51-р бүлэг
Өө! Төгс Хүчит Бурхан! Амен! Таны дотор бүгд чөлөөлөгдсөн, бүгд чөлөөтэй, бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд гэрэл гэгээтэй, өчүүхэн төдий ч нуугдаж, далдлагдаагүй байдаг. Та бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан. Та Хаан болон хаанчилсан. Та илэн далангүй илчлэгдсэн—цаашид нууц байхаа больсон, харин Та үүрдийн үүрд бүрэн илчлэгдсэн! Би үнэхээр бүхэлдээ илчлэгдэж, ил тод ирсэн бөгөөд Би зөвт байдлын Нар болж гарч ирсэн, учир өнөө үе цаашид үүрийн цолмон харагддаг эрин байхаа больсон, далд нууцлаг үе шат байхаа ч больсон. Миний ажил цахилах аянга мэт байдаг; гэнэтийн аянгын нижигнээн шиг хурдан гүйцэлддэг. Миний ажил одоогийн энэ үе шат хүртэл ахисан ба дэмий сэлгүүцэж, эсвэл цагаа дэмий үрдэг хэн ч бай гагцхүү өршөөлгүй шүүлттэй тулгарна. Ялангуяа, Би бол сүр жавхлан болон шүүлт гэдгийг, мөн Би та нарын төсөөлдөг шиг энэрэл, хайр байхаа больсон гэдгийг чи тодорхой ойлгох ёстой. Хэрвээ энэ зүйлийг тодорхой ойлгохгүй байсаар байвал чи гагцхүү шүүлтийг л хүлээн авна, учир нь танин мэдэж чадаагүй зүйлээ чи өөрөө амтална; эс тэгвээс чамд эргэлзсэн хэвээр байх бөгөөд итгэлдээ бат зогсож зүрхлэхгүй.
Миний даалгасан зүйлийг та нар сүсэг бишрэлтэйгээр гүйцэлдүүлж чадах уу? Ямар ч зүйлийг хийхэд мэргэн ухаан шаардагддаг гэж Би хэлдэг, гэтэл ямар нэг зүйлийг хийхдээ та нар Миний сануулгыг ахин дахин авч үзэж, тэдгээрт хайхрамжтай хандсан нь хэр олон билээ? Та нар Миний сануулгын нэг үгийг жаахан ойлгож, сонсох үедээ үүнийг сайн гэж боддог байлаа ч хожим нь үүнийг үл тоомсорлодог. Чи үүнийг сонсоод, өөрийн бодит нөхцөл байдал руу чиглүүлж, өөрийгөө үзэн яддаг, гэхдээ дараа нь үүнийг ялихгүй асуудал гэж боддог. Өнөөдөр, чиний амь өсөж чадах эсэх нь хамгийн чухал; гаднаа өөрийгөө яаж гоёж чимэх чинь чухал биш. Та нарын хэнд нь ч шийдэмгий байдал байдаггүй ба та нар шийдвэртэй байхыг хүсдэггүй, төлөөс төлөхийг хүсдэггүй, түр зуурын газар дэлхийн зугаа цэнгэлийг хаяхыг хүсдэггүй мөртөө тэнгэрийн ерөөлийг алдахаас айдаг. Энэ ямар төрлийн хүн бэ? Тэнэг хүн! Та нар гоморхох хэрэггүй; Миний хэлсэн зүйл баримттай биш гэж үү? Аль хэдийн бодсон зүйлийг чинь заан үзүүлсэн бус уу? Та нарт хүн чанар байхгүй! Та нарт хэвийн хүний шинж чанар ч байхгүй. Түүнчлэн, хэдий ийм байлаа ч та нар ядуу хоосон гэдгээ олж хардаггүй. Бүхэл өдөржин зав чөлөөтэй, хэнэггүй, туйлын сэтгэл хангалуун байдаг! Ямар их дутагдалтайгаа, эсвэл юу дутагдаж байгаагаа та нар мэддэггүй. Ямар мунхаг юм бэ!
Миний ажил хэдийнээ ийм цэгт хүрснийг та нар харахгүй байна гэж үү? Миний бүх хүсэл та нарт байгаа. Та нар хэзээ үүнийг ухаарч, хэзээ үүнд анхаарал хандуулах юм бэ? Залхуу юм! Та нар төлөөс төлөхийг, шаргуу ажиллахыг, цаг гаргахыг болон хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Би чамд хэлье! Хүнд хэцүүг туулахаас айх тусам, амь чинь багахан ашиг тус хүртэнэ, түүнчлэн амь чинь өсөхийн хэрээр илүү их саад тотгортой учирч, амь чинь улам ахих янзгүй болдог. Би чамд дахин сануулъя (Би үүнийг дахиж хэлэхгүй)! Өөрийнхөө амийн төлөө хариуцлага үүрдэггүй хэнд ч Би хайхрамжгүй хандаж, орхих болно. Би үүнийг хэдийнээ хэрэгжүүлээд эхэлчихсэн; чи үүнийг тодорхой хараагүй гэж үү? Энэ нь бизнесийн хэлцэл ч биш, арилжаа наймаа ч биш; харин энэ бол амь. Ойлгомжтой юу?