11-р бүлэг

Би чиний Бурхан мөн үү? Би чиний Хаан мөн үү? Намайг дотор чинь Хаан болон захирахыг чи үнэхээр зөвшөөрсөн үү? Чи өөрийгөө сайтар эргэцүүлэх хэрэгтэй. Чи шинэ гэрлийг ирэхэд нь шинжилж, голж, тэр бүү хэл дагалгүй зогссон биш гэж үү? Үүнийхээ төлөө чи шүүлтийг туулж, мөхөл рүүгээ унаж, мөн шүүгдэж, төмөр саваагаар саваадуулах бөгөөд Ариун Сүнсний ажлыг мэдрэхгүй байх болно. Мөдхөн чи цурхиран уйлж, орилон, өвдөг сөхрөн шүтэн мөргөнө. Би та нарт үргэлж хэлж байсан, Би та нарт үргэлж ярьж байсан; Би үгээ хэзээ ч та нараас харамлаж байгаагүй. Эргээд сайн бод доо, Би хэзээ ер нь та нарт ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байлаа даа? Гэлээ ч, аливааг буруу арга замаар хийх гэж зүтгэдэг зарим хүн бий. Тэд, нарыг халхалдаг эргэлзээний манан дунд төөрч, гэрэл хэзээ ч үздэггүй. Энэ нь тэдний “би”-ийн ухамсар хэт хүчтэйгээс, үзэл нь хэтэрхий их байгаагаас үүдсэн биш гэж үү? Хэзээ чи Намайг анхаардаг байсан юм бэ? Хэзээ зүрх сэтгэлд чинь Намайг гэх орон зай байсан юм бэ? Чи бүтэлгүйтэж, чадамжгүй гэдгээ ойлгож, ямар ч сонголтгүй болсон үедээ л Надад залбирдаг. Тэгвэл чи одоогоос аливааг өөрийнхөөрөө хийвэл яасан юм бэ? Хүмүүс, та нар! Хуучин төрх чинь л чамайг сүйрүүллээ!

Зарим хүн замыг олж, шинэ гэрэлтэй хөл нийлүүлж чаддаггүй. Тэд өмнө нь үзэж харсан юмныхаа тухай л нөхөрлөдөг; тэдэнд шинэ зүйл гэж үгүй. Яагаад тэр вэ? Чи өөрийнхөө дотор амьдарч, Намайг оруулалгүй үүдээ хаасан. Ариун Сүнсний ажлын арга барил өөрчлөгдөхийг хараад зүрх сэтгэлдээ чи буруу байх вий хэмээн үргэлж хаширладаг. Бурханыг гэх хүндлэл чинь хаана байна вэ? Чи үүнийг Бурханы өмнө тайвнаар эрж хайсан уу? Чи ердөө л “Ариун Сүнс үнэхээр ингэж ажилладаг гэж үү?” хэмээн гайхширдаг. Зарим хүний харсан зүйл нь Ариун Сүнсний ажил хэдий ч тэдэнд энэ талаар хэлэх зүйл байсаар л байдаг; зарим нь үүнийг Бурханы үг гэдгийг зөвшөөрдөг ч хүлээн авдаггүй. Тэдний нэг бүрийнх нь дотор янз бүрийн үзэл улам нэмэгдэж, тэд Ариун Сүнсний ажлыг ойлгодоггүй. Тэд хайнга, болгоомжгүй байж, Миний өмнө төлөөс төлж, чин үнэнч байхыг хүсдэггүй. Ариун Сүнс өөрсдийг нь гэгээрүүлсэн ч тэд ярилцаж, эрж хайхаар Миний өмнө ирэхгүй. Харин ч тэд хүслээ дагаж, юу дуртайгаа хийдэг. Энэ ямар гээч санаа зорилго вэ?

Өмнөх: 10-р бүлэг

Дараах: 12-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх