БУРХАНЫГ ХАЙРЛАХ ЖИНХЭНЭ ХАЙР АЯНДАА ҮҮСДЭГ

Бурханы үгээс болж бүх хүн цэвэршүүлэлтийг туулах ёстой болсон. Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй байсан бол хүн төрөлхтөн энэ цэвэршүүлэлтээр дамжуулан зовох ерөөл авахгүй байсан нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн ерөөгдсөн хүмүүс юм. Өөрсдийн төрөлх хэв чанар, зан авир болон Бурханд хандах хандлагад тулгуурласан хүмүүс ийм цэвэршүүлэлтийг хүлээн авахад тохирохгүй. Бурхан тэднийг өргөсөн учраас тэд энэ ерөөлийг эдэлсэн. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харах, Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөлөөс болж л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авсан билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүн нэг бүрийн ерөөл юм—та нар үүнийг биеэрээ туулсан уу? Хүмүүс аль талаараа зовлон зүдүүр, саад бартааг туулах вэ гэдгийг Бурхан урьдаас шийддэг ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагад үндэслэдэггүй. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний үгийн хүрээнд зовох чадвартай байх ёстой. Та нар үүнийг тодорхой ойлгож байна уу? Иймээс туулсан зовлонгийнхоо хариуд чи өнөөдрийн ерөөлийг хүртсэн; хэрвээ чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Урьд нь чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэчнээн их гомдоллосон ч гэсэн, Бурхан тэр гомдлыг чинь санадаггүй. Өнөөдөр, нэгэнт ирсэн бөгөөд өчигдрийн хэрэг явдлыг судалж шинжлэх хэрэггүй.

Бурханыг хайрлах гэж хичээдэг боловч чаддаггүй гэж зарим хүн хэлдэг. Тэгээд Бурхан явах гэж байгааг сонсохоороо тэд гэнэтхэн Түүнд хайртай болдог. Зарим хүн ерөнхийдөө үнэнийг хэрэгжүүлдэггүй бөгөөд Бурхан уурсан явах гэж байгааг сонсоод Түүний өмнө очиж ийнхүү залбирдаг: “Өө Бурхан минь! Битгий яваач. Надад боломж олгооч! Бурхан минь! Би өмнө нь Таныг сэтгэл хангалуун байлгаагүй; би Танд өртэй, би Таныг эсэргүүцсэн. Өнөөдөр би, бие сэтгэлээ бүрэн дүүрэн өргөхөд бэлэн байна, ингэж байж л сая нэг юм Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таныг хайрлана. Надад ийм боломж дахин ирэхгүй”. Чи ингэж залбирч байсан уу? Хүний мөс чанарыг Бурханы үг өдөөснөөс хүн ингэж залбирдаг. Хүмүүс бүгд хөшүүн, мулгуу байдаг. Тэд гэсгээлт, цэвэршүүлэлтийг туулах ёстой байдаг ч Бурхан юуг гүйцэлдүүлэх гэж хичээж байгааг мэддэггүй. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүмүүс мунгинасан хэвээр байх байсан; хүмүүсийн зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг хэн ч өдөөж чадахгүй. Хүмүүсийг шүүж, илчилдэг Бурханы үг л тэрхүү үр дүнд хүрч чадна. Иймээс Бурханы үгээс болж бүх зүйл хэрэгжиж, биелдэг бөгөөд Түүний үгээс болж л Бурханыг гэх хүн төрөлхтний хайр өдөөгддөг. Бурханыг хайрлах хайр дан ганц хүний мөс чанарт тулгуурладаг бол хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Урьд нь Бурханыг хайрлах хүмүүсийн хайр мөс чанарт нь тулгуурлаж байгаагүй гэж үү? Өөрийн санаачилгаар Бурханыг хайрласан нэг ч атугай хүн байсан уу? Хүмүүс Бурханы үгээр л урамшиж Бурханыг хайрласан. “Би Бурханыг маш олон жил дагаж, Түүний нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн. Би Түүний үгээс цэвэршүүлэлт, шүүлтийг туулах ёстой болсон. Тэгээд Би ихийг ойлгож авч, Бурханы хайрыг харсан. Би Түүнд талархах ёстой, Түүний нигүүлслийг хариулах ёстой. Би үхлээр Бурханыг сэтгэл хангалуун байлгах болно, мөн Түүнийг гэсэн хайраа мөс чанартаа тулгуурлах болно” гэж зарим хүн хэлдэг. Хэрвээ хүмүүс мөс чанарынхаа мэдрэмжид л найддаг бол Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй. Зөвхөн мөс чанартаа найддаг бол Бурханыг гэх тэдний хайр ядмаг байх болно. Хэрвээ чи Бурханы нигүүлсэл, хайрыг хариулах талаар л ярьдаг бол Түүнийг гэх хайранд чинь ямар ч урам зориг байхгүй байна; мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандлага юм. Яагаад Би үүнийг идэвхгүй хандлага гэж хэлдэг вэ? Энэ бол бодит асуудал. Бурханыг гэх хайр чинь ямар хайр вэ? Энэ бол ердөө л Бурханыг хуурч, Түүний төлөө хэлбэр төдий үйлдэж байгаа хэрэг бус уу? Ихэнх хүн, Бурханыг хайрласны төлөө ямар ч шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд хүн яг л ижилхэн гэсгээгдэх болно, иймээс ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлах, Түүний хайрыг хариулах нь идэвхгүй хандлага бөгөөд хүний зүрх сэтгэлээс аяндаа гардаг Бурханыг гэх хайр энэ биш юм. Бурханыг гэх хайр бол хүний зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ мэдрэмж байх ёстой. “Би өөрөө Бурханыг эрж хайж, Түүнийг дагахад бэлэн байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагасаар байна. Тэр намайг хүсдэг ч бай, үгүй ч бай би Түүнийг хайрласаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу хийх нь хамаагүй, би насан туршдаа Түүнийг дагана. Юу ч болсон бай хамаагүй, би Бурханыг хайрлаж, Түүнийг олж авах ёстой; Түүнийг олж авах хүртлээ би амрахгүй” гэж зарим хүн хэлдэг. Чамд ийм шийдэмгий зан байгаа юу?

Бурханд итгэх зам бол Түүнийг хайрлах зам юм. Хэрвээ чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрлах ёстой; гэхдээ Түүнийг хайрлах гэдэг нь зөвхөн Түүний хайрыг хариулахыг, эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлдэггүй—энэ бол Бурханыг гэх цэвэр ариун хайр юм. Зарим үед хүмүүс дан ганц мөс чанартаа тулгуурлаад Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. “Бурханы Сүнс бидний сэтгэлийг хөдөлгөх болтугай” гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Бурханыг хайрлахын тулд хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх тухай Би яагаад яриагүй вэ? Яагаад гэвэл хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Хэрвээ чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол Түүний хайрыг мэдрэхийн тулд мөс чанараа ашиглах гээд үзээрэй. Чи тухайн үедээ урам зориг орж магадгүй боловч удалгүй тэр нь алга болно. Хэрвээ чи зөвхөн мөс чанараараа л Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг бол залбирах үедээ л урам зориг авах боловч удалгүй урам зориг чинь бөхөж, алга болдог. Яагаад тэр вэ? Хэрвээ чи мөс чанараа л ашиглавал Бурханыг гэх хайраа өдөөж чадахгүй; чи зүрх сэтгэлээрээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сэтгэлийг чинь Тэр хөдөлгөх бөгөөд тэр үед л мөс чанар чинь анхдагч үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний сэтгэлийг хөдөлгөх үед, хүн мэдлэгтэй, зүрх сэтгэлээрээ урам зоригтой байх үед, нэг үгээр хэлбэл хүн туршлага олж авсан үедээ л мөс чанараараа Бурханыг амжилттай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу зүйл биш—энэ бол Бурханыг хайрлах хамгийн доод шат юм. “Бурханы нигүүлслийг арай ядан үзүүлэх төдийхнөөр”хайрлах нь идэвхтэйгээр ороход хүнд яавч түлхэц өгөхгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг олж авах үед, өөрөөр хэлбэл, бодит туршлагаараа Бурханы хайрыг харж, мэдрэх үед, Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй болж, хүн төрөлхтөн үнэхээр Бурханыг хайрлууштай, Тэр хэчнээн хайр татам болохыг жинхэнээсээ харах үедээ л Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.

Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдож, зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн эргүүлж чаддаг болох үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх тэр үе юм. Зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн гэдгийг чинь энэ харуулдаг. Зүрх сэтгэлд чинь Бурхан болон Түүний үгээс өөр бараг юу ч (гэр бүл, эд хөрөнгө, эхнэр, нөхөр, үр хүүхэд гэх мэт) байхгүй. Байлаа ч гэсэн тийм зүйл зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи хэтийн ирээдүйгээ бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тийм л үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно. Чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гарган хэвээр байж, үргэлж өөрийн хувийн ашиг хонжоог хөөж: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ эд хөрөнгөтэй болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ? …” хэмээн үргэлж боддог гэж үзье. Хэрвээ чи ийм байдалд амьдарч байгаа бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй байгааг энэ нь харуулдаг. Зүрх сэтгэлд чинь зөвхөн Бурханы үг байдаг, чи Бурханд залбирч, Тэр чамд маш ойр байгаа мэт, Бурхан чиний дотор, чи Түүний дотор байгаа мэт цаг үргэлж Түүнтэй ойр байдаг болсон бол, ийм байдалд байдаг бол зүрх сэтгэл чинь Бурханы өмнө байгаа гэсэн үг юм. Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог, Бурханы хүсэлд анхаарал тавьж, Түүнийг жинхэнээсээ, сэтгэлээсээ хайрлаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Хэрвээ зүрх сэтгэлийг чинь өөр олон зүйл эзэмддэг бол Сатанд эзэмдүүлсэн хэвээр байгаа бөгөөд Бурхан руу үнэхээр эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэхээр эргэсэн бол Түүнийг гэх жинхэнэ, аяндаа үүсдэг хайр түүнд байх бөгөөд Бурханы ажлыг тэр анхаарч чадна. Тэдэнд мунхаг, эрүүл ухаангүй байх үе байсаар байгаа хэдий ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөд анхаарч чаддаг. Тэдний зүрх сэтгэл нь зөв байдаг. Зарим хүн юм болгоныг чуулганы төлөө гэдэг боловч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажиллаж байдаг. Ийм хүмүүс буруу санаа зорилготой юм. Тэд бол шударга бус, ов мэхтэй бөгөөд хийдэг ихэнх зүйл нь хувийн ашиг хонжооны төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдсан хэвээр байж, Бурхан руу эргэж чаддаггүй. Тиймээс ийм хүнийг олж авах ямар ч арга Бурханд байхгүй.

Бурханыг үнэхээр хайрлаж, Түүгээр авхуулахыг хүсдэг бол эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы руу бүрмөсөн эргүүлэх юм. Хийдэг юм бүхэндээ өөрийгөө шинжилж, ингэж асуу: “Би үүнийг Бурханыг хайрлах сэтгэлээр хийж байна уу? Үүний ард ямар нэгэн хувийн санаа зорилго байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ захирч, хувийн бүх санаа зорилгоо орхиж, тэр чигээрээ Бурханы төлөө байх байдалд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгч дадах зам юм. Зүрх сэтгэлээ захирна гэж юуг хэлдэг вэ? Энэ бол махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ орхиж, байр суурийн ерөөлд шунахгүй, тав тухад шунахгүй байж, Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнийг хийж, зүрх сэтгэлээ өөрийнхөө төлөө биш, бүрмөсөн Түүний төлөө болгох юм. Энэ л хангалттай.

Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гардаг; энэ бол Бурханы талаарх хүний мэдлэгт л үндэслэн оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх үед түүнд Бурханыг гэх хайр байдаг, гэхдээ тэрхүү хайр нь заавал цэвэр ариун, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгож, жинхэнээсээ бишрэн шүтэхийн хооронд тодорхой зай байсаар байдаг. Хүн Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж, Бурханы зан чанарыг мэдэж авах зам бол Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлэх юм. Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгснийхөө дараа хүн амийн туршлага руу орж эхлэх ба ийм маягаар түүний зан чанар өөрчлөгдөж эхлэн, Бурханыг гэх хайр нь аажмаар өсөж, Бурханы талаарх мэдлэг нь ч бас аажмаар нэмэгддэг. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөвхөн амийн туршлагын зөв замд орох урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавихдаа Түүнийг хайрладаг биш, харин хүсэн хүлээдэг зүрх сэтгэлийг л тавьдаг, учир нь тэд Түүнийг ойлгодоггүй. Ийм нөхцөлд Түүнийг гэх тодорхой хэмжээний хайр тэдэнд байдаг ч энэ нь аяндаа үүсдэггүй, бас жинхэнэ бус юм. Яагаад гэвэл хүний махан биеэс гардаг бүхэн сэтгэл хөдлөлийн үр дагавар бөгөөд жинхэнэ ойлголтоос гардаггүй. Энэ бол ердөө л түр зуурын өдөөлт бөгөөд удаан хугацааны хүндлэл бишрэл болж чаддаггүй. Хүмүүс Бурханы талаар ойлголтгүй байх үедээ эрхэмлэдэг зүйл болон хувийн үзэлдээ л тулгуурлан Түүнийг хайрлаж чаддаг; тийм хайрыг аяндаа үүсдэг хайр гэж хэлж болохгүй, жинхэнэ хайр ч гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл үнэхээр Бурхан руу эргэж, бүх зүйл дээр Бурханы ашиг сонирхлыг бодож чаддаг болох боломжтой боловч Бурханы талаар тэр ямар ч ойлголтгүй бол жинхэнээсээ аяндаа хайрлах чадваргүй байх болно. Түүний хийж чадах зүйл нь зөвхөн чуулганы төлөө зарим нэг чиг үүргээ биелүүлж, үүргээ багахан гүйцэтгэх л байх боловч үүнийг ямар ч суурьгүйгээр хийнэ. Ийм хүний зан чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг; ийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ойлгодоггүй. Хүн зүрх сэтгэлээ Бурхан руу бүрмөсөн эргүүлсэн ч гэсэн, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл нь цэвэр ариухан гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд зүрх сэтгэлд нь Бурханыг гэх хайр заавал байх албагүй. Энэ нь Бурханыг ойлгохоор эрэлхийлдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондох ялгаатай холбоотой. Хүн Бурханы талаар ойлголттой болмогц, түүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн гэдгийг, мөн түүний зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайр нь аяндаа бий болдог гэдгийг энэ нь харуулдаг. Ийм хүмүүсийн л зүрх сэтгэлд Бурхан байдаг. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөв замд орж, Бурханыг ойлгож, Бурханыг хайрладаг болохын урьдчилсан нөхцөл юм. Энэ бол Бурханыг хайрлах үүргээ биелүүлсний тэмдэг биш, Түүнийг жинхэнээсээ хайрладгийн тэмдэг ч биш. Хүн Бурханыг жинхэнээсээ хайрладаг болох цорын ганц арга зам нь зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх явдал бөгөөд энэ нь бас Түүний бүтээлүүдийн нэг болохын хувьд хийх учиртай эхний зүйл мөн. Бурханыг хайрладаг хүмүүс бол амийг эрэлхийлдэг бүх хүн юм, өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэдэнд бүгдэд нь Ариун Сүнсний гэгээрэл байдаг бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд бүгд Бурханаар замчлуулж чаддаг.

Хүн Бурханд өртэй гэдгээ мэдрэх чадвартай болдог нь тэдний сэтгэлийг Сүнс хөдөлгөснөөс тэр юм; ингэж мэдэрдэг хүмүүс хүсэн хүлээдэг зүрх сэтгэлтэй байх хандлагатай байдаг бөгөөд амийн оролтыг эрэлхийлж чадна. Харин чи тодорхой алхам дээр зогсвол илүү гүн орж чадахгүй; Сатаны торонд гацах аюул байсаар байгаа ба хэзээ нэгэн цагт Сатан чамайг олзолно. Бурханы гэрэлтүүлэлт хүмүүст өөрсдийг нь мэдүүлж, дараа нь Бурханд өртэйг нь мэдрүүлдэг; тэд Түүнтэй хамтран ажиллахад бэлэн болж, Түүний таалалд нийцэхгүй зүйлсийг хөсөр хаядаг. Энэ бол Бурханы ажлын зарчим юм. Та нар бүгд амиа өсгөж, Бурханыг хайрлахаар эрэлхийлэх хүсэлтэй байгаа, тэгвэл чи өнгөц хуумгай аргуудаасаа салсан уу? Зөвхөн өнгөцхөн арга барилаас л салаад, саад учруулдаг, сайрхдаг зан авирыг тэвчдэг бол энэ нь амийн өсөлтийг үнэхээр эрэлхийлж байгаа хэрэг мөн үү? Хэрэв чи өнгөц хуумгай зан авираас салсан боловч Бурханы үгэнд ордоггүй бол идэвхтэй ахиц дэвшил гаргахгүй байгааг чинь энэ нь харуулдаг. Өнгөц хуумгай зан авирын уг үндэс юу вэ? Үйлдэл чинь амиа өсгөхийн төлөө байдаг уу? Чи Бурханы ардуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж эрж хайдаг уу? Анхаарлаа төвлөрүүлдэг бүхэн чинь чиний амьдран харуулдаг зүйл юм; хэрвээ чи өнгөц зан авирт анхаарлаа төвлөрүүлдэг бол зүрх сэтгэл чинь байнга гадагш хаягдаж, амийн өсөлтийг эрэлхийлэх аргагүй болно. Бурхан зан чанарын өөрчлөлтийг шаарддаг боловч чи үргэлж гадаад зүйлсийг эрэлхийлж байдаг; ийм хүн зан чанараа өөрчлөх чадваргүй байдаг! Амийн хувьд боловсрох явцад хүн бүр нэг замыг дагах ёстой байдаг бөгөөд тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, төгс болголтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Чамд Бурханы үг байдаггүй боловч зөвхөн өөртөө итгэх итгэл болон хүсэлдээ найддаг бол хийж байгаа юм бүхэн чинь зөвхөн хичээл зүтгэлд л тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи амийн өсөлтийг хүсдэг бол Бурханы үгийг илүү ихээр идэж ууж, ойлгох ёстой. Түүний үгээр төгс болгуулдаг хэн бүхэн тэдгээрийг амьдран харуулж чаддаг; Түүний үгийн цэвэршүүлэлтийг туулдаггүй, Түүний үгийн шүүлтийг туулдаггүй хүмүүс Түүнд ашиглуулахаар тэнцэж чадахгүй. Тэгэхээр та нар Түүний үгийг ямар хэмжээнд амьдран харуулдаг вэ? Та нар Бурханы үгийг идэж уун, тэдгээрийг өөрийн амийн байдалтай харьцуулах чадвартай байж, Миний хөндсөн асуудлуудтай холбогдуулан хэрэгжүүлэлтийн замыг олох л юм бол хэрэгжүүлэлт чинь зөв, Бурханы хүсэлд нийцсэн байх болно. Ийм хэрэгжүүлэлттэй хүн л Бурханыг хайрлах хүсэлтэй байдаг.

Өмнөх: БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ҮЙЛЧИЛЖ БОЛНО

Дараах: ЗАЛБИРЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БҮГД БУРХАНЫ ҮГЭЭР БИЕЛДЭГ

Бурхан өөр өөр эрин үеийн дагуу үгээ хэлж, ажлаа хийдэг ба өөр өөр эрин үеүдэд өөр өөр үг хэлдэг. Бурхан дүрэмд захирагддаггүй, нэг ажлаа...

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)

Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм....

ЗАМ… (4)

Хүмүүс Бурханы хайр татам байдлыг олж мэдэж, өнөөгийн эрин үед Бурханыг хайрлах замыг эрж хайх чадвартай байж, өнөөдрийн хаанчлалын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх