58-р бүлэг
Миний санаа зорилгыг ухаараад чи Миний ачааг анхаарах чадвартай болно, мөн гэрэл гэгээ, илчлэл болон чөлөөлөлт, эрх чөлөөг олж авч чадна. Энэ нь Миний сэтгэлийг хангалуун болгож, чамд зориулсан Миний хүслийг хэрэгжүүлж, бүх ариун хүнийг босгон байгуулж, газар дээрх Миний хаанчлалыг бат бэх, тогтвортой болгоно. Одоо чухал зүйл нь Миний санаа зорилгыг ухаарах явдал юм; энэ бол та нарын орох ёстой зам, түүнчлэн хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг юм.
Миний үг бол бүх төрлийн өвчнийг анагаадаг сайн эм. Миний өмнө ирэхийг хүсэж байгаа цагт Би чамайг эмчилж, Өөрийнхөө бүхнийг чадагч байдлыг, Өөрийнхөө гайхалтай үйл хэргийг, Өөрийнхөө зөвт байдал, сүр жавхланг харуулна. Түүнчлэн Би та нарт өөрсдийн чинь завхрал, сул дорой байдлыг хальт харуулна. Би чиний доторх нөхцөл байдал бүрийг бүрэн ойлгодог; чи үргэлж зүрх сэтгэл дотроо аливааг хийдэг ба гаднаа харуулдаггүй. Би чиний хийдэг юм болгоныг бүр ч тодорхой мэддэг. Гэхдээ Би ямар зүйлсийг магтаж, ямар зүйлсийг магтдаггүйг чи мэдэх ёстой; чи энэ хоёрыг тодорхой ялгах хэрэгтэй бөгөөд үүнд хайнга хандах ёсгүй.
“Бид Бурханы ачаанд анхаарал хандуулах ёстой” гэж хэлснээрээ чи зүгээр л дүр эсгэж байна. Харин баримтуудтай нүүр тулах үедээ чи Бурханы ачаа гэж юу болохыг сайн мэддэг хэр нь ямар ч анхаарал хандуулдаггүй. Чи үнэхээр нэлээд будилуу, мунхаг, мөн түүнчлэн туйлын мэдлэггүй. Энэ нь хүмүүстэй харьцах хэчнээн хэцүү болохыг тайлбарладаг; тэд “Би зүгээр л Бурханы санаа зорилгыг ухаарч чадахгүй байна, гэхдээ үүнийг ухаарах юм бол мэдээжийн хэрэг үүнд нийцүүлэн үйлдэнэ” гэх мэт сайхан сонсогдох үг л хэлдэг. Энэ нь та нарын бодит нөхцөл байдал биш гэж үү? Хэдийгээр та нар бүгд Бурханы санаа зорилгыг мэддэг, өөрсдийнхөө өвчний шалтгааныг мэддэг ч гол асуудал бол та нар хэрэгжүүлэхийг огт хүсдэггүй; энэ нь хамгийн та нарын том бэрхшээл юм. Хэрвээ үүнийг даруйхан шийдвэрлэхгүй бол амийн чинь хамгийн том саад тотгор болох болно.