Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЯЛЗАРСАН ХҮН БУРХАНЫГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ

Хурд

ЯЛЗАРСАН ХҮН БУРХАНЫГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ

Хүн харанхуйн нөлөөний бүрхүүл дор үргэлжлүүлэн амьдарч, Сатаны нөлөөнөөс зугтахааргүй хүлэгдсээр ирсэн бөгөөд Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар улам ялзармал болж байна. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чадалгүй гэж хэлж болно. Ийм болохоор хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, хүний хайр нь бүхэлдээ бохирдсон, Сатаны хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахгүй юм. Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиулж, цэвэршүүлэхгүйгээр хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Зан чанарын чинь нэг хэсэг Бурханыг төлөөлдөг, тиймээс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлдэг бол чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд гажууд хүн юм. Ийм хүмүүс бол тэргүүн тэнгэрэлч мөн! Хүний төрөлхийн уг чанар Бурханыг шууд төлөөлж чаддаггүй. Заавал Бурханы төгс болголтоор дамжуулан хүн төрөлх уг чанараа хаясны дараа Бурханы хүслийг анхаарч, Бурханы хүслийг биелүүлж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг туулснаар л амьдран харуулдаг байдлыг нь Бурхан хүлээн зөвшөөрч чадна. Ариун Сүнсний ашигладаг хүн биш л бол махан биед амьдардаг хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний хувьд ч гэсэн зан чанар болон амьдран харуулдаг байдал нь Бурханыг бүрэн төлөөлдөг гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалтыг Ариун Сүнс захирдаг гэж л хэлж болно. Тийм хүний зан чанар нь ч Бурханыг төлөөлж чаддаггүй.

Хүний зан чанар Бурханаар тодорхойлогддог—энэ нь маргаангүй бөгөөд эерэг зүйл гэж үзэж болох боловч—үүнийг Сатан боловсруулсан. Тиймээс хүний зан чанар бүхэлдээ Сатаны зан чанар юм. Бурханы зан чанарын хувьд аливааг хийхдээ эрс шулуун байдаг ба хүн ч бас ийм маягаар авирладаг, бас тиймэрхүү зан ааштай, иймээс түүний энэ зан чанар Бурханыг төлөөлдөг гэж зарим хүн хэлдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Ялзарсан сатанлаг зан чанар Бурханыг төлөөлж чадах уу? Өөрийнх нь зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хэлдэг хэн ч бай, Бурханыг доромжилж, Ариун Сүнсийг гутааж байна! Ариун Сүнсний ажилладаг арга замаас харвал, газар дээр Бурханы хийдэг ажил нь гагцхүү байлдан дагуулах явдал билээ. Ийм учраас хүний ялзарсан сатанлаг зан чанарын ихээхэн нь хараахан цэвэрлэгдээгүй бөгөөд хүний амьдран харуулдаг зүйл нь мөн л Сатаны дүр юм. Энэ нь хүний сайн гэж үздэг зүйл, мөн хүний махан биеийн үйлдлийг төлөөлдөг, илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаныг төлөөлдөг бөгөөд Бурханыг яавч төлөөлж чадахгүй. Хүн тэнгэрийн амьдралыг газар дээр эдэлж чадах хэмжээнд Бурханыг хэдийнээ хайрлаж, “Өө Бурхан минь! Би Таныг хайрлаж ханахгүй нь” гэх мэт үг хэлж чаддаг, мөн хамгийн өндөр түвшинд хүрсэн ч гэсэн Бурханыг амьдран харуулдаг юм уу Бурханыг төлөөлдөг гэж хэлж болохгүй, учир нь хүний мөн чанар Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй. Ариун Сүнсний захирамж дор хүний амьдран харуулдаг зүйл Бурханаас хүнд тавьдаг шаардлагын дагуу л байдаг.

Сатаны бүх үйлдэл, үйл хэрэг хүнээс харагддаг. Одоо хүний бүх үйлдэл, үйл хэрэг бол Сатаны илэрхийлэл юм, иймд Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлж чаддаггүй. Зарим хүн сайн зан ааштай байдаг; Бурхан ийм хүний зан аашаар дамжуулан зарим нэг ажил хийж болох ба түүний хийдэг ажлыг Ариун Сүнс захирдаг. Гэсэн ч түүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй. Түүн дээр Бурханы хийдэг ажил бол ердөө л сэдвийг ашиглан Өөрийн санааг илэрхийлж, тухайн орчин нөхцөлийг ашиглах явдал юм. Өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид ч бай, Бурханы ашигласан хүмүүс ч бай, хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүн бүгд орчин нөхцлийн шахалтан дор л Бурханыг хайрлаж эхэлдэг ба нэг нь ч өөрийнхөө хүслээр хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс гэж юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг зүйлс юм. Гэхдээ хүний зан чанарыг Сатан боловсруулсан бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхө бие махбодтой болсон Бурхан—Түүний хайр, зовлонг тэвчих хүсэл зориг, зөвт байдал, дуулгавар, даруу нуугдмал байдал л Бурханыг шууд төлөөдөг. Учир нь Тэр ирэх үедээ нүгэлт уг чанаргүй байсан ба Сатанаар боловсруулагдалгүйгээр Бурханаас шууд ирсэн. Есүс зөвхөн нүгэлт бие махбодын төрхтэй ба нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолын мөчийг нь оролцуулаад) ажлаа гүйцэлдүүлэхээс өмнөх үеийг хүртэлх Түүний үйлдэл, үйл хэрэг, үг бүгд Бурханыг шууд төлөөлдөг. Нүгэлт уг чанартай юу ч Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл Сатаныг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй, Бурхан бол нүгэлгүй гэдгийг батлахад Есүсийн жишээ хангалттай юм. Ариун Сүнсний хүнд хийсэн ажлыг хүртэл Ариун Сүнс захирсан л гэж үзэж болохоос биш Бурханы оронд хүн хийсэн гэж хэлж болохгүй. Гэхдээ, хүний тухайд бол түүний нүгэл болон зан чанар бүгд Бурханыг төлөөлдөггүй. Өнгөрсөн үеэс өнөөдрийг хүртэл Ариун Сүнсний хүнд хийсэн ажлын өнцгөөс харвал ихэнхийг нь Ариун Сүнс хүн дээр хийсэн. Үүнээс үүдэн, амьдран харуулдаг зүйл нь хүнд байгаа юм. Гэхдээ энэ нь ердөө өрөөсгөл бөгөөд Ариун Сүнс харьцаж, сахилгажуулсны дараа тун цөөн хүн үнэнийг амьдран харуулж чаддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил л байгаа ба хүний зүгээс хамтын ажиллагаа байдаггүй. Үүнийг тодорхой ойлгож байна уу? Ийм болохоор Ариун Сүнсийг ажиллаж байхад чи яаж Түүнтэй бүх чадлаараа хамтран ажиллаж, үүргээ биелүүлэх ёстой вэ?

Өмнөх:БУРХАНЫ АЖЛЫН АЛХМУУДЫН ТАЛААР

Дараах:ШАШНЫ ҮЙЛЧЛЭЛИЙГ ХОРИГЛОХ ЁСТОЙ

Холбогдох агуулга

  • ХҮН ЗӨВХӨН БУРХАНЫ УДИРДЛАГА ДУНД АВРАГДАЖ ЧАДНА

    Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч холбоогүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь хүн бүхэнд танил бус санагддаг. Энэхүү удирдлага нь гагц…

  • АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

    Би хүнд маш их юм хэлмээр байна, түүнд хэлж өгөх ёстой маш их зүйл байна. Гэвч хүний хүлээн авах чадвар хэтэрхий дутуу дулимаг: Миний үгийг Миний өгс…

  • ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

    Үнэндээ Бурханы хүмүүст хийсэн, тэдэнд өгсөн зүйлс дээр, түүнчлэн хүмүүсийн эзэмшдэг зүйл дээр үндэслээд хүмүүст тавьдаг Түүний шаардлага хэтэрсэн б…

  • ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

    Хүмүүс Надтай хамт цугларахад Миний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрдэг. Тэр даруй Би Өөрийн гар дахь ерөөлийг хүмүүсийн дунд хайрладаг ба тэгснээр хүмү…