56-р бүлэг

Мууг үйлддэг, эрх мэдэл эзэмшдэг ба Бурханы хөвгүүдийг хавчдаг хүмүүсийг шийтгэх арга хэмжээг Би аваад эхэлчихсэн. Одоогоос эхлээд, Миний захиргааны зарлигийн гар зүрх сэтгэлдээ Надтай зөрчилддөг хүмүүс дээр байх болно. Үүнийг мэд! Энэ бол Миний шүүлтийн эхлэл бөгөөд Би зөвт байдлыг хэрэгжүүлдэг, алагчилж үздэггүй Бурхан тул хэнд ч өршөөл үзүүлэхгүй, хэнийг ч хэлтрүүлэхгүй; үүнийг мэдэх нь та нарт сайн.

Мууг үйлддэг хүмүүсийг Би шийтгэхийг хүсдэг юм биш; харин тэд өөрсдийн муу үйлдлээс болж өөрсдөдөө залхаан цээрлүүлэлт авчирдаг. Би хэнийг ч шийтгэх гэж яардаггүй, бас хэнд ч шударга бус ханддаггүй—Би бүгдэд зөвт байдаг. Би хөвгүүдээ үнэхээр хайрладаг ба Намайг эсэргүүцдэг тэр муу хүмүүсийг үнэхээр үзэн яддаг; энэ бол Миний үйлдлүүдийн ар дахь зарчим. Та нар дор бүрнээ Миний захиргааны зарлигийн талаар жаахан ойлголттой байх хэрэгтэй; эс бөгөөс та нар өчүүхэн төдий ч эмээхгүй бөгөөд Миний өмнө хайхрамжгүй авирлах болно. Би юу гүйцэлдүүлмээр байгааг, юу биелүүлмээр байгааг, юу олж авмаар байгааг юм уу, эсвэл Миний хаанчлалд ямар төрлийн хүн хэрэгтэй гэдгийг та нар бас мэдэхгүй.

Миний захиргааны зарлиг бол:

1. Хэн байх чинь хамаагүй, зүрх сэтгэлдээ Надтай зөрчилдвөл чи шүүгдэнэ.

2. Миний сонгосон хүмүүс аливаа буруу бодлынхоо төлөө нэн даруй сахилгажуулагдана.

3. Надад үл итгэгчдийг Би нэг тийш тавина. Хайхрамжгүй ярьж, үйлдэхийг нь Би тэдэнд эцсийг нь хүртэл зөвшөөрнө, тэгээд тэднийг бүрэн шийтгэж, учрыг нь олно.

4. Надад итгэгчдийг Би цаг ямагт харж хандан, хамгаална. Би авралын замыг ашиглан тэднийг цаг ямагт амиар хангана. Энэ хүмүүст Миний хайр байх бөгөөд тэд лав унахгүй, замаа алдахгүй. Тэдэнд буй аливаа сул тал түр зуурынх байх бөгөөд Би тэдний сул талыг мэдээж нэхэн санахгүй.

5. Надад итгэдэг мэт харагддаг ч үнэндээ итгэдэггүй—Бурхан байдагт итгэдэг боловч Христийг эрж хайдаггүй, гэхдээ бас эсэргүүцдэггүй—хүмүүс бол хамгийн өрөвдөлтэй бөгөөд Би Өөрийн үйл хэргээр дамжуулан тэдэнд тодорхой харуулна. Ийм хүмүүсийг Би үйлдлээрээ аварч, тэднийг буцаан авчирна.

6. Миний нэрийг эхлээд хүлээн зөвшөөрсөн, ууган хөвгүүд ерөөгдөнө! Би та нарыг ханатлаа эдлэг гэж хамгийн сайн ерөөлийг та нарт гарцаагүй хайрлана; хэн ч үүнд саад болж зүрхлэхгүй. Энэ бүгдийг тэр чигт нь та нарт бэлтгэсэн, учир нь энэ бол Миний захиргааны зарлиг билээ.

Миний гар юу хийдгийг, зүрх сэтгэлд минь ямар бодол байдгийг та нар бүх талаас нь харж чаддаг байх хэрэгтэй. Бүгд та нарын төлөө байдаг биш гэж үү? Та нарын дундаас хэн Миний төлөө байдаг вэ? Та нар зүрх сэтгэл дэх бодлуудаа, хэлж байгаа үгсээ нягталж шинжилсэн үү? Эдгээр зүйлд та нар ухамсартайгаар хандсан уу? Будилуу! Замбараагүй! Ариун Сүнсний хязгаарлалтыг хүлээж авдаггүй! Би чиний дотор Өөрийн дуу хоолойг ахин дахин гаргасаар байгаа, гэвч ямар ч хариу үйлдэл байсангүй. Дүйнгэ байхаа боль! Чиний үүрэг бол Миний хүслийг ухаарах явдал; түүнээс гадна, энэ нь чиний орох ёстой зам. Чи мунгинасан, чамд гүн ойлголт алга, Би чамд юу гүйцэлдүүлмээр байгааг, чамаас юу олж авмаар байгааг чи тодорхой хардаггүй! Миний хүслийг ухаарахын тулд Надад ойртон ирж, Надтай илүү их нөхөрлөж эхлэх ёстой. Миний хүслийг ухаарч чадахгүй байгаагаа чи байнга хэлдэг; чи аль хэдийн өөрийн зүйлсээр дүүрчихсэн байхад Би чам дээр яаж ажиллаж чадах юм бэ? Чи санаачилга гаргаж, Миний өмнө ирдэггүй, харин зүгээр л идэвхгүй хүлээдэг. Би чамайг өт шиг гэж хэлдэг, гэвч гомдож, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ удаа чи босоод Надтай хамтран ажиллах хэрэгтэй! Бүү идэвхгүй бай! Тэр нь чиний амийг хойш татна. Идэвх санаачилгатай байх нь бусдад биш, чамд тустай. Чи одоо болтол үүнийг таньж, ойлгоогүй гэж үү? Миний хүсэл чиний дотор байнга илчлэгддэг. Чи ухаарсангүй юү? Чи яагаад үүнд хэзээ ч анхаарал хандуулаагүй юм бэ? Бас чи яагаад Миний хүслийг хэзээ ч ухаарч чадаагүй юм бэ? Миний хүслийг ухаарах нь чамд ямар ч ашиггүй юм гэж үү?

Чи Миний хүслийг бүх талаар анхааран үзэж чадна хэмээн Би найдаж байна, тэгснээр чиний дотор Би урагшлах зам, амрах орон гэртэй болж болох юм. Надад саад хийхээ боль, энэ чинь дэндүү нүнжиггүй юм! Чамд Миний үгийн талаар ямар ч ойлголт алга, чи тэдгээрт ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Одоо цаг юу болсныг хар—цаашид хүлээх боломжгүй! Хэрвээ чи Миний мөрийг ойрхон дагадаггүй бол хэтэрхий оройтно, тэр ч бүү хэл, үүнийгээ залруулж чадах ямар ч арга байхгүй болно!

Өмнөх: 55-р бүлэг

Дараах: 57-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх