10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (V хэсэг)
III. Бурханы үгийг басамжлах
Өнөөдөр бид антихристүүдийн арав дахь илрэл болох “тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог” хэмээх өмнөх нөхөрлөлөө үргэлжлүүлнэ. Энэ зүйл гурван хэсэгт хуваагддаг. Эхний хоёрынх нь талаар нөхөрлөсөн бөгөөд өнөөдөр бид гурав дахь хэсэг болох Антихристүүд Бурханы үгийг басамжилдаг талаар нөхөрлөнө. Өмнө нь энэ талын зарим илрэл, үг хэллэгийн талаар нөхөрлөсөн, тухайлбал антихристүүд Бурханы үгэнд хэрхэн эргэлздэг, үгэнд нь итгэдэггүй, Бурханы үгэнд сониуч зангаар ханддаг, ямар ч итгэл үнэмшилгүй, зөвхөн эргэлзэж, сорьж, таамагладаг. Товчхондоо, антихристүүд Бурханы үгийг үнэн гэж үздэггүй, хэрэгжүүлдэг ч үгүй. Хэрэг явдалтай тулгарах үедээ тэд Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэлтийн зарчмыг эрж хайдаггүй. Тэд зүрх сэтгэлдээ Бурханы үгэнд байнга эргэлзэж, эсэргүүцэж, түүнийг үгүйсгэж байдаг. Энэ бүхнийг антихристүүд Бурханы үгийг басамжилж буйн илрэл гэж хэлж болно. Өнөөдөр бид антихристүүд Бурханы үгийг яг яаж басамжилдгийг задлан шинжлэхийн тулд Бурханы үгэнд хандах антихристүүдийн илүү гүн гүнзгий, тодорхой хандлага, үйлдлийн талаар цааш нь нөхөрлөнө. Антихристүүд Бурханы үгийг хэрхэн басамжилдаг талаар бид нэг бүрчлэн үргэлжлүүлэн нөхөрлөнө. Ингэвэл илүү тодорхой байх биш үү? (Тийм.) Хэрвээ Би одоо ерөнхий байдлаар нөхөрлөөд, та нар тодорхой хэмжээний ухамсарлах чадвар, хангалттай хэв чанар, сүнслэг ойлголттой байж, Бурханы үгээс байнга гэрэл олж авдаг байсан бол Миний өмнө нь нөхөрлөсөн зүйл үнэндээ та нарт хангалттай байх байлаа. Гэвч ихэнх хүнд Бурханы үгийг ухамсарлах хэв чанар байдаггүй; тэд Бурханы үгийг ухамсарлах ёстой үнэн гэж үзэж чадах түвшинд хүрдэггүй. Тиймээс бид нэг бүрчлэн нөхөрлөх хэрэгтэй байна. Энэ сэдэв тусгайлан хэд хэдэн жижиг хэсэгт хуваагддаг.
А. Антихристүүд Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладаг
Эхний зүйл бол антихристүүд Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладаг явдал юм. Өмнө нь бид энэ талаар зарим нэг тодорхой жишээгээр дамжуулан нөхөрлөсөн боловч тусгайлан, нарийвчлан задлан шинжлээгүй, зүгээр л цухас дурдаад өнгөрсөн. Антихристүүд Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладгийн илрэлүүд юу вэ? Энэ зүйлийн тухайд антихристүүд хэрхэн үйлддэг вэ? Антихристүүд Бурханы үгэнд ийм зан авир гаргаж, ийм үйлдэл хийж чаддаг нь тэдний уг чанарын үүднээс үзвэл, тэд Бурханы үг бол үнэн, ариун, халдашгүй гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэггүйг илтгэж байна. Бурхан үнэний үгийн аль талыг илэрхийлснээс үл хамааран, хүмүүст энгийн эсвэл гүн гүнзгий санагдсан ч бай, энэ нь аанай л Бурханы үг, үнэн бөгөөд хүний амь-оролт, зан чанарын өөрчлөлт, авралтай салшгүй холбоотой байдаг. Гэвч антихристүүд ингэж үздэггүй; тэд зүрх сэтгэлдээ үүнийг ухамсарладаггүй, тэдэнд тийм мэдлэг, ойлголт ч байдаггүй. Тэд Бурханы үг бол үнэн гэдэгт итгэдэггүй, хүний амь-оролтод Бурханы үг асар их ач холбогдолтойг ч хүлээн зөвшөөрдөггүй. Эсрэгээрээ тэд Бурханы үг өнгөн дээрээ зүгээр л хүний үг мэт, маш эгэл жирийн санагддаг гэж боддог. Бурханыг дагадаг бүх хүн, Бурханы гэр болон чуулган тэдгээрийг “Бурханы үг” гэж нэрлэсэн учраас л тийм чухал мэт санагддаг. Гэвч үнэн хэрэгтээ, өнгөн дээрээ Бурханы үг хүмүүсийн байнга хэлдэг жирийн үг хэллэг шиг санагддаг. Үгчилсэн утгаараа эдгээр үг нь хүний хэлний элементүүдийг агуулдаг, хүний хэлний логик, сэтгэлгээ, үгийн сонголт, тэр дундаа зарим ярианы хэллэг, хэлц үг, зүйр үг, тэр ч бүү хэл хоёр хэсгээс бүрддэг зүйрлэлийг ч агуулдаг. Антихристүүд Бурханы үгийг хүмүүсийн төсөөлдөг шиг тийм сүрлэг, ойлгошгүй, эсвэл гүн гүнзгий зүйл гэж үздэггүй, тэнгэрээс буусан домогт судрууд шиг ч гэж боддоггүй. Тэдний хувьд эдгээр нь зүгээр л энгийн, эгэл жирийн зүйл юм. Иймээс, ихэд шинжсэний дараа эцэст нь тэд зүрх сэтгэлдээ нэг тодорхойлолтод хүрдэг: Эдгээр үг бол зүгээр л энгийн хэллэг, нэлээд бодит, итгэгчдийн унших ёстой зүйл, хүний зан авир болон итгэлд тусалж чадах үгс юм. Нэлээд уншсаны дараа тэдний хүрдэг дүгнэлт нь энэ юм. Зарим антихрист болон өөрийгөө өргөмжилдөг хүмүүс хүртэл Бурханы үгийг барьж аваад, нэг дор маш олон бүлэг, хуудас уншдаг. Зарим нь бүр “Үг нь махбодоор илэрсэн” номыг нэг сарын дотор эхнээс нь дуустал уншдаг бөгөөд энэ нь тэдний оюун ухаан, бодол санаанд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Тэд зарим сүнслэг нэр томьёо, Бурханы үгийн өнгө аяс, хэв маяг, тэр ч байтугай өөр өөр үе шатан дахь Бурханы үгийн агуулгын талаар ерөнхий ойлголттой болдог. Тэд уншсаныхаа дараа “Бурхны үг ердөө л нэг тиймэрхүү юм байна. Би бүгдийг нь нэг дор уншаад бурхны зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ерөнхий агуулгыг ойлгочихлоо. Тиймээс бурхны үг тийм ч гүн гүнзгий биш. Бурхны үгийг үнэний түвшинд хүргэж, хүмүүсийн амь-оролтод зайлшгүй шаардлагатай зүйл мэтээр өргөмжлөх нь арай л хэтэрсэн хэрэг” гэж хэлдэг. Тиймээс, тэд эдгээр үгийг яаж ч үзсэн бай, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы үгийн талаарх эцсийн тодорхойлолт нь хүмүүсийн төсөөлдөг шиг тийм ч гүн гүнзгий, ойлгоход хэцүү биш гэх бодол юм. Боловсролтой, нүдтэй хэн боловч эдгээрийг ойлгож чадна. Эргүүлж тойруулан уншсаныхаа дараа тэд хүмүүсийн Бурханы үгээс ойлгох ёстой амь-оролтын талаарх янз бүрийн үнэнийг таньж, ойлгож, тэдгээрээс гэгээрэл, тэжээл, тусламж олж авч чаддаггүйгээр үл барам Бурханы үгийг үнэнээс болон тэнгэрээс буусан судраас хол зөрүүтэй гэж боддог. Ийм дүгнэлтэд хүрснийхээ дараа антихристүүд Бурханы үгийг бүр ч их басамжилдаг. Тэд Бурханы үг ердөө л энэ, Бурхан ердөө л энэ, үнэн ердөө л энэ гэж боддог. Ийм хандлага, ойлголттой болохоор Бурханы үгэнд, “Үг нь махбодоор илэрсэн” номд хандах дотоод байр суурь нь антихристүүдийг Бурханы үг болон үнэнийг улам бүр басамжлахад хүргэдэг. Тэд өөрсдийн мэдлэг, оюуны чадамжийг ашиглан, ой санамж, овсгоо самбаандаа найдаж, эдгээр үгийн агуулга болон зарчим гэгчийг, түүнчлэн тэдгээрт ашигласан зарим өнгө аяс, хэв маяг, үгийн сонголтыг маш хурдан ухаж ойлгодог бөгөөд тэрхүү үгийн сонголтод нь нийтлэг хэллэг болон хэлц үг багтдаг. Дараа нь тэдэнд бүх зүйлд хүрч, бүх зүйлийг олж авсан мэт санагддаг. Ийм ойлголт, хандлага нь тэднийг зүрх сэтгэлдээ Бурханы үгийг бүр ч болчимгүйгээр басамжилж, эргэлзэхэд, мөн Бурханы ялгамж чанар, мөн чанарт улам бүр эргэлзэхэд хүргэдэг.
Антихристүүдийн уг чанарын үүднээс харвал, тэд үнэнийг зэвүүцдэг, эерэг зүйлийг басамжилдаг, Бурханы даруу, нуугдмал байдлыг басамжилдаг, Бурханы итгэмжит, бодитой, хайр татам байдлыг басамжилдаг болохыг харж болно. Энэхүү цуврал басамжлал нь антихристүүдийг өөрийн эрхгүй, аяндаа Бурханы жигшиж, ялладаг зарим нэг ой гутам үйлдэл хийхэд хүргэдэг. Эдгээр үйлдэлд Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарлах явдал багтдаг. Өөрчлөх гэдэг нь юуг хэлж байна вэ? Антихристүүд Бурханы үгэнд үнэн байдаг гэдэгт итгэдэггүй, Бурханы үг хүмүүст амь өгч чадна гэдэгт итгэдэггүй, эдгээр үг бол хүний амьд үлдэхдээ найддаг суурь, хүний ахиж дэвших зүг чиг, зам гэдэгт бүр ч итгэдэггүй. Тиймээс тэд Бурхан яагаад ийм маягаар ярьдгийг ойлгодоггүй, Бурхан яагаад тодорхой нөхцөл байдалд тийм үг хэлдгийг ч мэддэггүй, Бурхан яагаад эдгээр тодорхой агуулгыг ярьдгийг бүр ч мэддэггүй. Эдгээр агуулга хэрхэн бий болсон, Бурхан юу бодож байгаа, эдгээр үгийг хэлж байхдаа Бурхан хүмүүсээс юуг ажиглаж, хүмүүст юуг гүйцэлдүүлж, биелүүлэхийг зорьдог, түүнчлэн—эдгээр үгэн доторх—Бурханы хүрэхийг зорьж буй бүхэн, Түүний санаа зорилго болон үнэний тухайд антихристүүд огт юу ч мэддэггүй, туйлын мэдлэггүй байдаг—тэд энэ тухайд хар хүмүүс юм. Тиймээс, тэд зүрх сэтгэлдээ Бурхан энэ хэллэгийг ингэж хэлэх ёсгүй байсан, тэр өгүүлбэр үүний дараа орох ёстой, энэ өгүүлбэрийг ингэж найруулах ёстой, тэр хэсэг ийм өнгө аяс эсвэл тийм өргөлттэй байх ёстой, энэ үгийн сонголт буруу, тэр нэр томьёо бодлогогүй бөгөөд Бурханы ялгамж чанарт тохирохгүй байна гэж байнга бодож, улмаар өөрсдийн санал бодлыг бий болгодог. Тэдний нүдээр бол Бурханы үг ертөнц дэх алдартай юм уу агуу хүмүүсийн бүтээл шиг сайн биш. Тэд Бурханы яриа хангалттай нягт нямбай биш, хэтэрхий нуршуу, зарим үгийг нарийвчлан шинжвэл, нарийн яривал хүний хэл зүй, үг зүйн дүрэмд нийцдэггүй гэж боддог. “Эдгээр үгэнд яаж үнэн байх юм бэ? Эдгээр нь яаж бурхны үг байх юм бэ? Эдгээр нь яаж үнэн байх юм бэ?” хэмээн антихристүүд зүрх сэтгэлдээ тооцоолж, тунгаан бодохын зэрэгцээ эргэлзэж, яллаж байдаг. Бурханы үгэнд хандах ийм хандлага, ийм бодол санаа, ийм харах өнцгөөр антихристүүд диаволын савраа бэлддэг.
Хэдэн жилийн өмнө магтан дууны багт нэгэн хэрэг гарсныг Би санаж байна. Тэд чуулганд дуулагдах Бурханы үгийн нэгэн чухал хэсэгт ая зохиохыг хүссэн. Ая зохиох явцад тэд Бурханы ярианы урт болон үгийн тоо нь аялгуутай тохирохгүй байгааг олж мэдсэн; дууны үгийн мөр бүр хэт олон үгтэй байв. Түүнчлэн, хэрвээ дууны аялгууг бүхэлд нь Бурханы үгэнд хэрэглэвэл үгийг нь хэтэрхий олон, хэтэрхий урт санагдуулах байв. Тэгэхээр тэдний шийдэл юу байсан бэ? Тэд нэг арга олсон: Тэд Бурханы үгийн өнгөц утгыг өөрчлөхгүйгээр зарим хэллэг болон үгийн сонголтыг өөрчилсөн—жишээлбэл, дөрвөн үгтэй хэлц үгийг хоёр үгтэй болгох юм уу урт, шаардлагагүй, утгагүй санагдсан өгүүлбэрүүдийг хассан. Энэхүү зарчмыг даган тэд Бурханы үгийн засварласан хувилбарт ая зохиож, чуулганд дуулуулахаар түгээсэн. Ихэнх хүн мунгинасан байсан тул үүнийг Бурханы үгийн магтан дуу гэж бодсон, гэхдээ энэ хэсэг огтхон ч Бурханы үг биш гэдгийг хэн мэдэх билээ? Энэ нь антихристүүдийн дур мэдэн өөрчилж, товчилсон, баллаж, зассан хэсэг байв. Хожим нь, энэхүү магтан дууг нэгэн хөтөлбөрт зориулан бэлдэж байх үед Би уг магтан дууг Бурханы үгийн аль бүлгээс сонгож авсныг асуусан. Тэд Надад энэ нь тодорхой нэг бүлгийн эхний хэсэг гэж хэлсэн. Би тэр хэсгийг олж, магтан дууны ном дахь хэсэгтэй харьцуулж үзээд маш их цочирдсон. Магтан дууны ном дахь тэрхүү хэсэг нь нэр дээрээ Бурханы үгийн тэр бүлгээс сонгож авсан хэсэг байсан боловч танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв. Ярианы өнгө аяс алдагдаж, олон чухал үг орхигдож, ярианы агуулга эмх замбараагүй болж, тэр ч байтугай үгсийн дараалал урвуу болсон байлаа. Хэрвээ хэн нэгэн Надад энэ хэсгийг Бурханы үгийн тодорхой нэг бүлгээс эш татсан гэж хэлээгүй бол хэн ч үүнийг аль бүлгээс авсныг олж тогтоож чадахгүй байсан гэж Би бодож байна; эх сурвалжтайгаа огт нийцэхгүй байв. Өнгөн дээрээ энэ хүмүүс үүргээ гүйцэтгэж байсан: Бурханы үгэнд ая зохиож, хүн бүрээр дуулуулж, зүрх сэтгэлд нь шингээснээр Бурханы үг хүмүүсийг тасралтгүй хөтөлж, залж чиглүүлж, Бурханы үгэнд ороход нь хүмүүст тусалж чадах байлаа. Энэ ямар гайхалтай үйл хэрэг байв аа! Гэвч Бурханаас эмээдэг сэтгэл огт байхгүйн улмаас антихристүүд Бурханы үгэнд яг л жирийн хүмүүсийн харилцан яриандаа хэлдэг үг мэт хандаж, тэдгээрийг дур мэдэн хасаж, өөрчилсөн. Хэн нэгнээс нэг ч асуулт асуулгүйгээр, хэний ч зөвшөөрөл, зөвшилцөлгүйгээр—хэн нэгнээс ямар нэгэн зөвшөөрөл аваа ч үгүй байж тэд Бурханы үгийг бүрмөсөн өөрчилсөн атлаа өөрсдийгөө үүргээ гүйцэтгэж, Бурханы үгэнд ая зохиож байна гэж хүмүүст итгүүлсэн. Энэ ямар төрлийн зан авир, арга барил вэ? Ийм зан авир гаргаж, ийм арга барил хэрэглэдэг хүмүүс ямар зан чанартай байдаг вэ? Ийм арга барил ашигладаг, Бурханы үгэнд ийм маягаар ханддагхүмүүсийн зүрх сэтгэл Бурханы үгэнд ийн хандаж байгаагаасаа үнэндээ эмээдэг үү? Тэд Бурханы үгийг нандигнадаг уу? Бурханы үгийг үнэн гэж үздэг үү? Бурханы үгэнд хандах тэдний хүндэтгэлгүй, хэнэггүй хандлагаас үзвэл тэд Бурханы үгийг нандигнадаггүйгээр үл барам үүнийг тоглоом мэт үзэж, хээвнэг дур зоргоороо өөрчилдөг. Бурханы үгэнд хандах тэдний хандлага нь Бурханд Өөрт нь хандах хандлагыг нь илтгэж байгаа биш үү? (Тийм.) Энэ нь яг адилхан. Бурханы үг Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; энэ бол Бурханы илэрхийлэл, Түүний зан чанарын илэрхийлэл, Түүний мөн чанарын илчлэл юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгэнд ийм хүндэтгэлгүй, хэнэггүй ханддаг бол Бурханд Өөрт нь хэрхэн ханддаг нь ойлгомжтой. Энэ нь ихийг өгүүлж байна.
Хүмүүс гаднаа Бурханыг дагаж, Түүний төлөө бүхнийг орхиж, зарлагадаж, хатуу бэрхийг туулдаг боловч Бурханы үгэнд хандах тэдний хандлага маш хүндэтгэлгүй, хэнэггүй байдаг. Антихристүүд “Үг нь махбодоор илэрсэн” номыг маш сайхан чимэглэж, даавуунд боож, хамгийн аюулгүй газар хадгалж ч магадгүй. Гэхдээ энэ нь юуг баталж чадах вэ? Энэ нь тэднийг Бурханы үгийг нандигнадаг, Бурханаас эмээдэг сэтгэлтэй гэдгийг харуулж чадах уу? Эдгээр өнгөц үйлдэл нь Бурханы үгэнд хандах тэдний хүндэтгэлгүй хандлагыг далдалж чадах уу? Чадахгүй. Тэд Бурханы үгийг унших бүрдээ доторх зарим нэр томьёо, хэллэг, өнгө аясыг өөрчлөх талаар үргэлж боддог. Тэгвэл зарим антихрист хэр зэрэг цадиггүй байдаг вэ? Бурханы үгээс өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй зүйл олох үедээ, эсвэл үг хэллэг нь зохисгүй, хэл зүйн хувьд буруу гэж бодох үедээ, тэр ч байтугай цэг таслал нь буруу байна гэж бодох үедээ тэд Бурханы үгэн дэх буруу байрлуулсан цэг таслал, зохисгүй үгийн сонголт, эсвэл үндэслэлгүй мэт санагдах мэдэгдлийг бүх дэлхий мэдээсэй гэж хүсэж, уг асуудлыг чангаар зарлан, дэгсдүүлдэг. Тэд үүнийг дооглосон, басамжилсан өнгө аясаар тараадаг. Ийм үед тэд эцэст нь Бурханы үгэн дэх алдааны нотлох баримт, барьц авах зүйл, өө сэв гэж үздэг зүйлээ олж, Бурханы үгэнд ч бас алдаа байдаг, Бурхан төгс биш гэж зүрх сэтгэлдээ эцэст нь өөрийнхөө санааг амрааж чаддаг мэт санагддаг. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Антихристүүд Бурханы үгээс өө сэв, алдаа олохыг зорьдог; энэ бол дуулгавартай дагаж, хүлээн авах хандлага биш, харин дайсагнах хандлага юм. Антихристүүд Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладаг тухай ярихад, сая дурдсан магтан дууны багт гарсан явдлыг Бурханы үгийг өөрчилсөн хэрэг гэж үзэж болох уу? (Болно.) Надад хэлээч, ямар төрлийн хүн Бурханы үгийг ингэж дур мэдэн өөрчлөх вэ? Тэдэнд Бурханаас эмээх сэтгэл байна уу? (Үгүй.) Энэ ямар зан чанар вэ? Нэгдүгээрт, тэд Бурханы үгэнд Бурханы үг мэт ханддаг уу? (Үгүй.) Тэгвэл тэд Бурханы үгэнд юу мэт ханддаг вэ? Тэд үүнд хүний үг мэт ханддаг. Хүмүүсийн туршлагын гэрчлэлийн нийтлэл дэх үгс авцалдаагүй эсвэл төгс биш байвал өөрчлөхийг нь зөвшөөрч болох боловч Бурханы үгэнд ингэж хандаж зүрхлэх нь ямар шинж чанартай хэрэг вэ? Энэ нь Бурханаас эмээдэг сэтгэлгүй дур зоргоороо, цадиггүй авирлаж байгаа хэрэг биш гэж үү? Бурханы үгийг дур мэдэн шүүмжилж, өөрчлөхийг зүрхлэх, өөрийн санаа, үзэл бодолд нийцэхгүй байх үед өөрчлөх—үүний уг чанар ноцтой юу? (Тийм.)
Бурханы үгийг өөрчлөх хэрэгт өөр хэн оролцдог вэ? Сайн мэдээ түгээх явцад зарим сайн мэдээний бай Бурханы үгтэй танилцаж, Түүний ярианы өнгө аяс, хэв маяг, ярьж буй өнцөг, тэр ч байтугай ашигласан үг хэллэг, төлөөний үг зэрэг олон зүйлийн талаар янз бүрийн үзэлтэй болдог. Хүн бүр бүгд өөр өөр үзэлтэй байдаг; өөр өөр шашны урсгалынхан өөр өөр сонирхол, шаардлагатай байдаг. Сайн мэдээний багийн зарим гишүүн: “Ингэж сайн мэдээ түгээх хэцүү байна! Бурханы зарим үг хэтэрхий хатуу; зарим нь бурхан хүмүүсийг харааж байгаа мэт санагддаг. Эдгээр нь огтхон ч зөөлөн биш, хайр байхгүй, бүгд өдөр тутмын хэллэг байна. Зарим нь тодорхой үндэстнүүд рүү тусгайлан чиглэсэн байдаг бол зарим нь нууцуудыг илчилдэг—хүмүүс үүний алийг нь ч хүлээж авч чадахгүй байна! Эдгээр үг нь сайн мэдээний байнууд бурханы шинэ ажлыг хүлээн авахад тээг болж байна. Бид яах ёстой вэ?” гэж хэлдэг. Хэн нэгэн: “Надад шийдэл байна. Сайн мэдээний байнууд эдгээр үгээс болоод бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй байгаа юм чинь, зүгээр л тэдгээрийг хасчхаж яагаад болохгүй гэж? Хүмүүсийн хүлээж авахыг хүсэхгүй байгаа бүх үг, агуулгыг, ганц өгүүлбэр байсан ч хамаагүй тэмдэглээд, хэвлэхдээ хасчих. Ингэвэл сайн мэдээний байнууд үүнийг унших үед бардам занд нь халдсан эсвэл сэтгэлийг нь шархлуулсан ямар ч үг байхгүй, мөн тэдний үзэлтэй зөрчилдөх юу ч байхгүй болно. Бурханы бүх үг тохиромжтой болж, хүлээн авагчид ямар ч үзэл тээхгүй, бурханы шинэ ажлыг саадгүй хүлээн авч чадна” гэдэг. Сайн мэдээний багт зарим нь үнэхээр ингэсэн бөгөөд Дээрхээс лавлаж, зөвшөөрөл авах ч гүй, Бурханы эдгээр товчилж, өөрчилсөн үгийг агуулсан товхимол хэвлэж, өргөнөөр тараасан. Ажлаа хөнгөвчлөхийн тулд, илүү олон хүнийг олж авахын тулд, ажлын чадамжаа харуулахын тулд, мөн үүрэгтээ үнэнч харагдахын тулд тэд энэ аргыг сэдэж, тэр ч байтугай ном болгон хэвлэж бодит ажил хэрэг болгосон. Гэвч энэ ном нь “Үг нь махбодоор илэрсэн” номоос тэс өөр юм. Энэ арга нь Бурханы үгийг өөрчилж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Бурханы үгийг өөрчлөх нь Бурханыг эсэргүүцэх нэг арга зам гэдгийг ихэнх хүн ухамсарладаг уу? (Тийм.) Ихэнх хүнд ийм ухамсар байдаг уу? Өнөөдөр ийм их нөхөрлөсний дараа та нар шуудхан тийм гэж хэлж чадна. Гэвч хэрвээ та нар гурав, таван жилийн өмнө сайн мэдээ номлож байсан бол Бурханы нэг ч үг, өгүүлбэрийг өөрчилж болохгүй гэдгийг мэддэг байсан уу? Та нарт Бурханаас эмээдэг тийм сэтгэл байх байсан уу? (Үгүй.) Тэгвэл ямар нөхцөлд та нар ийм ухамсаргүй байх байсан бэ? Бурханаас эмээдэг сэтгэл огт байхгүй нөхцөлд л та нар Бурханы үгийг дур мэдэн өөрчилж зүрхлэх байсан биш үү? Бурханаас эмээдэг сэтгэл огт байхгүй хүн Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, анхны утга санаа, Бурханы ярианы хэв маяг, Бурханы үгийн тодорхой нэг хэсгийн зорьсон үр нөлөөг өөрчилж, уг хэсэгт илэрхийлсэн санаа зорилго, гол цөм, онцлох зүйлийг хасаж зүрхлэх бөгөөд энэ бүхэн нь өөрчилж буй хэрэг болно.
Хэдэн жилийн өмнө, сайн мэдээний багийн нэг хүн санамсаргүй тааралдах үед ийм асуулт тавьсан: “Тодорхой нэг үндэстэнд бурханы шинэ ажлыг гэрчлэх үед, бурхан өөрсдийг нь ил болгосон хэсгүүдэд тэд зэвүүцэж, сонсохыг хүсдэггүй бөгөөд эдгээр хэсгийн талаар үзэлтэй болдог. Тиймээс эдгээр үг нь тэднийг бурханы шинэ ажлыг хүлээн авахад нь саад тотгор болдог. Бид тэдгээр үгийг өөрчлөх талаар бодож байгаа. Өөрчилсний дараа тэд хүлээн авч чадах бөгөөд бурханы шинэ ажил эсвэл бурханы энэхүү бие махбодтой болсон талаар үзэл тээхээ болино.” Та нар энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Хэрвээ сайн мэдээний ажлын талаар уулзаж, ярилцах ийм боломж гараагүй бол тэд эдгээр үгийг дур мэдэн өөрчлөх байсан байж магадгүй. Магадгүй тэдний төсөөллөөр бол, тэр үндэстнээс гурав, тав, арав, эсвэл түүнээс ч олон хүн дараа нь Бурханы шинэ ажлыг хүлээн авах байсан байх. Гэхдээ үүнийг түр хойш тавья, сайн мэдээ номлож буй хүмүүс Бурханы үгийг хүний үзэлд нийцүүлэхийн тулд үргэлж өөрчлөхийг хүсдэг. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг ил болгож, шүүдэг, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг ил болгодог үгсийг тэд үргэлж хасахыг хүсдэг. Ийм зан авирын уг чанар юу вэ? Ийм үйлдэл нь Бурханаас эмээдэг сэтгэлийг харуулж байна уу? (Үгүй.) Миний бодлоор бол, тодорхой нэг үндэстэн эсвэл шашны урсгалын хүмүүс Бурханы үгийн талаар үзэлтэй байгаа юм биш; үндсэндээ сайн мэдээ номлож буй хүмүүс үзэлтэй байгаа хэрэг юм. Бурханы үг тэдний шалгуурт нийцдэггүй; тэд угтаа Бурханы үгийг эсэргүүцэж, зэвүүцдэг бөгөөд сонсохыг хүсдэггүй, Бурханы эдгээр үгэнд дургүй байдаг. Хэрвээ эдгээр нь үнэхээр бурханы үг мөн юм бол хайр энэрэлтэй байх ёстой, хүмүүсийг нүүр рүү нь алгадаж байгаа мэт тийм ил тод, шууд ил болгох ёсгүй гэж тэд боддог. Тиймээс тэд, хэрвээ сайн мэдээ номлох юм бол эдгээр үгийг хасаж болох уу гэж хүчтэй шаарддаг. Сайн мэдээ номлож, хүмүүсийг олж авахын тулд Бурхан ганц удаа буулт хийж, илүү аятайхан, тааламжтайгаар ярьж болохгүй гэж үү? Илүү олон хүн Бурханы шинэ ажлыг хүлээн авахын тулд, илүү олон хүнийг Бурханы өмнө авчрахын тулд Бурхан стратеги болон ярих хэв маягаа өөрчилж, завхарсан хүн төрөлхтөнтэй эвлэрч, буулт хийж, бөхийж, уучлалт гуйж, өршөөл эрж болох уу? Иймээс асуудал нь үндсэндээ ямар нэгэн шашны урсгалын хүмүүст биш, харин сайн мэдээний ажилтнуудад байгаа юм. Бурханы үгийн нэг ч үг, өгүүлбэрийг өөрчлөхгүйгээр, мөн Бурханы үг бүх хүнд үзэл төрүүлж чаддаг байхад ч аажмаар Бурханы өмнө ирж, Түүний шинэ ажлыг хүлээн авдаг олон хүн байсаар байна. Тэдний үзэл Бурханы шинэ ажлыг хүлээн авахад нь саад болсон уу? Огтхон ч үгүй. Хэрвээ Бурханы айлдсан эдгээр үг хүнд хэрэгтэй зүйл биш, хүний бодит нөхцөл байдлыг тусгаагүй бол хүмүүс Бурханы үгийг хүлээн авахгүй байхыг ойлгож болно, Бурхан ярих арга барил, ярианыхаа агуулгыг өөрчлөх талаар бодож үзэж болно. Гэвч Бурханы айлдсан үг, өгүүлбэр бүр хүний бодит нөхцөл байдлыг тусгадаг бөгөөд хүний амь-оролт, авралтай холбоотой байдаг. Хэрвээ хүмүүс үзэлтэй байж, тэдгээрийг хүлээн авч чадахгүй байгаа бол энэ нь хүмүүс хорон муу, бохир заваан, маш гүнзгий завхарсан, мөн Бурханы өмнө очиход тэнцэхгүй гэдгийг баталдаг. Энэ нь Бурханы үг буруу, эсвэл үнэн биш гэдгийг баталдаггүй.
Завхарсан хүн төрөлхтөн Бурханы үг болон ажлын талаар үзэлтэй байх үед юу хийх ёстой вэ? Сайн мэдээ номлож буй хүмүүс Бурханы үгээр услагдаж, олон жилийн турш үүнийг сонссон. Та нар хэр их үнэнийг ойлгодгийг дурдахгүй байя гэхэд, зүгээр л онолын хувьд ярихад, Бурханы ажлын үзэгдэл, Бурханы санаа зорилго, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний зорилго, хүнийг аврах Бурханы ажил—та нар үнэний эдгээр бүх талыг ойлгож, санаж, ухаарч аваагүй гэж үү? Хэрвээ чи энэ бүхнийг эзэмшсэн байсан бол хүмүүс үзэлтэй байхаас айсаар байх уу? Хэрвээ чи айж байгаа бол сайн мэдээний байнуудад санаачилгаараа тодорхой тайлбарлаж өгөх ёстой; тэдэнд Бурханы санаа зорилгыг гэрчилж, үнэнийг тодорхой тайлбарла! Бурханы үгийг олон жил сонсчхоод чи тайлбарлаж, тодорхой болгож чадахгүй хэвээр байвал чи огт хэрэггүй амьтан байна! Чи энэ үүргийг гүйцэтгэж, өдөр бүр эдгээр сэдэв, эдгээр агуулга, эдгээр хэрэг явдалтай зууралддаг байж—яагаад сайн мэдээ номлож, хүмүүсийг олж авахын тулд Бурханы үгийг өөрчлөх зэрэг ийм өөдгүй арга хэрэглэх талаар бодсоор байдаг байна аа? Өнгөн дээрээ энэ нь ердөө л буруу үйлдэл, өөдгүй арга хэрэгсэл, чадваргүй байдлын илрэл мэт санагдаж болох ч мөн чанартаа энэ бол эргэлзээгүй антихристийн мөн чанарын илрэл—өөр юу ч биш. Бурханы ардууд л Бурханы үгийг нандигнаж, эрхэмлэж, Бурханы үгээс эмээдэг, Бурханы хэлсэн үг, өгүүлбэр болгоныг болон Түүний ярих хэв маяг, ярьж буй өнцөг, хэсэг тус бүрд юу хэлж байгааг хүндэтгэдэг. Бурханы дайснууд л Түүний үгийг үргэлж дооглож, үл тоомсорлодог. Тэд Бурханы үгийг басамжилдаг. Тэд Бурханы үгийг үнэн, Бүтээгчийн илэрхийлсэн үг гэж авч үздэггүй. Тиймээс зүрх сэтгэлдээ тэд үргэлж Бурханы үгийг өөрчилж, дур зоргоороо тайлбарлахыг хүсдэг. Тэд Бурханы үгийг хүний завхарсан дур сонирхол, завхарсан үзэл бодол, хүний завхарсан бодох хэв маяг, гүн ухаанд нийцүүлж, эцэст нь илүү олон хүний сайшаалыг хүртэх гэсэндээ өөрсдийн арга зам, бодох хэв маяг, логик сэтгэхүйг ашиглан Бурханы үгийг өөрчлөхөөр оролддог. Бурханы үгийн аль хэсэг байх, хэрхэн айлдаж, аль өнцгөөс ярьж байх нь хамаагүй, Бурханы үг бол Бурханы үг. Завхарсан хүн төрөлхтөн Бурханы үгийг илүү хурдан ойлгож, илүү сайн үнэлж, илүү амархан олж аваг гэсэндээ, Түүний үгээс үнэнийг ойлгоосой гэсэндээ Бурхан ихэвчлэн хүний хэлийг, хүний арга барилыг, түүнчлэн хүмүүс ойлгоход хавьгүй амархан арга зам, дууны өнгө, ярианы логик ашиглан Өөрийн санаа зорилгыг тайлбарлаж, орох ёстой зүйлийг нь хүн төрөлхтөнд хэлж өгдөг. Гэвч яг эдгээр анхаарал татамгүй арга барил, дууны өнгө, янз бүрийн анхаарал татамгүй үгийг антихристүүд Бурханыг яллаж, Түүний үг бол үнэн гэдгийг үгүйсгэхдээ ашигладаг. Ийм биш гэж үү? (Тийм.) Эдгээр антихрист мэдлэг болон алдартай хүмүүсийн бүтээлийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийн яриа, үгийн сонголт, биеэ авч явах байдлыг Бурханы үгтэй харьцуулахдаа байнга ашигладаг. Тэд хэдий чинээ их харьцуулна, Бурханы үг төдий чинээ хэтэрхий өнгөц, хэтэрхий шулуухан, хэтэрхий ярианы хэллэгтэй мэт тэдэнд санагддаг. Тиймээс, тэд Бурханы үгийг өөрчилж, “засаж залруулахыг”, түүнчлэн Бурханы ярих өнгө аяс, хэв маяг, ярьж буй өнцгийг нь “засаж залруулахыг” улам бүр хүсдэг. Бурхан хэрхэн ярих, эсвэл Түүний үг хүнд хэчнээн их ашиг тус авчрах нь хамаагүй, антихристүүд зүрх сэтгэлдээ Бурханы үгийг хэзээ ч үнэн гэж үздэггүй. Тэд Бурханы үгээс үнэн, хэрэгжүүлэлтийн зарчим, эсвэл амь-оролтын замыг эрж хайдаггүй. Харин ч тэд Бурханы үгэнд үргэлж шинжих өнцгөөс, судлах хандлагаар, нарийвчлан шинжиж, шалгах хандлагаар ханддаг. Энэ бүх шинжилт, шалгалтын дараа тэд Бурханы үгэнд өөрчилж, нэмж засварлах шаардлагатай олон зүйл байна гэж бодсоор байдаг. Тиймээс, антихристүүдийн хувьд, Бурханы үгтэй анх танилцсан өдрөөсөө эхлээд өнөөдрийг хүртэл—10, 20, эсвэл 30 жил итгэснийхээ дараа ч—тэд Бурханы үгэнд хүмүүсийн ярьдаг амь, үнэн, хаанчлалын хаалга, эсвэл тэнгэр лүү очих зам байдаг гэдэгт сэтгэлийнхээ угт итгэдэггүй хэвээр байдаг. Тэд үүнийг харж чаддаггүй, олж илрүүлж ч чаддаггүй. Тэгвэл тэдэнд юу мэдрэгддэг вэ? Тэд яагаад итгэх тусам Бурханы үг хэтэрхий ярианы хэллэгтэй санагдаад байгааг гайхдаг. Тэд яагаад итгэх тусам Бурханы үгийг сонирхох нь багасаад байгааг гайхдаг. Тэд Бурханы үг үнэхээр үнэн мөн эсэхэд эргэлзэж эхэлдэг. Энэ ямар шинж тэмдэг вэ? Сайны шинж үү, эсвэл муугийн шинж үү? (Муугийн шинж.) Тэд өнөөг хүртэл Бурханд итгэсэн нь тун гайхамшигтай! Бурханд итгэх тэдний итгэл мухардалд орж, үнэнийг бүрмөсөн харахаа больсон. Энэ нь тэдний итгэлийн төгсгөл биш гэж үү?
Та нар энэ баримтыг анзаарсан уу? Хүн бүр Бурханд итгэж, Түүний үгийг уншиж, ертөнц дэх гэр бүл, ажил мэргэжил, сургууль соёл, ирээдүйгээ орхиж эхэлсэн өдрөөсөө бүгд ижил гарааны шугам дээр байсан. Гэвч уралдааны явцад зарим хүн үл анзаарагдам байдлаар хоцорч, үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больсон. Тэд хаашаа явсан бэ? Зарим нь Б бүлэг рүү шилжиж, зарим нь жирийн чуулганууд руу очсон бөгөөд зарим нь хагас цагийн үүрэгтэй чуулганд арайхийн үлдэж чадсан. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй, зайлуулагдах бай болдог, цаашид үүргээ гүйцэтгэхэд тэнцэхгүй болсон хүмүүс—яагаад өнөөдөр ийм байдалд хүрсэн бэ? Хэрвээ чи Бурханд хандах тэдний хандлагыг хүний нүдээр харахыг оролдвол, зүрх сэтгэлд нь юу байгааг мэдэхгүй учраас харж чадахгүй. Тэд Бурханыг хайрладаг эсвэл үзэн яддаг эсэх, Түүнийг эсэргүүцдэг эсвэл дуулгавартай дагадаг эсэхийг чи хэлж мэдэхгүй. Тэгвэл хүний зан чанар-мөн чанарыг хэрхэн тодорхойлдог вэ? Энэ амархан: Зүгээр л Бурханы үгэнд хандах хандлагыг нь хар. Бурханы үгэнд хандах хандлагынх нь тухайд энэ бүлэг хүнд нэг нийтлэг шинж чанар байдаг: Ямар ч нөхцөл байдалд тэд Бурханы үгээр тэжээгдэх хэрэгцээг мэдэрдэггүй. Тэдэнд ямар ч бэрхшээл тулгарсан, тэд Бурханы үгээс зарчим эрж хайдаггүй, эсвэл үнэнийг эрж хайдаггүй. Энэ хүмүүс Бурханы үгийг ховорхон уншдаг бөгөөд хэн нэгэн Бурханы үгийг залбиран-уншиж, эсвэл тэдгээрийн талаарх ойлголтоо нөхөрлөх үед тэд бүр зэвүүцдэг. Тэд зэвүүцлээ хэрхэн харуулдаг вэ? Тэд: “Чиний хэлж байгаа бүхнийг би хэдийнээ мэднэ; чи үүнийг хэлэх шаардлагагүй. Би бурханы эдгээр үгийг өмнө нь уншсан; би бүгдийг ойлгож байна” гэж боддог. Хэрвээ тэд бүгдийг ойлгодог юм бол яагаад зайлуулагдсан бэ? Яагаад тэд Б бүлэг рүү шилжсэн бэ? Юу болоод байна вэ? Үүний үндэс нь, энэ хүмүүс угтаа Бурханы үгийг хүлээн авдаггүй; тэд Бурханы үгийг басамжилж, дайсагнадаг. Бурханы үгийг басамжилж, дайсагнадаг хүн тэдгээрийг хэрэгжүүлж чадах уу? Чамайг тэдэнд: “Хэрвээ чи ямар нэгэн нөхцөл байдалтай тулгарсан бол Бурханы үгийг унших ёстой!” гэж хэлэх үед тэдний хандлага ямар байдаг вэ? Тэдний тодорхой хариу үйлдэл юу вэ? (Тэд бодитой асуудлыг бодитойгоор шийдвэрлэх хэрэгтэй; Бурханы үгийг унших шаардлагагүй гэж хэлнэ.) Тэд Бурханы үгийг унших нь тодорхойгүй арга барил бөгөөд бодитой асуудлыг бодитойгоор шийдвэрлэх шаардлагатай гэж боддог. Энэ бол антихристийн өнгө аяс юм. Энэ нь юу гэсэн үг вэ? “Хүмүүст өөрсдийн гэсэн арга зам бий; бурханы үгийг уншихын хэрэг юу байна вэ? Чи бурханы үг бүхнийг шийдвэрлэж чадна гэж бодож байна уу?” Хэрвээ хүнд ямар нэгэн бэрхшээл тулгарвал энэ нь ердөө л бэрхшээл болохоос биш, тэр хүний дотоод байдал эсвэл зан чанарын тусгал огтхон ч биш гэж тэд үздэг. Тэд үүнийг хардаггүй, баримт гэж хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Тэд: “Хүний бэрхшээл бол яг л эрэг шураг нь дутсан машин шиг; зүгээр л шургийг нь хийчихвэл засагдчихна. Яагаад бурханы үгийг эрж хайх ёстой гэж? Тэр чинь бүгд хуурамч сүнслэг байдал. Би хэзээ ч тэгэхгүй; энэ бол тэнэг хэрэг! Чи бурханы үг бүхнийг шийдвэрлэж чадна гэж бодож байна уу? Огтхон ч тийм биш” гэж боддог. Энэ бол үнэнийг хүлээн авдаггүй хүн гэдэг нь тодорхой байна. Түүгээр ч барахгүй, зарим хүнд асуудал тулгарах үед чи тэдэнд туслахын тулд нөхөрлөж, Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгөхөд тэд сонссоныхоо дараа: “Би тэр хэсгийг хэдийнээ цээжилчихсэн, би олон удаа уншсан. Чи яагаад надад хэлээд байгаа юм бэ? Би чамаас илүү сайн ойлгож байна, тэгээд ч энэ нэмэргүй, миний асуудлыг шийдвэрлэхгүй!” гэж хариулдаг. Энд ямар асуудал байна вэ? (Тэд үнэнийг хүлээн авдаггүй.) Тэд үнэнийг хүлээн авдаггүй, өөрсдийн завхралыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг нь асуудалтай юм. Тэд завхралаа хүлээн зөвшөөрдөггүй, тиймээс Бурханы үгийг унших нь зүгээр л хэлбэрдэж байгаа хэрэг, ямар ч хэрэггүй зүйл гэж боддог. Тэд асуудлаа шийдвэрлэхийн тулд хурдан арга, шидэт эм олохыг хүсдэг бөгөөд энэ асуудлын мөн чанар нь үнэнийг хүлээн авахаас татгалзаж буй хэрэг юм.
Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладаг энэхүү илрэлийн тухайд та нарт ямар нэгэн жишээ байна уу? (Найрал дууны цомгийн 20 дахь видеог бүтээх явцад Бурхан судрын эшлэлүүдийг дэлгэцэн дээр нэг нэгээр нь гаргахыг зааварласан. Тэр үед зарим ах эгч судрын эшлэлүүдийг хэтэрхий урт байна гэж үзээд зарим үг хэллэгийг хассан. Хожим нь Бурхан энэ асуудлыг олж мэдээд, энэ нь Бурханы үгийг доромжилсон хэрэг хэмээн нэлээд хатуу задлан шинжилсэн.) Библид тэмдэглэгдсэн Бурханы анхны үгсийн тухайд, тэдгээр нь Бурханы үг бөгөөд хүмүүс өөрчилж болохгүй, энэ нь зарим эш үзүүлэгчийн зөгнөлд ч мөн адил хамаарна; эдгээр нь ч бас Бурханы үг, Бурханы онгодоор хөглөгдсөн бөгөөд мөн л өөрчилж болохгүй. Миний бодлоор бол, хэдийгээр эдгээр үг эх хэлээрээ биш, орчуулга боловч орчуулагдсан бичвэрийн утга санаа нь олон жилийн засвар өөрчлөлтийн явцад ерөнхийдөө үнэн зөв байж ирсэн. Чи үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс, эдгээр үгийг ердийн нөхөрлөлд ашиглаж байгаа бол бүтнээр нь тоочих шаардлагагүй; гол санааг нь илэрхийлж болно. Гэвч бодит баримтыг өөрчилж болохгүй. Хэрвээ эш татаж байгаа бол анхны өгүүлбэрийг бүтнээр нь авах ёстой. Энэ зарчим хэр санагдаж байна вэ? (Болж байна.) Яагаад ингэх ёстой вэ? Зарим хүн: “Тэр чинь өнгөрсөн явдал, бид ийм нухацтай байх шаардлагатай гэж үү?” хэмээдэг. Үгүй, энэ бол хандлага, сэтгэлгээний асуудал юм. Өнгөрсөн, одоо, ирээдүйн аль нь ч байсан, Бурханы үг бол Бурханы үг бөгөөд хүний үгтэй адилтгаж болохгүй. Хүмүүс Бурханы үгэнд хатуу чанд хандлагаар хандах ёстой. Библийг эх бичвэрээс нь янз бүрийн хэл рүү орчуулсны дараа зарим утга санаа нь эхтэйгээ яг таг нийцэхгүй байж магадгүй, эсвэл орчуулга болон эх бичвэр дэх нэг өгүүлбэрийн хооронд зөрүү байж болно. Орчуулагчид “Тайлбар: тийм тийм” гэж нэмэх, эсвэл хаалтад “Эсвэл ... гэж орчуулагдсан” хэмээн нэмж болно. Библийн эх бичвэрийг орчуулсан хүмүүс бүгд Бурханд итгэдэг хүмүүс байсан гэж та нар бодож байна уу? (Заавал тийм байх албагүй.) Тэд лавтай Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй, тэгвэл тэд яагаад энэ даалгаврыг ийм нарийвчлалтайгаар гүйцэтгэж чадсан бэ? Шүтлэггүй хүмүүс үүнийг мэргэжлийн ур чадвар гэж нэрлэдэг бол Бурханд итгэгчид үүнийг Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх гэж нэрлэх ёстой. Хэрвээ чамд иймхэн хэмжээний Бурханаас эмээдэг сэтгэл байхгүй бол чи Бурханд итгэгч мөн үү?
Чи Бурханы үгэнд сүсэгтэй хандлагаар хандах ёстой, та нар цугларч, Бурханы үгийн талаар нөхөрлөх үедээ тэдгээрийг уншсаныхаа дараа өөрийн мэдлэг болон эдгээр туршлагаас сурч мэдсэн зүйлийнхээ талаар ярихдаа хувийн туршлагаа оруулж болно. Гэвч чи Бурханы үгэнд өөрийн хувийн бүтээл мэт хандаж, хүссэнээрээ тайлбарлаж яавч болохгүй. Бурханы үгийг чи тайлбарлах шаардлагагүй, чи тэдгээрийг тодорхой эсвэл ойлгомжтойгоор тайлбарлаж ч чадахгүй. Чамд бага зэрэг гэгээрэл, гэрэлтүүлэлт эсвэл туршлага байхад л хангалттай, харин үнэнийг тайлбарлахыг оролдох, эсвэл өөрийн тайлбарыг ашиглан Бурханы санаа зорилгыг хүмүүст ойлгуулах гэж оролдох нь боломжгүй зүйл юм. Энэ бол аливааг хийх буруу арга зам. Жишээлбэл, зарим хүн Бурхан үнэнч шударга хүмүүсийг хайрладаг гэдгийг Бурханы үгээс уншдаг. Бурхан нэгэнтээ хүнд: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм” (Матай 5:37) гэж хэлсэн. Өнөөдөр, Бурханы үг ч бас хүмүүсийг үнэнч шударга байхыг шаарддаг. Тэгвэл Бурханы үг болон шаардлагад хандах зөв хандлага ямар байх ёстой вэ? Бурханы үгээс эрж хай: Бурхан: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” гэж хэлсэн. Тэгвэл Бурханы нүдээр үнэнч шударга хүмүүс яг хэрхэн авирладаг вэ? Үнэнч шударга хүмүүс хэрхэн ярьж, хэрхэн үйлдэж, үүрэгтээ хэрхэн хандаж, бусадтай хэрхэн эвтэй найртай хамтран ажилладаг вэ? Хүмүүс эдгээр зарчим болон хэрэгжүүлэлтийн замыг Бурханы үгээс эрж хайж, Түүний шаарддаг үнэнч шударга хүмүүс болох ёстой. Энэ бол зөв хандлага, үнэнийг эрж хайдаг хүмүүст байх ёстой хандлага юм. Тэгвэл үнэнийг эрж хайдаггүй, хайрладаггүй, Бурханаас болон Түүний үгээс эмээдэг сэтгэлгүй хүмүүс хэрхэн авирладаг вэ? Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд: “Бурхан хүмүүсийг үнэнч шударга байхыг шаарддаг; эзэн Есүс өмнө нь ингэж хэлсэн. Өнөөдөр, бурхан хүмүүсийг үнэнч шударга бай гэж дахин хэлж байна. Би ойлголоо—үнэнч шударга хүмүүс гэдэг нь ердөө л заль мэхгүй хүмүүс биш гэж үү? Хүмүүсийн хэлдгээр цайлган хүмүүс хэзээд давамгайлдаг, сайн хүмүүс амар тайван амьдардаг, мөн заль мэхгүй хүмүүсийг мэхлэх нь нүгэл гэдэг биш гэж үү? Хар даа, бурхан заль мэхгүй хүмүүсийн амссан шударга бус явдлыг залруулж байна” хэмээн боддог. Эдгээр үг үнэн мөн үү? Эдгээр нь Бурханы үгээс тэдний олж тогтоосон үнэн-зарчим мөн үү? (Үгүй.) Тэгвэл эдгээр үг юу вэ? Тэдгээрийг тэрс үзэл, төөрөгдөл гэж нэрлэж болох уу? (Болно.) Сүнслэг ойлголтгүй, үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханы үгийг хүн төрөлхтний дунд чихэнд чимэгтэй, зөв зүйтэй гэж үздэг зүйлстэй үргэлж холбодог. Энэ нь Бурханы үгийн үнэ цэнийг бууруулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь үнэнийг хүн төрөлхтний дундах нэг төрлийн уриа лоозон, биеэ хэрхэн авч явах тухай үзэл баримтлал мэтээр дүрсэлж байгаа хэрэг биш гэж үү? Бурхан хүмүүсийг үнэнч шударга байхыг шаарддаг боловч энэ хүмүүс үнэнч шударга хүмүүс хэрхэн авирладгийг, хэрхэн үнэнч шударга байхыг, үнэнч шударга байхын дэг жаяг нь юу болохыг үл тоомсорлож, Бурхан хүмүүсийг заль мэхгүй байхыг шаарддаг бөгөөд заль мэхгүй хүмүүс, арчаагүй амьтад, тэнэгүүд бүгд үнэнч шударга хүмүүс хэмээн ичих ч үгүй мэдэгддэг. Энэ нь Бурханы үгийг буруу тайлбарлаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд Бурханы үгийг буруу тайлбарладаг атлаа өөрсдийгөө маш ухаантайд тооцохын зэрэгцээ Бурханы үг ердөө л энэ юм байна хэмээн боддог: “Үнэн тийм ч гүн гүнзгий биш, энэ нь ердөө л заль мэхгүй хүн байх явдал биш гэж үү? Заль мэхгүй хүн байх тун энгийн: Битгий хулгай хий, хүмүүсийг битгий харааж зүх, эсвэл бусдыг битгий цохиж зод. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай.’ Бүх зүйл дээр бусдад өршөөнгүй ханд, өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд, сайн хүн бай, тэгвэл сайн хүмүүс амар тайван амьдардаг.” Тэд их зүйл ярьдаг боловч аль нь ч үнэнд нийцдэггүй; энэ нь тэрс үзэл, төөрөгдлөөс өөр юу ч биш юм. Энэ нь Бурханы үгтэй ямар нэгэн хамаатай мэт, тэдгээртэй бага зэрэг холбоотой мэт санагдах боловч хүн үүнийг тунгаан бодож, ялган таньсныхаа дараа энэ нь хүмүүсийг төөрөлдүүлэх үгс, хүмүүсийн бодол санааг үймүүлэх төөрөгдлөөс өөр юу ч биш гэдгийг ухаардаг. Жишээлбэл, Бурхан Өөрийнх нь мөн чанарт хайр байдаг, Өөрөө хүнийг хайрладаг гэж хэлдэг. Хүнийг гэх Бурханы хайр нь Өөрийнх нь хэлдэг үг, хүнд ханддаг арга барил, хүнийг аврах Өөрийнх нь уйгагүй санаа зорилго болон хүнд хэрхэн ажилладгийнх нь тоо томшгүй олон талаар дамжуулан хүмүүст харагддаг бөгөөд хүнийг аварч буйгаа харуулахын зэрэгцээ, Бурханы санаа зорилго болон хүнийг аврах арга зам нь бас илэрхий болдог, ингэснээр хүмүүс Бурханы хайрыг мэддэг болно. Сүнслэг ойлголтгүй хүмүүс юу гэж боддог вэ? “Бурхан бол хүнийг хайрладаг бурхан, бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй; эргэж ирсэн төөрсөн хүүг алтнаас ч илүү үнэ цэнтэй гэж бурхан хэлсэн” гэдэг. Бурхан ингэж хэлсэн үү? Эдгээр нь Бурханы анхны үг мөн үү? (Үгүй.) Тэд өөр юу гэж хэлдэг вэ? “Хүний амийг аврах нь долоон давхар суварга босгосноос дээр”, мөн “Будда энэрэнгүй” гэдэг. Тэд аливааг орвонгоор нь эргүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тэд сүнслэг, Бурханы үгийг ойлгодог, үнэнийг хайрладаг дүр эсгэж байгаа нь тодорхой; тэд мэдээж гаднын хүмүүс, хар хүмүүс, сүнслэг ойлголтгүй тэнэгүүд юм. Би ийм олон хүнтэй таарч байсан—тэд бол бодлогогүй, бардам амтай хэр нь ухаан муутай, оюун ухаанд нь төр буй бодол санаа нь тэрс үзэл, төөрөгдөл, хуурамч зүйлсээс өөр юу ч биш. Бусдыг төөрөлдүүлэх туйлын чадвартай, эдгээр тэрс үзэл, төөрөгдөл болон өнгөн дээрээ зөв зүйтэй мэт санагдах шашны онолын зарим үзэл баримтлалыг ашиглан бусдыг байнга төөрөлдүүлж, хэлсэн үгийг нь дуулгавартай дагаж, хэрэгжүүл гэж тэднийг хүчилж чаддаг хүмүүс—энэ хүмүүс бол антихристүүд юм. Тэд бүх харагдах байдлаараа маш сүнслэг мэт харагддаг, бусдын өмнө Бурханы үгийн хэсгүүдээс байнга эш татдаг бөгөөд тэдгээрийг дур мэдэн тайлбарлаж дуусмагцаа зарим нэг тэрс үзэл, төөрөгдлийг урсгадаг. Ийм хүмүүс чуулган бүрд байдаг. Тэд Бурханы үгээс эш татаж, нөхөрлөх нэрийн дор хүмүүст тусалж, тэднийг дагуулдаг боловч үнэн хэрэгтээ тэдний хүмүүст суулгаж байгаа зүйл нь Бурханы үгийн хүнээс шаарддаг зүйл биш, Бурханы үгэнд агуулагддаг үнэн-зарчим ч биш, харин Бурханы үгэнд үндэслэн боловсруулж, тайлбарлаж, төсөөлөх замаар гаргаж ирсэн тэрс үзэл, төөрөгдөл байдаг бөгөөд энэ нь хүмүүсийг Бурханы үгээс гажиж, оронд нь өөрсдийг нь дуулгавартай дагахад хүргэж, үймээн дэгдээж, хүмүүсийг төөрөлдүүлдэг. Жишээлбэл, “Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө ажлыг хийхдээ бурхан бүх хүн төрөлхтөнд хаягдаж, тэдний эсэргүүцлийг туулсан; бурхан бол бурхан, түүний зүрх сэтгэлд хязгаар үгүй! Хүмүүсийн хэлдгээр ‘Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг’, мөн ‘Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй’. Бурхан ямар уужим сэтгэлтэй юм бэ!” гэж хэлдэг хүмүүс бий. Тэд бүх харагдах байдлаараа Бурханыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болохыг гэрчилж байгаа мэт хүмүүст харагддаг ч үнэн хэрэгтээ тэд ямар мессеж дамжуулж байна вэ? Энэ нь үнэн мөн үү? Энэ нь үнэхээр Бурханы мөн чанар мөн үү? (Үгүй.) Тэд хэнийг гэрчилж байна вэ? Тэд тэрхүү эр хүнийг гэрчилж байна. Тэд Бурханыг тэрхүү эр хүнтэй зүйрлэж байна—энэ нь доромжлол биш гэж үү? Ийм үг Бурханы үгээс олдох уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр үг хаанаас гарч ирсэн бэ? Сатанаас. Антихристүүд Бурханыг гэрчилдэггүйгээр үл барам, баримтыг мушгин гуйвуулж, Бурханыг доромжилдог бөгөөд суурьгүй, Бурханд итгэх жинхэнэ итгэлгүй, үнэнийг ойлгох чадваргүй хүмүүсийг байнга төөрөлдүүлдэг. Энэ хүмүүс биеийн хэмжээгээр жижиг, ямар ч суурьгүй, үнэнийг ухамсарлах чадваргүй байдаг тул эдгээр тэрс үзэл, төөрөгдөлд төөрөлддөг. Антихристүүд тэрс үзэл, төөрөгдөлд сүнслэг үг мэт ханддаг бөгөөд Бурханы хайрын талаар тэдний хэлдэг нэг зүйл бол “Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй” гэдэг. Бурхан хүнээс юу шаарддаг талаар ярихдаа тэдний хэлдэг өөр нэг зүйл бол “Сайн хүмүүс амар тайван амьдардаг” гэдэг. Мөн Бурхан хүмүүсийн гэм бурууг санадаггүй, тэдэнд гэмших боломж үлдээдэг талаар тэд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэж хэлдэг. Ийм үг Бурханы үгээс олдох уу? (Үгүй.) Би яагаад эдгээр үгийг сонсмогцоо ингэж их уурладаг юм бэ? Яагаад эдгээр нь намайг ингэж их бухимдуулдаг юм бэ? Би яагаад ингэж их дүрсхийдэг юм бэ? Энэ хүмүүс Бурханы үгийг хэдэн жил уншсан бэ? Тэд усан тэнэг юм уу, эсвэл галзуурчихсан юм уу? Бурханы үгийн хаана нь ийм зүйл дурдсан байдаг юм бэ? Бурхан хэзээ хүмүүсийг заль мэхгүй байхыг шаардсан юм бэ? Бурхан хэзээ хүмүүсээс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг мөрдөхийг шаардсан юм бэ? Бурхан ингэдэг гэж үү? Тэдний дэмждэг эдгээр тэрс үзэл, төөрөгдлийн хаанаас нь хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл, Түүний санаа зорилго болон үнэн-зарчимтай холбогдох ямар нэгэн холбоосыг олж болох вэ? Эдгээр нь огт хамааралгүй юм. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг эрмэлзэл, шийдвэр, эрэлхийлэлтэй байхыг зөвшөөрдөг боловч антихристүүдийн хэлдэг зүйл бол: “Бурхан биднийг эрэлхийлэлтэй байхыг дэмждэг. Үүнийг сайн илэрхийлдэг нэг үг бий: ‘Генерал болохыг хүсдэггүй цэрэг бол сайн цэрэг биш’” гэдэг. Энэ үг бол нийгмийн нэг төрлийн чиг хандлага, нийгмийн үзэл бодол—үүнийг Бурханы гэрт ашиглах нь тохиромжтой юу? Энэ нь хэрэгтэй юу? (Үгүй.) Энэ мэдэгдэл Бурханы үгийн алинтай нь нийцэж байна вэ? Энэ нь Бурханы үгтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл антихристүүд яагаад үүнийг хэлдэг вэ? Үүнийг хэлж буй тэдний зорилго бол өөрсдийгөө маш сүнслэг, Бурханы үгийн талаарх ойлголт, гэгээрэлтэй, үнэнийг ухамсарлах чадвартай, мөн мунхаг харц ардууд биш гэдгийг хүмүүст гүн гүнзгий мэдрүүлэх явдал юм. Гэвч энэ нь тэдний хүлээж байсан зорилгод хүрдэг үү? Эдгээр үгийг сонсоод та нар зүрх сэтгэлдээ сайшаадаг уу, эсвэл зэвүүцдэг үү? (Зэвүүцдэг.) Ямар утгаараа энэ нь та нарт зэвүүцмээр санагддаг вэ? (Антихристүүд Сатаны төөрөгдлийг Бурханы үгтэй холбож, тэдгээрийг мушгин гуйвуулдаг. Тэдний хэлдэг бүх үг сүнслэг ойлголтгүй байдаг.) Антихристүүд зөвхөн сүнслэг ойлголтгүй байдлыг илэрхийлсэн үг л хэлдэг, хүмүүс үүнийг сонсоод ой гутам, зэвүүцмээр санагддаг. Тэд Бурханы үгийг ойлгодоггүй, ухамсарлаж чаддаггүй, Бурханы үгийг ухамсарлах хэв чанар, чадваргүй нь тодорхой байтал ойлгодог дүр эсгэж, бусдад ичих ч үгүй тайлбарлан, хүмүүсийн ой гутмаар хамааралгүй, болхи үг хэлж, ямар ч босгон байгуулалт өгөлгүй, харин ч хүмүүсийн бодол санааг үймүүлдэг. Энэ нь үнэхээр жигшмээр! Ийм хүмүүстэй таарах үедээ та нар яах ёстой вэ? (Бид тэдний хэлж байгаа зүйлийн эндүү ташаа хэсгийг задлан шинжлэх ёстой.) Үүнийг хэрхэн хийх ёстой вэ? Үнэндээ энэ нь нэлээд амархан. Чи тэдэнд: “Бурханы үгийг уншсаны дараах ойлголт чинь надад их биш санагдаж байна” гэж хэлнэ. Тэд: “Би тэгж бодохгүй байна, би сайн гэж бодож байгаа” гэж хариулна. Чи: “Ямар ч байсан хамаагүй чи сайн гэж бодож байна, тэгвэл чинийхээр Бурханы үг хүний тэрс үзэл, төөрөгдөлтэй адилхан гэсэн үг үү? Хэрвээ чи эдгээр тэрс үзэл, төөрөгдөлтэй санал нийлж байгаа юм бол яах гэж Бурханы үгийг уншдаг юм бэ? Чи унших шаардлагагүй. Чиний энэ асуудал одоо ноцтой байна—чи Бурханы үгэнд хорон муу хүн төрөлхтний ертөнцийн гүн ухаан, хорон муу хүн төрөлхтний аливааг зохицуулах арга барил, үзэл бодол мэт хандаж байна. Чинийхээр бол, Бурханы ярьдаг үнэнч шударга хүмүүс нь заль мэхгүй хүмүүс, усан тэнэгүүд, мунхаг хүмүүстэй яг адилхан юм байна. Чи Бурханы айлдсан үг бүрийг хүний үг хэллэг ашиглан тайлбарлаж, хорон муу хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн төөрөгдөл, үг хэллэгтэй адилтгаж байна. Тэгэхээр чи Бурханы үгийг хүний үг, хүний хэл, хүний тэрс үзэл, төөрөгдөл гэж хэлэх гээд байна уу? Бурханы үгийг ингэж ойлгосноороо чи тэдгээрийг ухамсарлаж байгаа хэрэг биш; чи тэдгээрийг доромжилж, Бурханыг доромжилж байна”. Та нар бүгд эдгээр үгийг тодорхой хэлж чадах уу? Хэрвээ Бурханы үг антихристүүдийн хэлдэг утгатай байсан бол Бурхан яагаад зүгээр л тэр үгсийг шууд хэлчхэж болоогүй юм бэ? Бурхан хүмүүсийг үнэнч шударга бай гэж хэлэхдээ яагаад зүгээр л тэднийг заль мэхгүй, сайн хүн бай гэж хэлээд орхичхож болоогүй юм бэ? Энэ нь ердөө л үг хэллэгийн ялгаа юу? (Үгүй.) Бурханы үг бол үнэн, тэдгээрт хүмүүсийн хэрэгжүүлэх зам оршдог. Хэрвээ хүмүүс Бурханы үгийн дагуу үйлдэж, амьдарвал Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс, Бурханы санаа зорилгод нийцдэг хүмүүс болж чадна. Харин хүний хэлсэн зүйлийн дагуу үйлдэж, амьдрах нь хүнийг туйлын мунгинуу нэгэн, цэвэр амьд Сатан болгодог. Та нар энэ санааг хүлээн зөвшөөрч байна уу? Хэрвээ та нар үнэнч шударга хүн байх тухай Бурханы хэлсний дагуу үйлдэж, хэрэгжүүлбэл үр дүн нь ямар байх вэ? Харин хүмүүсийн сайн эсвэл заль мэхгүй хүн гэж нэрлэдгийн дагуу үйлдэж, амьдарвал үр дүн нь ямар байх вэ? Үр дүн нь өөр байх биш үү? (Тийм.) Тэгвэл үнэнч шударга хүнээр амьдрахын үр дүн юу вэ? (Хэвийн хүн чанартай байж, Бурханыг шүтэн мөргөж чаддаг, аливааг байгаагаар нь хэлдэг, Бурханд илэн далангүй, нээлттэй байж чаддаг. Хэрвээ хүн хүмүүсийн тодорхойлсон заль мэхгүй эсвэл сайн хүн шиг биеэ авч явбал улам бүр зальжин болж, өөрийгөө өнгөлөн далдлахдаа гаргууд болдог, зөвхөн чихэнд чимэгтэй үг хэлж, Сатаны ертөнцийн гүн ухаанаар амьдарч, амьд Сатан болдог.) Чи харж байна уу, ялгаа байгаа биз дээ? Бурханы үнэнч шударга хүн гэж нэрлэдгийн дагуу үйлдэж, амьдрах нь хүний зүрх сэтгэлийг улам бүр цэвэр ариун болгодог; зүрх сэтгэл нь Бурханд нээлттэй байж чаддаг бөгөөд өнгөлөн далдлах, мэхлэх, хуурмаг зан гаргахгүйгээр зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг. Зүрх сэтгэл нь Бурханаас юу ч нуудаггүй, харин зүгээр л Түүнд нээлттэй байдаг; дотроо юу бодож байгаагаа гаднаа илчилж, амьдран харуулдаг, гаднаа илчилж, амьдран харуулдаг зүйл нь доторхтойгоо нийцдэг. Энэ бол Бурханы хүсдэг зүйл; энэ бол үнэн юм. Нөгөөтээгүүр, хүмүүсийн заль мэхгүй эсвэл сайн гэж нэрлэдэг хүмүүсийн биеэ авч явах зарчим болон хэрэгжүүлэлтийн зарчим юу вэ? Үнэндээ энэ нь бүгд өнгөлөн далдлалт юм. Тэд юу бодож байгаагаа шууд хэлдэггүй, бусдад ч харуулдаггүй. Тэд бусдын нэр төр, ашиг сонирхлыг бодлогогүйгээр хөнддөггүй боловч бусдад хор хөнөөл учруулахгүй байх нь бас л өөрийгөө хамгаалахын төлөө байдаг. Тэд дотроо болгоомжилж, гаднаа өнгөлөн далдалдсан байдаг бөгөөд онцгойлон сүсэгтэй, хүлээцтэй, тэвчээртэй, энэрэнгүй мэт харагддаг. Гэвч дотроо юу бодож байгааг нь хэн ч харж чаддаггүй; тэдний дотор завхрал, эсэргүүцэл, тэрслүү байдал байдаг ч бусад хүн үүнийг харж чаддаггүй. Гаднаа тэд онцгойлон босгон байгуулдаг, дөлгөөн, эелдэг мэт дүр эсгэдэг. Тэд хэчнээн олон муу зүйл хийсэн ч, эсвэл дотроо хэчнээн тэрслүү, хорон муу байсан ч хэн ч мэдэж чаддаггүй. Гаднаа тэд бас бусдад тусалж, гачигдалтай хүмүүст өгөхөд бэлэн, үргэлж тусламжийн гараа сунгахад бэлэн байдаг, жинхэнэ амьд Лэй Фэн юм. Тэд цаг үргэлж инээмсэглэж, бусдад хамгийн сайн талаа харуулдаг, нууцаар хэчнээн их нулимс унагасан ч бусдын өмнө үргэлж инээмсэглэл тодруулж, хүмүүст босгон байгуулагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь хүмүүсийн сайн хүн гэж нэрлэдэг зүйл биш гэж үү? Энэ сайн хүнийг үнэнч шударга хүнтэй харьцуулбал аль нь эерэг вэ? Аль нь үнэн-бодит байдалтай вэ? (Үнэнч шударга хүн.) Үнэнч шударга хүмүүс үнэн-бодит байдалтай, Бурханд хайрлуулдаг, Бурханы шаарддаг стандартад нийцдэг бол сайн болон заль мэхгүй хүмүүс тийм биш; тэд бол яг л Бурханы яллаж, жигшин голдог төрлийн хүмүүс юм. Антихристүүд Бурханы шаарддаг үнэнч шударга хүмүүсийг зүгээр л сайн эсвэл заль мэхгүй хүмүүс хэмээн дур мэдэн тайлбарлах үед энэ нь Бурханы хэлсэн зүйлийг үл анзаарагдам байдлаар яллаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханы үгийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь үнэнийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол илэрхий баримт. Антихристүүд Бурханы үгийг ойлгодоггүй, үнэн гэж юу болохыг бүр ч ойлгодоггүй атлаа эндүү ташаа үзэл баримтлалд найдаж, өөрсдийн тайлбарыг сохроор хэрэглэж, юу ч мэдэхгүй байж ойлгодог дүр эсгэн, Бурханы үгийг дур зоргоороо мушгин гуйвуулж, бусдыг төөрөлдүүлж, үймүүлдэг. Та нар ингэж авирлах байсан уу? Бурханы үгийг ойлгодоггүй нь тодорхой байхад ойлгодог дүр эсгэх, мөн өөрийн үгчилсэн утгаар нь ойлгосон ойлголтод үндэслэн Бурханы үгийг тайлбарлаж, хязгаарлахын тулд өөрийн үгсийн сан, хэллэг, үзэл бодлыг ашиглах нь антихристийн зан чанар юм.
Бурханы үг болон хүний үг, үнэн болон хоосон сургаалын хоорондох мөн чанарын ялгаа нь юу вэ? Бурханы үг хүмүүсийн эрүүл ухаан, мөс чанарыг өсгөж, тэднийг зарчимтайгаар үйлддэг болгодог бөгөөд тэдний амьдран харуулдаг бүхэн нь улам бүр эерэг зүйлсийн бодит байдалтай болдог. Харин нөгөө талаас, хүний үг хүмүүсийн таашаал, үзэлд төгс нийцдэг мэт харагддаг ч үнэн биш, урхи мэх, уруу таталт, тэрс үзэл, төөрөгдлөөр дүүрэн байдаг, тиймээс хэрэв хүмүүс эдгээр үгийн дагуу үйлдвэл амьдран харуулдаг зүйл нь Бурханаас, Бурханы стандартаас улам бүр холдоно. Бүр ч ноцтой нь хүмүүсийн амьдралын хэв маяг улам бүр ёрын муу, Сатаныхтай төстэй болдог. Хүмүүс тэр чигтээ тэрс үзэл, төөрөгдлийн дагуу амьдарч, үйлдэж, эдгээр дүгнэлтийг бүрэн дүүрэн хүлээн авсан үедээ Сатан шиг амьдардаг. Сатан шиг амьдарна гэдэг нь тэд бол Сатанууд гэсэн утгатай биз дээ? (Тийм.) Тэгэхээр тэд “амжилттайгаар” амьд Сатанууд болжээ. Зарим хүн “Би үүнд итгэхгүй байна. Би зүгээр л хүн болгонд таалагддаг, заль мэхгүй хүн байхыг хүсдэг. Би ихэнх хүний сайн хүн гэж үздэг хүн болмоор байна, тэгээд бурханд таалагдах нь уу үгүй юу хармаар байна” гэдэг. Хэрэв чи Бурханы хэлсэнд итгэхгүй байгаа бол очоод үз, Бурханы үг үнэн байна уу, хүний үзэл үнэн байна уу хар. Бурханы үг болон хүний үгийн мөн чанарын ялгаа нь энэ. Энэ бол үнэн болон тэрс үзэл, төөрөгдлийн хоорондох үндсэн ялгаа. Хүний тэрс үзэл, төөрөгдөл хүмүүсийн таашаалд хэчнээн нийцдэг мэт санагдсан ч хэзээ ч тэдний амь болж чадахгүй; харин Бурханы үг хэчнээн энгийн, хэчнээн ярианы хэллэгтэй мэт санагдсан ч, хүмүүсийн үзэлтэй хэчнээн зөрчилддөг ч мөн чанар нь үнэн бөгөөд хэрвээ хүмүүсийн хийж, амьдран харуулдаг зүйл Бурханы үгийн зарчимтай нийцэж байвал эцэст нь нэг л өдөр тэд стандартад нийцсэн жинхэнэ бүтээгдсэн зүйлс болж, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болно. Эсрэгээрээ, хэрвээ хүмүүс Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй, Бурханы шаардлагын дагуу үйлддэггүй бол стандартад нийцсэн бүтээгдсэн зүйлс болж чадахгүй. Тэдний үйлдэл болон алхдаг замыг нь Бурхан жигшин голох л болно; энэ бол баримт. Энэхүү нөхөрлөлөөр дамжуулан та нарт Бурханы үгийн талаар шинэ ойлголт юм уу ухагдахуун бий болсон уу? Бурханы үг гэж юу вэ? Тэдгээр нь үнэн, зам, амь—үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Төрөлхөөсөө эерэг зүйлсэд зэвүүцэж, тэдгээрийг үзэн яддаг антихристүүд л Бурханы үгийг басамжилж, Бурханы үгийг үнэн гэж үздэггүй, Бурханы үг бол үнэн, зам, амь гэх баримтыг үгүйсгэдэг. Тэд хэзээ ч Бурханы үгийг амиа болгон хүлээн авахгүй; тэд бол аврагдах аргагүй бүлэг хүн юм. Ийм нөхөрлөлийн дараа зарим хүн эдгээр илрэл нь Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарлаж буй хэрэг бөгөөд антихристүүдийн илрэл мөн гэдгийг ойлгодог. Үүнд Бурханы үгийг цэгцэлдэг хүмүүс багтана гэж та нар хэлэх үү? (Тийм.) Багтах уу? Өөрчлөх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ нь ямар нэг зүйлийг дур мэдэн хасаж, эсвэл нэмж, Бурханы үгийн анхны утга санааг өөрчлөхийг хэлнэ. Энэ бол өөрчилж буй хэрэг. Хэрвээ Түүний үгийг зарчмын дагуу цэгцэлсэн бол энэ нь өөрчилж буй хэрэг биш.) Тийм ээ, үүнийг л ойлгох хэрэгтэй. Ийм ойлголттой болсноор Бурханы үгийг цэгцлэх үедээ та нар огт санаа зовохгүй биз дээ? Та нар одоо зарчмыг зөв ухамсарлаж чадаж байна уу? Чамаас цэгцлэхийг шаардах нь өөрчил гэсэн үг биш. Мөн орчуулгын ажил хийдэг хүмүүс бий—энэ хүмүүс Бурханы үгийг шууд орчуулах, Бурханы үгийн анхны утга санаа болон Бурханы Өөрийнх нь үгийг өөр хэл рүү орчуулах даалгавартай болохоос биш, орчуулах явцдаа Бурханы үгийг тайлбарлах ёсгүй. Чи тайлбарлах шалгуур хангасан хүн биш бөгөөд үүнд анхаарал хандуулж, болгоомжтой байх ёстой. Зарчмыг сайн ухамсарлаж, юу нь өөрчилсөн хэрэг болох, юу нь болохгүйг ойлгох—эдгээр зарчмыг сайн ухамсарлавал ийм алдаа гаргахгүй. Хэрвээ чи эдгээр зарчмыг ойлгохгүй, цэгцлэх явцдаа утга санааг нь нэмж, эсвэл өөрчлөхийг үргэлж хүсэж, Бурханы үүнийг хэлсэн арга барил нь тийм ч төгс биш, эсвэл үүнийг хэлсэн арга барил нь онцгүй санагдаж, үүнийг тодорхой нэг байдлаар хэлэх ёстой байсан гэж үргэлж боддог бол ийм бодол чамайг өөрчлөх алдаа гаргах хандлагатай болгоно. “Бурханы үгийн энэ өгүүлбэр ямар утгатайг би мэдэж байгаа болохоор тэр утгад нь үндэслээд орчуулчихъя. Орчуулчихвал уншигч ойлгоод л болоо биш үү? Эрж хайж, залбиран-унших шаардлагагүй болно; тэд шууд гэгээрэл, гэрэл хүлээн авна” гэж хэлдэг орчуулагчдын хувьд—энэ нь алдаа биш гэж үү? Энэ нь зарчмыг зөрчиж байгаа хэрэг; энэ бол Бурханы үгийг дур мэдэн тайлбарлаж буй хэрэг юм. Дүгнэж хэлэхэд, Бурханы үгэнд яг л хүний үг, роман, алдартай хүний бичвэр, эсвэл эрдэм шинжилгээний ярианд ханддаг шигээ хэзээ ч бүү ханд. Тэдгээрийг өөрчилж, дур мэдэн тайлбарлахгүй байхаас гадна, Бурханы үгийг идэж, ууж, залбиран-унших үедээ эрж хайж, хүлээн авч, дуулгавартай дагах хандлагаар хандах ёстой. Тэгж байж л хүн үнэнийг харж, Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханы үгээс хэрэгжүүлэх замыг олж, завхарсан зан чанараа болон үүргээ гүйцэтгэхэд, мөн амьдралд тулгардаг янз бүрийн бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Ийм үр дүнд хүрэх нь Бурханы үгэнд хандах чиний хандлага зөв болохыг баталдаг. Антихристүүд Бурханы үгийг басамжилдгийн эхний илрэл болох Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладаг талаарх бидний нөхөрлөл үүгээр өндөрлөж байна.
Б. Антихристүүд Бурханы үг өөрсдийнх нь үзэлд нийцэхгүй үед үгүйсгэдэг
Хоёр дахь илрэл нь антихристүүд Бурханы үгийг өөрсдийнх нь үзэлд нийцэхгүй үед үгүйсгэдэг явдал юм. Бурхан Өөрийн ажилд эхнээсээ өнөөг хүртэл маш олон үг хэлсэн. Эдгээр үгийн цар хүрээ өргөн, агуулга нь баялаг бөгөөд хүмүүсийн санаа зорилго, үзэл бодол, түүнчлэн Бурханд хэрхэн үйлчлэхтэй холбоотой талуудыг багтаадаг. Мэдээж, хүмүүсийн завхарсан зан чанартай бүр ч их холбоотой нь бүр ч их байдаг, үүнээс ч том хэсэг нь Бурханы санаа зорилго болон Бурханы хүн төрөлхтөнд тавьдаг шаардлагатай холбоотой байдаг. Эдгээр үгэндээ Бурхан янз бүрийн ярих арга барил ашигласан. Эдгээр янз бүрийн ярих арга барилын хүрээнд, зарим ярианы өнгө аяс эхлээд хүмүүст харьцангуй ойр байдаг бөгөөд дараа нь хүн төрөлхтнийг шүүж, илчлэн, түүнчлэн байлдан дагуулж, улмаар хүмүүст үнэний янз бүрийн талыг аажмаар хэлж өгдөг. Эдгээр үгийн агуулга нь олон талтай боловч хэчнээн өргөн цар хүрээтэй байлаа ч энэ бүхэн нь завхарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хамгийн онцгой агуулгатай багахан хэсгийг эс тооцвол эдгээр үгийн ихэнхийг нь хүний хэлний хэв маягийн дагуу, хүмүүс бүгд хүлээн авч чадах өнгө аяс, үг хэллэгээр, хэлний логик ашиглан хэлсэн байдаг. Товчхондоо, эдгээр хэл, ярианы хэлбэрийн хэв маяг, арга барил нь бүгд түгээмэл бөгөөд ойлгоход маш амархан байдаг. Хүн хэвийн бодол санаа, хэвийн оюун ухаан, эрүүл ухаантай л байвал Бурханы эдгээр үгийг ойлгож чадна. Үүний цаад санаа нь: Хүний бодол санаа хэвийн л байвал эдгээр үгийг уншсаныхаа дараа хэрэгжүүлэлтийн замыг олж, өөрийгөө танин мэдэж, Бурханы санаа зорилгыг ойлгож, хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чадна гэсэн үг юм. Хүн зүрх сэтгэлтэй, хэвийн бодол санаатай л байвал Бурханы эдгээр үг хүмүүст тусалж, амьдралынх нь янз бүрийн бэрхшээлийг даван туулахад нь залж чиглүүлж чадах бөгөөд мөн өөрсдийнх нь завхарсан зан чанарыг хүмүүст ойлгуулж чадна. Бурханы үгийн ихэнх агуулга ийм байдаг боловч бурханлаг чанарын өнцгөөс, Сүнсний өнцгөөс хэлсэн нэг хэсэг бий. Агуулгын энэ хэсэг нь маш онцгой. Бүх хүн төрөлхтний нүдээр бол Түүний үгийн энэ хэсэг нь маш гүн гүнзгий бөгөөд ойлгоход хэцүү байдаг. Энэ нь нууц мэт, бас зөгнөл мэт санагддаг. Өгүүлбэр бүр, хэсэг бүр, ярианы бүлэг бүрээс Бурханы хэлэх гэсэн санааг ялган таних нь хүмүүст маш хэцүү байдаг, Бурханы үгийн хам сэдэв, Бурханы хүнд тавьдаг шаардлага, түүнчлэн хүмүүсийн эрж хайж байгаа үнэн-зарчмыг олоход хэцүү байдаг. Тэгвэл эдгээр нь Түүний үгийн аль хэсэг вэ? Эдгээр нь “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” болон түүний хавсралтууд юм. Түүний үгийн энэ хэсгийг хүмүүс ойлгоход маш хэцүү байдаг. Бурхан яагаад хүмүүс ойлгоход хэцүү энэ хэсгийг айлддаг вэ гэдгийг эхлээд хойш тавьж, харин бидний нөхөрлөх ёстой “Антихристүүд Бурханы үг өөрсдийнх нь үзэлд нийцэхгүй үед үгүйсгэдэг” гэх сэдвийн аль хэсэг нь миний сая дурдсан хэсэгтэй холбоотой болох талаар ярилцъя. Бурханы хэлдэг түгээмэл, ойлгоход амархан, нарийн төвөгтэй боловч энгийнээр илэрхийлсэн ихэнх үг, түүнчлэн хүнд өгсөн Бурханы анхааруулга, сануулга, хүнд хандсан ятгалга, тайтгарлын үгс, хүнийг илчилж, шүүсэн үгс, хүнийг хангаж, залж чиглүүлсэн үгсийн тухайд гэвэл, үнэнийг огт эрэлхийлдэггүй хүмүүс, “Бурхан” гэдэг үгийг шүтээн болгож, тодорхойгүй бурханд итгэхийг илүүд үздэг хүмүүс эдгээр үг Бурханы үг шиг санагддаггүй гэж боддог. Тэдэнд эдгээр нь хэтэрхий түгээмэл, хэтэрхий шулуухан—зүгээр л энгийн яриа шиг санагддаг. Тэд бүлэг бүрийг хэтэрхий урт гэж боддог. Тэд эдгээр үгийг уншихыг хүсдэггүй. Тэд эдгээр үгэнд гүн гүнзгий утга, нууцлаг байдал байхгүй, тиймээс унших үнэ цэнгүй гэж боддог. Тиймээс, тэдний үзлээр бол эдгээр нь Бурханы үг биш юм. Эдгээр үгийн агуулга, арга барил, хэв маяг нь тэдний таашаалд нийцдэггүй учраас тэд ингэж хэлдэг. Тэгвэл тэдний таашаал ямар байдаг вэ? Тэд гүн гүнзгий бичвэрүүдийг, хүмүүс яаж ч уншсан ойлгомжгүй хэвээр үлддэг, тэнгэрээс буусан тайлагдашгүй боть шиг үгсийг уншихыг хүсдэг; тэд эдгээрийг уншихыг хүсдэг. Антихристүүд хүний таашаалд нийцэхүйц арга барил, өнгө аяс, хэв маягаар хэлсэн, Бурханы хангадаг тиймэрхүү үгийг басамжилдаг. Тэд эдгээр үгэнд хандах үзэл, басамжлал, доог тохуугаар дүүрэн байдаг. Тиймээс, хүмүүст амь өгч чадах эдгээр түгээмэл, ойлгоход амархан үгийг энэ хүмүүс уншдаггүй, хардаггүй, сонсдог ч үгүй. Зүрх сэтгэлдээ тэд эдгээр үгэнд дайсагнаж, зэвүүцэж, хүлээн авахаас татгалздаг. Яагаад тэд эдгээр үгээс татгалзаж, зэвүүцэж, дайсагнаж чаддаг вэ? Нэг шалтгаан нь тодорхой: Тэд эдгээр үгийг махбод болсон Бурханы өнцгөөс хэлсэн гэж итгэдэг тул эдгээр үгийг хүний үг гэж үздэг. Хүний үг гэдэг нь ямар ойлголт вэ? Антихристүүдийн үзлээр бол зөвхөн Бурханы үг, зөвхөн тэнгэрлэг судрууд л тэдний хувьд унших үнэ цэнтэй зүйл юм. Зөвхөн гүн гүнзгий, ойлгошгүй, нууцлаг үгсийг л тэд унших ёстой. Эдгээр түгээмэл, ойлгоход амархан хүний бичвэрүүд нь тэдний хувьд унших үнэ цэнтэй зүйл биш бөгөөд тэдний “гярхай” нүдэнд өртөж чадахгүй тул тэд эдгээрийг басамжилдаг. Тэдгээр үгэн дэх үнэнийг хүлээн авах нь байтугай, тэдгээр үгийг огт уншдаггүй.
Эргэн тойрноо ажиглаж, хэн Бурханы үгийг уншдаггүйг; хэн нэгэн Бурханы үгийн талаар нөхөрлөж байхад хэн босоод явдгийг; Бурханы үгийг уншихыг, эсвэл үнэнийг нөхөрлөхийг сонсмогцоо хэн эвшээж, суниаж, байж ядаж, тэвчээргүйтэж, явах шалтаг хайж, эсвэл яриа тасалж, сэдвийг өөр тийш нь эргүүлдгийг хараарай—ийм хүмүүс аюултай байдалд байна. Чи шашны онол, ямар нэгэн төөрөгдөл, эсвэл хүний ямар нэгэн үзэл бодлын талаар ярихад тэд дуустал нь сууж сонсоно. Гэвч чамайг Бурханы үгийг номлож, залбиран-уншиж, Бурханы үгийн талаар нөхөрлөж, эсвэл Бурханы үгийг өргөмжилж эхэлмэгц тэд тэр даруй өөрчлөгдөж, хэвийн бус байдал, чөтгөрийн авир гаргадаг. Тэд Бурханы үгийг уншихыг сонсох үедээ байж ядан, дургүйцэж, хэн нэгэн үнэнийг нөхөрлөхийг сонсмогцоо сөргөлдөж, босоод явчихдаг. Үүний уг чанар юу вэ? Энэ ямар зан чанар вэ? Антихристүүд ийм л байдаг. Зарим хүн: “Та яаж тэднийг антихристүүд гэж тодорхойлж чадаж байна аа? Магадгүй тэд Бурханы үгийг сонирхож эхлээгүй, эсвэл Бурханы үгийн сайхныг амсаж мэдрээгүй шинэ итгэгчид байх. Шинэ итгэгчдийн биеийн хэмжээ жижиг байх боломжтойг Та зөвшөөрдөг биш билүү?” гэж хэлж магадгүй. Хэрвээ тэд биеийн хэмжээ жижигтэй, Бурханы үгийг сонирхдоггүй шинэ итгэгчид юм бол чамайг өөр зүйлийн талаар ярих үед тэд яагаад зэвүүцдэггүй юм бэ? Чи агуу их сүйрэл, хүн төрөлхтний ирээдүй, нууцууд, эсвэл Илчлэл Номын талаар ярихдаа тэднийг зүгээр сууж чадах эсэхийг нь хараарай. Тэр үед тэд өөрөөр авирладаг. Антихристүүдийн уг чанар-мөн чанарын өнцгөөс үзвэл, тэд үнэнд дайсагнадаг. Үнэнд дайсагнах энэхүү уг чанар-мөн чанар хэрхэн илэрдэг вэ? Тэд Бурханы үгийг сонсмогцоо зэвүүцэж, нойрмоглож, басамжилсан, тэвчээргүйтсэн, сонсохыг хүсэхгүй байгаа янз бүрийн байдал харуулдаг. Тэдний чөтгөрийн авир ингэж илэрдэг. Гаднаа тэд үүргээ гүйцэтгэж, өөрсдийгөө Бурханыг дагагчид гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл үнэнийг нөхөрлөх үед, Бурханы үгийг нөхөрлөх үед тэд яагаад цадиггүй авирладаг вэ? Яагаад тэд тэр үед зүгээр сууж чаддаггүй юм бэ? Яг л Бурханы үг илдтэй мэт байдаг. Бурханы үг тэднийг сүлбэсэн үү? Бурханы үг тэднийг ялласан уу? Үгүй. Эдгээр үгийн ихэнх нь хангалтын үг бөгөөд тэдгээрийг сонсоод хүмүүс сэрж, амьдрах арга замыг олж, сэргэж, хүний төрхтэйгөөр амьдарч чаддаг. Тэгвэл яагаад зарим хүн эдгээр үгийг сонсоод хэвийн бус хариу үйлдэл үзүүлдэг вэ? Энэ бол диаволууд үнэн дүр төрхөө харуулж байгаа хэрэг юм. Чамайг шашны онол, тэрс үзэл, төөрөгдөл, эсвэл Илчлэл Номын талаар ярих үед тэд зэвүүцдэггүй. Чамайг аялдан дагах, бялдууч байх талаар ярьсан ч, эсвэл баатарлаг түүх ярьж өгсөн ч тэд зэвүүцдэггүй. Гэвч Бурханы үгийг уншихыг сонсмогцоо тэд зэвүүцэж, босоод, явахыг хүсдэг. Хэрвээ чи тэднийг анхааралтай сонс гэж ятгавал тэд сөргөлдөж, нүд нь уур хилэнгээр дүрэлздэг. Ийм хүмүүс яагаад Бурханы үгийг сонсдоггүй юм бэ? Бурханы үгийг сонсох үедээ тэд зүгээр сууж чаддаггүй—энд юу болоод байна вэ? Энэ нь тэдний доторх сүнс хэвийн бус болохыг баталдаг, энэ бол үнэнийг зэвүүцдэг, Бурханд дайсагнадаг сүнс юм. Тэд Бурханы үгийг сонсмогцоо дотроо бухимддаг бөгөөд доторх чөтгөр нь сэрж, тэднийг зүгээр суухын аргагүй болгодог. Энэ бол антихристийн мөн чанар юм. Тиймээс, гаднаасаа бол антихристүүд өөрсдийнх нь үзэлд нийцдэггүй Бурханы үгийг басамжилдаг. Гэвч энэхүү “үзэлд нь нийцэхгүй байх” гэдэг нь үнэндээ юуг хэлж байна вэ? Энэ нь тэд эдгээр үгийг ялладгийг тодорхой илтгэдэг бөгөөд тэдгээрийг Бурханаас ирсэн гэж хүлээн зөвшөөрдөггүй, мөн үнэн, эсвэл хүмүүсийг авардаг амийн зам гэж хүлээн зөвшөөрдөггүй. Үзэлд нь нийцэхгүй байх гэдэг нь ердөө л шалтаг, өнгөц үзэгдэл юм. Үзэлд нь нийцэхгүй байх гэж юу гэсэн үг вэ? Бурханы хэлсэн энэ бүх үгийн талаар хүн бүрд ямар ч үзэл байдаггүй гэж үү? Хүн бүр тэдгээрийг Бурханы үг, үнэн гэж хүлээн авч чаддаг уу? Үгүй—хүн бүрд их бага хэмжээгээр, тодорхой түвшинд Бурханы үгтэй зөрчилддөг эсвэл сөргөлддөг зарим нэг бодол санаа, үзэл, эсвэл үзэл бодол байдаг. Гэвч ихэнх хүн хэвийн ухаалаг байдалтай байдаг бөгөөд өөрсдийнх нь үзэлд нийцдэггүй Бурханы үгтэй тулгарах үед гарч ирдэг хандлагыг даван туулахад энэхүү ухаалаг байдал нь тэдэнд тусалж чаддаг. Ухаалаг байдал нь тэдэнд: “Миний үзэлд нийцэхгүй байсан ч эдгээр нь Бурханы үг мөн; миний үзэлд нийцэхгүй, би сонсох хүсэлгүй, буруу мэт санагдаж, миний бодол санаатай зөрчилдөж байгаа мэт санагдсан ч эдгээр үг үнэн мөн. Би эдгээрийг аажмаар хүлээн авна, тэгээд нэг л өдөр энэ бүхнийг таньж мэдэх үедээ би үзлээ орхино” гэж хэлдэг. Ухаалаг байдал нь тэдэнд эхлээд үзлээ хойш тавь гэж хэлдэг; тэдний үзэл бол үнэн биш бөгөөд Бурханы үгийг орлож чадахгүй. Ухаалаг байдал нь тэдэнд Бурханы үгийг өөрсдийн үзэл, үзэл бодлоор эсэргүүцэхийн оронд, дуулгавартай, үнэнч шударга хандлагаар хүлээн авахыг хэлдэг. Тиймээс, тэд Бурханы үгийг сонсох үедээ өөрсдийнх нь үзэлд нийцдэг үгсийг хүлээн авч, чимээгүй сууж сонсож чаддаг. Үзэлд нь нийцдэггүй үгсийн тухайд, тэд бас шийдэл эрж хайж, үзлээ хойш тавьж, Бурхантай нийцтэй байхыг чармайдаг. Энэ бол ихэнх ухаалаг хүний хэвийн зан авир юм. Гэвч антихристүүдийн дурддаг “үзэлд нь нийцэхгүй байх” гэдэг нь жирийн хүмүүсийнхтэй адилгүй. Антихристүүдийн хувьд энэ нь ноцтой асуудалтай; энэ нь Бурханы үйлдэл, үг, мөн чанар, зан чанартай бүрмөсөн эсрэгцдэг, сатанлаг зан чанар-мөн чанартай зүйл юм. Тэдний хувьд энэ нь Бурханы үгийг яллаж, доромжилж, тохуурхаж байгаа хэрэг юм. Бурханы хэлсэн энэхүү түгээмэл, ойлгоход амархан хүний хэл нь үнэн биш бөгөөд хүмүүсийг аврах үр дүнд хүрч чадахгүй гэж тэд итгэдэг. Антихристүүд “үзэлд нь нийцэхгүй байх” гэдгээр яг ингэж хэлэх гэсэн. Тэгвэл үүний мөн чанар юу вэ? Үнэн хэрэгтээ, энэ бол Бурханыг яллаж, үгүйсгэж, доромжилж буй хэрэг юм.
Бурхан хүн чанарын өнцгөөс, гуравдагч этгээдийн өнцгөөс хүмүүстэй ярихдаа хүний хэлний хэв маяг, бүтэц, үгийн сонголтыг ашиглах үед эдгээр үг хангалттай гүн гүнзгий биш, Бурханы үг гэж тодорхойлогдох шалгуур хангахгүй гэж антихристүүд итгэдэг тул тэдгээрийг хүлээн авснаас үхсэн нь дээр гэж үздэг. Зарим хүн: “Та тэднийг хүлээн авдаггүй гэж хэлдэг ч тэд бас Бурханы үгийг идэж, уудаг, заримдаа сүнслэг үйл ажиллагаа хийдэг, мөн бидэнтэй нөхөрлөх үедээ заримдаа Бурханы үгээс эш татдаг. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?” гэж хэлдэг. Энэ бол өөр хэрэг; энэ нь ердөө л өнгөн тал нь, харин мөн чанартаа антихристүүд Бурханы үгийг ингэж тодорхойлдог: “Бие махбодтой болсон хүний хүүгийн хэлсэн үг үнэнтэй дүйцэхгүй, бурханы үгтэй бүр ч дүйцэхгүй, тиймээс би тэдгээрийг хүлээн авч, идэж, ууж, эсвэл дуулгавартай дагах шаардлагагүй.” Гэвч бие махбодтой болсон Бурханы махбодын Сүнсний өнцгөөс, бурханлаг чанарын өнцгөөс илэрхийлсэн хэсэг болох—Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд—бол антихристүүдийн хувьд харж чадах боловч хүрч чадахгүй зүйл юм. Энэ бол тэдний маш их шимтдэг Бурханы үгийн нэг хэсэг юм. Ийнхүү шимтэж байгаа нь юуг хэлж байна вэ? Энэ нь антихристүүд эдгээр үгэнд шүлсээ гоожуулан: “Чиний ярианы яг энэ хэсгээс л болоод бидний нүдэнд юу ч биш, өчүүхэн, эгэл жирийн хүн бурхан болсон. Энэ маш шударга бус, ямар ч шударга ёс алга!” гэж боддогийг хэлж байгаа юм. Гэвч тэдэнд “тэмдэглүүштэй” санагддаг нэг тал бий. Бурханы үгийн яг энэ хэсгийн илэрхийллээс болоод л тэнгэр дэх Бурханыг биширч, хүндлэх тэдний хүсэл, амбиц ханадаг. Энэ нь тэдэнд шинэ ертөнц нээж өгдөг бөгөөд тэд: “Гайхалтай, бурхан бол үнэхээр бурхан юм байна! Энэ бурхан бол гурав дахь тэнгэрээс ирсэн, бүхнээс хамгийн агуу нь юм байна. Тэр үнэхээр бурхан байхад тэнцэнэ; ийм үг хэлэх нь энгийн хэрэг биш. Нэг ч өгүүлбэрийг хүн ойлгохын аргагүй, эдгээр үг хэтэрхий гүн гүнзгий, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс ч илүү гүн гүнзгий байна!” гэдэг. Антихристүүд эдгээр үгийг унших бүрдээ зүрх сэтгэл нь атаа жөтөөгөөр дүүрч, тэнгэр дэх Бурханыг бишрэх бишрэлээр дүүрдэг. Эдгээр үгийг унших бүрдээ тэд өөрсдийгөө Бурханыг хамгийн их хайрладаг хүмүүс гэж боддог; эдгээр үгийг унших бүрдээ тэд өөрсдийгөө Бурханд хамгийн ойр байна гэж мэдэрдэг. Эдгээр үг нь Бурханы талаарх тэдний сониуч занг дээд зэргээр хангадаг. Бурханы ярианы энэ хэсгээс тэд Бурханы санаа зорилго юу болох, Бурханы хэлсэн өгүүлбэр бүрийн хам сэдэв, эцсийн үр нөлөө нь юу байх ёстой, эсвэл цаад хэлэх гэсэн санааг нь огт ойлгодоггүй боловч Түүний үгийн энэ хэсгийг маш их хүлээлттэйгээр хүлээсээр байдаг. Яагаад? Яагаад гэвэл энэ хэсгийг ойлгоход хэцүү, бие махбодтой болсон Бурханд харагддаг хүн чанарын мэдрэмж үүнд байдаггүй, үүнийг хүн чанарын өнцгөөс эсвэл гуравдагч этгээдийн өнцгөөс хэлээгүй байдаг. Энэ хэсгээс тэд Бурханы агуу байдал, Түүний ойлгогдошгүй байдлыг хардаг, мөн Түүнийг харж чадах боловч хүрч чадахгүй зүйл гэж мэдэрдэг. Ийм байх тусам тэд тэнгэр дэх Бурхан оршин байдаг гэдэгт, харин газар дээрх Бурхан хэтэрхий өчүүхэн, Түүнд итгэхэд хэцүү бөгөөд итгэх үнэ цэнгүй гэдэгт улам бүр итгэдэг. Түүний үгийн энэ хэсгээс болоод л зарим хүн эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Зарим нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд тусгайлан эдгээр үгийн төлөө ирсэн, зарим нь энд зөвхөн Түүний үгийн энэ хэсгийн биелэлтийг хүлээж байдаг. Түүнчлэн, эдгээр үгээр дамжуулан зарим нь тэнгэр дэх Бурхан оршин байдгийг баталгаажуулж, улмаар газар дээрх Бурханы даруу, өчүүхэн байдлыг бүр ч их басамжилдаг. Түүний үгийн энэ хэсгийг унших тусам газар дээрх Бурхан, бие махбодтой болсон Бурхан хэтэрхий өнгөц ярьдаг гэж тэдэнд санагддаг. Тэд: “Чиний үг ойлгоход хэтэрхий амархан байна. Чи яагаад бидний ойлгож чадахааргүй зүйлийг хэлдэггүй юм бэ? Чи яагаад зарим нууцын талаар ярьдаггүй юм бэ? Яагаад гурав дахь тэнгэрийн хэлээр ярьж болохгүй гэж? Яагаад бурханлаг хэлээр ярьж болохгүй гэж? Бидний мэдлэгийн хүрээг тэлж, оюун ухааныг маань нээж өгөөч. Хэрвээ чи тэгж ярьж, үйлддэг байсан бол бидний итгэл илүү агуу байх биш үү? Бид чамайг эсэргүүцэхээ болих биш үү? Хэрвээ чи тэгж ярьж, биднийг залж чиглүүлсэн бол чиний байр суурь илүү өндөр байх биш үү? Тэгвэл бид яаж чамайг басамжлах юм бэ?” гэж хэлдэг. Энэ нь арай л эрүүл ухаангүй хэрэг биш гэж үү? Энэ бол туйлын ухаалаг бус хэрэг! Учир мэдэхгүй хүмүүст хэвийн хүн чанар байдаг уу, тэдэнд хэвийн хүн чанарын сэтгэлгээ байдаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ төрлийн антихристүүд, Бурханы үгэнд ингэж хариу үйлдэл үзүүлдэг энэ бүлэг хүмүүст хэвийн ухаалаг байдал байдаг уу? (Үгүй.) Заримдаа би хүмүүс хуучилж байхтай тааралдах үедээ тэдэнтэй ярилцахаар нэгддэг. Гэвч миний гайхлыг төрүүлж, тэд маш сүрлэг сэдвээр ярилцдаг тул би үг хэлж, ярианд нь оролцож чаддаггүй. Тэд: “Чи үүнд тохирохгүй нь илэрхий байна. Чи гурав дахь тэнгэрийн хэлээр ярьж чадахгүй. Бид жирийн хүмүүс ойлгож чадахгүй гурав дахь тэнгэрийн хэлээр ярьж байна. Чи бурхан байлаа гээд яах юм бэ? Чи ойлгож чадахгүй л байгаа юм чинь бид чамайг оролцуулах шаардлагагүй” гэдэг. Надад хэлээч, ийм нөхцөлд Би яах ёстой вэ? Хүмүүс ухаалаг байж сурах хэрэгтэй. Тэднийг гурав дахь тэнгэрийн тийм сүржин, ихэмсэг хэлээр ярьж байгааг хараад, Би тэр түвшинд хүрч чадахгүй бол Өөрийгөө шившиг болгохын оронд зүгээр л явах ёстой. Зарим антихрист эдгээр тэрс үзэл, төөрөгдөл болон Сатанаас, тэргүүн тэнгэрэлчээс гаралтай нь тодорхой хоосон, бодитой бус үгийг ил тод номлодог. Тэдний хэлдэг үг хэт чамин, өндөр түвшний сонсогддог бөгөөд ихэнх хэвийн хүн хүршгүй байдаг. Хүршгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, чи сонсмогцоо л үүнийг диаволын яриа гэдгийг таньж, тэдгээрийг няцаах ёстой гэсэн үг юм.
Антихристүүд өөрсдийнх нь үзэлд нийцдэггүй Бурханы үгийг үгүйсгэдгийн мөн чанар юу вэ? Та нар үүнийг тодорхой харсан уу? Тэд Бурханы эдгээр үгийг үнэндээ уншдаг ч үгүй. Эхлээд тэд сониуч зангаар Бурханы үгийг өнгөцхөн гүйлгэж хардаг. Хурдан гүйлгэж харсныхаа дараа тэд: “Эдгээр үгийн ихэнх нь унших үнэ цэнгүй, энд бодитой, үнэ цэнтэй, эсвэл дорвитой зүйл алга, гүнзгийрүүлэн судлах үнэ цэнтэй зүйл юу ч алга” гэж боддог. Цааш нь уншиж байхдаа тэд Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд гэх хэсэгтэй таардаг. Энэ хэсэг нь бурханлаг хэлний өнгө аястай, өндөр түвшний, гүн гүнзгий байдалтай, хүн судалж, шинжлэх үнэ цэнтэй гэж тэдэнд санагддаг—энэ нь тэдний таашаалд нийцдэг. Одоо тэд юу хүлээж байдаг вэ? “Энэ хэсгийг хэн тайлбарлаж чадах вэ? Бурханы санаа зорилго яг үнэндээ юу юм бэ? Бурханы үгийн хэсэг бүр ямар утгатай вэ, мөн энэ нь хэрхэн биелэх вэ?” Энэ бол антихристүүдийн хамгийн их олж мэдэхийг хүсдэг зүйл боловч тэд өөрсдөө үүнийг ойлгож чаддаггүй. Тэдэнд хэлж өгөх ёстой гэж та нар бодож байна уу? (Тэгэх шаардлагагүй.) Яагаад үгүй гэж? Диаволууд Бурханы үгийг сонсох гавьяатай гэж үү? Тэд Бурханы нууцуудыг мэдэх гавьяатай гэж үү? (Үгүй.) Бурханд итгэдэг, Түүнийг дагадаг, Түүнд дуулгавартай байдаг хүмүүст Бурханы нууцууд илчлэгддэг бөгөөд диаволууд болон Сатануудаас нуугдмал байдаг; тэд бол тэнцэхгүй хүмүүс юм. Тиймээс, хэрвээ нэг л өдөр Бурхан Өөрийн үгийн энэ хэсгийн нууцууд болон мөн чанарыг, түүнчлэн эдгээр үгийн уг үндэс, хам сэдвийг дэлгэхээр шийдвэл, Бурханы сонгосон хүмүүст дэлгэж, тэдэнд мэдэгдэх боловч Сатанууд эсвэл диаволуудад хэзээ ч мэдэгдэхгүй. Хэрвээ та нар үнэнийг эрэлхийлэгчид мөн бөгөөд эцсийг нь хүртэл үлдэх азтай байвал, Түүний үгийн энэ хэсгийн агуулгыг ойлгох боломж та нарт олдоно. Бурханы үгэнд, мөн Түүний ажилд олон нууц бий. Жишээ нь, Бурханы одоогийн бие махбодтой болсон байдал; хэдийгээр Библид болон өмнөх зөгнөлүүдэд үүний талаарх тийм ч илэрхий биш зөгнөлүүд их бага хэмжээгээр, тодорхой түвшинд байдаг боловч эдгээр бүх зөгнөл нэлээд нууцлаг байдаг. Бурханы одоогийн бие махбодтой болсон нь бүх хүн төрөлхтний дунд болон бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний турш дахь хамгийн агуу нууц, хамгийн нууцлаг хэрэг явдал юм. Хүмүүс мэддэггүй, тэнгэрэлчүүд мэддэггүй, Бурханы бүх бүтээгдсэн зүйл мэддэггүй; хамгийн чадвартай Сатан хүртэл энэ хэрэг явдлын талаар мэддэггүй. Тэр яагаад мэддэггүй вэ? Хэрвээ Бурхан түүнд хэлэхийг хүссэн бол, түүний хувьд мэдэхэд хэтэрхий амархан байх биш үү? Тэгвэл тэр яагаад мэддэггүй вэ? Нэг зүйл тодорхой: Бурхан түүнийг мэдээсэй гэж хүсдэггүй. Хэдийгээр энэ үйл явдал руу чиглэсэн, үүнийг тохиолдоно гэдгийг илтгэж, урьдчилан хэлсэн олон шинж тэмдэг, олон зөгнөл, олон баримт байдаг ч, Бурхан түүнийг мэдээсэй гэж хүсэхгүй л бол Сатан хэзээ ч мэдэхгүй. Энэ бол баримт юм. Бурхан түүнийг мэдээсэй гэж хүссэн үедээ түүнд шууд хэлнэ. Хэрвээ Бурхан түүнд хэлэхгүй, энэ талаар ярихгүй бол эдгээр баримт, зөгнөлт зүйлс гарч ирсэн ч Бурхан түүнийг харалган болгож чадах бөгөөд тэр үүнийг мэдэж чадахгүй. Сатаны чадвар агуу юу? Ингээд харвал, тийм биш. Бурхан бие махбодтой болсон шиг ийм чухал үйл хэргийн тухайд, хүний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай, эсвэл сүнсний ертөнцөд ч бай, үүний зарим шинж тэмдэг байхгүй гэж үү? Хэрвээ эдгээр бүх шинж тэмдгийг хамтад нь харвал Бурханы хэрэгжүүлэхээр зорьсон энэ үйл хэргийг харахад амархан байх байсан. Тэгвэл Сатан яагаад энэ талаар мэддэггүй вэ? Бурхан агуу улаан лууны улс оронд олон жил ажилласны дараа Бурханы хэрэгжүүлсэн энэхүү үйл хэргийн ач холбогдлыг тэр яагаад ойлгодоггүй вэ? Түүнийг ухаарах үед энэ үйл хэрэг хэдийнээ гүйцэлдсэн байх бөгөөд Сатан үүнд хөндлөнгөөс оролцож чадахгүй, энэ үйл хэргийн үр дүн, үр жимс нь хэдийнээ тогтсон байна. Тэр үед Сатан үнэнийг олж мэдэхэд арай л оройтсон байх биш үү? Энэ нь “Сатан үргэлж Бурханы гарт ялагдсан дайсан байх болно” гэх үгийг биелүүлж байгаа хэрэг биш үү? Яг л тийм байдаг. Бурханы үг хүний үзэл эсвэл таашаалд нийцэхгүй л бол тэдгээрийг үгүйсгэж болно, тэгвэл Бурхан Бурхан байхаа болино гэж антихристүүд эндүүрч боддог. Тэд Бурхан бие махбодтой боллоо гээд ямар ч чухал зүйлд хүрч чадахгүй, мөн баримт болж чадахгүй гэж боддог. Энэ нь ноцтой алдаа биш гэж үү? Тэд буруу тооцоолж, өөрсдийнхөө урхинд орсон. Яагаад тэд өөрсдийнхөө урхинд орсон бэ? Хүмүүсийг аврахын тулд Бурханы ярьж, ажилладаг арга зам нь яг л хүний үзэлд нийцдэггүй, эсвэл сүрлэг санагддаггүй эдгээр анхаарал татамгүй үгийг ашиглах явдал юм. Бурханы санаа зорилго, үнэн, зам, амийг агуулдаг зүйл бол яг л эдгээр эгэл жирийн үгийн далд агуулга юм. Эдгээр үг нь энэхүү завхарсан хүн төрөлхтнийг аварч, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хангалттай. Үүний зэрэгцээ, эдгээр жирийн үгийг ялладаг хүмүүс таягдан хаягдаж, яллагдаж, эцэст нь шийтгүүлэх болно. Тэд: “Би чиний эдгээр үгийг хүлээн авахгүй, би тэдгээрийг үнэлэхгүй! Чиний үг миний үзэлд нийцэхгүй байна, тэдгээр нь миний үзэл, үзэл бодол, эсвэл сэтгэлгээтэй таарахгүй байна, тиймээс би тэдгээрийг няцааж чадна, би тэдгээрийг эсэргүүцэж, яллаж чадна, тэгвэл чи юуг ч гүйцэлдүүлж чадахгүй!” гэж эндүүрэн боддог. Тэдний буруу. Антихристүүд Бурханы эдгээр үгийг хүлээн авдаггүй нь тэд өөрсдийнхөө урхинд орж байгаа хэрэг юм; Бурхан тэднийг хүлээн аваасай гэж хэзээ ч зорьж байгаагүй, яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэдгээр нь Сатан болон диаволынх юм. Бурхан тэднийг аварч, өөрчлөхөөр хэзээ ч төлөвлөөгүй; энэ бол баримт. Тэгвэл эцсийн баримт юу вэ? Антихристүүд Бурханы үгийг үгүйсгэж, яллаж, няцааснаараа Бурханд яллагдаж, жигшин гологддог. Үүнээс та нар юуг ойлгох ёстой вэ? Бурханы үг хүний үзэл, төсөөлөлд нийцэхгүй байх нь чи тэдгээрийг хүлээн авахгүй байх шалтгаан биш юм. Бурханы үгэнд чиний үзэлд нийцдэггүй хэсгүүд байлаа гээд тэдгээр нь үнэн биш гэсэн үг биш, энэ нь чи тэдгээрийг үгүйсгэх шалтгаан биш юм. Харин ч эсрэгээрээ, Бурханы үг чиний үзэлд хэдий чинээ нийцэхгүй байна, чи төдий чинээ үзлээ хойш тавьж, үнэнийг эрэлхийлэх ёстой. Бурханы үг чиний үзэлд хэдий чинээ нийцэхгүй байна, тэдгээр нь чамд юу байхгүй байгааг, чи юугаар дутагдаж байгааг, юуг нөхөх хэрэгтэйг, ялангуяа чи өөрчлөгдөж, орохын тулд юуг эрж хайх хэрэгтэйг төдий чинээ илэрхийлдэг. Үүнийг л та нар ойлгох ёстой.
Антихристүүд өөрсдийгөө сүрлэг, агуу, эрхэмсэг гэж үздэг. Хэрвээ тэд Бурханы үгийг унших бол бурханлаг айлдварууд, гурав дахь тэнгэрээс ирсэн Бурханы айлдсан үгийг сонгох ёстой, эсвэл эгэл жирийн хүмүүс ойлгож, бүрэн ухамсарлахад хэцүү Бурханы зарим гүн гүнзгий үгийг унших ёстой. Бурханы үгээс тэдний хүсдэг зүйл бол үнэн юм уу хэрэгжүүлэх зам биш, харин сониуч зан, хоосон бодол, түүнчлэн амбиц, хүслээ хангах явдал юм. Тиймээс, хэрвээ эргэн тойрны чинь зарим хүн Бурханы үгийн илүү нийтлэг, амархан ойлгогдох хэсгүүдийг, хүн чанарын өнцгөөс хэлсэн Бурханы үгийг үл тоомсорлодгийг, аянд оруулсан байхад ч дуулдаггүй, харин үүний оронд Бурханы үгийг шилж сонгох байдлаар харж, сонсож, уншдагийг үзвэл ийм хүмүүст асуудал байна. Зарим нь: “Ямар асуудал? Тэдний сэтгэлгээнд асуудал байна уу, эсвэл сэтгэл зүйн асуудал байна уу?” гэж асууж магадгүй. Аль аль нь биш; ийм хүмүүсийн зан чанар т асуудал байдаг. Зарим хүн Бурханы үгийн магтан дууг дуулахдаа өдөр тутмын амьдралын үнэнтэй холбоотойг нь дуулдаггүйг, өөрийгөө танин мэдэх тухай, хүмүүсийн завхарсан зан чанар, шашны үзэл, Бурханд итгэх эндүү ташаа үзэл бодлыг ил болгосон магтан дуу, түүнчлэн Бурхан хүмүүсийг үнэнч шударга байхыг шаардсан магтан дуу дуулахыг хүсдэггүйг та нар анзаарсан уу? Ялангуяа Бурханы бие махбодтой болсон талаарх үг, агуулгын тухайд, Бурханы даруу, нуугдмал байдлыг гэрчилдэг, бие махбодтой болсон Бурханыг магтан дуулж, гэрчилдэг магтан дууны нэг ч үгийг тэд дуулахгүй, өөр хэн нэгэн дуулж эхэлмэгц тэд эгдүүцдэг. Харин тэнгэр дэх Бурханыг, Бурханы Сүнсийг гэрчилж, магтан дуулах тухай, Бурханы зөвт зан чанар, ер бусын чанар, үйл хэрэг, захиргааны зарлиг, уур хилэнг гэрчлэх тухай дуулах үедээ тэд маш их урам зоригтой дуулж, бүр дүрслэхийн аргагүй нүүрний хувирал гаргадаг. Ийм магтан дуу дуулах үедээ тэд хачин жигтэй болдог; нүүр царай нь таталдаж, ёрын муу байр байдал нь гарч ирдэг. Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарын тухай дуулахдаа тэд ширээ шааж, хөлөө дэвсэлж, улангасах хэмжээнд хүрдэг; Бурханы уур хилэн бууж, бүх хүн төрөлхтөнд агуу их гамшиг авчрах тухай дуулах даа тэд шүдээ зууж, нүүр нь улайж хавдсан байдалтай дуулдаг. Ийм хүмүүсийн сүнсэнд асуудал байгаа биш үү? Жишээ нь, Бурхан: “Намайг уур хилэнгээ буулгах үед улс орон бүр чичирнэ” гэж хэлдэг; энэ үгийг аянд оруулсны дараа энэ нь нэгдүгээр биеэс өөрчлөгдөж, гуравдугаар бие дээр “Бурхан уур хилэнгээ буулгах үед улс орон бүр чичирнэ” болдог. Хэвийн сэтгэлгээ бол эдгээр нь Бурханы үг, Бурханы үгийг дуулах замаар Бурханы зан чанарыг ойлгож байгаа хэрэг, мөн гуравдугаар биеийн, хүний өнцгөөс Бурханы зан чанар, Бурханы ярьж буй сэтгэлгээ, нөхцөл байдлыг ойлгож байгаа хэрэг юм. Энэ бол хэвийн хүн чанарын эрүүл ухаан, хариу үйлдэл юм. Гэхдээ антихристүүд үүнийг хэрхэн дуулдаг вэ? Тэд гуравдугаар биеийг өөрчилдөггүй боловч тэдний сэтгэлгээ хэвийн хүмүүсийнхээс өөр байдаг. Хэвийн хүмүүс “Бурхан” гэж дуулахдаа, “Эдгээр нь Бурханы үйл хэрэг, Бурханы үг; энэ бол Бурханы хэлдэг зүйл” гэж боддог. Тэгвэл антихристүүд дуулахдаа яадаг вэ? Тэдний сэтгэлгээ бол “Энэ бол миний хийсэн зүйл, миний хэлсэн зүйл, миний буулгах уур хилэн, миний харуулах зан чанар” гэдэг. Энэ өөр биш гэж үү? Хэдийгээр тэд хүн бүрийн өмнө “Намайг уур хилэнгээ буулгах үед улс орон бүр чичирнэ” гэж ил тод дуулж зүрхлэхгүй ч зүрх сэтгэлдээ тэд ингэж л дуулдаг. Тэд өөрсдийгөө л уур хилэнгээ буулгаж, улс орон бүрийг чичрүүлж байна гэж боддог тул эдгээр үгийг жинхэнэ сэтгэл хөдлөлтэйгөөр дуулдаг. Энэ нь тэдний дотор асуудал байгааг илтгэж байгаа биш үү? Эхнээсээ дуустал, антихристүүд Бурханыг хүлээн зөвшөөрдөггүйн шалтгаан нь өөрсдөө Бурхан болохыг хүсдэгтэй холбоотой. Тэд Бурханыг үгүйсгэхийн зэрэгцээ өөрсдийнхөө байр суурийг бататгаж, хүмүүст өөрсдийгөө Бурхан гэж итгүүлж, өөрсдийгөө хүн төрөлхтний Бурхан гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Яг л ийм байдаг. Тиймээс, Бурхан бурханлаг чанараараа ярьдаг хэсгийг унших үед хэвийн хүн чанарын эрүүл ухаантай хүмүүс үүнийг гуравдугаар биеийн өнцгөөс ухамсарлаж, залбиран-уншиж, Бурханы санаа зорилгыг тунгаан боддог. Харин антихристүүд өөр байдаг. Тэд эдгээр үгийг дуулах юм уу уншихдаа, тийм зан чанарыг илэрхийлэх, тийм зан чанар, мөн чанар дотор өөрсдөө амьдрах хүслийг мэдэрч байдаг. Тэд Бурханыг орлохыг зорьдог бөгөөд Бурханы айлдвар доторх Бурханы ярих өнгө аяс, хэв маяг, үгийн сонголт, зан чанар, Түүний ярианы өнгө аяс, Түүний бүх илэрхийлэл, Түүний харуулдаг зан чанарыг дуурайхыг оролддог. Тэд бол ясны антихристүүд юм. Антихристүүд Бурхан шиг ярьж чаддаггүй, Бурханы зан чанарыг илэрхийлж чаддаггүй, дуурайх оролдлого нь бүтэлгүйтдэг учраас Бурхан бурханлаг чанараараа ярих үед тэд Бурханыг дуурайж, Бурхан болохыг оролдох боломжоо эцэст нь олж хардаг. Бурханы бурханлаг чанарынхаа өнцгөөс айлдсан айлдвар нь антихристүүдэд сэжүүр, чиглэл өгч, Бурхан хэрхэн ярьдгийг, хүнд хандахдаа ашигладаг өнгө аяс, мөн хүнд хандахдаа ашигладаг хэв маяг, өнцөг, өргөлтийг тэдэнд мэдүүлдэг. Бурханлаг чанараараа айлдсан Бурханы үгийг нандигнаж, шүтдэг зорилгынх нь нэг нь энэ юм. Тиймээс, өдөр тутмын амьдралд зарим хүн Бурханы гэрийн ажил, эсвэл ах эгч нарын амийн төлөө хариуцлага хүлээж байна гэх нэрийдлээр бусдад номчирхохдоо Бурханы өнгө аясыг дуурайж байгааг байнга харж болно. Тэр ч байтугай, тэд хүмүүст номчирхож, тэднийг яллаж, засаж, ил болгохдоо Бурханы үгийг үгчлэн эш татдаг. Олон баримтын уг үндэс, нөхцөл байдлаас нь шинжилж үзвэл, тэдний үйлдлийн цаад зорилго нь үнэхээр үнэнч зан, шударга ёсны мэдрэмж, эсвэл хариуцлагаас үүдэлтэй биш—харин тэд Бурханы байр суурь, Бурханы өнцгөөс Бурханы ажлыг хийхийг оролдож Бурханыг орлохыг зорьдог. Зарим хүн: “Тэд Бурханыг орлохыг хүсэж байна гэж хэзээ ч хэлээгүй” гэж хэлдэг. Тэд үүнийг хэлэх шаардлагагүй; тэдний үйлдлийн мөн чанар, уг үндэс, сэдлийг нь ажиглахад л мэдэж болох бөгөөд энэ бол антихристийн үймээн, арга барил гэдгийг тодорхойлж болно. Илрэл нь ямар ч байсан хамаагүй, Бурхан болохыг хүсэж, ямар нэг байдлаар байдлаар ийм санаархал өвөрлөх нь хэвийн хүн чанарын эрүүл ухаантай хүний хийх ёстой зүйл мөн үү? (Биш.) Зөвхөн үүнд үндэслэн ийм хүнийг антихрист гэж тодорхойлж болох уу? (Болно.) Зөвхөн энэ зүйл л хангалттай. Чиний биеийн хэмжээ хэчнээн том байх нь хамаагүй, хэрвээ чи үргэлж Бурхан болохыг хүсэж, Бурханыг болчимгүйгээр дуурайн, өөрийг чинь Бурхан мэт үзэж, хандахыг бусдаас шаарддаг бол ийм үйлдэл, зан авир, зан чанар нь антихристийн мөн чанар юм. Зөвхөн энэ зүйл л хүнийг антихрист гэж тодорхойлоход хангалттай. Энэ бол антихристийн зан чанар, эсвэл антихристийн зан авирын ул мөр биш, харин антихристийн мөн чанартай байгаагийн илрэл юм.
Надад хэл дээ, аль нь уг чанарын хувьд илүү ноцтой вэ: Бурхан болохыг хүсэх нь үү, эсвэл үргэлж байр суурь эрж хайдаг амбиц, хүсэлтэй байх нь уу? (Бурхан болохыг хүсэх нь.) Хүмүүс амбиц болон биеэ тоосон зан чанартай бөгөөд, байр сууриа нотолж харуулах дуртай, заримдаа энэ байр сууриас бий болдог ашиг тусыг эдэлж, түүнийгээ нандигнадаг—энэ бол завхарсан зан чанар бөгөөд үүнийг өөрчлөх боломжтой. Гэвч Бурхан болохыг хүсэж, Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг дуурайж, тэр ч байтугай Бурханы үгийг бүрэн эш татаж, үгчлэн уншсанаар өөрийгөө яг л Бурхан шиг ярьж, үйлдэж чаддаг, ярианы өнгө аяс, хэв маяг нь Бурханыхтай маш төстэй гэж бусдад эндүү бодогдуулж, эцсийн дүндээ өөрийгөө Бурхан, эсвэл Бурхантай бараг л адилхан гэж эндүүрч итгэхэд бусдыг хүргэдэг, зарим нь бүр тэднийг Бурхан мэт үзэж ханддаг бол асуудалтай; энэ бол залруулшгүй асуудал, эдгэшгүй өвчин юм. Бурхан болохыг хүсэх нь ялихгүй хэрэг үү? Бурханы ялгамж чанар нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Бие махбодтой болсон Бурханы махбодын мөн чанар болон зан чанар нь Түүний хувийн хүчин чармайлтаар олж авсан, эсвэл нийгэм, улс үндэстэн, хүн төрөлхтөн юм уу, ямар нэг хувь хүний хөгжүүлсэн зүйл биш, тэр байтугай Бурхан Өөрөө ч хөгжүүлсэн зүйл биш. Харин Бурхан угаас Бурханы мөн чанарыг эзэмшдэг. Түүнд хүний тусламж, дэмжлэг, мөн хүрээлэн буй орчны эсвэл цаг хугацааны ямар ч өөрчлөлт хэрэггүй. Бурханд Бурхан гэх Өөрийнх нь ялгамж чанар бий, тиймээс Түүний мөн чанар аль эртнээс урьдаас тогтсон байдаг; энэ бол төрөлхийн зүйл юм. Түүний үнэнийг илэрхийлэх чадвар нь хүмүүсээс сурсан зүйл биш, мөн тэдний хөгжүүлсэн зүйл ч биш. Антихристүүд энэ хэрэг явдлыг бүрэн дүүрэн ухаарч чаддаггүй. Хэрвээ тэд Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг маш сайн дуурайж чадсанаар хүмүүс өөрсдийг нь Бурхантай илүү адилхан гэж үзвэл өөрсдийгөө Бурхан байхын шалгуур хангалаа гэж мунхгаар антихристүүд итгэдэг. Түүнчлэн хүмүүсийг мухардалд оруулж, төөрөгдүүлдэг хоосон, бодитой бус, ойлгомжгүй “Бурханы үг” гэгчийг хэлснээр хүмүүс өөрсдийг нь Бурхан гэж үзэж магадгүй, өөрсдөд нь Бурхан болох боломж гарч магадгүй гэж тэд боддог. Энэ аюултай хэрэг биш үү?
Бурхан болох хүсэл, амбиц антихристүүдийн зүрх сэтгэлд үргэлж буцалж байдаг. Тэд Бурханы үгийг үгүйсгэж, яллахын зэрэгцээ Түүний ярианы өнгө аясыг бас дуурайдаг. Ямар жигшүүртэй, хорон муу, ичгүүргүй, олиггүй үйлдэл вэ! Тэд Бурхан болох хүсэлдээ автаж, солиорсон байдаг. Энэ нь жигшмээр биш гэж үү? (Тийм.) Та нараас хэн нэг нь Бурхан болох хүсэл тээдэг үү? Бурхан болохыг хүссэн хэн боловч яллагдана! Бурхан болохыг хүссэн хэн боловч мөхнө! Энэ бол баримт болохоос биш, дэгсдүүлж, эсвэл чамайг айлгах гэж оролдож байгаа хэрэг биш. Итгэхгүй байна уу? Тэгвэл оролдоод үз. Тэр чиглэлд бодож, дараа нь түүнийхээ дагуу үйлдээд, дотроо тэсэж чадах эсэхээ, дотор чинь ямар мэдрэмж төрөхийг хар. Хэрвээ чи ийм үйлдэлдээ дотроо баярлаж, бахархаж, сэтгэл хангалуун байвал чи олиггүй бөгөөд аюулд орсон байна. Гэхдээ ингэж авирлах нь чамд өөрийгөө зэмлэх, мөс чанартаа гэмших, бусад хүнтэй эсвэл Бурхантай нүүр тулахаас маш ихээр ичих мэдрэмж төрүүлж байвал чамд бага зэрэг мөс чанар, хэвийн хүн чанарын ухаалаг байдал байна. Олон хүн Бурхан болохыг эрмэлздэг. Бурхан бие махбодтой болно гэж юу болохыг ойлгохгүй, Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг мэдэхгүй, энэ мэдээллийг ухаж ойлгохгүйгээр тэд энэ санааг сонирхож, амбиц, төлөвлөгөөтэй байж болох ч хэрхэн хийхээ мэдэхгүй тул бодлогогүйгээр үйлдэл хийж зүрхэлдэггүй. Тэд сайндаа л сүнслэг, аврагдсан, ариун, эсвэл аврал хүртэх шалгуур хангасан дүр эсгэдэг. Гэвч Бурханы талаар зарим нэг мэдээлэл олж авмагцаа тэдний амбиц урган гарч, тэд үйлдэж эхэлдэг. Тэд юу хийдэг вэ? Нэг тодорхой илрэл бол тэд Бурханы айлдсан гүн гүнзгий, ойлгошгүй үгсийг илүү их уншдаг. Эдгээр үгээс тэд Бурханы ярианы хандлага, хэв маяг, өнгө аяс, үгийн сонголттой танилцаж, дараа нь эдгээрийг дуурайхыг оролдож, гүнзгий судалдаг. Аль болох танил болж, нүдээ аниад ч Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг мэдэрч чадах хэмжээнд хүрдэг. Тэд эдгээрийг хичээнгүйлэн цээжлэхийн зэрэгцээ хүмүүсийн дунд дадлага хийж, сургуулилан, яриандаа ийм стиль, хэв маяг, өнгө аяс, үгийн сонголтыг дуурайж, дараа нь ингэж үйлдэж, ярих нь тэдэнд Бурхан болсон мэт мэдрэмж төрүүлж байгаа эсэхийг гүнзгий мэдэрдэг. Тэд энэ хэрэгжүүлэлтэндээ улам танил болж, улам чадваржихын хэрээр өөрсдийгөө өөрийн мэдэлгүй Бурханы байр сууринд тавьдаг. Гэнэт нэг өдөр хэн нэгэн: “Тэдний ярианы мэдрэмж, өнгө аяс нь Бурханыхтай ойрхон санагдаж байна. Тэдэнтэй ярилцахад Бурхантай хамт байгаа мэт санагддаг; үг яриа нь Бурханы айлдвар шиг өнгө аястай юм” гэж хэлдэг. Санамсаргүйгээр ийм үг сонссоныхоо дараа тэдний зүрх сэтгэл хязгааргүй ханамжаар дүүрч, эцэст нь хүсэлдээ хүрч, эцэст нь Бурхан боллоо гэж боддог. Одоо тэд дууссан биш гэж үү? Явах өөр зам байсаар байтал яагаад сүйрлийн замыг сонгоно вэ? Энэ нь үхлээ эрж байгаа хэрэг биш гэж үү? Ийм бодол тээх хүртэл аюултай—энэ бодлоо үйлдэл болгох нь бүр ч аюултай. Хэрвээ хүний үйлдэл хяналтаас гарч, энэ зүг чигийг эцсээ хүртэл дагаж, үүнд амжилтад хүрч, бодит байдал болгохоор шийдсэн бол тэр бүрмөсөн сүйрэх бай болдог. Зарим антихрист үнэндээ энэ чиглэлд ажиллаж, чармайж байдаг. Та нар ийм хүмүүсийг харж, эсвэл тэдэнтэй таарч байсан уу? (Би эх газрын Хятадад байхдаа Бурханы ярианы өнгө аясыг дуурайдаг, Бурхан болох бодлыг байнга өвөрлөдөг нэгэнтэй таарч байсан. Тухайн үед хоёр, гурван хүн түүнийг Бурхан гэж үздэг байсан, нэг хүн бүр түүнийг хараад өвдөг сөгдөн, мөргөж байсан.) Хүн ямар хэмжээнд Бурхан болохыг оролдох нь хамаагүй энэ бол мухар зам юм. Та нар үүнийг нэвт харсан уу? Бурханы хүн төрөлхтөнд зориулсан бүх үгийн илэрхийлэл, хангамж нь хүмүүст Бурханы санаа зорилгыг ойлгуулж, улмаар авралд хүрэхэд туслах зорилготой. Хэрвээ хүмүүс Бурхан эдгээр захиасыг илэрхийлсэн юм чинь тэдгээрээс Бурхан болох нарийн ширийнийг түүж аваад, улмаар Бурхан болохоор эрэлхийлж, Бурханыг дуурайж, Бурхан болох ёстой гэж эндүүрэн итгэвэл тэдний хувьд бүх зүйл дуусна. Энэ бол сүйрэлд хүрэх зам; чи үүнийг хэзээ ч дуурайж болохгүй. Зарим хүн: “Бурханыг дуурайхгүй байх жаахан хэцүү байна. Бурханы ярихыг сонсох болгондоо би бурханы ялгамж чанараас ярих нь ямар эрхэм дээд, сүрлэг сонсогддог юм бэ гэж боддог. Яагаад ийм тааламжтай, сэтгэл татам сонсогддог юм бэ? Бурханыг ярих үед бурхан байхад маш сайхан мэдрэмж төрдөг байх даа гэж надад яагаад бодогддог юм бэ? Бурханы ялгамж чанартай хүн ярихад маш өөр сонсогддог” гэж хэлдэг. Тийнхүү тэд өөрийн эрхгүй Бурханы өнгө аяс, үгийн сонголтоос заримыг нь дуурайж эхэлдэг. Хэдийгээр субьектив хүслээрээ тэд Бурхан байхыг, эсвэл Бурхан болохыг тийм ч ил тод хүсдэггүй байж болох ч тэдний дуурайж байгаа нь юунд үндэслэдэг вэ? Тэд үнэн болон Бурханы үгийг нандигнадаг учраас тэр үү? (Үгүй.) Тэгвэл юу юм бэ? (Энэ нь Бурхан болохыг хүссэн сэдлээс үүдэлтэй.) Хэрвээ Надад ийм ялгамж чанар, байр суурь байхгүй байгаад эдгээр үгийг хэлсэн бол хэн нэгэн Намайг дуурайх байсан уу? Хэн ч Намайг тоохгүй, хэн ч Намайг өндрөөр үнэлэхгүй байсан; энэ баримт биш гэж үү? Надад энэ ялгамж чанар, байр суурь байхгүй байхад Би бас хүмүүстэй ярилцаж, нөхөрлөдөг байсан. Тэр үед хэн Намайг нухацтай авч үздэг байсан бэ? Намайг залуу, дээд боловсролгүй, мэргэжилгүй, нийгмийн ямар ч байр суурьгүй гэдгийг хармагцаа Миний өөрийн чуулган, эсвэл өөр ямар ч чуулганаас хэн ч, мөн үүргээ гүйцэтгэж, Надтай харилцаж байсан хүмүүсээс хэн нь ч үнэндээ Намайг нухацтай авч үздэггүй байсан. Намайг зөв, эсвэл чин сэтгэлээсээ ярьсан ч хэн ч анхаарал хандуулдаггүй байв. Яагаад тэр вэ? Ялгамж чанар, байр суурьгүй бол чамд сүр бараа байхгүй; чиний хэлсэн зүйл зөв, эсвэл үнэн байсан ч энэ нь хамаагүй. Тэр ч бүү хэл хүмүүс чиний хэлсэн болгоныг үгүйсгэж, бүгд буруу гэж хэлж магадгүй. Тэгвэл хэн нэгэн чамайг дуурайх уу? Ялгамж чанар, байр суурьгүй маш жирийн, эгэл хүнийг хэн дуурайх гэж төвөг удах юм бэ? Хүмүүсийн нүдээр бол ийм хүнд сүр бараа байхгүй бөгөөд бишрэн шүтэх үнэ цэнгүй; тэд чамайг дээрэлхэхгүй л байвал их юм. Чамайг дуурайгаад ямар хэрэг байх вэ? Бусад хүн өөрсдийг нь дорд үзэж, дээрэлхэж, ялгаварлан гадуурхаг гэж тэд чамайг дуурайх уу? Хүмүүс хэнийг дуурайдаг вэ? Тэд өөрсдийнх нь нүдээр сүр бараатай, сүр жавхлантай, байр суурь, ялгамж чанартай хүмүүсийг дуурайдаг. Хүмүүс ийм хүмүүсийг дуурайдаг. Яагаад нэг хүн тодорхой ялгамж чанар, байр суурьтай болмогцоо яг ижил зүйл хэлэхэд бусдын нүдэнд өөр харагддаг вэ? Яаж тэд гэнэт сүр бараатай, дуурайх үнэ цэнтэй тхарагддаг вэ? Хүмүүс үнэндээ юуг дуурайж байна вэ? Тэдний хүлээн авч, дуурайж, эрхэмлэн хайрладаг зүйл нь үнэн эсвэл эерэг зүйлс биш, харин гадаад сүр жавхлан, өнгөц байр суурь юм. Тийм биш гэж үү? Хэрвээ Надад ямар ч ялгамж чанар, байр суурь байхгүй байсан бол Би хэчнээн үнэнд нийцсэн зүйл, эсвэл хэчнээн сүнслэг үг хэлсэн ч тэдгээр үг та нарын дунд түгэх байсан уу? Үгүй; хэн ч үүнийг тоохгүй байсан. Гэвч Намайг ялгамж чанар, байр суурьтай болмогц Миний байнга хэлдэг зарим үг, Миний ярианы хэллэг, үгийн сонголт, ярих хэв маяг, байр байдлыг олон хүн дуурайж эхэлдэг. Үүнийг сонсоод Миний ой гутдаг. Хэр их ой гутдаг вэ? Үүнийг сонсоод миний бөөлжис цутгадаг. Намайг дуурайсан хэнд ч болов Миний ой гутдаг, Намайг дуурайсан хэн боловч Миний зэвүүг хүргэж, бүр тэднийг яллах хэмжээнд хүргэдэг! Хүмүүс эдгээр зүйлийг дуурайхын цаад санаа зорилго, зорилт юу вэ? Энэ нь Бурханы ярианы өнгө аясыг дуурайж, Бурхан байх ямар байдгийг мэдрэхийн тулд юм; энэ баримт биш гэж үү? Энэ нь байр суурьтай байхыг хүсэж, байр суурийн өнцгөөс ярихыг хүсэж, ялгамж чанар, байр суурьтай хүний өнгө аяс, хэв маягаар ярьж, үйлдэж, өөрсдөө ч бас байр суурь, ялгамж чанар, үнэ цэнтэй мэт харагдахын тулд байдаг—ердөө л энэ биш гэж үү? Хэрвээ чи эгэл жирийн хүнийг дуурайвал энэ нь тийм ч том асуудал биш; сайндаа л зүгээр биеэ тоосон зан чанар юм. Гэвч хэрвээ чи Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг дуурайвал тэндээс л асуудал эхэлнэ. Чи мина дээр гишгэж байна гэдгийг Би чамд хэлье.
Бурханы үгэнд ийм нэгэн хэллэг байдаг: Бурхан бол ёрын мууг жигшдэг Бурхан. “Ёрын мууг жигших” гэдэг нь юуг хэлж байна вэ? Бурханы ялгамж чанар, байр суурь цор ганц юм. Бурханы ариун, зөвт байдал, эрх мэдэл, хайр бүтээгдсэн болон бүтээгдээгүй ямар ч зүйлд байдаггүй; эдгээрийг дуурайхыг оролдох нь доромжлол юм. Чамд эдгээр шинж чанар байдаггүй байхад яагаад дуурайхыг оролдоно вэ? Эдгээр нь чамд байхгүй байхад яагаад Бурхан болохыг оролдоно вэ? Дуурайхдаа чи Бурхан байх, Бурхан болох санаа зорилго өвөрлөж байгаа хэрэг биш үү? Эсвэл чи Бурханыг эрхэмлэн хайрладаг учраас, Түүний хайр татам байдал, мөн чанарт атаархдаг учраас Түүнийг дуурайдаг уу? Яавч үгүй; чамд тэгэх зан араншин, биеийн хэмжээ байхгүй. Чи зүгээр л Бурхан болох хорхойгоо дарж, хүмүүсийн бишрэл, хүндлэлийг хүлээж, хүмүүсийн дунд Бурхан мэт хандлага хүлээж авахыг л хүсдэг. Энэ нь ичгүүртэй үйлдэл биш гэж үү? Энэ бол туйлын шившигтэй хэрэг! Дуурайх нь өөрөө жигшмээр бөгөөд Бурхан болохыг эрмэлзэх нь зүгээр ч нэг ой гутам биш; яллагдахуйц юм. Тиймээс өнөөдөр Би та нарт хатуухан хэлье: Би юу ч хэлсэн бай, юу ч хийсэн бай, Миний хэлж, хийдэг зүйл та нарын зүрх сэтгэлд хүндлэл, хор шар, атаархал төрүүлсэн ч бай, та нарын санах ёстой нэг зүйл бий: Намайг хэзээ ч бүү дуурай. Та нар дуурайх санаа зорилгоо орхих ёстой, дуурайх сэтгэлгээнээс урваж, Бурханы зан чанарт халдахаас зайлсхийх ёстой. Энэ бол ноцтой хэрэг! Завхарсан хүн Бурханы ярианы өнгө аяс, ярианы хэв маяг, зан чанарыг дүр эсгэх, дур зоргоороо гуйвуулж, тоглох ялихгүй зүйл мэт үзэх нь Бурханы хувьд жигшмээр юм. Хэрвээ чи тэгвэл Бурханы зан чанарт халдаж байна—үүнийг хэзээ ч бүү хий! Бие махбодтой болсон Бурханы ярианы хэв маяг, өнгө аясыг дуурайж байгааг чинь Би сонсож чадахгүй байлаа ч чамд ийм зан чанар, ийм бодол байгааг мэдэх төдийд л Миний ой туйлын их гутдаг. Хэрвээ чи бүх хүн төрөлхтөнд эсвэл олон нийтэд хандах санаатайгаар Бурханы Сүнсний өнгө аясыг дуурайвал үхлээ эрж байгаа хэрэг биш үү? Энэ бол хүн бүрийн сонор сэрэмжтэй байх ёстой зүйл; үүнийг хэзээ ч бүү хий! Зарим хүн урьд нь “Бурханы зан чанарт халдах гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж асуудаг байсан. Өнөөдөр Би чамд нэг зүйлийг хэлье: Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг, түүнчлэн гадаад ч бай, дотоод ч бай Бурханы ялгамж чанар, байр суурьтай холбоотой хэд хэдэн зүйлийг дуурайх нь бүгд Бурханы зан чанарт халдаж буй хэрэг болно. Та нар үүнийг гарцаагүй санаж, ийм гэмт хэргийг хэзээ ч үйлдэж болохгүй! Хэрвээ чи ийм гэмт хэргийг үйлдлээ ч өөрийгөө даруй засаж залруулж, өөрөөсөө урваж, өөрчилж чадвал найдвар байна. Гэвч хэрвээ чи энэ замаар тууштай үргэлжлүүлбэл антихрист гэж тодорхойлогдох бөгөөд Би чамд үнэнийг хэлье: Бурханы нүдээр бол тэр үед эргэж буцах ямар ч зай байхгүй болно—чи бүрмөсөн дуусна. Бурхан бол ёрын мууг жигшдэг Бурхан гэдгийг сана. Чи Бурханы ялгамж чанар, мөн чанартай холбоотой бүх талд гарцаагүй болгоомжтой хандах ёстой, хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Хэрвээ Бурханы ярих хэв маяг, өнгө аяс завхарсан хүний амнаас гарвал энэ нь Бурханыг асар ихээр гутааж, доромжилж буй хэрэг бөгөөд Бурхан үүнийг яавч тэвчиж чадахгүй. Хүмүүс ийм гэмт хэргийг хэзээ ч, хэзээ ч үйлдэж болохгүй. Та нар ойлгож байна уу? Хэрвээ чи ийм гэмт хэрэг үйлдвэл үхнэ! Хэрвээ чи сонсохгүй, Надад итгэхгүй байвал оролдоод үз, тэгээд өөртөө үнэхээр гамшиг авчрах үедээ чамд хэлээгүй гэж Намайг бүү буруутга.
2020 оны 8 дугаар сарын 15