг лавлаж үзэх хэрэггүй. Харин Би одоо та нарт нэг үнэн юм хэлье. Юун түрүүнд, нүүрээрээ газар унан мөргөх болон шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн сөхрөхийг хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс Өөрийнх нь өмнө нүүрээрээ газар унан мөргөхийг түүнд зөвшөөрдөг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөх. Ердөө ийм хоёр төрлийн л хүн байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харьяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Хэдий мэдрэмжийг чинь бага зэрэг шархлуулж магадгүй ч энэ бол үнэн юм. Залбирах үедээ хүмүүс сөхөрдөг тухайд хэлэх юм юу ч алга—энэ нь зүй зохистой бөгөөд ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн ямар нэг юмны төлөө залбирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, хөөрөө юм. Өвдөг сөгдөн шүтэн мөргөх нь ёс төдий зүйл байх ёсгүй. Би өнөөдрийн хийсэн зүйлийн чинь төлөө та нарыг зэмлэх гэсэнгүй. Зүгээр л энэ зарчмыг ойлгуулах гэсэндээ та нарт үүнийг ойлгомжтой болгох гэсэн юм—үүнийг мэдэж байгаа биз дээ? (Тийм ээ, бид мэднэ.) Би та нарт хэлсэн болохоор ийм зүйл дахиад тохиолдохгүй. Тэгвэл, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Ийм боломж хэзээ ч байдаггүй юм биш. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр өдөр ирнэ, гэхдээ тэр цаг нь одоо биш. Та нар ойлгов уу? Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үг та нарыг зоригжуулж, эсвэл урамшуулна, ингэснээр та нар зүрх сэтгэлдээ Бурхан, хүн хоёрын хоорондох одоогийн байдлыг болон одоо тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид саяхан ярилцаж, дахиад жаахан хэлэлцсэн боловч Бурханы талаарх хүний мэдлэг ер хангалтгүй байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрэлхийлэх энэ замд хүний хийх юм бас л их байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх юм уу ийм хүсэл эрмэлзэл, мэдрэмжийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Өнөөдөр хийсэн зүйл чинь жинхэнэ мэдрэмжийг чинь харуулж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг мэдэрсэн. Иймээс үүнийг хийж байх үед чинь Би зүгээр л босож зогсоод та нарт сайн сайхныг хүсмээр байна, учир нь Би та нарыг бүгдээрээ сайн байгаасай гэж хүсдэг. Иймээс, та нарыг бүх зүйлийн талаар зөв зүйтэй ойлголт, зөв зүйтэй үзэл бодолтой байгаасай гэсэндээ Би Өөрийн үг, үйлдэл бүрээр та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Та нар үүнийг ойлгож чадна биз дээ? (Тийм.) Сайн байна. Хэдийгээр хүмүүс Бурханы янз бүрийн зан чанар, Бурханд юу байдаг, Тэр юу болохын талууд болон Бурханы хийдэг ажлын талаар зарим нэг ойлголттой байдаг ч энэхүү ойлголтын дийлэнх нь үгийг өнгөцхөн уншиж, зарчмын хувьд ойлгож, эсвэл ердөө тэдгээрийн талаар бодохоос хэтэрдэггүй. Хүмүүст хамгийн их дутагдаж байдаг зүйл нь бодит туршлагаас гарсан жинхэнэ ойлголт, мэдлэг ухаан юм. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг хэдий ч үүнийг гүйцэлдэхээс өмнө хийх зүйл мөн л маш их байна. Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй шийдвэртэйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа зоримог алхаж байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм. Та нарт одоо арай дээр санагдаж байна уу? (Тийм.) Та нар бүх зүйл дээр болон Миний ярьсан үгэнд зөв хандлага баримталж чадна гэж Би найдаж байна. Энэ нөхөрлөлөө энд ингээд дуусгацгаая. Баяртай!

2014 оны 1 дүгээр сарын 11

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө V

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө VII

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх