53-р бүлэг
Би бол Эхлэл, Би бол Төгсгөл. Би бол ахин амилсан, бүрэн төгс, цор ганц жинхэнэ Бурхан. Би та нарын өмнө Өөрийнхөө үгийг ярьдаг, харин та нар Миний хэлсэнд бат итгэх ёстой. Тэнгэр, газар нуран одовч Миний хэлж байгаа зүйлээс нэг үсэг, эсвэл нэг зураас ч алга болохгүй. Үүнийг сана! Үүнийг сана! Би айлдсаныхаа дараа нэг ч үгээ хэзээ ч буцааж байгаагүй бөгөөд үг нэг бүр биелэх болно. Одоо цаг нь ирсэн тул та нар бодит байдалд хурдан орох ёстой. Цаг бага байна. Би хөвгүүдээ алдар суутай хаанчлал руу хөтлөх ба ингэж та нарын тэмүүлж, эгээрэн хүсэж байсан бүхэн биелнэ. Миний хөвгүүд ээ! Хурдхан босож, Намайг дага! Та нарт эргэцүүлж бодоод л байх цаг алга. Алдсан цаг хэзээ ч эргэж ирэхгүй; харанхуйн дараа гэрэл байдаг бөгөөд өргөгдөх нь нүдний чинь өмнө байна. Та нар ойлгож байна уу? Нүдээ нээцгээ! Хурдхан сэр! Одоо үр дүнгүй дэмий ярианд оролцох, эсвэл чуулган байгуулахад ашиг тусгүй аливаа зүйл хэлэх гэж өөр хоорондоо ярилцахыг та нарт зөвшөөрөхгүй. Юу чухал вэ гэвэл, ах, эгч нараа өөрийн бодит туршлагаар, эсвэл Бурханы өмнө хэрхэн гэрэлтүүлэгдэж, өөрийгөө мэдсэн тухай яриагаар хангах нь чухал юм. Үүгээр хангаж чаддаг хэн ч биеийн хэмжээтэй байх болно! Өнөө үед та нарын зарим нь аанай л эмээхгүй байсаар байгаа бөгөөд Намайг юу ч хэлсэн, эсвэл Миний санаа хэчнээн зовсон ч чи эмээдэггүй хэвээр л байдаг; хуучин төрх чинь өөрт нь жаахан ч хүрэхийг зөвшөөрдөггүй. За, яах вэ, энэ маягаараа явж л бай! Зүгээр хүлээ, хэн сүйрэхийг хар! Чи үргэлж хорвоогоос шүүрч авах тухай бодож, эд хөрөнгөнд хорхойсож, хөвгүүд, охид, нөхөртөө ихэд хоргоддог. За яах вэ, чи хоргодож л бай! Би та нарт юу ч хэлээгүй юм шиг, та нар ингэж дураараа дургиж л бай! Ойрын ирээдүйд, та нар бүхнийг ойлгох боловч тэр үед хэдийн оройтсон байна. Та нарыг зөвхөн шүүлт л хүлээж байна.